Д.Баярхүү
/МУҮИС-ийн ОУХДС-д олон улсын харилцааны багш/
Шинэ толь №7, 1995
Түлхүүр үг: Хүйтэн дайн, Дипломат харилцаа, Зэвсэгт хүчин,Цөмийн зэвсэг, Хоёр туйлт систем, зөвлөлтийн задрал
1990-ээд оны өмнөх олон улсын харилцааны тогтолцоог “Хүйтэн дайн” тодохойлж байсан билээ. “Хүйтэн дайн” өөрөө эрс тэс хоёр үзэгдлийг мөн дагуулж ирсэн. Тэр нь 1. Түгшүүртэй байдал; 2. Намжмал байдал, энэ хоёр би? Би?нгүй байх аргагүй, харилцан бие биеэ нөхсөн үзэгдэл, үйл явц байсан билээ. “Хүйтэн дайнаа” бий болсон олон улсын харилцааны хямрал дэлхийн коммунист систем сүйрснээр аяндаа алга болсон. “Хүйтэн дайныг” төрүүлж байсан тэр нийгэм- улс төрийн байгуулал, түүний цаадахи хүч үгүй болмогц уг дайн утгаа алдсан хэрэг л дээ. Үүнийг 1990 оны намар Парист хуульчлан тунхагласан “Харти” баталснаар албан ёсоор эцэслүүлэв.
Ингээд олон улсын харилцааны нэг үе шувтарч, “Хүйтэн дайны” дараах үе эхлэв. Энэ шинэ үе ердөө дөрвөхөн жилийг ардаа үдээд байна. Энэ утгаараа түүнийг түүх болгон дүгнэж цэгнэхэд эртдэнэ гэсэн үг. Тэгээд ч маргаантай болон асуудал шийдлээ хүлээж байна. Гэхдээ энэ үеийн зарим онцлогийг эргэж дүгнэхийн хамт дээрхи гарчгийн нотлох баримт дурдаж товч тайлбар өгмөөр санагдлаа. Өнгөрсөн дөрвөн жилд бид ямар үзэгдэлтэй тулгарч, хэрхэн хариу өгөв. Үүнд:
- Дэлхийн улс төрийн зүтгэлтэн, дипломатууд, судлаачдын хувьд олон улсын харилцааны шинэ үе огцом, гэнэтийн, цаг хугацаа – орон зайны хувьд тааюарлашгүй шинэ байдлыг гаргаж ирлээ. Ер нь дэлхийэ улс төрийн уур амьсгал ингэж өөрчлөгдөнө гэдгийг урьдчилсан харж, тааж бэлтгэж байсан улс үндэстэй, олон улсын байгуулга нэгээхэн ч байхгүй. Тэгэхдээ бидний хүссэнээс, мөрөөдөж байснаас өөрөөр эхргэж, айдас түгшүүрийн шинэхэн харанга дэлдэв үү гэлтэй дүр зураг бий болжээ.
- Дэлхий дахин зэвсэглэлээр хөөцөлдөх, батлан хамгаалахад асар их зардал урсгах тэр үеэ үдсэн бус, дахин зэвсэглэх, тэгэхдээ бүр ч адгуу, тааварлаж хэлэх аргагүй байдалд зохицож зэвсэглэх үе рүү орох шиг боллоо. Бүс нутгийн мөргөлдөөний голомт урьд нь Ази, Африк, Латин Америк хавьд эргэлдэж, их гүрнүүдийг шууд түгшүүлэх хэмжээнд очдог гүй байсан бол одоо энэ хямрал соёлжсон Европын бүр хаяанд тулан ирж, цааш халдварлах аюул бий болгов. Үүнийг ноцтой баримт гэж үзэж байна.
- Урьдын хоёр системийн зөрчил, хоёр туйлын сөргөлдөөн түүх болсон нь гарцаагүй боловч сөргөлдөн зөрчилдөх шинэ үе эхэлжээ. Энэ бол үзэл суртлын- ангийн гэхээсээ их гүрнүүдийн нөлөөний хүрээний төлөө тэмцэл шинжтэй болж ирлээ. Урьдын Зөвлөлт, өнөөгийн ТУХН-д ангийн эрх ашиг үгүй болсон ч эзэнт гүрний урьдын эрх дархаа хадгалж байх эрх ашиг зүй ёсоор тавигдлаа.
- Дэлхийд өөр хаана ч байгаагүй нэгэн том эзэнт гүрний мөхөл тааж хэлэх аргагүй олон үзэгдлийг дагуулж ирлээ. Өөр хоорондоо ижилсзэх юмгуй, Ази, Европ христ, лалын ертөнцийн олон үндэстэн ястанг хүчээр нэгтгэж байсан энэ гүрэн задралынхаа эхнйй үеийг ардаа хийжээ. ЗСБНХУ-аас ТУХН үүссэнийг хэлж байна л даа. Дараагийн үе нь ТУХН-ийн орнууд дотроо хагарч бутрах аюултай нрлэнэ. Улс төр судлаачдын таамагласнаар энэ үйл явц 30-40 жил үргэлжлэх ба үүнд хамгийн их хэлмэгдэх нь Орос болох болов уу. Энэ бол таамаглал боловч үнэнээс нэг их хол зөрөхгүй. ТУХН байгуулагдаагуй байхад ингэж задрах хөрс бий болсон юм. Жишээ нь, Орос, Молдов, Гүрж, Азербайжан, Украин салж бутрах үзэгдэлтэй аль ЗСБНХУ-ын үед тулсан шүү дээ.
