Д. АЛТАНЧИМЭГ
/УТБА-ийн ажилтан/
Түлхүүр үг : өсвөр үеийхэн,хүүхэд насанд хүрэгчид, ирээдүй
Аж үйлдвэржсэн хөгжингүй орнуудад өсвөр үеийн насыг хүний амьдралын тусгай үе шат гэж ойлгодог байна. Хөгжиж байгаа орнуудад насны энэ үеийг хүүхэд, насанд хүрэх хоёрын дундах үе гэж саяхнаас хандах боллоо. 10-19 насны залуучууд манай гаригийн хүн амын зургааны нэг болж, гүнзгий өөрчлөлт хийх их хүч болж байна. Өөрийн эрч хүчийг зөв ашиглах, алдаа эндэгдлээс сэргийлэхэд тэдэнд гэр бүл, улсын зүгээс чухал тусламж хэрэгтэй болно.
Өсвөр үеийнхэнд их найдвар, ирээдүй байх ёстой. Насны энэ үе нь залуу хүмүүс хувийн болон эх орныхоо гэрэлт ирээдүйг босгоход эрдэм мэдлэгээр зэвсэгжиж, өөрийнхөө хүчиндээ бат итгэсэн итгэлийг бүрдүүлэх гүүр болно.
Хүмүүс буруу замаар будаа тээх, ирээдүй, боломж, хүч чадлаа ашиглаж чадахгүй харамсалтай өнгөрөөх үе ч мөн насны энэ үед тохиолдох болно. Одоогийн залуу үеийнхэн хүн төрлөхтний түүхэнд хамгийн олон нь болж байна. 10-19 насны залуучууд манай гаригийн хүн амын зургааны нэг болж байгаа бөгөөд эдгээрийн 85% нь хөгжиж байгаа орнуудад амьдарч байна.
Эдгээр хүмүүст янз бүрийн асуудлууд тулгарч байна.
- Зөвхөн 1997 онд 15-24 насны 3 сая хүн халдвар авсны гуравны хоёр нь охидууд байна.
- 15-19 насны 15 сая охид хүүхэд төрүүлж байна. Төрөлтийн хүндрэлээр нас барагчид бусад шалтгаанаар нас барагчдаас хамгийн олон нь болж байна.
- 10-14 насны 73 сая хүүхэд манай гаригт гэрийн зарцаар ажиллаж байна.
- Хөгжиж байгаа орнуудад охидын 59 хувь, хөвгүүдийн 48 хувь нь дунд сургуульд суралцаж чадахгүй байна.
Одоогийн залуу үеийнхний нуруун дээр дарамталж байгаа бэрхшээлийг урьдчилан харж болох байсан. Эр эмийн харилцаанд ормогц гэрлэж, хүүхэд төрүүлэхээс урьтаж, ажил хийж, гэр бүлээ тэжээх аргатай болсон байх ёстой. Тэднийг хүндрэл дарамтаас гадна үндэстэн ястан хоорондын зөрөлдөөн, дайн тулалдаан зэрэг дарлал мөлжлөг, амь насны аюулын асуудлууд гарч ирж байна. Гэр бүлээрээ ажил эрж төрсөн тосгон сууринаа орхих, эсхүл хэвлэл мэдээлэл бусад сурталчилгааны уршгаар өөрсдийн ёс заншил, уламжлалаасаа гажих зэргээр үндэс, язгуураа алдаж байна.
Хүүхэд, насанд хүрэгсдийн дундах үеийнхэн шинэ орчлонд байр сууриа эрэн хайж байна. Гэр бүлийн талаар авах арга хэмжээний улсын хөтөлбөрт өсвөр үеийнхний асуудал орхигдож байна. Хүн болох нь гарцаагүй гэж үзэж 5 настайгаас нь эмнэлэг, эрүүлийг хамгаалахынхан хараанаасаа гаргаж байна. Охидууд зөвхөн жирэмслэлтийн үед л эмнэлгийн хараанд байна. Хөвгүүд энэ насандаа золгүй явдалтай учрах, хар тамхинд орох зэргээр нийгмийн хэв журмыг зөрчсөн үедээ л улсын “халамж амсаж” байна.
Гэвч ийм байдал өөрчлөгдөх төлөвтэй болж байна. Бэлгийн харьцаанд орох, гэрлэх хоёрын дундах хугацаа уртсаж байна. ДОХ-ын цар бэлгийн харьцааны хүрээн дэх эрх тэгш байхын чухлыг заалаа. Хүүхдийн эрхийн төлөө хөдөлгөөн идэвхжиж байна. Өнөөгийн залуу үеийнхэн өнгөрснийг шударга, адил тэгш ирээдүй, эрэгтэй, эмэгтэй, нийт нийгмийн сайн сайханд хувиргаж түлхэц үзүүлэх хүч болно.
