Х.Гүндсамбуу
/Социологич, УИХ-ын Судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан/
Шинэ толь №7, 1995
Түлхүүр үг: (Монголын түүх, МАХН, Дотоод бүтэц, Ардчилсан хүчнийхэн, Нэр хүнд, Зэвсэгт хүчин)
Өнөөгийн ороо бусгаа цагт монголын нийгмийн ухааны онолын сэтгэлгээний тасарсныг залгаж, цоорхойг бөглөж, урмыг сэргээж, ухааныг тэлж, олон ургальч үзлийг “сойж” яваа “Шинэ толь” сэтгүүлийн редакц түүхийн асуудлаар дугаар гаргана гэхээр нь “би нэг тэрлэхийг бодъё” гэж ам алдчихсан юм. Гэтэл саяхан Б.Дэлгэрмаа утасдаж “таны бичсэнд хэмжээ тогтоохгүй гэж урам хайрласан мөртлөө, хугацаа цагаан сарын өмнө” гээд тулган шаардах өгчихлөө.
Захиргааны үед би уг нь төвийн зарим сонин, бэсрэгхэн сэтгүүлийн “гал унтраагчаар” ажиллаж дөнгөөд, бас О.Медеведевийн өгүүллүүд, А.Авторахоновын “Засаглалын технологи” зэргийг түрүүнд нь алдаг оног судалсан, саяхан орос, америк, францын эрдэмтдийн “хувьсгалын анатоми” (1917 оны Ороё: олон түмэн, нам, засаг) СП 1994” хамтын бүтээлийг амтархан уншсанаа бодоод өгүүлэл дайны юм нухчинха гэсэн шүү бодоод л тэр л дээ. Яг цагтаа тулахаар нөгөө бичих зүйл маань үүрнээсээ нисчихсэн шувуу шиг нэг л сэтгэлд бууж, үзэгний үзүүр хөдлөхгүй байна.
Энэ дугаар түүхэнд зориулагдсан завшааныг самббачлан, уншигч танд сонин, өөртөө бие халаалт болгон бяцхан дурсамж хуучлая. Миний бие түүх судлаач битгий хэл түүх сонирхогчийн багцааны, ёстой л чигчийхэн чинээний. ШУА-ийн түүхийн хүрээлэнгээс философи, социологи, эрхийн хүрээлэн өрх тусгаарласан нэг хоёр жилдээ манай хоёр хүрээлэнгийнхэн амь нэг, нам олон нийтийн байгууллага цуг, эрдэм номын тэнхим хамтдаа байхад түүхийн ланжрагууд болох Ш.Нацагдорж, Д.Гонгор, Н.Ишжамц, Ц.Насанбалжир, Ч.Далай, Ш.Бира, Х.Пэрлээ, Г.Сүхбаатар, С.Бадамхатан нарын ном хаяхыг чих тавин сонсож, халтах хултар ойлгож явлаа. Хожмын түүхч бидний үеийнхэн болох С.Идшинноров, М.Шинэхүү, Ч.Дашдаваа, Ц.Аюуш нартай гэтгүй сайхан нөхөрлөж ирлээ. Тэднээс дуулсан юм чамгүй, тэдэнтэй ярилцсан юм мундахгүй ч түүхээ мэдэхгүй түүхии, өвгөө мэдэхгүй сармагчин лугаа үлдсэнээ, нэрлэхэлгүй хэлчихмээр. Өөрийнхөө маруухныг дурдах далимдаа Ц.Дамдинсүрэн гуайн лут түүхч байсныг мянган жилийн хүснэгтээр бус, нэгэн шүүмжээр нь төлөөлүүлэн сонирхуулъя.
