ВОЛЬФАНГ МЕРКЕЛЬ, ХАНС-ЙОАХИМ[1]
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг: Ардчилал-Иргэний нийгэм ,Авторитар дэглэм,Трансформаци,Нийгмийн оролцоо, Улс төрийн нам,Ардчиллын институт,Ардчиллын бэхжилт
ХБНГУ-ын долоо хогог тутмын “Дас Парламент” сонины 1998 1.30-ны хавсралт №6-7 /98 –д нийтлэгдсэн өгүүллээс орчуулсан УТБА-ийн ажилтан Ж.Золмаа
Улс төрийн философийн ухагдахуунууд өдөр тутмын энгийн хэргэлээнд шилжихэд болгоомжтой хандах шаардлагатай. Ням гарагийн улс төрийн ярилцлагад ихээхэн хөндөгдөх эсхүл өдөр тутмын сонины шүг өгүүлэлд утга агуулгаа алдан зайлшгүй чимэг болгон хэрэглэгдэх тохиолдыын аль альнд түгшүүр зарлах шаардлагатай. Учир нь уг ухагдахуун агуулгаа алдаж дурын чиглэллээр задран хэрэглдэгдэх аюул нүүрлэх болно. Энэхүү орш ин тонтэолд нь ззаналхийлсэн аюултай хэдэн жилийн өмнөөс иргэний нийгмийн үзэл баримьлал тулгуурлаад байгаа билээ. Үзэл баримтлал уу. Энд нэг тоо хэрэглэж болохгүй. Учир нь энэд нэг ухагдахууныы талаар дурвдаж байгаа боловч тйүүний хэд хэдэн агуулгыг хөндөж байгаа юм. Агуулга олон янз болохын хирээр түүний хэм хэмжээний асууддал болон үүнээс үүдэн улс төрийн стратеги ч өөрчлөгдөнө. \
Хоёрдахь түлхүүр ойлголт болох: “тогтолцооны өөрчлөлт” буюу “тогтолцооны трансформацийн” хувьд хүндрэлтэй зүйл байхгүй мэт санагдаж байгаа юм. Тэдгээр нь обвет тэр дундаас ямар ч атугай улс төрийн тогтолцооны хувьд нэг мөр өөрчлөлттэй байдаг. Гэхадээ энэн нь судалгааны хэрэгсэл харилцан адилгүй байна гэсэн үг биш юм. Үйл ажиллагааны болон тогтолцооны онолын баримжаалах үндэс сууриудын хоорондын өрсөлдөөнийг загваруудын өрсөлдөөнтэй адилтган ойлгож болно. Энэ нт гэхдээ нэг загвар нь нөгөөхөө устгах бус харилцан бие биенээ байжуулан нөхөхөд хүргэдэг. Энэхүү загвар хоорондын өрсөлдөөнөөс гадуур автократ дэглэмээс ардчилалд шилжих улс төрийн тогтолцооны өөрчлөлтийн гурван үе шат бшхий ангилал хэдийнэ шалгаран гарч иржээ. Эдгээр гурван үе шат нь автократ системийн либералчлал/хуучин дэглэмийн сүүлийн шат/ -ардчилал/ардчиллын инстутийн бүрдэлт/ -ардчиллын бэхжилт-/амжилттай төгсгөл / юм.
Энэхүү шатлал бидэнд улс төрийн шинжлэх ухааны хүрээн дэх трансформацсудлалын үр дүнг иргэний нийгмийн талаарх улс төрийн философийн байр суурьтай уялдуулан үзэх цаг хугацааны хувьд харилцан адтлгүй дэлгэцийг нээж байгаа юм. Ингэхдээ бид дараах хоёр нийтлнг асуудлыг гол болгоно. Эхний асуулт нь : Ардчилал иргэний нийгэм ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? энд тодруулбал :Автократ системээс ардчилал шилжих тогтолцооны өөрчлөлтийн аль шатанд нь иргэниий нийгмийн чуха ямар онцгой хэлбэр хамгийн зохистой вэ? Эдгээр асуултад хариу өгөхөд дараарх таван нэг нь нөгөөгсөө ургаж гасан үндэслэлүүд гарч ирнэ.
- Иргэний нийгмийн ухагдахууны онолын үндсийг гаргах
- Иргэний нийгмийн ерөнхий тодорхойлолтыг танилцуулах
- Иргэний нийгмийн ардчилагч чадавхийг тодруулах
- Иргэний нийгмийн идеаль хэв маягуудыг тогтолцооны өөрчлөлтийн гурван үе шатанд хамаатуулах
- Иргэний нийгмийн тухай онолын түүх
Иргэний нийгэм хэмээх ухагдахууны сэргэн мандал нь цаг хугацаа болон нөхцөл шалтгааны хувьд коммунизмын задралтйа давхцдаг. Энэ нь ялангуяа Дорнын орнуудын коммунизм байгуулах гажуу практик түүнчлэн Өрнөдөд марксист утопи илбэдлэгээс анижирсантай холбоотой. “Иргэний нийгэм” нь марксист-леннист зөвлөлт дэглэмүүдэд төрийн хүчирхийлэл өртөж өрнөдийн марксист зүүн үзэлтнүүдэд үл ойшоогдон капиталист ангийн ноёрхлыг сайшаасан үзэл сурталжсан тайлбар хэмээн чичлэгдэж байв. Тиймээс Дорнод Европын тэрсүү үзэлтнүүд иргэний нийгэм нь ленинист харигислалын эсрэг талын эрх чөлөөлт дүр зургаар төсөөлөгддөг байжээ. Уг нийгэм нь “Төрийн зааварчлалаас ангид байх ёстой нигмийн амьдралын доороосоо зохион байгуулагдсан чөлөөт хэлбэрүүдийг” хөгжүүлэх идеаль хөтөлбөрийн илэрхийлэл байв. Тэрээр өрнөд европын зүүнтнүүдийн зүгээс эдийн засгийн асуудлаас ангид байх ёстой. Эмансипацийн төсөл хэмээн дэмжигдэж байжээ. Энэ үеэс эхлэн уг иргэний нийгэм нь дорнодын тэрсүү үзэлтнүүд болон өрнөдийн постмарксистуудын ойлголтоор либерал уламжлалд хэзээд байсан ардчиллыг хамгаалах,түүнийг цаашид хөгжүүлэх үзэл баримтлал болтлоо өсчээ.
