Жеффри Е. Гартен/Иелийн удирдлагын сургуулийн тэнхмийн эрхлэгч/
Шинэ толь №26, 1999
Түлхүүр үг: санхүүгийн хямрал, эдийн засгийн либералчлал, Wall-Street , ОУВC
Нэгдүгээр сард Бразилд гарсан эмх замбраагүй байдал нь 1997 оны 6 дугаар сард Тайландаас эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал үргэлжилж буйн нотолгоо байлаа. Тогтвортой байдал өсөн нэмэгдэхийн сацуу бэрхшээл хүндрэлүүд тохиолдож байгаа бөгөөд дэлхийн эдийн засаг эдгээр бэрхшээлүүдийг даван туулахад олон улсын нэгдмэл байдал нэн чухал гэдгийг Бразилийн хямрал харууллаа. Аминд орсон олон үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн Вашингтоны албаны хүмүүс хийгээд Wall-Street (Америкийн мөнгөний зах зээл)-ийн удирдлагуудын оролцсон хаалттай, тусгай, ээлжит хэлэлцүүлэг саяхан болсон бөгөөд хэлэлцүүлгийн явцад тэд бүх нөөц бололцоогоо дайчлах талаар болон өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг билээ. Тэд юу болов, яагаад гэдэг дээр санал нэгтэй байдаг ч гол тоглогчид нь юу хийх ёстой вэ гэдэг дээр санал нийлдэггүй нь хэлэлцүүлгүүдийн явцад харагдлаа. Энэ нь дэлхийн эдийн засаг зүрхээр нь гэнэт хатгадаг ужиг өвчтэй гэсэн үг юм. Социалист системийн нуралт нь өвчтөндөө эрүүл саруул, чийрэг буйг нь хэлчихээд байгаа эмч нарыг мэл гайхахад хүргэсэн билээ. Гэвч шархадсан хэсэг нь эрчимт эмчилгээнд байсаар байгаа бөгөөд мэс заслын дараахь эмчилгээний эмч нэр онош ба эмийн жорын талаар хоорондоо маргалдсаар л байна. Тодруулж хэлбэл, өнөөдрийн энэ хямралт байдлаас өмнө ч дэлхийн санхүүгийн системийн тодорхой зургийг хэн ч бодитойгоор гаргаж чадаагүй. Өдөр тутам хүмүүсийн гар дээр маргалдаж байдаг 1.5 тэрбум гаруй долларын валютын арилжааны талаар ч, квант физик дээр үндэслэгдсэн санхүүгийн шинэ шинэ аппарат хэрэгслүүдийг ойлгож мэдэх талаар ч, том банкнаас жижиг сангууд хүртэл жагссан зах зээл дээрх тоглогчдын тоо өсөх талаар ч дэлхийн эдийн засагт оролцогч орнуудын тоо нэмэгдэх талаар ч хэн ч юу ч хэлээгүй билээ. Эдгээрээс гадна зохицуулалтын, хяналт шалгалтын, улс төрийн зэрэг олон систем буй болоод байгаа бөгөөд орчин үеийн капитализмыг бүрэлдүүлэн бэхжүүлэхэд шаардагдах эдийн засаг, улс төр, нийгмийн механизмуудын талаар маргаантай зүйлүүд байна. Эдгээрийг амьдралд хэрэгжүүлэх нь юу болов яагаад гэдгийг ойлгож мэдэхэд бэрхшээл учруулж байгаа төдийгүй хямралын хамгийн аюултай үе нь дуссан гэсэн ойлголт нь өөр ноцтой аюулаас сэрэмжлэхийн тулд хямральн зохицуулагчдын гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хурааж магадгүй байна.
Гэвч тодруулж нарийвчилсан зураглал нь санаа зовоож байна. Хөгжиж буй орнуудын тоо нь 1998 онд дөнгөж 2 хувиар өссөн 1997 оны түвшнээсээ барагцаалбал 2 дахин бага байгаа бөгөөд энэ онд төдийлөн ихээр нэмэгдэхгүй бололтой. Шинээр бий болж байгаа зах зээлүүд рүү урсдаг хувийн хөрөнгийн урсгал нь бүгд хатаж ширгээд байгаа бөгөөд дахин сэргэхгүй байх болно. Хөгжиж буй орнуудын үндэсний нийт бүтээгдэхүүний 40 хувийг устгаж байгаа 36 орон нь 1998 онд нэг хүнд ногдох сөрөг өсөлтөнд нэрвэгдсэн байж магадгүй юм. Зүүн Латин Америк тэр аяараа эдийн засаг, нийгмийн үр дагаврьн урьдчилан хараагүй нийгмийн бүтэцтэй байгаа ба ядуурал өссөөр байна. Үүсч бий болж байгаа 5 том зах зээлийг авч үзье. Бразил дээсэн дөрөөн дээр байна. Индонези нийгмийн хувьсгалын ирмэг дээр, Оросын эдийн засаг чөлөөтэй унасаар л… Хятадын эдийн засгийн шинэчлэлт нь экспорт удааширсан өсөлтийн хэмжээ нь төлөвлөгөөт төлөвлөгөөт зорилтынх нь хэмжээнд хүрээгүй, орон нутгийн банкууд нь гадаадын өрөнд орсон зэрэг дарамтанд орсон. Энэтхэгийн хөгжил дэвшилд дотоодын улс төрийн байдал нь саад учруулж байна. Үүний улмаас дэлхийн худалдааны өсөлт 50 хувиар буурсан бөгөөд Америк болон Европ дахь дээрх үзүүлэлтүүд нь зогсолтгүй буурч байна. Дэлхийн хоёр л бүс нутгийн худалдааны өсөлт эрүүл, хэвийн явагдаж байна.
Хямрал нь орчим үеийн капитализмыг байгуулахад нэлээд амжилт олж байгаа улс орнуудын итгэл найдварыг нурааж байгаагаарааа хамгийн их хөнөөлтэй юм. Гадаадын албаны хүмүүс хийгээд бизнес эрхлэгчид санаа зовоож байгаа асуудлуудын талаар нийтэд мэдэгдэхийг хүсэхгүй байгаа юм. Дээрх улсуудын сайтар бодож боловсруулаагүй эдийн засгийн либералчлалыг эсэргүүцсэн эсэргүүцэл улам нэмэгдсээр эмх замбараагүй байдал газар авсаар л байна. Ази-Номхон далай Америк тивүүд болом бусад олон газарт засгийн газруудын хооронд чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн 1990-ээд оны дүнд үеэс социалист системийн уналтын талаар Дэлхий нийтийн ойлголт өөрчлөгдөж байгаа нь харагдаж байна. Гэвч одоо энэ үйл явц зогссон төдийгүй ул орнууд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор гадаадын бараа бүтээгдэхүүнд татвар тавих нь нэмэгдэж байна. Энэ бүхнээс үзэхэд, бид дор хаяж 3 зүйлийг анхааралдаа авах ёстой. Хямралын талаар зөвшилцөлд хүрсэн бүс нутгууд хаана байна? Зөрчилдөж байгаа гол шалтгаан нь юу вэ? Эдгээрийн бодит шалтгааныг олснсоор, цаашдын бодлогоо хэрэгжүүлэхэд улс төрийн тогтолцоо нь ямар байх вэ?