БНМАУ-ын түүхийн, гурван ботийг бичиж дуусаад, Ц.Дамдинсүрэн гуайгаар уншуулан санал авахад “түүхийн гурван ботийг уншихад Монголын ард түмний амьдрал нэг өндөрлөгөөс уруудаад, гудайгаад байх юм” гэсэн гэдэг. Марксист-ленинист сургаальд баригдаад, зөвлөлтийн түүхчдээс бэргээд, үндэсний үзлээс болгоомжлоод ард түмнийхээ түүхэн замнал, түүхийг өөдлөх, өөдлүүлэх гэхээсээ доройтуулж уруудуулаад бичсэнээ тэр үед ойлгосон гэдэг. Ц.Дамдинсүрэн гуайн энэ шүүмж арга зүйн шинжтэй, хамгийн гүнзгий агуулгатай нь байсан гэдгийги эрдэм номтой олон хүний амнаас сонссон. Харин түүхчид шинэхэн үеийн түүхийг түүх болоогүй, түүхийн бүтээгчид нь амьд сэрүүн байгаа, хуучрахлаараа түүх болж, учир начир нь олдоно гэж цөөнгүй ярилцахыг сонссон. Тэгэхлээр түүхчдийг сөрөх утгаараа биш, цагаан морин жилийн төвөргөөн намжихаас амжих утгаар, сэтгэгдэл, эсэргүүцэл ухаарал, ажиглалт юугаа Уншигч тантай хуваалцаж, ардчиллаар овоглосон, нэрлэсэн хувьсгалын таталбар хөргийг зураглая уу.
1.МАХН Бидний үеийнхэн аливаа нийгмийн хөгжлийг үйлдвэрлэх хүчний хөгжил, үйлдвэрлэлийн харилцааны диалектикаар буюу үйлдвэрлэлийн аргаар тоймлон багцаалж, судлан шинжилж сурсан хүмүүс. Харин сүүлийн үед Монголын нийгмийн дан ганц формацийн оногол дээр бус, формацийн хийгээд соёл иргэншлийн онолын солбилцол, тодорхойлогдох муж дээр судлах хандлага бий болов. Өөр ч онол, номлол, үзэл баримтлал, арга зүй ч цахалзах боллоо. Жишээлбэл, Л.Гумилевийн эрчимт хүчний онол, давхраажлын ба элитийн онол гэх мэт.
Өнөөгийн монголын нийгийн хөгжлийн сонин бөгөөд содон онцлог бол тодорхойгүй төлөв байдалд байгаа яюдал юм. Тиймээс ч түүний хөгжлийг аль нэг онол, арга зүйн үүднээс тайлбарлаж болмоор санагдана. Энэ удаад монголын нийгмийг бүтэц үүргийнх нь талаас тандан судлахыг хичээлээ. Оносныг тэтгэж, алдасаныг гээнэ бизээ.
Анхандаа Ардын Засгийн, ойрмогхоноос захиргаадлын хэмээн нэрлэгдэх болсон, өнгөрсөн далаад жилийн монголын нийгмийн хөгжлийн зүтгүүр, хөдөлгөгч хүч МАХН, түүний гишүүд, тойрон дэмжигчид мөн. Тэд Д.Нацагдоржийн шүлэглэснээр Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуулгасан, бас муу нэр зүүж, луу дансанд орсон. Өнгөсөнгүйгээр ирээдүй байдаггүй хойно ямар ч л гэсэн түүх хэвээрээ үлдэнэ. Түүхээс өшөө авч болдоггүй ч сургамж хүртэж болдгоороо гайхамшигтай.
Улс төрийн нам гээчийг мэдэхгүй Монгол оронд ХХ зууны хориод онд үүсэн байгуулагдсан МАХН түүхэн хөгжлийнхээ далаад жилд нийгмийн институт, нийгмийн хүч болохынхоо хувьд гүйцэт хөгжил эрийн цээнд хүрсэн ч төгс төгөлдөгжилтийг олоогүй байв. Тухай үедээ манай нийгмийн сор болсон тэргүүний хэсгийг МАХН эгнээнлээ нэгтгэсэн, нийгмийн удирдан чиглүүлэгч хүч болон хувирсан нь маргаангүй бөгөөд илт үнэн юм. Тэр сайхан нэрний дор нөөцийн болон мэдлийн боловсон хүчний жагсаалт, анкет бүртгэл, албан тушаалаар амласан номенклатур анги бодитой оршиж байв. Тус нам ард түмэндээ бус, түүний нэрийг барьж номеклатур ангид үйлчилдэг болов. МАХН яваандаа манай эрэн үеийн төрийн шинжээ аажмаар алдаж, улам бүр завширч, сорон мөлжигч, эзэрхэн захирагч, жанжлагч, засгийн эрхийг хадгалан баригч шинжтэй болж хувирав. Гегелийн хэлснээр эсрэг талдаа шилжин, өөрийгөө үгүйсгэх шатандаа оров. Гэхдээ энэ нь тод тодорхой, түргэн хугацаанд илрээгүй, зугууран, нууц далд явагдаж “эерэг биетээ” амилуулахад хүрэв.