Хүйсийн харьцаа
Өсвөр үеийг бүрдүүлэхэд тэдний хүйсийн ялгаа шиг хүчтэй үйлчилдэг хүчин зүйлгүй. Дэлхий дахинд охид, хөвгүүдийн хувьд төрсөн цаг мөчөөс эхлэн ахуйн соёлын бичигдээгүй олон хэм хэмжээ үйлчилнэ. Охид хөвгүүд тус тусын эмзэглэлтэй. Тэдний алин ч хүйсийн дарамтанд байдаг. Ядуугийн байдлаас болж хөвгүүд охидуудаас илүү сургуулиа хаядаг. Тэдний ажиллах нөхцөл нь ч гэсэн өөрийн онцлогтой. Хөвгүүд гэрээс гадуур ажилладаг учраас мэдлэгийн хүрээ өргөн байхад Охидууд гэр зуурын ажил эрхэлдгээс тэдний мэдлэгийн хүрээ хязгаарлагдмал. Ажлын туршлага өсвөр насны үедээ хөвгүүд “эр хүн” эрхээ олж авдаг байхад охидууд хүүхэд байсан цагийнхаа эрх чөлөөг алдаж эхэлдэг.
Энэ ялгаа ялангуяа гэр бүлийн ажлын хуваарилалтанд улам ч тодордог. Жишээ нь, Кенийн хүн амын Зөвлөлийн судалгаанаас үзэхэд 8-14 насны охид 7 хоногт 19 цаг гэрийн ажил хийдэг байхад, хөвгүүд 14 цаг ажилладаг байна. 15-19 насандаа охидын гэрийн ачаалал 2 дахин ихэсч, 7 хоногт 32 цаг болсон байхад хөвгүүдийн ачаалал 4 цагаар л нэмэгдсэн байх жишээтэй. Бангладешд хичээлийн бус цагаар хөвгүүд 12 минутыг гэрийн ажилд зарцуулдаг байхад, охидынх 5 цаг зарцуулагдана.
Охидууд зөвхөн өөрийнхөө гэр орондоо ажиллаад зогсохгүй, гэрийн зарц нарын 90% нь охидууд байдаг. Энэтхэгт 10 гэр бүлийн 9 нь 12-15 насны охидыг гэрийн зарцаар ажиллуулахыг илүү гэж үздэг байна.
Гэр бүлийн нэр төр
Охидын даруу төлөв, эр хүнтэй харьцаагүй байдлаас хамаарах гэр бүлийн ариун нэр төрийг бодож, аль ч нийгэмд охидууд төрсөн гэр орноосоо дайждаггүй. Гэрээс гадуур эр хүнтэй явалдах нь охидын хувьд гэр бүлийн нэр төрийг гутааж байгаа хэрэг юм. Ийм шалтгаанаас болж охидыг эрт нөхөрт гаргах эрмэлзлэл байдаг. Ийнхүү нөхөрт гарах дундаж нас Бангладешд 14, Сенегалд 16, Нигерт 17, Египетэд 19 байдаг.
Ийм ялгаанаас болж дунд сургуулийн сурагчдын ихэнх нь хөвгүүд ажээ. Латин Америкаас бусад хөгжиж байгаа орнуудын бараг дөрөвний гуравт дунд сургуульд ихэнх нь хөвгүүд суралцаж байна. Иеменд дунд сургуульд сурч байгаа хөвгүүдийн тоо охидынхоос 4 дахин их буюу 36 хувь:8 хувь байна. Непалын дунд сургуульд суралцагчдын 49 хувь нь хөвгүүд, 25 хувь нь охидууд, Туркт 67 хувь нь хөвгүүд, 45 хувь нь охидууд байна.
Боловсрол багатай, номхон хүлцэнгүй хүмүүжилтэй ах насны хүнтэй гэр бүл болсон бүсгүйчүүд цагаа нөгцөөх шинж, хэдэн хүүхэдтэй байх зэрэг асуудлаар өөрийн мэдэлгүй байдаг. Хөгжиж байгаа олон оронд бага сургуулийн боловсролгүй эмэгтэйчүүд 2-3 хүүхэд илүү төрүүлж байна.
Залуу эхчүүдийн боловсрол хангалтгүй байдаг нь тэдний хүүхдийн эрүүл мэнд, амь насанд гүнзгий нөлөөлдөг. Индонезид боловсрол багатай эхчүүдийн хүүхдийн нас баралт, дунд боловсролтой эхчүүдийн хүүхдийн нас баралтаас бараг 3 дахин их байна.
Боловсрол нь бүх юмнаас аврагч зүйл биш гэдэг нь мэдээж. Гэвч боловсролын түвшин нь эмэгтэйчүүдийг хүчиндээ итгэх, амьдралын ашигтай талыг сонгох, бие дааж шийдвэр гаргахад их нөлөөтэй. Боловсролтой эмэгтэйчүүд хэдийд хэнтэй гэр бүл болох, эр нөхөртэйгээ тэгш эрхтэй байх аргаа олно. Мөн боловсрол нь нөхөр, эцэг, болон бусдаас эдийн засгийн хамаарлаа багасгаж, мэргэжлийн дадал олоход нь туслана.
Гэхдээ эдийн засгийн боломж нэмэгдсэнээр эмэгтэйчүүдийн эрх тэгш биш байдлыг устгахгүй. Бангладешийн оёдлын үйлдвэрүүдэд, тэдний ихэнх нь бага наснаасаа ажиллаж байгаа нэг сая гаруй эмэгтэйчүүд байна. Ядуурлаас болж тэд сургуулиа орхисон. Тэд харьцангуй өндөр цалин, өдөрт 12 цаг 7 хоногийн ажлын өдөртэй мөлжлөг хоёрын хооронд харилцан буулт хийх замаар ажилд ордог.
Ажил хийснээр өөртөө итгэл төрүүлж нөхөрт гарах хугацааг хойшлуулахуйц орлоготой болох боловч сургуулиа орхиж, эрт ажилд орох нь өсвөр үеийн охид өөрт нь болон нийгэмд бүхэлд нь хохиролтой юм.