Алдаа гарсан
Wall-street ба Вашингтон доорх цөөн түлхүүр бүсүүдийн талаар надтай нэгэн адил саналтай байгаа байх. Санхүүгийн систем тогтвортой бус байна. Латин Америкийн өрийн хямрал 1992 оны Европын мөнгөний огцом өсөлт, 1994 оны Мексикийн санхүүгийн хямрал зэрэг нь дэлхийн зах зээлийн хөгжил тогтвортой бус хөгжиж буйг харуулж байна. Хөгжиж байгаа орнуудын хувьд, ялангуяа сүүлийн 20 жилд зах зээлд нь огцом өөрчлөлтүүд гарч, эдийн засгийн томоохон алдагдал улам улам гаарсаар байна. 1980-аад оны Латин Америк дахь макро эдийн засгийн олиггүи бодлого, 1990-ээд оиы Ази дахь хэт хувийн секторын өр зэрэг олон нөхцөл байдлаас хямралууд гарч байгаа бөгөөд тэдгээрт адил зүйл олон ажиглагдаж байна. Мөн одоо ямар ч арга хэмжээ авсан цаашид хямралууд гарах л болно гэдэг дээр Вашингтон болон Wall Street -ийн тэргүүнүүд санал нэгтэй байна.
Тайландад юу болж байгааг ойшоогоогүй Азийн хямралын үеэр гол гол алдааг гаргасан бараг бүх талууд хямралын халдварыг зөвөөр үнэлж, дүгнэж чадаагүй Тайландын эдийн засаг дотооддоо унаж эхэлсний дараахан буюу 1997 онь 11 дүгээр сард Хонконгод болсон Олон улсын валютын сан, Дэлхийн банкны жил тутмын хурлаас Индонези нь хямралд өртөөгүй гэж үзсэн. Азийн хямрал нь өргөжин тархсаны дараа нь урьдчилсан таамаг хийгчид эдгээр орны эдийн засгийн нөхцөл байдлыг нь ойлгож чадаагүй. Олон улсын валютын сан нь 1998 оны сүүлийн гурван сард дэлхийн ба шинээр гарч ирж байгаа зах зээлийн өсөлтийн талаарх урьдчилсан таамаглал гаргахад хоёр дахин багассан. Үнэн хэрэгтээ хямрал нь Америкийн нэгдсэн улс, Европод хүчтэй нөлөөлөөгүй ба Орост хүчтэй нөлөөлсөн удаан хугацааны хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх ажил бараг зогссон нь дэлхий нийтийн анхаарлыг тулгамдсан асуудалд хандуулахад зориулсан сангийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Ерөнхийлөгч Клинтон энэ бүгдийг уран илтгэлдээ өөр өөрөөр хэлжээ. 1997 оны 11 дүгээр сард тэрээр Азийн хямралыг ердөө өчүүхэн саад гэж хэлжээ. 1998 оны 10 дугаар сард үүнийг сүүлийн 50 жилд гарсан хамгийн ноцтой санхүүгийн хямрал гэжээ.
Зээлдүүлэгчид болон хөрөнгө оруулагчид өөрсдийгөө хуурчээ. Баруунд хүүгийн хэмжээ бага байхад тэд шинээр гарч ирж байгаа зах зээлүүд рүү хуйларсан бөгөөд Ази, Латин Америкаас ашиг өндөр байлаа. “Хөгжиж буй орнууд” гэдэг нэр томъёо шинэ шинэ зах зээл нэр томъёогоор солигдож байх үед буюу 1990-ээд оны дунд үед зээлдэгч хөрөнгө оруулагч эдгээр улсын хууль тотоомжийг маш сайн гэж бодож эхэлсэн. Тэд дэлхийн эдийн засгийн эдгээр шинэ зах зээлүүд нь оролцоход бэлэн болсон гэж итгэснээр өөрсдийгөө хуурсан.
Халдвар ямар онцлогтой байгааг сайн ойлгоогүй. Нэг улсын ялангуяа Тайланд шиг жижиг улсын хямрал нөлөөлөх байлаа. Гэвч 1997 онд юу болсныг ойлгохоос илүү төвөгтэй байгаа. Шинээр гарч ирж буй зах зээлүүдийн хэтрүүлсэн дүгнэлт ойлголт дэлхийн санхүүгийн байгууллагуудад зөвхөн жилийн дотор бий болсон байв. Хямрал нь нэг улсыг хүчтэй нэрвэж буйг зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчид олж харсан үед хямрал нь ижил түвшний бусад улсуудыг маш хурдан буулгаж авсан билээ. Өөрөөр хэлбэг зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчдын санаанд багтах хэмжээний тийм их халдвар тэдгээр зах зээлүүдэд байлаа. Дэлхийн өргөн хэрэглээний барааны бусад зах зээлүүдэд Зүүн өмнөд Ази дах сүйрлийн үзүүлэх нөлөө болох түүхий эдийн гол гол экспортлогч болох шинээр үүсч байгаа бусад олон захуудад үзүүлэх нөлөө зэргийг банкны эзэд, албаны хүмүүс буруу тооцоолсон юм. Хямралын улмаас зах зээлийн эрсдэл, банкны зээлийн эрсдэл улс төрийн аз туршилтууд гарч болох юм гэдгийг зах зээлүүд болон засгийн газрууд аль аль нь ойлгосонүй. Тэд богино хугацааны зээл хөрөнгө оруулалтыг ихээр хийчихээд байсан бөгөөд бизнесээ банкаар дамжуулж хийхээсээ илүүтэй хөрөнгийн баталгаа бүхий бичиг баримтаар чухалчилсан билээ.
Анхны ононшийг буруу тавьсан. Зүүн Өмнөд Азийн хямралын анхны судалгаагаар орон нутгийн корпорациудын хэт их өртэй тэнцэхүйц хэмжээтэй засгийн газрын бэл бэнчин болон орон нутгийн банкуудын хийсэн валютын зохицуулалт зэргийг судлахын оронд хямралын үндэс болсон хувийн хэвшлийнхнийг сайтар судлах ёстой байсан юм. Япон дахь нөхцөл байдал судалсан судалгааны анхны дүгнэлт мөн л өөдрөг байсан билээ. Барууны зарим албаны хүмүүс 1995 онд АНУ Мексик улсад тусалсан шиг Япон улс Тайландад туслах байх гэж эндүүрч байна.