Хөгжингүй иргэний нийгэм ардчиллыг бэхжүүлэхэд түлхэц өгдөг гэсэн ойлголт зөьхөн сүүлийн 15 жилд гарч ирсэн бус харин урт удаан хугацааны уламжлалтай юм. Тэрээр түүхийн шинэ цаг үеэс Жон Локкоос /1632-1704/ эхлэн Чарльз Монтескью /1689-1755/ Алексис Де Токвилл /1805-1859/ Ральф Дарендорф болон Юрген Хабермас нарын хөгжүүлж ирсэн үндэслэлүүд дээр тулгуурладаг.Түүний хамгийн чухал бөгөөд иргэний нийгмийн ардчилалд гүйцэтнэх гол үүргүүдийг тодорхойлдог гол үндэслэлүүдийг дор товчхон танмлцуулна.
- Төрийн дураар авирлалтаас хамгаалах нь: Локкийн тодорхойлсон үүрэг
Жонн Локкоос улбаатай либерал уламжлалд эн тэргүүнд төрөөс хараат бус нийгмийн хүрээг чухалчлан үздэг. Жонн Локк болон хожим нь Адам Смит илүү хүчтэйгээр нийгмийг улс төрөөс ангид бодит амвдрал цэцэглэн хөгжих хүрээ гэж авч үзсэн байдаг. Жам ёсны эрхээр хангагдсан хүмүүс социал амьдрал чөлөөтэй хөгжсөн нийгмийг бүрдүүлдэг байна. Энэхүү улм төрөөс ангид хүрээ нь хэрхэвч төрийн удирдлаган дор бус харин хамгийн таатай нөхцөлд түүний хамгаалалтанд байдаг . энэ үүднээс иргэний нийгмийн гол үүрэг бодгалын хараат бус байдлыг хамгаалах, түүни йжам ёсны эрхийг хөгжүүлэх ба өмчийг нь баталгаажуулахад оршдог. Тиймээс иргэни йнийгэмд эрх чөлөөний сөрөг үүрэг, өөрөөр хэлбэл төрийн халдлагаас хамгаалах үүрэг ноогдуулдаг. Иргэни йнийгэм нь төрөөс хамгаалах хүрээ юм. Локкийн үзэлд энэхүү сэтгэн гаргасан эрс ялгаатай хоёр хүрээг хооронд нь холбох тухай тусгагдаагүй.
- Төрийн нөлөө ба иргэний нийгмийн хоорондын тэнцвэр: Монтескьгийн тодорхойлсон үүрэг
Монтескью төр ба нийгмийн хооронд орших тэрс ялгааг арилгадаг. Эрх мэдэл хуваах,тэдгээрийн хоорондын уялдаа холбооны цогц загвартаа тэрээр улс төрийн төв эрх баригч болон “хуулийн зохицуулагчаас” бүрддэг. Нийгмийн сүлжээний хоорондын тэнцвэрийг хөнддөг. Хүчтэй төвлөрсөн засаг нь /хаан / “хуулийн дарангуйлал” ба хяналт тавьдаг сөрөг засгаар хязгаарлагдан зааглагдах ёстой. Тэгэхдээ Монтескьгийн чухалчлан үзэж байснаар хараат бус эрх зүйн хувьд хамгаалагдсан субьектуудаар дэмжигдэж ,идэвхижиж чадаагүй нөхцөлд хууль дарангулах чадвараа алддаг. Эдгээр “хуулийн зуучлагч” нь улс төрийн бүтэц дотор төдийгүй мөн түүнээс гадуур “амьдардаг”. Ингэснээрээ нийгмийн болон улс төрийн хүрээг хооронд нь холбож өгдөг”газар усын явагч шиг” субьект юм. Учир нь эрх чөлөөг баталгаажуулахын тулд хүчирхэг төв засаг хуулиар хамгаалуулан олон тооны эвмэл холбоогоор уягдан хянагдаж байх ёстой. Монтескью институт болон байгууллагуудад найдаж эртний Герегийн Полисын постмодерн коммунитаризмын гүн ухаантнуудын адил зөвхөн “буянтай үйлст” итгэдэггүй байжээ.
- Ардчиллын сургууль : Токквиллийн тодорхойлсон үүрэг
Токвилл нь Монтескью дээр тулгуурлан “чөлөөт эвсэл холбоодыг” чөлөөт нийгэмлэгийн чухал үндэс суурийн нэг хэмээн үзжээ. Түүний хувьд иргэний нийгмийн эвсэл холбоод нь ардчилсан сэтгэлгээ болон иргэнлэг үйл байдлыг өдөр тутмын амьдралаар дамжуулан хэвшүүлэн зуршил болгодог ардчиллын сургууль болдог аж. Эдгээр холбоод жинхэнэ ёсоор иргэдийн өөрсдийнх нь засаглалын газар болохын тулд тэдгээр нь хэт томгүй , гэхдээ тооны хувьд олон байх ёстой. Тэдгээр нь улс төрийн тогтолцооны бүх шатанд байх ёстой, учир нь орон нутгийн түвшинд тэд дорой байвал эрх чөлөө болон ардчилалд нийт улс үндэстний хэмжээнд заналхийлэх болно. Иргэдийн эвсэл холбоод нь хүлээцтэй хандлага ,харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх ,үнэнч,найдьартай байх , итгэл даах чанар болон иргэни йзориг зэрэг иргэдийн буянтай сайн чанарыг дамжин бажуулдаг. Ингэснээр хожим 150 жилийн дараа Америкийн ардчилал судлаач Роберт Путнамын томъёолсноор тэдгээргүйгээр ардчилдсан тогтолцоо үүсэн бий болж мөн урт хугацаагаар батжин бэхжиж чадахгүй социаль капиталыг тэд хуримтлуулдаг.
Токвиллийн байр суурьнаас харахад иргэний нийгэм нь ардчилалд төрийн авторитар оролдлогын эсрэг дархлалтай болоход тусалж нийгмийн олонхийн харгис амбицийг гаднаас нь хязгаарлаж өгдөг хэм хэмжээний болон иргэдийн оролцооны чадавхийг олгодог. Токвилл нь иргэний нийгмийн ардчилсан нийт нийгэмлэгт буюу төр болон нийгэмд үзүүлэх эерэг үүргийг тодотгон “өөрийн засаглалын” нилээд хүчтэй оролцооны бүрдэл хэсэгтэй болжээ.
