Т.Кузнецова
/ОХУ-ын ШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор/
Шинэ толь №26, 1999
Түлхүүр үг: Хэвшмэл бус эдийн засаг, капиталист зах зээл, төрийн төлөвлөгөөт эдийн засаг, далд эдийн засаг
“Хэвшмэл бус эдийн засаг” ойлголтыг тодорхойлохгүйгээр оросын шинжлэх ухааны утга зохиолд албан бус эдийн засгийг судлах сонирхол нэмэгдэх боломжгүй “Албан бус” хэлбэрүүд ойлголтын адилтгал болгон эрдэм судлалын ажлын эргэлтэд Т.Шанины оруулсан “эксполяр хэлбэрүүд” хэмээх ойлголт нь чухамхүү капиталист зах зээлийн ч биш, төрийн төлөвлөгөөт ч биш, бусдын энгийн холимог ч биш нийгэм эдийн засгийн хэлбэрүүдийг судлах хэвшмэл бус эдийн засгийн нэгэн чухал чиглэлийг илэрхийлж байна. Тиймэрхүү эдийн засгийн эксполяр хэлбэрүүдийг завсрын буюу шилжилтийн гэгдэх онолын тогтсон төсөөллийн дотор зонхилон авч үзэцгээж байна. Тийм хэлбэрүүд завсрын бус шинжтэй, тэдгээрийн дэлгэрэл, ач холбогдол өсөн нэмэгдэж буй нь аль хэдийнэ апдаа хийгээд дутуу ухаарал болохгүй гэдэгт бид улам бүр итгэх боллоо.
Оросын шинжлэх ухааны утга зохиолд “албан бус эдийн засаг” ойлголтыг, давын өмнө “эдийн засгийн идэвхжлийн бүртгэгдээгүй статистик” гэгдэх “далд эдийн засаг” ойлголттой үргэлж адилтгадаг юм. Эдийн засгийн иймэрхүү идэвхжилд нэгд, татвар төлөхөөс эсхүл хууль ёсны бусад үүргийг биелүүлэхээс цааргалах, нуугдах үйл ажиллагаа, хоёрт, ил ажилладаг (гэр зуурын үйлдвэрлэл, барилгын түр бригад) мөртлөө хэвшмэл бус, өөрөөр хэлбэл албан бус газрууд, гуравт, хүмүүс зөвшөөрөлгүйгээр ил эрхэлдэг далдуур үйл ажиллагаа зэргийг хамаатуулж болно. Далд эдийн засгийн тиймэрхүү ангилал нь үндэсний бүртгэлийн тогтолцоог (ҮБТ) оросын тоо бүртгэлд олон улсын аргачлалыг нэвтрүүлэх, олон улсын стандартаар энэхүү үзэгдлийг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнд зайлшгүй тооцон үзэхэд гойд анхаарал татаж байна.
Далд, нарийндаа бол бүртгэгдээгүй эдийн засгийг дотоодын нийт бүтээгдэхүүнд (1997 оны) ойролцоогоор 25 хувь буюу нийлбэр тооцоонд худалдаа (нийт эргэлтийн 40 хувь), хүн амд үзүүлсэн амин хувийн үйлчилгээ (60 хувь), орон сууцны үйлчилгээ (бүртгэгдсэн үйлчилгээний 18 хувь), хөдөлмөрийн далд хөлс, тэр дундаас “холимог орлогын” тооцоонд (20 хувь, хэмээн гуйвуулан тооцож байгаа нь илэрхий дутуудуулсан тооцоо гэж бид үзэж байна.
