Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Эдийн засаг > Олон улсын эдийн засаг > Вьетнам – Зах Зээлд орох замд
Олон улсын эдийн засагШинэ Толь СэтгүүлЭдийн засаг

Вьетнам – Зах Зээлд орох замд

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-05
Хуваалцах
10 min унших
Хуваалцах

Loading

Данг Тхи Хиеу Ла
/Эдийн засгийн ухааны доктор, СВУ-ын эдийн засгийн хүрээлэнгийн ажилтан/

Шинэ толь №22, 1998

Түлхүүр үг:  Вьетнам, зах зээл, Ханш уналт, ДНБ-ний өсөлт, систем шинэчлэх, санхүү, мөнгөний шинэтгэл, дэд бүтэц

Вьетнамд 80-аад оноос эхэлсэн өөрчлөлтийн гол зорилго нь төрийн тэргүүлэх үүргийг хадгалан зах зээлийн эдийн засгийн харилцаанд аажмаар шилжих явдал байлаа. Мөнгөний ханшны уналт болон бусад хямралт үзэгдлүүд нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг саатуулж байсан бол одоо манай улсад тогтвортой хөгжлийн үндэс тавигдсан.

1989 оноос өмнө Вьетнам дэлхийн нэн ядуу орнуудын бүлэгт хамаарч (жилд нэг хүнд ногдох үндэсний орлогын хэмжээ 200 ам.доллар орчим байв), эдийн засагт нь гар хөдөлмөр, натураль аж ахуй зонхилж, хоцрогдсон материал техникийн баазтай газар тариалангийн орон байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нь улс орныг нийгэм эдийн засгийн гүнзгий хямралаас гаргаж чадахгүй байв.

Харин өнөөдөр Вьетнамд олон хэвшилт эдийн засаг хөгжиж, аж ахуй-үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өмчийн олон хэлбэр зэрэгцэн орших боломж хуульчлагдан, ашигтай ажиллаж байгаа үйлдвэрийн газрууд, ашгийнхаа ихэнх хэсгийг өөртөө үлдээж, түүнийгээ өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл болон үйлдвэрийнхээ нийгмийн фондонд зарцуулах эрхтэй болсон ба ашиггүй ажиллаж байгаа үйлдвэр, албан газруудыг дампууруулах журам үйлчилж байна. Зах зээлийн механизм хөгжсөнөөр эдийн засгийн өндөр өсөлт бий болов (Хүснэгтийг үзнэ үү).

Ийм амжилтанд хүрсэн нь юуны өмнө мөнгөний ханш уналтын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авсан явдал юм. Өөрчлөлтийн жилүүдэд Вьетнамд ханш уналт тогтвортой буурсан: 1988 онд 60% байсан бол 1994 онд 14.4% хүртэл буурсан, 1997 онд 4.5% хүрсэн байна. Улсаас хүнсний бүтээгдэхүүний үнийг зохицуулах, үндэсний валют-донгийн ханшинд хяналт тавих замаар мөнгөний эргэлтийг тогтвортой байлгаж байна.

Ханш уналтын хямралыг даван туулж эдийн засаг зах зээлийн харилцааны эхлэлийг бэхжүүлснээр хүнсний бүтээгдэхүүн болон бусад барааны хомсдолыг зогсоосон төдийгүй хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн их хэмжээгээр гадаадад гаргаж эхэлсэн. Одоо Вьетнам Азид хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнуудын дотор тэргүүлэх байранд явж байна. 1997 онд 3.5 сая тонн цагаан будаа экспортолсон бол 1998 онд энэ үзүүлэлт 4сая тонн болох төлөвтэй байна.

Харьцангуй богино хугацаанд Вьетнам зах зээлийн эдийн засагт шилжих хэд хэдэн үе шатыг дамжжээ. Энэ нь зах зээлийн чөлөөт байдлыг төрийн зохицуулалттай хослуулах үр ашигтай арга зам хайх, улс орноо хөгжүүлэх гадаад таатай нөхцөл, хүчин зүйлүүдийг ашиглах, эдийн засгийн өөрчлөлтийн нийгмийн баримжааллыг баримтлах зэрэг голлох чиглэлүүдтэй холбоотой юм.

Тус улсын эдийн засгийн хойд ба Өмнөд хэсэг нь 20 гаруй жилийн туршид хөгжлийн өөр өөр чиглэлтэй байсан ба хоёр хэсэг нэгдэхийн өмнө Өмнөд Вьетнамд гадаадын түүхий эд, техникээс хараат хөнгөн үйлдвэр зонхилж, хөдөө аж ахуйд нь Меконг голын сав газар орчмын үржил шимтэй газрын хувийн том том газар тариалангийн аж ахуйнууд голлож байв.