Аюулыг зайлуулах үйл ажиллагаа балран унасан. Шинээр үүсч бий болж буй зах зээлүүд дахь гадаадын хөрөнгө оруулагчид зээлдэгчид хямралыг дүгнэх, хямралын аюулаас сэргийлэх зэрэгцээ буруу санхүүгийн хөшүүрэг хэрэглэж буй тэр нь улам даамжирч буглаж буйг урьдчилан харж чадаагүй. Харин Олон улсын валютын сангийн хяналтын систем үүнийг маш хангалтгүй хийсэн. Эдгээр механизмуудыг боловсронгуй болгож бэхжүүлэх шаардлагатай гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг бөгөөд 1998 оны 8, 9 дүгээр сард зах зээлүүдийн үйл ажиллагаа саатаж, зогссон нь бүгдийн гайхлыг төрүүлсэн хийгээд тухайн үед эдийн засаг нь үнэхээр хүчирхэг байгаа АНУ-д хүртэл зогссон билээ.
Санхүүгийн шинэ тоглогчид тоглоомын дүрмийг өөрчилсөн. (хөрөнгө оруулагчид гарч ирж зах зээлүүдийн тухайд өөрийгөө хуурсан. ) Дэлхийн санхүү нь цаашдаа сангийн сайдууд, төв банкны эзэд, том том арилжааны банкуудын цугладаг дулаан клуб байхаа болиллоо. Азиин хямрал нь тоглогчдын маш том бүлэглэлийг илрүүллээ.
Хөгжил хувьсал нь тодорхой: дэлхийн хоёрдугаар дайны дараах 20 жилд гадаадын тусламж хийгээд “албаны” гэгдэх хөрөнгө нь хөгжиж буй орнууд руу урсаж байгаа мөнгөний гол эх булаг нь байв. 1970-80-ээд онуудад арилжааны банкууд гол эх сурвалж нь болсон. 1990-ээд онуудад маш том бүрэлдэхүүн тайзан дээр гарч ирсэн. Үүнд: даатгалын компаниуд, тэтгэврийн сангууд, хамгаалалтын сан, хамтарсан сангууд багтдаг. Дэлхий нийтийн хамтын үйл ажиллагаа, худалдааны бодлого. зах зээл, үнэт цаасны зах зээл, тэдгээрийн олон төрлийн үйл ажиллагаа зэрэг нь дараа дараачийн санхүүгийн хямралд улам ихээр татагдан орох болно. Учир нь тоглоомын дүрэм нь тодорхойгүй, ямар ч зохицуулагч үгүй, мөн олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон талын хооронд гэрээ хэлэлцээр хийгдэх ямар ч арга байхгүй байх болно. Цаашилбал улс орны болон дэлхий нийтийн үйл ажиллагааг огтхон ч сонирхдоггүй олон тооны оролцогчид нь хямралын эхний шинж тэмдэг илэрмэгц амиа бодон зугтах болно.
Орон нутгийн бодлого шийдвэрлэх ач холбогдолтой. Өнгөрснийг эргэн харахад хямралыг хазаарлан тогтооход улс орны дотоод бодлого шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж Вашингтон болон wall-street үзэж байна. Тайланд хямралын явцад хямралаас гарах арга замаа олсон. Өмнөд Солонгос улс удирдлагаа солих явцдаа бодлогоо зөв хэрэгжүүлсэн, Индонез улс нь эцэстээ дарангуйлалд хүргэсэн эмх замбараагүй байдлын дунд хямралыг чөдөрлөж авсан, Засгийн газар нь тэрч бутарч, солигдож байхад Орос төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс үзэхэд тогтвортой байдал, сэргээн босголт нь тийм ч амар зүйл биш гэдэг нь ойлгомжтой юм.
Мэдээллийн чөлөөт байдал, шаардлага хангасан санхүүгийн зохицуулалт их дутагдаж байлаа. Хувийн секторын банк ба компаниудын нэгдсэн удирдлага, санхүүгийн нарийн зохицуулалт, санхүүгийн цагаа олсон, үнэн зөв, нарийвчилсан мэдээллээр хангах зэргийг илүү үр дүнтэй, боловсронгуй болгох шаардлагатай гэдэг нь маргаангүй юм. Шинэ шинэ зах зээлтэй улсууд өөрсдийн бодит нөөц, санхүүгийн бололцоогоо нээн гаргаж чадаагүй билээ. Эмх замбараагүй банкны үйл ажиллагаа, санаандгүй алдаа зэрэг нь тэдгээр улсыг дэлхийн нээлттэй эдийн засагт ороход садаа болсон.
Алдаа гаргасан хэдий ч Олон улсын Валютын Сан нь эдийн засгийг тогтворжуулах, сэргээн босгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд одоо ч шийдвэрлэх үүрэгтэй хэвээр. Олон улсын Валютын Сангийн бодлогыг тойрон маргалдаж байгаа ч, нэр хүнд бүхий цөөн эдийн засагчид тэдгээр бодлогыг нь шүүмжилж байлаа ч тус санг бэхжүүлж, хүчирхэгжүүлэх тоо томшгүй олон санал wall-street болон Вашинтонд ирж байна. Түүний үүргийн нарийн мөн чанарыг хүн болгон хүлээн зөвшөөрдөггүй ч эдгээр байгууллагыг хямралын төвд нь байлгах. Олон улсын Валютын Санг гарааны цэг болгон ашиглахыг (зарим зүйлийг шинээр эхлэхэд) нийтээрээ хүлээн зөвшөөрдөг.
Эцэст нь, маш олон ноцтой алдаа гарсан хэдий ч дэлхийн санхүүгийн системийг бэхжүүлэх шаардлагатайг өргөнөөр хүлээн зөвшөөрдөг бөгөөд зарим хүчирхэг санхүүгийн системтэй улс орнуудынхтай адил хүчирхэг болно. Энэ нь манай үеийн бүх нийтийн бодлогын шинжтэй, хамгийн хэцүү асуудлуудын нэг байх нь эргэлзээгүй.
Тулалдааны талбар
Зарим тохиолдолд гол гол албаны хүмүүс санхүүгийн хямралыг өөр өөрөөр оношилдог бөгөөд дараагийн алхмуудыг хэрэгжүүлэх тал дээр маргалддаг. Маргаж буй гол асуудлууд нь: Олон улсын Валютын сангийн тогтворжуулах үйл ажиллагаа хангалтгүй явагдсан уу ? Тус санг хамгаалан дэмжигч олон хүн тоглоомонд сүүлд орж ирсэн. Тус сангийн хөтөлбөрийг зөвшөөрсөн улс орнуудын мэдээллийг цаг хугацаанд нь өгсөн, ингэснээрээ хямралыг гэтлэн давахад үлэмж нөлөө үзүүлсэн гэж үздэг. Тус сан нь нэгдүгээр сард эдийн засгийн ноцтой уналтыг хэт өөдрөг үнэлж дүгнэж байгаа хийгээд зэх зээлүүдийн талаар гаргасан дүгнэлтүүдээ хүчингүй болгосноо зарласан. Гэвч сангийн талаар ноцтой шүүмжлэл үргэлжилсээр л… Үүнд Олон улсын Валютын сан нь валютын ханшийг тогтвортой байлгахад хэт их анхаарсан. Ингэснээрээ эцсийн дүнд ханшны уналтыг өөгшүүлсэн дамын наймааг өргөжин тэлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн анхнаасаа ханш уналт явагдаж байсан орнуудад ханшны уналтыг нь тааварлаж байсанаас нь илүү ихээр унагаж хохирол учруулсан. Олон улсын Валюгыт Сан нь Азийн хямралд үеийн секторын нөлөө онцгой их байсныг опж хараагүй. Татварын болон мөнгөний бодлогыг чангатгаснаар дампуурлын хүчин төгөлдөр хууль байгаагүй үед хувийн секторынхныг богино хугацаанд дампуурахад хүргэсэн бөгөөд хувийн секторынхны шинэчлэлт, сэргээн босголтонд чухал байж ч болох байгаа хувийн секторынхны өсөлтийг зогсоосон. Зарим шүүмжлэгчид тус сан улиг болох ёсгүй бөгөөд эхлээд эдийн засгийн тогтворжилтонд анхаарал хандуулж дараа нь эдийн засгийн сэргээн босгох том хэмжээний үйл ажиллагааг хийх хэрэгтэй гэж маргадаг. Зарим хүн ОУВС-г нийгмийн хэрэгцээг бодолцож үзээгүй, ингэснээрээ ирээдүйн улс төрийн асуудлын үрийг суулгаж байна гэж буруушаадаг.