Үйл ажиллагааны янз бүрийн төрлүүдээр ялгавартайгаар, үндэсний бүртгэлийн тогтолцооны аргачлалаар тооцсон далд эдийн засгийн цар хэмжээ ч гүйцэд биш юм. Оросын эдийн засаг дахь хэвшмэл бус эдийн засгийн үзэгдлийн судалгаа ҮБТ-ны аргачлалаар тооцсон албан ёсны тоо бүртгэлээрх хэвшмэл эдийн засгийн хэлбэрүүд болон бүрдэл хэсгүүд нь хязгаарлагдмал байхаас аргагүй. “хэвшмэл бус эдийн засаг” ийн үзэгдэлд өргөн хүрээтэй бөгөөд түүнд улс орны хот, хөдөө, бүс нутгийн хүн амын амьдрал, хөдөлмөрийн нөхцлийг хамарсан нийгэм, сэтгэл зүй, соёл, угсаа гарвалын зүйлс багтана. Сүүлийн жилүүдийн оросын эдийн засгийн өөрчлөлт байгуулалт, либерал шинэтгэлийн явц дахь хувьсал зөвлөлтийн эдийн засгийн оршин тогтнолын туршлагыг тооцон үзэх юм бол одоогийн шатанд түүнийг дөрвөн хэв шинжид хувааж болно.
Албан ёсны биш атлаа үйл ажиллагааны хэлбэрүүд нь ил байх нь нэгдэх хэв шинж болох бөгөөд Т.Шанины нэр томъёогоор бол эксполяр эдийн засаг юм.
Хоёр дахь хэв шинжид зохих гэрээний үндсэн дээр татвараас “зайлсхийх” хууль ёсны боломжтой, хууль тогтоомжийн хийдэгдлийн улмаас түгэн дэлгэрч байдаг албан ёсны бус зүй ёсны үйл ажиллагааны төрлүүд багтана. Энэхүү хэв шинж нь ямар нэгэн хэмжээгээр үйлдвэрлэгчдийн бууруулсан дарагдуулсан хууль ёсны үйл ажиллагаа буюу ҮБТ-ны хэвшмэл бус эдийн засгийн тодорхойлолттой давхцана.
Гурав дахь хэв шинжид далд эдийн засгийн зүй ёсны хэлбэрүүд багтана. Аж ахуйн үзэл суртлыг өөрчлөх, эдийн засгийн хөшүүргийг дахин авч үзэх, хууль тогтоомжийг өөрчлөх үед оршин тогтнож болох эдийн засгийн хэвшмэл бус харилцааг үүний дор ойлгож болно.
Хэвшмэл бус эдийн засгийн дөрөв дэх хэв шинжид гэмт хэргийн эдийн засгийг хамаатуулж болно. ҮБТ-д эдийн засгийн үйл ажиллагааны тухайн хүрээг засал хийж тооцоогүй байна. Энэхүү хэв маягийн эрдэмтэд мэдээллийн тусгай эх сурвалж бий болгох, тухайлбал хууль хяналтын байгууллагын тусламж, оролцоотойгоор бүрдүүлсэн судалгааны онцгой аргачлалыг нэвтрүүлсэн тохиолдолд л судалж болно.
Хэвшмэл бус эдийн засгийн иймэрхүү ангилал нь мэдээжээр болзмол шинжтэй бөгөөд бодит амьдрал дээр тэдгээр хэв шинж ганц нэгээрээ цэврээрээ байдаггүй, түүнтэй холбоотой засгийн харилцааны хэлбэрүүд нь байнгын хөдөлгөөнд хэрцэлдсэн байдлаар оршин тогтнодог. Хэвшмэл бус засгийн субъект нь янз бүрийн үйл ажиллагааны төрлүүд байдаг, байх ч болно. Миний бодлоор дурьдсан ангилал ямар чиг болов хэвшмэл бус эдийн засгийг нийт эдийн засаг төдийгүй нийгмийн хүрээнд одоогийн ба түүхэн учир холбогдлоор нь авч үзэх боломж олгоно. Орос оронд нэг талаас бусад улсад зуршмал байдаг түүхэн уламжлал, нийгэм эдийн засгийн язгуур үндсээр л ялгагдах байнгын, тогтвортой гэр бүл, хөрш, нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, эксполяр гэх мэтийн хэвшмэл бус, нөгөө талаас нийгмийн огцом эргэлт, эдийн засгийн шипжилт (нийгэм эдийн засгийн формацын хувьсгалт халаа), тэргүүлэх үзэл суртлын шахалт, эдийн засаг, эрхийн албадмал хөшүүрэг, нийгэм-эдийн засгийн бусад хүчтэй үйлчлэлээр бий болсон зохиомол зүйлс зэрэгцэн оршиж байна. Мөн чанартаа хэвшмэл бус эдийн засгийн сүүлчийн гурван хэв шинж чухамдаа эдгээр үзэгдлүүдээр шийдвэрлэх хэмжээгээр нөхцөлддөг.
