Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > Японы эдийн засгийн “сэргээн босголтын эхний алхам” !!!
Шинэ Толь Сэтгүүл

Японы эдийн засгийн “сэргээн босголтын эхний алхам” !!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-19
Хуваалцах
8 min унших
Хуваалцах

Loading

Цэн. Даваадорж
/
СЭЗДС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, эдийн засгийн ухааны доктор/

Шинэ толь №26, 1999

Түлхүүр үг: санхүүгийн хямрал, ДНБ, ҮНБ, ажилгүйдэл

Зүүн Өмнөд Азийн ихэнхи орныг хамарсан санхүүгийн хямрал Япон улсад ч нөлөөлж, тус оронд эдийн засгийн хямралт байдал үргэлжилсээр байна.

Японы эдийн засгийн одоогийн байдал

1992-1995 оны хооронд дөрвөн жилд Японы эдийн засгийн өсөлтийн хувь жилд дунджаар 0.6 хувь байгаа бол 1996, 1997 онуудад бүр сөрөг тэмдэгтэй үзүүлэлт гарчээ. Ажилгүйдлийн хэмжээ улам нэмэгдэж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн өндөр (1997 онд 3.4 хувьд) түвшинд хүрээд байна. Уналтын гол шалтгааныг хувийн салбар дахь хөрөнгө оруулалт их хэмжээгээр буурснаар тайлбарлаж байгаа юм. 1992-1994 оиы хооронд гэхэд л хувийн салбарын хөрөнгө оруулалт 20 хувиар багассан нь ДНБ-ийг дөрвөн хувиар буурахад нөлөөлжээ.

Санхүүгийн байгууллагад итгэх ард түмний итгэл алдарч, ажлын байрны асуудал улам бүр хүндрэн, эцсийн эрэлт (хэрэглээ, орон сууцны ба орон сууцны бус зориулалттай хөрөнгө оруулалт г.м) буурсаар байна. Ийм нөхцөл байдлын дунд, 1998 оны дундуур Японы шинэ ерөнхий сайдаар Обучи Кейзоо (Японы Либерал Ардчилсан намын дарга) сонгогдсон юм. Тэрээр 1998 оны 11 дүгээр сарын 16-нд өөрийн Засгийн Газраас баримтлах эдийн засгийн бодлогыг тодорхойлсон “Эдийн засгийн талаах яаралтай авах арга хэмжээ”-г зарласан байна.

Эдийн засгаа сэргээн босгох арга зам

Энэхүү багц арга хэмжээ бол “ойрын нэг хоёр жилийн дотор Японы эдийн засгийг нөхөн сэргээх эхлэлийг тавих” “2000 оны санхүүгийн жил гэхэд эдийн засаг нь өөрийн жам ёсны гольдролдоо буцан орож нөхцлийг бүрдүүлэх” хөтөлбөр болох юм.

Японы Засгийн Газар нь эдийн засгийн хүндрэлийг ойрын хугацаанд даван туулах, мөнгөний эрэлт удаашрах үзэгдлийг зогсооход энэхүү багц арга хэмжээ ихээхэн үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна. Ойрын нэг, хоёр жилийн дотор өөрөөр хэлбэл 1999 ба 2000 онд эдийн засгаа бүрэн сэргээх зорилтыг энэ баг, арга хэмжээнд тусгажээ.

Эдийн засгаа сэргээн босгох энэхүү арга хэмжээнд зориулж 17000 тэрбум иен, хэрвээ татварын бууралтыг оруулж тооцвол нийтдээ 20000 орчим тэрбум иен зарцуулахаар тусгажээ.

1999 онд дараахь гурван гол зорилтыг хэрэгжүүлэхэр багц арга хэмжээнд тусгасан байна.