Шинэ тутам зах зээлүүдэд санхүүгийн либералчлалыг хурдан хийсэн нь буруу юу? Шинэ тутам зах зээлүүд нь орж ирж буй бүх төрлийн мөнгөний урсгалд хяналт тавихаа зогсоох нь зүйтэй гэсэн мэргэн үг Вашинтонд яригдсаар цөөн хэдэн жилд хэвшил болжээ. Чөлөөт зах зээлийн онол нь мөн л үүнтэй адилаар худалдааны хязгаарлалт, хоригийг цуцлах, ардчилсан сонгуультай байхыг номлодог. Богино хугацаатай зээл, мөнгөний урсгал, шинэ тутам зах зээлүүдээс урсан гарч буй нь тэдгээр зах зээлүүдийг туйлдуулж байна гэж нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа боловч урсан орж ирж байгаа богино хугацаатай хөрөнгө оруулалт, мөнгөний урсгалд хяналт тавих асуудлыг цаашдаа дэмжих эсэх дээр нэгдсэн ойлголт үгүй л байна. Зарим албаны чухал хүмүүс санхүүг бүхэлд нь либералчлах нь буруу харин санхүүгийн либералчлалыг дотоодын санхүүгийн системийг дэмжих үүднээс хийх нь зүйтэй гэж үзэж байна. Гэвч олонхи хүмүүс шинэ тутам зах зээлүүдтэй улс орнууд үүнд тохируулж дотоодын зохицуулалт хийвээс, энэ нь сайндаа л хэдэн жил болно гээд, орж ирж байгаа богино хутацаатай мөнгөн дээр зарим хяналтыг тавих нь чухал гэж үзэж байна.
Олон нийтийн ба хувийн хэвшлийнхний хамтын үүрэг нь юу байх вэ? “Ёс суртахууны аюул” гэгдэх зээлдүүлэгчдэд бэрхшээл учирвал Засгийн газар нь тэдэнд туслана гэдэгт итгэлтэй байдаг асуудал дээр албаны хүмүүс хүчтэй маргалддаг. Хямралалс болж хувийн хэвшлийн зээлдүүлэгчид, хөрөнгө оруулагчид алдагдалд орж дампуурахад хүрч байгаа. Засгийн газрын сангууд Wall-street-ийн санхүүгийн бэрхшээлээс гарахад нь зарцуулагдахгүй байна гэдгийн Вашингтоны улс төрчид сонгогч олон түмэндээ хэлэх, ярих шаардлагатай. Гэвч үүний цаана хувийн хэвшлийнхний хийсэн хэт их хөрөнгө оруулалт, хэт их зээл нь шинэ тутам зах зээлүүд дээр бэрхшээл хүндрэл учруулж байгаа бөгөөд үүнийг шийдэх хэрэгтэй байна. Wall-street-ийнхэн үүнийг өөр өөрөөр үзэж байна. Зарим хүмүүс Вашингтоныг худалдааны банкуудад хэт их анхаарал тавьсан зээлдүүлэгч хөрөнгө оруулагчдын тоонд анхаарлаа олигтой хандуулаагүй гэж үздэг. Индекс өөрчлөгдөхөд мөнгөө буцааж татах хууль ёсны үүрэгтэй учраас ч юм уу. Эсхүл сангууд нь тэтгэвэрийн гэх мэт зориулттай байдаг учраас ч юмуу ямар ч л гэсэн засгийн газар тэдний санхүүгийн бэрхшээлээс гарахад нь туслаагүй билээ. Зарим толгой банкны эзэд ОУВС болон засгийн газрбн албаны хүмүүсийг зах зээлүүдийн шинж чанарыг таньж чадаагүй гэж дүгнэж байна. Тэд хувийн хэвшлийнхэн хямралд ямар нэг нөлөө үзүүлдэггүй, тэдний хувьцаа эзэмшилт, хувьцааны үнэ огцом уналаа гэдгийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Түүнчлэн хөгжиж буй орнууд түүнгүйгээр хөгжиж чаддаггүй, хувийн зах зээлүүд рүү шинэ тутам зах зээлүүдтийг эргэн ороход нь ОУВС-иин богино хугацаатай арга хэмжээнүүд туслана гэдэгт тэд итгэдэг. Шинэ тутам зах зээлүүдийг санхүүгийн илүү сайн мэдээллээр хангахад хувийн болон олон нийтийнхний хүлээх үүргийн зохистой харьцааны талаар Вашингтон ба Wall-street-ийнхэн санал зөрөлдөөнтэй байна. Шинэ тутам зах зээлтэй орнуудын засгийн газраас олж авсан мэдээллээ нийтийн болгох үүргийг ОУВС хүлээх нь зүйтэй гэж хувиараа хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчид үздэг. Хэрэв ингэх юм бол үнэн зөв баттай мэдээллийн эх сурвалж нарийн мэдрэмжтэй улс төрийн харилцаа устах болно хэмээн ОУВС болгоомжилж байна. Илүү сайн, нарийн ширийн мэдээлэл олж авахыг хүн бүр хүсч байлаа ч хэн цуглуулж, нягтан шалган нийтэд тараах вэ гэдэг дээр бяцхан зохицуулалт хэрэгтэй бөгөөд цаашилбал зах зээлд оролцогчид дээрх мэдээллийг үнэ төлбөргүй хэрэглэх эсэх эсхүл хяналт тавьж буй газрын заавраар хэрэглэх эсэх дээр бодолцох зүйл их байна.
