Б.Намхайжанцан
/Эдийн засгийн ухааны мастер/
Шинэ толь №26, 1999
Түлхүүр үг: эдийн засгийн бодлого, микро эдийн засаг, макро эдийн засаг, үнийн өсөлт, ажилгүйдэл, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, үндэсний нийт бүтээгдэхүүн, хөдөөт аж ахуй, хотжилт, байгалийн баялаг, үйлдвэрлэх хүчин, ААН, ажилгүйдэл, орлого хуваариалалт, эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт
Нийгмийн хөгжлийн гол зорилт бол гишүүддээ хүртээх баялагийг хамгийн их байлгаж, тэдний амьдралын сайн сайхныг хангах явдал болно. Нийгмийн гишүүн бүрт хуваарилагдан хүртээх тэрхүү баялгийг хэрхэн бий болгох, түүнийг “хамгийн их байлгах” арга хэмжээг төрөөс макро болон микро гэж нэрлэгддэг эдийн засгийн харилцан уялдаа бүхий бодлого, зохицуулалтын хоёр арга хэрэгсэлээр зохицуулан удирддаг. Иймээс эдийн засгийн бодлогын энэ хоёр чиглэлийн ерөнхий шинж, гүйцэтгэдэг үндсэн зорилтыг нь юун түрүүнд ялган ойлгох ёстой.
Макро эдийн засаг нь эдийн засгийг бүхэлд нь хамарч үздэг учир түүний үндсэн асуудал нь нийт эдийн засгийн хэмжээнд үйлдвэрлэн бий болж байсан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өсөлтийн түвшин болно. Энэ нь үндэсний эдийн засгийн үйлдвэрлэлийн чадварын түвшин буюу үндэсний нөөц баялагийг эргэлтэд оруулснаар үйлдвэрлэл явуулах чадамжийг бүрдүүлэх тухай асуудал юм. Иймээс макро эдийн засгийн чиглэл үнийн өсөлт, ажилгүйдэл, төлбөрийн балансын чадвар зэрэг нийт эдийн засгийн хүрээний зорилтыг хангахад чиглэж байдаг. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн бодлого гэж нийт үйлдвэрлэгдэж байсан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний хэмжээ, ажил эрхлэлт, үнийн түвшин зэрэгт нөлөөлөх зорилтыг хэлнэ. Тухайн үндэстний (улс орны) бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үйлдвэрлэлийн бодит хэмжээг үнэлэх уламжлалт үзүүлэлт бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээ юм.
Нөгөө талаас, дотоодын нийт бүтээгдэхүүиий өсөлтийн түвшин нь тухайн орны үйлдвэрлэлийн өсөлт буюу үйлдвэрлэлийн чадавхийг тэр бүр бүрэн хамарч илэрхийлдэг үзүүлэлт болж чаддаггүй. Ялангуяа нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг олон улсын хэмжээнд улс орнууд хоорондын хөгжлийн түвшинг харьцуулан харуулах үзүүлэлт болгон ашиглах дээр сүүлийи жилүүдэд ихээхэн аргалзэж хандах болсон юм. Гавч түүнийг боловсронгуй болгох талаар эдийн засагчид, судлаачид ихээхэн ярьж, санал дэвшүүлж байсан хэдий ч төгс боловсрогдсон үзүүлэлт болж чадаагүй байгаагаас харьцуулах үзүүлэлт болж хэрэглэгдсэн хэвээр байна. Түүнчлэн энэ нь тухайн орон бүрийн хөгжлийн болоод төрийн бодлогын чадавхи төдийгүй мэдээлэл, бүртгэл тооцооны ажлын чанар, түвшингээс шууд хамаарах асуудал юм.
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тухайн орны үйлдвэрлэлийн өсөлтийг бүрэн харуулж чаддаггүй нь дараахь учир дутагдалтай холбоотой. Үүнд:
Нэг. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг үйлдвэрлэн бий болгох үйл явцад зөвхөн санхүүгийн, оюуны ба биеийн хүчний нөөц зарцуулагддаггүй, материаллаг нөөц эргэлтэд ордог. Гэтэл уг үйл явцын туршид эргэлтэнд орсон байгалийн баялагын ашиглалтын хэр хэмжээ, түүний нөлөөгөөр устаж үгүй болсон нөөц баялагийн (байгалийн) хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт харуулж чаддаггүй. Энэ дутагдлыг арилган, нийгмийн үйлдвэрлэлийн өсөлтийг хангах явцад байгальд үзүүлж байсан нөлөөллийн хэр хэмжээг “ДНБ-ний өсөлт” гэсэн үзүүлэлтэд тусгаж байх саналыг олон эрдэмтэд тавьж байгаа юм. Энэ зорилтыг шийдэх нэг чухал арга хэмжээ нь бүртгэлийн тогтолцоонд олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг нэвтрүүлэх, тэгэхдээ түүнд байгалийн баялагийн ашиглалтын хэр хэмжээг тусгаж байх асуудал гэж үзэж Итали зэрэг нэлээд хэдэн орон амжилттай туршиж байна. Үүний цаад агуулга нь үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтийг хангахын чухалыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ, үйлдвэрлэл явуулахад гаргах нөөц баялагийн элэгдэл, усталтыг хамгийн бага байлгах зорилтыг хамт шийдвэрлэх гэсэн эрмэлзлэл болно. Нөгөө талаас хүн амын хэт өсөлт нь нөөц баялагийн хэрэглээг түргэтгэж, цаашлаад нийгмийн үйлдвэрлэлийн өсөлтийг хангахад хязгаар тавих хүчин зүйл болдог. Эдгээрийн хоорондын харилцааг уялдуулан зохицуулсан хөгжлийн арга хэмжээ нь тогтвортой хөгжлийн нэг үндэс болж өгдөг юм.