МАХН нийгмийн тэргүүний гэхээсээ сур дорой гэдэг нь нэгт, эмнэлэг онош зүйн магадлалаар бус, өрөөсөө хүнийхээ хувьд зөнөг зөлгөж, улс төрийн хувьд чучело (мануухай) болон хувирсан Ю.Цэдэнбалыг хаяж чадахгүй, Зремлийн оролцоотой, ордны эргэлтээр, эрүүл мэндийн байдал хийгээд өөрийнх нь хүсэлтээр нам, төрийн үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс эхлэн харагдав. Хэргийн учир Е.Чазов Ю.Цэдэнбалыг шуурхай “эрмэлзээтэй эмчилж, оношийг нь МАХН-ны Төв хорооны Улсы төрийн хуралд хаалттай танилцуулсанд биш, Ю.Цэдэнбалтай үлдэж, Монголын ард түмнийг алдах дээр тулсан учраас Кремль асуудлыг өөрсдөдөө ашигтай хувилбараар шийдсэн, шийдвэрлүүлсэнд байгаа юм. Хоёрт, Зөвлөлтөд өөрчлөн байгуулалт эхэлж, түүнийг дагалдан ард түмэн “хүлээлгийн тэнхимд” орчихоод байхад Ж.Батмөнх дарга болохоор урьдын адил Д.Моломжамц, Д.Майдар, Л.Дамдин, Б.Дэжид нартайгаа шадарлаж, Б.Лхамжавыг дэвшүүлж байлаа. Ордны сэлгээ намын олон нийтэд ч ард түмэнд ч нууцгай, учир битүүлэг байв. Гагцхүү Ж.Батмөнх анхны одонгоо зөвлөлтөөс хүртэж, “ерөнхий” болсноос хойших анхны өгүүлэл “Коммунист”-д нийтлүүлсэн нь нийтэд тодорхой. Гуравт, МАХН-ын удирдагчид өөрчлөн байгуулалтыг найрамдлын утгаар хүлээн зөвшөөрч, Горбачевийн чалчаа, нуршмал яриаг цаг алдалгүй орчуулж байснаас биш, монголын хувьд ердөө чиг баримжаа төдийхөн байлаа. Харзнал, хүлээзнэл, цааргалалт, болгоосжлол намын удирдлагад илэрхий давамгайлж байв. Дөрөвт, түмний хүлээлт олны шахалт, “Үнэн” сонины тулгалтаар өөрчлөн байгуулалтыг МАХН-ын төв хорооны V бүгд хурлаасаа (1988 он) хүлээн зөвшөөрсөн ч тэрхэн үедээ зохион байгуулалтын өөрчлөлтөөр бататгаагүй, VI бүгд хурлаасаа хуучин руугаа эргэж, аж ахуйн, тухайлбал, барилгын ажилтай ноцолдсон, VII бүгд хурлаас өөрчлөн байгуулалтыг баримжаалагчаас хэтрэхгүй, гардан хэрэгжүүлэх чадваргүй нь харагдлаа.
Социалист гэгдэгч орнууд өөрчлөн байгуулалтад нэлдээ хамрагдаад байхад Монгол орон сондгойрон үлдсэнд олон түмэн сэтгэл дундуур хоцорч, тэвчээр алдагдаж, “хүлцэх хязгаараас” давж, сэтлэлт хийх арга замыг намын дотно ч, гадна ч идэвхтэй эрэх болсон билээ. Чухамхуу энэ үед нийслэл хотын дотор, янз бурийн байгууллагуудын дэргэд “Цагийн толь”, “Шинэ үе”, “Үндэсний дэвшил”, “Дэвшилт залуучуудын эвсэл” зэрэг бүлгэм, дугуйлангууд ажиллаж, улмаар МАХН, захиран тушаах системийн сөрөг хүч Монголын Ардчилсан Холбоо байгуулагдав.
