Г.Төмөрчулуун
/МУҮИС-ийн ОУХДС-ийн тэнхэмийн эрхлэгч/
Шинэ толь №7, 1995
Түлхүүр үг: Олон улсын харилцаа, Эрдэм шинжилгээ, Эрдэмтэд, Сэтгэлгээний түүх, Реалполитик, Рационал, Либерал
Олон улсын харилцааны тухай шинжлэх ухаан нь нийгмийн шинжлэх ухааны бие даасан нэг хэсэг мөн. Энэ шинжлэх ухааны гол зорилго нь олон улсын харилцаанаас дайныг хэрхэн зайлуулах вэ гэдэгт оршиж байлаа. Олон улсын харилцаанаас ддайныг үүрд зайлуулах асуудлаар Данте, Макиавелли, Хоббс, Локк, Руссо, Кант болон бусад нэрт сэтгэгчид бичиж байлаа.
Олон улсын харилцааны шинлэх ухаан нь тодорхой хэсэг улсын гадаад бодлого, олон улсын системийг бүхэлд нь судалдаг.
Олон улсын харилцааны анхны эрдэм шинжилгээний хүрээлэн Chatham House нэртэйгээр Англид үүсэж, олон улсын харилцааны асуудлыг анх удаа системтэй судлах болж хожим нь ийм хүрээлэнгүүд дэлхийн бусад улс оронд байгуулагджээ.
Олон улсын харилцааны тухай шинжлэх ухаан нь нийгмийн шинжлэх ухааны салшгүй бүрэлдэхүүний хувьд түүх, гүн ухаан, улс төр судлал, сэтгэл зүй зэрэг бусад шинжлэх ухаантай нягт холбоотой. Гэхдээ эдгээрийн дотроос улс төр судлалтай хүйс холбоотой гэж үзэх ёстой.
Улс төрийн шинжлэх ухаан ерөнхийдээ дараах 4 ауудлыг шийддэг гэж үздэг (Макс Вебер) Үүнд:
– Төр засаг, улс төрийн намыг удирдан зохион байгуулах шинжлэх ухаан
– Тодорхой бүлэг хүмүүсийн өөртөө тавьсан зорилгын хэрэгжүүлэх шинжлэх ухаан
-Тодорхой хамт олон, бүлэг хүмүүсийн шийдвэр гаргах урлаг
-Тодорхой хамт олон, бүлгийн эв нэгдэл, хүсэл эрмэлзэл, чадварыг удирдан зохион байгуулах урлаг.
Олон улсын харилцаа гэдэг нь эмх замбараагүй орчинд явагдах (Хидлей Балл) буй улс хоорондын болон олон улсын байгууллагуудын хоорондын харилцаа юм.
Дэлхийд бие даасан улс бий болоод 300 гаруй жил өнгөрөх хугацаанд олон улсын харилцааны онолын сэтгэлгээ хөгжсөөр иржээ.
Олон улсын харилцааны онолын сэтгэлгээг Өрнөдийн ба Дорнодын гэсэн хоёр томоохон хэсэгт хувааж болох юм. Энд Өрнөдийн онолын зөвхөн зарим хэсгээс уншигчдад танилцуулахыг зорив. Дашрамд тэмдэглэхэд, энэ хоёр онол эрс ялгаатай бөгөөд ялгааг нь Гандийн Үнэний эрэл, реалполитик хоёрын харьцуулалтаар өнхөцхөн үзүүлэхийг зорив. Хавсралт 2-ыг үзнэ үү.
Өрнөдийн сэтгэлгээ
Энэ сургулийн гол төлөөлөгч нь Томас Хоббс юм. Тэрээр олон улсын харилцаа нь эмх замбараагүй орчинд явагддаг бөгөөд энэхүү харилцаанд Homo Homini Lupus (xүн хүндээ чоно) гэсэн зарчим хэрэгжиж байдаг.