Энэхүү уламжлалт чиг шугаманд эн түрүүнд Ральф Дарендорфын иргэний нийгмийн үзэл баримтлал тулгуурладаг. Үүний дагуу иргэний нийгэм “хувь хүнд төрийн оролцоогүйгээр амьдралын боломж олгодог ертөнц” юм. Гэхдээ иргэний нийгэм нь хийж бүтээхийг шаарддаг идэвхтэй нийгэм юм. “Ямар нэгэн зүйлийг хийж бүтээнэ гэдэг нь өчүүхэн ч атугай зүйлийг өөрөө, бусадтай чөлөөтэй хамтран хийнэ гэсэн үг юм. Энэ нь чөлөөт эвсэл холбоо болон байгууллагуудын эрээн мяраан ертөнц ,хожим нь мөн бие даасан институтууд бий болоход хүргэнэ. Ийнхүү иргэний нийгэмд хүргэнэ. Тэр нь утга агуулга бүхий бүрэн дүүрэн эрх чөлөөтэй амвдралын хэрэгсэл юм”.
- Олон нийт ба шүүмж: Хаберманы тодорхойлсон үүрэг
Шүүмжлэлийн онолын нөлөөнд автагдсан иргэний нийгмийн талаарх үзэл баримтлалууд нь Токвилл болон Дарендорфын байр сууринаас алхам урагшилсан байдаг. Тэдний үзэж байгаагаар иргэни йнигэм нь эрх ашгийн “Институцчлэгдэхээс өмнөх” олон ургальч хэрэгжилтийн тогтолцоьог бүрдүүлж эрх ашгийн илрэх,нягтлах хүрээг тэлдэг. Ялангуяа анхаарлын гадна үлддэг ба зохион байгуулалтанд орохдоо хүнд байдаг эрх ашиг энэ нөхцөлд олон нийтэд хүрэх боломжтой болдог. Эдгээрийн зүгээс улс төрийн гол асуудалд улс төрийн тогтолцооны бүтэц болон байгуулагуудаас ангид бие даасан оролцооны хэлбэрээр дамжуулан нөлөөлөх боломжтой. Учир нь эвсэл холбоод нам болон парламентын хүрээнд жинхэнэ агуулгатай ,хүсэл зориг бүрэлдэх үйл явц бүхэн гагцхүү “засгийн эрхэнд гараагүй улс төрийн олон нийтийн бштцинй хүрээнд л бүрдэж чаддаг тэрхүү албан ёсны бус олон нийтийн санаа бодлын нийлүүлэлтийг шаарддаг. Юрген Хаберманы иргэний нийгмийн талаарх үзэл баримтлал онцгой нөхцөл шаарддаг юм. Тэрэээр зөвхөн төрийн инстут болон улс төрийн намууд төдийгүй эдийн засгийн эрх ашгийн бүлгүүдийг мөн оролцуулдаггүй үлдээдэг. Түүний иргэний нийгмийн гол цөмийг эн тэргүүнд урсгалаараа гарч ирсэн хувийн амьдралын хүрээг тойрсон нийгмийн асуудлыг “олж тогтоон, хүлээн авч тунгаан тодруулан олон нийтэдд чанга дуугаар хүргэдэг”. Улс төрийн эвсэл холбоо ,байгууллага ,хөдөлгөөнүүд бүрдүүлдэг. Ийм маягийн иргэний нийгэм магадгүй их олон асуудал дагуулах боловч ихэнхдээ үйл ажиллагааны чадавх сул байна.
- Иргэний нийгмийн ардчилах чадавхи
Иргэний нийгмийн тухай энд дурдсан дөрвөн аспект бодгалыг төрийн дураар авирлалтаас хамгаалж /Локк/ хуулийн ноёрхол болон эрх мэдлийн хоорондын тэнцвэрийг /Монтескью/ дэмжиж, иргэдийг сургаж улс төрийн элитийг бүрдүүлж /Токвилл/ ардчилсан ухаарлыг институтжуулдаг. /Хабермас/ .Тэдгээрийг иргэний нийгмийн ардчилах чадавхийн үүднээс дор дурдсан байдлаар системчилж болох юм.
- Иргэний нийгмийн эхний бөгөөд хамгийн чухал үүрэг нь төрийн зүгээс хувийн амьдралд халдахаас хамгаалах, ингэснээр хувийн болон олон нийтийн хүрээг баталгаажуулах явдал. Үүнийг иргэний нийгмийн Локкийн үүрэг буюу либерал ардчилсан тогтолцооны зайлшгүй нөхцөл гэж үзэж болно.
- “Эрх чөлөөний сөрөг баталгаажуулалт”-тай иргэний нийгмийн хоёрдахь үүрэг буюу төрийн эрх мэдэлд ажиглалт хийн хяналтт тавихтай холбоотой. Иргэний нийгмийн хүч чадлаас хамааран энэхүү “иргэний нийгмийн ажиглалт”-аар төрийг хариуцлагад татаж болно.
- Гурав дахь үүрэг нь иргэдийг ардчилсан оролцооны чиглэлээр нийгэмшүүлэн төрийн шийдвэр гаргах байгууллагуудад ардчилсан элитийг дайчлан оролцуулахад оршино. Энэ нь Токвиллийн “Социалкапиталыг” хуримтлуулдаг” түүнгүйгээр нь иргэний соёл /Дарендорф/төдийгүй , “тогтвортой ардчилал” /Прежеворски/ төлөвших боломжгүй ардчиллын сургууль болох үүрэг юм.
- Иргэний нийгэм нь улс төрийн болон нам парламентаас гадна нийтлэг үнэт зүйлс ,нийгмийн эрх ашиг бүрэлдэх, нягтрах ,илэрхийлэгдэх үр өгөөжтэй арга замыг нээж өгдөг. Ялангуяа угсаатан арьсны болон шашны цөөнх зэрэг шахагдсан бөгөөд эмзэг бүлгүүдийн хувьд энэхүү “Хаберманы үүрэг” нэн чухал мэь санагдаж байгаа юм. Хаберманы ойлголтоор иргэний нийгэм нь олон нийтийг бүрдүүлж түүнийхээ тавцан төдийгүй оролцон тоглогчдыг нийлүүлдэг.
- Иргэний нийгэм ннь ялангуяа ,шинэ тулгар тогтолцоонд үндэсний хэмжээний ардчиллын хөгжлөөс хоцронгуй байдаг орон нутгийн түвшинг ардчиллах чухал үүрэг гүйцэтгэдэг. /Токвилл/ .Ялангуяа Латин Америкийн шинэ ардчилсан орнуудад “клиентелизм”-ээс иргэний нийгэм рүү шилжих шилжилтийг дэмжиж орон нутгийн авторитар эрх байригчдыг нийгэмшүүлэн ардчилдаг .