МоAХ байгуулагдсанаар нийгмийн улс төрийн тайзан дээр МАХН-тай зэрэгцээ төдийгүй сөрөг хүч бий болж, хүч тэнцвэргүй тэмцэл өрнөсөн юм. Тав, МоАХ ил ажиллаж эхлэнгүүт МАХН-ын сул талууд улам тодров. Тэр үед МАХН-ын удирдлагын мэдэлд бүх юм байсан, асар их хүч чадавхи байсан. Түүнийгээ ердөө чадаагүй, чадахгүй сөрөг сурталчилгаа, гудамжны жагсаал цуглааны үед харагдсан юм. МАХН хүн ам залуужсан, хотожсон, мэдээлэлжсэн нөхцөлд, түргэн өөрчлөгдөж буй нөхцөл байдалд ажиллах битгий хэл баримжаа авч, зүг чигээ олж чадахгүй байлаа. Ялангуяа, тэр үеийн БНМАУ-ын АИХ-ын нарийн бичгийн дарга Ц.Готов, Улаанбаатар хотын хорооны дарга Лантуу, Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Цахилгаан, Улсын прокурор Балжиннам нарын оролцсон хэлэлцээр, уулзалт нь МАНХ-ын нэр хүндийг олон түмний дунд унагаж, “цахилгаан лантуугаар” ардчиллыг давтаж болохгүйг харуулав. Зургаа, ерөөд оны МАХН-ын сул тал нь программ, дүрмээ шинэчилж чадахгүйд тусгалаа олж байв. МАХН-ын програм, БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий нэр хүндтэй, нүсэр бүрэлдхүүнтэй, дээд хэмжээний удирдлагатай хоёр комисс ажилласан рэх нь уулзалт яриа, хурал цуглаанаас хэтрээгүй. Тэдгээр комиссынхон онол – танин мэдэхүнй хувьд социализмыг хамгаалж ч, бас шинэчилж ч чадахгүй, гагцхүү өндөр албан тушаал, эрдмийн зэрэг цолтой л хүмүүс байв.
МАХН-ын программын комисс гэхэд түүнийг шинэчлэх, өөрчлөхийг бус, найруулан засах бодолтой байсан. Харин мань мэт нь оролцсон 15 эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудийн МАХН-ын программыг сар хүрэхгүйн хугацаанд,тэр үеийн онолын сэтгэлгээний түвшинд үндсээр өөрчилсөн. Түүнийхээ шанд сайныг бас мууг сонссон. Нэг хэсэг нь намыг аварч, нийгэмд тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж байхад, нөгөө хэсэг нь сөнөж яваа МАХН-ыг сэхээн амьдруулсан хэмээн зэмлэдэг. Над энэ талаар өөрийн бодол байдаг ч энэ удаада хэлэх боломж алга. Харин нэг зүйлийг хэлж болохоор болжээ. “Монгол ардын Намын мөрийн хөтөлбөр” гэгчийг зохиоход удиртгалыг бичих гэж зүдэрч байсан хүмүүс. Түүний гол зохиогч, өөрчлөн байгуулалтын онолчийн зиндаанд өргөмжлөгдсөн нь баримттай зүйл. Үүнд хувь хүний буруу юу байхав. Энд хувь хүний тухай биш, намын тухайд, тэгэхдээ тун хураангуйлсан байдлаар хэдэн зүйл тэмдэглэе.
Нэгэн зүйл. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны бүрэн бүрэлдэхүүний огцролт. МАХН-ын онц болон их, бага, бүгд хурал, 1990, 1992, 1993 оны сонгуулийн явцаас ажиглахад МАХН-ын дотор 1) хуучинсаг, 2) шинэчлэгч, 3) дундыг баригч, 4) ажиглагч, 5) сөрөг гэсэн жигүүр бүлгүүд зэрэгцэн оршиж, ил далд тэмцэж, харилцан буулт хийж, зөвшилд хүрэх замаар өөрчлөгдөж, парламентын намын шинж төрхийг олов. МАХН VIII бүгд хурлаараа (1990 оны) Улс төрийн Товчоог шинээр, онц их хурлаас улируулан сонгосон, Б.Даш-Ёндонг Намын хянан шалгах хорооны даргаар сонгох шахсан, Р.Гончигдоржийг Төв Хорооны гишүүнээр сонгохыг мэрийсэн жигүүрүүд байгуулагдсан, Улсын Их, Бага Хурлыг бүрэлдүүлсэн, Ерөнхий сайдыг тодруулсан, намын даргын суудал эзэнгүй хэвээр үлдсэн зэрэг дор бүрнээ учиртай, яривал, бичвэл, эрэгцүүлбэл дуусашгүй намтар түүхтэй.