Нян тээгч-халдваргүйжуулалт дахь ялгаа
Эмгэнэлт хувь заяаны эрхээр өсвөр үеийнхэнд ДОХ-ын аюул дэлсэж эхлэхэд л хүмүүс тэдэнд анхаарлаа хандуулах болов. Энэ өвчин нь бэлгийн харьцаа, эрх тэгш биш байдал, соёлын ялгаа, гуйланчлал зэрэг олон асуудлыг зангидаж 90-ээд оны эцсээр залуучуудын иж бүрэн асуудлыг тусгалаа. Нян тээгчээр халдваргүйжуулагдсан хүмүүсийн тэн хагас нь 15-24 насны залуучууд. Эднээс охид хөвгүүдээс хоёр дахин илүү халдвар авч байна.
Малави, Уганда зэрэг зарим оронд энэ ялгаа улам их. Нян тээгчээр халдваргүйжуулагдсан 15-19 насны охид, хөвгүүдийн харьцаа 6:1 байна. 1995-1997 онд Зүүн Европын орнуудад нян тээгчээр халдваргүйжуулалтын түвшин 6 дахин өндөр болсон.
Дэлхий дахинд бэлгийн замын халдварлалтаар 20 өсвөрийн үеийн нэг нь өвчилж байна.
ДОХ-ын эрин үед эрүүл мэндийнхээ мэдлэг, бэлгийн харьцааны байдалдаа хяналт тавьж байх нь одоогийн залуучуудын амьдрах, мөхөхийн асуудал болж байна. Охид хөвгүүдийн аль алинд нь энэ аюул тулгарч байна. Энэ нь хөвгүүдийн хувьд бэлгийн хавьталтын аюулгүй байдлыг хангахгүй байх, охид бэлгийн харьцаанд эрэгтэйчүүд ноёлох Үүрэг гүйцэтгэдэг гэсэн байдлаар бэлгийн асуудалдаа хандах явдлаар илэрч байна.
Ихэнх тохиолдолд эрэгтэй нь ахмад байдгаас тэдний эрх мэдэл их. Малид явуулсан судалгаанаас үзэхэд дунджаар охидууд бэлгийн харьцаанд 15,8 насандаа орж байхад, хөвгүүд 20,7 насандаа ордог байна. Танзанид эрэгтэй багш нар сургуулийн охидод халдахаас сэргийлж, эмэгтэй багш нарыг татан ажиллуулж байна.
Сахараас урагшхи Африкийн орнуудаас бусад бүх районуудад бага насны охидын хүүхэд төрөлт буурч байгаа хэдий ч, бүх төрөлтийн 10 хувиас илүү нь 15-19 насны охидуудад ноогдож байна. Нийт өсвөр насны тавны нэг нь АНУ-д Гватемал, Никарагуад тэн хагас нь, Бангладешд тавны дөрөв нь 20 хүртэлх насны эцэг эхчүүд болж байна.
Бага насны охидоос өсөж бойжоогүй организм хүүхэд төрүүлэхэд бэлэн бус байдаг. Төрөлтийн хүндрэл, цус алдалт, аборт, үр зулбах, халдварлах зэрэг шалтгаанаас болж 15-19 насны охидууд төрөлтөөс нас барж байна. Энэ насныхны нас баралт, 20-иос дээшхи насны нас баралтынхаас 4 дахин их байна.
Ийм насны охид сургуулиа орхиож, бүх л чөлөө цагаа хүүхдээ асрамжлахад зарцуулдаг.
Авах арга хэмжээнүүд
Аюул ч тод, ирээдүй ч тод байна. Хөвгүүдийн сайн сайхны тусын тулд арга хэмжээ авахгүйгээр охидын сайн сайхны тухай яриа байж болохгүй. Тэдний амьдрал, шийдвэрлэх асуудлууд өөр хоорондоо нягт холбоотой байдаг.
10 жилийн өмнө гаргасан хүүхдийн эрхийн тухай конвенцид хүүхэд насыг 18-аар тогтоож, өсвөр үеийнхнийг нийгмийн талаас хамгаалах, дэмжихийг баталгаажуулсан. Орчин үеийн өсвөр үеийнхэнд заналхийлж байгаа аюулын тухай ойлголт нь төр, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүст залуу хүн бүр мэдээлэл авах, үйлчлэх, үйлчлүүлэх эрхтэй. Залуу үеийнхэн улс орныхоо ирээдүйг бүхэлд нь тодорхойлж байна гэх зэрэг зарим бодит байдлуудыг ухаарууллаа.
Залуу үеийнхэнтэй ажиллаж байгаа хэн бүхэн хүүхэд ахуйдаа жирэмслэх, сургуулиасаа хөндийрөх, хар тамхинд донтох, хүчирхийлэлд өртөх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд тэд ямар чухал нөөц болохыг ойлгоно. Дээрхи асуудлуудыг шийдвэрлэхэд залуу үеийнхэнд мэдээлэл хэрэгтэй, тэд өөрсдийгөө найдвартай аюулгүй орчинд байгаагаа мэдрэх, ахмад үеийнхний тусламж дэмжлэг хэрэгтэй.
