А.Цанжид
/Сургалт, судалгааны “Прогноз” төвийн захирал, доктор (Ph.D)/
Шинэ толь №30, 2000
Түлхүүр үг: соёл иргэншил, Төрт ёс, үзэл санааны төлөвшил, социализм, ардчилал, аж амьдралын түвшин
1990 оноос хойших арваад жилд Монголын нийгмийн улс төрийн соёл огцом өөрчлөгдөж байна. Бүр 1980-аад оны дунд үеэс ил тод байдал, олон ургальч үзэл нэртэйгээр эхэлсэн улс төрийн урь эл соёлын өөрчлөлтийн үр хөврөл байсан билээ. Гэвч улс төрийн соёл нь улс төрийн бүтэцтэй харилцан уялдаа холбоотой, нэг нь нөгөөдөө нөлөөлж, бие биенийхээ өөрчлөлт, шинэчлэлтийг нөхцөлдүүлж байдаг болохоор тэдгээрийн өөрчлөлтийн тухай асуудлыг 1990 оноос эхлэн тоймлож байгаа юм.
Бид үүний өмнө Үндсэн хуулийн талаар хийсэн хурал дээр бүтцийн өөрчлөлтийн талыг нь голлон авч үзсэн бөгөөд энэ удаад улс төрийн соёлын өөрчлөлтийн талаарх зарим санааг та бүхний анхааралд хандуулъя.
Орчин үеийн хөгжиж буй орнуудын нийгэм дэх ардчилсан тогтолцооны төлөвшлийг судлаачид дараахь үе шатыг дамжиж байна гэж үздэг1. Үүнд:
- Үзэл санааны үүсэл, төлөвшил
- Иргэний нийгмийн бүрдлүүдийн төлөвшил
- Эдийн засгийн бүтцүүдийн төлөвшил
- Соёлын төлөвшил
Эдгээр үе шат нь танин мэдэхүйн үүднээс гаргасан хийсвэрлэл гэдэг нь тодорхой. Дурьдаж буй зүйлүүдийн төлөвшил нь нэг нь нөгөөгөөсөө хамааралтай, нэгэн зэрэг явагдаж байдаг бөгөөд харин яг боловсронгуй болох үе нь янз янз байж болох юм. Тэгэхдээ нийгмийн өөрчлөлт ихэвчлэн үзэл санааны үүсэл, тархалтаар эхэлж, улс төрийн соёлын төлөвшлөөр төгсдөг байна. Улс төрийн соёлын төлөвшил нь хамгийн нарийн төвөгтэй, урт удаан хугацаа шаарддаг үйл явц юм. Учир нь энэ бол хүмүүсийн удаан жилээр тогтож хэвшсэн сэтгэлгээ, үйл ажиллагааны дадалыг өөрчлөх үйл явц юм. Улс төрийн бүтцүүдийг маш түргэн хугацаанд буй болгож болно. Тухайлбал, манай оронд шинэ Үндсэн хууль батлагдсанаар эл бүтцүүд буй болон хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө төрийн шинэ бүтцүүдээс гадна албан ёсны бүртгэлтэй улс төрийн нам 20, төрийн бус байгууллагууд мянга гаруй ажиллаж байна. Хүмүүс эдгээр шинэ бүтцүүдэд хуучин маягаар хандаж, тэдний шинэ чиг үүрэгтэй нийцэхгүй зүйлийг хүсэж байна. Ийм байдал нэлээд урт хугацаагаар үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан манай ардчиллын төлөвшлийн хамгийн эмзэг, анхаарал татам цэг бол чухамхүү улс төрийн ардчилсан соёлын төлөвшил гэж болох юм. Улс төрийн соёлын төлөвшлийн агуулгыг товчхон илэрхийлбэл эрх чөлөөг эргүүлж алдахгүй байх, түүнийг анархизм биш ардчиллын хэлбэрээр эдэлж сурах явдал мөн.
Аливаа ард түмний үндэсний зан чанар гэж бий. Тэр нь улс төрийн соёлын суурь болж байдаг. Түүний зэрэгцээ тухайн үеийн түүхэн нөхцөл байдлаас үүдэн улс төрийн соёлд өөрчлөлт гарч, тэр ч байтугай хэв маягийн хувирал буй болж болно. Эл үүднээс авч үзвэл монголчуудын улс төрийн соёлын өөрчлөлтийг дараахь үе шатаар төсөөлж болмоор санагдана.
