Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Нийгэм > Нийгмийн асуудал > Боловсролын эдийн засаг буюу сүйрлээс сэргийлэх тухай
Нийгмийн асуудалНийгмийн бодлогоНийгэмШинэ Толь Сэтгүүл

Боловсролын эдийн засаг буюу сүйрлээс сэргийлэх тухай

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-03
Хуваалцах
7 min унших
Хуваалцах

Loading

Д. Бямбасүрэн
/Монгол Улсын Ерөнхий сайд асан, МСМН-ын дарга, Монголын Хөгжлийг дэмжих сан-нийгэмлэгийн ерөнхийлөгч/

Шинэ толь № 1995/2

1995 оны хавар монгол оронд айлчлахдаа багш нарын ажил хаялт хэмээх шударга цагаан салхи авчирч өрөмтөн царцаж байсан нийгмийн шинэчлэлийн сэтгэхүйг бидэрлүүлэн хөдөлгөлөө.

Төр засгийн эрх баригчид багагүй сандарч нэг нь “хууль бус зүйл, тэмцлийн буруу арга” хэмээн сурталчилж, нөгөө нь “6 дугаар сараас бүх юм сайхан болно” хэмээн амлаж, гуравдахь нь “мөнгө байхгүй” хэмээн цааргалж эцэст нь төрийн сайдаа ажлаас нь халж золигт мордуулав. Тэмцэл зогссонгүй. Эрх баригч намын зарим “удирдагчид” багш нарыг ажил хаялтад хүргэсэн “эсэргү” нарыг оношлох уралдаанд идэвхийлэн, большевик үзлийн зүрхний хий өвчин нь хөдөлж эхэллээ.

Гэтэл багш нар хэн нэгний ашиг хонжоо хайсан хатгалгаар ч, өөрсдийн хар амиа бодсон явцуу сэтгэлээр ч энэ тэмцэлд босоогүй. Ардтүмнийхээ үеэс үеийг дамжуулан “A үсэг” заахаас эхлэн эрдэм номын их далайд хүргэсэн энэ хүмүүсийн сэтгэл ариун, ухаан саруул гэдэгт өчүүхэн ч эргэлзэх хэрэггүй. Мянга мянган багш нар ажил хаяхад хүргэсэн гол учир шалтгаан нь нийгмийн байгууллалын шинэчлэлийн үе дэх боловсролын тогтолцооны өөрчлөлт хоцрогдож, нийгмийн амьдралд эзлэх байр суурийн үнэлэмж нь эрин цагийнхаа утга агуулгад тохирохоо байж улс үндэстэнд хоцрогдолын шинэ аюул нөмөрч буйг төр засаг хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Оюун ухааны хомсдолтой хүүхэд олширч байгаа тухай төр, олон нийтийн дунд ихэд эмзэглэн ярих боловч оюуны хомсдолтой бүхэл бүтэн үе төрөх гамшиг нүүрлэж байхад багш нарын сэтгэл чилээрхэх нь зүй ёсны билээ. Ийм нөхцөл байдал бүрдсний нэг үндсэн сурвалж нь боловсролын тогтолцооны эдийн засгийн үндэс суларч байгаатай холбоотой.

Монгол улсаа хүүхэд, залуучуудын орон мөн хэмээн бид бахардаг. 1995 оны эхэнд улсын хүн амын 2243 мянган хүн болж байсны 40% нь сургуулийн насны хүүхэд билээ. Энэ нь европын болон азийн хөгжингүй орнуудаас 2-4 дахин өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Монгол улс хүүхдүүддээ бусад орны нэгэн адил эрдэм мэдлэг өгч хөгжлийн ирээдүйд тэмүүлье гэвэл боловсролын салбарт тавих хүчин чармайлт нь тэднийхээс дээрх хэмжээгээр их байх ёстой. Энэ бол манай онцлог.

Эдийн засаг төвлөрсөн зохицуулалттай байх үед боловсролын тогтолцоо бүхэлдээ төрийн өмчид хамрагдаж, “үнэ төлбөргүй” сургалтын ачааллыг улсын төсвөөс санхүүжүүлж байлаа. Социалист нийгмийн үзэл үнэлэмж нь боловсролын салбарыг нийгмийн баялаг үл бүтээх хүрээ бусад давхаргын тогтолцоонд хамруулан үлдэглийн аргаар тэтгэх нь жам боловч түүний санхүүжилт үйлдвэрлэсэн үндэсний орлогын 13%-д хүрч байлаа. Энэ үед ч боловсролын хөгжлийн түвшин сургалтын материаллаг бааз, зохион байгуулалт, хөтөлбөрөөрөө улс орны хурдан хөгжлийн захиалгаас хоцорч явсныг мартахын аргагүй.

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгэм бүхэлдээ хүн төрөлхтний нийтлэг замналд орж, гажуудлын үр дагаврыг гэтлэх зорилттой тулгарахад боловсролын тогтолцоо шинэ өндөр шаардлагатай тулгарсан юм. Энэ нь, нэг талаас, монгол орон дэлхий ертөнцтэй нээлттэй харьцах орчин нөхцөлд өөрийн нүүр царайтай хөгжил цэцэглэлтийн голомт үүсгэх чадвартай залуу хойч үеийг эрдмээр боловсруулан хүмүүжүүлэх, нөгөө талаас зах зээлийн харилцааны нөхцөлд зохицсон эдийн засгийн суурьтай болох тухай асуудал билээ. Эдгээр шаардлагын аль аль нь төрийн бодлого, дэмжлэгээс шууд шалтгаална.

