Ц.Нямтайван
/“Отгонтэнгэр” дээд сургуупь. Олон улсын эрх зүйн III дамжаа/
Шинэ толь №31, 2000
Түлхүүр үг: технологийн хөгжил, зохиогчийн эрх, хамтын ажиллагаа, хамгаалалт, эд хөрөнгө, эрхийн зөрчил
Зохиогчийн эрх, түүний мөн чанар. Зохиогч гэдэг нь шинжлэх ухаан, утга зохиол урлагийн бүтээлийг туурвисан хүнийг хэлнэ. Монгол улсын нэгдэн орсон утга зохиол уран сайхны бүтээлийг хамгаалах Бернийн конвенцийн 2 дугаар зүйлд зааснаар утга- зохиол уран сайхны бүтээл хэмээх нэр томъёонд бүтээсэн арга, хэлбэрийг үл харгалзан утга зохиол шинжлэх ухаан, уран сайхны бүх бүтээл, тухайлбал, ном товхимол болон бусад бүтээл, жүжгийн ба хөгжимт жүжгийн бүтээл, жүжгийн зохиол, хөгжмийн үгтэй ба үггүй бүтээл, кино зураг болон түүнтэй ижил аргаар бүтээсэн бүтээл, уран зураг, уран барилга, уран баримлын зураасан зургийн ба чулуун барын бүтээл, гэрэл зураг ба түүнтэй ижил аргаар үйлдсэн бүтээл, хавсарга урлагийн бүтээл, номын зураг, газрын зураг, төлөвлөгөө, газар зүй, байр зүй, уран барилгын болон шинжлэх ухааны бусад салбарт холбогдох 3 хэмжээст бүтээл хамаарна гэж заажээ. Зохиогчийн эрх гэдэг нь дээрх бүтээлүүдийн хувьд хуульд заасан эрх эдэлж түүнийг өөрийн эрх ашигт нийцүүлэн хэрэглэх боломж юм. Зохиогчийн эрхийг дотор нь хоёр хувааж үздэг. Үүнд:
- Эд хөрөнгийн бус амины эрх
- Эд хөрөнгийн эрх
Эд хөрөнгийн бус амины эрхэд дараахь эрхүүд орно.
- Нэр хэрэглэх (Зохиогч өөрийн бүтээлийг өөрийн эсхүл зохиомол нэрээр нийтийн хүртээл болгох эрхтэй).
- Нэрээ дурдуулах (Зохиогч бүтээлээ нийтийн хүртээл болгосон тохиолдол бүрт нэрээ дурдуулах эрхтэй).
- Бүтээл нь халдашгүй байна.
Зохиогчийн амины эрх нь хувь хүнтэйгээ салшгүй холбоотой бөгөөд бусдад хэзээ ч шилждэггүй. Зохиогч нь Бернийн конвенцид заасны дагуу эд хөрөнгийн эрхээсээ үл шалтгаалан тэр байтугай эд хөрөнгийн эрхээ бусдад шилжүүлсэн ч гэсэн тэрээр бүтээлийнхээ зохиогч мөн болохыг шаардах эрхтэйгээс гадна гуйвуулах гажуудуулах буюу бусдаар өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төр, нэр хүндэд хохирол учруулахуйц бусад аливаа халдлагыг эсэргүүцэх эрхтэй гэжээ.
Зохиогчийн эд хөрөнгийн эрхэд дараахь зүйл орно. Үүнд:
- Хуулбарлан олшруулах
- Өөрчлөх, засварлах, орчуулах
- Нийтийн хүртээл болгох
- Танилцуулах
- Бүтээлээ үнэлэх
- Бусдад ашиглуулсны төлөө үнэ хөлс авах эрхтэй байна.
Зохиогчийн эдгээр амины болон эд хөрөнгийн эрхүүд нь бүтээл бий болмогц буюу хэвлэгдмэгц өөрөө үүсч, аяндаа хүлээн зөвшөөрөгддөг.