Улс | Үндэсний нийт[1] бүтээгдэхүүн(сая.ам.дол) | Нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн(ам.дол) | ҮНБ-ны өсөлтийн хувь 1965-1989 |
АНУ | 5156 | 21000 | 1,6 |
Япон | 2818 | 24000 | 4,3 |
ХБНГУ | 1189 | 20000 | 2,4 |
Франц | 956 | 18000 | 2,3 |
Итали | 965 | 15000 | 3,0 |
Их Британи | 718 | 15000 | 2,0 |
БНХАУ | 418 | 350 | 5,7 |
Бразил | 319 | 2500 | 3,5 |
Энэтхэг | 235 | 340 | 1,8 |
БНСУ | 212 | 4400 | 7,0 |
Мексик | 201 | 2000 | 3,0 |
Бангладеш | 20 | 180 | 0,4 |
Этиоп | 5 | 120 | -0,1 |
Уганда | 4 | 250 | -2,8 |
Непал | 3 | 180 | 0,6 |
Мозамбик | 1 | 80 | n.a |
Зарим тохиолдолд үндэсний нийт бүтээгдэхүүн өсч байхад, хүн амын өсөлт нь үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөөсөө түрүүлж, үүнээс үүдээд нэг хүнд ногдох ҮНБ-ний хэмжээ буурсан нь энэ хүснэгтээс харагдаж байна. Энэ нь дэлхийн олон орны хувьд нэг хүнд ногдох хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ, хүн амын өсөлтийн хурдацаасаа илүү байлгах шаардлага болон тавигдаж байна. Энэ жишээ нь “сүйтгэл багатай” хөгжил буюу хүрээлэн байсан орчноо хамгаалах агуулга талаасаа хөдөө аж ахуйд шинэчлэл хийх, ногоон хувьсгалыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг багтаасан тогтвортой хөгжих гэдэг зорилт болж байгаа болно.
Хоёр. Дээр дурьдсаны нэгэн адил дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хангах явц нь зөвхөн үйлдвэрлэлийн процесст оролцогч байгалийн баялаг төдийгүй байгаль орчинд бүхэлд нь сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Тодруулбал, үйлдвэрлэлийн явцад бий болж байсан агаар, ус, хөрсний зэрэг төрөл бүрийн бохирдол юм. Энэ нь цаад утгаараа тухайн улсын “эдийн засгийн” нөөц ямар нэгэн хэмжээгээр “элэгдэлд” орж байсанг илтгэх үзүүлэлт гарцаагүй мөн. Гэтэл энэхүү элэгдлийн хэмжээг “ДНБ- ний өсөлт” мөн илэрхийлэн харуулж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн улс хэдий хэмжээний цэвэр усны болоод хөрсний нөөцөө жил бүр алдаж байгаагаа буюу “амь насыг” нь ямар хэмжээгээр богиносгож байгаагаа тооцон бүртгэж байж чаддаггүй.
Энэ асуудал буурай хөгжилтэй орнууд, ялангуяа манайх шиг экспортын бүтээгдэхүүний бүтцэд нь хөдөө аж ахуйн болоод олборлох, анхан шатны боловсруулах үйлдвэрийн түүхий эд, бүтээгдэхүүн давамгайлсан, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж байсан орны хувьд анхаарч байх асуудлын нэг мөн. Тухайлбал, Богд уулын орчимд, Туул голын сав газар оршин зөвшөөрөлтэй эсэх нь аргалзээтэй ясны гурилын үйлдвэрлэл эрхэлж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай хэмээгдэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны уршгаар нийслэлийн ойн мод, агаар, ус, ургамал, хөрс шороо хэдий хэмжээгээр устгагдаж байгаа талаар сурвалжлагчдаас өөр бодолцож байсан байгууллага, албан тушаалтан хэр олон байгааг хэлэхэд хэцүү юм. Нөгөө талаас энэ аж ахуйн нэгжийн улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг хэрэв байдаг бол) учруулж байгаа хор хөнөөлтэй нь харьцуулахад ямар дүр харагдах нь ч аргалзээтэй юм. Ийм учраас дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хүн амд хүртээх баялагийн өсөлтийг харуулагч үзүүлэлт болгон ашиглах нь учир дутагдалтай гэж үздэг болно. Энэ агуулга талаас нь авч үзвэл, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь тухайн улсын хөгжил “тогтвортой” эсхийг харуулах үзүүлэлт болж чаддаггүйд асуудлын гол оршиж байсан юм.