Дэлхий дахинд эдгээр асуудлуудыг хэрэгжүүлж эхэллээ. 1994 онд Каирт болсон олон улсын холбоо “Хүн ам, хөгжил дэвшил”- ийн олон улсын бага хурлаар дэвшүүлэгдсэн залуучууд өв тэгш эрүүл байх эрхийг хүлээн зөвшөөрлөө. Түүнд залуусын өсөлтөнд тохирсон хүйсийн асуудлын талаар зохих удирдлага байх тухай тэмдэглэгдсэн. Дараагийн шатанд 1995 онд Бээжинд Эмэгтэйчүүдийн байдлын тухай олон улсын 4 дүгээр бага хурал боллоо. Анх удаа Олон улсын эмэгтэйчүүдийн бага хуралд охид, бүсгүйчүүдийн эрхээр тусгай заалт орлоо.
Эдгээр бага хуралд оролцогчид залуучууд, тэр тусмаа охид өөрсдийн эрхээ эдлэхгүй байгаа, нийгэм залуучуудын дуу хоолойг хайхрахгүй байгааг хүлээн зөвшөөрлөө. Эдгээр бага хурлууд нь өсвөр үеийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн эрх чөлөөг бэхжүүлэх урам хайрлалаа. Амжилтанд яаж хүрэх замаа бид сонголоо. Одоо бид өсвөр үеийн шилжих насны чухал болох бэлгийн харьцааны, нийгмийн асуудлуудаа шийдэхэд нь туслахын тулд улс төрийн зөвшилцөөнд хүрэх явдлыг ашиглах ёстой.
Залуу үеийнхэн мэдээлэл авч, туршлага суухын хэрээр өмнөө тулгарсан асуудлыг амжилттай шийдвэрлэж байгаа баримт хангалттай байна. Жишээ нь, бэлгийн харьцааны боловсрол эзэмшсэнээр бэлгийн хавьталтыг хожуу эхэлдгийг олон судалгаа шинжилгээ гэрчилж байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд тал бүрийн мэдлэгээ өргөжүүлэх, улс төрийн өөрчлөлт хийхэд туслана. Хөгжиж байгаа орнуудын алс бөглүү районуудад радио, телевиз, видео, сонин сэтгүүл, тэр бүү хэл, интернет бий боллоо. Энэ хэрэгслийг мэдээжийн боловч чухал асуудлыг тайлбарлахад ашиглаж болно. Үүнд: охидыг сургуулиас хөндийрүүлэхгүй байх зорилтод заавал хүрэх явдал юм. Энэ бол охид боловсрол эзэмших нь тэдний үр хүүхэд нийгэмдээ сайнаар нөлөөлдгийг харгалзвал хөгжиж байгаа орнуудад үйлчлэх эдийн засгийн үр ашигтай арга мөн.
Өсвөр үеийнхний ирээдүй гэрэл гэгээтэй байхын тулд тэдний зүгээс мөн л тэдэнтэй адилхан хүндрэл бэрхшээлтэй асуудлуудтай тулгарч байдаг үе тэнгийнхэнтэйгээ харьцахад нь туслах хэрэгтэй. Үе тэнгийнхэнтэйгээ харьцах олон нийтийн мэдээллийн хүрээнд тэдний санаачлагыг дайчлах ёстой юм.
Кениаттагийн нэрэмжит Кенийн их сургуулийн оюутнууд өөрсдөө үе тэнгийнхээ татан оролцуулах, эрүүл мэндийн асуудлуудыг мэдээлэх зорилготой “Үе тэнгийнхэн” сэтгүүлийг 20 мянган хувиар хэвлэн нийтэлж байна. Палестины спорт залуучуудын хэргийг эрхлэх яам “Хүүхдийн эрх”-ийн сэтгүүлийг залуучууд гаргахад нь ивээн тэтгэж байна.
Хятадын Шанхайн радио “Шивнээ” гэдэг өсвөр үеийнхний эрүүл мэндэд хамааралтай сонсогчдын асуултанд хариулт өгөх программыг нэвтрүүлж байна. Хөтлөгчийг “Лин-эгч” гэсэн ахуйн сайн нэрээр авгайлж байдаг байна. Уул нэвтрүүлгийг тус орны бараг тэн хагас нь сонсдог байна. Кени. Малави, Танзан, Угандад залуусын эрүүл мэнд, бэлгийн харьцааны асуудлуудад зориулсан “Илэн далангүй яриа” гэсэн радио программыг залуус бэлдэж, нэвтрүүлж байна. Энэтхэгт “Дехлиз” нэртэй радио цувралаар өөрийнхөө эрүүл мэндийг гайтуулахгүйн тулд биеэ яаж авч явах тухай яригддаг. Ямайкад “Улаан Загалмай: Сурган хүмүүжүүлэгч-үе тэнгийнхэн” төслийн хүрээнд Дээрхийн адил бодлогыг хэрэглэдэг. Тэхдээ ганц мэдээлэл хангалттай бус.
Залуучуудад юуны урьд эрүүл мэндийг хамгаалах албадын үйлчилгээ хэрэгтэй. Замбид 16-26 насны 52 хүмүүжүүлэгчтэй туршилтын 3 эмнэлэг ажилладаг. Тэд тодорхой бэлтгэл хийсний дараа үе тэнгийнхнээ жирэмслэх, хар тамхинд донтох, ДОХ-ын болон бусад янз бүрийн асуудлаар зөвлөгөө авах, тэдэнтэй тохиролцох, холбоо барих зэрэгт сургадаг байна.