Гэтэл Монгол улсад түрүүлж нийтлэгдсэн ч бай хамаагүй Оюуны өмчийн газар түрүүлж бүртгүүлсэн нь хууль ёсны болдог гэсэн ташаа ойлголт зохиогчийн эрхийн хууль тогтоомжоор дараахь бүтээлүүд хууль ёсны хамгаалалтыг эдэлдэг.
- Монгол улсын иргэний бүтээл
- Гадаадын иргэн, хуулийн этгээдийн оюуны бүтээл боловч Монгол улсад анх нийтийн хүртээл болсон бол
- Гадаадын иргэн, хуулийн этгээдийн гадаадад анх нийтийн хүртээл болсон бүтээл боловч Монгол улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хамгаалж буй бүтээлүүд орно. Хууль ёсоор эдгээр нь бүртгэгдсэн цагаасаа эхлэн зохиогчийн амьдралын туршид болон түүнийг нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хамгаалагдана. Хамтын бүтээлийн хувьд сүүлийн зохиогчийг нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хамгаалалтыг эдэлнэ.
Монгол улсын зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн байдал. Оюуны өмч нь Монгол улсад 90-ээд оноос хойш үнэ цэнэд ихээхэн орж байгаа билээ. Ийм ч учраас зохиогчийн эрхийг зөрчиж бусдын бүтээлээр ашиг хонжоо олох гэсэн оролдлого өсөн нэмэгдэж байна. Бусдын уран бүтээл, урлагийн бүтээлийг өөрийн болгох, өөрчлөн ашиглах, хуулбарлан зарж ашиг олж байна. Зохиогчид өөрийн бүтээлийг хамгаалахын тулд хэвлэл мэдээллээр өөрийн бүтээлийг зөрчиж буйг бичиж, шүүхэд хандахаас хэтрэхгүй байна. Гэвч энэ нь төдийлөн үр дүнтэй хамгаалах арга болж чадахгүй, зохиогч нь хохироод өнгөрөх явдал элбэг байна. Урьд өмнө Монгол улсад зохиогчийн эрхэд хамаарагдах бүтээлийг Үндсэн хууль, Иргэний хуулиар зохицуулж байсан билээ. Тэгвэл 1993 онд Зохиогчийн эрхийн тухай хууль гарсан нь олон улсын тулгамдсан асуудал болох зохиогчийн эрхийн асуудлыг зохицуулах эрх зүйн механизмыг Монгол улсад бүрдүүлзхзд том алхам болсон. Гэвч хуулийн хэрэгжилт тун тааруу нөгөө талаар хөгжингүй орнуудын энэ төрлийн хуультай харьцуулан үзэхэд учир дутагдалтай байна. Жишээ нь, Монгол улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн этгээдийг 50000 хүртэл төгрөгөөр, хуулийн этгээдийг 250000 хүртэл төгрөгөөр торгоно гэж заажээ. Эрүүгийн хуулинд 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялтай боловч энэ зүйл ангиар хариуцлага хүлээсэн хүн байдаггүй байна. Тэгвэл Японы зохиогчийн эрхийн тухай хуульд зохиогчийн эд хөрөнгийн эрхийг зөрчсөн тохиолдолд 3 жил хүртэл хугацаагаар хорих буюу 3 сая иенээр торгоно, зохиогчийн эд хөрөнгийн бус амины эрхийг зөрчвөл 1 сая иенээр торгоно, харин бүтээлийг нь хууль бусаар хуулбарлан тараавал 1 жил хорих буюу 1 сая иенээр торгоно гэжээ. Монгол улсад Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх байгууллага нь оюуны өмчийн байгууллага боловч өнөөдөр зөвхөн бүртгэлийн байгууллага л болсон байна. Тиймээс хэдийгээр эрх зүйн үндэс нь ямар нэг хэмжээгээр бүрдсэн боловч зохиогчийн эрхийг зөрчих явдлыг таслан зогсоох талаар төдийлөн ахиц гарч чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Зохиогчийн эрх нь зөвхөн үндэсний тэдийгүй олон улсын шинжтэй ойлголт юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хувь хүн байгууллага, эрх зүйн практик, олон улсын хууль эрх зүйн нэгдмэл цогц сүлжээ юм. Учир нь тухайн бүтээлийг хэрэглэх явдал нь олон улсын хүрээнд явагдаж байдаг. Иймээс зохиогчийн эрхийг хамгаалах явдал нь ихээхэн нарийн түвэгтэй байдаг.