Шинэ тутам зах зээлүүдийг дахин сэргээхэд хэдийн хэр хугацаа шаардагдах вэ Энэ асуултанд хариулахын тулд эдийн засгийн прогнозчдын дундах маргаанаас илүүгээр шинэ тутам зах зээлүүдийг сэргээхэд хийгдэх ажлуудын цар хэмжээний талаарх өөр өөрийн бодлуудыг сайтар эрэгцүүлж үзэх ёстой. Ихэнх хувиараа зээлдүүлэгчил зээлийн төлбөр өндөртэй ч олон үндэстэн тэдгээр зах зээлүүд рүү буцан очино гэдэгт итгэлтэй байдаг. Хэдийгээр захууд сэргэсэн ч бусад зээлдүүлэгчид нь “Дэлхийн санхүүгийн тогтолцоонд тааруулан хийсэн шинэ архитектур” гэсэн гоёмсог үгийн цаад тал руу өнгийн харж тогтолцооны гагнаас ба цахилгаан ажлын талаарх асуултуудыг асуух болно. Тэдний бодлоор бол найдвартай зохицуулалтын систем, банкны үйл ажиллагааны болон үнэт цаасны зах зээлийг зохицуулагчдыг бэлтгэх, орон нутгийн банкнууд болон хөрөнгө оруулагч газруудын зээлийн талаар нарийн чанд судалгаа хийх орчныг бүрдүүлэхэд нэлээд хэдэн жил шаардагдах ажээ. Тэдний хувьд хамгийн чухал асуулт бол олон улс нийтээрээ ажилдаа шургуу бэлтгэж байгаа эсэх асуудалд бодитойгоор хандаж буй эсэх шинэ тутам улс дэлхийн санхүүгийн зах зээлд дахин орж ирж буй нь урьдын адил бизнес хийх цаг маань дахин ирлээ гэж ойлгож болох уу гэх зэрэг асуултууд байна.
Вашингтоны гадаад бодлого дэлхийн санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтанд нөлөөлсөн үү? Хямралаас гарах талаар гол гол асуудлуудыг хэлэлцэж байх үед Төрийн Департамент гар хумхин сууж байлаа. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл бүх асуудлыг нягтлан үзсэн хэдий ч тус зөвлөл болон Үндэсний Эдийн засгийн зөвлөлүүд сөрөг үр дагавартай, давхардсан үйл ажиллагаа явуулсан байж магадгүй юм. Гэвч олон чухал асуудал дээр Төрийн Департаментийн зөвлөмж шийдвэрлэх үүрэгтэй байлаа. Жишээлбэл Хямралын эхний үед Тайланд улс бусад орны Засгийн газруудаас яаралтай тусламж хүсэхэд холбоотноо иймэрхүү байдалд орсон үед нь орхихгүй гэсэн үндсэн дээрээс Японтой адил тусгах ёстой гэдэг асуудал Төрийн Департаментээр хэлэлцэгдсэн. Гэвч АНУ ямар ч хандив өгөөгүй Япон улс Азийн сангаас 100 сая ам.долларыг хандивлах саналыг тавихад Төрийн Департаментийн түшмэд АНУ нь Японтой зарим хэлэлцээрийг хийх нь зүйтэй гэдэг асуудлыг хэлэлцсэн. Энэ нь мөн л зөвшөөрөгдөж дэмжлэг аваагүй Индонезийн хувьд нийгэмд бий болсон үймээн самууныг зогсоохыг Төрийн Департамент шаардсан бөгөөд мөн л үр дүнд хүрээгүй. Хямралын үеэрхи АНУ-ын дипломат үйл ажиллагаа нь асар том зөрчилдөөн ангалыг бий болгосон. Азийн хямралын үеэр Сангийн яам нь улс орнуудын сангийн сайдууд ба банкны захирлуудтай харилцдаг байгаа бөгөөд хямралын талаар техникийн болон бодлогын асуудлуудыг аль алийг нь сайн мэдэж байлаа. Нөгөө талаар, бодлогын шинжтэй хоёр асуудал байгаа бөгөөд нэг нь эдийн засгийн хямралыг зогсоохтой холбоотой нөгөөх нь улс төрийн тогтворжилтой холбоотой бөгөөд олон улсын систем дэх Азийн болон Оросын байр суурийн талаар асуудал мөн байна. Төрийн Департамент нь дээрх хоёр зүйлийг шийдэхдээ бүруу шийдвэр гаргасан бөгөөд Сангийн яаманд дээрх асуудлыг шийдэх эрх ч байсангүй, туршлага ч байсангүй.
Дараачийн удаад галын хэрэм байх болно
Дэлхийн санхүүгийн хямралд таарах эмчилгээ мэдээжийн хэрэг байхгүй. Ер нь санхүүгийн хямралууд нь замбраагүй, эмх цэгцгүй үйл ажиллагаануудын цогц бөгөөд бүх тоглогчид нь өөрсдийн алдааг нуухыг оролддог, өөрсдийн эрх ашгийг хамгаалахыг хичээдэг ба зээлдүүлэгчид зээлдэгчид. Засгийн газар хувийн секторынхны хооронд хүчтэй тэмцэл явагддаг нь хууль билээ. Гэвч гол тоглогчид үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөөг нь харилцан тохирсны үндсэн дээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийтээр хүлээн зөвшөөрөгдөж магадгүй тогтолцоог доор бичье. Энэ нь шинэ содон санаа биш харин Wall- Street болон Вашингтоны санаа бодол, зөвлөмжүүдийг нийтээр дэмжигдэх үр ашигтай хөтөлбөрт нэгтгэхийг оролдсон оролдлого юм. Энэ нь хүний сэтгэлийг гижигдсэн саналууд бус (Жишээ нь: Дэлхийн банк үүнд ороогүй) харин одоогийн байдлыг эрс дээшлүүлэх бөгөөд улс төрийн хувьд бодитойгоор харж тусгагдсан зүйл юм. Бодлого боловсруулагчид болон санхүүгийн бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч байгаа хойшлуулшгүй чухал асуудал бол хүчтэй дэд бүтцийн хөгжлийн асуудал юм. Дэлхийн эдийн зясаг нь хямралд дуртай гэж хэлэгдэж буйн учир нь дэлхийн эдийн засаг аюултай осолтой алхмууд дээр хөгжиж байгаа ба түүнд олиггүй эдийн засаг улс төрийн хэлхээ холбоос их байна. Хямрал нь дэлхийн санхүүгийн бүтэц тогтолцооны найдвартай байдлыг нь хэт өндөр үнэлсэний болон мөн Вашингтон гэхэд л шинэ тутам зах зээлүүдийг Америк загварын капитализмыг сонгосон гэж бат итгэсний үр дүн байлаа. “Зах зээлийн ид шид” энд сохроор итгэсэн итгэл нь орчин үеийн, хүчирхэг банкны болон зохицуулалтын тогтолцоог бий болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ? гэдэг үзлээр солигдлоо. Нэмж хэлэхэд Швецар улсад төвтэй олон улсын төв банкуудын нийгэмлэгээс гаргасан үзүүлэлтээр хөгжингүй орнуудын зохицуулалтын (хууль) тогтолцоо нь бүгд шаардлага хангахгүй байгаа нь нотлогдсон. Хямралаас гарах үр дагавар нь бидний цаашид хийх ёстой зүйлүүдийг ямар байх ёстойг бидэнд ойлгуулна. Шинэ тутам зах зээлүүдийн хувьд энэ нь санхүүгийн хууль дүрэм, хяналт шалгалтыг сайжруулах, дампуурлын тухай хуулиудыг гаргах, хамтарсан засаглалыг байгуулах зэрэг урдчилсан бэлтгэл болох болно. Хөгжингүй орнуудын хувь энэ нь зохицуулалт хийхэд хэцүү сангууд болон том зээлдүүлэг байгууллагуудын нөлөөллийн өсөлтөнд хяналт тавихыг шаардах болно. Олон улсын санхүүгийн байгууллагын нягт хамтын ажиллагаа их чухал байх болно.