Свазиленд өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах асуудлаа тусгай бэлтгэгдсэн эрүүлийг хамгаалахын 80 ажилтны үйлчилгээг хэрэглэх талаар залуусыг татан оролцуулах зорилго бүхий мэдээлэл, тайлбарлан таниулах кампанит ажил явагддаг.
Коста-Рикад эрүүлийг хамгаалах салбар дахь үйлчилгээ үзүүлэх, залуучууд өөрсдөд учирч байгаа асуудлаар тусгай бэлтгэгдсэн эмнэлгийн ажилтнуудад хандах, зөвлөгөө авах ажлыг туршиж байна. Украинд гэмт хэрэг, хар тамхинд донтох, амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн эрүүлийг аалах үйлчилгээний хүрээнд залуучуудыг хөгжүүлэх программтай ажилладаг.
Залуучууд өсвөр үеийн насандаа зөвхөн төөрөгдөлд орсон асуудлуудаа шийдэх төдий биш, бас ерөнхий боловсрол, өөрийгөө тэжээх мэргэжлийн бэлтгэлтэй болох хэрэгтэй болно. Охид мэргэжлийн боловсрол, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах программын хүрээнд Кайрт зохиож байгаа ажлаас дурьдахад 18-аас дээш насандаа харилцан тохирч нөхөрт гарсан охид 500 египет паунд (148 доллар) авдаг байна. Ийм маягаар өөрийгөө үнэлэх чадвар дээшилж, бусдад үлгэр жишээ болно. Гэр бүлтэй, бүлгүй эрэгтэй хүн, Хөвгүүдэд эмэгтэйчүүд, Охидод дэмжлэг үзүүлэхийг урамшуулах зорилгоор тэднийг Программын биелэлтэнд татан оролцуулах ажлыг төлөвлөж байна.
Дээр дурьдсан санаачлагууд нь одоо үеийнхэн өсвөр насандаа өөрийн хүч чадал боломжийг үр ашигтай ашиглаж чаддаг байхын чухлыг шийдвэрлэх замын анхны алхам юм. Tan найдвараа туйлын багаар хэрэгжүүлж байна. Нэг ч орон сургууль шашны нэгтгэл, залуус өөр хоорондоо болон сайн санаат ахмад үеийнхэнтэй асуудлаа тохитой хэлэлцэх Залуусын клуб зэрэг байгаа бололцоогоо бүрэн ашиглаагүй байна.
20-иод жилийн өмнө ДОХ-ын тухай ойлголт байгаагүй, хүүхдийн эрхийн тухай эрин үе эхлээгүй байхад хөгжиж буй орнуудад өсвөр үеийнхээ тухай бараг мартсан байлаа. Одоо нийгмийн хувьсгал явагдаж байна. Энэ нь хуучныг өөрчилж, залуусын амьдралыг шинэчлэх төдий биш 21 дүгээр зуунд орох замыг нь шинэчлэн өөрчилнө. Залуус эрч хүч, хүсэл эрмэлзлээр дүүрэн. Бид охид, хөвгүүдийн энэ их бололцоогоо ашиглахад нь туслах үүрэгтэй.
Залуу эхчүүд
Өсвөр охидын ахуй байдлын төлөвийг үнэлэх хэмжүүр нь Тэднээс жирэмсэлсний тоо болдог. Зөвхөн тэдний эрүүл мэндийн байдлыг судлах нь тэдний амьдралын хамгийн чухал үе-өсвөр насанд явагддаг бусад чанарын өөрчлөлтүүдэд анхааралгүй хандсан болно. Гэвч 20 хүртэлх насны залуучуудын амьдралын тал бүрийн хүчин зүйлийн талаар статистик тоо баримт байдаггүйгээс тэдний эрүүл энхийн тухай тоо баримт нь манай гаригийн өсвөр-Охидын ахуй байдлын түвшинг харьцуулах цөөхөн материалын нэг болно.
Өсвөр үеийнхний амьдрал: Хүүхэд төрөлтийн үзүүлэлтээр хязгаарлагдахгүй
Сүүлийн 30 жилийн турш бэлгийн харьцаанд орох нөхөрт гарахын хоорондох нөхөргүй байх хугацаа уртассаар байна. Иймээс тэдний амьдралын тухай илүү мэдээлэлтэй байх нь өөрсдийн боломжийн хүч чадлаа дайчлах, учирч болох аюулыг (хүндрэлийг зайлуулахад тусална. Одоогоор өсвөр охидын амьдралын 20 дугаар зууны төгсгөлд үүсч байгаа олон асуудлыг судлахад чиглэгдсэн судалгаа, шинжилгээний ажлууд явагдаж байна.
- Гэр бүл тэдэнтэй яаж харьцах вэ? Эрэгтэй хүүхдүүдээс дор хооллож байна уу? Тэд ах дүү шигээ эмнэлгийн тусламж авч чадаж байна уу? Гэрийн ажлыг гэр бүлийн гишүүн бүрт яаж хуваарилаж байна вэ? Охидын чөлөө цаг хэд байна вэ, тэд түүнийг яаж өнгөрөөж байна вэ?
- Охид сургуульд яаж суралцаж байна вэ? Тэдний сурлага нэг ангийн эрэгтэйчүүдийн сурлагатай харьцуулахад ямар байна вэ? Ангийн охид хөвгүүдийн харьцаанд ялгаа байна уу? Охид онц сурсны урамшил бий юу? Охидын боловсролын түвшин тэдний гэр бүл нийгмийн харьцаанд нөлөөлж байна уу?
