С.Болд
/УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №9, 1996
Түлхүүр үг: Хүний эрх, Эрх чөлөө, НҮБ, Хүний эрхийн комисс, Эмэгтэйчүүдийн эрх, Олон улсын гэрээ, Хүн төрөлхтөн
НҮБ-ын хүний эрхийг хамгаалах олон улсын нийгэмлэг нь “хүн төрөлхтний өнөр бүлийн тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх явдал бол эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс болно гэдгийг ухамсарлан дүрмэндээ: арьсны өнгө, хүйс, шашин шүтлэгийг үл харгалзан хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндлэх явдлыг дэмжин хөгжүүлэхийг нэгэн зорилгоо болгон тунхагласан байдаг.
Уг дүрмэнд НҮБ-ын гишүүн орнууд хүний үндсэн эрх, бие хүний нэр төр, үнэ хүнд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрх, том болон жижиг үндэстний тэгш эрхэнд итгэх ” итгэлийг сэргээн тогтоох шийдвэр төгс байгаагаа илэрхийлсэн.
НҮБ-ын үндсэн байгуулллага нь Ерөнхий Ассамблей бөгөөд, түүний нэг үндсэн үүрэгт эдийн засаг, соёл, боловсрол, эрүүлийг хамгаалахын салбарт олон улсын хамтын үйл ажиллагааг дэмжих асуудал хамаарна.
1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталснаас хойш Ерөнхий Ассамблейгаас хүний эрхийн асуудлаар тухайлбал, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, апартеид бодлого, дүрвэгсэд, эмэгтэйчүүдийн эрх, ооолчлол, хүүхэд, залуучууд, тахир дутуу болон оюуны хомсдолтой хүмүүсийн асуудал, тарчилган зовоох шүүлт, нийгмийн дэвшлийн асуудалд анхаарал , олон тооны тунхаглал, конвенцийг батлан гаргасан билээ.
Эдгээр асуудлыг Ерөнхий нарийн бичгийн дарга, гишүүн орнууд, эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс хариуцан Ассамблейд оруулдаг.
Ерөнхий Ассамблей нь хүний эрхийн асуудлыг салбар хороонд шилжүүлэн хэлэлцдэг.
- Улс төр, олон улсын аюулгүй байдал, зэвсэглэлийг хорогдуулах асуудлыг I хороонд,
- Эдийн засгийн асуудлыг II хороонд,
- Нийгэм, хүмүүнлэг ёс болон соёлын асуудлыг III хороонд,
- Колончлолыг устгах асуудлыг IV хороонд,
- Засаг захиргаа, санхүүгийн асуудлыг V хороонд.
- Эрх зүйн асуудлыг VI хороонд
тус тус шилжүүлэн хэлэлцдэг бөгөөд хүний эрхийн тухай ихэнх асуудлыг III хороонд шилжүүлдэг.
Зарим цөөн тохиолдолд уг асуудлыг шилжүүлэхгүйгээр Ассамблей авч хэлэлцэнэ.
Хүний эрх, эрх чөлөөний асуудал хариуцсан НҮБ-ын туслах байгууллагад:
- Колончлолыг устгах тусгай хороо,
- Намибийн асуудал хариуцсан зөвлөл,
- Апартеидын эсрэг тусгай хороо,
- Эзлэгдсэн орон нутгийн оршин суугчдын хүний эрхийг хендсен Израилийн үйл ажиллагааг мөрдөн байцаах тусгай хороо,
- Палестины ард түмний салшгүй эрхийг хэрэгжүүлэх хороо хамаарна.
Мөн хүний эрхийн комисс, эмэгтэйчүүдийн байдлыг судлах комисс, ялгаварлан гадуурхах явдлаас сэргийлэх, цөөнхийг хамгаалах дэд комисс байгуулагдсан. Эдгээр бүх хороо, комисс нь хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны механизмыг бүрэлдүүлж өгдөг байна. Хүний эрхийн талаархи тунхаглал, конвенци, бусад асуудлыг доорхи бусад хороо, комисс, бүлгүүдэд шилжүүлэн хэлэлцдэг.