Зохиогчийн эрхийг зөрчих гол хэлбэр хуулбарлахын ойлголт. Зохиогчийн эрхийг янз бүрийн байдлаар зөрчдөг, тухайн хүний бүтээлийг өөрийн нэрээр гаргах, өөрчлөх зэргийг хэлж болно. Үүнээс хамгийн түгээмэл зөрчил бол хувилан тараах явдал болж байна. 1991 оны Европын холбооны орнуудын тайланд дурдахдаа дэлхий дахинд минутад 500 хуудас хувилж байдаг байна. Энэ нь техник технологи хөгжихийн хэрээр улам өсч жилдээ 260 тэрбум хуудаст хүргэдэг байна гэжээ. Үүнтэй уялдаад хуулбарлах замаар зохиогчийн эрхийг гажуудуулах том асуудал гарч ирж байна Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудал олон улсын хэмжээнд тавигдаад байна. Янз бүрийн оронд өөр өөр эрх зүйн зохицуулалтаар энэ асуудлыг шийдвэрлэхийг оролдож байна. Хуулбарлах явдал нь зохиогчийн эрхийг хөндөж байгаа боловч тодорхой тохиолдолд үнэ хөлс төлөхгүйгээр хуулбарлаж болдог байна. Гэхдээ энэ нь зохиогчийн хууль ёсны ашиг сонирхолд хор учруулахааргүй байх ёстой. Бернийн Конвенцийн гишүүд нь тодорхой тохиолдолд зохиогчийн бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Тухайлбал, Япон, Тайландад гэр бүл, найз нөхдийн хүрээнд буюу ашиг олох зорилгогүй хувь хүний ердийн хэрэгцээнд хуулбарлаж болдог. Австрали. Монгол зэрэг орнуудад судалгаа болон сургалтын ажил хийж буй байгууллага зохиогчийн бүтээлийг үнэ төлбөргүйгээр ашиглах, хуулбарлах боломжгүй байдаг. Тэгвэл зарим орнуудад тодорхой хүрээнд боловсролын байгууллагуудад хуулбар хийхийг зөвшөөрдөг боловч хуулбарынхаа төлөө мөнгө төлөхийг шаарддаг. Зарим орнуудад их төлөв хувийн зорилгоор буюу ашиг олох зорилгогүйгээр хуулбарлахад мөнгө төлөхгүй байх явдал бий. Гэхдээ төлбөргүй хуулбар нь зөвшөөрөл авсан, судалгаа шинжилгээний ажилд эсхүл ямар нэгэн бүтээлийн нэг хэсгийг хуулбарлахад хэрэглэгддэг. Хууль бусаар хуулбарлах явдлыг хуулийн албадлагаар албадан зогсооно гэдэг бол үр нөлөө багатай, хэрэгжихэд хэцүү асуудал юм. Одоо үед хуулийн албадлагаар хуулбарлах явдлыг зогсооно гэдэг олон учир шалтгааны улмаас хүндрэлтэй. Гэхдээ энэ нь зөвшөөрөлгүй дур мэдэн хуулбарлах явдлыг үргэлжлүүлнэ гэсэн үг биш юм.
