Р. Гончигдорж
/Матетикийн ухааны доктор, Улсын Бага Хурлын дарга асан, УИХ-ийн гишүүн. МСДН-ын дарга/
Шинэ толь №4, 1994
Түлрүүр үг: реформ, холимог , анализ,сонгуулийн тогтолцооны төлөвшил, сонгогчдын төлөвшил, сонгуулийн рецорм
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Монгол Улсын парламент сонгуулийн реформыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг хэрхэн тавьж өгөх вэ? гэдэг асуудлаар энэ Бага хуралд яригдаж байгаа зүйл шинжлэх ухааны үндэстэй болоосой гэж хүсэж байна.
Илтгэлүүд шинжлэх ухааны үндэслэлтэй, судалж, харьцуулсан судалгаа бүхий байна. Энэхүү судалгааг хийсэн арга барил нь сонирхолтой, агуулга хэлбэр, арга зүйн талаасаа шинэлэг байгаа нь харагдаж байна. Сонгогч сонгуульд оролцсон сэтгэл зүй болон бусад олон хучин зүйлийг яаж спектрийн хувьд гаргаж ирэх, тэднийг яаж тестийн журмаар тодорхойлох, үүнээс сонгуулийн тоон үзүүлэлтүүдийг яаж гаргаж, задлан хуваарилах вэ? Yүнийгээ сонгуулийн хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрүүд дээр явуулсан тохиолдолд ямар үр дүнд хурэх вэ? гэдэг дээр шинжлэх ухааны үндэслэлтэй анализ хийсэнтэй маргах аргагуй юм. Тестийн хувьд монго чуудын харгалзаж үзэх тал байх болов уу? Гэдгийг хэлье гэж бодож байна. Манай орны хувьд шууд тойруу тестээсээ тойруу тест авах нь үнэн мэдээлэл авахад илүү тохиромжтой байдаг. Та энэ сонгуульд чухамхуү өөрөө шийдэв үү?, даргыг дагав уу? олон түмнийг дагав yy? гэдэг дээр өөрийгөө хүндэтгэх сэтгэл зүй их хүчтэй байдаг ард түмний хувьд шууд өөрийнхөө хүслийн дагуу өгсөн гэдэг үзүүлэлт бол гарцаагүй өндөр гарна. Тиймээс үүнийг далд, тойруу тестийн замаар гаргаад, гаргасан зүйлүүд дээрээ анализ хийвэл илүү боломжтой болох болов уу? гэж арга зүйн хувьд энэ шүүмжийг хэлье гэж бодлоо. Нэгэнт улс төрийн намыг төөлөөлж үг хэлж байгаагийн гаргасан хувьд сонгууль, Сонгуулийн хуультай холбогдсон ганц хоёр зүйлийг улс төрийнх нь талаар хэлье гэж бодож байна. Ер нь Монгол Улсад сонгууль яаж болох, сонгууль гэж юу вэ? гэдэг асуудлыг бид Монгол Улсынхаа Үндсэн хуулийн эх сурвалжаас ойлгодог. Чухамхуү төрийн бүх эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй. Ард түмэн, иргэн хүн энэ эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ, өөрөөр хэлбэл, оролцох төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ гэсэн энэ үндсэн агуулгыг хэрхэн хангаж байгаагаар өнөөгийн Монгол Улс дахь сонгуулийн үр дүн, сонгуулийн үйл ажиллагааг дүгнэх ёстой. Сонгуулийн бүх зорилго зөвхөн үүнд чиглэх ёстой гэж ойлгож байна. Энэ үүднээс улс төрийн намууд хэдийгээр засгийн эрх мэдлийн төлөө, засгийн эрх мэдлийг хуваалцан барихын төлөө боловч эцсийн үр дүндээ Монгол улсдаа ардчилсан нийгмийг төлөвшүүлэх, ардчилсан тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд чухамхүү олон ургальч төлөөллийн үзэл санааг телөвшүүлэхийн тулд улс төрийн намуудын хүссэн үр дүн энэ байх ёстой гэсэн үүднээс 1992 оны сонгууль бол бүх улс төрийн намуудын хүсээгүй үр