
Ж. Баасандаш
/Ерөнхийлөгчийн тамгын газрын эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн туслах/
Шинэ толь №8, 1995
Түлхүүр үг:
Манай орны эдийн засгийн амьдралын өнөөгийн гол зорилт нь зах зээлийн харилцаанд аль болох богино хугацаанд шилжих замаар хямралыг гэтлэн давж цаашдын хөгжлийн үндэс суурь бүрдүүлэх явдал болж байгаа. Энэхүү хос зорилтыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө хүн бүрийн хувийн санаачлагыг өрнүүлэх тэднийг тэжээлгэх тэтгүүлэх дадал зуршил, сэтгэлгээнээс түргэн ангижруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг хямралаас гаргаж зах зээлийн харилцаанд шилжүүлэх зорилтын амин сүнс нь хувийн өмчийн секторыг төрүүлж, өсгөх явдал билээ.
Бид бүхэн өмчийг нийгэмчилж хураах замаар сайн сайханд хүрэх тухай амьдралын шалгарлаар няцаагдсан коммунист номлолоос татгалзаж хувийн өмч, хувийн санаачлага хөдөлгөгч хүч нь болдог зах зээлийн эдийн засагт шилжих замыг нэгэн дуугаар сонгосон. Асуудалд энэ үүднээс хандвал өнөөдөр манайд хувийн өмчийн секторыг хөгжүүлэх төрийн бодлого илт үгүйлэгдэж байна.
Манайд хувийн өмчийн сектор сүүлийн гурван жилд хоёр үндсэн замаар бий болсон. Тухайлбал, нэгд, өмч хувьчлах замаар дотоодын үйлдвэрлэлийн 50 гаруй хувь, худалдаа үйлчилгээ бүхэлдээ, мал сүргийн 90 гаруй хувь, худалдаа үйлчилгээ бүхэлдээ, мал сүргийн 90 гаруй хувь хувийн өмчид шилжсэн байна.
Хоёрт, банкны зээл ашиглах нэлээд тооны хоршоо, комапни хувиаараа эрхлэх аж ахуй шинээр үүсч үйлдвэрлэл худалдаа эрхлэх болсоны хамт хүн амын нилээд н; ганзгын гэж нэрлэгдэх жижиг худалдаа эрхлэж байна. Хүн ам нилэнхүйдээ ядуу, зөвхөн хоёр цалингийн хооронд амьдардаг байсан болохоор манайд өөрийн хөрөнгө хуримтлалаа ашиглаж үйлдвэрлэл эрхлэх бололцоо хэн бүхэнд байхгүй байсан нь ойлгомжтой.
Ийнхүү хувийн өмчийн секторыг төрүүлэх зарим алхам хийгдсэн хэдий ч уг секторыг секторыг бүрдүүлж байгаа аж ахуйн нэгжүүд дөнгөж мэднлэнгүүтээ амьдралын олон бэрхшээл сорилт шалтгалттай нүцгэн гараараа тулгарч олон арваараа дампуурч, нилээд нь хөгжлийн хэтийн төлөвгүй болж, цөөхөн хэсэг нь ажиллаж байна.
Өмчийн тэгш эрхийг хангах нэрийн дор үйл ажиллагаа нь төлөвшиж, гадаад дотоодод тогтвортой зах зээлээ нэгэнт олсон, мэргэжилтэй ажилтан, техник технологи, түүхий эдийн хангамж, нөөцтэй төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аврага үйлдвэрүүдийг шинээр дөнгөж төрж буй хувийн өмчийн балчир аж ахуйн нэгжтэй адил үзэх болсон нь монополийг задлах биш бэхжүүлэх, шудрага өрсөлдөөнийг дэмжих биш хаах механизм болж үйлчилж байна. Зарим үйлдвэрүүдэд их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгох замаар монополь ноёрхол, байр суурийг нь зориуд бэхжүүлэх явдал ч гарч байна.