- Охидын ачаалал ажлын байранд хир байна вэ?-гэртээ юу эсвэл хөлсний ажилд уу? Тэд хөдөлмөрийнхөө хөлсийг авч байна уу? Тэдний цалинг өсвөр-хөвгүүдийн цалинтай харьцуулахад ямар түвшинд байдаг вэ? Тэд зээл авч чадах уу? Эмэгтэйчүүдийн уламжлалт төрлийн ажилд ажиллах бололцоо хязгаарлагдмал биш үү?
- Тэдний ахуй байдлын төлөвт аюултай зан байдал онцлог байдаг уу? Тэд тамхи татах, согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэдэг үү? Бэлгийн харьцааны аюулгүй байдлыг хайхарч үздэггүй тал бий юу? Хэрэв бий бол ямар уршигтай вэ?
Эдгээр асуултанд өгч байгаа хариулт яв цав биш, хааяа нэг байна. Өсвөр үеийн амьдралын нөхцлүүдийн тоон үзүүлэлтийг тодорхойлох ажлыг шинжээчид эхэлж байна. Ажлын хэмжээ бага, үр дүн нь улс орны хэмжээгээр биш, нийгэм амьдралыг тодорхойлж байна. ЮНИСЕФ энэ ажилд бусад оролцогчидтой хамтран ажиллаад, илүү бодитой, агуулгатай статистикийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдний үнэлгээний талаар засгийн газруудад тусалж байна. Эдгээр судалгааны ажлын үр дүнг “Үндэсний дэвшил”-д нийтэлж байна.
Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд тамхины утаанд замхарч байна.
Хөгжиж байгаа орнуудад эмэгтэйчүүд тамхи татах нь эрэгтэйчүүдээс одоохондоо бага байна. ДЭМБ-ын мэдээгээр 15 ба түүнээс дээшхи насны эрэгтэйчүүдийн 48 хувь, эмэгтэйчүүдийн 7 хувь нь тамхи татаж байна. Гэвч энэ бол түр зуурын үзэгдэл. Учир нь хөгжиж байгаа орнуудад тамхи эрүүл мэндэд хортой болох тухай зар сурталчилгаа сулхан. Иймээс эмэгтэй тамхичид олширно. Энэ үүднээс тамхичин эмэгтэйчүүд, охидын тоо эрс нэмэгдэхийг хориглох нь дэлхийн бөмбөрцгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах томоохон зорилтуудын нэг болно.
Мэдээ гаргасан дэлхийн 87 орноос 38-д нь 15 наснаас эхлээд тамхи татагч эмэгтэйчүүд 20 хувь болж байна. Тэднээс Бразил, Куба, Кука арлынхан, Папуа-Шинэ Гвиней, Фижи, Уругвай, Чили зэрэг 7 орон хөгжиж байгаа орнууд байв. Тамхичин эмэгтэйчүүдийн хамгийн өндөр хувь нь Европод байна: эмэгтэйчүүдийн 37 ба 36 хувь нь тамхи татагч орнуудын жагсаалтыг Дани, Норвеги толгойлж байна.
Жил тутам, тамхины хороор 3,5 сая хүн нас барж байгаагийн хагас сая нь эмэгтэйчүүд. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо өсөхийн хэрээр тамхины хороор нас барагчдын тоо өсч байна. Ихэнх тамхичид 20 хүрэхгүй настайгаасаа тамхи татаж эхэлж байна (ихэнх оронд тамхичдын дундаж нас 15). Австри, Дани, Испани, Швед зэрэг аж үйлдвэржсэн орнуудад насанд хүрээгүй эмэгтэй тамхичид үе тэнгийн эрэгтэйчүүдээс олон. Гэвч эдгээр залуу хүмүүсийн нас баралт, өвчлөлт ихсэхэд хүргэж байгаа тамхи татсаны эмгэнэлт хор уршиг 30 жилийн турш статистикийн тоо баримтанд тусгагдахгүй. Аж үйлдвэр хөгжсөн хөгжингүй орнуудад тамхины хордолтоос нас барагч эмэгтэйчүүдийн тоо нийт нас баралтын 25 хувиас 30 хувьд хүрч, хурдан өсч байна.
Уушиг, хоолойн хавдар, зүрх-судас, эмфизелийн зэрэг тамхины хордолтоос үүсдэг үндсэн өвчний хажуугаар эмэгтэйчүүдийн савны хавдраар өвчлөх, хүүхэд төрөлтийн чадварыг бууруулах, сарын тэмдэг ирэх зэрэг тамхины уршгаар үүсэх үхлийн хар мөр үүсгэнэ. Түүнээс гадна тамхи татдаг эмэгтэйчүүдийн үр зулбах, жирэмслэлтийн үед хүүхдийн жин багасах, балчир настайдаа өвчлөх, нас барах аюул ихэсдэг байна,
Хүүхдийн эрхийн Конвенц нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дарлал мөлжлөгөөс чөлөөлөх, эрүүл мэндийн асуудлаар гэгээрүүлэх ажлыг хамтран гүйцэтгэхийг анхааруулж байна. Иймээс хүүхэд, өсвөр үеийнхэнд тамхины зүйлийн худалдааг аль болохоор хязгаарлах, хор уршгийг нь зарлан сурталчлах нь хүүхдийн эрхийг хөндсөн глобаль асуудал мөн.