- Монголчуудын соёл иргэншлийн цөм болсон ертөнцийг үзэх уугуул үзэл, төр ёсны үүслийн үе (нэн эртнээс Хүннү гүрнийг задрах хүртэл),
- Улс төрийн нэгдмэл соёл үүсэн буй болж төлөвшсөн үе (Чингисийн байгуулсан Их Монгол Улсын үе),
- Ертөнцийг үзэх гаднын үзэл, харийн төр ёсны үзлийн нөлөө хүчтэй болж, Монголчуудын улс төрийн соёлд огцом өөрчлөлт гарсан үе (XVII зууны эхнээс XX зууны эх хүртэл).
- Төр ёсны үзэл сэргэж улс төрийн шинэ соёл бүрэлдэж эхэлсэн үе (XX зууны эхнээс барагцаалбал гучаад оны дунд үе хүртэл),
- Улс төрийн шинэ соёл бүрэлдэх жам ёсны үйл явц тасалдаж коммунист номлолд тулгуурласан улс төрийн соёл бүрэлдсэн үе (гучаад оны дунд үеэс наяад оны сүүлч хүртэл),
- Ардчилсан шинэ соёлын төлөвшлийн үе.
Эхний үед нүүдлийн амьдрал, мал аж ахуйд тулгуурласан эдийн засаг, энэ хоёроор нөхцөлдсөн аж төрөх ёсны нөлөөгөөр Монголчуудын байгальтай харьцах, дэлхий ертөнцөд өөрийн эзлэх байр суурийг тодорхойлох үзэл төлөвшин тогтсон гэсэн таамаглал дэвшүүлж болох юм. Чухам эл үзэл дээрээ тулгуурлан монголчууд анхны төр улсаа байгуулан төр ёсны үзэлтэй болсон гэж болох юм. Өмнө зүгийн улс түмэнтэй худалдаа арилжаа хийхийн зэрэгцээ, дайтах, ураг хүж барилдах зэрэг олон талын харилцаатай байсан нь улс төрийн соёлын төлөвшилд нөлөөлөх нэг хүчин зүйл болсон байх. Ер нь хаяа зэргэлдээ ард түмнүүд харилцан бие биенээ төлөвшүүлж, “хүмүүжүүлж байдаг гэлтэй. Энэ үед засаг захиргаа, цэргийн аравтын систем буй болсон ба хаан, түүний тэнгэр гарал, төр бие хүний харьцааны тухай ойлголт буй болсон шиг байдаг.
Хоёрдахь буюу Их Монгол улсын үед төр ёсны үзэл ихэд төгс боловсронгуй болж төр, түмний үүрэг, төрийн цааз, хоёр ёсны үзэл, албат иргэний үүрэг, албан татвар, өртөө, улаа зэрэг хүн ардын улс төрийн соёлын төлөвшилд чухал нөлөөтэй олон зүйл шинээр бий болсон юм.
Гудав дахь үед тэр үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн болон бусад хүчин зүйлээс (жишээ нь, Л.Н.Гумилёв тэр үед Монгол нутагт их хэмжээний ган олон жил болсон нь хамгийн гол шалтгаан гэж үзсэн шалтгаалан феодалын бутрал болсон ба шарын шашин хүчтэй нэвтрэн ноёлох, албан ёсны шашин болжээ. Энэ нь монголчуудын улс төрийн соёлд гүнзгий өөрчлөлт гаргав. Өмнөх дайнч байдал үгүй болсон, өөр зуураа их тэмцэлддэг байсан зэрэг нь багассан нь эерэг гэмээр үзэгдэл байв. Гэвч амьдралын идэвхгүй байр баримтлах, төрийг бурханчлан шүтэх зэрэг нь феодалын харилцаа олон жилээр хадгалагдах, ерөнхийдөө хөгжлөөр хоцрох шалтгаан болжээ. Метал боловсруулах зэрэг өмнө чаддаг байсан зүйлийг хүртэл мартах болсон байна. Хүн төрөөс хараат байдалд бүрэн орж Г.Алмонд, С.Верба нарын ангиллаар бол өвгийн (parocial) улс төрийн соёлтой болжээ. Тиймээс ч Монголд төрийн эсрэг бослого тэмцэл гарч байсангүй (энд эрх чөлөөний төлөө хөдөлгөөнийг яриагүй) ба тэмцлийн гол арга нь ардуудаас заргын бичиг бичих явдал байжээ.
