Б. Болдбаатар
/МСДН-ын ХЭГ-ын ажилтан/
Шинэ толь №8, 1995
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
“Төсөл” гэдэг нь projicere буюу “хэтийн санаа сэдэх” (урагш нь шидэх) гэсэн утга бүхий латин үйл үгнээс гаралтай. Харин бидний ойлгоцын хүрээнд “урагш нь шидэх” гэсэн энэ утга ирээдүйн хөгжил, төгөлдөржүүлэлт болон өөрчлөлтийн тухай санал дэвшүүлэх гэсэн агуулгатай юм. Төслийн хэлбэрээр гүйцэтгэдэг олонх ажил төрлийн төгс бичиглэл, тодорхойлолт гэхээр энэ үг үнэмшилгүй хүчин, төрөлхийн чадавх гэсэн утга агуулах аж. Хэрвээ ирээдүйн өөрчлөлт сэргээх шинэчлэлтийн төлөө гэсэн санаа (шаардлагагүй) бол аливаа төсөл хэмээх арга ердөө шаардлагагүй билээ. Иймд төсөл гэдэг бол өөрчлөлтийн нэг чухал зэмсэг хэрэгсэл юм. Төслөөр хэрэгжүүлэх зорилт тодорхойлно гэдэг нь бид :
- Тодорхойлсон ямар нэг зорилго тавьж
- Тухайн товлосон хугацааны туршид
- Нөөцийн урьдаас тогтоосон орц боломж байхад
- Ажлын өвөрмөц арга хэрэглэхээ тогтож гүйцэтгэх ажлаа томъёолно гэсэн үг юм. Хийх ажлаа төсөл гэж нэрлэхийн тулд энэ дөрвөн шалгуур хамт нийлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл зорилго, хугацаа, нөөц болон ажлын арга гэдэг нь түлхүүр үгс болно.
Төсөл бүр төгсгөлтэй…
Аливаа төслийн нэн онцлог шалгуур бол ажлын төгсгөл нь урьдчилан шийдэгдсэн байдагт оршино. Төсөл нь төлөвлөх, ажлаа эхлэх, хэрэгжүүлэх болон үе шатны төгсгөл дуусгаврыг “өөртөө агуулсан” байх ёстой. Хэрвээ энэ шаардлага хараахан бүрдээгүй, гэхдээ төсөл хэрэгжүүлэх ажлын хагас нь үргэлжлэх нөгөө хэсэг нь угаасаа цаашид байх хандлагатай бол тэрхүү төсөл илүү үүргийн шинжтэй болох бөгөөд ийм ч учраас тэрээр байнгын зохион байгуулах ажлын нэг байх болно. Зохион байгуулах ажилд бидний төсөл гэж нэрлэдэг ихэнх ажил нь хоёрдахь хэлбэрээр байдаг бөгөөд хэрэгжүүлэх өвөрмөц арга барил ашиглан зорилго хөөдөг.
Төслийн ажил бол үйлдэх арга барил тодорхой бус, эсвэл горим дэг байгаа эсэх нь үл мэдэгдэх шинэ асуудлын шийдлийг агуулж байдаг. Төслөөр ажиллах нэг давуу тал нь олгосон тодорхой хугацаанд нөөц боломжийг хамт нэгтгэн ажлаа гартаа авч төвлөрүүлж чаддагт оршино.
Аливаа төсөл нь тодорхой байгууллагын хэвшмэл ажил хэргээс ангид тусгай байх ёстой боловч түүнээс хараат хэвээр л байгаа юм. Өөр өөр газраас ирсэн, ялгаатай мэргэшил бүхий хүмүүс нийлж ажиллаж чадах бөгөөд төсөл бол “хамтач үйлийн үр нөлөө” (synergy effect) гэж нэрлэдэг тэр ашиг тусыг авчирна. Хоорондоо ялгаа бүхий мэргэшлийн хослол нь хувь хүмүүсийн тус бүрийн үйл ажиллагааны нийлбэрээс илүү их үр ашигтай байдаг. Энэ бол төслөөр ажиллах үйлийн онцгой гоц шинж чанар юм. Гэхдээ янз бүрийн ажлыг хувь хүмүүст тараан хуваарилдаг удирдагчийн уламжлалт хуучин арга барилд автагдах хэрэггүй. Энэ тухай доорх зургаар үзүүлэв.
Удирдлагын уламжлалт чиг шугам баримтлагч төслийн менежер (Т.М.)
