Б.Пүрэв
/ХААИС-ийн багш/
Шинэ толь №26, 1999
Түлхүүр үг: математик тооцоолол, монополь, стохастик загвар
Гурил, гурилан бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг бүрэн хангаад, гадаадад тариа гаргадаг байсан Монгол орон өнөөдөр ихээхэн хэмжээний гурил, тариа гадаадаас авдаг боллоо. Зах зээлийн харилцаанд шилжих үеийн нийгэм, эдийн засгийн олон гажуудлаас шалтгаалан улаан буудайн үйлдвэрлэл 1990 оноос хойш уналтанд оржээ. Тухайлбал, 1989 онд улаан буудайг 530,1 мянган га-д тариалж, 686,9 мянган тонн ургац авч байгаа бол 1990 оноос эхлэн энэ үзүүлэлт жил дараалан буурч, 1998 онд 301.1 мянган га-д тариалж, 191.8 мянган тонн ургац авсаар байна. Зөвхөн тариалах талбайн хэмжээ төдийгүй нэг га-гаас авах ургац мөн буурчээ. 1989 онд га-гийн ургац 1,3 тонн байсан бол 1998 онд 0.64 тонн болсон байна. Өөрөөр хэлбэл, буудайн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмж жил дараалан буурсан байна.
Бүтээмж, үр ашиг хоорондоо нягт уялдаатай ойлголт бөгөөд аливаа үйлдвэрлэлийн оршин тогтнохын үндэс нь үр ашиг харин өсөлт дэвшлийн үндэс нь бүтээмж юм. Хүн ам өсөхийн хэрээр хэрэглээ нэмэгдэж, газар зэрэг үйлдвэрлэлийн нөөц улам хомс болж байгаа нь үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх асуудал орон бүрийн нийтлэг зорилт болж байна. Энэ бодит шаардлагын дагуу олон орны судлаачид үр ашиг, бүтээмжийн онол, арга зүйг хөгжүүлэх талаар сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч олон бүтээл гарсан төдийгүй хэд хэдэн шинэ чиглэл бий болон хөгжиж байна. Бид энэ шинэ чиглэлийн онол аргазүйд тулгуурлан буудайн үйлдвэрлэлийн үр ашгийг судалсан юм Koopmans, Debreu, Farrel нарын үзэл баримтлалыг үндэслэн үр ашгийн технологийн, хуваарилалтын эдийн засгийн гэж ангилах бөгөөд үр ашгийн судалгаа DEA буюу өгөгдлийг хүрээлэн судлах, эконометрикийн гэсэн хоёр үндсэн чиглэлээр хөгжиж байна. Бид дээрх хоёр чиглэлийн ВСС болон Stochastic Frontier загварыг ашиглан судалгаа хийлээ. Эдгээр нь үйлдвэрлэлийн тухайн үеийн үр дүнг хэрэглэж буй технологийн чадавхитай жиших замаар үр ашгийг тодорхойлдог арга юм. Эдгээр нь шинэ арга болох учраас товч тодорхойльё. Banker, Charnes, Cooper (1984) нарын орцын зарцуулалт (BCC1) бүтээгдэхүүний гарц талаас судлах (BCC0) үр ашгийг тодорхойлох DEA загвар нь:
Энэ томъёоны: ВВСp-шууд, ВССd-,-хосмог загвар,
Ү -бүтээгдэхүүний вектор, X -хүчин зүйлсийн вектор,
S -бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,
E -орцын зарцуулалтыг бууруулах боломжийг илэрхийлэх вектор, ɵ ᵠ, – гарц, орцын талаас үр ашгийг тодорхойлох хэмжигдэхүүн болно.
Aigner, Lovell, Schimidt (1977) нарын үйлдвэрлэлийн боломжийн стохастик загвар нь (ALS):
Үүний v1 – санамсаргүй хүчин зүйлийн нөлөөллийг илэрхийлэх нормаль тархалт бүхий хэмжигдэхүүн; U1 – үр ашгийг илэрхийлэх нормал юмуу. экспотенциал тархалттай хэмжигдэхүүн юм.