ХХ зуун бол Чингис хааны үеэс хойш монголчуудын түүхэнд гарсан хамгийн гэрэлтэй он жилүүд юм. Дээр улс төрийн соёлд гарсан өөрчлөлтийн талаас нь эл үеийг гурван хэсэг болгон хуваасан билээ. Эхний гучаад жилд үзэл бодлын олон ургальч байдалд тулгуурлан монголчууд төр улсаа өөрснөө төвхнүүлэх оролдлого хийсэн хүмүүсийн улс төрийн оролцоо ихээхэн идэвхжсэн, эрх чөлөө, тусгаар тогтнолын асуудлаар хэд хэдэн удаа янз бүрийн хэмжээний зөвшил хийсэн, улс төрийн соёлын тусгаар тогтнол, бие даасан хөгжлийн тухай үзэл үнэлэмжийн хувьд сэргэж Монгол түмний оюун санааг бат эзэмдсэн юм. Энэ үед гарсан түүхэн зарим баримт бичгээс (Сюй Шу Жаны хаалганд наалдуулсан бичиг, Ж.Цэвээний “Улсын эрх” зохиол, Үндсэн хуулийн анхны хувилбарын төсөл г.м.) үзэхэд энэхэн богино хугацаанд улс төрийн мэдлэг Соёлын талаар маш их өссөн байдаг юм. Их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр өнөө үеийнхэний ухаан санааг хүртэл балартуулснаас өдгөө төдийлөн анхаарахгүй байгаа нэг чухал үсрэлт тэр үед болсон билээ. Энэ бол дундад эртний харилцааг устган хамжлагат ёсыг эгнэгт халсан явдал байв. Ингэснээр хүмүүсийг зааглаж байсан язгуур угсааны ялгаа устаж, улс төрийн тэгш эрх эдлэх нийгмийн нөхцөл үүсэх эхлэл тавигдсан. Улс төрийн соёлын өөрчлөлтийн тав дахь үед ангийн үзэлд тулгуурлан хүмүүсийг ялгаварлах болсон нь нийгмийн тэр нөхцөлийг улс төр, эрх зүйн талаар баталгаажуулж чадаагүй бөгөөд энэ нь аажимдаа буй болсон нийгмийн нөхцөл дахин устах шалтгаан болжээ.
1990 оноос улс төрийн ардчилсан соёлын төлөвшлийн vе (зургаа дахь) эхлэв. Энэ үеийн онцлог нь улс төрийн ардчилсан соёл бүрэлдэн төлөвших улс төр, эрх зүй, оюун санаа, нийгэм, эдийн засгийн гэх мэт бүхий л нөхцөл нэгэн цаг хугацаанд ямар нэг хэмжээгээр бүрэлдэн буй болсон явдал мөн.
Социализмын үеийн улс төрийн соёлыг феодализмын үеийнхтэй адилтгаж болохгүй нь мэдээж. Хүний улс төрийн мэдлэг өндөр, улс төрийн оролцоо их, дадлага чадвар сайжирсан нь ойлгомжтой. Гэвч эл үеийн улс төрийн соёл авторитари шинжтэй. Хүн өөрөө байнгын захиргаадалтад байх дадал хэвшилтэй болж зохих хэмжээгээр түүнийг байнга үгүйлнэ. Улс төрийн соёлд “айдас”, “ичингүйрлийн” шинж зонхилно. Тийм болохоор хүмүүс тодорхой хязгаарт идэвхтэй. Хүн системийн тавьж буй шаардлагад үйл ажиллагаагаа зохицуулж сурсан, энэ талын мэдрэмж нь их хөгжсөн байв. Тиймээс түүний улс төрийн үйл ажиллагааг зохицуулдаг үндсэн механизм нь САМОЦЕНЗУР юм. Габриель А.Алмонд Коммунист орнуудад гурван янзын улс төрийн соёл байдаг тухай бичсэн байдаг2. Үүнд:
- Албан ёсны буюу үзэл сурталын улс төрийн соёл,
- Хэрэгсэл болгон ашигладаг соёл буюу төрөөс эвлэрэнгүй ханддаг болон төлөвшүүлэх гэж оролддог соёл,
- Жинхэнэ бодит соёл бий гэж үзжээ.
