БИДНИЙ ТУХАЙ

Улс Төрийн Боловсролын Академи нь 1993 онд хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг бэхжүүлэх, иргэний боловсрол олгох, судалгаа эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулсан Монгол Улсын ууган иргэний нийгмийн байгууллага мөн.

-Өдгөө Удирдах зөвлөлийн даргаар Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Др. Дамбын Ганбат,

-Гүйцэтгэх захирлаар Базарваанийн Ариунбаяр ажиллаж байна.

ЗОРИЛГО

  • Монгол оронд хүний эрх, эрх чөлөөт байдлыг эрхэмлэн ардчилсан үнэлэмжийг

    төлөвшүүлэх, бэхжүүлэх. Иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төр хөгжин бэхжих

үйл хэрэгт тус дэмжлэг үзүүлэхэд оршино.

ЗОРИЛТ

  • Хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх
  • Олон ургальч үзэлд тулгуурласан нээлттэй нийгэм бүрдүүлэх
  • Иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Парламентын засаглал, олон намын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай эрдэм      шинжилгээ, судалгааны аргачлалаар туслалцаа үзүүлэх
  • Нийгмийн удирдлагын тогтолцоог ардчилах, боловсронгуй болгох, төвлөрөлийг сааруулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх

ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛГОДОО ХҮРЭХИЙН ТУЛД

Иргэний аливаа төрлийн сургалт зохион байгуулах

Нийгмийн шинжэх ухааны салбарт суурь ба хавсарга судалгаа явуулах

Тогтмол хэвлэл, ном, сурах бичиг, төрөл бүрийн сургалтын гарын авлага хэвлэн нийтлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулна

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Бидний үйл ажиллагаа бүхэлдээ иргэн төвтэй боловсрол олгоход чиглэгдсэн байна. Үүний хүрээнд:

ШИНЭ ТОЛЬ

– эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд уг сэтгүүл нь улс төр судлал, эдийн засгийн онол, социологи, хууль эрх зүй, сэтгэл судлалын салбарын эрдэмтэн, судлаач, оюутнуудын сурлага, хөдөлмөрт ихээхэн түлхэц өгдөг бүтээл юм.

ШИНЭ СОНГОГЧ

– төслийн хүрээнд анхлан улс төрийн сонголт хийх гэж байгаа залуустаа зориулан төрөл бүрийн воркшоп хэрэгжүүлэх замаар улс төрийн сонголт, сонгууль, сонгуулийн мөн чанар, саналын үнэ цэнэ зэрэг ойлголтуудыг олгох интерактив хөтөлбөр.

БАРОМЕТР

–Азийн Барометрийн албан ёсны гишүүн байгууллага болохын хувьд 4 жил тутамд МУ-ын эдийн засаг, нийгэм, орчны судалгаа гүйцэтгэхээс гадна дотоодын улс төрийн сонгууль, улс төрийн үйл явцын шинжилгээ тогтмол хийж гүйцэтгэж байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР

-ыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа базааж байна.

МАНАЙ БАЙГУУЛЛАГА НЬ

  • “Азийн Барометр” Олон улсын судалгааны төслийн багийн гишүүн /2002 оноос/
  • Олон улсын Ардчилал Судлалын Хүрээлэнгүүдийн сүлжээний гишүүн /2003 оноос/
  • Монголын Улс Төрийн Шинжлэх Ухааны Холбооны гишүүн /2005 оноос/
  • Олон улсын Азийн Ардчилал судлалын холбооны гишүүн /2013 оноос/