Эмэгтэйчүүдийн байдлыг судлах комисс. НҮБ-ын гишүүн 32 орны төлөөлөгчдөөс төлөөлөгчдөөс бүрдэх ба тэднийг зөвлөл 4 жилийн хугацаагаар сонгоно.
Уг комиссын үйл ажиллагаа нь улс төр, эдийн засаг. боловсрол, иргэний болон нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих талаар илтгэл, зөвлөмж бэлтгэн зөвлөлд танилцуулахад чиглэнэ.
Мөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар нэн даруй шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлаар зөвлөмж, уг зөвлөмжийг хэрэгжүүлэх, шийдвэрлэх арга замыг зааж тодорхойлсон санал бэлтгэдэг.
Хүний эрхийн комисс. Уг комиссыг НҮБ-ын 43 гишүүн орны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гурван жилийн хугацаатайгаар сонгоно. Хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж олон улсын шинж чанартай бичиг баримтын төсөл, тэдгээрт оруулах санал боловсруулан Ерөнхий Ассамблей, эдийн засгийн болон нийгмийн зөвлөлийн тусгай даалгаврыг гүйцэтгэдэг.
Хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байгууллага болон засгийн газар хоорондын зарим байгууллагад сонирхсон асуудлаараа комиссын хуралд оролцох эрхтэй бөгөөд эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дэргэдэх зөвлөх статустай төрийн бус байгууллагууд нээлттэй хуралдаанд ажиглагчаар оролцох боломжтой юм.
Хүний эрхийн комисс дотроо гурван хэсэгтэй.
- Албан ёсны бус ажлын бүлгүүд. Энэ нь олон улсын шинж чанартай тунхаглал, конвенци бэлтгэхэд туслах зорилготой.
- Албан ёсны ажлын бүлгүүд. Энэ нь Африкийн өмнөд хэсэг дэх хүний эрхийн асуудал хариуцсан шинжээчдийн ажлын тусгай бүлэг, Хүний эрхийг байнга ноцтой зөрчих явдлыг судлах ажлын бүлэг, хөгжих эрхийн асуудал хариуцсан засгийн газрын шинжээчдийн ажлын бүлэг гэх мэт хэд хэдэн албатай.
- Ялгаварлан гадуурхах явдлаас сэргийлэх, цөөнхийг хамгаалах дэд комисс. Энэ нь дотроо мэдээллийн асуудал хариуцсан аж. плийн ажлын бүлэг, уугуул нутгийнхны асуудал хариуцсан ажлын бүлэг гэж хуваагддаг.
НҮБ-ын хүний эрхийн төрөлжсөн байгуууллагын зэрэгцээ хүний эрхийн олон улсын конвенцтай уялдуулан агдсан байгууллагууд байдаг. Тухайлбал,
1.Арьсны өнгөөр ял устгах хороо
Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын бүх хэлбэрийг устгах олон улсын конвенцийн 8 дугаар атын дагуу 1970 онд байгуулагджээ. 18 шинжээчдээс бүрдэх ба тэднийг конвенцийн гишүүн орнуудын зөвөлгөөн дээр өөрийн иргэдийнхээ дундаас нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Хороо нь:
- конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор гишүүн орнуудад хэрэгжүүлсэн хууль тогтоох, шүүх, засаг захиргааны бусад арга хэмжээний талаарх илтгэлийг авч хэлэлцэх,
- дээрхи илтгэл, бусад мэдээллийг судалсны үндсэн дээр ерөнхий зөвлөмж, санал гаргах,
- конвенцийн заалтыг хэрэгжүүлэх талаар гишүүн орнуудын дунд гарсан маргааныг шийдвэрлэхэд тус дөхөм болох,
- уг хороог хувь хүн буюу бүлэг хүмүүсээс мэдээлэл хүлээн авч хэлэлцэх эрхтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн гишүүн орнуудын иргэдээс мэдээлэл хүлээн авч хэлэлцэн үйл ажиллагаа явуулдаг.