дүнд хүргэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй юм. МАХН ч гэсэн ийм үр дүнд хүрч дангаар парламентын эрх мэдлийг хэрэгжүүлэхийн төлөө байгаагүй гэдэг ойлгомжтой. Чухамхүү яаж засийн эрх мэдлийн хуваарилалтад оролцох вэ?, аль болохоор төрийн эрх мэдлийг авах тэр хэмжээнд хэрхэн хүрэх вэ?, гэхдээ чадварлаг оппозицитой байж, олон түмний санаа бодлыг парламентад цуглуулах төлөөллийг яаж бүрдүүлэх вэ? гэдэг нэгдмэл ойлголттой байсан болов уу? гэж бодож байгаа учраас МАХН-ыг төлөөлж хэлсэн хүнийг хувийн бодлоо хэлж байна гэж бодохоос биш намын дүгнэлт нь өөр байх болов уу? гэж бодож байна. Ийм учраас ямар нэг намын эрх ашгаас биш, Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийг харгалзан үзье. Үүнээс үүдээд манай төрийн засаглал нь парламентын хэлбэр учраас сонгуулийг парламентын сонгуулийн хувьд нь илүү их ярих явдал энэ Бага хурлын гол зорилго байх ёстой. Сонгуулийн субъектууд болох сонгогчид, улс төрийн намуудыг яаж төлөвшүүлэх вэ? гэдэг асуудлыг сонгуулийн үүднээс авч үзэх хэрэгтэй байна. Бид өнөөдөр Сонгуулийн хуулийг яаж хийвэл улс төрийн намууд энэ олон ургальч төлөөллийн ардчилалтай нийгэм, сонгогчид өөрсдөө төлөвших вэ? гэсэн арга зүйн талаас энэ Сонгуулийн хуульд хандах нь зүйтэй юм. Төлөвшүүлэлтийн асуудал бол өнөөдөр үнэхээр улс төрийн намыг төлөвшүүлж чадахуйц улс төрийн намууд парламентын суудал авсан тэр хариуцлагынхаа үүднээс төрийн эрх мэдлийгн хариуцлагыг хүлээлэг, УИХ-ын гишүүд нь тэр намынхаа нэг баримтлалын үүднээс ажиллаж чадаж байдаг. Парламентын чадварлаг бүлгүүдийн хэмжээнд ажиллахын тулд нам, УИХ-ын гишүүдийн хоорондох харилцааны асуудлыг эрх зүйн хувьд тодорхой баглаасанд оруулах ёстой. Ингэж чадахын тулд сонгуулийн, пропорционал систем байх уу, мажоритар систем байх уу? Эдгээрийн холимог систем байх уу? энэ үүднээс өнөөгийн Монголын төрийн тогтолцоог хэрэгжүүлэх асуудал маш чухал ач холбогдолтой болж байна. УИХ-д цөөнх байхгүй болох нөхцөлд уг намыг өөрийг нь парламентын бүлгийнх нь хувьд тогтворгүй үйл ажиллагааны хэлбэрт оруулах гол шалтгаан болох ёстой бөгөөд ийм хандлага байгааг бид өнөөдөр практик дээр харж байна. Иймээс нам өөрийнхөө үзэл бодлыг парламентад нэг мөр явуулж чадахгүй байх нөхцөл зайлшгүй үүсэх, ингэснээрээ улс төрийн нам гэсэн агуулга үгүйсгэгдэж, түүнийг төлөвшихөд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйл болж байна. Сонгогчдыг төлөвшүүлэхэд сонгогчид өөрсдийн саналыг тооцдог байх ийм зарчим сонгуульд тусах нь чухал юм. Энэ зарчим нь өнгөрсөн сонгуульд 42%-ийн алдагдалтай, өөрөөр хэлбэл, монголын сонгогчдын 42% -ийн санал энэ сонгуульд тооцогдоогүй бөгөөд Үндсэн хуулинд заасан төлөөлөгдөх эрхээ эдлэх боломжоо тэд алдсан гэсэн үг юм. Заавал тооцогдох өөрөө төлөөлөгдөх энэхүү эрх мэдэл нь ямар сонгуулийн системийн үед тусгагддаг вэ? гэдэг талаас нь сонгуулийн системийг сонгож, сонгогчийн алидаа санал тооцогдсон байх ёстой. Тэр санал эрх мэдлийг авч байгаа төлөөлөл дотор