П. Доржсүрэн
/Улс төр судлаач, УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №3, 1994
Түлхүүр үг: эрх мэдлийн хуваарилалт, Засгийн газар, Шүүх, УИХ, төрийн онол, олон улсын эрх, төрийн захиргааны эрх, иргэний эрх
XVIII зууны Францын улс төрийн сэтгэлгээний гол төлөөлөгч Шарль Лүй Монтескью (1689-1755) тэр үеийн нийгэмдээ нэр хүнд бүхий сурвалжит гэр бүлд төржээ. Тухайн үеийн заншил ёсоор багадаа сонгодог боловсрол эзэмшин Ромын стоикуудын зохиол, бүтээлийг латин хэлээр амтархан уншсаар стоицизмийн сургаалд сэтгэл татагдан улмаар хууль цаазны ухааныг сонирхон судалж эхэлжээ. 1716 онд авга ахаасаа хотын ерөнхий шүүгчийн албан тушаалыг өвлөн авч энэ албыг 10 жил хашсаны эцэст түүнийгээ орхиж өөрийн дуртай бичиж туурвих ажилд амьдралаа зориулах болсон байна.
1721 онд зохиогчийн нэрээ тавилгүйгээр Женевт хэвлүүлсэн “Персийн захидлууд” нь Парисын дээдсийн хүрээнд аянга ниргэсний дайтай шуугиан тарьсан юм. Монтескью энд өрнөдийн нийгмийн иррационал байдал, төгс бус шинжийг гадны хүний нүдээр харж буй (Парист Персээс ирсэн хоёр хүний нутагтаа бичсэн захидлын) хэлбэрээр шүүмжилжээ. “Персийн захидлуудын” улс төрийн агуулга, Францын нийгмийн бурангуй ёс сүм хийдийнхний ичгүүргүй явдлыг ёгтлон бичсэн зүйл нь төдийгүй Өрнө Дорнодын амьдрал, түүний дотор хайр дурлалыг харьцуулан үзүүлсэн. Дорнын хүн хорио цээртэй гэж үздэг зүйлээ дүрслэн бичих аргаа хэрхэн олж байгааг инээдтэй харуулсан зэрэг нь уншигчдын сонирхлыг татаж байжээ. 1726 онд Монтескьюгийн нэрийг Францын Академийн гишүүнээр дэвшүүлсэн боловч ван XV Лүй татгалзсан аж.
Монтескью хэд хэдэн орноор, тухайлбал, Австри-Унгар, Итали, Швейцари, Герман, Голландаар аялан 1729 оны хавар Англид ирээд тэнд 1731 оны хавар хүртэл суурин байжээ. Тэрбээр ахар богино хугацаанд Лондоны хамгийн алдартай хүмүүстэй танилцсан байна. Монтескью Английн төрийн тогтолцоог судлахын тулд ихээхэн хүч чармайлт гаргажээ. Парламентын хоёр танхимд сууж асуудаг хэлэлцэж буй байдалтай тодорхой танилцаж, нэрт улс төрчидтэй учран санал бодлоо солилцож, Британийн төрийн онолыг судалсан байна. Локк Монтескьюг ихэд хүндэтгэж байсан гэдэг. Тухайн үеийн Английн улс төрийн » амьдралд хээл хахуульд автагдах зэрэг ноцтой дутагдал байсныг Монтескью харж, мэдэж байсан хэдий ч Английн улс төрийн нөхцөл байдал нь Францынхтай харьцуулан авч үзвэл бүхэлдээ хавьгүй дээр
болохыг тэмдэглэж байжээ.
Английн язгууртнууд болон дунд ангийнхан нийтлэг эрх ашгаа мэдэрч улс төрийн зөвшилд хүрч чадсан, улс төрийн эрх чөлөөт байдал, ялангуяа хэвлэн нийтлэх эрх чөлөө хангагдсаныг өндөр үнэлж байв. Хээл хахууль, ичгүүр сонжуургүй явдал газар авч, хэвлэлийн цензур хүчтэй байсан. Францын дэргэд Английн нийгмийн амьдрал Монтескьюгийн сэтгэлд хавьгүй ихээр нийцэж байлаа. Францын амьдрал илүү олон өнгө аястай байсан хэдий ч Парисын дээдсийнхний гял цал байдлаас Английн улс төрийн амьдралын төлөв боловч бат чанарыг улс төрийн хувьд хүсүүштэй зүйл гэж үзсэн юм. Монтескью Английн нийгэм, эдийн засгийн гэхээсээ улс төрийн асуудлыг түлхүү сонирхож байсныг анхаарах хэрэгтэй.
