П.Нямдаваа
/Доктор, Эрүүл Мэндийн Сайд асан/
Шинэ толь №6, 1994
Түлхүүр үг: Эрүүл мэнд, Нийгмийн эрүүл мэнд,
Хүний эрүүл мэнд гэдэг бол уг хүнд эцэг, эхээс заяасан удамшил-биологийн төрх,амьдралын явцад суралцсан аж төрөх хэв шинж нь хүрээлэн буй байгаль, орчинтой харилцах харилцаагаар илэрдэг нийгэм биологийн нийлмэл үзэгдэл ажээ.
Өнгөрсөн зууны дунд үеийг хүртэл эрүүл мэндийг хамгаалах ажил хувь хүний буюу тодорхой хэсэг хүмүүсийн итгэл үнэмшил, амьдралын туршлага дээр үндэслэн урсгалаараа явж байгаад хүн амын бөөгнөрөл, үйлдвэржилт эрчимжсэнтэй холбоотойгоор улс орны төр, засгийн бодлогын хүрээнд орж ирсэн түүхтэй юм.Эрүүл мэндийн бодлого гэдгийг эрдэмтэн судлаачид дэлхийн нэрт эрдэмтэд сүүлийн үед санал нэгдэж буй (1-3)-аар бол энэ нь:
- Тухайн улс орны хүн амын өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болж буй өвчин эмгэгийг тодорхойлж, түүний эдийн засгийн болон нийгмийн үр дагаврыг тооцоолон эдийн засгийн болоод анагаах ухааны үр дүн сайтай тэмцэх арга, хэрэгслийг боловсруулах буюу сонгон авах,
- Өөрийн орны нөхцөлд хамгийн тохиромжтой эрүүл мэндийн тусламж үзүүлэх тогтолцоог бүрдүүлж, санхүүжилт, хүн хүчний болон эм, эмнэлгийн хэрэгсэл, бусад материаллаг хангалт, удирдлагын нийцэт (оптимал) механизмыг бий болгох,
- Эрүүл мэндийн үйлчилгээг өөрийн орны нөхцөлд тодорхойлсон зорилтын хүрээнд биелүүлэхэд чиглэсэн эрх зүйн актуудыг боловсруулан хэрэгжүүлэх гэсэн өөр хоорондоо нягт уялдаатай гурван бүлэг асуудал болно.
Эрүүл мэндийн бодлогыг тухайн улсын түвшинд хэрэгжүүлэх талаар сүүлийн 200 шахам жилийн хугацаанд дэлхийн улс орон бүр өөрийн гэсэн тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлж ирсэн боловч хоёр үндсэн хэлбэрт хуваан үзэж болох юм.Үүнд:
- Хүн амын хамгийн өргөн давхаргын (нийгмийн эрүүл мэндийг, голдуу урьдчилан сэргийлэх арга хэмжээгээр хамгаалах зардлыг улсын төвлөрсөн төсвөөс гаргах, эмчилгээний зардлыг хувь хүнээр өөрөөр нь гаргуулах хэлбэр. Энэ нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой орнуудад өргөн тархсан хэлбэр бeгөөд эмчилгээний зардлыг гаргах байдлаар:
а. Хувь хүний шууд төлбөр буюу сайн дурын даатгалаар (АНУ),
б. Албан журмын даатгалаар (Канад, Скандинавын орнууд),
в. Албан журмын болон сайн дурын даатгал, шууд төлбөртэй үйлчилгээ хослосон (Герман, Япон гэх мэт ихэнх аж үйлдвэржсэн орнууд, Өмнөд Солонгос, Тайланд гэх мэт дийлэнх хөгжиж орнууд) гэж хувааж бас болно.