Хамтын удирдлагын байгууллагын тухай ойлголт, түүний зохиогчийн эрхийг хамгаалж буй байдал. Дэлхий дахинд зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ, түүнийг зөрчиж буй гол хэлбэр болох хуулбарлан хувилахтай яаж тэмцэх талаар янз бүрийн арга хэлбэр эрэлхийлсээр сүүлийн үед хамтын удирдлагын байгууллагад нэлээд найдвар тавих болсон. Зохиогч өөрийн бүтээлийг хэрэглэж буй хэрэглэгч бүрийг хянах боломжгүй байдаг. Мөн хэрэглэгч нь бүтээлийг ашиглахын тулд зөвшөөрөл авахаар цаг тутам зохиогчтой холбогдох болдог ба зохиогч нар уг хүсэлт бүрийг үнэлж, эрхийн хуулбар болгоны төлөө гэрээ хэлэлцээр хийгээд байх нь утгагүй юм. Нөгөө талаар хувь хүний бага өртөг бүхий хуулбарын төлөө хуулиар түүнийг хааж боох, хууль шүүхийн байгууллагын анхаарлыг хандуулах нь утгагүй юм. Үүнээс гарах арга зам бол хамтын удирдлагын байгууллага юм. Өнөөдөр дэлхийн олон оронд зохиогч, уран бүтээлчид төвлөрсөн нэг байгууллагын гишүүн болж, тэр нь өөрийн гишүүдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эрх ашгийг нь хамгаалж байна. Хамтын удирдлагын байгууллага нь АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Япон, Европ, Скандинавын орнууд, Малайз, Тайланд зэрэг 23 улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний хамтын удирдлагын байгууллага нь олон улсын хамтын удирдлагын байгууллагын гишүүн байдаг. Хамтын удирдлагын байгууллага нь ашгийн бус төрийн бус байгууллага юм. Энэ байгууллагад зохиогчид сайн дураараа элсэн ордог ба байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлагдмал эрхтэйгээр оролцох эрхтэй байдаг. Гол үүрэг нь гишүүдийн зохиогчийн эрх, бүтээлийг нь хамгаалах явдал байдаг. Гэхдээ зөвхөн зохиогчийн эрхийг хамгаалаад зогсохгүй зохиогч болон түүний бүтээлийг хэрэглэгчийн хоорондын харилцан үр ашигтай харилцааг бий болгоход чиглэсэн байдаг. Хамтын удирдлагын байгууллага нь өөрийн гишүүдийн нэрийн өмнөөс хуулбарлах, хувилах, зохиол бүтээлийг нь ашиглах талаар хэрэглэгчидтэй гэрээ хэлцэл хийж тэдэнд лиценз олгодог. Үүнээс төвлөрсөн орлогыг зохиогчдод хуваарилан олгодог. Түүнчлэн зохиогчийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа газруудад хяналт тавьдаг. Энэ байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь хандив, гишүүдийн татвар, бүтээлийг борлуулж өгсний хувь авдаг. Японд хамтын удирдлагын 23 байгууллага ажиллаж байна. Энз байгууллагуудын эрх зүйн үндэс нь зохиогчийн эрхийн буюу хуулбарлах эрхийн бйзнесийн хөндлөнгийн зуучийн тухай 1939 оны Японы хууль юм. Уг хуульд зааснаар хамтын удирдлагын байгууллага байгуулахын тулд Японы Соёл Боловсрол Шинжлэх ухааны яамны Комиссоос зөвшөөрөл авах ёстой байдаг бөгөөд уг комисс нь хамтын удирдлагын байгууллагын уйл ажиллагаа, орлого зарлагын тайлан, санхүүгийн тооцоог хянаж байдаг. Хэрэв уг байгууллага зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулбал торгууль оногдуулах буюу зөвшеөрлөө хүчингуй болгох арга хэмжээ авдаг байна. Хамтын удирдлагын байгууллага нь үйл ажиллагаагаа явуулж зохиогчийн эрхийг хамгаалахдаа 4 үндсэн арга хэрэглэдэг байна. Эдгээр арга нь тус тусдаа тохирсон нөхцөлдөө ашигтай юм.