Монгол улсад баримталж байсан албан ёсны улс төрийн соёл нь марксизм-ленинизмд тулгуурласан зөвлөлт маягийн соёл байв. Харин үндэсний онцлог, зан заншил, нийгэм, эдийн засгийн бодит байдал зэрэг нь тэрхүү албан ёсны загварт хараахан нийцэхгүй элементүүдийг агуулж байсан ба тэдгээрийг социализм буюу коммунист нийгмийн доод шатанд зайлшгүй гэж үзэж тэвчик байв. Үүнтэй холбоотойгоор жишээ нь социализм нь хуучин нийгмийн “мэнгэ толбыг” агуулдаг тухай ярьж байв. Эцэст нь бодит улс төрийн соёл, түүнд дээрх хоёр зүйлээс гадна шашны итгэл үнэмшил, зан үйл, түүхийн ухамсарт байсан уламжлал (жишээ нь, Чингис хааныг бишрэх үзэл, оршин байсан төр засгийн болон нэг намын үйл ажиллагааг шүүмжлэх хандлага зэрэг олон зүйл шингэсэн байр Гэвч Польш, Чехословак, Унгар, Югослав гэх мэт социалист байсан бусад оронтой харьцуулахад тэрс үзэл маш бага байсан онцлогтой.
Ардчилсан өөрчлөлт болох үеийн нөхцөл байдал улс төрийн соёл талаасаа ийм байв. Ардчилсан хувьсгал ялснаар улс төрийн ардчилсан соёл төлөвших олон талын нөхцөл бүрдэв. Юуны өмнө төрийн зүгээс бие хүний нийгэмшилд тавих шаардлагын агуулга өөрчлөгдөв. Үүнийг тухайлбал, Үндсэн хуулинд иргэний үүргийг тодорхойлсон байдлаас харж болох юм. 1960 оны Үндсэн хуулинд (321-322 дахь тал) иргэн:
- Үндсэн хууль, бусад хууль дүрмийг биелүүлэх, хөдөлмөрийн сахилгыг сахих, хамтын аж байдлын социалист хэв журмыг дагаж, нийгмийн ёс дэглэмд харш аливаа үзэгдэлтэй идэвхтэй тэмцэх,
- Хувийн ба нийгмийн эрх ашгийг зөв зохицуулах, нийгмийн эрх ашгийг хувийнхаас дээгүүрт тавих
- Социалист өмчийг нүдний цөцгий мэт хайрлаж, түүнийг бүхий л аргаар арвижуулах,
- Улс түмний интернационалч найрамдлыг бэхжүүлэх, ЗХУ тэргүүтэй социалист лагерийн орнуудын ард түмний нэгдэл нягтралыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх,
- Өсвөрийн залуу үеийг хөдөлмөрт дуртай, сахилгатай, зохион байгуулалттай хамт олонч, нийгмийн эрх ашгийг хүндэтгэгч, хөдөлмөр ба социалист өмчийг коммунист ёсоор үзэгч, коммунизмын үзэл ба пролетарийн интернационализмын зарчим, социалист эх орондоо хязгааргүй үнэнч, хөдөлмөрчин бүхнийг арьс, үндэс ялгаварлахгүйгээр хүндэтгэгч хүмүүс болгон хүмүүжүүлэх,
- Ардын ардчилсан байгууллыг бэхжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, улсын нууцыг чанд хадгалах, дайснаас ямагт сэрэмжилж байх,
- Социалист эх орноо социализмын дайснаас хамгаалах,
- Ардын цэрэгт алба хаах (хүндэт үүрэг).
- Иргэний үүргээ биелүүлэхийн хамт бусдаас нэг адил биелүүлэхийг шаардах үүрэгтэй хэмээн заажээ.
Эндээс харахад тэр үед нийгмийн улс төрийн соёлд (албан ёсны) хувь хүн бүхий л амьдралаа үзэл суртлаар зохицуулах (коммунизм, социализм, пролетарийн интернационализмыг дээдлэх, социалист өмчийг хайрлах, социалист аж төрөх ёсоор амьдрах г.м.), “нийгмийн боол” байх үзэл нэвт шингэсэн гэлтэй. Мэдээж түүнд Монгол улсын хөгжлийн ямар ч үед зайлшгүй байх ёстой нийтлэг үнэлэмжүүд бас тусгалаа олсон байв.