Нэн түрүүнд олон улсын байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгох шаардлагатай Дэлхийн банк ба ОУВС хямралыг зогсоох зарим асуудал дээр тохиролцоонд хүрч чадахгүй байгаа шиг дэлхийн байгууллагууд хоорондоо санал зөрөөтэй байх юм бол глобалчлалын дэд зорилтуудыг хийж чадахгүйд хүрнэ.
ОУВС нь санхүүгийн тогтворжилт, хямралд нэрвэгдсэн улсуудад туслах, мөнгө санхүүгийн бодлогын талаарх мэдээлэл, эдийн засгийн үнэн зөв нарийн мэдээллийг цуглуулах, тараах ажилд анхаарлаа хандуулбал зохистой. Олон улсын хамтын ажиллагааны банк нь санхүүгийн дүрэм журам, зохицуулалтанд хяналт тавих ёстой. Дэлхийн банк нь нийгмийн аюулгүй байдлын сүлжээ, дампуурлын талаарх журам, хамтарсан засаглал гэх мэтийн асуудлуудыг шийдвэрлэхэд томилогдвоп зохимжтой. Азийн хөгжлийн Банк гэх мэтийн бүс нутгийн байгууллагууд нь тухайн бүсийн орнуудтайгаа мэдээллийг тэнцүү тараах “Хамгийн сайн практик”-ыг олж тогтоох, шинэ тутам зах зээлүүдийн ажилтнуудын сургалт семинарыг зохион байгуулах зэрэг ажлыг хамтран хийх ёстой. Нэмж хэлэхэд бүх улсын зохицуулагч нар илүү их зүйлийг хийх ёстой. Олон улсын хамтын ажиллагааны ивээл дор санхүүгийн тогтолцоон дахь зөрөлдөөнийг, ан цавыг олж илрүүлэх тэдгээрийг ойртуулах нягтруулах зорилгоор зохицуулалтыг хянах зөвлөл байгуулагдсан нь сайшаалтай боловч тиймэрхүү зөвлөл нь улс орны үндэсний тогтолцооны үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой. Цаашилбал зах зээлийн механизмууд нь хэт их зээлдүүлэх, хэт их зээлэх явдлыг хязгаарлахад ашиглагдах ёстой. Хөгжиж буй орнуудыг илүү их мэдээллээр хангах шаардлагатай гэдэг дээр бяцхан маргаан гарч байгаа билээ. ОУВС нь энэ бүс нутгийн хувьд тэргүүлэх байр суурьтай байх эсэх талаархи маргаан нь мэдээллийн хэмжээг нэмэгдүүлснээр шийдэгдэж чадна. Хөгжиж буй орнууд мэдээллийн хүснэгтийг сайн дураар бөглөж тэр мэдээллүүд нь ОУВС-аар шалгагдаж болох юм. Энэ үйл ажиллагаанд оролцохыг хүсэхгүй байгаа. Засгийн газрууд шинэ шинэ зээл, хөрөнгө оруулалгыг алдаж болохыг зах зээл өөрөө батлан харуулж магадгүй юм. Гэвч Засгийн газрууд оролцох оролцохгүйгээ өөрөө шийддэг байх ёстой. ОУВС нь тэдгээр улсын явуулж буй бодлогын мөн чанарыг нээн илрүүлэх үүрэг хүлээхгүй байж болох бөгөөд тэдгээр нь найдвартай нууцлагдаж болох юм. Статистикийн үзүүлэлтүүд үүнийг илчилж болох авч энэ нь зөвхөн зээлдүүлэгч хөрөнгө оруулагчдад л олдож болно.
Зах зээлийг шүтсэн тогтолцооны үед хувиараа зээлдүүлэгчдийг хямрал ид дүрэлзэж эхлэхэд тоглоомонд үлдэхийг шахах нь инээдэмтэй хэрэг гэдгийг Засгийн газрууд болох ОУВС хүлээн зөвшөөрөх нь мэдээж. Гарыг мушгихад өвддөг өвдөлт нь сүүлдээ ямар нэг хүндрэл учруулдаггүй учир энэ нь хүнд ямар нэг юм бодогдуулдаггүй. Ямар ч байгаа дэлхийн санхүүгийн тогтолцоо нь хүч хэрэглэх, албадахад хэтэрхий сийрэг байдаг бөгөөд удаан хугацааны алдагдал нь цаашид чухал зээлдүүлгийг зогсоох болно. Энэ нь засгийн газрууд ба хувийн секторынхон нягт хамтран ажиллаж болохгүй гэсэн үг биш. Өмнөд Солонгост засгийн газрын санхүүгийн тусламжийг хувийн секторынхны өрийн асуудлыг шийдэхэд ашиглах боломж байна. Энэ нь хувийн секторынхныг санхүүгийн хүнд байдлаас гарахад нь засгийн газар байнга туслана гэсэн үг огт биш. Засгийн газрууд болон ОУВС нь Орос улс шиг эмх цэгцтэй бодлого явуулаагүй орнуудаас салан тусгаарлах хэрэгтэй.
Урсан орж ирж буй богино хугацаатай хөрөнгөнд мөнгөнд тавих хяналт нь одоогийнхоос илүү ухаалаг байж болох ба өнгөрснөө эргэн харж үзвэл шинэ тутам зах зээлүүд өөрсдийн санхүүгийн тогтолцоог даруй либералчлах нь буруу болов уу? Хяналтуудыг давхардуулах нь удирдлагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж магадгүй ба мэдээлэл тарааж болон хяналтын байгууллагад ажилладаг нэр хүндтэй, ухаалаг хүнээр дамжуулан зээлдэгч зээлдүүлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах зах зээлийн дүрэм журмыг хайн эрэлхийлэх нь дээр байх болно. Хөрөнгө мөнгөнд хяналт тавихаас илүү хэцүү, янз бүрийн гажуудлыг бий болгодог зүйл бол дампуурал бөгөөд шинэ тутам зах зээлүүдэд дампуурлын үр ашигтай хуулийг гаргах явдал юм. Цаашид хямрал гарах нь зайлшгүй бөгөөд үй олон пүүс дампуурах болно. Дампуурсан пүүс, компаниудыг эмх цэгцтэйгээр сэргээн босгох нь капитализмын үндсэн зарчим бөгөөд шинэ тутам зэх зээлүүдэд үүнийг хялбар хийх шаардлага хангасан тогтолцоо байхгүй.