Энэ чиг үүргийн параметрүүдийг МL юмуу OLS аргыг ашиглан тодорхойлж, апараметрийг а = а – σu (2 )1/2 – гэж засварлан ui -тодорхойлно. Изоквант ба зардлын чиг үүргийг үндэслэн хуваарилалтын ба эдийн засгийн үр ашгийг тодорхойлж болно.
Бид буудай тариалдаг 38 аж ахуйн нэгжийн 1994-1996 оны үзүүлэлтүүдийг ашиглан өгөгдлийг хүрээлэн судлах болон эконометрийн аргуудаар буудайн үйлдвэрлэлийн технологийн, хуваарилалтын, эдийн засгийн үр ашгийн одоогийн байдалд үнэлэлт өгсөн юм. Эдгээр аргуудын тооцооны үр дүн ерөнхийдөө ойролцоо гарсан боловч ВССop загварын үр дүн технологийн үр ашгийн байдлыг илүү бодитой илэрхийлж баигаа тул түүнийг үндэслэн бусад тооцоог хийлээ. Технологийн үр ашгийг судлахад буудайн ургацанд нөлөөлөх гол хүчин зүйлс болох хөдөлмөр, капитал, өмчийн хэлбэр, хөрс, цаг уурын үзүүлэлтүүдийг авсан бөгөөд хөдөлмөр, капиталыг нэгтгэн үйлдвэрлэлийн зардлын мөнгөн илэрхийллээр авч судалсан. Эдийн засгийн ба хуваарилалтын үр ашгийг судлахад ингэж нэгтгэсэн үзүүлэлтийн хүчин зүйл бүрээр нь салган, биет үзүүлэлтээр гарган тэдгээрийн зах зээлийн тухайн үеийн үнийнх нь хамт судлах шаардлагатай. Бид энэ зорилгоор үйлдвэрлэлийн зориулалт бүхий тээвэр (ТВ), үр (ҮР), бордоо (ВС), гербицид (СЕ), үтрэмийн ажилд ашигласан цахилгаан (Т5), зарцуулсан шатахуун (5Т) зэрэг хүчин зүйлсийн нэг га-д ногдох биет хэмжээ, үүн дээр уриншийн эзлэх хэмжээ (UR), чийг дулааны харьцаа гэсэн хоёр үзүүлэлтийг нэмж, буудайн га-гийн ургацын чиг үүргийг тодорхойлсон. Үүнд:
LnY = – 1.497097 + 0.7047781 LnТВ + 0.5635517 LnYP+ 0.0274387 LnBO 0.0013176 LnGE + 0.0114126 LnTS+ 0.0433966 LnST + 0.1327273 LnUR
Энэ чиг үүргийг ашиглан одоогийн хэрэглэж байгаа уламжлалт тенхнологийн дундаж ургац 1.8, 1.5, 2.0 тонн байх үеийн эдийн засгийн үр ашгийг тодорхойлов. Технологийн горимыг чанд мөрдөн зах зээлийн тухайн үеийн нөхцөлд тохируулсан үйлдвэрлэлийг зохион байгуулсан үед буудайн 1 га талбайд 31.1, 34.5, 44.4 мянган төгрөгнөөс хэтрэхгүй хувьсах зардал гарган га-гаас дунджаар 1.8, 1.5, 2.0 тонн ургац авах боломжтой байна. Гэтэл эдгээр аж ахуйн нэгжийн 1 га-гийн дундаж хувьсах зардал 54.0 мянган төгрөг байгаа нь буудайн үйлдвэрлэл хэдий хэр үрэлгэн, үйлдвэрлэлийн менежмент ямар доогуур түвшинд байгааг харуулж байна. Га-гийн дундаж ургацыг 1.8 тонн байхад 1 га-д ногдох тээврийн хэмжээг 8.5 тонн/км, үрийн нормыг 0.087 тонн, гербицид 0.088 кг, цахилгаан 5.1 квт/цаг, шатахууныг 0.023 тонноор бууруулах, уриншийг 73.8-34.2 хувь хүртэл бууруулах боломж байгааг энэ судалгаа харуулж байна. Эдгээр шалтгаанаас үүдэн буудайн үйлдвэрлэлийн технологийн үр ашиг 60.7 хувь, хуваарилаптын үр ашиг 