Төслийн менежер (Т.М.) янз бүрийн ажилтан нарт биечлэн тус тусад нь ажил хуваарилж байвал “хамтач үйлийн үр нөлөө” авчрахгүй буюу хүссэн хэрээр үр бүтээлд хүрч чадахгүй. Үнэндээ тодорхой төсөл гэдэг бол өөртөө төслийн удирдагчаа агуулдаг гэж хэлж болох юм.
Төслийн менежер бол зөвхөн багийн гишүүн тодийгүй бас “хаалгач”
Дээрх дүрс зурагт бид “төслийн менежер нь багийн гишүүн, мөн хүн бүр бүх чадлаараа ажиллаж чадна” гэдгийг үзүүлэхийг хичээв. Төсөл нь бүлгээрээ ажиллахын давуу талыг бүрэн гүйцэт ашиглах өвөрмөц арга барил юм. Энэ нь хүн бүр бүх зүйлээ хамтдаа хийнэ гэсэг үг бас биш – ажлын зөв хуваарилалт төсөлд чухал ач холбогдолтой – гэхдээ нягт хамтын ажилласнаар бид “хамтач үйлийн үр нөлөө” –ний давуу талыг гаргана. Энэ нь дөрвөн шалгуурын гол цөм – ажлын тусгайлан төлөвлөсөн арга барил гэж бодож болно. Гэхдээ байнгын горим бүхий зохион байгуулалттай зэрэгцүүлэн бие даасан үйл ажиллагаа мэт төслийг дэмжиж тэтгэх явдал амар хялбар биш. Ийм учраас төслөө хүрээлсэн намхан хашаа – хана босгох ёстой бөгөөд төсөл – гадны эрэлт шаардлагын илэрхийлэл гэдэг утгатай болох тохиолдол бүрт төслийн менежер нь “хаалганы манаач” шиг төслийн зохион байгуулалт болон үйл ажиллагааг зөвшөөрөх хамгаалалтын чухал ажилтай байдаг. Ийм харилцааны хүрээнд төсөл болон горимын зохион байгуулалт хоорондох оновчтой боломжийг олохын төлөө үргэлжийн тэмцэл байдаг.
Бидний ойлгож буй төслийн дотоод гүн хэсэг
Аливаа төслийн тодорхой зорилт бол шинэ, магадгүй хүндхэн даалгаврын хүрээнд нөөц бололцоог бөөгнөрүүлэх, тэгээд төрөл бүрийн ур чадварын хослолыг удирдах замаар бий болгох бүтээлч хандлага, эрч хүчийг ашиглах явдал мөн. Төслүүд менежерийн чадвар боллох тов тодорхой хийгээд чадамгай удирдлага бол нэгэнт байршуулан хуваарилсан хувь хүмүүсийн хүчин зүйлсийг хамгаалах болно. Хэрэв төслийн бүлэг онцолсон цаг хугацааны дотор тодорхой ажил хийж гүйцээх боломжтой бол энэ нь зайлшгүй чухал юм. Төсөлд хамаарах өөр юу байна гэвэл шууд горимын зохион байгуулалтын хүрээнд хүрэхэд хэцүү хамтын ажиллагааны хэлбэрийг, “хуульчлах” мөн төсөл дотроо тодорхой ажил төрлийн гүйцэтгэл биелэлтэнд онцгой ач холбогдол өгсөн байх явдал билээ. Бидний хувьд түлхүүр үгс нь
- Нөөц бололцоог цуглуулж бөөгнөрүүлэх
- Нөөц бололцоог хамгаалах
- Хамтын ажиллагааг хуульчлах
- Ач холбогдлыг онцлон цохох зэрэг юм.
Төсөл холбоотой, тухайлбал, төслийн удирдлага, төслийн байгууллага, төслийн захиргаа гэх зэрэг нэлээд ойлголт ухагдахуун бий. Ном номонд өөр өөрөөр тэмдэглэгддэг, гэхдээ энэ гарын авлагад эдгээр үгс дараах агуулгатай:
Төслийн байгууллага
Энэ нь төслөөр ажил гүйцэтгэх ёстой түр зуурын бүлэг, эсвэл байгууллага эсвэл нэлээд хэдэн түр ажлын бүлгүүдийн нэгдэл юм.
Төслийн удирдлага
Төслийн янз бүрийн тооны гишүүд бүхий бүлгүүдээс гүйцэтгэх хяналт, төлөвлөлт, зохицуулалт, мөн төслийн удирдагч болон чиглүүлэх хороо, бас хэд хэдэн төслийн хяналт, зохицуулалт үүнд хамаарна.