багтаж болно. Хаана багтаж байгаа нь хамаагүй. Энэ үүднээс пропорционал систем нь тухайн төлөөллийн баталгааг хангахын тулд зайлшгүй байх агуулгатай байна. Үүнээс гадна энэ чөлөөт сонгууль нь чөлөөт сонголт байх ёстой гэдэгт сонгогчид төлөвших ёстой. Гэтэл өнгөрсөн сонгуулийн үед сонгогчийн гол санал байх ёстой гэсэн төлөвшилтийг алдагдуулсан гэдгийг бид өнөөдөр хүлээн зөвшөөрч байна. Энэ байдал юунаас хамаарч байна гэвэл заавал тодорхой тооны санал өгсөн тохиолдолд сонгогч эрхээ эдлэх ёстой гэсэн эрх зүйн шаардлага шахалт тавьсан нь тэдний чөлөөт байдлыг алдагдуулсан. Мөн сонголт байх ёстой. Өөрөөр хэлбэл, сонгогч өөрийгөө төлөөлүүлэх төлөөллийн хувьд монголын бүрийн хувьд адил тэгш байх ёстой. Улс төрийн намууд зөв төлөвшиж чадахуйц тийм сонгуулийн хуулийг хийх явдал нь Монгол Улсад ардчилал зөв төлөьших ганц хувь заяа нь хулээгдэж байна гэж хэлж болно.Улс төрийн өнөөгийн сонгуулийн баримт, сонгуулийн баримт, сонгуулийн дараахь нөхцөл байдалд сэтгэл түгшиж байгаа нь Монгол Улсын ардчилсан түгтолцооны хөгжлийн хувь заяа ямар нэг байдлаар зогсонги байдалд орсонтой холбоотой. Энэ нь эргээд сонгогчдыг өмнөх дадал зуршил руу түлхэн оруулж болзошгүй гэсэн болгоомжлол бодитой байгааг хэлэх ёстой .Сонгуулийн хуулийн талаарх улс төрийн баримтлал дүгнэлтүүдийг ийм хийх ёстой.Энэ нь миний бодож байгаагаар бүх улс төрийн намуудын хүсэл эрмэлзлэл байгаа болов уу. Дараагийн нэг гол асуудал байна. Энэ нь парламентад суудал авсан намууд байна, бас авч чадаагүй болон шинэ улс төрийн намууд байна. Эдгээрийн хүсэл эрмэлзлэлийг яаж хэрэгжүүлэх вэ? Энэ механизм бол мэдээж хууль эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа УИХ-д байгаа. Тэгвэл УИХ яаж энэ Сонгуулийн хуулийг баталж гаргах вэ? гэдэг аргачлал дээр бас нэг тодорхой зуйлийг хэлэх ёстой. Нэгэнт УИХ, улс төрийн намуудын харьцангуй тохиролцоо бол улс төрийн сонгуулийн реформыг хийх ёстой гэдгийг хулээн зөвшөөрсөн бөгөөд үүнийхээ дагуу сонгуулийн бух үйл ажиллагааг улс төрийн намуудын төлөөлөлтэй kомиссоор хэрэгжүүлэх ёстой. Энэ нь бид Үндсэн хуулийг батлан гаргасан тэр туршлагаасаа эргэж харах юм бол улс төрийн намуудын тохирсон тохиролцоог эвдэлгүйгээр эдийн засгийнх нь хувьд баталгаажуулж өгөх механизмын хувьд УИХ энэ Сонгуулийн хууль дээр ажиллах ёстой. Иймээс УИХ-д сууж байгаа гурван нам өндөр хариуцлага хүлээж, намуудыг төлөөлж байгаа төлөөллүүд намуудынхаа энэ бодлогыг хатуу баримтлан уг асуудлыг шийдвэрлэх юм бол Сонгуулийн хуулийн талаар хийж байгаа энэ Бага хурал ач холбогдлоо өгч, мөн улс төрийн намуудын эрх ашигт биш Монгол Улсыг төлөөлсөн олон ургальч ардчиллын эрх ашигт нийцнэ гэдгийг харгалзах ёстой. Иймээс намууд эхний шатанд бүгд нэгдэж болно. Гурван нам парламентын хүрээнд нэгдэж болно гэсэн итгэл найдвар байна. Ингэж чадсанаар бид урсгал салхинд биш хатуу бодсон улс төрийн баримтлалын хувьд сонгуулийн реформыг хийж чадах ёстой. Үүнтэй бусад намууд санал нэгтэй байх гэж найдаж байна.