Шинээр төрсөн олонхи аж ахуйн нэгжүүд олсон жаахан хөрөнгөө орлогогын худалдааны, гаалийн зэрэг олон төрлийн татвар, банкны өндөр хүүтэй зээл төлөх, урсгал хэрэглээгээ нөхөхөд зарцуулж үйлдвэрлэлээ өргөтгөх техник технологоо шинэчлэх ажилчиддаа мэргэжил олгох, мэргэшүүлэх боломжгүй болоход хүрч байна. Энэ нь эдийн засгийн хувийн секторын хөгжлийг хязгаарлаад зогсохгүй улсын төсвийн цааш цаашдын орлогын баазыг хумьж, давхар давхар хүндрэл үзүүлж, давтан хямралын үүд хаалгыг нээж мэдэхээр боллоо.
Аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл эрхлэх боломж нь алхам алхмаар шавхагдаж, мөнгөн хөрөнгө их төлөв худалдааны хүрээнд гараас гар дамжин эргэлдэж байгаагаас нийгэмд баян хоосны ялгаа гүнзгийрч, ядуурал өргөн олныг хамарч, эдийн засагт өсөлт, сэргэлт гарах нөхцлийг хэрэг дээрээ хааж байна.
Өмч хувьчлах ажлыг элдэв завхрал, гажуудлын дундуур, ихээнхэн улс төржсөн өнгө аястай хэрэгжүүлсэн хэдий ч мэдэгдэм үр дүнд хүрсэн. Гэвч хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдийн хувьд үргэлжлүүлэн заавал хийх ёстой дотоод өөрчлөн байгуулалтыг орхигдуулж, төрийн зүгээс туслахгүй зөнд нь орхисноос хувьчлагдсан нэртэй эзэнгүй өмч бий болох, өмч хөрөнгө үрэгдэх ажилгүйдэл өсөх, өмчлөгчдийн болон хэрэглэгчдийн эрх ашиг хохироход хүрлээ.
Төвлөрсөн төлөвлөгөөт удирдлагын хуучин бүттэц, зохион байгуулалт аргаар зах зээлд шилжих шинэ зорилтыг хангах оролдлого хийж, энэ хүрээн дэх өөрчлөлт шинэтгэлийг их төлөв цомтгол, хэмнэлтийн утгаар хэрэгжүүлж ирсэн нь төрөөс хувийн өмчийн аж ахуйн нэгжийн дотоод хэрэгт хутгалдан орох, тэдний орлогыг аль болох ихээр улсын төсвийн орлогод төвлөрүүлэн татах, хөрөнгө оруулалт, зээл, тоног төхөөрөмжийг захиргааны аргаар хуваарилах аливаа асуудлыг танил талын хүрээнд шийдвэрлэх зэрэг зах зээлийн зарчимд үл нийцэх сөрөг үзэгдэл газар авах нэг гол шалтгаан болсон байна.
Аж ахуйн нэгжүүдээ “нүцгэлж” улсын төсөвт ихээхэн орлого төвлөрүүлж дахин хуваарилах замаар тэжээлгэх тэтгүүлэх сэтгэлгээг агуулгын хувьд урьдын адил өөгшүүлэх үү?, эсвэл аж ахуйн нэгж, айл өрхийнхээ хөрөнгө чинээг зузаалж, эдийн засгийн энэхүү микро түвшинд идэвхи санаачлага оргилж, энд монгол хүн бусдын санаагүйг санаж хийгээгүйг хийж бүтээж байх нөхцөл бололцоог бүрдүүлэх үү? гол баялгаа хаана байрлуулах нь манай өнөөгийн сонголтын хувьд ашигтай вэ? гэдэгт бодлого тодорхойлогчид нэгдсэн тохиролцоонд хүрэх, холбогдох арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Бид зах зээлийн эдийн засагт шилжих зорилтыг эргэлт буцалтгүй сонгосон тул хувийн өмчийн секторыг бөөцийлөн тэтгэж улс орны хувь заяаг үрэх тавилантай үндэсний хөрөнгөтнүүд төрүүлэх хүртэл нь өсгөх шаардлагатай. Хамгийн өндөр мод нүцгэн талаас ганцаар ургахгүй хамгийн өндөр уул нүцгэн тал дээр ганцаар торойж байдаггүй. Яаж үй олон таваар үйлдвэрлэгчдийг төрүүлж, яаж тэднийг үр ашигтай ажиллуулж, яаж сайны дундаас сайныг нь шалгаруулах вэ?