- Эрүүл мэндийн бүх зардлыг улсын төсвөөс гаргах хэлбэр. Энэ хэлбэр 1920-иод онд ЗХУ-д бий болж, хуучин социалист бүх орон, түүний дотор манай улс, мөн 1950-иад оноос хойш шинээр тусгаар тогтносон буурай хөгжилтэй зарим оронд хэрэгжиж байсан буюу хэрэглэсээр байна
Энэ хоёр хэлбэрийн аль аль нь өөрийн давуу болоод сул талуудтай, нэгдэх хэлбэр нь эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулахад, хоёрдахь хэлбэр нь хүн амаа эмнэлгийн үйлчилгээнд жигд хамруулахад илүү ололттой байсан. Гэвч 1980-аад оны дунд үе гэхэд энэ хоёр хэлбэрийн аль аль нь өөрийн эерэг бололцоог бүрэн шавхаж, аж үйлдвэржсэн орнуудад ч, хөгжиж буй орнуудад ч, социалист гэгдэж байсан улсуудад ч эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлт (реформ)-ийн янз бүрийн хэлбэрийг туршиж эхэлсэн юм [4-14]. Манай улсад ч 1980-аад оны сүүлчээс энэ талын эрэлхийлэл, судалгаа идэвхжсэн бөгөөд дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн социалист эрүүлийг хамгаалахын давуу талыг хадгалж, сул талыг засч сайжруулах эрмэлзэл нь эрүүл мэндийн тогтолцооны 1 в хувилбарын өөрийн орны нөхцөлд тохирсон хэлбэрийг бий болгох, өөрөөр хэлбэл, эрүүл мэндээ хамгаалахад хувь хүн, хамтлаг (гэр бүл,аж ахуйн нэгж), төр засгийн тэнцүү оролцоог хангаж, эрүүл мэндийн зардлыг албан журмын болон сайн дурын даатгал, шууд төлбөрийн аль алиныг оролцуулан холимог хэлбэрээр барагдуулах шаардлагатай нь тодорхой болсон бөгөөд 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “(Монгол улсын иргэн)… эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно…”, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…эрүүл мэндээ хамгаалах… нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” хэмээн туссан нь дээрх хандлага хууль зүйн дээд баталгаагаа олсон хэрэг юм.Монгол Улсын сүүлийн гурван Засгийн газар тус орны эрүүл мэндийн тогтолцоог сонгон авсан энэ чиглэлийн дагуу өөрчлөн шинэчлэх арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байна.Үүнд:
- Нийгмийн эрүүл мэндийн бодлогод бүх шатны удирдлага, иргэд, аж ахуйн нэгжийн анхаарлыг төвлөрүүлэх (Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Хүн ам зүйн талаар баримтлах чиглэл”, УИХ-аас баталсан “Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хууль”,”Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”,”Засгийн газраас баталсан 1990-ээд онд хүүхдийг хөгжүүлэх талаар баримтлах үндэсний хөтөлбөр”,”Дархлалын үндэсний хөтөлбөр” гэх мэт ),
- Иргэний эрүүл мэндийн даатгал нэвтрүүлэх (1994 оны 1-р сарын 1-нээс эхлэж 1994 оны 11-р сарын 1-ний байдлаар хүн амын 92,4 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаад байна),
- Эрүүл мэндийн хувийн хэвшлийг бий болгон бэхжүүлэх (одоо улсын хэмжээгээр хувийн хэвшлийн 200 шахам эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна),
- Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын чадавхи, санхүү-менежментийн мэдлэгийг дээшлүүлэх (1990 оноос хойшхи хугацаанд гадаад, дотоодын курсээр энэ чиглэлд 200 гаруй хүнийг сургаж,Эмнэлгийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институтийг түшиглүүлж “Эрүүл мэндийн менежмент”-ийн байнгын курсийг 1994 оноос ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр нээн ажиллуулж байна
- Дээрх өөрчлөлт шинэчлэлт нь санхүүгийн болон материалын асар их бэрхшээлийн дунд, заримдаа эмнэлгийн ажилтнуудын сэтгэлийн хат,хүн ардаа гэсэн хүмүүнлэг зүтгэл дээр голлон түшиж хэрэгжихэд хүрч байгаа бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэг,ялангуяа НҮБ-ийн зарим төрөлжсөн байгууллага, тухайлбал, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Япон, Нидэрланд, Дани, АНУ, Европын холбоо зэрэг хандивлагч орнуудын техникийн болоод санхүүгийн тусламж нэн чухал үүрэг гүйцэтгэж байна.
Эрүүл мэндийн салбар дахь өөрчлөлт шинэчлэл зарим эерэг үр дүн өгч эхэлж буйг хэд хэдэн үндэслэлээр баталаажуулж болох юм.
Үүнд:
- Эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийн ихэнх нь сайжрах чиглэлтэй байна. (Хүснэгт 1).
- ОХУ, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан болон Зүүн Европын социалист гэг дэж байсан орнуудад
- 1990 – 1994 онуудад эпидемийн түвшинд хүрч бүртгэгдэж байгаа сахуу (дифтерия), урвах тахал (холера) өвчнүүд [17,18] манай улсад гарсангүй буюу тохиолдол төдий бүртгэгдэв.
