Л.Баасан
/Дэд профессор, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн/
Шинэ толь №9, 1996
Түлхүүр үг: Улс төрийн хэлмэгдэл, Эрүүгийн хууль, Ял шийтгэл, Дээд шүүх, Хилс хэрэг, Байцаан шийтгэх, Хэвлэл мэдээлэл
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олонтаа бичигдэх болсон нэгэн асуудал бол улс төрийн хэлмэгдлийн тухай асуудал бөгөөд Улсын Их Хурал 1996 оны 8 дугаар сарын 29-нд хэлмэгдэгчийн дурсгалын өдөр бий болгох тухай тогтоол гарган улс төрийн талаар хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд энэ арга хэмжээг Монгол Улсад өргөнөөp тэмдэглэн өнгөрүүлж улс төрийн хилс хэрэгт ял шийтгэгдэж цагаатгагдсан хүмүүс, тэдний гэр бүл, үр хүүхэд хэлмэгдэлд өртсөн бусад хүмүүсийн эрхийг хамгаалах, нэр төрийг нь сэргээх талаар багагүй ажил зохиогдов.
Улс, эх орныхоо төлөө гэсэн зорилт, чин эрмэлзлэлээр хөдөлмөрлөж байсан гэм буруугүй иргэдийг нийгмийн гарал, үзэл бодол, бусад үндэслэлээр ялгаварлан үзэж хэлмэгдүүлэх нь хувь хүнийг хохироогоод зогсохгүй тэдний гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдийг эд хөрөнгө, санаа сэтгэлийн хувьд хохироож ирсэнийг Монгол Улсад 1930-аад оны сүүлчээс цар хүрээ, эрч хүч нь өргөсч ирсэн улс төрийн хэлмэгдлийн хор уршиг харуулж байна.
Судлаачдын гаргасан баримт, дүгнэлтээс үзэхэд иргэнийг улс төрийн хувьд нь хувьсгалын эсэргүүн хэмээн үзэхийн сацуу төрийн эсрэг гэмт хэрэгт хилсээр ял халдаан тэдний гэр бүлийн хүмүүсийг эрхэлж байсан ажил, албанаас чөлөөлж, албан тушаал дээшлүүлэх гадаад, дотоодод сургууьд явуулах, төрийн эрх барих дээд болон орон нутгийн байгууллагад сонгогдох, Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон бусад эрхээ хэрэгжүүлэхэд нь нам, төрийн болон хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн хориг саад учруулдаг байжээ. Үүнтэй шууд холбоотойгоор хувьсгалын эсэргүүн, эсэргүүний хүүхдүүд, эсэргүүний удам угсааныхан гэх мэтээр ялгаварласан үзэл бодол одоо үед ч шууд ба шууд бусаар үйлчилсээр байна.
Нэгэн баримт дурьдахад Усан зүйлийн хүрээний (Говь- Алтай аймгийн Тонхил сум) лам, хуврагуудыг 1930-аад оны сүүлчээр хувьсгалын эсэргүүний хэрэгт олноор нь райчлан баривчилж Улиастай хотод цагдан мөрддөг байжээ. Энэхүү баривчилгаанд өртөгдсөн Д гэгч хувраг шорон, мөрдлөгөөс оргон зайлсан бөгөөд (нутгийн арлууд ярилцахдаа днь бурханы номын ид шидээр шоронгоос гарч төрсөн нутагтаа очиж Биж-алтай сумын нутагт байх Гүн тамгатайн цэргийн заставын дэргэд хээр хоноод нутгийн хилийн дээс давсан гэдэг) үүнтэй холбоотойгоор түүний ах дүүс 20 гаруй айл өрхийг зэргэлдээ сумын нутагт албадан шилжүүлж суулгасан бөгөөд “шинэчүүл” хэмээн нэрлэгддэг Жигжжав, Сандаг нараар ахлуулсан олон тооны айл өрх Говь-Алтай аймгийн Дарив сумын Хужирт багт одоо хэр аж төрсөөр байна. Нэр бүхий эдгээр өрхүүдийг хардлага сэрдлэгээр нутаг сэлгэн суулгасан бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэр гараагүй, шийдвэр гарах хууль зүйн үндэслэл байхгүй байв.
