Э. Тамир
/Философийн ухааны доктор, профессор/
Шинэ толь №69, 2010
Түлхүүр үг. “Улс төрийн суб соёл”, Улс төрийн либерал ардчилсан загвар, Улс төрийн соёлын харизматик хэв шинж, авторитарист, тоталитарист, эгалитарист үзэл плюралист ухамсар, плюрализм
Нийгмийн үнэт зүйлс, хэм хэмжээ, нийгмийн улс төрийн чиг зорилго, улс төрийг ойлгох үндсэн зарчмууд, үзэл суртал – улс төрийн зорилгот бодлогыг нийгмийн анги – бүлэг, иргэдийн янз бүрийн бүлэглэл – улс төрийн хүчнүүд, хувь хүмүүс улс төрийн зан байдлын хувьд янз бүрийн байр сууринаас тусгадаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэл зүй нь олон янз байдлыг илэрхийлдэг. Энэ нь нийгмийн улс төрийн соёлын үндсэн “загвар“-уудыг ангилан үзэх үндсийг нөхцөлдүүлж байна.
Улс төрийн соёлын үндсэн загваруудын хэв шинжийг тодорхойлохдоо “суб соёл”-д тулгуурлан авч үзэх боломжтой. Аливаа улс төрийн соёл нь тив ба бүс нутгийн үндэстний хувьд олон хувилбартай байх учраас дэлхийн түвшний “улс төрийн соёл”-ын загварын тухай ойлголт байх боломжгүй.
Харин тусгаар тогтносон улсын нийгэм улс төрийн тогтолцооны илэрхийлэл болох “Үндэстэн”-ий өвөрмөц шинжээр илрэх улс төрийн соёлын өөрийн гэсэн онцгой өвөрмөц үндсэн загвар – загварчлал байна.
Үндэстний улс төрийн соёлын үндсэн загварын элементүүд нь үндэстний олон зууныг дамжсан уламжпалт хэв шинжийг хадгалах бөгөөд төрийн ямар хэлбэрт хамаарч буйгаас үл шалтгаалан тухайн “Үндэстэн”-ий ертөнцийг үзэх уламжлалт чиг хандлагыг илэрхийлж байдаг.
“Улс төрийн соёл”-ын түгээмэл бүрэлдэхүүн хэсэг-элементүүд нь үндэстний уламжлалт улс төрийн ухамсар, үндэстний ёс уламжлал, зан заншйл, нийгмийн уламжпалт сэтгэл зүйгээр харилцан холбогдож үндэстний улс төрийн соёлын агуулга ба хэлбэрт гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг.
Эдгээр нь“улс төрийн соёл”-ын загварыг тодорхойлох шаардлагыг нөхцөлдүүлдэг.
“Улс төрийн соёлын”-ын загварын ангилалыг анх улс төрийн соёл судлаач Г.Алмонд хийсэн байна. Г.Алмонд дэлхийн улс орнууд дахь “Улс төрийн соёл”-ын хэв шинжийн ангилалыг тогтоож дэлхийн хүчирхэг төвүүдэд /тухайлбал, АНУ, Англи, ЕХН/-Т нийгмийн үнэт зүйлс, чиг хандлага нь өөр өөр аливаа улс төрийн шинжтэй зөрчилт байдлыг шийдвэрлэх хандлага олон янз байдалтайгаар зэрэгцэн оршдог гэж үзсэн юм.
Улс төрийн соёлын “либерал ардчилсан загвар” нь нийгмийн улс (өрийн болон үзэл санааны либерал үзэл баримтлалтай органик холбоотой боловч илрэх байдлаараа өвөрмөц онцлогтой.
Либерал” ардчилсан загварын бүтэц, элементийг бүрдүүлж байгаа гол үзэл баримтлал, чиг, зорилго, хэм хэмжээ нь мөн чанартаа тухайн үндэстний нийгэм улс төрийн үзэл санаа, оюуны болон улс төрийн соёлын номлол – онол үзлийг тусгасан байдаг.