- 3.В гепатитийн эсрэг вакцинжуулалт нэвтрүүлж, нэг удаагийн зүү тариурын хэрэглээг шатчилан нэмэгдүүлсний үр дүнд 1985-1989 оны дунджаар жил бүр 10000 хүн амд 69.4 өвчлөл бүртгэгдэж, нийт бүртгэгдсэн халварт өвчний 70 орчим хувийг эзлэж асан вируст гепатитийн өвчлөл 1993 онд 100000 хүн амд 17.7 болж, өвчлөл 3.9 дахин буурав
- 4. Манай улсад 1991-1994 онд хэрэгжүүлсэн Үндэсний эмийн бодлого, Эрүүл мэндийн даатгалын
Эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийн харьцуулалт
Хүснэгт 1
Үзүүлэлт | Монголд | 1991 оны үзүүлэлт дундаж [15,16] | |||
1985-1989 оны дундаж | 1993 онд | ||||
Буурай хөгжилтэй орнууд | Хөгжиж буй орнууд | Өндөр хөгжилтэй аж үйлдвэржсэн орнууд | |||
Дудаж наслалт | 61.0 | 63.0 | 50.0 | 61.0 | 74.0 |
Төрөлт(1000 хүн амд) | 36.9 | 22.9 | 44.0 | 30.0 | 14.0 |
Нас баралт(1000 хүн амд) | 8.4 | 7.5 | 16.0 | 9.0 | 10.0 |
Нялхсын эндэгдэл(1000 амьд төрөлтөнд) | 71.0 | 57.4 | 115.0 | 67.0 | 13.0 |
Эхийн эндэгдэл(100 000 төрөлтөнд) | 114.0 | 241.0 | 590.0 | 340.0 | 15.0 |
Нэг их эмчид ногдох хүн ам | 364.0 | 394.0 | 19110.0 | 6670.0 | 390.0 |
Улсын төсөвт эрүүл мэндийн зардлын эзлэх хувь (%) | 6.6 | 11.7 | 5.0 | 5.0 | 14.0 |
туршлагыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудад нэвтрүүлэхэд хамтран ажиллах саналыг ДЭМБ албан ёсоор тавьж байна. Энэ бол бид өөр улс орныг яг хуулан дагахгүй юм гэхэд анхааран судлах хэмжээний ажлыг өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд бүтээжээ гэсэн үг.
Гэхдээ энэ бол эрүүл мэндийн бодлого маань төгс төгөлдөр болж бүх юм тэгш сайхан болчихсон гэсэн хэрэг бишээ.
Сумдад байсан төрөхийн амрах байрны ихэнх нь ажиллахаа больж, жирэмсэн эхчүүдэд тавих эмнэлгийн Хяналт суларснаас гэрийн төрөлт, ялангуяа хөдөөд хэдэн арав дахин нэмэгдэж, эхийн эндэгдлийн үзүүглэлт 2.1 дахин өссөн, хувийн болон хот суурины ариун цэвэр доройтсноос хамуугийн өвчлөл 4-10 дахин ихэсч, бүртгэгдэж буй халдварт өвчний дотор тэргүүлэх байр эзлэх болсны Дээр цусан суулга, балнад, А гепатит гэх мэт бохир гарын өвчний гаралт ихэсч байгаа зэрэг сэтгэл зовоосон зүйл мундахгүй байна.