- Иргэний нийгэм нь эвсэл холбоо ,үүсгэл санаачлага болон хөдөлгүүнүүдийн сүлжээгээрээ нийгмийн гүнд оршиж буй зөрчлийн тэнхлэгүүдийг огтолж эсхүл хооронд нь холбож өгдөг давхар гишүүнчлэлийг боломжтой болгож нийгмийн зөрчлийг намжаахад хувь нэмрээ оруулдаг. Энэхүү үүргийг ялангуяа,нийгмийн олон ургальч үзлийн онолчид цохон тэмдэглэдэг байжээ.
Иргэний нийгэм нь эдгээр үүргийг гүйцэтгэснээрээ эрх мэдлийн хяналт, хариуцлагын тогтолцоо, нийгмийн оролцоо, хүлээцтэй байдал, шударга ёс, итгэлцэл, хамтын ажиллагаа,гарч ирэх боломж түүнчлэн цөөнгүй тохиолдолд улс төрийн хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн хэрэгжилт үр ашигтай байх боломжийг нээдэг. Ингэснээрээ уг нийгэм нь нийгмийг ардчилах үйлс, нийгэм хэрэгцээгээ хангах, өөрийгөө зохион байгуулахад түлхэц өгөхийн зэрэгцээ төрд тавих хяналтыг сайжруулж, түүнийг ардчилж үүрэх ачааг нь хөнгөлдөг.
- Иргэний нийгмийн талаарх үзэл баримтлал
Иргэний нийгэм хэмээх ухагдахууны онолын эх сурвалж болон дээр дурдсан түүний үүргүүдээс бодит иргэний нийгмийн янз бүрийн хэлбэр болон дүр зургийг ургуулан гаргаж болдог. Тиймээс бид эхлээд үндсэн зарчмынхаа хувьд төгс төдийгүй шинэ тулгар ардчиллын хувьд хэрэглэж болох ерөнхий “иргэний нийгмийн бодит үзэл баримтлал-ыг санал болгож байна
Иргэний нийгэм нь үйл ажиллагааны төрийн гаднах эсхүл төрийн бус хүрээнд оршин тогтнож тус тусын онцлог бүхий материаллаг болон норматив сонихрлыг илэрхийлэн бие даан зохион байгуулагдсан олон ургальч, чөлөөт үндсэн дээр нэгдсэн олон тооны байгууллага, эвсэл холбоодуудаас бүрддэг. Тэрээр хувийн амьдраылын хүрээ болон төрийн хоорогд оршин тогтнодог . Тэнд илэрхийлэгдэж буй зорилтууд ямагт нийт улсын эрх ашгийг хөнддөг. Иргэний нийгмийн тоглогчид ингэснээрээ төрийн албан тушаал руу эмзэглэхгүйгээр улс төрд татагдан ордог. Зөвхөн хувийн ашиг сонирхлыг хөөсөн бүлэглэлүүд нв /Гэр бүл, ААН / гэх мэт улс төрийн намын парламент эсхүл төрийн захиргааны байгууллагын адил иргэний нийгмийнхээ бүрэлдэхүүн хэсэг болдог. Иргэний нийгэм нь нэгэн цуллаг тоглогч биш юм. Тэрээр тодорхой хэмжээний наад захын зөвшилцөлд хүрсэн хоорондоо дээд зэргийн ялгаатай тоглогчдын цуглуулга болохын хувьд эрээвэр бүтэцтэй цуллаг бус тоглогч юм. Тэрээр үндсэндээ өөрөөсөө бусдыг хүлээн зөвшөөрөх /хүлээцтэй хандлага / болон шударга зарчим дээр тулгуурладаг. Биеийн хүчийг энд хэрэглэх нь хориотой . Гэхдээ энэхүү үндсэн зөьшилцөл нь оршиж буй дотоод өрсөлдөөнийг аргилгахгүй харин улс төрийн хамгаалалтын онцгой нөхцөл байдалд иргэний нийгмийн тоглогчдыг хамтын стратегитай үйл ажиллагааны чадвартай болгодог. Иргэнйий зөвшилцөл нь нитйин эрх ашгийг хөндсөн асуудал болон хамтарсан үйл ажиллагаа руу чиглүүлэхийн хамт бодгалын түвшинд иргэний ухамсар төлөвшүүлдэг жинхэнэ иргэний нийгмийн фермент болдог.
Хэдийгээр бидний тодорхойлолт хэм хэмжээний талаасаа шүүмжлэл онолыг тойрсон иргэний нийгмийн талаарх үзэл баримтлалын адил тодорхой нөхцөл байдлыг шаардахгүй ч норматив үндсэн зөвшилцөлд хүрсэн байхыг шаарддаг. Энэхүү нориатив хандлагыг хүч үл хэрэглэх, хүлээцтэй хандлага, шударга ёс бүрдүүлдэг. Хувь хүн болон хүлээцтэй бус тоглогчийн эсрэг хүч үл хэрэглэсэн үйлдлийг иргэни йшинжтэй гэж тодорхойлох аргагүй юм. Энэ нь гэхдээ улс төрийн үйл ажиллагаанд хүч үл хэрэглэх уг чанартаа хэзээд легитим биш гэсэн ойлголт биш юм. Улс төрийн Философид дарангуйлагчийн егүүтгэлд эртнйи Герегийн үеэс хэм хэмжээний үүднээс тайбарлаж болохоор үндэслэл гшалтгаан олж болдог. Улс төрийн дарангуйллын тодорхой нөхцөл байдлын үед хувь хүний эсрэг хүч хэрэглэхийг ямар нэгэн хэмжээгээр легитм гэж үзэж байсан ч хүч хэрэглэсэн үйлдлийнхээ хувьд тэрээр иргэний нийгмийн хүрээнд багтахгүй юм. Энэхүү норматив хандлагаг үл ойшоох нь иргэни йнийгмийн үзэл баримтлалыг “аль ч нийгэмд” хамаарах ухагдахуун болгож доошлуулан түүний ухварлан тайлбарлах хүч болон аналитик үр өгөөжийг нь бууруулах болно.
Энэхүү үзэл баримтлалын норматив тодорхойлолтоор бид бодит иргэний нийгмийн бүх хэлбэрийг ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэхэд байнга бөгөөд ижил хэмжээнд эерэг нөлөө үзүүлдэг гэж байгаа юм биш юм. Ардчиллыг амжилтанд хүргэх үүднээс улс төрийн дэглэмийн аливаа хэлбэр болон дэглэмийн өөрчлөлтийн аль ч үе шатанд янз бүрийн иргэний нийгэм шаардагддаг. Дор бид ардчиллыг анх тогтоох , түүнийг бэхжүүлэн гүнзгийрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд иргэний нийгмийн дотоод бүтэц, зохион байгуулалт ,харилцаа холбоо ямар байх талаар зарим зйүлийг өгүүлэх болно.