Маргааш хэд хэдэн улсын сонгуулийн тогтолцооны тухай асуудлыг сонсож танилцана. Үүнтэй холбогдуулж, зарим зуйлийн ялгааг тодруулж ярилцах хэрэгтэй.Бид холимог, пропорционал, мажоритар систем гэж ярьж байна. Математик утгаараа ярих юм болхоорондоо тоон үзүүлэлтээр шилжих зүйл юм. Тиймээс эдгээр нь нэг нэгэндээ тоо, чанараараа тасралтгүй шилжих учраас яг ямар, ямар зааг дээр нь эдгээр системийг байна ялгаж бйана гэдэг acyудлаар ойлголцох нь чухал. Ялангуяа холимог систем. Холимог системийн хувьд миний бодлоор 2 хэлбэр байх юм гэж ойлгож байна. Холимог систем гэдэгтээ хоёр үгийг нэг дор ойлгоод байгаа. Яг хууль хийгээд зарчмын ялгаатай болж байна. Yүнд:
1.Холимог системийг институтынх нь хувьд салгаж тэгээд зэрэгцүүлж явуулаад Их Хурлын бурэлдэхүүнийг гаргаж ирэх гэсэн нэг хэлбэр байна Өөреөр хэлбэл, суудлын хэдийг нь мажоритар системээр, хэдийг нь пропорционал системээр гаргаж ирэх, ингэж Их Хурал бүрэлдэнэ.
- Санал өгөлтийн байдал адил ба дотор нь тэгж хуваарилахгүйгээр дараа нь суудал эзлүүлэх хуваарилалтыг хийхдээ нэг хэсэг нь мажоритар, нөгөө хэсэг нь пропорционал хэлбэрээр гарч ирнэ. Энэ нь тодорхой хэмжээний дээд өндөр босготойгоор, өөрөөр хэлбэл, жишээ нь, 50-иас дээш санал авсан нэр дэвшигч шууд сонгогдоно, 50%-ийг авч чадаагүй бол шууд тэр санал нь түүнийг дэвшүүлсэн намын санал болж хувирч, тэдгээрт намуудад пропорционалаар суудал хуваарилагдана, тэгвэл нэг хэсэг нь мажоритар маягаар гарч ирэх, нөгөө хэсэг нь намд суудал хуваарилагдах замаар гарч ирэх юм. Энэ хоёр хувилбарын сайн тал нь хаана байна үүнийг ялган салгах шаардлагатай Tүүнээс гадна шууд сонгууль гэж юу вэ? гэдэгт Үндсэн хуулийн хэмжээнд маш их ялгаатай ойлголтууд байгаа.Миний найдаж байгаагаар АНУ, ХБНГУ, Зүүн Европын улс орны Үндсэн хуулин дахь зарчим энэ зарчмын дагуу сонгуулиа хэрэгжүүлж байгаа ойлголтын үүднээс шууд сонгуулийн тухай ухагдахуун тодрох байх. Энз маргааныг Бага хурлын явцад ялгаж тодруулах нь зүйтэй Шууд сонгууль гэдэг Үндсэн хуулийн зарчим бол мажоритар системээр зөвхөн хүн дээр нь санал өгч байж явуулах ёстой сонгуулийн систем мөн гэж ойлгохгүй байгааг хэлэх хэрэгтэй. Дараа нь тэгш байх гэсэн ойлголт дээр маргаантай байдаг. Үндсэн хуулинд сонгуулийн тэгш гэдэг ойлголт ороогүй учраас үүнийг ялгаатай хийж болно хэмээн Үндсэн хуулийн агуулгыг тайлбарлаж зарим нь ярьдаг. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийг нийт агуулгаар нь авч үзэх юм бол монгольн иргэн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, хүний эрхийн бүх талаараа тэгш байна гэдэг тэр агуулга Үндсэн хуулийн өөрийнх нь үндсэн агуулга учраас онцгой тохиолдолд улс төрийн эрхээ эдлэх, сонгуульд оролцоход тэгш зарчимтай байх ёстой. Бид хоёр зүйлийг ялгах ёстой.