- Голланд арга
Энэ аргын гол төлөөлөгч нь Нидерландын хамтын удирдлагын байгууллага юм Энэ нь зайлшгүй тодорхой лицензийн систем дээр үндэслэгддэг бөгөөд өөрөөр хэлбэл, хуулбарласан болгон зөвшөөрөл авах ёстой гэсэн үг. Зохиогч нь бүтээлээ ашиглуулсны төлөө тодорхой хэмжээний төлбөр авахыг хуульчилсан байдаг..Энэ хамтын удирдлагын байгууллага нь зохиогчийн нэрийн өмнөөс бүхнийг хийж зохиогчийн оролцоо энд багасдаг. Энэ нь голланд аргын сул тал нь болдог. Гэвч хүчтзй тал нь энгийн тогтвортой байдагт оршино.
- Нордик арга
Энэ арга нь холимог лицензийн систем дээр үндэслэгддэг. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосны дагуу лиценз олгохын зэрэгцээ сайн дураараа хоорондоо зөвшилцөж болдог. Нэлээд олон тооны гишүүдийг хамруулсан тохиолдолд хамтын удирдлагын байгууллагын эрхээ авдаг. Мөн аргад хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд зохиогчийн оролцох оролцоо ихэсдэг. Мөн гишүүдийнхээ бүтээлийг борлуулж ашиглуулж олсон мөнгийг зохиогчиддоо хуваарилдаг. Хэрэглэгч хамтын удирдлагын байгууллага, хамтын удирдлагын байгууллага зохиогч хоорондоо сайн тохиролцож чаддагт энэ аргын давуу тал оршино.
- Герман – Испани арга
Энд хуулбарласан болгон төлбөр төлөх ёстой гэсэн зарчимд тулгуурладаг. Гэхдээ голланд аргаас ялгаатай нь зөвхөн хэрэглэгч төдийгүй хувилах төхөөрөмж эзэмшигчээс нэгэн адил татвар төлөхийг шаарддаг. Энэ төлбөрийн хэмжээг статистик судалгааг үндэслэн тогтоодог. Сул тал нь хуулбарлах тохиолдол бүрийг хянах боломжоор бага. Сайн тал нь хэрэглэгчдийг ангилж үздэг. Жишээ нь, сургууль гэх мэт хуулбарласан материал их хэрэглэдэг газарт хөнгөлөлт үзүүлж хувилах төхөөрөмж байрлуулсны бус зөвхөн хуулбарласны төлбөр авдаг.
- Англи – Америк арга
Энэ аргын хамтын удирдлагын байгууллага нь сайн дурын хэлцэл, зөвшилцөл дээр үндэслэгддэг. Бүтээлийн үнэ хөлсийг ашиглах хугацааг хэрэглэгч, зохиогчдын аль алинтай нь тохиролцож шийддэг. Хуулбарын төлбөр, зохиогчид өгөх төлбөр зэргийг статистик судалгаагаар тогтоодог. Эдгээр оронд 2 төрлийн лицензийн систем хэрэглэгддэг. Эхний лицензийг хэрэглэгчийн хүссэн хугацаанд бүтээлийг ашиглуулдаг бол, хоёр дахь лицензийг зохиогчтой тохирсон хугацаагаар олгодог. Энэ аргын сайн тал нь зохиол бүтээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэж зохиогчид олгох шагнал төлбөрийг ялгамжтай оногдуулдаг.