- Энэ задралын нөгөө талд Европын интеграц эрчээ авлаа. Ази- Номхон далайн бүс нутаг АПЕК-ийг тойрон нэгдэх үйл явц эхэллээ. Учир нь задран салж, дайн дажинд нэрвэгдэж, эдййн засаг нь хямарч цөмийн зэвсэг нь найдвартай бус байгаа ТУХН-өөс үүдэх шинэ аюул тэднийг нэгтгэх зайлшгүй нөхцөлийг тулгаж байна. Ялангуяа, жижиг давчуу нутаг дэвсгэртэй, хүн ам шигүү, үйлдвэрлэл өндөр хөгжсөн, хүн амын баялаг амьдралыг бүтээсэн, улс төрийн ардчилал нь боловсронгуй, хүний эрхийг дээдэлдэг Өрнөд Европынхны хувьд түгших аюул нэн их байна. Учир нь учирч болох шинэ аюул тэднийг хайрлахгүй, тэдэнд алдах юм их байна. Гэтэл ТУХН, Хуучин Югослав дахь мөргөлдөөнөөс хожоо гарахгүй ч, уг мөргөлдөөнд оролцож буй хүчнүүдийн хувьд алдах юм үгүй. ТУХН-тэй хил залгаа Дорнод Европын шинэ ардчилсан улсууд, Балтийн 3 улс, Алс Дорнодод Япон, Өмнөд Солонгос магадгүй Монгол ийм бодит аюулыг өнөөдөр хамгийн их мэдэрч байна.
- Цөмийн зэвсэглэлийн асуудал өөрөөр эргэв. Зевлөлт-Америк, дараа нь Орос-Америкийн байгуулсан СТАРТ-1, СТАРТ-2 гэрээгээр дэлхийд хуримтлагдсан цөмийн зэвсгийн сан үлэмж багасах төлөвтэй. Гэтэл нэгдмэл ЗСБНХУ задарснаар шинэ байдал бий боллоо. Оросоос гадна Украин, Белорус, Казахстан цөмийн зэвсэг эзэмшигч болжээ. Энэ бол асуудлын өнгөн тал. Шийдэж болох тал. Гэтэл нөгөө талд нь эдгээр зэвсгийг задалж буулгах бүгдийг нь Орос руу зөөж, тэнд төвлөрүүлж устгах, зөөгч хэрэгсэлүүдийг задлах, пуужингийн бааз цооногуудыг цэвэрлэх, ажилгүйдэж буй үй олон офицеруудыг ажлаар хангах, энэ явцад цөмийн 3эвсэг, түүхий эд материал алдагдах, тархах аюулаас сэргийлэх гэх мэт шийдмээр өдий төдий асуудал бий. Цөмийн зэвсгийн хадгалалт сул, үйлдвэрлэл нь хоцрогдолд орсны гайгаар гэмт хэрэгтнүүд түүнийг эзэмших, хил давуулж наймаалах, энэ орон зай дээр цөмийн зэвсэг эзэмшигч шинэ улс бий болох (БНАСАУ, Ираk, Ливи гэх мэт) аюул бодитой оршиж байна.
- Дэлхий дахины анхаарал хуучин социалист гэгдэх улсууд руу ийнхүү төвлөрснөөс бүс нутгийн чанартай асуудал аяндаа шийдэгдэх болов, Урьд нь хоёр системийн зөрчлийн хурц илрэл хөгжиж буй орнууд руу ихээхэн төвлөрч байсан. Одоо байдал өөрөөр эргэж буйг Африкаар авч үзье. 1974 оноос Ангол, Мозамбикт дэгдсэн дайн (хэрэг дээрээ социалист чиг баримжаа өрнөдийн үнэт зүйлийн хоорондын зөрчил) аяндаа зогсов. ӨАБНУ-д улс төрийн хамралыг зохицуулж чадлаа. Ойрхи Дорнодод улс түмэн хэзээний өстөн – Израильтай хэл амаа ололцож байна.