Төслийн захиргаа
Энэ нь хэд хэдэн төслийн зохицуулалт, мөн ганц төслийн удирдлага төлөвлөлтөнд шаардлагатай захиргааны дүрэм, горим болон тусламж юм.
Бүртгэлийг оновчтой болгохоос нисэх буудал барих хүртэл янз бүрийн газар, орчны өргөн царанд төслийн ажлыг гүйцэтгэдэг. Албан ёсны бүртгэл дансыг оновчтой болгох хийгээд аль нэгэнтэй шинэ том нисэх буудал барьж байгуулах явдал ерөнхийдөө танд тааламжтай байж болох юм. Энэ хоёр ажлын аль аль нь төслийн хэлбэрээр хэрэгждэг. Дараах үйл ажиллагаа гол төлөв төслийн хэлбэрээр хэрэгждэг байна[1]:
- Хөгжлийн болон судалгааны холбоотой ажил, энэ нь техник эдийн засгийн, эсвэл хүмүүнлэг/ нийгмийн уг чанараараа зорилго нь ямар нэг хэмжээнд тодорхойдуу байхад ажил эхлэнгүүт арга зүйн судалгааны болон шинэ сэдлийн арга хэрэгслээр, эсвэл аргуудын сонголт, шийдлийн бусад асуудлаар ажлын даалгаварыг тодорхойлж шийдвэрлэдэг ажил төрөл юм.
- Төлөвлөлт, зохион байгуулалтын болон бусад судалгаа/сургалтын ажил, энэ нь зорилго болон шаардлага нь маш тодорхой байхад ажил эхлэнгүүт төсөөлөн бодсон ажлаа хийхээр, тухайлбал, техникийн боловсон хүчний төсөл дагуугаа тэмүүлж байдаг ажил төрөл юм. Эдгээр төсөл нь дүрэм журам шиг ирээдүйн ажлын үндсэн суурийг тодорхойлно.
- Техникийн ажил хэрэгжүүлэх үйл, тухайлбал, байшин байгууламж, үйлдвэр завод, эрчим хүчний станц, гүүр, эсвэл засмал зам, мөн бусад тусгай даалгавараар гүйцэтгэх зүйл, жишээлбэл, техникийн өргөтгөл угсралт, эсвэл нүүлгэж зөөх мэт тодорхой биет байгууламж барьж бүтээх үр дүнд хүрэх ажил төрөл .
Хэрвээ бид хаана өөрчлөлт шаардлагатай гэж үзнэ тэнд дотроо төрлөөрөө ангилагдах дараах хэлбэрүүдийн аль нэгэнд хамаарах төсөл хэрэгтэй болно. Энд үзүүлж буй жишээ бол төслийн хоорондоо ялгаатай төрөл өөрчлөх үйл явц дахь үе шатаараа хэрхэн ялгагдахыг харуулах болно.[2]
Эрдэм шинжилгээний ажлын төсөл нь тодорхой мэдлэгт тулгуурласан баримжаатай байх бөгөөд өөрчлөлтийн талаар – дор хаяад богино хугацааны доторх өөрчлөлтийн хувьд тусгайлсан зорилго тавьдаггүй.
Хайгуул шинжилгээ / судалгааны төсөл нь өөрчлөлт хийх санал дэвшүүлэх, эсвэл тодорхой санал болгосон өөрчлөлт жишээлбэл, байгууламжийн үзлэг засвар хийх урьдчилсан нөхцөл тогтоох зорилго бүхий хайгуул шинжилгээний ажил юм.
Хөгжлийн төсөл нь шинэ ажил хэрэг (бизнес), шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл эсвэл шинэ арга ухаан хөгжүүлэх ажил төрөл байна. Хөгжлийн төсөл гол төлөв сорил туршилт маягаар хэрэгждэг.
Зохион бүтээх хийцийн төсөл нь шинэ хийц байгууламж, жишээлбэл, шинэ мэдээллийн систем, эсвэл шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх ажил төрлийг хамардаг. Шинэ барилга байшин, гүүр, эрчим хүчний станц, эсвэл шинэ нисэх буудал зохион бүтээх, байгуулах ажил бол зохион бүтээх хийцийн төслийн өөр жишээ юм.