Эмэгтэйчүүдийн 20 хувиас доошгүй нь тамхи татдаг орнууд
15-аас доош насны тамхичдын хувь
Улсууд Эрэгтэйчүүд Эмэгтэйчүүд
1 Дани 37 37
2 Норвеги 36 36
3 БН Чех 43 31
4 Фижи 59 31
5 Израиль 45 30
6 ОХУ 67 30
7 Канад 31 29
8 Нидерланд 36 29
9 Польш 51 29
10 Грек 46 28
11 Исланди 31 28
12 Ирланд 29 28
13 Папуа-Шинэ-Гвиней 46 28
14 Австри 42 27
15 Унгар 40 27
16 Франц 40 27
17 Уругвай 41 27
18 Кукай арал 44 26
19 Итали 38 26
20 Люксембург 32 26
21 Словак 43 26
22 Швейцари 36 26
23 Их Британи 28 26
24 Бразил 40 25
25 Чили 38 25
26 Куба 49 25
27 Испани 48 25
28 Эстони 52 24
29 Швец 22 24
30 Турк 63 24
31 АНУ 28 24
32 Аргентин 40 23
33 Словени 35 23
34 Герман 37 22
35 Шинэ Зеланд 24 22
36 Австрали 29 21
37 Боливи 50 21
38 Коста-Рика 35 20
Эх сурвалж: ДЭМБ,The Tobacco Epidemic: A Global Public Health Emergency,table 3, April 1996
Охид дунд сургуульд суралцдаггүй
Сүүлийн арван жилд манай гаригт бага сургуульд суралцах хүүхдийн тоо өсч, түүнд суралцагч охид, хөвгүүдийн тооны зөрүү хорогдож байна. Гэвч дунд сургуульд энэ байдал эрс өөр.
25 оронд дунд сургуульд суралцагч хөвгүүд, охидоос 10 хувиар их байна. Энэтхэг, Йемен, Непал, Того, Турк зэрэг 5 оронд энэ ялгаа 20 хувиас давж байна. 40-өөд оронд дунд сургуульд охидын 25 хувиас бага нь элсэж байна.
Өмнөд Азийн бүс нутагт хөвгүүдийн 52 хувь, охидын 33 хувь нь дунд сургуульд суралцаж, ялгаа нь 19 хувь байна. Сахараас урагшхи Африкт дунд сургуульд охид, хөвгүүдийн аль алины нь суралцах түвшин бага, харьцаа нь 27 хувь ба 22 хувь. Гэвч 13 оронд дунд сургуульд суралцагч охидын тоо хөвгүүдээс 10 хувь ИХ. Латин Америк, Карибын сав газрын орнуудад дунд сургуульд суралцагч охидын тоо 56 хувь, хөвгүүдийн тоо 52 хувь байна.
Сургуулийн харьцаа
Охид хөвгүүдийг дунд сургуульд суралцуулахгүй тасалсан улсууд…
…охидыг бодвол хөвгүүд 10 хувиар илүү элсэж байна
1 Зимбабве 10
2 Камерун 10
3 Марокко 11
4 Чад 11
5 Гвиней 12
6 Египт 12
7 БH Лаос 12
8 Узбекистан 12
9 Бенин 13
10 Гамби 13
11 Замби 13
12 БH Конго 13
13 Бангладеш 14
14 Иран 14
15 Камбоди 14
16 Кот-д Ивуар 15
17 Гана 16
18 Пакистан 16
19 Конго 17
20 Ирак 19
21 Энэтхэг 21
22 Турк 22
23 Непал 24
24 Того 27
25 Йемен 28
…хөвгүүдийг бодвол охидууд 10%-иар илүү элсэж байна
1 Колумби 10
2 Намиби 10
3 Испани 11
4 Венесуэл 12
5 Лесото 12
6 БH Доминикан 13
7 Тринидад ба Тобаго 13
8 Уругвай 15
9 Өмнөд Африк 15
10 Финлянд 16
11 Гайана 17
12 Монгол 18
13 Их Британи 22
Эх сурвалж: ЮНЕСКО,Статистический ежегодник, 1997(1990-1995 оны тоо баримт)
Хэт олон залуу гэргий нар
Өнөөдөр гэр бүл болж байгаа өсвөр үеийнхэн урьдахь үеийнхээ бодвол тийм ч түгээмэл биш ч олон оронд, олон охид тийм гэр бүл болох нь хэвээрээ. Хожуу нөхөрт гарсан охидтой харьцуулахад насанд хүрээгүй эхнэрүүд (гэргий нар) боловсрол багатай, өөрийн гэсэн байр суурьгүй, амьдрал ажлын туршлага багатай. 20 нас хүрээгүй гэр бүл болдог хөвгүүд ховор.
Балчир охидоос нөхөрт гарах уу? Хэнтэй суух вэ гэдгийг асуудаггүй, харин хэзээ хэдэн хүүхэдтэй байх вэ? гэх мэт гэр бүлийн гол асуудлыг шийдэхэд өөрөөсөө ахмад эр нөхөр болох хүнийхээ эрх мэдэлд захирагдах нь багагүй. Насанд хүрээгүй эхнэр, түүний нөхөр хоёрын насны ялгаанаас гадна тэдний хоорондын тэгш бус эрх улам нэмэгдэнэ. Эрт гэрлэлт нь өсвөр насандаа нэг бус удаа буюу төлөвлөөгүй хүүхэд төрөлттэй холбоотой байх нь цөөнгүй. Боловсорч гүйцээгүй организм жирэмслэх, хүүхэд төрөх ачааллыг даахгүйгээс эх, үрс аль аль нь эндэх нь ихсэнэ.