Нөгөө талаас энэ аж ахуйн нэгжийн улсын эдийн засагт оруулж байсан хувь нэмрийг (Гурав. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт үйлдвэрлэлийн нийт өсөлтийг харуулахаас бус түүний мөнгөн ба биет хуваарилалт ямар байдалтай байгааг илэрхийлж чаддаггүй юм. Өөрөөр хэлбэл, тухайн нийгэмд орлого хуваарилалт тэгш байна уу үгүй юу, орлого хуваарилалтын ихэнхи хэсэг нийт хүн амын цөөн хэсэгт хуваарилагдаад нөгөө талд нь ядуурал бий болоод байна уу үгүй юу гэдгийг илэрхийлж чадахгүй.
Үүнтэй яг ижлээр ажилгүйдлийн түвшин тухайн нийгэмд ямар байна вэ, үйлдвэрлэлийн өсөлтийг хангахад хөдөлмөрийн насны хүн амынхаа хэдэн хувийг ашиглаж байгааг харьцуулах боломж олгодоггүй. Тухайлбал, манай эдийн засаг, нийгмийн 1992-98 оны үндсэн үзүүлэлтээс харахад хүн ам дүнджаар 1.4 хувиар өсч байхад эдийн засгийн идэвхитэй хүн амын өсөлт гарахгүй байгаагийн зэрэгцээ ажил эрхлэлтийн түвшин 1992 онтой харьцуулахад 1997 оны төгсгөлд 13.4 пунктээр буурч, ажилгүйдлийн түвшин 1.3 пунктээр нэмэгдсэн байгаа нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байр бий болгох талаар тодорхой бодлого дутагдалтай байгааг харуулж байна. Ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг эдийн засгийн өсөлттэй уялдуулсан бодлогоор зохицуулах шаардалагатай байна
Нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1993 оноос эхлэн үнийн дүнгээрээ тогтвортой өссөн байхад нийт ажиллагчдын тоо 1992 онтой харьцуулахад 1997 оны эцэст 26.8 пунктээр буурсан байгаа нь нэг талаас ажиллах хүчний бүтээмж өссөнийг харуулах үзүүлэлт мэт боловч (мөн хөдөлмөрийн насны хүн амын өсөлт тогтонги байсан) хөдөлмөр зарцуулалт ихтэй зам, талбай, гүүр засах, суваг, шуудуу ухах зэрэг ажилд гэрээгээр гадны ажилчид ажиллуулах зэрэг арга хэмжээ авсантай холбоотой байж болох талтай юм. Гэтэл энэ бүхнийг зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэдэг ганц үзүүлэлтээр таамаглан хэлэх боломжгүй байдаг.
Дөрөв. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бууралтаар улс орнуудын эдийн засгийн хөгжлийн явцыг харьцуулахын өөр нэгэн дутагдалтай тал нь энэ үзүүлэлтэд чөлөөт цаг, гэрийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хамрагдаж чаддаггүйд оршино. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүнийг гаргахын тулд үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг хүн амд хуваадаг. Гэтэл улс орон бүрийн хүн ам зүйн бүтэц харилцан адилгүй билээ. Тухайлбал, лалын шашинтай орнуудын эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн хувь бусад ямар ч оронтой харьцуулахад бага, Нөгөө талаас зах зээл өндөр хөгжсөн орнуудад бүрэн бус орон тоогоор ажиллагчид болоод цагийн хөдөлмөр эрхлэгчдийн хувь манайх шиг оронтой харьцуулбал маш өндөр. Түүнчлэн, Азийн орнуудад тухайлбал, Тайланд зэрэг оронд хөдөлмөрийн насанд хүрээгүй хүүхдүүдийн ажил эрхлэлт ихээхэн өндөр байдаг. Ийм учраас дотоодын нийт бүтээгдэхүүнийг нийт хүн амд хувааж нэг хүнд ногдох хэмжээгээр нь харьцуулалт хийх нь зарим талаар бодитой бус гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ үзүүлэлт хуваагчаасаа хамаарч байсан юм.
Мөн үүний дээр долоо хоногт ажиллах цагийн хэмжээ, нэг цагт үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүний хэмжээгээрээ улс орон бүр харилцан адилгүй. Тухайлбал, Япон хүн хоногт дүнджаар Австрали иргэнээс 4-5 цаг илүү ажилладаг байна. Тэгвэл Япон хүн хоногт дүнджаар Австрали хүний цагаар ажиллавал Австралийн Холбооны Улсын жилд бий болгож байсан дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй ижил хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадахгүй юм. Өөр нэгэн анхаарах зүйл бол чөлөөт цагийн асуудал мөн. Хоногт ажиллах цагийн хэмжээ бага учир австрали хүмүүс япончуудтай харьцуулахад амарч өнгөрүүлэх цаг ихтэй. Чөлөөт цагийг нийгмийн баялаг гэж үздэг. Тэгэхээр хэдийгээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр японоос австраличууд бага ч эдэлж байсан чөлөөт цагийг нь оролцуулан тооцож үзвэл чухам аль улс нь иргэндээ нийгмийн сайн сайхныг илүү бүрдүүлж өгч чадаж байна вэ гэдэгт хариулт өгөхөд төвөгтөй болж байна. Үүнтэй уялдаад ард түмэнд хүртээж байгаа нийгмийн баялаг гэж юуг хэлэх вэ, түүнд ямар зүйлийг багтааж ойлгох вэ гэдэг асуудал зүй ёсоор гарна. Нийгмийн хуваарилалтаар олгогдож байгаа (орлого) гишүүдийн түүнээс авч байгаа ханамж ямар байхаас хамаардаг. Ямар ч нийгэмд орлого хуваарилалтын тэнцвэртэй бус байдал заавалхадаглагдаж байдаг. Хэн өөрийн нөөц бололцоогоо дайчлан, шударгаар хөдөлмөрлөж орлогоо өсгөж байна түүнийг дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, ижил боловсролтой, нас чацуу хоёр хүний нэг нь нөгөөгөөсөө илүү олон цаг ажиллан ахиу цалин авч байхад ямар ч бүруу зүйл байхгүй. Тухайн хүн өөрийн хэрэгцээгээ яаж хангаж хэрэглээнийхээ түвшинг ямар байлгах нь тэр хувь хүний асуудал боловч илүү хөдөлмөрлөснийхээ хэрээр нийгэмд давуу зүйлийг бүтээж байгаа хэрэг билээ.