Улс төрийн соёлын “либерал” ардчилсан загвар анх үүсэж хөгжихдөө үндэстний сэхээтнүүд оюунлаг бүлэглэлийн хүрээнд үүсэн улмаар нийгмийн янз бүрийн хүрээнд багтах хүмүүсийн зан байдал, хэм хэмжээг ухамсаргүйгээр зохицуулдаг нийгмийн сэтгэл зүйн нэг хэв шинж болж үндэстний улс төрийн үзэл санаа улс төрийн чиг хандлага болон хэлбэршдэг.
“Либерал ардчилсан” улс төрийн соёлын хүчин зүйлс нь эрх зүйт төр /иргэний нийгэм/-ийн агуулгыг илэрхийлж цогц байдлаараа “либерал” ардчилсан улс төрийн тогтолцоог бүрдүүлдэг.
Улс төрийн соёлын “либерал ардчилсан загвар” нийгмийн сэтгэл зүйг эзэмдэхэд хувь хүний эрх чөлөөт байдлын эдийн засгийн үндэс нь хувийн өмч болох бөгөөд өөрийгөө үнэлэх үнэлэмж, хүний амьдран оршихуйн эрх чөлөө нь хуулиар баталгаажсан байдаг байна.
Энэхүү загварын чухал шинж нь нийгмийн хүрээнд ноёрхох үзлийг хүлээн зөвшөөрөгч плюрализмын үзэл санаа ноёрхож байдаг.
Уг үзэл санаанд нийгмийн улс төрийн бүлгүүдийн ашиг сонирхол, үндэстний соёл уламжлал, төр ба шашны тулгамдсан асуудлууд, шашин шүтлэг ба итгэл бишрэлийн асуудал – улс төрийн нам ба төрийн байгууллагуудын олон талт тулгамдсан асуудлууд тусгагдсан байдаг.
“Либерал” ардчилсан загвар бүхий улс төрийн соёлын нэг онцлог нь иргэний нийгмийн үзэл санааг хэрэгжүүлэх, хувь хүний хүсэл сонирхолыг харгалзах, төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх- д тулгуурласан, эдийн засгийн хувьд чөлөөт сонголт хийх эрх чөлөөг эрхэмлэдэг. Нийгэм болон хувь хүний. амьдран оршихуйн арга хэрэгслэлүүдийн альтернатив уг сурвалжуудыг гаргаж тавьдаг.
Харин авторитари ба тоталитари тогтолцооны үед төр нь нийгэмд ноёрхолоо бүрэн тогтоодог бол либерал ардчилсан иргэний нийгмийн эрх зүйт төрийн тогголцооны үед улс төрийн ардчиллын илэрхийлэл болох “эрх зүйт төр” – “плюралист төр” ноёрхдог.
Плюралист ухамсар масст төлөвшсөнөөр нийгэмд “тэгш эрх”-тэй байна гэсэн үзэл санаа нь хэнийг ч хэн ч хуулиас ангид захирах эрхгүй гэсэн санаа болон ойлгогдож байдаг.
Засаглалын ардчилсан хэлбэр нь нийгмийн бүлэглэлүүдийн эрх ашгийг илэрхийлсэн байр сууриа янз бүрийн арга замаар хэрэгжүүлдэг.
Сонгуулийн ба төлөөллийн байгууллагуудын ажиллах зарчмууд нь логикоороо улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгслэлийг сонгон дэвшүүлдэг. Үүнд гол үүргийг улс төрийн намууд гүйцэтгэдэг.
Улс төрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэгч улс төрийн намууд нь зорилго, үзэл баримтлалаараа ялгарч өөр хоорондоо өрсөлдөж иийгэм дэхь сөрөг хандлагыг идэвхижүүлж нийгмийн сэтгэлзүйг хямраадаг.
Иргэний нийгэмд ашиг сонирхлын бүлгүүдийг “төр” олон ургальч үзлийн үүднээс хүлээн зөвшөөрөх хандлагатай байдаг. Уг хандлага нь сонгуулийн явцад ялагдсан намаас ялсан намд эрх мэдлийг шилжүүлэн /тайван замаар/ хүлээн зөвшөөрдөг шинж бүхий “тоглоомын дүрэм”-ийг засгийн газар болон сөрөг хүчин хүлээн зөвшөөрч улс төрийн тохиролцоонд хүрэх асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны зарчимтай холбоотой. Эцсийн дүнд ардчилсан сонгуулийн үр дүн л либерал ардчилсан улс юрийн соёл массын улс төрийн зан байдалд нөлөөлөх нөхцөл боломжийг олгодог. Дийлэнхидээ масс нь улс төрийн шийдвэр шргах түвшинд оролцох гэхээсээ илүүтэйгээр засгийн эрхийг барьж буй эрх мэдэлтний үйл ажиллагаанд хяналт тавих нь илүү боломжтой байдаг.