Монгол улсад зохиогчийн эрхийг хамтын удирдлагын байгууллагаар хамгаалах боломж. Монгол улсад өнөөдөр зохиогчийн эрхийн асуудал дээр дурдсан дэлхий дахинд түгээмэл байгаа хэлбэрээс нэлээд өөр байна. Ямар нэг хэмжээгээр хуульчлаад өгсөн болохоор зохиогчид өөрсдөө эрхээ эдэлж бусадтай гэрээ хэлцэл байгуулж эрх нь зөрчигдсөн тохиолдолд хуулийн байгуулагаар шийдвэрлүүлж байх нь зүйтэй гэж үзэж байна. Гэвч энэ нь тэр болгон үр нөлөөтэй байж чадахгүй байгааг олон тооны уран бүтээлчдийн эрх зөрчигдөж хохирч байгаагаас харж болно. Түүнчлэн зохиогч өөрөө шинэ бүтээл туурвихын зэрэгцээгээр тэр болгон хэрэглэгчдэд хяналт тавьж гэрээ байгуулж явах цаг зав боломж үгүйг өмнө дурдсан билээ. Тиймээс хамтын удирдлагын байгууллага энэ үүргийг тэдний нэрийн өмнөөс гүйцэтгэж чадна. Өөрөөр хэлбэл, ийм байгууллага манайд хэрэгтэй байна. Гэтэл тэр нь алга. МЗХ, МСХ, МУАХ, ХЗХ хамтын удирдлагын байгууллагатай адил үүрэгтэй биш юмуу гэсэн асуудал гарна. Тэгвэл эдгээр нь зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгуулагын үүргийг гүйцэтгэж чадахгүй өөр чиглэл зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Учир нь хамтын удирдлагын байгуулага нь зохиогч хэрэглэгч хоёрьк хооронд нь холбож зуучилж харилцан ашигтай байлгахад чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн, зохиогчийн бүтээлийн бүрэн бүтэн байдлаар хамгаалах түүнийг хууль ёсоор ашиглаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж байдаг билээ. Зохиогчийн ашиг орлогын эх үүсвэрийг бий болгож тэдгээрийг бүтээлчээр ашиглах бололцоог хангаж өгдөг. Энэ үүрэг үйл ажиллагааг Монголд байгаа уран бүтээлийн нэгдэл, холбоод гүйцэтгэж чадахгүй байна. Жишээ, нь ЗЭХ гэхэд гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах нь битгий хэл зохиол бүтээлийг нь үнэ төлбөргүй ашиглаж, зөвхөн аппаратыг оршин тогтноход чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Энэ учраас зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага яг өөрийн үндсэн үүрэг зорилгоор дээрх байгууллагын оронд цоо шинээр үүсгэн байгуулах шаардлагатай. Ингэснээр Монголын зохиолчдод бүтээлээ борлуулах, хууль бусаар ашиглахад хяналт тавих нүсэр ажлаас чөлөөлөгдөж үүнийг тэдний нэрийн өмнөөс хамтын удирдлагын байгуулага хийх болно. Энэ байгууллагыг бий болгохын тулд юуны өмнө эрх зүйн үндсийг нь тогтоож өгөх хэрэгтэй. Монгол улсын хамтын удирдлагын байгууллага нь мэдээж улсын түгээмэл зарчмыг эх үндэс болгож түүний нэг гишүүн нь байх учиртай. Хамтын удирдлагын байгууллагын дээр дурдсан 4 аргаас манайд Нордик болон Англи-Америкийн зөвшилцөл гэрээ хэлэлцээрийг үндэслэн лиценз олгодог арга замаар хамтын удирдлагын байгууллагыг байгуулвал зохимжтой болов уу гэж бодож байна. Төрийн зохион байгуулах хүч сул, шилжилтийн нөхцөлд буй дэг журам муу энэ үед голланд маягийн хатуу аргыг хэрэглэх нь биелэгдэх боломж муу. Хамтын удирдлагын байгууллага нь батлагдан гарсан хууль түүний хэрэгжихгүй байгаа орон зайг нөхөх арга нь болох юм. Энэ байгууллага нь үндэсний хүрээнээс хальж олон улсын түвшинд зохиогчийн эрхийг хамгаалах боломжтой байх ёстой. Энэ аргыг хэрэгжүүлж чадвал манайд зохиогчийн эрхийг хамгаалах талаар хийгдэх томоохон алхам гзж би бодож байна. Зөвхөн эрх зүйн орчинг нь бүрдүүлээд зогсохгүй хэрэгжих механизмыг нь бодолцох хэрэгтэй юм.