Тав. Үйлдвэрлэлийн нийт өсөлт бууралтын хувь хэмжээг харуулсан тоо тухайн улсын бий болгосон бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний хэдий хир нь гадаадын хөрөнгийн эх үүсвэрээр бүтээгдэж байгааг мэдэх боломж өгдөггүй юм. Мөн түүнчлэн үйлдвэрлэл явуулах ирээдүйн нөөц, боломж нь ямар байх талаар төсөөлөл хийх боломж олгодоггүй болно.
Зургаа. Өөр нэгэн учир дутагдалтай тал нь нийгмийн хөгжилд ямар салбар илүүтэй байгааг дан ганц дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс мэдэх боломжгүй билээ. Энэ агуулгаараа улс хоорондын харьцуулалт талаасаа тиймч оновчтой бус үзүүлэлт юм. Жишээ болгон манай хүн амын ажил эрхлэлтэд аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн өсөлт бууралтын нөлөөллийг авч үзье.
Ажиллагсад
1992-1997 оны хооронд хүн амын ажил эрхлэлтийн түвшин буурахад (салангид авч үзвэл) аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын тоо хорогдсон нь нөлөөлжээ. Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуйн салбарт ажиллагсадын тоо өссөн нь нэг талаас мал сүрэг дурьдсан хугацаанд 5.6 сая толгойгоор өссөнтэй холбоотой билээ. Гэвч энэ нь манай улсын хөдөө аж ахуйн салбар дурьдсан хугацаанд тогтвортой хөгжиж, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн нийт өсөлтийг хангахад давамгайлах үүрэг гүйцэтгэж иржээ гэсэн үг хараахан бус юм.
Хөдөө аж ахуйн салбараас мал аж ахуй харьцангуй тогтвортой явж ирсэн боловч, түүний үр ашиг, чанар, найдвартай байдаг хангалтгүй зарим талаар буурах ч хандлагатай байгаа юм. Тухайлбал, 1989-1997 онд тэмээний тоо 36.4 хувиар буурч харин ямааны тоо 2 илүү дахин илүү өсч, малын тооны нийт өсөлтийн 80 гаруй хувийг ямаа эзэлжээ. Зарим тооцооноос үзэхэд 1990 оныхоос хонины ноос 3.3 хувь, ноолуур 16.6 хувь сүү 4.2 хувиар мөн ашиг шим арвинтай цэвэр үйлдрийн малын тоо 36.7 хувиар, эрлийз малын тоо 28.5 хувиар тус тус багасчээ. Иймд манай эдийн засагт аль салбар нь бодитой хувь нэмэр оруулж байна вэ, хаана нь ямар бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна вэ гэдгийг харилцан уялдаатайгаар олон талаас нь авч үзэх шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, мал аж ахуйд гэхэд нийт сүрэгт эзлэх малын төрөл, хээлтэгч, хээлтүүлэгчийн зохистой харьцаа, нэгж малаас авах ашиг шим өсөхгүй байгаад анхаарч бэлчээрийн ачааллыг тэнцвэртэй болгон, усан хангамжийг сайжруулах, малын тэжээл үйлдвэрлэл, өвчний урьдчилан сэргиийлэх арга хэмжээг сайжруулахад анхаарах шаардлага байна.
Аж үйлдэрийн салбарт ажиллагсдын тоо буурсан нь энэ салбарт ахиц дэвшил гарч чадахгүй байгааг харуулж байна. Хэдийгээр боловсруулах үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх талаар Засгийн газраас анхаарч БНХАУ, ХБНГУ, АНУ, Япон зэрэг орны зээл тусламжийг аж ахуйн нэгжүүдэд олгох, шинэ техник, технологи нэвтрүүлэх арга хэмжээ авч байгаа хэдий ч үр дүн муутай байна. Технологийн шинэчлэлийн үр дүн магадгүй ирэх оноос хувь нэмрээ оруулж эхэлж болох юм.