Нэгд, 1999 оны санхүүгийн жилд Ялоны эдийн засаг цэвэр эерэг тэмдэгтэй өсөлтөд хүрэх нөхцөлийг хангахуйц хүрэлцээтэй эрэлтийг бий болгох;

Эрэлтийг нэмэгдүүлснээр нэрлэсэн ДНБ-ийг 2.5 хувиар, бодит ДНБ-ийг 2.3 хувиар өсгөхөөр төлөвлөжээ. Хүрэлцээтэй эрэлтээр тэжээгдсэн богино хугацааны сэргээн босголт нь дүнд хугацааны тогтвортой өсөлтийн гольдролдоо орох чухал нөхцөл болох бөгөөд цаашид нийлүүлэлтийн талыг бэхжүүлэх бололцоог олгох юм.

Үүний зэрэгцээгээр эерэг өсөлтийг хангах нэг гол нөхцөл бол санхүүгийн системийг тогтворжуулах явдал болно. Үүнийг XXI зууны Японы нийгмийн дүр төрхийг тодорхойлохуйц бүтцийн шинэчлэлттэй уялдан явуулахаар төлөвлөж байна. Энэ нь үр ашигтай дахин хөрөнгөжүүлэлт хийх, өр төлбөрийг барагдуулж цэвэршүүлэх, санхүүгийн байгууллагуудыг шинэчлэн зохион байгуулах хүрээг хамрах юм. Санхүүгийн байгууллагуудыг дахин зохион байгуулах, дахин хөрөнгөжүүлэх явцад зээл олголтыг багасгахад хүргэж болзошгүй учир ихээхэн нягт нямбай хийхээр төлөвлөжээ.

Хоёрт, ажилгүйдлийг цаашид нэмэгдүүлэхгүйн тулд ажлын шинэ байр, шинэ бизнесийг бий болгох;

Уг арга хэмжээний төлөвлөгөөнд ажлын байр шинээр бий болгох зориулалтанд 1000 тэрбум иен зарцуулахаар тусгажээ. Одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийг хүчин чадлаа бүрэн ашиглах түвшинд хүргэснээр ажлын байр их нэмэгдэх болно.

Хөдөлмөрийн зах зээл ч хүнд байгаа. Нийтийн хэрэгцээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шууд татварыг бууруулснаар хувийн орлого буурахаас зайлсхийх болно. Ингэснээр хэрэглэгчийн зарлага үндсэндээ нөхөн сэргээгдэх ба орон сууцны  хөрөнгө оруулалтын бэрхшээлт байдлаас гарах боломж бүрдэх юм. Нийтийн эрэлт нь хувийн эрэлтийг аажимдаа нөхөн сэргээх таатай дэмжлэг болно. Зээл дэх тоон хязгаарлалтыг багасгаж, ингэснээр хөрөнгө оруулах гэсэн пүүсийн эрэлтийг хангах, үйлдвэрлэл ч сэргэн босч эхэлнэ.

Гуравт, Олон улсын харилцаагаа улам өргөжүүлэх, бусад оронтой эдийн засгийн хагарал гаргахаас зайлсхийх;

Японы эдийн засаг тогтворжих нь дэлхийн эдийн засаг, түүний дотор Азийн эдийн засагт ихээхэн ач холбогдолтой юм. Япон бол Азийн бүс нутгийн харилцан уялдаа холбоог хангагч улс билээ.

Сүүлийн долоон жилийн турш Япон улс дэлхийн хамгийн их тусламж үзүүлдэг орон байсаар байна. Хөгжлийн албан ёсны тусламж нь 1998 онд 1997 оныхоос (1997 онд 1133 тэрбум иен буюу 936 тэрбум ам.доллар байгаа) 10.4 хувиар буурсан ч тэргүүн байр сууриа хадгалсаар байгаа юм. Энэхүү тусламжийн дийлэнх хэсэг нь Азийн орнууд, ялангуяа Зүүн Ази, АСЕАН-ы орнуудад чиглэгдэж байна.

