Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Эдийн засаг > Макро эдийн засаг /Дотоод/ > Монголын нийгмийн давхраажлын төлөв байдал, үйл явцын онцлог
Макро эдийн засаг /Дотоод/Микро эдийн засаг /Дотоод/Нийгмийн асуудалНийгэмШинэ Толь СэтгүүлЭдийн засаг

Монголын нийгмийн давхраажлын төлөв байдал, үйл явцын онцлог

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-20
Хуваалцах
4 min унших
Хуваалцах

Loading

Х.Гүндсамбуу
/Дэд доктор/

Шинэ толь №27, 1999

Түлхүүр үг: давхраажил, ажилчин анги,  хоршоолсон ард, хөдөлмөрийн сэхээтэн, номенклатурчид

Шилжилтийн үеийн монголын нийгмийн хөгжилд гарч байгаа язгуур  өөрчлөлтийн   нэг   нь   түүний давхраажил юм. Социализмын нийтэд 2+1 гурвал бүтцээс, яг үнэндээ бол “ажилчин анги,  хоршоолсон ард, хөдөлмөрийн сэхээтэн, номенклатурчид” гэсэн  дөрвөл ангит бүтцээс давхраажилд шилжинэ гэдэг амаргүй бөгөөд адармаатай. Энэ нь цаг хугацааны хувьд, хүчин чармайлтын хувьд ч ихийг шаардана. Нийгмийн давхраажлын    онолын загалмайлсан эцэг П.Сорокины судалснаар бол нийгмийн давхраажил тэр болгон өөрчлөгдөөд байдаггүй, нэг л хэвийндүү үргэлжилдэг ажээ. Гэхдээ энэ нь жам ёсныхоо буюу зах зээлийн замаар хөгжиж ирсэн орнууд шүү. Харин социализмын замаар орж нийгмийн хөгжил нь гацчихсан оронд энэ зүй тогтол хамаагүй бололтой. Тийм ч учраас академич Коптюгийн хэлсэн үг Орост төдийгүй манайд ч үнэний хувьтай гэж бодогдоно.

Манай нийгмийн давхраажлын талаарх субъектив үнэлгээг эхлээд сонирхъе. Миний бие ноднин жил “Соросын сангийн талаарх олон нийтийн санал бодол” судалгааг хийхдээ Та өөрийгөө нийгмийн аль бүлэгт хамаатуулах вэ?’ асуулт тавихад хариулт нь дараахь тархалттай байлаа.

Баримтыг дурьдаж байгаа болон миний хийсэн бусад судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчид өөрсдийгөө дундчуудад хамааруулж байгаа нь сонин.  Гэхдээ нийгмийн давхраажил өгсөх бус уруудах тийшээ өөрчлөгдсөн нь илэрхий. Социализмын үед доодос гэж байсангүй, харин шилжилтийн жилүүдэд доодос бий болоод зогсохгүй, доогуурхан дундчууд хүртэл олширч, энэ хоёр давхраа нийлээд нийт хүн амын гуравны нэгийг эзлэх болжээ. Үүнийг их гэхэд бас бага гэхэд хэцүү. Миний бодоход бага талдаа, өөрөөр хэлбэл дарагдуулсан үнэлгээ юм. Монголчууд амны билгийг ихэд эрхэмлэдэг, бас нэрэлхүү зангаасаа болоод өөрсдийгөө ердийн дундчуудад илүүтэй хамруулж байна.

Бодит байдал дээр манай нийгмийн давхраажлыг тодорхойлох талаар МУИС-ийн социологийн тэнхмээс эрхлэн жаал зугаа судалгаа хийсэн. Гэхдээ төлөөллийн хувьд төдийлөн хангалттай биш. Энэ бол академийн бус сургалтын шинжтэй судалгаа юм. Арга зүйнх нь онцлогийн үүднээс хэлэхэд бид нийгмийн давхраажлыг нэгд орлогоор, хоёрт, зарлагаар нь тодорхойлохыг оролдсон. Сүүлийн үеийн гадаад орнуудад хийсэн судалгаагаар орлогоос зарлага нь илүү бодитой, үнэний хувьтай байгаа юм. Тиймээс бид энэ хоёр аргыг хослуулан хэрэглэж байгаа болно.

Манай нийгмийн давхраажлыг биет зүйлстэй адилтгавал настангуудын сайн мэдэх “галуун хүзүүт” ваартай, залуучуудын мэдэхээр бол “графин”-тай төсөөтэй байна. Өөрөөр хэлбэл, манай нийгэмд нэг туйлд нь ядуучууд хамаагүй олон, нөгөө туйлд нь баячууд харьцангуй цөөхөн, дундуураа тасархайтсан буюу хотойсон дүрслэлтэй байна. Тэгвэл хөгжингүй орнуудын нийтмийн давхраажил нь “бутантай” төсөөтэй дундаараа цүлхгэр, тодруулж хэлбэл дунд анги зонхилдог ажээ.

Манай нийгмийн давхраажлын суваргын оройд улс төрч – бизнесменүүд, спорт – урлагийн одод, их гарын шинэ баячууд, мөн социализмын үеийн цөөвтөрхөн хүр баячууд багтана.

Манай нийгмийн давхраажлын ёроолд “траншейныхан”, “өвгөнтийнхөн”, “тэнэмэл хүүхдүүд” зэрэг нийгмийн бичил бүлгүүдээс авахуулаад нэн ядуучууд, ажилгүйчүүд хамрагдана. Нийгмийн бусад гишүүд нь хоёр туйлын хооронд, тэгэхдээ доодост ойролцоохондуу болно. Нийгмийн энэ бүлэгт төсөвт байгууллагад ажиллагчид, малчид мэргэжлийн ажилчид, сэхээтнүүд зэрэг хамрагдана.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-13 2020-03-20
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

[ADRN Working Paper] The Impact of the Millennials and Gen Z on Democracy in Northeast Asia
Мэдээ мэдээлэл 2025-05-28
[ADRN Working Paper] Vertical Accountability in Mongolia: The Power of the People (Interim Report)
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-08-06
“АЗИЙН БАРОМЕТРЫН СУДАЛГАА: ОНОЛ, АРГА ЗҮЙ, ҮР ДҮН” СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Мэдээ мэдээлэл 2024-04-09
Horizontal Accountability in Mongolia: The Challenges of (Counter) Balancing
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-03-12

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ 30 ЖИЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
СонгуульШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

КЛИЕНТЕЛИЗМ, ХЭЭЛ ХАХУУЛЬ БА АРДЧИЛАЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
Улс төрийнХувь хүний хөгжилШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС: ТҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ БОЛОН МОДЕРН ШИНЖИЙН ТУХАЙ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?