Статистикийн тоо баримтаас харахад боловсруулах үйлдвэрийн салбар 1995 оноос хойш огцом буурч саргаж чадахгүй байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд хүчтэй нөлөө үзүүлж байна. Иймд арьс шир боловсруулах технологийн шинэчлэп хийх заргаэр энэ салбарт илүү анхаарах шаардлагатай болсон байна. Экспортыг дэмжих бодлогыг тууштэй баримтлах тэр тусмаа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд дээр илүү суурилах нь зайлшгүй. Манай улс үйлдвэрлэлийн аргаар хонь, ямааны арьс, үхэр адууны ширийг дотооддоо бүрэн боловсруулж чадах хүчин чадалтай боловч өнөөдөр түүнийхээ дөнгөж 10 орчим хувийг ашиглаж байгаа нь түйлын хангалтгүй үзүүлэлт юм.
Тухайн улс орны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үйлдвэрлэлийн бодит хэмжээг үнэлэх уламжлалт үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэдэг үзүүлэлтийн зарим нэг учир дутагдалын (ялангуяа улс хоорондын хөгжлийн харьцуулалт хийхэд) талаар зарим зүйлийг сонирхуулахад ийм байна.
Макро эдийн засгийн бодлогод нийт үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний хэмжээ, ажил эрхлэлт, үнийн түвшин зэрэгт нөлөөх зорилт хамрах тухэй дээр дурьдсан билээ. Тэгвэп микро эдийн засгийн эорипт нь нийт бүтээгдэхүүн, эжил үйлчилгээний бүтэц бэ тодорхой салбар, аж ахуйн нэгжийн оруулж байгаа хувь нэмрийн зохистой байдлыг хангах буюу нөөцийн зохистой үр ашигтай ашиглалт, бүтцийн өөрчлөлт, үнийн механизмын үйлчлэлийг өгөөжтэй байлгах асуудал болно.
Хэдийгээр макро болон микро эдийн засгийн зорилт хоорондос ялгаатай ч макро эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд микро эдийн засгийн шийдэл хэрэг болох заргаэр харилцан уялдаа байдгийг тэмдэглэх ёстой. Тухайлбал, манай макро эдийн засгийн өнөөгийн асуудлууд бүтцийн зохистой өөрчлөлт хийх ба эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг микро эдийн засгийн шийдлийг шаардаж байна.
Макро эдийн засгийн бодлогын үндсэн гурван асуудал нь ажилгүйдэл, инфляци, төлбөрийн тэнцэл юм. Эдгээр гурван асуудал нь өөр хоорондоо харилцан уялдаатай ба учир нь макро эдийн засгийн үндсэн асуудал нь эдийн засгийн үйл ажиллагааны ерөнхий түвшинг нарийвчилбал, үйлдвэрлэлийн нөөцийг эргэлтэд оруулан ашиглөж байгаа байдал буюу нийт бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үйлдвэрлэх боломж (чадамж)-тай харьцангуй нийт бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний түвшинг тодорхойлоход чиглэж байдагт оршиж байгаа юм.
Манай улс төгрөгийн хөрвөх чадварыг чөлөөтэй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлснээр төсвийн ба мөнгөний бодлого гэсэн үндсэн хоёр арга хэрэгсэлээр макро эдийн засгийн бодлогыг зохицуулан хэрэгжүүлэх ёстой болсон. Иймээс ойрын жилүүдэд микро эдийн засгийн бодлогын хувьд ямар ахиц өөрчлөлт гарч байгааг харахын тулд ажилгүйдэл, инфляцийн түвшингийн өөрчлөлт, төлбөрийн тэнцлийн урсгал данс болоод гадаад өрийн түвшин, хандлагыг авч үзэх шаардлагатай юм. Үүнээс ажилгүйдлийн талаар зарим нэг зүйлийг өгүүлье.
Ажилгүйдлийн түвшин гэдэг нь эдийн засгийн агуулгаараа тухайн улс ажиллах хүчнийхээ нөөцийг бүрэн ашиглаж чадахгүй байгаагаас үүдэн гарч байгаа алдагдлын түвшинг илэрхийлж байгаа юм. Ажилгүйдэл байгаа нь нийгмийн хэмжээнд үйлдвэрлэгдэн бий болж байгаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ боломжит хэмжээнээсээ доогуур, нийгэмд хуваарилагдах бүтээгдэхүүн, орлогын хэмжээ бий болгож чадах байгаа эдийн засгийн боломжит хэмжээндээ хүрч чадахгүй, дутуу байгааг харуулж байдаг. Тийм учраас ажилгүйдлийн өртөг юу байх вэ гэдэг нь тодорхой бөгөөд энэ нь алдагдсан боломжит бүтээгдэхүүний өртөг, нэг хүнд ногдох орлогын алдагдал ба хүн амын амьдралын түвшингийн бууралт юм.