Германы сэтгэгч Конрад Лоренц “Түрэмгийлэлийн тухай” гэдэг номондоо бичихдээ (1964 он) хүмүүс эхээс төрөхдөө түрэмгий шинжийг агуулж төрдөг бөгөөд тэр шинж нь тодорхой улс орныг удирдаж буй хүмүүст мөн байдаг зэргээр бичжээ. Өөрөөр хэлбэл, дэлхий ертөнцөд гарч байгаа бүхий л дайн тулаан, мөргөлдөөнийг хувь хүмүүсийн биологийн энэхүү түрэмгий шинжээр тайлбарлаж байлаа.
Өрнөдийн олон улсын харилцааны сургуулиудыг дараахь хэдэн бүлэгт хувааж үзэж болох юм. Yүнд:
- Өрнөдийн улс төрийн сургуулиуд
- Өрнөдийн эдийн засгийн сургуулиуд
Улс төрийн сургуулиудыг дотор нь
– реалист сургуулийнхан
-либерал сургуулийнхан
-рационал сургуулийнхан гэж хуваана.
Өрнөдийн сургуулиудын харьцуулалтыг хавсралтаас үзнэ үү.
Реалист сургууль буюу Realpolitik Реалистууд үзэхдээ дэлхийн засгийн газар гэж байхгүйтэй нэгэн адилаар дэлхийн үндсэн хууль гэж бичигдээгүй буй. Иймд олон улсын харилцаа бол уг чанартаа анархи байдалд, эмх замбараагуй орчинд явагддаг гэдэг. Реалист гадаад бодлого гурван үндсэн зорилгыг өөртөө тавьдаг. Үүнд:
-хүч чадлаа хадгалах
-хүч чадлаа нэмэгдүүлэх
-хүч чадлаа харуулах
Эл гурван зорилгоо 3 төрлийн гадаад бодлогод хүргэдэг.
– статус квог хадгалах гадаад бодлого
– империализмын гадаад бодлого
– нэр хүндийн гадаад бодлого
Статус квогоо хадгалахыг эрмэлзсэн А улс тэр бодлогыг өөрчлөхийг эрмэлзэгч Б улсын бодлого, үйл ажиллагаа мөргөлдөж хүчний давуу байдлын төлөө эцэс төгсгөлгүй тэмцэл ернөдөг. Б улс эцэстээ оршин тогтнох үүднээс С улстай А улсын эсрэг эвсэл байгуулах замд орно.
Энэ сургуулийн бусад сургуулиас ялгагдах нэг гол онцлог бол тэрээр үндэсний эрх ашгийг дээдлэх явдал юм. Тэд олон улсын харилцааг нөлөө, хүчний төлөө эцэс төгсгөлгүй тэмцэл бөгөөд энэ тэмцлийн гол асуудал нь үндэсний эрх ашиг мөн гэдэг. Профессор Ханс Моргентау: АНУ-ын гадаад бодлого цорын ганц одыг шүтэх бәгөөд тэр од нь америкийн үндэсний эрх ашиг мөн гэсэн байхад, Лорд Пальмерстон: Англи улсад мөнхийн анд нөхөд гэж байхгүй, ашдын дайсан ч байхгүй, харин мөнхийн эрх ашиг л бий гэсэн байдаг.
Рационал сургууль
Рационал сургуулийнхны гол онцлог бол тэд олон улсын эрхийг онцлон авч үздэгт оршино. Олон улсын эрхийн хэм хэмжээ улс хоорондын харилцааны гол хүчин зүйл бөгөөд олон улсын хуулийг дээдлэх нь улс орнуудын харилцааны эн тэргүүний зорилт мөн гэдэг. Дайныг эцсийн бүлэгт гагцхүү хууль л хүн төрөлхтөний амьдралаас зайлуулж чадна. Улс хоорондын амьдралыг тодорхой улс орнуудын дотоод амьдралыг зохицуулдаг шигээр олон улсын хууль тогтоомж гаргах замаар зохицуулах ёстой. Тийм хууль гаргадаг байгууллага бол HYБ мөн. Энэ сургуулийн зарим төлөөлөгчид түүгээр ч үл барам дэлхийн үндсэн хууль, дэлхийн засгийн газар байх ёстой. Улс орнууд өөр хоорондын харилцаагаа тэрхүү үндсэн хуульд тулгуурлан явуулах ёстой гэж үздэг.