Урьдын ЗСБНХУ, дараачийн Оросод улс орныг бүхэлд нь хийгээд хүн амын тодорхой хэсэг, нийгмийн бүлгүүдэд эерэг, мөн сөрөг учир холбогдолтойгоор хэвшмэл бус эдийн засаг тов тодорхой илэрсээр ирлээ. Олон жилийн туршид хэвшмэл бус эдийн засгийн харилцааны эерэг тал нь улс орны эдийн засгийг бүхэлд нь, хүн амын олонхийн амьдрах арга болсон эдгээр харилцаа, хэлбэр, нэн ялангуяа эксполяр (харилцан туслах, өөрөө зохион байгуулах, өөрөө үйл ажиллагаагаа явуулах) хэлбэр онцгой үүрэгтэй байлаа.
Түүгээр ч үл барам төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн улсчилагдсан тогтолцоо түүнгүйгээр, нөхөн сэлбэлтгүйгээр оршин тогтнож чадахгүй. Улсчилагдсан тогтолцоог амьдрахад дэм болж, аж ахуйн хатуу дэглэмийг зөөлрүүлэн, улсын биш сектор байсаар байв. Түүнд үйлдвэрлэл (1960 он хүртэл), хэрэглээний хоршоо, хамтрал, амины туслах аж ахуй, түүнчлэн хувийн ажил төрөл (1985 онд ЗСБНХУ-д албан ёсоор 65 мянган хүн бүртгэгдсэн байв)-тэй хүмүүс багтана.
Тодорхой утгаараа улсын бус сектор нь далд ба албан бус зүй ёсны харилцаа оршин тогтнох материалын болон эрх зүйн урьдач нөхцөлийг бүрэлдүүлж байв.
Чухамдаа, улс өөрөө хэвшмэл бус эдийн засгийн бүхий л хэлбэр хөгжих суурийг бүтээж байлаа. Улсын бус секторгүйгээр, хэвшмэл бус эдийн засгийн төрөл бүрийн хэлбэргүйгээр улсчилагдсан аж ахуйн тогтолцоо оршин тогтнож аргагүйг засаг төр ойлгож байлаа. Цөөнгүй жишээ байсан ч, нийтэд өргөн дэлгэр болоогүй.
1960-1960 онд улсын хэмжээнд барилга угсралтын ажлыг түүнд шаардагдах үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн байгаа тооцоологдсон нөөцөөс хавьгүй илүүгээр төлөвлөж байлаа. Гэвч тэр үед хэвшмэл бус бригадуудад (зөөврийнхөн хэмээн нэрлэдэг байв) ажиллагчид бараг бүх хөдөөгийн үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний дэд бүтцийг (халуун ус, сургууль, дэлгүүр г.м.) бүрэлдүүлж байв. Зөвлөлт засгийн жилүүдэд аж ахуйн системд хэвшмэл бус харилцааны засаглал дахь оролцоог “нарийн” мэдэрч, сонирхож байсан юм. Гучаад оны үед “нударганчуудыг илчлэн тэмцэх, 60-70-аад оны үед хувийхантай, наяад оны үед хөдөлмөрийн бус орлого” бүхий этгээдтэй, 90-ээд онд шинэ эзэд, “хоршоологчидтой” тэмцэх улс төрийн зорилгоор тэд нарт зайлшгүй хэрэгтэй байв. Тэд амины туслах аж ахуйн эзэд дандаа нийгмийн хог шаар мэт басамжлан хандацгаадаг.