Нийгэм судлаачид Аристотелийн үеэс л нийгмийн үйл хэрэгт иргэдийг идэвхитэй оролцох оролцоогоор, нийгмийн үйл ажиллагааны талаарх мэдээллээр олон нийтийг хангах, иргэдийн хариуцлагын мэдрэмжийг дээшлүүлэх тухай үзэл баримтлалыг боловсруулсаар ирсэн ба энэ зорилгот үйл ажиллагаа өнөө үед зөвхөн төр засаглалаар дамжиж буй нь улс төрийн соёлын түвшинг тодорхойлж буй юм.
Гэхдээ парламент дахь ардчилал, бүх нийтийн санал хураалт, сонирхлын бүлгүүдийг төлөөлөх намууд ба улс төрийн байгууллагуудын плюралист хандлагыг авч үзэхэд ямар ч засгийн газар олонхи сонгогчдынхоо хүсэл зоригт хандгүйгээр улс төрийн эрх мэдлийг авч чадахгүй нь илэрхий байгаа учраас энэ тохиолдолд нийгмийн гишүү,цийн оюуны түвшин – цар, оюуны чадавхи, нийгмийн сэтгэл зүйн орчин, олон нийтийн үзэл санаа зэрэг нь чухал нөлөөтэй. Парламент болон засгийн газарт ажиллаж буй төр засаг-улс төрийн зүтгэлтнүүдийн нэр хүндийг олон нийт хир үнэлж “Үнэлэмж” өгч байгаатай ч холбоотой юм.
Улс төрийн соёлын “либерал ардчилсан загвар”-ын үйл ажиллагааны нэг зарчим нь “Үл зөвшөөрөхийг – зөвшөөрөх” юм. Энэ нь улс төрийн хүчнүүдийн болон эвслийн засгийн газрын улс төрийн бодлогын хувьд ялгаатай төдийгүй зөрчилтэй байдлаа эерэгээр даван туулахад чиглэсэн улс төрийн бодлогоо хэрэгжүүлэх нөхцөл нь болдог.
Жам ёсны хуулиар зохицуулагдаж байдаг зах зээлийн нийгэмд эрх чөлөө, тэгш эрх, өрсөлдөөн ба зөрчил нь нийгмийн зүй зохицол, нийгмийн хөгжил дэвшлийг хангах боломж нь болж байдаг.
Улс төрийн соёлын “либерал ардчилсан загвар”-ын үндсэн ойлголтууд болох жам ёс, тэгш эрх, эрх чөлөө, шудрага ёс нь нийгмийн үнэт зүйлсийн системд чухал байр суурийг эзэлдэг.
“Эрх зүйт төр”-ийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нь эрх зүйт хуульд үндэслэсэн хуулиар л төр иргэний харилцааг зохицуулах явдал юм.
Либерал ардчилсан улс төрийн соёлтой орнуудад улс төрийн соёлын шалгуурын үзүүлэлт түвшин нь хувь хүний эрх чөлөө – чөлөөт байдлын хэрзгжилт, өмч хөрөнгө, орон байр, хувийн амьдралынх нь халдашгүй байдал – оюуны эрх чөлөөний баталгаат байдлаар тодорхойлогддог байна.
Нийгмийн гишүүд нь улс төрийн хувьд дотроо зөрчилтэй олон инз үзэл баримтлал бүхий бүлгүүдэд хуваагдаж байдаг тул улс төрийн намууд-сонирхогч бүлэглэлүүд, ОНХМХ-ийн үүргийн бүтэц үйл ажиллагаа нь харьцангуй бие даасан тухайн нийгэмд ноёрхож буй улс төрийн ашиг сонирхолд илүү нийцсэн прагматик шинжтэй улс төрийн чиг хандлага нь голлодог.