1731 онд Монтескью шинэ ном бичих хүслээр дүүрэн Францад буцаж ирээд гурван жилийн дараа ”Ромын сүр жавхлан ба уналт” хэнээх зохиолоо хэвлүүлсэн. Ромын түүхийг сайтар судалсан нь Монтескьюгийн хувьд өөрийн онол, үзэл санаагаа цэгцлэн боловсруулах гараа нь болсон юм.
Монтескьюгийн нэрийг алдаршуулсан гол бүтээл нь 1748 онд хэвлэгдсэн “Хуулийн оюун санаа” гэдэг зохиол юм. Европын төдийгүй дэлхий дахины оюуны хийгээд улс төрийн амьдралд энэхүү зохиолын үзүүлсэн нөлөө, ач холбогдол үнэхээр их.
Монтескью тухайн үеийн Францын гүн ухаантнуудын рационализм, хүмүүнлэг үзэл, оюун ухааны хүчээр хөгжил дэвшилд хүрнэ гэсэн итгэл үнэмшлийг хуваалцаж байсныг бид мэднэ. Хэдий ийм ч Монтескью сэтгэлгээний нэг хэв маягт баригдахыг үл хүсэж байжээ гэдгийг зохиолын нэр гэрчилнэ.
Уламжлалт үзлээр хуулийн үндсэн зарчмуудыг зөвхөн рационал байдлаар тогтоох учиртай бөгөөд хууль өөрөө универсал нэр томъёогоор илэрхийлэгдэх ёстой гэдэг байв. Жам ёны эрхийн онол нь эрх зүйн оршин буй ялгааг багасгах, санамсаргүй зүйл гэж үзэх, хуулийн оюун санааны хүчин зүйлийг орхигдуупах хандлагатай байсан юм. Монтескью хэдийгээр жам ёсны эрхийг бүхэлд нь үгүйсгээгүй боловч түүний үйлчлэх хүрээг “нийгэм үүсэхээс өмнөх” жам ёсны байдлаар хязгаарласан байдаг. Хүн төрөлхтөн нийгэм, төрийг бий болгосноор гурван төрлийн эрх үйлчлэх болсон гэж тэр үзжээ . Үүнд: нэгдүгээрт, улс хоорондын харилцааг зохицуулдаг үндэстний (олон улсын) эрх; хоёрдугаарт төр, иргэдийн хоорондын харилцаанд хэрэглэгдэх улс төрийн эрх (үндсэн хуулийн, төрийн, захиргааны эрх); гуравдугаарт, иргэд хоорондын харилцааг зохицуулдаг иргэний эрх (хувийн, гэрээ хэлцлийн гэх мэт. зэргийг нэрлэсэн байдаг. “Эрх бол бүхэлдээ хүний оюун ухаан юм, учир нь дэлхийн бүх оршин суугчийг захирдаг. Улс үндэстэн бүрийн төрийн болон иргэний эрх нь хүний оюун ухааныг хэрэглэж буй тодорхой нөхцөл л байх болно” гэснийг нь уламжлалт үзлийн хүрээг тэлэх гэсэн оролдлого хэмээн үзэж болох юм.
Монтескью ерөнхий нийтлэг зүйлд анхаарлаа төвлөрүүллэг рационал үзлийн зарчмыг тодорхой нөхцөл байдлыг илүү анхаардаг түүхчлэх аргатай хослуулан хэрэглэх замаар нийгэм, улс төрийн хөгжлийн нийтлэг хандлагыг олж тогтоохыг эрмэлзсэн юм. Улс орон бүрийн эрх зүй, улс төрийн амьдрал янз бүр байгааг тэрбээр түүхэн нөхцөл байдал, газар нутгийн хэмжээ, цаг уур, хөрсний онцлог, нутгийн хүн ардын эрхэлж буй аж ахуй, шашин шүтлэг, харилцааны хэв маяг, зан заншил зэрэгтэй холбон тайлбарласан байдаг. Иймээс ч Монтескьюг социологийн ухаан дахь газар зүйн чиглэлийг үндэслэгч гэж үзэх нь бий . Хуулийг хэрхэн боловсруулах ёстой вэ гэдэг асуудлыг хөндөхдөө Монтескью Соён гэгээрүүлэгчдийн рационал үзлийг эмпирик хөрсөнд буулгахыг зорьсон юм. Нийгмийн институт, түүх, газар зүйн орчинд хуулийг хэн нэгэн хүн санаанаасаа зохиодоггүй, учир нь “хууль бол ерөнхий утгаараа юмс үзэгдлийн мөн чанараас урган гарсан зайлшгүй харилцаа” юм гэж бичиж байв. Баримт сэлтийг үндэслэж байсан нь түүний бүтээл цаг хугацааны шалгуурыг давах нэгэн нөхцөл болжээ. Төрийн тодорхой хэлбэр нь Монтескьюгийн үзэж байснаар нэг талаар байгалийн бопон орчны хүчин зүйл, нөгөөтэйгүүр физиологийн сэдлийн (тухайлбал. амьдралын хэв маягийн) нарийн хослолын үр дүн ажээ. Үндсэн хуульт ёсны гол гол зарчмын талаар дөнгөж хэлэлцэж, маргаж эхэлж байсан нөхцөлд Английн Үндсэн хуулийн “сайхан системийн” давуу талыг олж харсан явдал нь Монтескью гайхалтай зөн билигч хүн байсныг нь харуулж. байна . Монтескью Английн улс төрийн амьдралын эх сурвалж, үүслийг Үндсэн хуулийн Хартийгаас эрж хайхаас илүү, английн ард түмний түүхтэй холбож тайлбарлахыг оролдсон байдаг.