Төлөөллийн багтаамж, төлөөллийн тэнцүү байдал. Энэ нь сонгуулийн зохион байгуулалтыг тойргийн зарчмаар хийхдээ орон нутгийн тойрогт хүн амын багтаамжлал, тэндээс сонгогдох төлөөллийн багтаамж пропорционал байх ёстой гэдгээрээ манайд олон мандат ялгарч гарч ирж байгаа. Энэ нь тэгш биш байдлыг гаргаж байгаа биш тэгшийг багтаамжаар нь хуваарилаж байгаа хуваарилалт юм. Харин орон нутгийн нэг иргэний хувьд сонгуульд өгөх саналын хэсэг нь, өөрөөр хэлбэл, нэг хүн өөрийгөө нөгөө хүнээр төлөөлүүлэх зарчим энд байна гэж ойлгож байгаа юм. Энэ ч утгаар Улсын Бага Хуралд хэлэлцэж байх үед ийм санал гарч байсан. Тухайлбал харахад олон санал өгч байгаа боловч агуулга нь нэг л санал юм. Жишээ нь: Австрийн сонгуулийн системээр (үүнийг шилжүүлэх саналын систем гэх юм уу) нэг хүн бол хичнээн ч хүнд саналаа өгч болно гэхдээ зөвхөн дугаарлаж өгдөг. Эцсийн эцэст энэ хүний санал заавал тооцогдоно. Тооцогдохдоо нэг дэх хүн дээр, түүн дээр болохгүй бол хоёр дахь хүн дээр, болохгүй бол гурав дахь хүн дээр гэх мэтчилэн явж байгаагаараа энэ нь олон санал өгч байгаа биш ганц саналын эрхээ дамжуулан хэрэглэж байгаа гэсэн жишээтэй. Гэтэл манайд нэг газарт гурван хүнд саналаа өгдөг, нөгөө газар гурван хүнээр төлөөлүүлдэг, нэг газар хоёр хүнээр төлөөлүүлдэг энэ байдал үнэхээр ялгаатай тэгш байдалтай гэдгээс ялгаатай юм. Бас нэг асуудал нь Монгол дахь сонгуулийн тогтолцоо юм. Дээр улс төрийн намынхаа баримтлалыг хэлж байхад сонгууль улс төрийн нам, сонгогчид, тэдгээрийн хоорондын хамаарал холбоо,тэдгээрийн бие даасан төлөвшилтийн тухай асуудал ярьж байсан. Ялангуяа, сонгуулийн тогтолцооны тухай ярихдаа УИХ-ыг сонгох системийн тогтолцооны тухай их ярьж байгаа. Эцсийн эцэст намтайгаа холбож авч үзэх юм бол намуудыг яаж төлөвшүүлэх вэ? Гэдгийг авч үзэхдээ улс төрийн намуудын орон нутаг дахь нөлөөлөл, үйл ажиллагаатай холбож авч үзэх, түүнчлэн Монгол Улс дахь өөрөө удирдах ёсны байгууллага буюу нутаг дэвсгэр захиргааны нэгж дэх Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг ойлголттой бас авч үзэх ёстой. Хоёр дахь нь төрийн институт биш боловч өөpөө удирдах ёсны институт болохынхоо хувьд өөрөө өөрийхөө эрх мэдлийн хүрээнд асуудлаа шийдвэрлэхдээ мөн улс төрийн намуудын шууд оролцоотойгоор энд сонгууль явагдах ёстой. Ингэж чадсан тохиолдолд улс төрийн намууд ялангуяа, орон нутагт бэхжиж, орон нутагт өөрийн тодорхой нөлөөллийг бий болгох замаар эцэст нь УИХ-ын сонгуульд намууд жинхэнэ чадварлаг байдлаар оролцох боломж бүрэлдэнэ. Энэ үүднээс Монгол Жлс дахь сонгуулийн тогтолцоог шинэчлэн өөрчлөх, түүнээс гадна Монгол Улсад улс төрийн амьдралын ердийн хэмнэлийг бий болохоор эдгээр сонгуулиийн хуваарилалтыг зохион байгуулах, тухайлбал, 2 жилийн хугацаатайгаар аливаа нэг түвшний сонгууль явагддаг байх, энэ сонгууль дээр иргэд өөрсдийнхөө улс төрийн идэвхжилийг илэрхийлж байх, энэ нь тухайн үе