Hэгэн зүйл. Монголын парламент- УИХ-ыг дангаараа шахам бүрдүүлснээрээ МАХН эрх баригч нам, харин нам, төр засгийн удирдлага салгуу, боловсон хучний бодлого нь тодорхойгүй зэргээрээ эрх баригч нам гэхэд ихээхэн эргэлзээтэй. Орчин үеийн улс терийн тогтолцоонд төр, ард түмэн хоёрыг гол холбогч нь. өндөрлөгт хумүүсийг дэвшүүлэн гаргагч, сэлгуүлэгч болохоос жинхэнэ “холбогч эд анги” хараахан бишээ.
Нэгэн зүйл. Бүтэц, мөн чанарыг тодорхойлогч нь үзэл бодлын нэгдэл, намч чанар биш, намын гишүүнчлэл, харъяалал болно. Парламентын намын бойжилтын нэгэн илэрхийлэл болсон санал өгөлтөөс үзэхэд 1990 онд Улаанбаатар хотын намын гишуүдийн 85 хувь нь УИХ -ын депутатыг, тэн хагас орчим нь хотын депутатыг, 15 хувь нь дүүргийн депутатыг сонгохдоо байр сууриа бодож байв. Энэ бол эгэл жирийн гишуүдийн санал өгөлт болохоор гайхах зуйл биш. Гэтэл 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед МАХН-ын бага хурлын гуравны нэг, бидний судалснаар жирийн гишуүдийн мөн тийм хувь нь сөрөг хүчнээс нэрийг нь дэвшүүлсэн П.Очирбатын төлөө саналаа өгч байлаа.
Нэгэн зүйл. МАХН-ын нийгэмд эзлэх байр суурь нь бодит байдлаараа гэхээсээ намын тахин шүтэлт, дорно дахины ард түмнйй өнгөрснөө үгүйлэх, үнэлэх сэтгэлгээ зэрэг хийсвэр зуйлээр тодорхойлогдон, хийсвэрээр өсдөг тал ч бий. МАХН-ын гишуүдийн тоо бүртгэл, төр, захиргааны албан тушаал, сонгууль, томилолттой жишихэд намын хэвлэлээ захиалагчид тун цөөхөн болно. Мөн тус улсын хүн ам залуужиж байхад намын эгнээ хөгширч байна.
Нэгэн зүйл. МАХН мөрийн хөтөлбөр, дүрэм, зохион байгуулалтаа өөрчлөн парламентын нам болон хувирч байна. Гэхдээ жинхэнэ парламентын нам болтлоо зайтай байна.Тус намыг дагасан бүтцэд ч, төр засгийн тогтолцоонд ч онгорхой цоорхой бишгүй бий.
Нэгэн зүйл. МАХН-ыг парламентын хийгээд эрх баригч намын шалгуураар дүгнэхэд учир дутагдалтай ч монголын өнөөгийн нөхцөлд, олон түмний улс төржилт, үзэл сурталжилт, намчирхалт саарсан үед улс төрийн намын намба төр, зангарагаа хадгалсаар байгааг, дангаараа биш гэхэд олонхиороо бүрдүүлэх чадвартайг цохон дурьдалтай.
- Ардчилсан хүч. Таван жилийн өмнө МоАХ, түүнтэй хамт МоАН байгуулагдсанаар улс төрийн шинэ хүч үүсч, сөрөг хүчний үүсэл тавигдав. Түүхийн зурвасхан үед МСДН, ТҮДН зэрэг улс төрийн нам байгуулагдаж, улс төрийн намуудын хууль батлагдаж, Дээд шүүхэд бүртэгдсэнээр Монгол оронд олон намын тогтолцоо бодит зүйл болж, тэр нь сүүлийн гурван сонгиулаах баталгаажлаа. Өнөөдөр Монгол орон сөрөг хүчнээсээ давшигдаж ялсан Ерөнхийлөгчтэй, хэлбэржүү ч гэсэн олон намын парламенттай болсон нь ардчилал эргэлт буцалтгүй болсны гэрч юм.