53 орны судалгааны дүнгээс үзэхэд 15-19 насандаа гэр бүл болон гэр бүлийн гадна хамтын амьдралд орсон охидын тоогоор Сахарын урагшхи Африк тэргүүлж, удаахь байранд Ази орж байна. Сахараас урагшхи Африкийн 22 орны 14-д нь дээрхи насны охидын 25 хувь нь эсхүл гэр бүл болсон, эсвэл хамтран амьдарч байна. Энэ үзүүлэлт 5 оронд 40 хувиас хэтэрч байна. Энд нийгмийн дадал заншлаар гэр бүл болох, хамтын амьдралын янз бүрийн хэлбэр, олон эхнэртэй байх зэрэг хэлбэрийг харуулсан болно.
Ихэнх оронд гэр бүл болсон насанд хүрээгүй охид, хөвгүүдийн тоо эрс ялгаатай. Ирүүлсэн мэдээ, судалгаанаас үзэхэд гэр бүл болсон охидын харьцаа 10 хувь байхад, хөвгүүд дөнгөж 2 хувь байна.
Насанд хүрч гэр бүл болох нь олон талын давуу байдалтай байдаг. Гэр бүл болоогүй насанд хүрээгүй охид бэлгийн харьцаанд орох нь хүсээгүй жирэмслэх, бэлгийн замаар, тэр тусмаа ДОХ-оор халдварлах аюул заналхийлдэг.
Өсвөр насныхны гэрлэлтийн байдал: 15-19 насныхны гэрлэлт ба хамтын амьдрал
Аж үйлдвэржсэн орнууд
Гэр бүл төлөвлөлтийн цоорхой
Нөхөртэй, нөхөргүй аль ч охид бүсгүйчүүд хүсээгүйгээр Жирэмслэхээс илүү сэтгэлийн гүн шарх хаа байх вэ? Гэлээ ч 15-19 насны хүүхэд төрүүлэх хүсэлгүй, бэлгийн хавьталтанд орсон цөөнгүй охид саяхны гаргасан судалгаагаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна.
Дэлхийн хүн амын бараг 50 хувь оршин суудаг 46 орны тэн хагаст 15-19 насны охидын 10 хувьд нь гэр бүл төлөвлөлтийн албаны тусламж шаардлагатай байгаа боловч, тийм тусламжийг авч чадахгүй байна. Ирж байгаа мэдээнээс гэр бүл төлөвлөлтийн салбарт түүний үйлчилгээ бодитой юу? 18-аас бага насны залуучуудад ийм үйлчилгээ хуулиар олгогдох уу гэдэг асуудалд хариулт тодорхой биш байна. Сахараас урагшхи Африкийн судалгаанд 21 орноос 10-д нь гэр бүлгүй, бэлгийн хавьталтанд орсон охидын 20 хувь нь жирэмслэхгүй байх аргыг хэрэглэдэггүй байна. Ийм байдал аж үйлдвэр хөгжсөн орнуудаас судалгаа явуулсан ганц орон АНУ-д гэхэд л төлөвлөлтийн үйлчилгээ шаардлагатай байгаа 15-19 насны нөхөргүй охидын 9 хувь, энэ насны гэр бүлтэй охидын 1 хувьд ийм үйлчилгээ олгогдохгүй байна. Гэр бүлгүй жирэмсэн охидод гэр орныхны халамж анхаарал тавьдаггүйгээс эцэг эхээсээ хөндийрөх аюул учирч болно.
Хожуу гэр бүл болж, хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүд бүрэн боловсрол эзэмших, амьдралын илүү туршлага хуримтлуулах, бие бялдрын хувьд бэхжих, өөрийн хоол ундаа сайжруулах, сайн сайхан амьдралаа дээшлүүлэх зэргээр үр хүүхдийнхээ элбэг дэлбэг амьдралыг хангана.
Хэрэгтэй хэрэгсэл нь хүрэлцэхгүй байна:
Хүсээгүй хүүхэд олох, жирэмслэхгүй байх хэрэгслэл хэрэглээгүй 15-19 насны бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүдийн хувь
Эх сурвалж: The Alan Guttmacter Institute, Into a New World, Young Womens Sexual and Reproductive Lives, New York, 1998
[1] Гитa Pao Гупта-эмэгтэйчүүдийн асуудлаар олон улсын судалгааны төвийн ерөнхийлөгч (Вашингтон). Тус төв нь эмэгтэйчүүдийн асуудлаар судалгаа ба техникийн тусламжийг үзүүлдэг юм. Доктор Гупта гол төлөв эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал ба ДОХ, өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн харьцаа, хоол хүнс, эмэгтэйчүүдийн асуудлын талаархи судалгааны хөтөлбөрийг боловсруулсан судалгаа, шинжилгээний 20 жилийн туршлагатай зүтгэлтэн юм. Тэрээр ДОХ-ын олон улсын шинжээч, ДОХ-ын вакциныг олон улсын санаачилгаар байгуулсан зөвлөлийн гишүүн юм. Доктор Гупта нийгмийн сэтгэл судлалын докторын зэрэгтэй.