Дэлхийн санхүүгийн тогтолцоог бэхжүүлэхэд ипүү анхаарал тавих ёстой. Шинэ тутам зах зээлүүд нь их далайд орших бяцхан завь юм. Тайланд болон түүний хөрш орнуудад тэдний бодлогын алдаанууд бэрхшээл учруулсан бөгөөд тэднээс хамаарахгүй хүчин зүйлүүд бүр ч их бэрхшээл учруулсан билээ. Эдгээр хүчин зүйлд валютын ханшны өөрчлөлт Азийн үндэсний нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувийг гаргадаг. Япон улсад явагдсан эдийн засгийн буруу удирдлага орно. Японы гаргасан энгийн алдаанууд нь Азийн хөгжиж буй орнуудын гол зах болсон экспортын зах зээлүүдийг хаахад хүргэсэн ба Японы банкуудыг зээллэгээ буцааж татахад хүргэсэн билээ. Нэмж хэлэхэд хямралын дараа дэлхийн макро эдийн засгийн бодлого нилээд хумигдсан юм. Хөгжингүй орнуудын төв банкууд үүсэн гарч байгаа асуудлуудыг маш удаан ойлгож ухаарч байв. Үндэсний Нөөцийн дарга Алан Грийспан 1998 оны 9 сард хямралаас 15 сарын дараа АНУ хямралыг арилгах тал дээр амжилт олж чадаагүйгээ анх удаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэр зээлийн хүүг 3 дахин бууруулах ёстой байлаа.
Хямралаас сэргийлэх ажилд ач холбогдол өгөх ёстой. Хямрал ид дүрэлзэн асч, Нью-Йорк Таймс сонинд бичигдэж олигтой сонголт бараг үгүй байна. Эмх замбараагүй байдал ноёрхож, ашигтай мэдээлэлгүйгээр шийдвэр гаргаж, улс төрийн үйл амьдрал удирдлагагүй болж байна. Энэ бүгд нь тухайн асуудлуудыг өмнөх шатанд нь анхаарал тавих хэрэгтэйг харуулж байна. 1998 онд Бразилид үзүүлсэн (хямралаас гарахад нь) тусламж нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад давхар чиглэгдсэн байгаа бөгөөд дотоодын улс төрийн байдлаас шалтгаалан суларсан билээ. Энэхүү жишээ нь гадаад болон дотоод бэлтгэлтэй байхыг шаардаж байна. Гэвч ОУВС болон бусдынх нь хүчин чармайлт нь Бразилийг Орос шиг сүйрэхээс болон бусад аюулд нэрвэгдэхээс сэргийлсэн. Урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авч чадлаа. Жишээ нь, валютын ханшны зөв тогтоцын талаарх маргаан бараг шийдэгдэхгүй байж магадгүй байхад мөн олон зүйл дээр харилцан тохиролцоонд хүрч чадна. Үүнд Хэрвээ шинэ тутам зах зээлүүд валютын тогтсон ханштай байхыг хүсвэл тэдний пүүс компани эзэмших санаархал нь хэрэгжих магадлалтай. Энэ нь бүх улсын мөнгө нь хатуу мөнгөний нөөц буюу доллар, евро, мөн болон бүс нутгийн мөнгөний зохицуулалтанд оролцдог улсын мөнгөн тэмдэгт рүү хөрвөдөг болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, аль нэг улс нь хөрвөдөг ханштай байна гэсэн үг. Ханш огцом унах нь хамгийн аюултай. Энэ хоёр зүйлийн аль нэгийг яаж хийх вэ гэдэг дээр шинэ тутам зах зээлүүдэд зөвлөгөө өгөх нь ОУВС-ийн үндсэн үүрэг байх ёстой. Ингэж хийснээр ирээдүйн хямралын эсрэг цайз хэрэм босох болно. Хямралаас сэргийлэхэд туслах өөр арга бол шинэ тутам зах зээлүүд мөнгөний нөөц ихтэй байх явдал юм. Их нөөцтэй байгаа зарим нь энэ хямралд ажраагүй. Эцэст нь орчин үеийн хямралууд нь хөрөнгийн зах зээлүүдийг маш хурдан хамарч, өршөөлгүй ширүүн болж магадгүй юм.
Гурав дахь урьдчилан сэргийгэх арга хэмжээ бол ОУВС-ийн үйл ажиллагаа нь бодитой байх явдал. ОУВС нь аюулын ирмэг дээр ирчихээд байхад нь бус харин хямралаас гарахад нь туслах зорилгоор сангуудийн мөнгийг нэмэгдүүлж эхлэх ёстой. ОУВС нь дэлхийн эдийн засагтай холбоотой байдаг гэхэд түүний нөөц нь дэндүү бага байдаг. Одоогийн хөрөнгө нэмэгдүүлэлт нь дууссаны дараа тус сангийн хөрөнгө нь 275 сая.ам доллар болох болно. Эдгээр сангийн дэлхийн үндэсний нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан харьцаа нь 1945 оныхтой адил байгаа ба нийт 800 сая ам.долларт дөхөж очиж магадгүй юм.
Засгийн газрууд хямралд бүрэн нэрвэгдэхээс өмнө ОУВС-аас тусламж хүсэх нь зүйтэй. Халдварын урьдчилан тааж боломгүй шинж чанарын талаар бидний мэдсэнээр бол хямралын анхны шинж тэмдэг мэдэгдмэгц улс орнууд хөрш болон өөртэйгөө төстэй орнуудад туслахыг хичээдэг. Тайландын батын ханш унахад ОУВС тухайн үедээ гайгүй зүйл хийчихээд байгаа Филиппинтэй хэлэлцээр хийсэн. Бразилийн мөнгөний ханш нэг дүгээр сард унахад ОУВС мэн даруй Аргентин, Мексикээс туслахыг санал болгосон.
Эцэст нь олон улсын санхүүгийн тавцанд гэнэтийн төлөвлөлтүүд олон байдаг байна. Гэвч иймэрхүү зүйлийг олон улсын хамтын ажиллагааиы банк ба түүний гишүүд болох төв банкууд тун болгоомжтой хийх байх. Иймэрхүү зүйл одоо ч байж л байна.
Дараачийн аюулын эргэн тойронд
Дээрх асуудлууд болон эмчилгээ нь эдийн засгийн хүрээнээс халин оджээ. Санхүү болон гадаад бодлогын ертөнцийн хооронд гүүр тавих шаардлагатай байна. Эцэст нь санхүүгийн зохицуулалтын шаардсан томоохон асуудлын ихэнх нь улс төрийн шинжтэй байна. Үүнд: капитализм, хээл хахууль авилгал, засгийн газрын хэт их буюу хэт бага оролцоо, засгийн газар бодлогоо өөрчлөхийн тулд гарч ирэх эрсдэлийг сөрөн зогсох. Хэрвээ улс орнууд дээрх эрсдэлийг гарз ихтэй давсан бол өшөө хорсол өөр цаг үед өөр аргаар илэрч болно.