Эдийн засгийн хувийн секторыг хөгжүүлэхийн тулд :
Нэгд төрөөс эдийн засгийн хувийн секторыг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж хувийн өмчийн талаар байр сууриа тодруулах хэрэгтэй байна. Энэ нь улс орны эдийн засгийн зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжүүлэх хамгийн үнэмшилтэй нэг нотолгоо, өнөөгийн хуримлагд сан асуудлыг шийдвэрлэх чухал алхам болно гэж үзэж байна.
Хоёрт, дээр бодлогыг боловсруулахын өмнө хувийн өмчийн хэвшлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар үндэсний зөвлөгөөн, олон улсын семинар зохион байгуулах шаардлагатай. Энэ хэрэгт хандивлагч, зээлдэн туслагч орнуу, олон улсын байгууллагуудын дэмжлэг авахыг хичээх нь зүйтэй болов уу.
Гуравт, эдийн засгийн хувийн секторыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогод юуны өмнө дараах асуудлыг тусгаж болох юм:
- Хувийн өмчийг үүсгэж хөгжүүлэх зорилго түүхэн сургамж
- Хувийн өмчийн үүсэл, хөгжил, үр дүн, шийдвэрлэх асуудал
- Хувийн секторыг хөгжүүлэх арга, хэлбэр, хувийн секторыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээ (оноор) зэрэг болно.
Хувийн секторыг хөгжүүлэх арга хэлбэр гэсэн бүлэгт:
- Төрөөс хувийн өмчийн секторыг мөнгө, зээл, хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжих,
- Хувийн өмчийн сектор хөгжих хууль, эрх зүйн баталгааг хангах,
- Өмчийн харилцааны шинэ агуулгад нийцүүлэн удирдлагын бүтэцм зохион байгуулалтыг өөрчлөх,
- Үйлдвэрлэл, ннийгмийн дэд бүтэц хөгжүүлэх зэргээр бизнесийн таатай орчин бүрдүүлэх асуудлуудыг тусгах шаардлагатай.
Дөрөвт, нийт хүн амын дунд зах зээлийн эдийн засагт шилжих болсон гарцаагүй шаардлага, манай өнөөгийн бэрхшээл, хямралын шалтгаан мөн чанар, зах зээлийн эдийн засагт шилжих нийтлэг, онцлогийн талаар үнэн бодитой мэдээлэлд үндэслэсэн өргөн сурталчилгаа явуулах, шинэ сонголтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүн амын нийт давхрагыг сэтгэлгээний хувьд бэлтгэх, эрч хүчийг нь нэг зүгт чиглүүлэхэд ихээхэн анхаармаар байна. Энэ нь аль нэг нам, улс төрийн хүчний ашиг сонирхлоос хавьгүй хол давсан, нийт үндэстний эрх ашгийг хөндсөн чухал асуудал гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Эдийн засгийн хувийн секторын хөгжилд төрөөс бодитой дэмжлэг үзүүлэх тухайлбал, юуны өмнө татварын ерөнхий түвшинг бууруулах шаардлагатай байна. Манай эдийн засгийн албаныхан татвар ногдох орлогоосоо 40 хувийн татвар төлдөг аж ахуйн нэгж тун цөөхөн гэж ярьдаг. Энэ нь нэг талаар аж ахуйн нэг бэхжиж чадаагүйг харуулахын хамт нөгө талаар татварын ийм хэрэгждэггүй мөртлөө өндөр түвшин хэрэггүйг харуулах мэт. Мөн улсын төсөв алдагдалтай байгаа тухай ярьдаг. Тэгсэн мөртлөө төсвийн зарлагыг хэмнэх дорвитой арга хэмжээ авахгүй, төсвийн хөрөнгнөөс олон тэрбум төгрөгийн “эргэж төлөгдөх” зээл олгож байгаагаас үзэхэд татварын ерөнхий түвшинг бууруулах боломж байгаа байх. Ер нь татварын ерөнхий түвшинг бууруулах замаар татвар төлөгчдийн баазыг өргөтгөх, нэгэнт авах ёстой татварыг бүрэн хураах арга хэмжээ хэрэгжүүлбэл төсвийн орлого буурахгүй байх үндэслэлтэй.