Түүний зэрэгцээ ажил эрхлэлт нь ихэнхи хүмүүсийн материаллаг хэрэгцээгээ хангах орлогын гол эх үүсвэр байдаг. Мөн хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэм хэмжээ, нийгмийн амьдралд үзүүлэх оролцоо, хувь хүн нийгмийн гишүүн гэдгээ ухамсарлах нөхцөл болж байдаг юм. Тэгвэл, ажилгүйдэл ихэссэнээр түүний нийгмийн өртөг буюу нийгэмд үзүүлдэг сөрөг нөлөө болох гэмт хэрэг зөрчил, архидалт, биеэ үнэлэх, мансууруулах бодис хэрэглэх зэрэг нийгмийн хэмжээнд өсч хүмүүсийн амгалан тайван, чөлөөт амьдрал алдагдахад хүргэдэг. 1990 оноос хойш манайд ажилгүйдэл огцом өсч, түүнийг дагаад энд дурьдсан сөрөг үр дагавар ч хэт өсөөд байгааг нурших хэрэггүй юм. Товчхондоо ажилгүйдлийн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь:
- Хязгаарлагдмал нөөцийн үргүй алдагдал (ажилгүйчүүд)
- Ядуурал ба орлого бууралтын сөрөг үр дагавар
- Засгийн газрын (төсвийн) орлогын бууралт
- Үйлдвэрлэх бүтээгдэхүүний бууралт
- Оюун санаа сэтгэл, бие мах бодийн стресс
- Нийгэм, улс төрийн тогтворгүй байдал зэрэг болно.
Гэхдээ нийгмийн хэмжээнд бүрэн ажил эрхлэлт хэзээ ч бий болж чаддаггүй бөгөөд ажилгүйдэл зохих хэмжээгээр заавал байдаг болно. Харин ажилгүйдэл гэж юуг хэлэх вэ гэдэгт тохирох нэгдсэн тодорхойлолт байдаггүй юм.
Эдийн засгийн чадавхийн хувьд боломжтой орнууд ч гэсэн ажилгүйдлийн улмаас зохистой хэмжээнээсээ багаар бүтээгдсэн бялууг нийгмийн гишүүддээ тэгш хүртээх зорилт тавихаасаа илүү ажил эрхлэлтийн түвшингээ нэмэгдүүлж, ард түмнийхээ бүтээлч үйл ажиллагааг өсгөн бүрэн ажил эрхлэлтийн хэмжээнд ойртуулан томоохон “бялуу” бий болгож байж хуваахыг эрмэлзэж байдаг.
Үүний тулд ажилгүйдлийн өсөлтийг зогсоох хүртэл түвшинд эдийн засгийн өсөлтийг хангах ёстой байдаг. Ажилгүйдлийн өсөлтийг зогсоох хүртэл хэмжээнд өсөх дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ нь ажиллах хүчний өсөлт ба хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт гэдэг хоёр хүчин зүйлээс шалтгаалдаг.
Ажиллах хүч жил тутам өсч байдаг. Иймээс тэр өсөлтийг хангах эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэн хангалттай ажлын байр бий болгох хэрэгтэй болдог. Түүний зэрэгцээ шинэ техник, технологийн нэвтрэлт зэргээс үүдэн ажиллах хүчний дундаж бүтээмж (хөдөлмөрийн бүтээмж) буюу нэг ажиллагчид ногдох бүтээгдэхүүний хэмжээ байнга өсч байдаг болно.
Энэ хоёр өсөлтийг хангах эдийн засгийн өсөлтийг бий болгох дүрмийг “Окины хууль” гэж нэрлэдэг. Энэ онолоор “ажилгүйдлийн зохистой бөгөөд тогтвортой түвшинг хадгалж байхын тулд үйлдвэрлэлийн өсөлт нь ажиллах хүчний өсөлт болоод ажиллах хүчний дундаж бүтээмжтэй тэнцүү байх нөхцлийг хангаж байх ёстой юм[2].
Нийгмийн үйлдвэрлэлийн = Ажиллах хүчний + Ажиллах хүчний
өсөлт өсөлт бүтээмжийн өсөлт
Required output Growth Rate Labour force growth rate Labor productivity growth rate
Онолын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувийн өсөлтөд ажилгүйдлийн түвшин 1 хувиар буурч байдаг. Гэтэл 1997 онд манай дотоодын нийт бүтээгдэхүүн 4.0 хувиар өссөн байхад ажилгүйдлийн түвшин 1.1 хувиар мөн өссөн байгаа нь онолын талаас авч үзэхэд гайхал төрүүлэх үзүүлэлт болж байна. Дээр зураг 2-т үзүүлэн тайлбарласнаар энэ хугацаанд хөдөлмөрийн насны хүн амын өсөлт тогтовортой байсныг дурьдсан. Энэ нь нэг талаас ажиллах хүчний бүтээмж хурдацтай өссөн байж болох юм гэсэн өнгөцхөн дүгнэлтэд хүргэж болох ч бодит нөхцөл ямар байгаагаас ургуулан авч үзвэл хөдөлмөр эрхлэлтийн бодлого, эдийн засагт гарч байгаа эерэг үзэгдэлтэйгээ уялдаж чадахгүй байна гэсэн үг юм.