Гэвч боловсролын тогтолцоо, түүний эдийн засгийн суурийн шинэчлэл жигд бус хандлагатай явж байна. 1990 оноос их дээд сургуулиуд сургалт, эрдэм шилжилгээ, туршилт үйлдвэрлэлийн хамтын үйл ажиллагаа явуулах эрхтэй болж сургалтад шилжсэнээр хямралыг бага хохиролтойгоор гэтлээд зогсоогүй суралцагсдын тоо 1990-1995 онд 1.4 дахин өсч, хувийн өмчийн олон сургууль нээгдэн өсөлтийн үеийн жам ёсны шалгарлыг туулж эхэллээ. Тусгай мэргэжлийн дунд сургуулиудад ч шинэчлэлтийн салхи хоцорсонгүй. Харин ерөнхий боловсролын тогтолцоо үндсэндээ урьдын зохион байгуулалтаа хадгалаад зогсоогүй, санхүү эдийн засгийн суурь нь ихээхэн суларч байна. Үүнийг зөвхөн эдийн засгийн хямралаар тайлбарлаж болохгүй. 1995 оныг 1990 онтой зэрэгцүүлвэл ерөнхий боловсролын сургуулийн санхүүжилт үндэсний орлогод эзлэх хувийн жин 2 дахин буурч байна. Дээр нь улс орны эдийн засгийн уналт 30%, үнийн өсөлт 50 дахин нугарах хэмжээнд байгааг нэмбэл ерөнхий боловсролын зовлонг ойлгож болно.

Ийм байдал олон талын сөрөг үр дагавар төрүүлж байна. Юуны өмнө, сургуулийн хичээл сургалтын нөхцөл доройтож, хүүхэд сургуулиас завсардах хөндийрөх нь эрс нэмэгдэв. Эдүгээ ийм хүүхэд 60 гаруй мянгад хүрчээ. Багш нарын амьдралын баталгаа алдагдаж, дундаж цалин нь томоохон үйлдвэрийн цэвэрлэгчийн цалингаас 2 дахин бага болж, худалдан авах чадвар нь эрүүл хүний хоол хүнсний илчлэгийн хэвийн нөхөлтийг хангахад хүрэлцэхгүй шахам байна. Ийм нөхцөлд өндөр мэргэжилийн багш нар тогтвор сууршилтай ажиллахад бэрхшээлтэй.

Сурах бичиг, сургалтын техник хэрэгслийн талаар тохиолдож буй гачигдлыг тоочих нь илүү биз. Одоогийн бүрэлдсэн нөхцөл байдал цааш удаан үргэлжилбэл тогтолцоо бүхэлдээ сүйрэлд хүрч болох юм. Тэхдээ энд эрс шийдвэртэй арга хэмжээ зайлшгүй шаардлагатай удах цаг байхгүй.

Боловсролын тогтолцооны эдийн засгийн суурийг бэхжүүлэхэд орчин цагтай тохирсон цогц хандлага хэрэгтэй. Тухайлбал:

  1. Төр, улс нийгмийнхээ нийтлэг эрх ашгийн үүднээс гүйцэтгэх үүргээ бүрэн хариуцах үндсэн дээр ерөнхий боловсролын тогтолцоог санхүүжүүлэх эх үүсвэрийн доод хэмжээг татварын орлогын тодорхой (20% орчим) хувь хэмжээгээр нормчилон тогтоож, баталгаажуулах,
  1. Багш нарын одоогийн цалин хөлс “19.2 мянган багшийн цалин 3.4 тэрбум төгрөг”-ийг 2-оос доошгүй дахин нэмж, аж ахуйн алдагдлыг төсвөөс нөхөхөд зорилyж буй хөрөнгө зэрэг эх үүсвэрээс санхүүжүүлэх,
  2. Ерөнхий боловсролын сургуулиудыг өөрийн тэтгэх аж ахуйтай болгож, түүний ашиг орлогыг татвараас чөлөөлөх,
  3. Багш нарыг өмчтэй болгож, амьдралыг баталгаажуулахад өмч хувьчилалын бүх хэлбэрийг ашиглах,
  4. Сургалтын техник хэрэгсэл үйлдвэрлэх, импортоор оруулах, сурах бичиг хэрэглэх үйл ажиллагааг гааль, худалдаа, ашиг орлогын татвараас чөлөөлөх,
  5. Бололцоотой нөхцөлд өндөр шаардлага бүхий төлбөрт сургалттай хувийн сургуулиуд байгуулахыг зөвшөөрч дэмжих,
  6. Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгжүүд сургуулийн материаллаг бааз бэхжүүлэх, зардлыг нөхөхөд зориулан олгосон хандив хөрөнгийг татвараас чөлөөлөх,
  7. Сургуулиудад олгосон болон дээрх хөнгөлттэй нөхцөлөөр бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг оновчтой болгож, хяналтыг сайжруулах эрх зүйн болон нормативийн үндсийг бүрдүүлэх нь нэн чухал байх болно.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд улс орны одоогийн бололцооноос хэтэрсэн хөрөнгө хүч шаардахгүй. Тэгээд ч энэ бол буяны өглөг биш юм. Энэ нь улс нийгмийн өөрийн ирээдүйн хамгийн үнэт эрдэнэ болсон хойч үеийнхээ төлөө зориулж буй хөрөнгө оруулалт мөн бөгөөд үр ашгаа хөгжил цэцэглэлийн хураар хариулна.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-03-03
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?