Өөрчлөн шинэчлэлтийн эхний үед ололтоо бататгаж, амьдралаар шалгагдаж явцгүй нь илэрхий болсон арга барилаа шинэчлэх, боловсронгуй болгох зорилт бидний өмнө зогсч байна. Энэ талаар юун түрүүнд анхаарах чиглэл нь:
- Хувь хүн, хамтлагийн өөрсдийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө хүлээх хариуцлага, эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах, үүнд нөлөөлөх хөшүүргүүдийг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд нийцтэй болгох,
- Хүн амын төлбөрийн чадвар дээшлэх хэрээр эрүүл мэндийн төлбөргүй тусламжаас эмчилгээнд чиглэсэн зардлыг шатчилан хасч, улсын нэгдсэн төсвөөс гарах зардлыг нийгмийн мэндийн арга хэмжээнд төвлөрүүлж, эмчилгээний зардлыг даатгалаар нөхөх чиглэлийг барих,
- Эмч, эмнэлгийн ажилтны мэдлэгийн хүрээг дэлхий нийтийн. жишигт хүргэж, түүний хэрээр цалингийн хэмжээг ч дэлхийн жишигт ойртуулах замаар эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулж, “далд өргөл барьц” авах эм, эмнэлгийн хэрэгслийг иргэн дээр олуулах зэрэг зохисгүй үйл ажиллагааг халах,
- Эрүүл мэндийн хувийн хэвшлийн үйлчлэх хүрээ, мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх замаар үйлчилгээний чанарын төлөө эрүүл өрсөлдөөнийг бий болгох,
- Эх орны рашаан ус, амьтан, ургамал, эрдэсийн баялгаас болон биотехнологи, генийн инженерчлэлийн аргаар хүний өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, тэдгээрээс сэргийлэх бэлдмэлийг боловсруулж, практикт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх,
- Хамгийн бага зардлаар хамгийн олон хүний эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн үйлчилгээний нэн шаардлагатай багцыг улсын хэмжээнд болон бүс нутгаар тодорхойлсны үндсэн дээр эрүүл мэндийн санхүүжилтийг байгууллагаар хийдэг зарчмыг халж, тодорхой хугацааны дотор хүрэх үр дүнг зорилтот хөтөлбөрөөр буюу нэг иргэнд ногдох зардлаар оцдог дэлхий нийтийн хандлагыг [2, 3, 19-21] өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлэх зэрэг болно.
Иш татсан хэвлэл
- Jamison, T.D., Mosley, W.H. (1991): Disease control priorities in developing countries. health policy responses to epidemiological change, Am. J. Publ. Health., 81/1). 15-22;
- Jamison, T.D., Mosley, HW, Measham. AR. Bobadilla, J.L. (Eds.), Disease Control Priorities in Developing countries, Oxford Medical Publications, 1993, 746 pp.;
- 3.World Benk (1993): World Development Report – 1993: Investing in Health, 329 pp.;
- Frenk, J. et al. (1989): Health transition in middle – income countries new challenges for health care, Health Policy and Planning, 4(1):29-39;
- HMSO (1989): Working for patients, 103 pp.;
- Abel – Smith, B. (1992), Health insurance in developing countries. Lessons from experience, Health Policy and Planning, 7(3): 215-266;
- 7.Mc Kee, M. et al. (1992). Health systems in transition: the British and Italian experiences, Intern. J. Hith Planning and Management, 7:223-233;
- 8.Diderichsen, F (1993): Market reforms in Swedish health care a threat to on salvation for the universalistic welfare state, Intern. J. Hlth Services, 23(1): 185-188;
- Woolhandler, S. et al (1993). High noon for US health care reform, Intern. J.
- Hith Services, 23(2): 193-211;
- Yamauchi, M. (1993). Japanese heal reforms meet resistance, BMJ, 307,343;
- Vienonen, M.A., Wlodarcyk, W.C. (1983). Health care reforms on the European scene: evolution, revolution or seesaw?, World Hith Statistics Quarterly, 46 (3) 166-169;
- Ensor, T. (1993)Health system reform in former socialist countries of Europe, Intern. J. Hlth Planning and Management, 8. 169-187;
- Mc Dermott, J. (1994). Evaluating health system reform, JAMA, 271 (10): 782-784;
- Salter, B. (1994): Change in the British National Health Service, policy paradox and the rationing issue, Intern. J. Hith Services, 24 (1): 45-72;
- UNICEF (1993). The State of the World’s Children – 1993, Oxford University Press, 89 pp.;
- UNDP (1994). Human Development Report – 1994, Oxford University Press, 266 pp.;
- Roure, C., Oblapenko, G. (1993). Communicable diseases in the CCEENIS World Hith Statistics Quarterly, 46 (3), 177-187;
- WHO (1994): Cholera in Europe, WER, 69 (43): 322-323;
- US Department of Health and Human Services (1990): Healthy people – 2000.National Health Promotion and Disease Prevention Objectives, Washington. 153pp.;
- WHO Regional Office for Europe (1991). Health for all targets: the health policy for Europe, Copenhagen, 288 pp.;
- WHO (1994): Ninth General Programme of Work Covering the Period 1996 2000, Geneva, 61 pp.;