дэх төрийн байгууллага, төрийн орон нутгийн байгууллага улс орны амьдралын талаар иргэдийн нийтлэг үзэл бодлыг илэрхийлэх түүнийг таньж мэдэх боломжийг бүрэлдүүлэх ёстой. Өөр нэг зүйл бол сонгуулийг явуулах институтын хувьд, бид Сонгуулийн ерөнхий тухай ярих ёстой. Сонгуулийг зохион байгуулдаг тэр байгууллагын бие даасан, улс төрийн намуудаас хараат биш байдлыг яаж хангах вэ? Өнөөдөр энэ байгууллага УИХ-ын дэргэд байгаа. Гэтэл УИХ бол тухайн сонгуулийн үед хэн олонх болсон тэдний бодлогын үргэлжлэл байх ёстой гэж хэлэхээс өөр арга байхгүй. Энэ үүднээсээ би Сонгуулийн ерөнхий хорооны бид даасан байдлыг улс төрийн намуудын тэгш оролцоотойгоор, эсвэл тэднийг улс төрийн намын харъяалалгүй албан тушаалтных нь хувьд бие даасан болгох, тэгээд сонгуулийг явуулах нэгдмэл институтын тогтолцоог бие даасан байдлаар бий болгох аcуудлыг ярих хэрэгтэй. Өөр нэг зүйл бол УИХ-ын сонгуулийн хууль УИХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын нэгжийн хоорондын холбоог ярихгүй бол болохгүй. Тухайлбал, зарим гишүүдийн энд хэлснээр УИХ-ын гишүүний бүрэлдэхүүний дотор бие даасан гишүүд орж ирэх институтыг бий болгох асуудлыг ярьж байга. Өөрөөр хэлбэл, сонгуулиар заавал тийм гишүүд гарч ирдэг байхаар. Тэгвэл тэр хүмүүс УИХ-д орж ажиллахад яаж УИХ-ын зохион байгуулалтын үйл ажиллагааны нэгжийг бий болгох вэ? Яаж Монгол Улсын Үндсэн хуулиар императив мандатгүй, чөлөөт мандаттай ийм гишүүдийн үйл ажиллагааг, бие даасан институтээр нь нэг нэгээр гаргаж ирчихээд тэгээд нийт монголын ард түмний төлөөлөгч болох статусаар УИХ-д тэд үйл ажиллагаа явуулах вэ? Ийм асуудлыг заавал зохицуулах ёстой. Эцсийн зүйл нь сонирхлын бүлгийн тухай асуудал. Жишээ нь, Монгол Улсад бурэлдэн бий болсон УИХ-д олон нийтийн сонирхлын бүлгийн сонирхлыг ямар замаар оруулж ирэх вэ? гэдэг нь УИХ- ын үйл ажиллагааны зохион байгуулалт, эдийн засгийн аcyудлаар зохицуулагдах асуудал. Сонирхлын бүлгийг намууд сонгууль явуулахда яаж өөртөө оруулж ирэх вэ? гэдэг энэ агуулгаараа анхаарагдаж байгаа. Энэ үүднээс бид Сонгуулийн хуулинд яаж сонирхлын олон нийтийн бүлгээс санхүүгийн тусламж авах, үүгээр дамжуулан тэдгээрийн ашиг сонирхлыг УИХ-д илэрхийлэхийн баталгааг тэдний хувьд бий болгох вэ? гэдэг холбоон дээр ярих ёстой.Урсгал байдаг зуйлийг эдийн засгийн зохицуулалтанд оруулж Сонгуулийн хуулийг гаргах энэ хандлагыг бий болгож байгаа гэж ойлгож байна. Бас нэг зүйл хэлье. Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй байна гээд түүнийг ард түмэн яаж хэрэглэх вэ? гэдэг асуудал дээр зөвхөн хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд ярьж байгаа. Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд харьцангуй ойлгомжтой.
Шүүх эрх мэдлийн хувьд яаж ард түмэн өөрийнхөө төлөөллийг илэрхийлдэг вэ? гэдэг acyудлыг судлах ёстой.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хянасан: Б. АРИУНБАЯР