- Хүний эрхийн хороо
Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын гэрээний 28 дугаар заалтын дагуу 1977 онд байгуулагдсан Гэрээнд нэгдэн орсон гишүүн орнуудын зөвлөлгөөн дээр нууц санал хураалтаар 4 жилийн хугацаатайгаар гишүүн орны 18 хүнийг сонгодог. Хороо нь:
- гэрээг амьдралд хэрэгжүүлэх талаар гишүүн орнуудын авч явуулсан арга хэмжээний илтгэлийг орнуудын авч явуулсан, судлах,
- хорооны илтгэл болон шаардлагатай гэж үзсэн зөвлөмжийг гишүүн орнуудад илгээх,
- гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх талаар гишүүн орнуудын хооронд үүссэн маргааныг зохицуулах талаар тодорхой үйл ажиллагаа явуулах, уг маргааныг эвээр зохицуулахын тулд хэрэгцээтэй үед зөвшилцлийн комисс байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулна.
Хорооны хуралдаан дээр гишүүн орны төлөөлөгчид өөрийн орны илтгэлийг нь авч хэлэлцэхэд байлцах бөгөөд аль нэгэн гишүүн орноос нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл хороо нь тодорхой хуралдаан дээрээ тухайн орны төлөөлөгчийг байлцуулах шийдвэрээ (уг төлөөлөгч нь хорооны сонирхсон асуултад хариулах чадвартай нэмэлт мэдээллийг улсынхаа нэрийн өмнөөс танилцуулах чадвартай хүн байх) гишүүн оронд мэдээлнэ.
Хүний эрхийн хорооны чуулган нь жилд гурван удаа явагдаж, жил бүр эдийн засгийн болон нийгмийн зөвлөлөөр дамжуулан Ерөнхий Ассамблейд илтгэлээ танилцуулдаг.
Ажилдаа туслуулах зорилгоор хороо нь таваас дээшгүй хүнтэй байнгын ажлын бүлэг байгуулдаг.
3.Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо
Эдийн засаг болон нийгмийн зөвлөлийн санаачилгаар уг салбарын эрхийн олон улсын гэрээний гишүүн орнуудын нэр дэвшүүлсэн хүмүүсээс нууц санал хураалтаар 18 шинжээчдийг сонгодог. Энэ хороо нь 1985 онд байгуулагджээ.
- Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг устгах хороо
Эмэгтэйчүүдийг ял тайчуудийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах конвенцийн 17 дугаар заалтын дагуу гишүүн орнууд иргэдийнхээ дотроос дөрвөн жилийн хугацаатайгаар 23 шинжээчийг нууцаар санал санал хурааж сонгодог. Тус хороо 1982 онд байгуулагдсан.
5.Тарчлаан зовоох (эрүү шүүлт)-тэй тэмцэх хороо
Эрүү шүүлт болон хэрцгийлэх, хүний нэр төрийг гутаасан харьцаа, ял шийтгэлтэй тэмцэх Конвенцийн 17 дугаар заалтын дагуу гишүүн орнуудын зөвлөлгөөн дээр нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай, 10 шинжээчийн бүрэлдэхүүнтэй сонгодог.
3, 4, 5 дугаарт дурьдсан хороонуудын гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны талаар давтан нуршаагүй болно. Учир нь дээрх гурван хороо нь өмнөх хоёр хорооны нэгэн адил хамаарах асуудлын хүрээндээ гишүүн орнуудын илтгэлийг хэлэлцэх, зөвлөмж гаргах, илгээх, маргааныг шийдвэрлэх гэх мэт нийтлэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг болно.
Эцэст нь Хүний эрхийн төв нь НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газрын уг асуудлыг хариуцсан хэсэгт байдаг. Хүний эрхийн төвийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын уг асуудлыг хариуцсан орлогч удирддаг байна.
Хүний эрхийн төв нь НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан байгууллагуудын үйл ажиллагаанд оролцох, судалгаа явуулах, илтгэл бэлтгэх, хүний эрхийн асуудлаар төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл цуглуулах, нийтэд түгээх, ном хэвлэл хэвлүүлэх зэргээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/