Гүйцэтгэх төсөл нь хэдийнээ урьдаас шийдэж тогтсон өөрчлөлтийг хэрэгжүүлэх ажилд хамаарна.
Дагавар төсөл нь ажлын гүйцэтгэл хэр зэрэг байгаа, ажиглах, хянах болон болзошгүй саад бэрхшээлийг олж тогтоох зорилготой ажил төрөл юм.
Үнэлгээний төсөл нь хийсэн зохион байгуулалт, туршилт, эсвэл хэрэгжүүлэлтийн дараахь, тухайлбал, 2-3 жилийн хойнох өөрчлөлт, үргэлжлэх үйл явцад үнэлгээ өгөх зорилготой ажил байдаг.
Хэрвээ төслийг дээрх ангиллын аль нэгд нь ойролцоогоор хамааруулахад заримдаа хэцүү байлаа ч гэсэн ийм ангилал нь хайгуул шинжилгээний, эсвэл өөрчлөлтийн аль үе шатанд төсөл хэрэгжиж байгааг ойлгоход нэн ач холбогдолтой юм. Энэ бол хаана нь ч онцгой ач холбогдол өгч хүч тавих хэрэгтэйг тогтооход маш чухал. Энэ нь арга зам болон хандлага сонгож байгаа үед онцгой утга учиртай байдаг.
Зарим тодорхой тохиолдолд ажлын янз бүрийн үе шатыг өөр хооронд нь ялгах салгах явдал чухал хэрэгтэй байж болох юм. Хайгуул шинжилгээ/судалгааны төслийн зорилт бол дээр тодорхойлсон маягаар тоймлосон бичиглэл гэхээр зүгээр саналууд байж мэднэ. Сонголт хийж авахаар саналууд байгаа, тэгээд хойшлуулшгүй хэрэгжүүлэх нь эцсийн асуудал бол төслийн үе шатын ялгаа маш чухал. Хайгуул шинжилгээ/судалгааны төслийн бусад хэлбэрийн гол шинжим асуудал нь хайгуул шинжилгээ болон хэрэгжүүлэлтийн үе шат ер нь л хамтдаа байж магадгүй явдал юм. Энэ хоёр жишээнээс үзэхэд төслийн төрлийг дотор нь ангилж ялгах оролдлого, мөн бодитой ангилал хийх явдал тийм ч амаргүй гэдгийг харуулж байна.
Тодорхой төслийн зорилт нь – хайгуул шинжилгээ явуулах, хөгжүүлэх, зохион бүтээх, хэрэгжүүлэх явдал байж болох юм. Тэгвэл эдгээр үе шат бүр дэд төслөөр хийгдэх боломжтой.
Төслийн эдгээр ялгаатай төрөл эрдэм шинжилгээний төслөөс үнэлгээний төсөл хүртэлх – хэрэгжүүлэх урьдчилан нөхцөл болон тухайн төслийн хэрэгцээ шаардлагаараа хоорондоо ялгаатай.
Манай туршлагаас үзэхэд төслийн ажлын зайн стратегийн хүрээнд ялгаатай/төсөөтэй зарим зүйлээр цэс гаргах оролдлого доорх хүснэгтэд зааснаар хийж болох юм.
Энэ хүрээ нь :
- Төслийн зорилго тодорхойлолт
- Нөөцийн шаардлага
- Үргэлжлэх тохиолдох төлөвлөлтийн хэлбэр
- Ажлын хуваарь дахь нарийвчлалын зэрэглэл
- Төсөл гүйцэтгэх багаар чухам юунд хүрэхийг зорьж байгаа хүсэлт юм.
Яагаад төсөл гэж ?
Сүүлийн жилүүдэд төслийн хэлбэрээр зохион байгуулсан ажлын хэрэглээ өсч байна. Үүнд: хэд хэдэн шалтгаан бий.
Хамгийн ерөнхий нийтлэг шалтгаан нь тогтоосон хугацаанд тодорхой зорилгод хүрэхийн тулд нөөц бололцоог цуглуулж бөөгнөрүүлдэг явдал юм. Өөр өөр ур чадвар мэргэшил бүхий хүмүүс хөгжлийн болон хайгуул шинжилгээний төслийн хүрээнд цугларч бүтээх байгуулах хамтын шийдвэр гаргаад хамтын үр дүнд хүрдэг, техникийн төслийн хүрээнд хүмүүс хамтран ажиллахдаа цаг хугацаа харилцан хамаарал бүхий, жишээлбэл, барилгын төсөл хэрэгжүүлэхэд байгууламжийн хийцийн ажилчид, суурь тавигчид, тоосго өрөгчид, зурлага хийгчид гэх мэт ажлын зохицуулалтанд ордог. Төслөөр ажилласнаар байнгын горим бүхий зохион байгуулалтанд байх ердийн арга замыг удирдлага болгож асуудал шийдэхээс илүү шуурхай хурдан, мадаггүй хийх боломжтой. Энэ нь юуг “өндөрт өргөх” вэ? Юунд онцгой анхаарах, ямар нөөцөд ариг гамтай байх вэ гэдгийг судалчихсан байна гэсэн үг юм.