Манай ардчилсан хүчнийхэн хоромхон хугацаанд өсөн торниж, ялалт, ялагдлын, аль алиныг үзэж, ард түмний олсон нэр хүнд, байр сууриа одоохондоо алдамгүй байдалтай байгаа. Энэ нь тохиолдлын зүйл ч, сонгуулийн хуулийн согог ч биш, өрөөсөө ардчилсан хүчинд төрөлхийн гэмээр зарим сульдаа байсан юм. Тухайлбар, нэгд Б.Баабар, О.Цэрэгдорж гуай нарын эс тооцвол оюуны чадавх, тэрслүү үзлийн хат, өөрөөр сэтгэгчдийн ухаанаар ядмаг байв. Сэтгүүлчдийн уран хэллэг, жүжигчний яруу хоолойгоор олон нийтийн анхааралд хүрч, ганц доктороосоо хүртэл цэрвэж, улмаар эгнээнээсээ хөөсөн юм. Хоёрт, тоталитар дэглэмийн тамд чанагдсан гэхээсээ түүний дулаан өлгийд бойжсон залуус. Тэд ард тумний амьдралын гүнээс ундарга бус, харин гадаадынх наас, гол төлөв суралцаж байсан орнуудаасаа жишиг авч, хусмаа чамлах маягаар гарч ирцгээсэн талч бий. Гуравт, хүн ам хотожсон, бас залуужсан нехцөлд “гудамжны”, “орон нутгийн”, бас номенклатурчдын ардчилал жинхэнэ ардчилал, нийгмийн хувьсгал юм шиг дэврүүн тусгагддаг, ардчилсан ба үймсэн олны дарвиан зэрэгцэж байсанд тулхтай шинжилгээ хийлгүй хүч түрж, зориг зүрхээр хөдөлж, ялалтад хрсэндээ амташсан, эрдсэн тал бий. Дөрөвт, хуурамч, сүржин улс төржилт, намчирхалын эрч харьж, нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлс. Ялангуяа, Азийн хүний өнгөрснөө тоодог, үнэлдэг сэтгэлгээгээр солигдоод байхад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамжны чанга яригч, жагсаал цуглаан, өлсгөлөн, суултад түлхүү ач холбогдол өгсөн. Улс терийн тэмцэл үндсэндээ парламентын танхимд орчихоод байхад аанай л улс төрийн өлсгөлөнг шохоорхсон хэвээр байсан нь ардчилсан хучний нэр төрийг сүрхий хөөдөв. Тавд, хуучин тогтолцооны зүгээс тохиолдож болзошгүй хүчирхийлэл, цохилтыг саармагжуулах, дуулахад олон жижиг нам, түүнийг дэмжигчдийн тактиk анхандаа зөв байсан. Харин ардчилсан хүч өөрөө бэхжиж, нийгэм ардчилал тийш хэлбийчихээд байхад хэсэг бүлгийн сонирхол, хувийн аминсаг үзэл бодол, албан тушаал, алдар хүнддээ хөтлөгдөж, улс төрийн намуудыг нэгтгэхийг зориогүйгээс 1992 оны сонгуулийн хуулийн улс төрийн намаас УИХ-ын гишүүнд амархан нэр дэвшиж болох сиймхийг ашиглан борооны дараах мөөг шиг намууд байгуулагдсан. Намууд тодорхой хэмжээгээр нэгдэж МҮAН байгуулагдсан ч, шинэ нам байгуулах сонирхол төдийлөн татраагүй байна. Зургаад, манай ардчилсан хүчний зарим зүтгэлтнүүд ардчиллын гэхээсээ, амьжиргааны, албан тушаалын сүүхээ гаргаж, баяжаагүй гэхэд өмч хувьчлал, албан томилолт, гадаадын дэмжлэг тусламжийн далбаан дор чинээлэгжүү болцгоосон. Иймэрхүү сөрөг харшилтай зүйлс байгаа ч гэсэн Монгол оронд ардчилал, зах зээл эргэлт буцалтгүй бодит зүйл болсныг онцлон дурьдалтай.