Монтескьюгээс өмнө Аристотель, Полибий, Бодин нарын сэтгэгчид улс төрийг институт талаас нь болон газар зүйн орчинтой холбон судалж байсан хэдий ч сонирхож буй асуудалд өргөн цар хүрээтэй хандсан байдал, түүнчлэн өнгөрсөн үеийн тухай бодитой мэдлэг, ирээдүйн боломжийг олж харах чадварыг хослуулах талаараа түүнийг давж гарах тийм хүнийг өмнөх үеээс нь олоход төвөгтэй.
Монтескью англичуудыг эрх чөлөөт байдал нь бодитой учраас эд баялаг, амгалан тайван байдал, ашиг сонирхолоо үл хайхран “эрх чөлөөг чин сэтгэлээсээ эрхэмлэдэг” үндэстэн хэмээн тодорхойлжээ.
XVIII зуун бол улс гүрнүүд, ялангуяа Англи, Францын хооронд колонийн асуудлаар маргаан ид явагдаж байсан үе байлаа. Колонийн ээдрээтэй асуудлыг Монтескью хөндөхгүй байж чадаагүй юм. Англичууд колони орнууддаа төрийн байгууллын хэлбэрээ нэвтрүүлж буй нь харанхуй улс түмнийг өөд татаж буй хэрэг гэж үзэхийн хамт өөрөө удирдах ёсыг өргөн хэмжээнд хүлээн зөвшөөрснөөрөө колонио алдах анхны улс байх болно гэдгийг урьчилан хэлж байсан юм.
Монтескьюгийн дэвшүүлсэн өөр нэгэн чухал санаа бол засаглал хуваах , тухай үзэл санаа байв. Тэрбээр энэ үзэл санааг улс төрийн цэгцтэй онол болгон хөгжүүлсэн юм. Засаглал хуваах онолыг “Хуулийн оюун санаа” зохиолдоо английн төрийн байгуулал, улс төрийн бодлогын тухай ярихдаа авч үзсэн байдаг.
Английн эрх чөлөөт байдлын нууц нь Монтескьюгийн бодлоор төрийн тогтолцоонд нь оршиж байв. Хувь хүний эрх чөлөө, өмчийн эрх болон язгууртны эрх ямбыг чухалд үздэг либерал үзэлтэй язгууртан хүний хувьд тэрбээр Английн төрийн тогтолцоонд хаант засаг (гүйцэтгэх засаглал), язгууртны төр (Лордын танхим), ардчилсан төрийн хамгийн сайн талууд хосолж байгаад сэтгэл өндөр байлаа. Английн төр нь дээрх хэлбэрийг өөртөө нэгтгэж байсан хэдий ч төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал нэг нь нөгөөгөөсөө тусгаарлагдсан, салангид оршиж байв . Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал нэг буюу хэсэг хүний гарт төвлөрөх аваас энэ нь эцэстээ харгислалд зайлшгүй хүргэж эрх чөлөөг үгүй хийх болно. Зөвхөн засаглалыг хувааж тэдгээр нь бие биеэ харилцан тэнцвэрт байдапд барьж байх нөхцөлд л хууль цаазыг дээдлэх ёс тогтож, хууль бус явдал гарах, төрийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэхээс иргэдийг хамгаалах баталгаа бий болно гэж Монтескью нотолж байлаа. Тэрбээр мөн английн хууль тогтоох байгууллага үе залгамжилсан язгууртны эрх ямба, сонирхлыг төлөөлсөн Лордын танхим, олон түмний эрх ашгийг илэрхийлдэг нийтийн танхимд хуваагдсан байгаа нь харгис хэрцгий явдлаас сэргийлж. деспотизмийг тогтоон барьж байх нэмэлт арга хэрэгсэл болжээ гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.