76.5 хувь, эдийн засгийн үр ашиг 46.4 хувь болсон байна. Хэрэв га-гийн ургацыг нэмэгдүүлж, 1.5 тоннд хүргэж чадвал дээрх үр ашгийн үзүүлэлт 70 хувь, 98.4 хувь, 68.9 хувь, ургац 2.0 тоннд хүрэх үед 95 хувь, 97.1 хувь, 92.2 хувь хүрэх боломжтой байна. Га-гаас 2 тонн, түүнээс ч илүү ургац авах нь хүрч болох зорилт. Ийм бодит боломж байгааг эрдэм шинжилгээний байгууллагын олон жилийн туршилтын дүн, тэргүүний аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа харуулж байна. Цаг уурын хэвийн нөхцөлд технологийн горимыг чанд мөрдөж, зардлыг аль болох хэмнэж ажилласан үед 1 га-д тээврийн ажил 14.6 тонн/км, үр 0.149 тонн, гербицид 0.151 кг, цахилгаан 8.8 квт, шатахуун 0.04 тонн, уринш 26 хувь байхаар үйлдвэрлэлийг зохион байгуулахад 2 тонноос багагүй ургац авах боломж байна. Үр ашгийн дэлгэрэнгүй тооцоог хүснэгт 1-д үзүүлэв. Бид эдгээр үр дүнг ашиглан буудайн 1 га талбайгаас олох ашгийн чиг үүргийг тодорхойлсон болно.
П = – 68.459226 + 0.4495266 Р + 61.849909 HU + 24.542221
TE= 14.408523 EI
t= (-5.2462927) (4.2277896) (9.2073268) (2.6238803)
(-3.559666)
R= 928285, DW= 2.031156, SE = 8.907764, F = 100.3163
Энэ чиг үүргийн П-га-гийн ашиг (мян.төг), Р-буудайн үнэ (мян.төг), HU-га-гийн ургац (тонн), ТЕ – технологийн үр ашиг (коэфф), ЕI – инфляцаас хамаарах зардлын мэдрэмжийг (коэфф) илэрхийлэх бөгөөд бүх статистик үэүүлэлт өндөр гарсан байна. Хувьсагч бүрийн коэффициент тухайн хүчин зүйлийн ашигт үзүүлэх нөлөөллийн хандлагыг зөв тодорхойлж байна. Тухайлбал, буудайн үнэ нэг мянган төгрөгөөр, га-гийн ургац нэг тонноор, технологийн үр ашиг нэг хувиар тус тус өсөхөд га-гаас олох ашиг 0.45; 61.85; 0.245 мянган төгрөгөөр өсөх хандлагатай байна. Харин зардлын өсөлт ашгийг бууруулах бөгөөд инфляцаас хамаарч үйгдвэрлэлийн зардал нэг хувь өсөхөд ашиг 14.41 мянган төгрөгөөр буурахаар байна. Үнэ, инфляци макро эдийн засаг, мөнгө зээлийн бодлогыг, технологи, үйлдвэрлэлийн үр ашиг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг харуулах үзүүлэлт тул ашгийн энэ функци төрийн бодлого, бизнес эрхлэх чадварын үйлдвэрлэлийн үр дүнд үзүүлэх нөлөөллийг хамтад нь илэрхийлнэ. Дэвшилт технологи нэвтрүүлж, технологийн горимыг чанд баримталж, бүтээмж, үр ашгийг дээшлүүлснээр зардлыг бууруулах боломж бүрдэнэ. Хэрэглэгчийн олон талт хэрэгцээг хангах их ургац өгөх, янз бүрийн сортын чанар сайтай буудай үйлдвэрлэснээр үйлдвэрлэлийн орлого өсч, хангалттай ашиг олох боломж байгааг энэ функци харуулж байна. Одоо хэрэглэж байгаа уламжлалт технологийн нөхцөлд ашгийн энэ функцэд орсон дөрвөн хүчин зүйлийн байж болох хослолд хэдий хэр ашигтай ажиллаж болохыг хүснэгт 2-т үзүүлэв.