- Хүчний бүтэц. Тоталитари тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжихдээ цэргийн дэглэмээр дамжсан орон цөөнгүй. Цэргийн хунт болгоныг фашизмтай шууд адилтгаж болохгүй. Арми, түүний бие бүхэлдхүүн бол зохион байгуулалт, сахилга дэг журамтай хүчирхэг нийгмийн институт болохынхоо хувьд нийгмийн бие даасан, тогтвортой бүтцийг үүсгэдэг. Тийм учраас Африк блолон Латин Америкийн орнуудад шилээ дарсан цэргийн эргэлтүүд болдог. Харин манайд тийм эргэлт болоогүй, гэхдээ Ю.Цэдэнбалыг улс төрийн тайзнаас зайлуулах үед зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд байж чадаагүй, орох ч үгүй байсан. 1990 оны III сарын эхний “халуун өдрүүдэд” бага тойруугийн хэмжээнд хөл хорих асуудал яригдсан ч МАХН-ын Төв хорооны зарим гишүүд энэ арга хэмжээг эсэргүйцэж, хүч хэрэглэхэд хүрэхгүй гэж үзсэн. Тэр завшаанаар монголын ардчилсан хувьсгал тайван замаар өрнөсөн. Ардчилсан Холбооны зарим удирдагч түр нууц байдалд орж, сэтгэл түгшүүлсэн нөхцөл байдал бүрэлдээд байхад МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдхүүнээрээ огцорч, улс төрийн ухаалаг бөгөөд мэргэн шийд гаргасан. Хүч хэрэглэхээс татгалзсан яюдал бол монголын ард түмний заяа тавилан, ухаалаг тайван, хэрсүү чанарын илэрхийлэл болон түүхэнд үлдсэн билээ.
1990 онд Монгол орон арми, аюулаас хамгаалах хүчээ ашиглан ардчилсан хүчнийг нухчин дарахгүй юмаа гэхэд саатуулаад байхуйц бие биүрэлдхүүн, зэвсэг техниктэй байсан. Зэвсэгт хүчин төвийг сахисан байр сууринд байснаас биш, ардчиллын эсрэг хандаагүй юм. Энэ бол онцгой тохиолдол яриангүй мөн.
Хүйтэн дайны шувтаргын үед Монгол орон чамлалтгүй цэрэгжсэн социалист чиг баримжаатай орнуудын дунд жанжлх үүрэг гүйцэтгэхүйц зэвсэгт хүчинтэй байсан нь нууц бишээ. Түүнээс гадна зөвлөлтийн цэргийн асар их хүч нутаг дэвсгэрт маань байрлаж байсан. Тэд манай дотоод хэрэгт оролцоогүй, асуудлыг улс төр-дипломатын аргаар шийдвэрлэсэн. Зөвлөлтийн цэргийг богинохон хугацаанд бүрэн гаргасан нь гайхалтай ч олон сөрөг үр дагавартай тулгарсан. Наад захын жишээ гэхэд зөвлөлтийн цэргийн хотхонууд балгас болсон, ах нарыг сааж амташсан монголчууд шатах тослох материалын хомсдолд орсон, гадаадын цэрэг байрлуулаад олох асар их түрээсийг алдсан, хамгийн гол нь Монгол-Зөвлөлтийн, сүүлдээ Монгол-Оросын уламжлалт харилцаа сэвтэн, хөндийрсөн зэргийг шударгаар хэлэх ёстой.
Ардчилсан хувьсгалын үеээр манай нийгэм хүчний бүтцээ олигтой ашиглаж чадаагүй мөртлөө сүүлд нь балан хамгаалах хүчээ хадгалах гэж оролдох, цэрэгжсэн улсаас цагдаажсан улс болон хувирах хандлага лавширч байгаа нь нэгтэйгүүр А.Зиновьевын хэлснээр “Хувьсгалын дараа нураасан нийгмээсээ дээрдэх юмгүй сэргээн босгодог” гэснийг, нөгөөтэйгүүр Н.Бердяевийн хэлснээр “дан ганц хувьсгалт зарчмын ноёрхол нь өнгөрснийг устган сүйтгэж, тэгэхдээ зөвхөн өмхөрч ялзарсныг устгаад зогсохгүй, үүрдийн үнэт зүйлсийг устгаж байна”.
(үргэлжлэл бий)
Хянасан: Б. АРИУНБАЯР