Үүнээс гадна банкны зээлийн хүүг уян хатан болгох, зээл, хөрөнгө, оруулалтын хуваарилалтад өрсөлдөөн үүсгэх, төсөл шалгаруулах, тендер зарлах зэргээр шударга ёс, ил тод байдлыг нэвтрүүлэх, зээлийн, зээлийн эргэж төлөгдөх зарчмыг хэрэгжүүлэх, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг худалдаа, гаалийн татвараас чөлөөлөх, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үе шат бүрт худалдааны татварыг давхардуулан ногдуулдаг, импортын барааг борлуулаагүй байхад мөн худалдааны татвар ногдуулдаг, бараа солилцооны хэлбэрээр бараа түүхий эдийг гадаадад гаргах үед түүний оронд импортлох барааны гааль, худалдааны татварыг урьдчилан авдаг журмуудыг цуцлах, шинээр үүсч байгаа аж ахуйн нэгжийг тодорхой хугацаанд орлогын татвараас чөлөөлөх зэргээр дэмжлэг хөнгөлөлт үзүүлмээр байна.
Улс орны нутаг дэвсгэрийн гол гол тэнхлэг таталцааны төвүүдэд, аажмаар нутаг дэвсгэрийн бүх хэсэгт таваар үйлчдвэрлэгч үй олон аж ахуйн нэгжүүд үүсч шударга өрсөлдөөн өрнөхөд эрчим хүч, зам, тээвэр холбоо, мэдээлэл зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтцийн салбаруудын хөгжил чухал ач холбогдолтой. Аж ахуйн нэгжүүд тэр бүр бий болдоггүй хирнээ тэдний хувь заяанд шийдвэрлэх учир холбогдолтой энэ чухал салбарыг хөгжүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийг зориулах, тодорхой төслүүд боловсруулж хэрэгжүүлэхэд Засгийн газар одоогийнхоос илүү анхаарах шаардлагатай болов уу. Ялангуяа гадаад зээлийг бензин шатахуун, эрчим хүч худалдан авах, өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах, төсвийн алдагдал нөхөх зэрэгт зарцуулаад байвал өр төлбөр л зузаарахаас хэтрэхгүй байх.
Эдийн засгийн хувийн секторын хөгжилд үйлдвэрлэлийн нэ чухал хүчин зүйл болох газар өмчлөл зарчмын ач холбогдолтой гэдэгт элдэв нотолгоо хэрэггүй бизээ. УИХ Монгол улсын иргэддээ газар өмчлүүлэх тухай Үндсэн хуулийн чухал заалтаас ихээхэн муйхар тайлбараар ухарсныг зөвтгөх аргагүй санагдана. Төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газруудын үйл ажиллагааны бүх талыг төвөөс удирдан зохицуулж байх үед бүрэлдэн тогтсон удирдлагын одоогийн зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх замаар хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ эд хөрөнгөөрөө хариуцаж хуулийн хүрээнд хувь заяаныхаа эзэн болж ажиллах бололцоо олгох шаардлагатай байна.
Эцэст нь хувийн өмчийн харилцааг зохицуулах холбоотой хууль хууль, эрхийн актыг шинэчлэх, шинээр боловсруулах, хувийн секторт зориулсан зээл тусламжийн хөрөнгө хуваарилах, хувийн секторт ажиллагсад мэргэжил олгох, ажлын ур чадвар эзэмшүүлэх, мэргэшлийг нь дээшлүүлэх зэрэгт хувийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Засгийн газзрын бус байгууллагуудыг оролцуулж байх, Засгийн газрын зүгээс эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хамтран ажиллах мэдээллээр хангах механизм, удирдлагын зохион байгуулалтын холбогдох бүтэц бий болгох арга хэмжээ авууштай байна.
Хувийн өмчийн секторыг хөгжүүлэх талаарх төрийн бодлогыг Улсын Их Хурал баталснаар уг бодлогыг Засгийн газар бүр хөтөлбөртөө тусгаж заавал хэрэгжүүлэх эрх зүйн үндэс хангагдах ёстой байх.
Хянасан Б. АРИУНБАЯР