- Дэлхийн тавцнаас нэгэн гүрэн алга болж, түүний суурин дээр өв залгамжлагчид үр дүнгүй сөргөлдөж байгаагаас түүний эргэн тойронд хүчний харыцааны шинэ хуваарилалт явагдаж байна. Жишээ нь, Ази тивд хэзээ ч тэгтлээ нөлөөтэй байгаагуй, Европт нөлөөлөх хэмжээнд очиж бай гаагүй лалын бүхэл ертенц (систем) бий боллоо. Урьд нь Иран, Афганистанаар хязгаарлагдаж байсан энэ шинэ хурээ ТУХН-ийн талыг эзэлж, улам цаашилж байна. Босни дахь мөргөлдөөн тэдэнд Европ руу ойртох боломж бурдүүлэв. Ази дахь Зөвлөлтийн суларсан орон зайг бөглөх үйл явц ихээхэн адармаатай явагдаж байна. Эдийн засгийн хувьд Хятад, Энэтхэг, Азийн барууд, Япон гэх мэт олон “пирамид” гарч ирэв. Цэрэг – стратегийн хувьд АНУ, Хятад хоёр өрсөлдөж мэдэх байдал бий болов. Тэгээд ч Хятадын ацалсан, туйлбаргүй гэмээр байр суурь байдлыг ихээхэн ойлгомжгүй болгож байгаа.
- ЗСБНХУ-ын задралаар kоммунизмын аюул ариллаа гэж дүгнэх нь учир дутагдалтай. Энэ аюул өнөөгийн Хятад, БНАСАУ-аас гарах нь юу л бол. Энэ аюул эргээд Зөвлөлтийн буурин дээр амилж мэдэх юм. Гэхдээ үндсэрхэг, их гүрний, хонзогногч, фашист үзэл сурталтай холилдон гарч ирэх аюул илүү бодитой. Нөгөө талаас, хуучин коммунист суртлыг үндсэрхэг ёс мэт өвлөн авч орлож байна. ТУХН, хуучин Югославын жишээн дээр үүнийг ажиглаж болно. Тэгэхээр Өрнөдийн ардчиллыг хамгаалахын тулд “Хүйтэн дайны” өөр нэг хувилбарыг бий болгож ч мэдэх юм.
- Олон улсын харилцаанд үйлчлэх ёстой ямар хүчин зүйл байна вэ? гэдэг маргаан ч намжихгүй байна. Хоёр системийн үед хоёр их гүрэн олон улсын харилцааны тогтолцоог тодорхойлж байлаа. Тэр хоёрын цэрэг – стратеги, эдийн засгийн хүч чадал, нийгмийн үнэт зүйл эргээд хүч болж дэлхий дахинд нөлөөлж байсан хэрэг. Хүчний эсрэг талд олон улсын хууль зүйг шүтсэн олон улсын байгууллага үүрэг гүйцэтгэдэг. Ингээд хүч уү, эсвэл олон улсын байгууллага уу? гэсэн хоёр сонголт гарч ирнэ. Хоёр системийн эсрэгцэл алга болж, “Хүйтэн дайн” шувтарсан учраас хүч байх шаардлагагуй, дэлхийн засгийн газар маягтай систем бий болгох ёстой гэж үздэг хандлага бий. Гэтэл 1990-ээд оноос хойш хүч гол үүрэгтэй гэдгээ илүү тод харуулж буй төдийгүй хүчгүйгээр дэлхий дахинд энх тайвныг хамгаалж болохгүй нь харагдаж байна. АНУ-ын гадаад бодлого дэлхий дахинд энхийг сахиулах чиглэлээр (HҮБ-aap дамжуулан) идэвхжиж байгаа жишээ бэлхнээ байна.
Өнгөрсөн дөрвөн жилд олон улсын харилцаанд тохиолдсон үйл явдлуудыг ингэж томъёолж, дүгнэж болох мэт. Гэвч энэ бол зохиогч миний хувын үзэл бодлын илэрхийлэл болохоос бүх хүн түүнтэй санал нэгдэх албагүй. Гол санаа нь гарчгаа нотлоход чиглэсэн бөгөөд аюул түгшүүрийн бүс улам наашилж байна гэдэгт энэ маань оршиж байна. Үүнээс үүдэн Монголын үндэсний аюулгуй байдлын асуудлыг хөндсөн шинэ орчин бий болж мэдэх юм. Энэ аюул умар зүгээс наашилж яваа. Гэвч Монголтой хил залгаа Оросын нутаг мөргөлдөөний ноцтой голомт алга. Гэхдээ төвдөө улс терийн хямралтай, гэмт хэрэг байнга өсч байгаа, салан тусгаарлах явдал хэрээс хэтэрч цус урсгах хэмжээнд (Чечень) хүрснийг бодолцвол Монголд нөлөөлөхгүй гэх баталгаа их хомс. Бас баруун талд лалын ертөнцөөс ямар асуудал гарч ирэхийг урьдчилан ташгүй. Тажикистан дахь иргэний дайн лалын ертөнцийг түгшүүлэх хэмжээнд өрнөсөн. Нөгөө талаас, лалын хэт даврах үзэл хаяагаа тэлж байна. Монголд лалын сүсэгтнүүд бий. Ингээд бодоход Монгол аюулгүй байдалд Умардаас, Баруунаас хоёр хүчин зүйл нөлөөлж болзошгүй гэж таамаглаж болох байна.
Хянасан: Б. АРИУНБАЯР