Нөгөө талаас ажилгүйдлийг бууруулахад зарим бодит нөхцөл байдал нөлөөлж байж болох талтай. Тухайлбал, сүүлийн жилүүдэд залуучуудад богино хугацаанд ихээхэн орлого олж болох ажилд илүү сонирхож, тодорхой ажил эрхлэхгүйгээр ганзага дамын наймаа, ченжийн бизнесээр өдөр тутмын орлогоо олох хялбар арга замыг эрхэмлэх болсон. Иймд байнгын тогтвортой орлогын эх үүсвэртэй амьдрах нь богино хугацаанд баяжих мөрөөдлөөс илүү амьдралд тустай гэдэгт нийгмийн сэтгэлгээг чиглүүлэх замаар нэгж ажиллах хүчний өртгийг бууруулах арга хэмжээ авах нь чухал болно. Манай нэгэн ахмад нэрт сэтгүүлчийн хэдэн жилийн өмнө бичсэнчлэн “зүүдэлж олвол үрэгдэж, зүдэрч олвол арвиждаг” гэдэг үнэн билээ. Авто зам тавих, уурхайн газар шорооны ажил эрхлэхэд заавал хятад, вьетнам ажилчид хөлслөх хэрэгтэй гэж үү.
Монголчууд угаасаа хөрөнгийн хуримтлалгүй байгаа учир жижиг үйлдвэрлэл, хувийн аж ахуй төдийлөн сайн хөгжихгүй байна. Энэ чиглэлээр гарч байгаа өөрчлөлт зөвхөн үйлчилгээний салбарт чиглэх хандлагатай байгаагаас импортын хэрэглээ буурахгүй байна. Энэ нь инфляцийн түвшин нэмэгдэхэд зарим талаар нөлөөлж, түүгээр дамжин банкны зээлийн хүүгийн хувь нэмэгдэх хөшүүрэг болж байгаа юм. Банкууд зөвхөн богино хугацаатай, өндөр хүүтэй зээлд найдах болж, олгогдсон зээл нь үйлдвэрлэлийг бус түргэн эргэлттэй худалдаа, үйлчилгээний салбарыг тэтгэж, нөгөө талдаа үйлдвэрлэлийн салбарын уналтанд хүргэх шалтаг болж байна.
Энэ бүхэн дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлттэй байхад ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа нь үилчилгээний салбарт байнгын бус ажилтай, цагийн хөдөлмөр эрхлэгчдийн тоо нэмэгдэж улсын хэмжээнд ажилгүйдлийн тувшин ямар байгааг бодитой гаргах нөхцлийг хүндрүүлж байж болох юм. Ер нь манай статистикийн мэдээ 1990 оноос өмнөх үеийнх шиг баримжаатай үнэ зөв гарч чадахгүй байгаа учраас аливаа дүгнэлтийг хийхэд хүндрэл учруулах болсон юм. Тэгвэл энэ Окины хуулийн үйлчлэл бодит байдал дээр хэрхэн үйлчилж байсныг Австралийн жишээн дээр авч үзье. [3]
Он | ДНБ-ний бодит өсөлт | Ажиллах хүчний өсөлт | Ажиллах хүчний бүтээмжийн өсөлт | Ажилгүйдлийн дундаж өсөлт |
1950-591960-691970-791980-89 | 4.55.13.63.2 | 1.92.32.02.5 | 2.72.72.01.3 | 1.91.93.67.3 |
Дээрхи хүснэгтээс Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт буурч, ажиллах хүчний хэмжээ өссөн байгаа нь харагдаж байна. Эдгээр тоо баримт дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт буурахад ажилгүйдлийн түвшин өсч байгаа шууд хамааралыг баталж байна. Дараахь хүснэгтээс энэ хамааралыг улам тодорхой харж болно.[4]
Сүүлийн үед макро эдийн засгийн ихэнхи онолчид …Окины онол нь ажилгүйдлийн түвшингийн бууралтын шууд хамаарлыг (дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн тодорхой түвшингээс) тайлбарлахаас бус хэмжээ, ач холбогдол ямар байхад тайлбар өгч чаддаггүй гэж үзэх болсон бөгөөд үүнийг олон орны туршлага харуулсан. Энэ нь ажилгүйдлийн түвшингийн өөрчлөлт нь орлогын хэмжээ өөрчлөгдөхтэй холбогдоод эдийн засгийн идэвхитэй хүн амын тоонд өөрчлөлт ордог, бүтээмж хэлбэлзэж байдаг, ажлын арга туршлагаас бүтээмж ихээхэн шалтгаалдаг зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байдагтай холбоотой юм.
Иймд ажилгүйдлийг бууруулах хамгийн зохистой арга зам нь нэгж ажиллах хүчний бодит өртгийг хямдруулах арга хэмжээг авах явдал гэж олон орон үзэх болоод байна. Ойрын жилүүдэд хөдөлмөрийн зах зээлээ шинэчлэн, амжилт олж байгаа Шинэ Зеланди, Австрали зэрэг олон орон энэ зарчмыг удирдлага болгож байна.