Олон улсын эрхийг дээдлэх хандлага HYБ бий болсноор түгээмэл шинжтэй болсон бөгөөд хүйтэн дайны жилүүдэд үзэл суртлын сөргөлдөөний улмаас энэ хандлага суларч хучний бодлого давамгайлах шинжтэй болжээ. Хүйтэн дайны дараа дээрх хандлага дахин сэргэж НYБ зэрэг олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа сэргэх үндэс болов. Гэвч олон улсын эрхийг дээдлэх явдлыг улс орон бүр өөр өөрөөр үздэг. Тюсидидесийн хэлснээр хүчтэй гүрнүүд хүчиндээ дулдуйддаг, хучгүй нь зарчимд дулдуйддаг. Энэ утгаараа хүчтэй гүрнүүд олон улсын хуулийг зөрчих нь олонтаа. Харин бага, жижиг улсын хувьд олон улсын хуулийг сахиж, мөн бусдаар сахиулахыг эрмэлзэх нь онц чухал юм.
Либерал сургууль
Энэ сургуулийнхан олон улсын харилцаанд хүч бус эдийн засаг, хүмүүнлэг, хүмүүсийн хоорондын бусад харилцаа зонхилох ёстой гэж үздэг. Олон улсын харилцааг ардчилах, хүмүүнлэг болгохьг эл сургуулийн төлөөлөгчид гол зарчмаа болгодог.
Орчин үед тээвэр, холбоо харилцаа үсрэнгүй хөгжиж дэлхийн улс орнууд өөр хоорондоо улам бүр ойртон, харилцан хамаарал нь цаашид улам нэмэгдэх учиртай. Иймд улс хоорондын харилцаанд реалист онолчдын үздэг шиг хучний төлөө тэмцэл бус эдийн засаг, худалдаа, санхүү, шинжлэх ухаан, техникийн хүмүүнлэгийн харилцан хамаарал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстой. Чухамдаа олон улсын харилцааны өнөөгийн хөгжлийн гол хандлага бол харилцан хамаарал юм. Сүүлийн үед үүсч бий болоод байгаа Дэлхийн худалдааны байгууллага, НАФТА, Европын Холбоо, АПЕК зэрэг нь үүний тодорхой жишээ юм.
Дүгнэвэл орчин үеийн олон улсын харилцааны онолын урсгалуудыг агуулгаар нь хоёр хэсэгт хувааж болох юм. Эхний хэсэг нь олон улсын харилцаа одоо ямар байгаа гэдгийг хамгаалах зорилготой бол либерал, рационал сургуулийнхан ямар байх ёстой вэ гэдгийг баталж нотлохыг эрмэлздэг. Эхний хэсгийн тодорхой жишээ нь, Моргентаугийн реалполитик бол, сүүлийн бүлгийн гол төлөөлөгч нь “мөнхийн энх тайвны” тухай Кантын сургааль юм.
Аливаа онол гэдэг бол хүний үйл ажиллагааны аль ч салбар дахь тодорхой ажиглалтыг нэгтгэн дүгнэх явдал байдаг. Тэр утгаараа ямар ч онол тодорхой цаг хугацаа, орон зайд байдаг. Харин онол, практик, бодлого гурав салшгүй холбоотой. Онол нь практикийг төрүүлж, практик нь бодлого төрүүлж, бодлого нь буцаад онол төрүүлж байдаг. Түүхийн тодорхой цаг үед дээрх гурван онолын аль нэг нь давамгайлах юмуу эсвэл гурвуул зэрэгцэн оршиж, практик үйл ажиллагаа, бодлогын (үзэл баримтлалын) хэлбэрээр хэрэгжиж байлаа. Тухайлбал, өнөөдөр эл гурван онол зэрэгцэн хэрэгжиж байна гэхэд хилсдэх юмгүй. Жишээ нь, АНУ-ын гадаад бодлого (Клинтоны)-д либерал чиг хандлага голлож байна. Гэхдээ америкийн бодлогод хуучны реалполитик зарим талаар илэрсээр байна. Оросын гадаад бодлого улам бүр реалполитикийн шинжтэй болж байна. Рационал бодлогын жишээ юуны өмнеө HYБ-ын үйл ажиллагаан дээр харагдаж байна.
Хянасан: Б. АРИУНБАЯР