Төсөл хийх бас нэг шалтгаан бол тодорхой зохион байгуулалтанд орсноор илүү сайн хамтын ажиллагаанд мөн илүү сайн зохицуулалтанд хүрэх гэсэн шийдвэр гаргагчдын хүсэл юм. Аливаа асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бол ердийн горим бүхий зохион байгуулалттай хэд хэдэн сонирхлын бүлэг, хэсгүүдийн тодорхой хамтын ажиллагааг холбоо тогтоох, чөлөөтэй бодож сэтгэх, өөр бусад саналтай байх эрх үүрэг хүлээх тийм хамтын ажиллагааг “хуульчилдаг”.
Төсөл хийх өөр нэг шалтгаан бол олон хүмүүс, болон сонирхлын хэсэг бүглүүд тус тусынхаа сонирхсон, санаа тавих асуудлаараа нөлөөлөх, мөн янз бүрийн арга замаар шийдэх шинэ санаа-“ноу-хау”-гаараа хувь нэмэр болох үүрэгтэйд оршино.
Чухамхүү энэ нь янз бүрийн бүлэглэл янз бүрийн үүрэг даалгавар хүлээдэг зохион байгуулалтыг тусгай төслийн хүрээнд бүрдүүлж чаддаг. Мөн энэ бол зохион байгуулалтын хувьд ижил жин дарахуйц арга зам хайх хүсэл байж болно. Төсөлд хамаарах тусгай нөөцийг байршуулах хуваарилах асуудал нь чухал гэдэгт анхаарах хэрэгтэй. Тодорхой төсөл нь хариуцлага, эрх мэдлийг өсгөн нэмэгдүүлдэг. “Төслийн хэлбэр бол зөвхөн” “ажлын бүлэг” бүрдүүлэхээс илүү чадалтай удирдлагыг бий болгож чадна. Төслийн ажил үр ашигтай холбоос – орчин гэж мэдэгдэж байвал энэ хэлбэрийг байнга ашигладаг.
Шинэ төслийн системүүд болон зохион байгуулалтыг сорил туршилтаар шалгах явдал бол ер нь олон даалгавар хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Иймд эмхэлсэн олон даалгавраас бүрдэх саланги тус тусдаа ч дээр ажлууд агуулсан байх ёстой. Асуудлыг шийдвэрлэхийн тулд янз бүрийн мэргэжил боловсролтой хүмүүс цаг ямагт шаардлагатай байх нь олонтаа. Хүмүүсийн мэдлэг болон судалгааны арга барил үргэлж хэрэгцээ эрэлттэй байна. Энэ нь янз бүрийн үнэлэмж, үнэт зүйлийн баримтлал, хамгаалалтын сонирхол бүхий хүмүүсийн хослолыг өөртөө агуулна гэсэн үг. Тэгвэл хэрвээ ажлын ур дүй, мэргэшлийн маш хязгаарлагдмал хүрээ шаардах төслийн асуудал л биш бол төслийн ажил нь хувийн хүмүүсийн өргөн хэрэгцээ шаарддаг. Зарим ажил үр дүнд хүрэх цаг хугацаа болон нөөц хүчин зүйлийн хувьд хязгаарлагдмал байж болно. Төслөөр ажиллах үзэл санаа – янз бүрийн мэргэжил боловсрол бүхий, тэгээд өөр өөр газраас ирсэн хүмүүс хамтарч байж гүйцэтгэх даалгавал бүрдүүлэлт бол хорших үйлдлээр даалгавар зорилтоо хэрэгжүүлэх санаа бодолд үндэслэгдэж байдаг.
Хэдийд төсөл ?
Төсөл бий болох хүчтэй шаардлага боломж хэдийд гардаг вэ? Ийм нөхцөл байдлын шинж тэмдгээс дурьдвал:
- Тодорхой даалгавар нилээд нийлмэл нарийн бөгөөд дотор, гаднаас зэрэг олон талаас ойлгомжтой байх ёстой.