- Тогтолцооны өөрчлөлтиййн үеийн иргэний нийгмийн идеаль загварууд
- Автократ дэглэмийн либералчлал; “Стратегийн иргэний нийгэм”
Автократ тогтолцоонд ,ялангуяа түүний тоталитар болон хүчтэй хавчлага бүхий ,улс төрийн сөрөг намууд ихэнхдээ дөнгөж нэр төдий байгаа үед дэглэмийг эсэргүүцэгчдийн дунд иргэний нийгмийн сөрөг хүч болоход чиглэгдсэн стратеги үйл ажиллагааны чадавхи шийдвэрлэх үүрэгтэй.
Энэхүү үйл ажиллагааны чадавхитай болохын тулд авторитар дарангуйллын дарамтан ддо иргэний нийгэм нь хамтран нэгдмэл үйл ажиллагаа явуулах чадвар бүхий нэгж болон төлөвшдөг. Дотоод зөрчил болон хэсэг бүлгийн ашиг сонирхол нь нийтлэг зорилго болох либералчлал ,ардчилалд захирагддаг. Иргэний байгууллагууд зөрчлийн тэнхлэгүүдийг дагахгүй, тэдгээрийг аль болох огтолсон бүтэцтэй ,ингэснээрээ иргэни йнийгэм доторх туйлшралыг дарагдуулах тусам иргэний нийгэм хамтын стратеги үйл ажиллагаа явуулах чадвартай байдаг. Харин иргэний нийгмийн бүлвэг болон эвсэл холбо
од оршиж буй эдийн засаг, шашин шүтлэг болон угсааны ялгаанаас гарсан зөрчлийн тэнхлэгүүдийг дагавал хамтарсан үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг. Ийм нөхцөлд харилцан итгэлцэл болон зайлшгүй хамтын ажиллагаанд шаардлагатай “нийгмийн капитал” ихэвчлэн дутагдаж хуучин дэглэмд сөрөг хүчнийг хооронд нь мөргөлдүүлэн хагаралд хүргэхэд илүү хялбар байдаг. Энэ нь гэхдээ үйл ажиллагааны чадвартай иргэний нийгэм зөвхөн зөвшилцлийг баримтлах ёстой гэсэн үг биш юм. Тэрээр гэхдээ дотоод зөрчлөө хуучин авторитар дэглэмийн ноёрхох эрмэлзлийг нь дарахаар хянаж чаддаг байх ёстой.
Иргэний нийгмийн үйл ажиллагаа үр ашигтай байхын тулд иргэний нийгэмд нэг буюу хэд хэдэн тоглогч зэрэг дэв болон элитийн утгаараа давамгайлж байх ёстой. Тэдгээр нь 80-аад оын Польшийн “Сольдарности” шиг бусад бүлгүүдээ араасаа дагуулах зохицуулалтын ба стратегийн чиг үүргийг гүйцэтгэж чаддаг. Стратегийн энэхүү чадварыг иргэний нийгмийн дотор орших ч тулгуур үзлийг баримталсан буулт хийхэд бэлэн бус сөрөг хүчнийг хянахад хэрэглэж болох талтай. Америкийн трансформацийн онол судлаач адам Прежеворскийн тоглоомын талаарх санаа зөв бол дэглэмийг эсэргүүцэх чадвараа эхлээд аль болох болгоомжтой гаргаж автократ дэглэмийн дарангуйллын аппараттай эрт, ил тод сөргөлдөхөөс зайлсхийн эрсдэлд орохгүй байх тусам иргэний нийгмийн үйл ажиллагаа амжилттай байдаг. Давамгайлагч гол тоглогч олон нийтэд онцгой ,ил тод байдгаас дэглэмийн ардчилсан сөрөг хүчнийг эрх зүйн баталгаатай болгоход зайлшгүй шаардлагатай байдаг ардчилсан улс орон болон засгийн газрын байгууллагуудын олон улсын хэмжээний дэмжлэгийг авахад дөхөмтэй болдог. Тэгшитгэх зарчмыг түр зуур түр үуур зөрчсөн байсан ч ардчилсан бус хуучин дэглэмийг халахад иргэний нийгмийн дотоод уялдаа болон харилцаа холбоог нэгтгэн зангидаж байдаг ч эрх мэдлийн шаталсан бүтэцтэй онцгүй үр өгөөжтэй,тиймээс норматив, үүднээс эргэцүүлэн бодоход хүлээн авууштай байдаг. Иргэний нийгмийн тоглогчдын доторх ардчилсан дотоод бүтэц үйл ажиллагааны чадвартай байх стратегийн шаардлагад захирагддаг. Иргэний нийгмийн зорьсондоо хүрэх чадвар, түүний нэгдмэл байдал болон хариу үйлдэл хийх чадварт сөргөөг нөлөөлж байвал эрх мэдлээс ангид харилцаа холбооны бүтцийг эн түрүүнд анхаарч үзэх нь тэдний зорилгод харшлах болно. Дотооддоо ардчиллаас хийсэн эгзэгтэй ухралтыг трансформацийн энэхүү шатанд үйл ажиллагагаараа олох амжилтаар түр зуур нөхөж болох юм.
Автократ дарангуйллын тогтоцоонд иргэний нийгэм наанадаж өөрийнхөө оршин тогтнолыг баталгаажуулах эн түрүүнд хуучин дэглэмийг сулруулах сонирхолтой байх ёстой. Үүнээс үүдэн иргэний нийгмийн тоглогчид автократ төрийн ачааллыг хөнгөвчлөх эсхүл түүнд легитм нөөц өгөх /бүтээн байгуулах болон сэлбэн шинэчлэх үүрэг/ үүргийг өөртөө хүлээх ёсгүй юм. Тэдний гүйцэтгэх үүрэг тиймээс ёс төдий тунхагласан эрх чөлөөг шаардах,түүнчлэн шинэ эрх зүйт төрийн орон зайг эзлэх чиглэлд төрийн үйл ажиллагааг хянахад төвлөрнө. Ингэснээр тэдгээр нь “Локкийн” үүрэг-т дурдагдсан хувийн амьдралын хүрээг байталгаажуулах ба түүнийг бүрдүүлэгч “сөрөг” эрх чөлөөний эрхээр голлон хязгаарлагддаг. Энд дурдагдсан бүтэц болон чиг үүргийн илрэлүүд “стратегийн иргэний нийгмийн” хэв маягийн хамт трансформацийн энэхүү шатанд ардчилах үйл явцад хамгийн их түлхэц өгдөг иргэний нийгмийн хэлбэр болдог.Ардчилсан тогтолцооны өөрчлөлтийн эхний шатанд иргэний нийгмийн стратегийн шаардлагыг хэлбэр нь үүргээ дагадаг буюу “чиг үүргийг хэлбэр дагалддаг” гэсэн функционалистуудын уриагаар товчхон тодорхойлж болдог. Үйл ажиллагааны энэхүү гол зорилгын үүднээс дотоод ялгарал болон ардчилах үйл явцыг түр зуур зогсонги байдалд оруулахыг хүлцэж болно.