Монгол оронд үзүүлж буй Японы хөгжлийн албан ёсны тусламж бол манай орны эдийн засгийн тогтворжилтыг хангах, аж үйлдвэрийн хөгжлийн үндсийг бэхжүүлэх, боловсон хүчин
бэлтгэх, уламжлалт салбарыг хөгжүүлэх болон дэд бүтэц, нийгмийн салбарыг дэмжих зэрэгт ихээхэн тус нэмэр болж байгааг монголчууд бид сайн мэдэх билээ. 1997 оныг хүртэл
үзүүлсэн Японы засгийн газрын хөгжлийн тусламжийн дүнг авч үзвэл: буцалтгүй тусламж 37.6 тэрбум иен, техникийн хамтын ажиллагаа 9.8 тэрбум иен, зээл 30 тэрбум иен болж байна.
Монголын нэг хүнд ногдох энэхүү тусламжийн хэмжээ нь манай улсын нэг хүнд ногдох ҮНБ-ний хэмжээнээс бараг дөрөв дахин их байгаа тооцоог холбогдох албаны хүмүүс гаргажээ. Уг тусламжийн эцсийн үр дүн нь монголчууд бидний идэвхитэй үйл ажиллагаанаас ихээхэн хамаарах нь хэнд ч ойлгомжтой.

Дээрх багц арга хэмжээнд Азийн орнуудэд үэүүлэх эдийн засгийн тусламж болгон 1000.0 тэрбум иенийг төлөвлөжээ.

Японы Засгийн газар ойрын үед авч хэрэгжүүлэх тулгамдсан арга хэмжээгээ XXI зуун дахь Японы эдийн засгийн хөгжлийн үндэс болно гэдэгт итгэлтэй байгаа юм. Тэд бүтцийн өөрчлөлтийг улам ахицтай явуулж, энэ үндсэн дээр эдийн засгаа тогтворжуулснаар 2001 оноос хувийн эрэлтээр жолоологдсон өсөлт гарна гэж тооцож байна.

Гэвч зарим судлаачид үүнийг зөвхөн нэр төрөө аврах оролдлого, урт хугацааны идеалист мөрөөдөл гэж тайлбарлаж байна. Аль нь болохыг цаг хугацаа харуулна биз дээ.

                       Багц арга хэмжээний санхүүжилт Тэрбум.иен
1. Нийгмийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтНийтийн хэрэгцээний ажлын төсөлАжлын байрны тоноглол, хөрөнгө оруулалт (нийтийн хэрэгцээний биш ажлын төсөл)57001800
 Байгалийн гамшигт нэрвэгсдэд600
2. БусадНайдваргүй зээлийг багасгах арга хэмжээнүүд5900
 Орон сууцны нөхцөл сайжруулах явдлыг дэмжих арга хэмжээ1200
 Ажлын байр бий болгох арга хэмжээ1000
 Бүс нутгийг дэмжих купон7001000
 Азийн орнуудад туслах арга хэмжээнүүдДүн1700 орчим
   
3.Татварын бууралтОрлогын татварыг багасгахҮйлдвэрийн газрын ашгийн бууралтНийт (1+2+3) 6000 орчим 20000 орчим

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-18 2020-03-19
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

[ADRN Working Paper] The Impact of the Millennials and Gen Z on Democracy in Northeast Asia
Мэдээ мэдээлэл 2025-05-28
[ADRN Working Paper] Vertical Accountability in Mongolia: The Power of the People (Interim Report)
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-08-06
“АЗИЙН БАРОМЕТРЫН СУДАЛГАА: ОНОЛ, АРГА ЗҮЙ, ҮР ДҮН” СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Мэдээ мэдээлэл 2024-04-09
Horizontal Accountability in Mongolia: The Challenges of (Counter) Balancing
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-03-12

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ 30 ЖИЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
СонгуульШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

КЛИЕНТЕЛИЗМ, ХЭЭЛ ХАХУУЛЬ БА АРДЧИЛАЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
Улс төрийнХувь хүний хөгжилШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС: ТҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ БОЛОН МОДЕРН ШИНЖИЙН ТУХАЙ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?