1992 оны Үндсэн хуулинд иргэний үүргийг хэрхэн тодорхойлсныг авч үзье3:
- Шударга, хүнлэг ёсыг дээдлэх, Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх,
- Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх,
- Хуулиар ногдуулсан албан татвар төлөх,
- Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах,
- Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах (журамт үүрэг) зэргийг оруулсаны дээр хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэжээ.
Үндсэн хуулийн эдгээр заалтаас харахад юуны өмнө хэтэрхий үзэл суртлын шинжтэй үнэлэмжүүд алга болж хүмүүнлэг, хүн төрөлхтөний нийтлэг үнэлэмжүүд улс төрийн соёлын гол цөм болж байна. Онцлон тэмдэглэх зүйл бол хувь хүн, түүний эрхийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хувь болон нийгмийн сонирхлын тэнцвэрийг хадгалах гэсэн эрмэлзэл тусгалаа олжээ. Энд нийгмийн сонирхол гэдгийн цаана үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, бусдын эрхээ эдлэх боломж зэргийг авч үзэж байгаа нь социалист өмч, интернационализм гэх мэтчилэнгээс огт өөр зүйл мөн.
Улс төрийн олон ургальч үзэл, нэг биш намын систем, парламентат төр, бүх нийтийн чөлөөт, өрсөлдөөнт сонгууль, чөлөөт хэвлэл зэрэг бүтцүүд үүсэн буй болж, зах зээлийн харилцаагаар зохицуулагддаг хувийн өмч зонхилох хандлагатай, олон хэвшилт эдийн засаг төлөвшиж эхэлсэн ба оюуны эрх чөлөө бодитой болсон, төрөөс бие хүнийг албадан номлолд оруулах бус бие хүний нийгэмшилийн хэвийн нөхцөл бүрдсэн зэрэг нь улс төрийн ардчилсан соёл төлөвших боломжийг бүрдүүлж байна. Эл соёлын төлөвшилийн тухай асуудлыг ярихын өмнө нэг асуудалд та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна. Монгол либерал үзэл баримтлалд тулгуурласан улс төрийн ардчилсан соёлыг төлөвшүүлэх боломжтой юу? Сингапур, Малайз мэтийн зарим оронд либерал ардчилал нь тэндэхийн хүн амын соёл нийцэхгүй учраас түүнийг хэрэглэх боломжгүй гэж үзэж “хэм хэмжээтэй тоталитаризм” байх учиртайг нотолдог. Манайд ч эл сэдвийг ярих нь хааяа тохиолдоно. Сингапур, Малайзийнханы тухай асуудлыг өөрсдөд нь орхиод Монгол улс, монгол хүмүүсийн тухай зарим санал хэлье. Улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл нь ямар нэг хэмжээгээр бүрдчихээд байхад соёлын онцлогт тохирохгүй гэж юу гэсэн үг вэ? Үүнд дараахь хариултуудыг таамаглал дэвшүүлэх маягаар өгч болмоор санагдана.
Нэгд, хүмүүс уламжлал, соёлын онцлогоосоо болоод эрх, эрх чөлөөг хүсэхгүй байж болно (үнэлэмжид үл нийцэх байдал).
Хоёрт, мөн тэр шалтгаанаар хүмүүс эрх, эрх чөлөөг эдэлж чадахгүй нийгмээ болон өөрсдийгөө хүнд байдалд оруулж болох юм (сэтгэл хөдлөл, “угийн муу чанараа” барьж чадахгүй байдал).
Гуравт, хүмүүсийн соёл, боловсролын ерөнхий түвшин хэт доогуур байгаагаас (танин мэдэхүйн хомсдол).