Судалгаанаас дараахь дүгнэлт гарч байна. Үүнд:
- DEA ба эконометрийн загварыг хослон хэрэглэвэл үр ашгийг илүү бодитой тодорхойлох боломжтой байна.
- Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хөрөнгийн хомсдол, менежментийн чадвар дутсанаас техник хуучирч, үр, уриншны чанар ихэд муудаж, технологийн горим их зөрчигдсөнгөөс болж, хувьсах зардлыг зохистой хэмжээнээс даруй 1.7 дахин хэтрүүлэн зарцуулсан боловч бүтээмжийн гол үзүүлэлт болох га-гийн ургац даруй 2 дахин буурсан байна.
- Дээр дурьдсан шалтгаанаас гадна банк, санхүү, эрх зүйн таатай орчин бүрдээгүй байгаа зэргээс болж буудайн уламжлалт технологийн үр ашиг 60.7 хувь, хуваарилалтын үр ашиг 76.5 хувь, эдийн засгийн үр ашиг 46.4 хувь болжээ. Бүтээмж, үр ашгийг дээшлүүлж, макро эдийн засаг, зах зээлийн таатай орчин бүрдсэн үед газар тариалангийн төв бүсэд буудайн га-гийн ургацыг 2 тоннд хүргэх боломжтой бөгөөд үйлдвэрлэгчид хангалттай хэмжээний ашигтай ажиллаж өөрийн орны буудайн хэрэгцээг хангаад зогсохгүй экспортод гаргах боломжтой юм.
ЭДИЙН ЗАСГИЙН ҮГСИЙН САН
МОНОПОЛИЙН ОНОЛ
Монополийн онол гэдэг бол зах зээлийн бүтэц, зах зээлийн араншин, зах зээлийн үр дүнгийн үүднээс монополийн аж байдлын болон өрсөлдөөний онолын хэрэгжилт, тодорхойлолтыг онолын хувьд танин мэдэх явдал юм.
Хэрэв ямар нэгэн зах зээлийн нийлүүлэлтийн талд гагцхүү нэг л аж ахуйн нэгж, гол төлөв нэг л үйлдвэрийн газар оршиж байвал монополийн бүтцийн шалгуур биелж байх юм. Практикт ихэвчлэн төгс бус зах зээл байдаг болохоор зах зээлийг ялгаж зааглах явдал тодорхой хэмжээгээр дур зоргын байдал гаргахгүйгээр хийгдэх боломжгүй байдаг. Тэр ч байтугай тодорхой нөхцөл байдалд олон жижиг үйлдвэрийн зэрэгцээ нэгэн маш том үйлдвэрийн газар байгааг монополь гэж үздэг. Тэглээ ч гэсэн онолын эрэгцүүлэлд бүтцийн шалгуур гол чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хэрэв “монопольт” өөрийн үйл ажиллагааны параметрийг (жишээлбэл, үнэ юмуу зар сурталчилгаа) өрсөлдөгчийнхөө боломжтой хариу үйлдлийг харгалзахгүй хэрэгжүүлж байвал араншингийн үүднээс монополь оршиж байгаа юм. Хэрэв монополь үнийг үйл ажиллагааны параметр (үнэ тогтоогч), тоо хэмжээг хүлээлтийн параметр гэж сонгосон бол тэр нь өөрийн үнэ борлуулалтын конъектурт буюу таамаглаж буй чиг үүргийг зах зээлийн эрэлттэй адил гэж итгэдэг.
Зах зээлийн үр дүнгийн үүднээс монополийг тодорхойлохын тулд “хэт өндөр үнэ” эсхүл “шинэчлэхэд төдийлөн бэлэн бус байгаа” гэх мэтийн үйл явцад задалж хэрэглэх боломж муутай шалгуур ашиглахад хүрдэг.