Монтескью гүйцэтгэх засаглал хууль тогтоох байгууллагаас ангид, хааны эрх мэдэлд байх учиртай гэж үзжээ. Хэрвээ гүйцэтгэх засаглалыг хууль тогтоох байгууллагаас сонгогдсон хэсэг хүний гарт өгөх юм бол эрх чөлөөт байдал төгсгөл болно гэж бичиж байв. Монтескью Англид байх үед кабинетийн засгийн газрын эхлэл дөнгөж тавигдаж байсан. Иймээс Анлийн үндсэн хуульт ёсын үзэх Монтескьюгийн үзэл 1730 оны практикийг гэхээсээ илүү 1689 оны онолын үндэслэлд тулгуурлаж байжээ гэж хэлж болно. Гэхдээ Монтескьюгийн болгоомжилж байсан зүйлийг АНУ-ын Үндсэн хуулийг үндэслэгчид анхааралдаа авч засаглал хувааж тэнцлийг хангах зарчмыг сонгодог утгаар нь хэрэгжүүлсэн билээ. 1780 оны Францын Иргэний болон хүний эрхийн тунхаглалд “Эрхээ хэрэгжүүлэх явдал баталгаажаагүй засаглалыг хуваагаагүй нийгэм бол үндсэн хуульгүй нийгэм юм” гэж онцлон тэмдэглэсэн байдаг.
Засаглал хуваах тухай Монтекьюгийн онол нь негатив төрийн үзэл баримтлалтай холбоотой байсан. Төр хуульт ёсыг сахиулж, хувь хүмүүсийн эрх чөлөө өмчийг хамгаалах шөнийн манаачийн үүрэг гүйцэтгэх ёстой гэж либерализм үзэж, энэ зарчмыг баримталж байх үед Монтескьюгийн онолыг чухам энэ талаас чь түлхүү тайлбарлаж байсан. Харин XX зуунд либерализм позитив төрийн үзэл баримтлалыг баримжаалах болсноор засаглал хуваах зарчмыг цөөхөн төрийн оролцоог хязгаарлах явдалтай холбон үзэхээ больсон билээ.
Монтескьюгийн улс төрийн гүн ухааныг аль нэг ангилалд оруулах нь тийм ч хялбар биш гэдгийг төгсгөлд нь тэмдэглэхийг хүсч байна. Монтекьюгийн үзэл бодолд сүм хийдийнхнийг болон харгис хэрцгий засгийг үзэн ядах, хувь хүний эрх чөлөөг дээдлэх явдал язгууртны эрх ямбыг хадгалах гэсэн хүсэл эрмэлзэлтэй нь хосолсон байдаг. Түүний улс төрийн үзэл нь ч нарийн ээдрээтэй байв. Тэрбээр хүний оюун ухаан хүмүүнлэг ёс, хөгжил дэвшилд гүнээ итгэж байсан нь түүнийг Соён гэгээрүүлэгчдийн гол төлөөлөгч болохыг нотолно. Үүний зэрэгцээ Монтескьюгийн өнгөрсөн үедээ хандах хандлага нь нэлээд зөрчилтэй байсан юм. “Зан заншил, ёс суртахууныг даган өөрчлөгддөг хуулиар юуг ч өөрчлөхгүй” гэсэн нь зохих хууль тогтоомжийг боловсруулан гаргах замаар нийгмийн дорвитой өөрчлөлт хийж болно гэсэн Соён гэгээрүүлэгчдийн өөдрөг үзэлтэй нэг их авцалдаж өгөхгүй байлаа. Гэвч өнгөрсөн үеийн талаархи цэгцтэй мэдлэг, ирээдүйг төсөөлөх, юмс үзэгдлийг бодитойгоор тусгах чадвар шинэчлэлийг туйлын ихээр хүсэх хүсэл эрмэлзлэл зэрэг нь Монтескьюг улс төрийн их сэтгэгчдийн эгнээнд зүй ёсоор оруулсан юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгагдсан хүний эрхүүд
Тунхаглалын 1-р зүйлд түүний үндэслэл болох гүн ухааны постулатыг томъёолжээ.
-Хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, адилхан нэр төртэй, ижил эрхтэй байдаг. Оюун ухаан, нинжин сэтгэл заяасан хүн гэгч өөр хоорондоо ахан дүүгийн үзэл санаагаар харьцах учиртай.
-Все люди рождаются свободными и равными в своем достоинстве и правах Они наделены разумом и совестью и должны поступать в отношений друг друга в духе оратства
-All human beings are free and equal in dignity and rights. They are endowed with reason and conscience and should act towards one another in a spirit of brotherhood.
– Ийнхүү 1 тунхаглалын дараахь үндсэн зарчмыг тодорхойлж байна.
1.Эрх чөлөөтэй, тэгш эрхтэй байх нь хүний салшгүй эрх бөгөөд түүнээсээ хагацах ёсгүй
2.Хүн оюун ухаан, нандин чанартай байдгаараа дэлхий дээрх бусад аньтдаас ялгаатай байдаг тул эдгээр аньтадын эдэлдэггүй тодорхой эрх болон эрх чөлөө эдлэх эрхтэй
Хүн бүр энэ тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг ямар ч ялгаваргүйгээр,
- яс үндэс,
- арьс өнгө,
- хүйс,
- хэл.
- шашин шүтлэг.
- улс төрийн болон бусад үзэл бодол,
- үндэсний буюу нийгмийн гарал
- эд хөрөнгийн байдал,
- язгуур угсаа
- бусад ялгааг эс харгалэан адилхан эдлэх ёстой.
Мөн түүнчлэн тухайн хүний харъяалдаг улс орон буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй буюу олон улсын статус ямар ч байлаа гэсэн, тэрхүү нутаг дэвсгэр нь тусгаар тогтносон, бусдын асрамжинд байгаа, өөртөө захиргаагүй буюу бүрэн эрхт байдал нь өөр ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан хүнийг ялгаварлаж үл болно.
Энэ зүйлд тэгш байдал, ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн зарчмыг тунхагласан байна
-Хүн бүр аньд явах, эрх чөлөөтэй байх халдашгүй дархан байх эрхтэй
Энэ бол бусад бүх эрхийг эдлэхэд амин чухал тулгуур эрх болдог. Энэ зүйл нь иргэний болон улс төрийн эрхийн тухай бусад эрхийг томъёолсон 4§-21§-ийн оршил юм. Эдгээр бусад эрх нь:
– боолчлол ба бусдын эрхшээлээс чөлөөтэй байх
эрүүдэн шүүх буюу хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцах буюу шийтгэхээс чөлөөтэй байх
– хаана ч байсан эрх зүйн этгээд байх эрх
– эрхээ зохистой сэргээлгэх эрх
– дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөгдөхөөс чөлөөтэй байх
– бусдын нөлөөнд автаагүй гагцхүү хуулийг дээдэлдэг шүүхээр шударга бөгөөд ил тод шүүлгэх эрх
– гэм буруутай нь нотлогдоогүй бол гэм буруугүй гэж тооцогдох эрх
– хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс оролцох орон байр болон захидал харилцаа халдашгүй дархан байх эрх
– чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох
– орогнох эрх
– иргэн байх эрх
– гэрлэх эрх
– эд хөрөнгөтэй байх эрх
– бодож сэтгэх шүтэж бишрэх эрх чөлөө
– итгэл үнэмшилтэй байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө
– тайван цуглаан чөлөөтэй хийх болон байгууллага байгуулах эрх
– улс удирдахад оролцох эрх болон төрийн алба хаших тэгш эрх
Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмээс хангамж авах эрхгэй бөгөөд нэр төрөө хамгаалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын талын эрх дархаа тухайн улс орны хүчин чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны нөөц бололцоонд нийцүүлэн эдлэх эрхтэй.
Энэ зүйл нь тунхаглалын хоёр дахь үндсэн заалт бөгөөд 22-27д эдийн засаг, нийгэм, соёлын дараахь эрхийг заажээ.
– нийгмийн хангамжийн эрх
– хөдөлмөрлөх эрх
– адил хөдөлмөрт адил хөлс авах эрх
– амрах, зав чөлөөтэй байх эрх
– эрүүл мэнд болон аж амьдралаа тэтгэхэд зайлшгүй шаардагдах амьдралын түвшингээ хамгаалуулах эрх
– сурч боловсрох эрх
– нийгмийн соёлын амьдралд оролцох эрх
Төгсгөлийн 28-30д эдгээр эрхийг хязгаарлах болон хамгаалах зарчмыг тунхаглажээ.
Хянасан: Б. АРИУНБАЯР