Санхүүгийн дипломат бодлого сайн байвал эдийн засаг улс төрийн эмх замбараагүй байдлыг намжааж чадна.
Улс орнууд тогтворжилтийн хөтөлбөрийг гартаа атгаж байх ёстой бөгөөд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өргөн хэмжээний гэрээ хэлэлцээрүүдийг хийх шаардлагатай байж болох юм. Гэрээ хэлцэл хийгчийн туршлага нь нарийн чанд эмхэлж цэгцэлсэн хөтөлбөрийг хүлээн авах улс орны бэлэн байдаг харилцаатай засгийн газруудад ОУВС-аас тавьж буй албан ёсны шаардлага хоёрын нэгдсэн нэг ертөнцийг бий болгож чадна. Сангийн яамд болон төв банкнуудаас хуучны шилдэг түшмэдийг элсүүлж авах, шинэ тутам зах зээлүүдтийн хамгийн ахмад ажилчидтай хамт ажиллуулах зорилгоор тэднийг ОУВС-руу шилжүүлэх зэрэгт нь ОУВС нь дипломтой хэдий ч эмх цэгцгүй эдийн засгийн ачааг дааж чадахгүй албан хаагчдын илгээж байна гэсэн ойлголтыг засахад хэрэгтэй байх болно.
Хоёрдугаарт, Тогтворжилт сэргээн босголтын хооронд өвөрмөц ялгаа байх ёстой. Сүүлийн үед хийгдэж байгаа зүйлүүд нь нэг доор бус харин алхам алхмаар хийгдэх ёстой. Азийн эдийн засаг дахь шуурхай шинэчлэлт, бөөний худалдааг Барууныхан огт хүлээж авч чадахгүй байгаа ба АНУ зарлага, татвараа нэмж, банкны хууль дүрмийг өөрчилж ирээдүйтэй 10 компанийг сэргээн босгох ажлыг хийж болно. Зарим тохиолдолд асуудлыг хурцатгалгүй энгийнээр шийдэх тохиолдол ч байна. Жишээ нь, Дампуурлын хууль илт дутагдаж байсан Тайланд улс дампууруулах ажлыг хийсэн. Иймэрхүү өөрчлөлтүүд нь эцсийн эцэст хийгдэх ба дүлэгнэсэн байдал хямрал болсон тохиолдолд нэрмээс болдог бөгөөд нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэдэг.
Гуравдугаарт, Санхүүгийн тогтолцоог удирдах удирдлага хэрэгтэй. Хэн нэгэн хүн удирдах ёстой. Сайн ч муу ч АНУ байх ёстой. Европ болон Японд удирдлагын уламжлал ч байхгүй, удирдах механизм ч байхгүй бөгөөд олон улсын байгууллагуудад тийм хүч нөлөө байхгүй юм. Санхүүгийн дипломат бодлогыг удирдана гэдэг амар ажил биш. Япон, Европын холбооны улсууд гэх мэт улсуудыг тэдний баялагтай нь цуг цуглуулна гэдэг АНУ-аас их хүчин чармайлт шаардана. Тэр ч байтугай Хятадыг Ази дахь бодит нөөц, нөлөөтэй нь хамт нийлүүлнэ. Мөн их-7-г Хятад, Бразил, Энэтхэг зэрэг том орнуудаар хүрээг нь тэлж их-10, их 15 болгож дэлхийн санхүүгийн системийг хянагчдын тоог нэмэх болно. Гэвч Вашингтон удирдахад бэлэн биш байна. Хэрэв ингэвэл эдийн засгийн хэцүү нөхцөлд байнга ажиллах туршлагатай элчин сайдуудыг шилж сонгох болно. Эдийн засаг, санхүүгийн эмх замбараагүй эрин зуунд дэлхийг удирдах нь бэрхшээлтэй. Төрийн Департментийг өөрчлөн зохион байгуулах, нөлөөгөө өсгөх шаардлага урган гарах юм. АНУ дэлхийн хэмжээний, идэвхтэй ажил эрхэлсэн тохиолдолд улс төрийн намд олонхи гэж байхгүй болно. ОУВС-ийн нөөцийг хянах конгрессийн байр суурь болон Цагаан ордонд худалдааны гэрээ хийх эрхийг өгөх асуудал Конгрессийн дээрх байр суурийг нягтлан үзэх шаардлага гарч ирнэ. Конгресс дэмжихгүй тохиолдолд Америк дэлхийн санхүүгийн үйл ажиллагааг удирдах боломжгүй болно.
Бид Америкийн удирдлагад зайлшгүй шаардлагатай зүйлсийг мартах ёсгүй. Үүнд: ер бусын хүчтэй эдийн засаг, АНУ-ын дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц пүүс, компаниуд, Азийн хямралын үеэрх Америкийн араншинг юу ч гэж хэлж магадгүй. Энэ нь АНУ-ыг бага инфляц, ажилгүйдлийн түвшин бага байх, төсвийн илүүдэл, хүчтэй хамтын ажиллагаагай байлгах асар их боломж юм. Хоосон магтаал үг эдгээр нөхцөл байдлуудыг сольж өөрчилж чадахгүй.
Үүнийг хийхэд хялбар биш ч олон улсын хамтын нийгэмлэг хямралын давтамж, хор хөнөөл, санхүүгийн хямралын үе шатыг хялбархан багасгаж чадна. ОУВС, Дэлхийн банкны ээлжит хурал 4 дүгээр сард, Их-7-гийн дээд хэмжээний уулзалт 6 дугаар сард, ОУВС, Дэлхийн Банкны жил тутмын хурал намар болох бөгөөд эдгээр хурал дээр дээрх асуудлыг хэлэлцэж, ирэх зуунаас өмнө үйл ажиллагааных нь төлөвлөгөөг хэлэлцэж тохиролцож болох юм. Америкийн санхүүгийн дипломат бодлогыг бэхжүүлэх, чиглэлийг нь шинэчлэн тогтоох үйл явц 2000 оны сонгуультай давхцана. Үйл ажиллагаа бүр өөрийн эрсдэлтэй байдаг ба нэг хямралаас сурсан хичээл зэрэг нь дараагийн хямралд бүрэн тохирдоггүй харин гарцаагүй гарын авлага болдог. Болсон явдлаас суралцахад учирч буй бэрхшээл нь Вашингтон болон Wall-Street хямралын талаар мэдлэг нимгэнтэй байгаад биш мөн шинэ, оновчтой санаа дутагдсан ч биш билээ. Хамгийн том асуудал бол дараагийн хямрал нь хүмүүст сулхан ажиглагдаж магадгүй. Энэ нь хүмүүсийг анхаарлаа өөр зүгт хандуулахад хүргэж магадгүй. Хэрэв ингэвэл энэ нь гайхамшигтай сайхан эмгэнэлт жүжиг болох хийгээд баттай хэлж чадах ганц зүйл бол дэлхийн санхүүгийн эмх замбараагүй байдлын төгсгөлийг бид үзэж чадахгүй.