Хойд Вьетнам нь түүхэн хөгжлөөрөө Өмнөд хэсгээсээ хоцрогдсон байсан бөгөөд хүнд сурталт төвлөрсөн удирдлага ноёрхож байсан нь уг зайг улам ч холдуулж байлаа. Хэдийгээр 60-аад оны эхэн үед явагдсан үйлдвэржүүлэлтийн дунд Хойд хэсэгт олон тооны үйлдвэрүүд баригдан ажиллаж байсан ч гэсэн. 1975 он гэхэд улс орон гадаадын тусламжаас хараат байдалтай хэвээр л байлаа. Төвлөрсөн төлөвлөгөө, тариачдын сонирхол, бодит байдлыг харгалзалгүйгээр тариачны аж ахуйг нийгэмчилсэн, зах зээлийн зохицуулалтыг устгасан зэрэг нь хүнс, бараа бүтээгдэхүүний хомсдол, ХАА-н үйлдвэрлэлийн уналт, худалдааны салбарын хоцрогдол зэрэг эдийн засгийн хурц асуудлуудыг буй болгож байв. Цэрэг аж үйлдвэрийн асар том салбарыг бий болгосон нь улс орны эдийн засгийн хөгжлийг саатуулагч нэг гол хүчин зүйл болж байлаа.

Харин Хойд Вьетнамд эрүүл мэнд, боловсролын салбарт өндөр амжилт олж байсныг хэлэх нь зүйтэй юм.

Хойд Вьетнам маягийн төвлөрсөн төлөвлөгөөг хэрэглэсэн нь Өмнөд хэсгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг огцом уналтанд оруулж Хойд хэсгээс Өмнөдийн эдийн засгийг өөрчлөн байгуулахад зориулан гаргасан хөрөнгө нь үргүй хоосон үрэгдсэн юм.

Вьетнамын хувьд эдийн засгийн системийг шинэчлэх асуудал амин чухлаар тавигдаж Вьетнамын засгийн газар энэ үйл ажиллагааг туршилтын журмаар эхэлж, дараа нь бүх орон даяар өрнүүлсэн.

1979 онд хөдөө аж ахуйд өрхийн тооцоог нэвтрүүлсэн нь төвлөрсөн эдийн засгийг өөрчлөхөд чиглэгдсэн анхны арга хэмжээ байсан ба дараа нь улсын секторын үйлдвэр, албан байгууллагуудыг аж ахуйн тооцоо, өөрийгөө санхүүжүүлэх зарчимд шилжүүлсэн. Гэвч тухайн үед үйлчилж байсан үнэ бүрдэлтийн систем нь үйлдвэрийн газруудын үр ашигтай ажиллах гэсэн бүхий л хүчин чармайлтыг үр дүнгүй болгож байв.

Мөн 1979 онд эдийн засгийн шинэчлэлийн ерөнхий программын хүрээнд авч хэрэгжүүлсэн нэг чухал арга хэмжээ бол хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, худалдаа, гар урлалын салбарт хувийн хэвшлийг зөвшөөрсөн явдал байлаа.

Эдийн засгийн харилцааны шинэчлэлийн эхний үе шат нь түүнийг гүнзгийрүүлэх шаардлагатай болохыг харууллаа. 1985 онд эхэлсэн өөрчлөлтийн мөн чанар нь эдийн засгийг төвлөрсөн хатуу хяналтаас гаргах явдал байсан боловч практик дээр амжилт муутай байв.

Засгийн газраас татаас өгснөөр цалингаар дамжуулан үнийг зохицуулдаг системийг устгах арга замыг хайж байлаа.

1986 онд дотоод худалдааны элдэв хязгаарлалтыг устгасан нь маш үр өгөөжтай арга хэмжээ болж, үүний зэрэгцээ улсын үйлдвэрүүдийн гадаад худалдааны зарим хязгаарлалтыг ч мөн үгүй болгосон байна.

1985 онд мөнгөний шинэтгэл хийсэн боловч энэ нь амжилтгүй болсон бөгөөд 1986 онд ханшны уналт асар их өсч 1987 онд бага хэмжээгээр буурсан ч, 1988 онд дахин ханш уналт эрчимтэй өсжээ. Энэ үед засгийн газраас хөдөлмөрчдийн амьжиргааны түвшний уналтыг бага ч гэсэн сааруулах зорилгоор цалингийн татаас олгож байв.

1988 онд өрхийн тооцооны системийг боловсронгуй болгосон ба тариачид хоршооллуудаас тусдаа бие даасан чөлөөт үйлдвэрлэл явуулах эрхтэй болж тосгонд тариачны гэр бүл үндсэн нийгэм эдийн засгийн нэгж болж байлаа. Эдгээр арга хэмжээ нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болсон.

Санхүү-мөнгөний салбарт зах зээлийн механизмыг нэвтрүүлэх зорилт тавьж 1989 оноос эхлэн үнэ бүрдэлтэнд төрийн зүгээс хатуу хяналт тавихыг зогсоосон ба оны эцэс гэхэд төрөөс цахилгаан, цемент, нефть бүтээгдэхүүн, тээврийн үнийг л тогтоож байв.