- Ардчиллын институт: “Конструктив иргэний нийгэм”
Автократ дэглэм нээлттэй болсноор авторитар ноёрхогч элитийн зүгээс улам бүр багаар хянагддаг хөгжлийн динамик бий болдог. Өөрчлөлтийн энэхүү шатанд автократ дэглэмийн хуучин институуд “шингэрч “ үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлогч чанараа алддаг. Улс төрийн эрх мэдлийн хоосон орон зай ч цөөнгүй гардаг. Иргэний нийгмийн тоглогчдод үйл ажиллагааны өргөн орон зай гардаг. Тэдгээр нь авторитар болон тоталитар бүтцийн эсрэг тэмцэл зохион байгуулах төдийгүй шинэ ,ардчилсан институтын байгууламжийг бүрдүүлэх чадвартай болохоо харуулах ёстой болдог. Эдгэээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд харилцаа ,холбоо , хамтын ажиллагаа болон бүр шинэчлэлийг дэмжигч хуучин тогтолцооны ноёрхогч элиттэй түр зуур ч эвсэх шаардлагатай болдог. Энд мөн иргэний нийгэм нэгдмэл нийгэмлэг гэдгээ харуулж байх тусам шинэ ардчилсан бүтээн байгуулалтад түүний үзүүлэх нөлөө өсдөг. Энэхүү шатанд гэхдээ иргэний нийгмийн дотор ардчилсан арга хэлбэр байх шаардлага нэмэгддэг. Эдгээр нь олон янзын ашиг сонирхол өөрийн шинж чанараа хадгалан үлдэхэд хувь нэмрээ оруулах ёстой. Сөрөг хүчний шалгарсан удирдагчдын рационал учир шатгаанаар тодорхойлогдсон функционал харизм иргэний нийгмийн дотор ардчилсан харилцаа холбоо болон шийдвэр гаргах үйл явцаар улам бүр баяжих ёстой болдог.
Хэрэв хуучин автократ системийг халж ,шинэ ардчилсан дэглэмийг тогтоох үйл явц боломжийн ойр мэт харагдвал иргэний нийгмийн тоглогчдын улс төрийн зорилтууд хоорондоо ялгарч эхэлдэг. Ардчилал, хүний эрх болон эрх зүйт төр гэсэн нийтлэг үнэт зүйлийг урьд нь нийтдээ баримталж байсан бол аажмаар аливаа ардчилалд амтн чухал шаардлагатай байдаг олон янзын эрх ашгийн байгууллагын сүлжээг бүрдүүлэн хөгжүүлдэг бүлгийн эрх ашигт захирагддаг. Үүнтэй уялдан гарах зөрчлүүд нь иргэний үнэлэмж болох хүлээц тэвчээр хүлээн зөвшөөрөх хандлага болон шударга ёсыг баримталсан хүч хэрэглэхийг зөвшөөрдөггүй харилцааны соёлыг бий болгохыг шаарддаг.
Хэдийгээр “стратегийн иргэний нийгмийн адил” дүр зураг нь төдийлөн тодроогүй ч гэсэн иргэний нийгмийн тухай үндсэн санаа ардчиллын инстутчлалын шатанд ч гэсэн тодорхой байдаг. Тэр нь хоёр нүүртэй толгой бүхий “конструктив нийгмийн” дүр зураг юм. Тэр нь өсөн нэмэгдэж буй дотоод ардчиллын зэрэгцээ ардчиллын нөхцөлд институутуудыг бий болгоход ажил хэрэгчээр оролцохыг дөхөмтэй болгосон шаталсан бөгөөд стратегийн чиглэлийн шинжтэй байдаг. Учир нэг талаар тэрээр үлдсэн автократ хүчнийг шахан зайлуулахын тулд цаашид стратегийн үйл ажиллагаа явуулах чадвартай байх ёстой. Нөгөөтэйгүүр тэрээр өөр үзэл бодол, янз бүрийн ашиг сонирхлыг ойлгох, цөөнхийг хамгаалах иргэний мэдрэмжийг хөгжүүлэх ёстой. Учир нь чухамхүү шинэ үндсэн хуулинд эдгээрийг хамгаалах баталгааг суулгаж өгсөн байх шаардлагатай .Энэ үүднээс “конструктив иргэний нийгэмд” чухал үүрэг ноогддог.
- Ардчиллын бэхжилт: “Рефлексив иргэний нийгэм”
Ардчилсан өөрчлөлтийн энэхүү шат эрхэлснээр дэглэмийн институционал өөрчлөлт хийгдсэн гэж үздэг. Иргэний нийгмийн үйл ажиллагаа ингэснээр эрх зүйт төр бүхий ардчилсан тогтолцооны хүрээнд боломжтой болдог. Иргэний нийгмийн байгууллагуудын дотоод ардчилсан тогтолцоо нь ардчилсан улс төрийн соёлыг хөхүүлэн дэмжихэд ихээхэн чухал үүрэгтэй учраас ач холбогдол нь улам бүр өсдөг. Иргэний нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа болон эвсэл холбоод нь Токвилл “Америкийн ардчиллын тухай” бүтээлдээ бичиж байсанчлан “ардчиллын сургууль” болохоо илтгэн харуулдаг. Тэрээр ялангуяа нийгмийн доторх харилцан итгэлцэл болон олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг илэрхийлдэг “социал-капитал”-ын хуримтлалыг хөхиүлэн дэмждэг. Иргэний буянт үйлс болон иргэний нийгмийн дотоод ардчилсан шинж төлөвийн ач холбогдол өсөх нь нийгмийн доторх ялгарлыг дагаж гарч ирдэг зөрчлүүдэд хүлээцтэй хандан ардчилалд нийцэх замаар шийдвэрлэхэд түлхэц үзүүлэх ёстой. Хэсэг бүлгийн хооронд ашиг сонирхлын зөрчил нэмэгдэх, түүнчлэн нийтийн эрх ашгийн тухай ойлголтын олон янзын тайлбарыг дангаар нь ардчилал харш гэж хэрхэвч ойлгож болохгүй юм. Эдгээр нь иргэний нийгмийн хүрээн дэхь олон ургальч ялгарлын үр дүн бөгөөд ингэснээрээ мөн эрх ашгийн ардчилсан илэрхийллийн нэгэн чухал хэлбэр болдог. Тэдгээрийг ардчиллыг хөгжүүлэхэд чухал хэмээн хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Гэхдээ ингэснээр ардчилсан арга барил болон түүний тулгуур үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр нийгмийн суурь зөвшилцлийг үгүй хийж болохгүй юм. Энэхүү шатанд мөн төр болон иргэний нийгэм хоорондын харилцаа өөрчлөгддөг. Төрийг энд антипод бөгөөд залхаан цээрлүүлдэг дарангуйлагч бус харин эрх зүйт зарчмуудын баталгаа хэмээн ойлгох ёстой. Энэхүү чиг үүргийн өөрчлөлт иргэний нийгмийн тоглогчдоос төрийг өөрөөр ойлгохыг төдийгүй мөн ардчилсан арга зам болон түүнийг бүрдүүлэгч эрх зүйн гол баталгааг гүн гүнзгий ойлгохыг шаарддаг. Энэхүү алхамыг хэрэгжүүлэхэд тэр бүр амар байдгүйг Бэрбэл ийнхүү “ бид шударга ёсны төлөө тэмцсэн, гэтэл бид юутай болов оо гэвэл –“эрх зүйт төр” гэж ёжлон хэлжээ. БНАГУ-ын энэхүү иргэний эрхийн төлөө тэмцэгчийн үг эн түрүүнд арга зам дээр тулгуурласан эрх зүйт ардчиллын тухай ташаа ойлголлтыг харуулж байгаа юм.