Өнөө үеийн ойлголтоор бол хэн нэгэн этгээд хорих газраас оргосны төлөө төрөл, төрөгсөд нь хугацаагүйгээр нутаг заагдан сууж байгаа нь хэлмэгдэл мөн. Монгол газарт энэ мэтээр нутаг хошуу заагдан хохирсон олон хүмүүс тааралддаг боловч тэд хэлмэгдэн хохирсон гэдэг асуудал хөндөж тавьдаггүй, энэ асуудал эрх зүйн ямар нэгэн зохицуулалтанд тусгагдаагүй явж иржээ.
Улсын Их Хурлын 1996 оны намрын чуулганаар цагаатгалын хуулийг хэлэлцэх тухай асуудал тавигдах болов. Улс төрийн хувьд хэлмэгдэн хохирсон хүмүүс зөрчигдсөн эрхийг хамгаалж хангах нь нэн тэргvvн шийдвэрлэн журамлавал зохих асуудлын нэг мөн бе энэ нь хууль ёсыг гажуудуулсан зөрчлийг арилгах төрийн хилс хэрэгт татагдан хохирсон хүмүүс, тэдний бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах зэрэг зорилгын үүднээс авч үзэхэд зайлшгүй байх асуудал юм.
Монгол улсын түүх, хүн ардын сэтгэл санаанд хар толбо болж үлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний үе уршгийг арилгах, энэ талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлбэл зохих дараах зүйлсийг авч үзье.
- Хэлмэгдэл гэдэг ойлголтыг үндэслэлтэй тодорхойлон түүний хамрагдах хүрээг тогтоох нь чухал.
Иргэдийг үзэл бодол, нийгмийн гарал, бусад байдлаар нь ялгаварлан гадуурхаж, улс төрийн хилс хэрэгт ял халдаан шийтгэсэн зэргээр төрийн зохих байгууллагын шийдвэрээр иргэний хувьд эдэлбэл зохих эрхийг нь хязгаарлаж хохироосон үйл ажиллагааг хэлмэгдэлд хамааруулах нь зүйтэй байна.
Иргэдийн эрхийг төрийн байгууллага, албан тушаалтнууд хохироосны төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал гуйх, тэдэнд учирсан хор уршгийг арилгах шаардлагатай бөгөөд энэхүү зорилгоор хууль батлан гаргах нь зайлшгүй.
Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлэн цагаатгагдсан хүмүүст учирсан хохирлыг нөхөн арилгах асуудал тус улсад 1941 оноос эхлэн Засгийн газрын тогтоол гарч зохицуулагдаж байсан бөгөөд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн (тэр үеийн нэрээр) 1990 оны 119 дүгээр зарлигаар “Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлээд цагаатгагдсан хүмүүст учирсан хохирлыг нөхөн арилгах” асуудлыг зохицуулжээ. Энэхүү зарлигаар тоосон журмын дагуу улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн цагаатгагдсан хүмүүст учирсан хохирлыг нөхөн арилгах зохицуулалт үйлчилж байна.
Эдгээр актуудын агуулга нь иргэдийг улс төрийн хувьд төрөөс хэлмэгдүүлсэн тухайлбал, хилс хэрэгт шүүхээс ял шийтгэсэн үйл ажиллагаатай холбоотой байна. Энэ нь улс төрийн талаар хэлмэгдүүлсэн үйл ажиллагааны нэгэн хэсэг нь буюу зөвхөн шүүхээр шийтгэгч ял эдлүүлсэн үйл ажиллагааг хамаарах тул хилс хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн гэр бүл, ах дүүсийг төр, төрийн эрх бүхий байгууллагаас хэлмэгдүүлэн хохироосон бүх үйл ажиллагааг хэлмэгдэл гэдэг ойлголтонд хамааруулан үзэх нь чухал байна. Тухайлбал, улс төрийн хилс хэрэгт шүүхээр шийтгэсэн үйл ажиллагаанаас гадна төрийн байгууллага, албан тушаалтнууд улс төрийн сэдэлт зорилгоор хувь иргэний эрхийг хохироосон (ажлаас халсан, нутаг заан суулгасан, сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарласан, суралцах эрхэнд нь хязгаарлалт тогтоосон гэх мэт) буруутай үйл ажиллагаа байж болно.
Хэлмэгдлийн тухай хуулийг төр, түүний албан тушаалтнуудаас иргэдийг хохироосон үйл ажиллагаатай холбон авч үзсэнээрээ нам, олон нийтийн байгууллага зэрэг бусад байгууллагын шийдвэрээр иргэдийг улс терийн хувьд хэлмэгдүүлэн хохироосон үйл ажиллагааны зохицуулалтыг хангана.