Өөр нэгэн жишээ, олон жилийн турш хүнсний улсын сангийн олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хөдөөний хүн амын хэрэгцээг тооцолгүй боддог, төлөвлөдөг байлаа. Хэвшмэл бус эдийн засгаар өөрийгөө түлхүү хангадаг хөдөөний хүн амын хувьд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үндсэн эх сурвалж болсон амины туслах аж ахуйг тойрон тиймэрхүү харилцаа бүрэлдсэн юм. Тухайн үедээ 1966-1969 онд Омск мужийн материал дээр үндэслэх юм бол хамтрал, сангийн аж ахуйн олон жилийн тайлангийн мэдээ баримтаар хөдөөний хүн амын төсвийг судлан хамгийн хомсдолтой байсан махны борлуулалт, үйлдвэрлэлийн хэвшмэл бус суваг, урсгалаар бодит хэрэгцээг тооцоолж байв. Улс орны янз бүрийн бүс нутгийн хөдөөний зөвлөлийн аж ахуйн дансаар амины туслах аж ахуй дахь хэвшмэл бус материалын ба хөдөлмөрийн зардлыг тооцоолон гаргадагсан.
Өнөө үед хэвшмэл бус харилцааны үүрэг ихээхэн өслөө. Хэвшмэл бус шинэ харилцаанууд нь улс орны, түүнээс гадна эдийн засгийн бүхий л, тухайлбаас албан ёсны харилцаанд нэвчин, эдийн засгийн томоохон хэсэгчлэл болжээ.
Хэвшмэл бус аж ахуйн үйл ажиллагааны цар хүрээгээрээ Оросын эдийн засаг ховор нандин. Хэвшмэп бус харилцаанд эх орны бүх оршин суугчид өдгөө өдөр дутам татагдан, нийгмийн онцгой томоохон бүлгүүд (өдий хүртэл судлагдаагүй маш олон хүнтэй) ажиглагдаж байна. Хэвшмэл бус аргууд түүний нөхөн сэлбэлт, хүнсний ерөнхий газрын ажилтан, худалдагчдын тарчиг цалин, үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээн дэх үйлчилгээний төлбөр, амралтын “зэрлэг” байгуулалгын дотоод төвөгтэй байдал, дамын наймаачдаас бараагаа худалдан авах олон тооны дараалал зэрэг нь Зөвлөлтийн хүн болгоны амьдралыг дагалддаг байлаа.
Өдгөө олон зүйл өөрчлөгдсөн, бас олон юм хуучнаараа. Гажуудсан эдийн засгийн далд шинжийг бататгасан бараа солилцоо, татвараас зугтаалт, цалингийн оронд олгож буй өссөн үнэтэй биет бүтээгдэхүүн, тийм бүтээгдэхүүнийг борлуулах зайлшгүй шаардлага, цалин тавихын төлөөх янз бүрийн тэмцэл, нэмэгдэл орлогын эрэл, татварын хэвийн тогтолцоог орлох бүс нутгийн ба мужуудын хоорондын барааны харилцан тооцоо, суутгал зэрэг бий болжээ.
Тухайлбаас “хуурамч байдал авралыг” төрүүлсэн хэвшмэл ба хэвшмэл бус эдийн засгийн харилцаагаар нөхцөлдсөн маш төвөгтэй тогтолцоо өнөөгийн Оросын хэвшмэл бус эдийн засагт байна. Тэгэхдээ эдийн засгийн үйл явцад оролцогч нийгмийн бүлгүүдийн байр суурь бүүдгэр, эксполяр, далд, албан бус, хуульчлагдаагүй, цаашилбал гэмт хэргийн шинжтэй нь эргэлзээгүй.
Хэвшмэл бус эдийн засгийн субъектын чанартай эдгээр бүлгүүд нь хагас ил байдалтай “ганзгын” наймаачид бөгөөд тэд 10 саяас багагүй, гэр бүлийн хамт 30 сая хүн, тэдний зарим нь үйлдвэрийн цалингүй ажилчид (тэд хэрэг дээрээ ажилгүйчүүд боловч түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй) юм. Хэвшмэл бус харилцааг зөөгчид нь юуны өмнө албан ажил эрхлэлтээ цэгцлээгүй далдуур ажиллагч ажилгүйчүүд бөгөөд тэдгээрийн тоонд гадаадын пүүсүүдэд ажиллагчид, зуучлалын үүрэг гүйцэтгэгч, зар суртчилагаа хийгчид, утсаар ажлаа амжуулагчид гэх мэт (том хотуудад эдгээр төрлийн ажил эрхлэгчид яггүй олон болно) хамаарагдана. Хонгилд амьдрагч гуйлгачин, орон гэргүй тэнүүлчид, дүрвэгчдийн (шинжлэн магадлагчдын үнэлгээгээр Москвагийн метроны хонгилд хагас сая хүн амь зогоож байна) тоо нэмэгдсээр. Хэвшмэл бус харилцааг тээгчдийн дунд Оросын иргэд төдийгүй Оросын зах зээлд наймаа хийдэг бусад улсын бүртгэгдээгүй хүмүүс орж байна. Тэд нар олон тооны оросуудыг өөртөө татан, хэвшмэл бус харилцааны хүрээг илэрхий тэлж байгаа болно. Манай шинэ эдийн засгийн бодит байдалд хэвшмэл бус харилцааны бусад томоохон хэлбэрүүд ч ажиглагдана.