Иргэний нийгэм нь бүтээн байгуулах үүрэн хүлээхийн зэрэгцээ ялангуяа, нийгмийн хүрээнд төрийн зүгээс гүйцэтгэдэг. Ингэснээр иргэний нийгэм нь Токвиллийн утгаар нийгмийн өөрөөө өөрийгөө зохион байгуулахад нь чухал нөлөө үзүүлдэг. Мөн иргэний нийгмийн зүгээс төрийг хянах үүрэг ч үндсэн хуулийн хэм хэмжээ болон түүний бодит хэрэгжилтийн хоорондын ялгааг анхааралдаа авч шаардлагатай тохиолдолд түүнийг сахихыг шаардах үүднээс чухал ач холбогдлоо хадгалсан хэвээр байх юм. Төрд шүүмжлэлтэй хандахад зайлшгүй барих ёстой зай хэвээр үлдэнэ. Энэхүү зай нь харин эвлэршгүй эсрэг тэсрэг байр сууриар илрэх бус харин ардчиллыг цаашид бэхжүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд ардчилсан эрх зүйт төр нь иргэний нийгмийг урт удаан хугацаагаар оршин тогтноход зайлшгүй шаардагдах баталгаа гэдэг ойлголтоор хандана. Ийм иргэний нийгмийг улс төрийн хүрээний альтернатив бус харин түүнийг нөхдөг нэмэлт гэж ойлгодог.
Гүйцэтгэх үүрэг өргөжихийн хэрээр хүлээх хариуцлага нэмэгдэх нь Дарендорфын дүрслэсэн бие даасан бйагууллагуудын олонлогооор илэрдэг иргэний нийгмийн өргөн олны төлөөлөлд тулгуурласан легитм үндсийг шаарддаг. Үүний хамт өөрийн хийх ба хийхгүй ажлын тухай тлүү ихээр ардчилсан легитим арга замаар гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөн ,тунгаан бодох шаардлагатай болдог. Гэхдээ энэ нь бүх шийдвэрийг агуулгын хувьд зөьшөөрөх ёстой гэсэн үг биш юм.
Иргэний нийгмийн оролцон тоглогчид өөртөө шүүмжлэлтэй хандан тунгаан бодоход бэлэн байдаг чанар нь ялангуяа ардчилсан замаар гаргасан шийдвэр болон өөрийн тодорхойлсон зорилт хоорондоо зөрчилдөхөд онцгой шаардлагатай болдог. Чухам ямар учраас иргэний нийгмийн үйл ажиллагааны арга хэлбэр болон агуулыг эрх зүйт төр бүхий ардчилсан тогтолцооны арга зам болон үр дүнгээс хэм хэмжээний хувьд илүү давуутайд үзэх үнэмшил сайтай үндэслэлийг бид мэдэхгүй юм. Харин ч эсрэгээр ардчилсан тогтолцоонд шударга сонгуулиар гарч ирсэн төлөөллийн байгуллага /парламент,засгийн газар/ төлөөллийн ардчиллын үүднээс зөвхөн хэсэг бүлгийн хүлээн зөвшөөрөл дээр тулгуурладаг иргэний йнийгмийн тоглогчдоос илүү өргөн легитим чанарыг эдлэх үндэслэлтэй. Иргэний нийгмийн үйл ажиллагааг легитим шинжтэй болгох үндэс суурь эрх зүйт төрийн хэм хэмжээгээр тогтоосон ,төлөөллийн ардчиллын шийдвэр гаргах арга замаас нимгэн байвал зөрчилтэй нөхцөл байдалд иргэний нийгмийн тоглогчид өөрийнхөө үйл ажиллагааг легитм шинжтэй болгох үндэс суурь эрх зүйт төрийн хэм хэмжээгээр тогтоосон, төлөөллийн ардчиллын шийдвэр гаргах арга замаас нимгэн байвал зөрчилтэй нөхцөл бйадалд иргэний нийгмийн тоглогчид өөрийнхөө үйл ажиллагааг хязгаарлах сайн норматив учир шалтгаан гарч ирдэг.
Энэ нь гэхдээ ардчилсан шийдвэрийг эсэргүүцэх ,сөрөг арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн үг хэрхэвч биш юм. Хуулийн дагуу гаргасан хүчин төгөлдөр хэм хэмжээнээс үйл ажиллагаа нь хэтэрвэл уг ажиллагаа хувь хүн эрсдэл хийхэд хэр зэрэг бэлэн байгаагаас хамаарах болно. Тэдний зарим нэг нь хүнлэг хандлагын үүднээс гэсэн үндэслэлийг гаргаж байсан ч тэр нь эрх зүйт төрийн халдлагаас хамгаалах ёсгүй юм. Энд иргэний нийгмийн үйл ажиллагаа болон эрх зүйн хэм хэмжээний хоорондын даван туулах боломжгүй шахуу зөрчил тодорно. Иргэний үл хүлцэл нь үйлчилж буй хуулийг зөрчиж байсан ч ардчиллын хувьд эерэг дүнд хүргэдэг байж болно. Эрх зүйт төр бүхий ардчилсан тогтолцооны хүрээнд иргэний нийгэм оршин тогтноход илэрдэг парадокс юм.