Ер нь ажилгүйдэл өсөхдөө маш амархан бөгөөд бууруулахад их удаан хугацаа шаарддаг. Ажиллах хүчний хэрэгцээ нь нийгэм дэхь бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний хэрэгцээнээс урган гардаг учир ажилгүйдэл байна гэдэг нь ажил эрхлэлтийн зохистой түвшинг хангаж чадахуйц хөрөнгө зарцуулалт хийгдэх хэрэгцээ байхгүй байна гэсэн үг юм. Тиймээс ажилгүйдлийг бууруулах аливаа оролдлого төсөв, санхүүгийн зөөлөн бодлого шаарддаг бөгөөд энэ нь үнийн өсөлт түүнийгээ дагаад хөдөлмөрийн хөлс өсөх нөхцөл болдог. Цалин өсөхөөр нэгж ажиллах хүчний бодит өртөг өснө энэ нь ажилгүйдэл өсөх нөхцөл болдог ээдрээ төвөгтэй асуудал юм. Иймд эдийн засгийн болоод эдийн засгийн бус бусад хүчин зүйлүүдийг анхаарч үзэх хэрэгтэй. Үүнд:
- Хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, микро эдийн засгийн шинэчлэл хийх замаар эдийн засгийн өсөлтийг хангах,
- Сургалт явуулах, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох аргаар ажилгүйчүүдэд эрх тэгш хандах бодлого явуулах
арга хэмжээ байх хэрэгтэй болж байна. Тухайлбал, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг ногоон хувьсгал хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдуулан Засгийн газраас хөдөлмөр эрхлэлт, хүний хүчин зүйлийн чадавхийг нэмэгдүүлэх талаар баримтлах тодорхой бодлогын хүрээнд зохицуулан хэрэгжүүлэх гэх мэт.
Ийнхүү нийгмийн олонхи болж байгаа дүндчуудыг амьдрах аргад сургах, аажмаар хувийн хадгаламжийг бий болгох нөхцлийг хангаснаар нийгмийн хуримтлалд нэмэр оруулах бодлого баримтлахад илүүдэх зүйлгүй. Бодит эдийн засгийн өсөлтийг хангах нөхцлийг бүрдүүлэн тогтворжуулах нь ажилгүйдлийг бууруулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх гол үндэс болно.
Эдийн засгийн өсөлт сайжрах тусам баян хоосны ялгаа буюу орлого хуваарилалтын ялгаатай байдал улам бүр ихсэх үү буурах уу гэдэг бас л сонирхолтой асуудал мөн.
Анх 1950 оны дүндуур Саймон Кузнец гэдэг орос гаралтай америк эдийн засагч энэ асуудлыг судалжээ. Тэрээр судалгааныхаа дүнд эдийн засгийн өсөлтийн эхний үед баян ядуугийн ялгаа их болдог бөгөөд эдийн засаг тогтворжин хүчирхэг болох үед энэ ялгаа багасдаг гэж дүгнэсэн. Энэ хүн судалгаагаа Америк, Англи, Германыг тэдгээрийн ид үйлдвэржүүлэлтийн үеэс эхлэн хийсэн юм. Түүнчлэн Колумбын их сургуулийн проф.Роверто Перроти мөн энэ чиглэлээр өөрийн зохих хувь нэмрээ оруулсан хүн билээ. Тэрээр эдийн засгийн хөгжлийн нийгэмд үзүүлэх нөлөөг дөрвөн үндсэн хүчин зүйл дээр тулгуурлан судалсан юм. Тэрээр:
- Нийгмийн баялаг орлого, хуваарилалтын хэт ялгаатай байдал боловсролын хөгжилд сөрөг нөлөөтэй. Ялангуяа бага, дүнд боловсролын сургалтын чанар муудаж түүнээс уламжлаад үндэсний боловсон хүчний чадавхи доройтдог.
- Орлогын хуваарилалт илүү тэгш болсон оронд төрөлт бага байдаг. Хүмүүс цөөн тооны хүүхэдтэй байж тэдэндээ илүү хөрөнгө оруулалт хийхийг олон хүүхэд өсөхөөс илүүд үздэг. Жишээ нь, Энэтхэгт хүүхдийг өсгөх зардал буюу боловсрол олгох болон түүнийг харах асрах эцэг эхийн зарцуулах алдагдсан боломжит өртөг ( opportunity cost ) маш бага байдаг бол АНУ-д эсрэгээр ихээхэн өндөр байдаг.
Хүүхдийн өртөг = хоол + хувцас+ боловсрол+хугацаа
Хүүхдийн өгөөж = тэтгэвэр ( Гарри Бекер)
- Эдийн засгийн чадвар дорой, баян хоосны ялгаа хэт их оронд нийгмийн олон янзын сөрөг үр дагавар үүсч, хэсэг бүлэг хүмүүсийн өөрсдийн хүсэл сонирхолыг гүйцэлдүүлэх гэсэн эрмэлзлэл байнга гардаг учир улс төрийн тогтворгүй байдал бий болдог.
- Төсөв, санхүүгийн бодлогод өөрчлөлт ордог. Баян, ядуугийн ялгаа их оронд сонгогчид орлогын дахин хуваарилалтыг үргэлж шаарддаг учир Засгийн газар хэт ялгаатай орлогоос татвар хурааж их хэмжээгээр зарцуулах шаардлага байнга гардаг гэсэн дүгнэлт хийсэн байна.
[1] World bank report 1991, in K.Turner (1994)
[2] Trevor Stegman in Kriesler (1997) Australian Economics,p.71
[3] J.Burgess (1995),”Unemployment: The White Paper and Beyond”,in Economics Vol.318No.1
[4] Neil Warren (1997),” Unemployment”, Macroeconomics policy