Миний хувьд эдгээр зүйлс тус тусдаа болон хамтдаа ч гэсэн ардчилал Монголчуудын соёлд нийцэхгүй байх шалтгаан болохгүй гэж бодож байна. Хамгийн энгийн нотолгоо гаргах гээд үзье. Монголд 1990 онд хэн ч ардчиллыг хүчээр нэвтрүүлээгүй. Бид өөрснөө Сүхбаатарын талбай дээр зарим нь өлсөж, зарим нь тэднийг тойрон ярьж маргаж байгаад зөвшилд хүрч буй болгосон зүйл. Харин түүнээс хойш л гаднын сурталчилгаа, мэдээллийн нөлөө орж ирсэн билээ. Энэ бол дээрх асуултанд өгсөн хариултуудыг хүлээн авахын эсрэг түүх өөрөө гаргасан нотолгоо мен. Тэгэхдээ та бүхний зүгээс хариултын өөр хувилбар санал болгох бололцоо байгааг би дуртайяа зөвшөөрөх болно. Одоо бид оюуны дүгнэлтийн шинжтэй нотолгоо гаргахыг бас оролдъё. Нэгд, монголчууд эрх чөлөөнд дургүй ард түмэн биш юм. Варшавын их сургуулийн профессор Марчин Крул хаана Дорно дахин Өрнөтэй уулздаг вэ гэсэн асуултаар гарчигласан өгүүлэл4 бичсэн нь санаанд орж байна. Энэхүү асуултыг би шууд утгаар нь ойлгоод дорно өрнө хоёр Монголд уулздаг гэж хариулмаар байна. Нүүдлийн амьдрал, нийгэмд каст, сект байгаагүй түүхэн уламжлал, Азийн бусад орон шиг суурин амьдралтай орон нутгийн монгол хүн дорно дахины бусад ард түмний төлөөлөгчдөөс илүү индивидуалист шинжтэй. Тэгэхээр монгол хүн угаас эрх чөлөө, чөлөөт амьдралд дуртай гэж болох юм. Гэвч түүний эл индивидуализм нь өрнөдийнхтэй харьцуулбал сэтгэл хөдлөлийн шинжтэй зохицуулалт ихтэй. Өрнөдийн хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулагч гол зүйл нь бодит зайлшгүй, эрх зүйн хэм хэмжээ байдаг бол монголчуудын үйл ажиллагааг эл хоёр зүйлээс гадна уламжлал, ёс зүйн шинжтэй хэм хэмжээ зохицуулах нь арай илүү. Тийм учраас эрх чөлөer нийгмээрээ эдлэх хэлбэр болсон ардчилал өвөрмөц онцлогтой байна уу гэхээс биш огт тохирохгүй гэх үндэсгүй юм. Энэхүү өвөрмөц онцлог нь эрх чөлөө, дэг журам хоёрыг сөргүүлэн тавьж, нэгийг нь нөгөөгөөс нь илүүд үзэх биш, тэдгээрийн зохистой хослол, нийцлийг олох явдал юм.
Хоёрдахь буюу эрх чөлөөг эдлэх чадваргүй гэх үндэслэлийн хувьд ийм байдал ямар нэг хэмжээний тоталитар дэглэмээс ардчилсан ёсонд шилжиж буй ямар ч ард түмэнд байдаг дутагдал юм. Энд хоёр янзын бэрхшээл учирна. Нэг нь эрх чөлөөний туйлшрал буюу анархизм, негеө нь эрх чөлөөнөөс зугатаах буюу ивээл хайх үзэгдэл юм. Эл хоёр гажуудлын талаар АНУ-ын профессор Р.Даль, мен К.Поппер нарын зэрэг олон судлаачид тодорхой бичсэн байдаг учраас би энд та бүхнийг чилээх шаардлагагүй гэж үзлээ. Анархизм улс төрийн практик болохын хувьд нэн хортой бөгөөд ямар ч орны ард түмэн түүнийг үнэлэмж талаасаа хүлээн авдаггүй. Тэр тусмаа дэг журмыг эрхэмлэдэг монголчууд сайшаахгүй зүйл мөн. Анархизмыг үгүйсгэсэн онол өрнө дорнын алинд ч бий. Тухайлбал, өрнийн ийм онолын сэтгэлгээний нэг үр дүн бол нийгмийн гэрээний онол юм. Яг үүнтэй төсөөтэй санааг Лувсанданзангийн “Алтан товч” хэмээх алдарт бүтээлээс олж үзнэ.