Ардчиллыг бэхжүүлэхэд хамгийн зохистойгоор шалгарсан иргэний нийгмйн хэв маягийг “Рефлексив иргэний нийгэм” хэмээн нэрлэж болох юм. Энэхүү идеал хэв маяг нь иргэний нийгмийн эрх ашгийг олон нийтэд зарлан ингэснээрээ ардчилсан үйл явцад амин чухал шаарлагатай түлхэц өгдөг янз бүрийн санаа бодлыг нэгтгэн “Хаберманы үүргийн” дагуу задалдаг. Иргэний нийгэм нь олон нийтийг нийгмийг бүхэлд нь хамарсан мэдрэмжтэй сенсор бүхий “дохиоллын систем” болгон төлөвшүүлэх ёстой. Түүний тоглогчдын хүрээ хязгаар нь зөрчил үүссэн тохиолдоллд эн түрүүнд эрх зүйт төрийн хэм хэмжээг ,дараагийн ээлжинд нь харин өөрийн норматив үзлийг баримтлах ёстой юм. Энэхүү хоёр талаас тунгаан бодох чадвар нь ардчиллыг төлөвшүүлэх эхний үе шатан дахь иргэний нийгмийн гол шинж тэмдэг болдог . уламжлалт сэтгэлгээний эдгээр дөрвөн онолын аль алинд амвд иргэний нийгэм ардчилсан тогтолцоог бодоход эерэг үүрэг гүйцэтгэдэг болохыг тодруулан гаргажээ. Бодууштай асуудлыг өдийг хүртэл дэлгэж тавиагүй юм. Иргэний нйигэм ч мөн сүүдэртэй талтай. Юуны өмнө иргэний нийгэм аливаа эрх мэдлээс ангид байдаг орон зай гэс эн ойлголтыг залруулах шаардлагатай. Иргэний нийгмийг идеалчлахгүйн тулд иргэний нийгэмд ч эрх мэдэлл болон иргэний нийгмийн тоглогчдын дунд эрх мэдлийн шаталсан бүтэц байдгийг анхаарах хэрэгтэй.
Ингэснээр бид иргэний нийгэм ч мөн хэзээд зөрчлийн нийгэм байдаг,цаашид ч ийм байх ёстой гэдгийг тэмдэглэхийг хүсч байгаа юм. Түүний дотор хэрэгжих харилцан адилгүй чадвар бүхий оршин тогтнох янз бүрийн үндэслэлийг гаргаж чадах олон янзын ашиг сонирхол ,үнэлэмж болон үзэл бодол хоорондоо өрсөлдөн зэрэгцэн оршдог.Иргэний нийгмийн байгууллагууд нь дотроо тухайлбал ,сүм хийд болон үйлдвэрчний байгууллага шиг ардчилдсан гэхээсээ илүү хүчтэй шаталсан бүтэцтэй .Токвиллийн утгаа ардчилсан гэхээсээ илүү хүчтэй шаталсан бүтэцтэй. Токвиллийн утгаар ардчилсан арга хэлбэрийг энд шууд бараг хэрэгжүүлдэггүй.
Иргэний нийгмийн доторх үйл ажиллагааны бүтэц болон хэлбэрт энд шүүмжлэлтэйгээр хандах хэрэгтэй. Иргэний нийгмийн дэд соёлын доторх харилцаа холбоо нь нийгэмд оршиж буй зөрчлийн тэнхлэгийг дагасан байж болзошгүй бөгөөд ингэснээрээ бусад бүлгийг үл тоомсорлох, тэдгээрт дайсагнах хандлагад хүргэдэг зааг ялгааг илүү хүчтэй болгодог байж болзошгүй юм. Ялангуяа нийгмийн доторх яс угсаа болон шашин шүтлэгийн ялгаанаас хоорогдоо тусгаарлагдсан хаалттай бүлгүүд (тухайлбал Өмнөд Африк, умард Ирланд,Ливанд байдаг шиг ) нийгмийг нэгтгэхэд салангид бүлгүүдээс ямар хүндрэл учруулж болзошгүйг илтгэн харуулдаг.
Энд дурдсан сүүдэртэй талуудаас бид зөвхөн “иргэний нийгэм” нь хэрэв түүнийг улиг болсон байдлаар тодорхойлохыг хүсээгүй бол ардчиллын аль ч хэлбэр болон үе шаианд автоматаар эерэг нөлөө үзүүлдэг гэж хэлж болохгүй юм. Ардчилал ба иргэний нийгэм олон талаараа бие биенээ нөхөн ,хүч тэнхээ өгдөг ч гэсэн зөрчил ч байдаг. Иргэний нийгэм ч гэсэн сүүдэртэй талтай .Хэр бага хэмжээгээр сүүдэрлэх ,түүнчлэн иргэний нийгмийн ардчилалд өгөх үр өгөөж түүнйи тодорхой дүр зургаас хамаарна.
Энд бид иргэний нийгмийн ардчиллын хувьд хамгийн зохистой идеал хэв маягийг дэлгэж тавьхад анхаарлаа хандууллаа. Бодит байдал дээр ямар үр дүн гарснаас хамааран иргэний нийгмийн ардчиллын тухай онолд эзлэх бар суурь болон түүний тогтолцооны өөрчлөлтөнд эзлэх хувь нэмрийг тодорхойлох боломжтой болно. Тиймээс бидний гол санаа бол ардчилах чадавхийнх нь хувьд иргэний нийгмийн байр суурийг зөвхөн тодорхой нөхцөл байдалтай нь уялдуулан тодорхойлж болно. Ардчилсан өөрчлөн байгуулалтын явц дахь иргэний нийгмийн бүтцийн болон чиг үүргийн гүн гүнзгий өөрчлөлт иргэний нийгмийн идеал хэв маягийг загварчлан бүтээх боломжгүй болгодог. Учир нь тухайн дэглэмийн тодорхой нөхцөл байдлаас хамааран иргэний нийгмийн оролцон тоглогч ,бүтэц болон гүйцэтгэх үүрэг нь төдийгүй түүний ардчилалд үзүүлэх нөлөө өөрчлөгддөг.
[1] Вольфнганг Меркель –философийн доктор ,Майнцын Их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Ханс Йоахим Лаут- Философийн доктор ,Майнцын Их Сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны эрдэм шинжилгжжний хүрээлэнгийн ассиситент .