- Тодорхой даалгавар бүхэлдээ шинэ, тэгээд яаж гардаж хийх нь тодорхой бус
- Тодорхой даалгаврын хүрээнд хэд хэдэн байгууллага буюу нэгж байх бөгөөд хамтын ажиллагаа шаардлагатай байх
- Даалгавар хэрэгжүүлэх өртөг, тусгай үргэлжлэх хичээл зүтгэл, ажил шаардлагатай байх.
- Даалгавар хэрэгжүүлж дуусгах цаг хугацаа тодорхой
- Даалгаврыг ангилж ялгах, хязгаарлаж зааглах боломжгүй байх
- Даалгавар уг чанартаа идэвхитэй оролцоо, удирдлага шаардах хэрэгцээ эрэлттэй байх зэрэг юм.
Энэ төслөөр ажиллахын чухал шалгуур бөгөөд төсөл нь олон асуудлаас шалтгаалах хамааралтай, янз бүрийн хэмжээнд тодорхой тодорхой хүчин зүйл бүхий ажлын хэмнэл, горим шаардана гэсэн үг юм.
Жижигхэн захиргааны горим болон өөрчлөлт шаардагдах асуудлаас илүү нарийн зохион байгуулалт, захиргааны удирдлага шаардлагтай асуудал шийдвэрлэх үед л төсөл хэрэгтэй. Юуны түрүүнд төслийн ажил олон хүмүүс хамарсан байна. Том төслийн зохион байгуулалт их хэрэгцээтэй бөгөөд төлөвлөлт, удирдлагын ухааны төрөл бүрийн эрэлт гарна. Захиргааны удирдлагын төслийн хүрээ нь уг чанар, хэмжээний хувьд маш тодорхой асуудлыг шаарддаг.
Төслийн ялгаа бүхий мөчлөг үе
Аливаа төслийн ажил дотроо ялгаа бүхий мөчлөг үед хуваагдаж болно. Үүнийг дор хүснэгтээр нэгтгэн үзүүлэв. Эхний гурван мөчлөг нь “төсөлд хүрэх санаа”-аас нэгтгэсэн дүгнэлт юм. Бид таны анхаарлыг төсөл бий болгох гуравдугаар мөчлөгт хандуулахыг хүч байна. Олонх тохиолдолд мөчлөг дуусгавар, эхлэлийн цаг хугацаа хэсэгчлэн давхцаж байх явдал бий. Энэ нь төслийн хөрөнгө оруулалтын мөчлөг үе юм. Энэ мөчлөгийн төгсгөлийн үр дүнг сайн төлөвлөсөн байх хэрэгтэй. Сүүлчийн бүлэгт төслөөр ажиллах жолоодлогын механизм зэрэг зүйлд юу багтдаг тухай үзүүлье.
Мөчлөг бүрийн үргэлжлэх хугацаа тус тусдаа төсөл бүрийн чиг зорилтоос шалтгаалан өөр өөр юм. Тодорхой төсөл хэрэгжүүлэлт бол дор хаяад хэрвээ та тоолбол ажлын өдрүүдийн тоогоороо ялгагдана гэдгийг ерөнхийд нь хэлж болно. Гэхдээ зарим төсөлд мөчлөг үе шат тогтоохдоо төсөлд оноосон бүх хугацаанаас давсан их хугацаанд уг даалгаврыг бүрэн гүйцэтгэхээр календарчилсан байж болдог.
Төслийн ажил
Шинэ санаа төрөх үе | Урьдчилсан судалгааны үе | Төсөл болгох үе– Үйлчлүүлэгчтэй харьцах ярилцах болон хандах лавлах- Төслийн төлөвлөлт- Төслийн зохион байгуулалт | Төсөл эхлүүлэх болон хэрэгжүүлэх үе | Төслөө дуусгах, тайлагнах үе | Үр дүнд үнэлгээ өгөх болон төсөл үргэлжлэх үе |
“ЦАГ ҮЕЭ ОЛСОН САНАА
ЮУНААС Ч ХҮЧТЭЙ”
-Виктор Гюго
Хянасан: Б. АРИУНБАЯР
[1] Skare, Leif H: Projectodministration och utredningmetodik, Norstedts forlag, Stockholm 1975.
[2] Ogren, Tomas. Fran ide till project, SIPU Forlag Stockholm 1984