Технологийн хөгжлийн улмаас зохиогчийн эрх зөрчигдөж байгаа нь. Зохиогчийн эрхтэй холбогдсон нэг тулгамдсан асуудал бол технологийн хөгжил юм. Технологийн хөгжил нь зохиогчийн эрхийг олон арга замаар зөрчиж бүтээлийг нь хэрэглэгчид хууль бусаар олж авах боломжийг олгож байна. Ингэж технологийн хөгжил нь маш хурдацтай явагдаж зохиогчийн эрхийг шинэ шинэ арга замаар зөрчиж байхад зохиогчийн эрхийг хамгаалж буй хууль тогтоомж нь огтхон ч өөрчлөгдөхгүй цаг үеийн шаардлагад нийцэхгүй байна. Үүнээс гарах хоёр арга зам байдаг. Үүний нэг нь хууль тогтоомждоо нэмэлт өөрчлөлт оруулах арга байдаг. Зарим улсын засгийн газар мэдээллийг хулгайлахын эсрэг хууль гаргаж хэрэгжүүлж байна. Тухайлбал, Америкийн мэдээллийн дэд бүтцийн оюуны эрхийг хамгаалах төвийн илтгэлд зөвлөхдөө зохиогчийн эрхийн талаарх мэдээллийг хуурамчаар үйлдэх, өөрчлөх, шилжүүлэн ашиглах бүрд зохиогчийн хуулийг зөрчсөн гэж үзэн хариуцлага оноох хэрэгтэй гэжээ. Энэ мэдээллийн системийн талаар товч хэлэхэд зохиогчийн эрхийн удирдлагын мэдээлэл гэдэг нь зохиогчийн нэр ба бусад тодорхойлох мэдээлэл орно. Хамтын удирдлагын байгууллага байдаг улсуудад зохиогчийн эрх эзэмшигчдийн нэгдсзн мэдээллийн систем байдаг ба энэ нь зохиогчийн эрхийг хамгаалах болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг үр дүнтэй болгоход хэрэгтэй байдаг. Энэ мэдээллийн систем нь удирдлага болон хяналтад ашиглагдахын зэрэгцээ зохиогчийн эрхийг хууль бусаар ашиглахад саад болж зохиогчдод түүний бүтээл хаана хэнд ашиглагдаж байгааг олж мэдэх боломжийг олгож байдаг. Би технологийн хөгжлөөс зохиогчийн эрхийг зөрчих явдлыг зогсоох 1 дүгээр аргын тухай ярьсан. Одоо 2 дугаар аргын тухай ярья. 2 дугаар арга нь хамтын удирдлагын байгууллага нь технологийн шинэ дэвшил зохиогчийн эрхийг зөрчиж буй арга хэлбэрийг судалж түүнд тохирсон арга хэлбэрийг боловсруулж гэрээ хэлэлцээрийг уян хатан болгох шинэ дүрэм журам батлуулах зэргээр зохицуулдаг. Эдгээр хоёр аргаас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах арга нь нэлээд дутагдалтай. Учир нь хууль тогтоомжийн үндсэн шинж нь аль болох тогтвортой байхыг шаарддаг. Энэ үүднээс авч үзвэл манай улсын зохиогчийн эрхийн хуульд өөрчлөлт орохгүй, хамтын удирдлагын байгууллага байгуулахгүй байгаа нь зохиогчийн эрхийг зөрчих шинэ шинэ хэлбэрээс зайлсхийж чадахгүй байна гэж хэлэх үндэстэй. Манай улсад хамтын удирдлагын байгууллага нь хэрэгтэй юм. Үүний тулд зохиол бүтээлийн туурвигчийн идэвх санаачлага, төрийн анхаарал чухал шаардлагатай болжээ. Дээр дурдсан нөхцөлүүд бүрдсэн цагт Монголын зохиогчийн эрхийн тухай хууль амьдралаас тасархай цагаан цаасан дээрх хар үсгүүд байхаа болино гэдэгт итгэж байна.