Орос дахь хэвшмэл бус харилцааны субъектүүдийг сонгоход нэгэн бодлын төвөгтэй, нөгөө бодлын энгийн. Зөвхөн тодорхой хүмүүсийг төдийгүй, тэдэнд зуршмал үйл ажиллагааг судлах ёстой нь илэрхий. Субъектүүдийг сонгон судлахдаа нэвтэд нь хийгээд сүлжээ байдлаар шинжүүдийг тодохойлохын тулд хэвшмэл бус харилцааг цогцолбороор судлах нь зайлшгүй чухал.
Төрийн ба нийгмийн институтүүдийн төлөв байдал, түүнчлэн тэдэнтэй хамт шилжиж буй зах зээл олон янзын хэвшмэл бус харилцааг нөхцөлдүүлж байна. Хувьчлалын хувьд л гэхэд оросын олон гэр бүлд сөргөөр нөлөөлсөн ч, зах зээлийн шилжилтийн нөхцөлд олон айл гэрийг дасан идээших, амьдрах нөхцлийг бүрдүүлсэн хэвшмэл бус харилцааны материаллаг баазыг мэдэгдэм өргөжүүлснээрээ бас чиг нааштай үр дагавартай байлаа. Саяхны хэвшмэл бус үйл ажиллагааны нэг нь болох, одоо бол зохион байгуулалтын хууль ёсны хэлбэрээ олсон, Москвагийн төвд байрлах нийгмийн нутаг дэвсгэрийн өөрийгөө удирдах зөвлөл “Якиманка”-г жишээ болон зураглая.
1990 онд энэ дүүрэгт олон хүүхэдтэй айлд зориулсан нийгмийн хөрш байруудыг хууль бусаар булаан авч, ЗСБНХУ-ын СнЗ-ийн ажилтнуудад зориулан язгууртны орон сууцыг ашиглалтад оруулжээ. ‘Якиманка”-гийн өөрийгөө удирдах зөвлөл дээд даргаар хүчин зүтгэсний хүчинд дүүргийн олон хүүхэдтэй айлд зориулан хоёр орцыг “байлдан эзэлжээ”. 1992-1993 онд эдгээр айлын өрөөг хувьчилсан бөгөөд одоогийн эдийн засгийн хүнд нөхцөлд тэдэнд бусад дүүрэгт хямд байр олж авахад нь сардаа гурваас таван мянган доллар төлж байна. Орон сууцны хувьчлал нь амь зуухад төдийгүй, тэдэнд цоо шинэ материаллаг бааз бүрдүүлж, чинээлэг амьдрах боломж олгов.
Хэвшмэл бус харилцаагаар хэрэгждэг маш чухал хөшүүргийн дунд орлого, нөөц, хэрэгслийг дахин хуваарилах явдлыг нэрлэж болох бөгөөд жишээлбэл, айл гэрт өндөр настныхаа тэтгэвэрээр ажилгүйчүүд нь амьдрах, эсхүл залуу үеийнхнийхээ тусламж дэмжлэгээр настайчууд нь амь зуудаг, тэр нь өртгөөр илэрхийлэгдсэн тэнцүү солилцоо байх албагүй, харин биет байдлаар харилцан үйлчилгээ, нийгмийн нөлөөлөл, эд баялгаар үзүүлэх, цаашилбал засгийн газарт юмуу депутатад шахалт үзүүлэх, бараа солилцох, дамын наймаанд зуучлах зэрэг байж болно. Хэвшмэл харилцааны оршин тогтнох механизмд юуны өмнө “дүүжин” шилжих хөдөлгөөн, нийгмийн нэг бүлгээс нөгөө бүлэгт тодорхой үнэт зүйлс гэнэтхэн шилжих, татвараас орлого дарагдуулах хэлбэрээр бусдын эд зүйлсийг эзэмших зэргийг хамааруулж болно.