Тус улсад 1950-иад оны дунд үеэс эхлэн МАХН-ын Төв Хороо, МАХН-ын хянан шалгах хороо, аймаг, хотын намын хорооны шийдвэр гэдгээр зарим нэгэн хүмүүсийг нутаг заан суулгах, мэргэжлийн ажил гүйцэтгэхийг хориглох, хэвлэн нийтлэх, суралцах болон бусад эрхийг хязгаарладаг байжээ. Эдгээрийг улс төрийн талаар хэлмэгдүүлсэн гэдэгт хамааруулан үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь олон нийтийн байгууллагууд өөрийнхөө дүрмийг зөрчиж хүний эрхийг хохироосон буруутай ажиллагаа мөн тул тухайн олон нийтийн байгууллага, түүний үйл ажиллагааг үргэлжлүүлэгч этгээд хариуцвал зохих асуудал мөн.
Эдгээр үндэслэлийг улс төрийн хэлмэгдлийн тухай хууль тогтоомжинд тусгах нь зүйтэй.
II.Хэлмэгдлийн талаарх хууль чухам ямар нэртэй байх вэ гэдэг асуудлыг оновчтой тогтоох нь чухал.
Хэвлэл мэдээллийн материалаас үзэхэд “Хэлмэгдлийн тухай хууль”. “Цагаатгалын тухай хууль” гэх мэт нэр томъёо үйлчилж байгаа нь ойлгомжгүй байна.
Хэлмэгдэл гэсэн утгаар нь авч үзэхэд иргэнийг төр, нам, олон нийтийн байгууллага аль алины нь шийдвэрээр ялгаварлан хохироосон нийтлэг үйл ажиллагааг хамаарсан түгээмэл ойлголт бөгөөд цагаатгал гэсэн агуулга нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хуульд тусгагдсан зохицуулалтаар биш нийтийн хэллэг, ярианы утгыг илэрхийлсэн шинжтэй байна.
Монгол улсын Үндсэн хууль, бусад хуульд зааснаас үзэхэд хилс хэрэгт ял шийтгэл хүлээсэн иргэдийг ялаас чөлөөлөх, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн зохицуулалт байгаа тул хэлмэгдэгч, цагаатгалын хууль, цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисс гэх мэт нэр томъёо хэрэглэх нь ойлгомжгүй байна.
Хуулийн нэр томъёо оновчтой байж түүний агуулга, үйлчлэх хүрээ, зорилт тодорхой байх тул улс төрийн хэлмэгдэлтэй холбоотой хуулийг улс төрийн хилс гэмт хэрэгт ял шийтгүүлсэн иргэд тэдний гэр бүлийн хүмүүс, бусад хүмүүст учирсан хохирлыг нөхөн арилгах журмын тухай Монгол Улсын хууль гэж нэрлэх, үүнтэй холбоотойгоор хилс хэрэгт яллагдагчаар татагдсан иргэн, хилс гэмт хэрэгт шийтгүүлэгч, хилс хэрэг нь хэрэгсэхгүй болгогдож ял шийтгэлээс чөлөөлөгдсөн иргэн гэх мэтийн нэр томъёо хэрэглүүштэй байна. Энэ нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар зохицуулан тогтоосон журмуудтай холбоотой.
- Хууль үйлчлэх цаг үе, хүрээг үндэслэлтэй тогтоон зохицуулах нь чухал.
Үүнтэй холбоотойгоор Монгол улсад иргэдийг улс төрийн хэрэгт хэлмэгдүүлэн ял халдаах үйл ажиллагаа чухам хэдэн оноос эхэлсэн, хэдэн он хүртэл үргэлжилсэн бэ гэдэг асуудлыг түүх, улс төр судлал, хууль цаазны талаас нь иж бүрнээр судалж тогтоосны эцэст хууль үйлчлэх хүрээ заагийг тогтоох шаардлагатай байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй актуудаас үзэхэд улс төрийн хилс гэмт хэрэгт шийтгүүлэгчдэд учирсан ирлыг арилгах асуудлыг 1953 он хүртэл хугацаагаар похицуулсан байна. Үүнээс хамааран 1953 оноос хойшхи гацаанд төр, төрийн албан тушаалтнуудаас иргэдийг хилс хэрэгт ял халдаан хохироосон үйл ажиллагааг Монгол улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, хууль хамгаалах байгууллагын ажилтнуудын хууль бус ажиллагааны улмаас иргэдэд учруулсан хохирлыг арилгах тухай Монгол улсын бусад хуулиар зохицуулах уу гэдэг асуудал шийдвэрлэгдээгүй байна.