Монополийн онолын эрэгцүүлэл нь гол төлөв Францын математикч Антуан Курнотын (1801-1877) загварыг иш үндэс болгодог. Монополийн Курнотын шийдвэрийг графикаар харуулбал 1 дүгээр зурагт үзүүлсэн байдал харагдана.
Хэрэв монопольт ашгаа дээд хэмжээнд хүргэнэ гэвэл тэрбээр үйлдвэрлэлээ хязгаарын (ахиуц) ашиг тэгтэй тэнцүү байх хүртэл өргөтгөх ёстой, учир нь гэвэл хэрэв хязгаарын орлого болон хязгаарын зардал тэнцүү байж, хязгаарын орлогын муруйн дээшлэлт нь хязгаарын зардлын муруйн дээшлэлтээс бага байгаа үед л ашгийн дээд хэмжээнд хүрэх юм. (Е цэг). Эрэлтийн муруй дээрх С цэг (дээд хэмжээний ашигтай үнэ Pм, дээд хэмжээний ашигтай тоо хэмжээ Хм солбицол бүхий) нь Курнотын цэг хэмээн нэрлэгддэг.
Монополийн Курнотын шийдвэр
Курнотын тохиолдлыг өргөтгөсөн нэг зүйл бол хэсэгчилсэн монополийн загвар юм. Чингэхдээ нэгэн том нийлүүлэгчийн хэрэгцээ зах зээл дээр нэг юмуу хэд хэдэн жижиг нийлүүлэгч оршдог. Энэхүү нөхцөл байдлыг бас Форххаймерийн тохиолдол гэж нэрлэдэг. Энэхүү хэсэгчилсэн монополь нь өөрийн ашгийн тооцоог зах зээлийн эрэлтэнд өөрт нь бус, харин нийт эрэлтээс жижиг нийлүүлэгчдийн зах зээлд авчирсан тоо хэмжээг хассаны дараа гарч буй тэрхүү эрэлтийг үндэслэдэг. Энэхүү нөхцөл байдлыг графикт дараахь байдлаар дүрсэлж болно.
Хэсэгчилсэн монополь
Жижиг нийлүүлэгчдээс өөрийн нийлүүлэлтийн муруйн дагуу тухай бүрд нийлүүлж буй тоо хэмжээ нь нийт эрэлтийг бий болгож байгаа тоо хэмжээнээс (салбарын эрэлтийн чиг үүрэг АD) хасагдаж байдаг, чингэснээр хэсэгчилсэн монопольстын хувьд эрэлтийн муруй ВСD хүчин төгөлдөр байна. Хэсэгчилсэн монополист гагцхүү энэхүү эрэлтийн муруйг үндэс болгон монополийн Курноутын шийдвэрийн нэгэн адилаар өөрийн ашгийн дээд хэмжээний үнэ Рм, тоо Хм,-г тодорхойлж байдаг, чингэхдээ нийт борлуулсан тоо хэмжээ Xк байна. Зах зээлийн монопольт бүтцийг өрсөлдөөнт бүтэцтэй харьцуулбал гол төлөв сөргөөр үнэлдэг. Аж байдлын онол монополь үнэ тогтолтыг хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн орлогын нийт эдийн засгийн алдагдалтай холбож байдаг.
Аж байдлын алдагдал
Өрсөлдөөний үнэ Pw байгаа үед хэрэглэгчийн (рент) орлого (СGВ) болон үйлдвэрлэгчийн орлогын (АСВ) нийлбэр дээд хэмжээнд байна. Өөр үнэ бүрт тэр нь АGВ-гээс бага байна. Чингэснээр аж байдлын алдагдал монопопь үнэ Рм-ийн үед DEB байна. Үйлдвэрлэгчийн орлого (СFЕН-DНВ)-гээр нэмэгдэх боловч энэ нь СFЕН-гийн хэрэглэгчийн орлогын алдагдлаар хэтрүүлэн нөхөгдөх болно. Үнийн монополь бүрдэлтийн үндсэн дээр аж байдлын алдагдлаас илүү холбогдолтой X үр ашгийн дутагдлаас гарах алдагдал үүсэж болно.