Орчин үеийн шатан дахь Оросын хэсэглэсэн хөгжил нь хэвшмэл бус харилцааг тэлэх үндэс болж байгаа бөгөөд дээд, дунд, доод түвшинд нөхөн төлжих дүр зураг ажиглагдаж байна. Хэрэв өөрчлөн байгуулалтын эхэн үед Оросын нийгэм, эдийн засгийн амьдралын томоохон, түгээмэл гэж хэлж болох үзэгдэл, үйл явцын ерөнхий зарчим, механизмын талаар ярьж болж байсан бол харин өнөө үед эдгээр үзэгдэл, үйл явцыг нэлээд нарийвчлан, бараг “ширхэгчлэн” шинжлэн судлах шаардлага бий болсон байна. Жишээлэхэд хоёр гурван жилийн өмнө харилцаа холбоо нь илэрхий бэсрэг хотууд, тэдгээрийн онцлогийг оршин суугч хүн амынх нь тулгамдуу асуудал, ерөнхий шинж чанарууд бүхий нийгмийн үзэгдэл хэмээн үзэж болох байлаа. Тэдгээрт тохирсон хэвшмэл бус харилцаанууд (биет холбоонд суурилсан хоршоо, аж ахуйн хөдлөнги чанарт хандах үл итгэсэн хуучинсаг байр суурь, ажил хэргийн ба ёс зүйн дүрэм журмыг хадгалах г.м.) хөгжиж байв. Өдгөө нөхцөл байдал сүрхий өөрчлөгдлөө. Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийн ялгарал дэндүү өндөр, харин хот тус бүрийн, тэдгээрийн хүн амын байр суурь, үүнээс улбаалан хэвшмэл бус харилцаа биежих механизмын үнэт зүйлс эрс доошилжээ.
Хэвшмэл бус харилцаа илрэх төрөл, арга замын судалгаа тун нарийн төвөгтэй. Хэвшмэл бус харилцааны зөөгч бүхэн нийгэм-эдийн засаг, нутаг дэвсгэр, уламжлал, нөхцөл байдлын онцлогоос улбаалсан өөрийн гэсэн, өөртөө тохирсон аргуудтай юм. Орос оронд өнө удаан хугацаанд хамтач байдал руу тэмүүлсэн уламжлалтай, хүн ам нь өөрийгөө зохион байгуулах хэлбэр зонхилонгүй байгаа нь түүндээ нийцсэн хэвшмэл бус, дан ялангуяа эксполяр харилцаа бүхий хоршооны олон хэлбэрийг үлдээсэн билээ.
Нэгдүгээрт, хоршооны дотоодод эдийн засгийн тэгш байдал зонхилонгуй, бусад байгууллагатай харьцахдаа ба бүлгийн сонирхлоо хамгаалахдаа өөрийн өвөрмөц зарчим, шинж тэмдэг бүхий хэвшмэл бус хоршоонуудыг оршин тогтнуулж байдаг.
Хоёрдугаарт, өрхийн ашиг сонирхолд хөтлөгдөх өрхийн тэргүүн бүхий гэр бүлийн байгууламжууд ч бий.