Энэ нь нийгэм органик бүтэц байдлаараа өөр хоорондоо үл нийцэх үнэт зүйлс бүхий зан байдлын хувьд олон янз “Суб соёл“ д хуваагддагын илрэл юм.
Аливаа нийгэмд “шашин” гэх мэт олон нийтийг хамарсан байгууллагууд улс төрийн хувьд төвийг. сахисан байх нь үндэстний “Суб соёл”-ын зөрчлийг гүнзгийрүүлж улс оронд улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэдэг байна. Үндэстний уламжлалт улс төрийн бодлого, өөрчлөлтийн хэлбэр-агуулгыг авч үзвээс өөрчлөлтийн түүхэн үе шатанд тухайлбал, парламент- сонгуулийн үйл ажиллагаанд хүнд суртал гаргах, уламжлалт – ёс заншлаа алдах, улс төрөөр “тоглох” гэх мэт сөрөг үр дагаварууд үүсч энэ нь улс төрийн системийн агуулгыг тодорхойлж байдаг гөдийгүй тухайн нийгмийн “улс төрийн соёл”-ын илэрхийлэл болдог. “Улс төрийн соёл”-ын энэхүү өвөрмөц хэлбэрийг Г.Алмонд “Харизматик” шинжтэй улс төрийн соёл гэж нэрлэжээ.
“Харизматик” улс төрийн соёлын хэлбэр /хэв шинж/-ийн өвөрмөц агуулга нь “улс төрийн соёл”-ын уламжлалт хэм хэмжээ алдагдах, үндэетний зан заншил, шашин шүтлэг, ёс уламжпалаа зөрчих, улс оронд улс төрийн топгворгүй нөхцөл байдал үүсэх, үндэстний улс төрийн мэдрэмж сулрах үүний улмаас “Үндэстэн”-ий асуудал орхигдож, улс орны тусгаар тоггнолын байдал хэврэгшиж бусдын нөлөөнд орж эдийн засаг – улс төр, батлан хамгаалах асуудалд “аюул” учирч нийгмийн сэтгэл зүй гүн гүнзгий хямралд орж улс төрийн тогтворгүй байдал үүсдэг. Улс төрийн ийм нөхцөл байдалд “үндэстний харизматик” үзэл баримтлалтай улс төрийн зүтгэлтнүүд төрдөг байна.
Аливаа үндэстний улс төрийн бодлогод “Харизматик” үзэл давамгайлснаар нийгмийн харилцаанд төрөөс зохицуулах – чиглүүлж удирдах эрх мэдлийг төрд төвлөрүүлэх хандлага – үйл ажиллагаа өсч нийгмийн өмнө тулгарч буй улс төрийн тулгамдсан асуудлыг улс төрийн нам – бүлэглэл, улс төрийн хүчнүүд өөр хоорондоо улс төрийн нэгдэл харилцаа холбоогүйгээр өөрсдийн үзэл баримтлалаар авч үзэж улс төрийн бодлого үйл ажиллагаагаа явуулж, улс орны үндэсний ухамсар – улс төрийн соёл, үндэсний гэх бүхнийг умартан нийгэмд тогтворгүй байдлыг даамжруулж байдаг.
Нийгмийн “улс төрийн соёл”-ын “Харизматик” хэв шинж нь хөгжиж буй орнууд болон нийгмийн тогтолцоо.гоо шинэчилж буй нийгмийн шилжилтийн үе шатанд оршиж буй улс оронд ихэвчлэн тохиодог. Үүний бодит жишээ нь, Монгол улсын 1992 оноос өнөөг хүртэлх улс төр – нийгмийн үйл явц бөгөөд парламентын өмнөх сонгуулийн кампанит ажпын улс төрийн бодлогын агуулга, чанар, төр ба иргэний харилцааны мөн чанараар тодорхойлогдож байна гэж үзэж болно. “Социализм”-аас “Хүмүүнлэг энэрэнгүй иргэний ардчилсан нийгэмд” шилжиж буй шилжилтийн үеийн нийгмийн бүх хүрээг гүнзгий хамарсан нийгэм – улс төр – эдийн засаг, үзэл суртлын хямрал нь аль нэг улс төрийн хүчин сонгуульд ялахын төлөө бус харин “Үндэстэн”-ий асуудлыг нийгмийн бодлогын түвшинд тавьж, “Монгол-Үндэстэн” орших, хөгжих асуудлыг онцлон үзэх өвөрмөц, бие даасан улс төрийн бодлого нийгмийн эрэлт хэрэгцээ болон тавигдаж байна.