Үүнийг шийдвэрлэхийн тулд
- Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн гэдэг асуудлыг тухай тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу шийдвэрлэж тухайн иргэн улс төрийн гэмт хэрэг, ер нь гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг шүүхийн журмаар шалган шийдвэрлэх
- Шүүхийн шийдвэр, тогтоолоор холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болгогдож гэм буруугүйд тооцогдсон иргэдийг улс төрийн хилс гэмт хэрэгт ял шийтгэгдсэн гэж үзэж түүнд учирсан хохирлыг нөхөн арилгаж байх зэрэг үе шат, журмыг шинээр батлан гаргах “хэлмэгдлийн” тухай хуульд тусгах нь чухал байна.
Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлээд холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болгогдож ялаас чөлөөлөгдсөн хүмүүст учирсан хохирлыг үйлчилж буй хууль тогтоомжинд улс төрийн хилс хэрэг гэдгийг хэрхэн тогтоох тухай процессийн асуудал тусгагдаагүй учир зарим нэгэн иргэд эд хөрөнгө, бусад байдлаар завшиж ирсэн байна.
Энд хууль зүйн актуудын хийдлээс үүссэн алдаа ч гарч байна.
Улс төрийн хилс хэрэгт татагдан шийтгэгдсэн иргэдийн хохирлыг арилгахад цагаатгалын буюу хэлмэгдлийн хууль чиглэгддэг бол хилс хэрэгт асуудлыг Монгол улсын эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжоор шийдвэрлэнэ. Энэ мэт зохицуулалтыг шинээр батлагдах хуульд тусгах шаардлагатай байна.
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн тухай асуудлыг улс орны өнгөрсөн түүх төдийгүй ирээдүйд буй болох нөхцөл байдлуудыг харгалзан шийдвэрлэх чухал.
Монголын нам, төрийн зарим ажилтнуудыг хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдуулан онц бүрэн эрхэт комиссоор (энэ үед тус улсад шүүх байгуулагдаагүй байжээ) шийдвэрлэж цаазаар хороох ял оногдуулсан байна. Энэ нь хууль ёсыг гажуудуулсан зохицуулалт байсан боловч өнөө үед цагаатгал, хэлмэгдлийн асуудлыг шийдвэрлэхэд онц бүрэн эрхт комисс нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага мөн эсэх, түүний шийдвэрийг Улсын Дээд шүүхийн эрх хэмжээгээр хянах үндэслэл байгаа эсэх гэх мэтийн асуудлууд тавигддаг.
Эдгээр хууль тогтоох эрх мэдлийн журмаар шийдвэрлэгдэж зохицуулагдаагүй учраас онц бүрэн эрхт комиссын тогтоолоор цаазлагдсан нэр бүхий хүмүүс, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд учирсан хохирлыг арилгах асуудал шийдвэрлэгдэхгүй хойшилсоор байна. Энэ тухай асуудал Улсын Дээд шүүхийн хуралдаанд 1996 онд нэг удаа хэлэлцэгдэн ямарч шийдвэр гаргаж чадахгүй мухардалд орсон байна. Эрх зүйн онол, хууль тайлбарлах онолын үүднээс үзэхэд онц бүрэн эрхт комисс бол Монголд шүүх байгуулагдаагүй тухайн үед шүүх эрх мэдлийг хэрэгжүүлсэн байгууллага байсан тул Улсын Дээд шүүх онц бүрэн эрхт комиссоор шийтгэгдсэн нэр бүхий иргэдэд холбогдох хэргийг хянах, шийдвэрлэх эрхтэй болохыг улс төрийн хэлмэгдлийн талаарх хуульд тусгах нь зүйтэй. Энэ нь Улсын Дээд шүүхийг мухардлаас гаргах гарц болно. Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах эрхээ хэрэгжүүлэх үндсэн дээр онц бүрэн эрхэт комисс нь шүүх мөн эсэх асуудлаар зохих тайлбарыг гаргах замаар эл асуудлыг шийдвэрлэж болох юм.
Төр, Төрийн албан хаагчид гэм буруугүй иргэнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн хохироосон асуудлыг хууль гарган зохицуулахдаа бүх талаас нь иж бүрнээр шийдвэрлэх нь Монгол улсын түүхэнд гарсан хэлмэгдэлтэй холбоотой цаашид гарч болзошгүй хэлмэгдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байна.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/