Мөнгөний эргэлтийг бэхжүүлэх зорилгоор үндэсний валютын улсын ханшийг чөлөөт зах зээлийн ханштай ижил болгож засгийн газар төсвийн хязгаарлалт хийж, хүнсний олонхи бүтээгдэхүүний үйлдвэрлэл, батлан хамгаалах зардал, нийгмийн даатгал, улсын үйлдвэрүүдийг санхүүжүүлэхэд улсаас татаас өгдөг байсныг болиулсан. 1990 оны дөрөвдүгээр сард олон яамд, албан газруудыг нэгтгэн, заримыг нь татан буулгаж, аппаратыг цомхотгох зэрэг арга хэмжээ авчээ.

Вьетнамын эдийн засаг зах зээлийн нөхцөлд хөгжиж дэвших боломжийг батлан харуулсан шинэчлэлийн үйл явц нь манай орны одоогийн болон цаашдын эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүч нэмсэн юм.

Хөгжлийн гадаад болон дотоод эх сурвалжийг дайчлан ашигласан нь төрийн макро зохицуулалтаар зах зээлийн харилцаа амжилттай хөгжихөд чухал хүчин зүйл болсон юм.

Хөдөлмөрийн насны бүх хүн амыг ажлын байраар хангах нь Вьетнамын шинэчлэлийн нэг гол зорилго юм. Вьетнамын үйлдвэрлэлийн онцлогыг (жижиг гар үйлдвэрлэл голлосон, хөдөө аж ахуйд өрх гэрээрээ аж ахуй эрхэлдэг тусгасан шинэчлэлийн энэ чиглэл нь нийгмийн асуудал шийдвэрлэх арга, эдийн засгийн өсөлтийн үндэс гэж бид үздэг. Жижиг ба дунд үйлдвэрлэл сэргэн хөгжих таатай нөхцөл боломжийг бий болгосон нь улс орны эдийн засаг өсөж хөгжих гол дотоод хүчин зүйлүүдийн нэг болжээ.

Эдийн засгийн хөгжлийн өөр нэг чухал хүчин зүйл нь аж ахуйн нэгж болон үйлдвэрийнгазрууд өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулахад саад болохгүй зохистой татварын бодлого явуулсан явдал юм. Улсын төсвийг нэмэгдүүлэх зорилгоор төрөөс ур ашиггүй ажиллаж байгаа улсын үйлдвэрийн газрууд, байгалийн баялаг (газар, эрдэс давс, дэлгүүр, барилга, үйлдвэр, тоног төхөөрөмж) зэргийг түрээсээр өгч, харин макро эдийн засгийн тэнцвэрийг барьж байдаг эдийн засгийн чухал салбаруудаа өөрийн мэдэлд үлдээсэн.

Хөгжлийн гадаад уг сурвалжууд нь юуны өмнө эдийн засгийн нээлттэй бодлого явуулсантай холбоотой. Гадаадын хөрөнгө оруулалтын гол хэлбэр нь хагас болон 100 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэрийн газрууд байгуулах ба бусад хэлбэрүүд нь нефть хий зэрэг ашигт малтмалын олборлолт болон ой мод, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах хэлбэр болно. Гадаадын пүүсүүд тээврийн барилга байгууламж, том гүүр зэргийг барихад хөрөнгө оруулж тэдгээрийн ашиглалтаас өгсөн ашгийн хагас хүртэл хувийг авах эрхтэй. 1996 онд гадаадын хөрөнгө оруулалт 1995 оноос 31%-иар өссөн байна.

Дэд бүтцийг хөгжүүлэх барилга байгууламж барихад гадаад улсуудын засгийн газар, олон улсын санхүүгийн болон засгийн газрын бус байгууллагын тусламж, удаан хугацааны зээллэгийг төр, эдийн засаг, олон нийтийн байгууллагууд авах эрхтэй ба ингэхдээ Вьетнамд гадаадын хөрөнгө оруулахад таатай нөхцөл бий болгоход голлон анхаардаг ба Вьетнамын цагаачдын хөрөнгө оруулалтыг ашиглах янз бүрийн хэлбэрийг ч чухалчилдаг юм.

Удирдлагын төвлөрсөн, хүнд сурталт механизмыг устгах, олон хэвшилт аж ахуйн удирдлагын шаардлагад нийцсэн шинэ механизмыг бий болгож хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд бие даасан байдлыг дэмжих зэрэг нь Вьетнамын эдийн засгийн гол зорилтууд болж байна.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-03-05
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

[ADRN Working Paper] The Impact of the Millennials and Gen Z on Democracy in Northeast Asia
Мэдээ мэдээлэл 2025-05-28
[ADRN Working Paper] Vertical Accountability in Mongolia: The Power of the People (Interim Report)
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-08-06
“АЗИЙН БАРОМЕТРЫН СУДАЛГАА: ОНОЛ, АРГА ЗҮЙ, ҮР ДҮН” СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Мэдээ мэдээлэл 2024-04-09
Horizontal Accountability in Mongolia: The Challenges of (Counter) Balancing
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-03-12

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ 30 ЖИЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
СонгуульШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

КЛИЕНТЕЛИЗМ, ХЭЭЛ ХАХУУЛЬ БА АРДЧИЛАЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
Улс төрийнХувь хүний хөгжилШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС: ТҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ БОЛОН МОДЕРН ШИНЖИЙН ТУХАЙ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?