Улс төрийн соёлын “харизматик” хэв шинж нь нийгмийн шилжилтийн үе шатнаа өөрчлөлт – шинэчлэлтийн явцад янз бүрийн хэлбэрээр хэрэгждэг. Улс орны улс төр, эдийн засгийн тогтвортой бус нөхцөлд “харист” улс төрийн үйл ажиллагаа нь сонгогчдын саналыг авах, улс төрийн симпатыг нь тодорхойлогч гол хүчин болдогийнхоо хувьд улс төрийн соёлын чухал элемент болж байдаг. ОНХМХ-үүд нь улс төрийн соёлын нэн чухал элементийнхээ хувьд мэдээллээр хангах, итгүүлж үнэмшүүлэхэд нөлөөлөх үүрэгтэй оролцдог.
Энэхүү шинж байдлаараа “харизматик” үзэл баримтлал, харизматикч лидер, сонгогчдын харизматик шинжтэй сонголт нь улс төрийн соёлын шинжүүдийг тодорхойлно. Сонгогчдын “сонголт” нь тэдний улс төрийн боловсрол, мэдлэг, хүмүүжил- соёлынх нь түвшинтэй холбоотой бөгөөд эцсийн дүндээ нийгмийн гишүүдийн үндэсний ухамсар-соёл, үндэсний ертөнцийг үзэх үзлийнх нь агуулгыг тодорхойлдог.
Манай орны нөхцөлд нийгмийн улс төрийн соёлын түвшин, цар, чадамж нь туйлын хангалтгүй байгаа нь парламент болон засгийн газар, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа иргэдийнхээ өмнө төрийн хүлээх хариуцлагын тогтолцоо үйлчлэхгүй байгаагаар илэрч байна. Өнөөгийн эрх зүйт төрийн бодит мөн чанар нь тоталитаризмын бүх шинжийг хадгалж буй учраас улс гөрийн соёлын “либерал” ардчилсан загвар хэрэгжихгүй байгааг нотолж буй юм. Нийгмийн оюун санаа үзэл бодлын шинэчлэлт огт хийгдээгүй учраас оюун санаа үзэл бодлын хувьд бид төрийн тоталитарист дэглэмд амьдарсаар байна.
Энэ үүссэн нөхцөл байдал нь даяаршлын эрин үед Монгол улс эдийн засаг, улс төрийн үзэл баримтлал, ертөнцийг үзэхүйн тухайд орших, эс орших нь “асуудал” болоод буй энэ цаг үед бид сонгуульд хэрхэн яаж оролцох, аль нам эвслийг, хэнийг сонгох нь улмаар парламентын засаглал хир тохиромжтой эсэхийг сонгож сонгуульд оролцох нь иргэдээс улс төрийн өндөр боловсрол улс гөрийн соёлын өндөр түвшинг шаардаж байна.
Дэлхийн I дайны дараа ЗХУ-ын гадаад бодлогод дулдуйдсан Оросын нөлөө Монголд ирж ирсэн нь Монгол үндэстнийг европчилоход нөлөөлсөн юм. Монголын гадаад бодлогын үзэл баримтлал нь мөн чанартаа “Монгол түүх соёл”-ыг мөхөлд хүргэх уг сурвалж нь “Орос ах ” өөрөө европчилогдох аюулд өртсөнтэй ч холбоотой юм. Өөрөөр хэлбэл, Чингисийн гэх тодотголтой “Оросын Монгол-Ар Монгол” нь Оросын Сталинчлагдсан “Социалист үзэл суртал”-аар тархиа угаалгасан нь Монгол үндэстний оюуны бүх үнэт зүйлсээ алдаж европчлогдсон юм. Энэ нь эцсийн дүндээ “Даяар ерөнхийн иргэншил” Монголын хөрсөнд буух боломж-угтвар нөхцөл нь болсон байна.