Зөвлөлтийн үед нэгдэх хэв шинжийн байгууллагууд болох хамтралын дотоодод харилцааны (байнгын хэлбэрүүд) жишээн дээр гэхэд дор бүрнээ өөрийнхөө онцлогийг илэрхийлсэн барагдашгүй дарааллууд (түр зуурын хэлбэрүүд) байлаа. Өнөө үед албан ёсоор төвхнөөгүй мөртлөө хөдөлмөрийн хөлсөнд авсан бие эдлэхүүнээ борлуулах, “ганзагачдын” түр хэсгүүд, жуулчид зэрэг тиймэрхүү хоршоонууд ажиллаж байна. Хоёр дахь хэв шинжийнх бол амины туслах аж ахуйн үндсэн дээр үүсэн байгуулагдсан ба байгууллагдаж буй бүтцүүд болно. “Зөөвөрчдийн” артелиуд тийм зарчмаар ажиллаж байна. Гэхдээ хэвшмэл бус байгууллагын айл гэр-хоршооны дотоод зохион байгуулалт байнга өөрчлөгдөж, солигдож байна. Тэдгээр улам нь бүр эксполяр шинжээ алдаж байна. Одоо тиймэрхүү нэгдлүүд нь шаталсан зарчмаар зохион байгуулагдаж, түүнд “хоршооны” бүтэц нь тэргүүндээ юмуу дээдэстээ ажиллаж, харин бусад оролцогчид нь “өөрийн ханыг мэдэцгээж байна”. Хоршооны зарчмаар ажиллаж байгаа, урьдын хэвшмэл бус байгууллагууд нь дээрх бүдүүвчийн дагуу шинээр ирмүүн зохион байгуулагдаж байна.
Хэвшмэл бус харилцааны судалгааны чухал бүрэлдэхүүн хэсгүүд бол тэдгээрийн далд ба гэмт хэргийн орон зай, албан ба албан бус эксполяр зааг хязгаар, харилцан нөлөөлөл, хамаарал, түүнчлэн хэвшмэл бус харилцааны тогтолцоонд төрийн ба зах зээлийн хэлбэрүүд хэрхэн нэвчиж буйг илрүүлэх аргачлалууд юм.
Хэвшмэл бус эдийн засгийн тухай мэдээлэл авахдаа мэдээллийн янз бүрийн эх сурвалжийг хайх, тэдгээрийг боловсруулахдаа мэдлэгийн янз бүрийн салбарт зуршмал, төрөл бүрийн аргуудыг ашиглах нь чухал юм. Тухайлбал:
- Зах зээлийн нөлөөлөл, төрийн дам харилцааны тогтолцоонд хэвшмэл бус байгууламжийг зөөгчид нь нийгмийн хувьд олон янз байдлыг оруулж байгааг судлах.
- Статистикийн хувьд дээд, дунд, доод гэж хуваагдана. Өнөөгийн Оросын хувьд хэвшмэл бус харипцааны тоон үзүүлэлтүүдийг хэмжих нь маш чухал болно. Социологийн ба статистикийн аргуудын хослол нь улс орон дахь эдийн засгийн ба нийгмийн тогтолцоог илрүүлэх, хуульчлагдсан хэпбэрүүд ба тэдгээрийн эрх зүйг баталгаажуулсан, хүн амын бодит хэрэгцээг тодорхойлоход туслана.
- Орчин үеийн Оросын эрдэм судлалын ажилд улам бүр хэрэглэж байтал шинжлэн магадлах хийгээд нэгтэх аргууд.
- Оросын судалгаан дахь түүх, утга зохиол, нэгэн сэдэвт бүтээл зэрэг уламжлалт аргууд.
- Нийгмийн ба аж ахуйн шийдвэрийг хүлээн авах, магадлан үнэлгээний үр дүн болсон хэм хэмжээ тогтоох суурийн задлан шинжилгээ. Судалгааны аргын шинжтэй тиймэрхүү магадлагааг хэрэглэх нь орчин үеийн нөхцөлд аж ахуйн субъектүүдийг зохицуулагч эрхийн баримт бичгүүдийн үйлчлэлийг илрүүлэхэд маш чухал юм.
- Олон улс оронд, нэн ялангуяа Оросод хэвшмэл бус харилцааны хөгжлийн цар хүрээ, “хэвшмэл бус эдийн засгийн” ойлголтыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нь эдийн засгийн тухайн хүрээ судалгааны явцад боловсруулсан аргууд ба хийгдсэн судалгааны материалууд хүмүүсийн зориуд судлахын чухлыг ухамсарлах, шинжлэх ухааны шинэ салбар үүсэн тэрлэх үндэслэл болж өгнө. Түүнийг судлах нь орчин үеийн ертөнц-ялангуяа өнөө үед Оросд бүрэлдэн тогтоод буй тэрхүү нөхцөл байдлыг ойлгоход зайлшгүй чухал юм.