XXI зууны хүн төрөлхтний иргэншил гэх ойлголт нь “Баруун Европын иргэншил” хэмээн ойлгогдож бусад үндэстнүүд даган дууриах ёстой мэтээр ойлгогдож буй юм. Энэ үзэл онол 1990-ээд оноос хүйтэн дайны асуудал шийдвэрлэгдэж, даяаршлын үзэл баримтлалаар дэлхийн хэмжээний эдийн засаг, улс төр-үзэл суртал болон хөгжсөн байна.
Оросын философич профессор Э.А.Поздняковынхоор «Европын либерал ардчилсан үзэл баримтлал бол Баруун Европын фашизм ба коммунист үзлээр илэрсэн либерал ардчилсан үзлийн урсгал чиглэл бөгөөд либерал ардчилсан үзэл нь фашист ба коммунист шинжийг өөртөө агуулах ба эгалитарист шинж бүхий Баруун Европын “Иргэншил”-ийн улс төрийн эмгэг шинж» юм.
Амиа бодох, эргэлзэх, төөрөлдөх, үгүйсгэх, үл итгэх, өмчид хэт шүтзх зэрэг оюун санааны доройтлоос гарах гэсэн үзэлтэй нягт холбоотойгоор үүссэн фашист ба коммунист дэглэм нь Өрнөдийн орнуудын либерал үзэл баримтлалын хямралт байдал юм.
Америкийн политологич Фрэнсис Фукуямынхаар “харь нутаг”-ийн гэх зэрлэг иргэншил нь “либерал-ардчилсан үзэл” даяар ерөнхий утгаараа ялбал “түүх төгсөнө” гэж үзсэн юм.
Орчин үеийн либерал ардчилсан үзлийн даяар ерөнхийн ялалт нь эгалитарист болон аливаа бүхнийг тэгшитгэх, үндэстний өвөрмөц шинжийг устгахад хүргэдэг байна. Энэ нь улс үндэстнүүд тусгаар өвөрмөц онцлогоо алдаж баруун Европ төвт үзэлд уусаж болох нөхцөлийг бүрдүүлж буй юм.
Нийгэм оршихуйн үндэс нь “тэгш бус байдал” хэмээх философи үзэлд тулгуурлан үзвээс бүх нийтийн тэгш байдал, тэгш байх эрх нь (түүх-соёл)-ын мөхөл байж болох талтай.
Олон янз байдал бүхий “түүх-соёл” нь үндэстний зан төлөв, сэтгэлгээний учир холбогдолтой байдаг бол өөр бусад үндэстэнд сонирхлын болон танин мэдэхүйн шинжтэй байдаг.
Өрнөдийн сэтгэлгээний уг сурвалж болсон рационализм нь Энэтхэг маягийн иргэншил болох иррационализм, Күнзийн ёс суртахуунаас уламжпалтай Хятадын иргэншлээс давуутай гэдэг нь батлагдаагүй юм.
Өрнө ба дорнын улс орнууд шинжлэх ухаанд эрс өөр хандлагатай байдаг нь өрнөдийнхний шинжлэх ухаан нь сорилын, дорнодынх нь бясалгалын шинжтэй байдаг.
Иргэншил судлалыг үндэслэгч Оросын эрдэмтэн Н.Я.Данилевский “Россия и Европа” М., 1991. бүтээлдээ «Хэт иргэншүүлсэн “би” төвт үзэл болон нэг улс нөгөөгөөс, нэг түүх соёл нөгөө түүх соёлоос давуу гэх үзэл санааг үгүйсгэж нийт хүн төрөлхтний гэх ойлголт нь үндэстний шинжийг устгасан байдал» гэж үзсэн юм. Иргэншлийн онолч соёлын философич Германы эрдэмтэн О.Шпенглер “Европын төгсгөл” /1923/ номдоо орчин үеийн философийн концепц болох түүх нийгмийг үзэх соёл иргэншилийн онолын үзэл баримтлалаа дэвшүүлж «… түүх соёл буюу соёл иргэншил нь гурван үе шатыг дамжих бөгөөд … II шатандаа үндэстний оюуны үнэт зүйлс бүтээгдэж үндэстний түүх соёл ёс уламжлал зан заншил, хэл, сүсэг бишрэл, төлөвшин тогтож үндэстний түүх соёл бүтээгддэг. Харин III шат буюу Иргэншлийн үе шатандаа үндэстний оюуны дотоод ертөнц бүдгэрч үнэдстний зөн билиг, зөн совингийн мэдрэмж устаж, ертөнцийг үзэхүйн үндэс нь материалчлагдаж амьдрахуйн арга нь биологичлогдож улмаар 200-300-аад жилд “үндэстнлй тусгаар түүх соёл” устдаг бөгөөд үндэстнүүд тодорхой цаг хугацаанд өөрийн хэмнэлээр оршиж түүх соёлоо бүтээж байдаг, энэхүү түүх соёл нь үндэстний дотоод ертөнцийн буюу оюун ухааны амьдралыг тусгасан зөн совин, зөн билгээр бүтээгддэг. Уг үндэстний зөн билэг, зөн совин нь үндэстний цөөнхөд заяагдсан “Бурхан”-ы хишиг…» хэмээн үзсэн байна. Аливаа “үндэстний түүх соёл” нь үндэстнийхээ “зүрх сэтгэл”-ийг алдсанаар хэл, ёс уламжлал, зан заншил, амьдрах арга ухаан, шашин шүтлэг, урлаг соёл, төрийн уламжлалт улс төрийн бодлого, төр ба шашны харилцааны уламжпалт ёс жудагаа гээж бусдад уусан мөхдөг байна.
Үндэстний бие даасан тусгаар тогтнол нь “түүх соёл” нь өөрийн өвөрмөц зүрх “сэтгэл”-тэй түүнийхээ цараар хэмжигдэнэ. Үндэстний “түүх соёл”-д төр нийгмийн амьдрал, улс төрийн үнэт зүйлс багтах төдийгүй үндэстний философи сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, шашин, ёс суртахуун төлөвшсөн байдаг. Эдгээр нь өвөрмөц агуулгатай хэв шинж бүхий тул давтагдашгүй, өвөрмөц шинж байдал нь үндэстний төрийн бодлого шашин, урлагийн хэмнэлээр тодорхойлогддог.
“Иргэншил” судлаач философичид Н.Я.Данилевский, С.Тойнби, О.Шпенглер, А.Сорокин нарын үзэл баримтлалаартунгаан үзвээс XXI зуунд маш хүчтэй дэлгэрч байгаа Европ төвт хүн төрөлхтний иргэншил гэх ойлголт нь 1990-ээд оноос даяаршлагдсан дэлхий ертөнц буюу даяаршлын эрин үе гэх хэмнэлээр ойлгогдож их гүрнүүдээс хараат эдийн засаг, улстөр, үзэл суртлын нөлөө ихсэж байгаа энэ үед даяаршлагдсан зуунд биеэ даасан эдийн засаг, батлан хамгаалах болон оюун санааны үндэсний бодлогогүй – үндэсний үзлээ умартсан Монголчууд бид Чингисийн гэх тодотголтой Монгол үндэсээ яаж аварч үлдэх вэ гэдгийг бодолцох цаг үе нь ирсэн байна.
Үндэстнээ гэх зөн билэг, зөн совин, “билигийн нүд” нь оюунлаг хэсэг болох үндэстний цөөнхөд нь “бурхан”-аас хайрладаг юм бол Монголчууд бид “Үндэсний үзэл” шашин, түүх соёлоо дээдэлсэн улс төрийн хүчний мөрийн хөтөлбөрийг анхааран судалж тэнгэр заяат Монгол үндэстний билгийн нүдээр үндэстэний улс төрийн соёлыг судлан боловсруулах нь тулгамдсан зорилт болон дэвшигдэж байна.
Ном зүй
- 1. Баталов Э.Я “Политич^ская культура соврменного Американского общества” М., 1990.
- Бурлацкий Ф.М, Галкин А.А. “Современный Левиафан” М., 1985.
- Ильин В.Н. “Религия революции и гибель культуры” Париж. 1987,
- Пивоваров Ю.С “Политическая культура и политическая система ФРГ М„ 1985.
- Смирнов В.П. “Франция: Страна, люди, традиции” М., 1988.
- Almond G and Verba S. “The civic culture: Political attitudes and Democracy in five countries” Princeton. 1963.
- Pyel. Political culture (International Encyclopedia of Social Sciences) NY., 1968. vol.12
- Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрүүд. УБ., 2008. VI cap