Ивээл хайх үзэгдэл нь сэтгэл зүйн шинжтэй бөгөөд удаан хугацаагаар тоталитар дэглэмийн дор байсан ард түмний улс төрийн соёлын нэг онцлог юм. Ийм байдал нь эдийн засаг, нийгмийн амьдралд оролцох төрийн оролцоо багасах, зах зээлийн харилцаа хөгжихийн хирээр устаж алга болдгийг одоогоос зуу, хоёр зуун жилийн өмнөх Европ, энэ зуун дахь Японы жишээ харуулж байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд ивээл хайх үзэгдэл нь хошуучлалаас ялгаатай. Зах зээлийн харилцааны хөгжил болон бусад нөхцөл бүрдэхээр Монголд ч гэсэн хүмүүст хэн нэгний ивээл дор байх нь төвөгтэй болж чөлөөт байдлын төлөө тэмцэх болно. Тэгэхлээр эрх чөлөө эдлэх чадваргүй гэдэг шалтгаанаар ардчиллыг хорих юм бол яваандаа нийгэмд дахин нэг удаа хямрал гаргаж болзошгүй.
Энэ бүхнээс дүгнэлт хийвэл эрх чөлөөг эдлэх чадваргүйгээс ардчилал тохирохгүй тухай сэдэв үнэмшилтэй биш байна. Ардчилсан улс төрийн соёлыг өөртөө төлөвшүүлэн улс төрийн ардчилсан ёсыг бэхжүүлэхэд манай улсын иргэдийн мэдлэг боловсролын түвшин дутна гэсэн нотолгоог хэн ч дэмжихгүй байх гэж найдаж байгаа учраас би эл сэдвийг хөндөлгүй орхиё. Дүгнэлт хийвэл когнитив, аффектив болон үнэлэмжийн гээд аль ч талаас нь авч үзсэн монголчуудын уугуул соёлын онцлог нь ардчиллыг үгүйсгэх шинжийг агуулдаггүй гэж болно. Харин одоогийн байдлаар улс төрийн ардчилсан соёлын төлөвшлийн байдал хангалтгүй байгаа ба түүнийг цаашид хөгжүүлж бэхжүүлэх боломжтой байдал хангалтгүй байгаа ба түүнийг цаашид хөгжүүлж бэхжүүлэх боломжтой гэвэл үнэн юм.
Өдгөө үеийн монголын нийгмийн улс төрийн соёлын төлөв байдлыг тодорхойлох олон шинж байгаагийн дотроос заримыг нь цухас хөндье.
- Төрд хандах хандлага хүндэтгэх, дуулгавартай захирагдах байдлаас түүний бодлого, үйл ажиллагааг дэмжих, шүүмжлэх, эрх ашгаа хамгаалан шаардлага тавих зэргээр төртэй идэвхтэй харилцах түншлэлийн байдалд шилжиж байна. Хүмүүс өөрсдийн сонирхол, үзэл бодлоо илэрхийлэх хамгаалахын тулд улс төрийн нам, төрийн бус байгууллагыг сонирхлын янз бүрийн чиглэлээр байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүхэн нь төр хүнээс ангид, хүнийссэн байдалтай байсан үеийн улс төрийн соёл өөрчлөгдөж хүмүүс улс төр бол нийгмийн амьдралын бусад хүрээнүүдийн нэгэн адил тэдний өөрсдийн нь үйл ажиллагааны талбар мөн гэж үзэх болсны гэрч юм.
- Ардчиллын үзэл санаа маш түргэн хугацаанд дэлгэрч олон түмний сэтгэл санааг эзэмдэв. Гэвч ардчилал нийгмийн гишүүдийн олонхийн итгэл үнэмшил болж чадаагүй байна. Тэр ч бүү хэл ардчиллын үзэл санаа хүн амын зарим хэсгийн үнэлэмж болж амжилгүй “инфляц”-д орох хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, ийм байдал өнөөгийн УИХ-ыг шүүмжлэхийн зэрэгцээ ерөөсөө парламентын үүрэг, ач холбогдлыг үгүйсгэх хандлага хүн амын нэлээд хэсгийн дотор хүчтэй болсноос харагдаж байна. Сонгуульд оролцохгүй байгаа хүний тоо аажим боловч сонгуулиас сонгуульд өсөх хандлагатай байна. “Сант марал” судалгааны төвөөс явуулсан судалгааны дүнгээс үзэхэд одоо сонгуульд оролцохгүй гэж байгаа хүний тоо 20-21 хувьтай (1999 оны 4, 10-р сар) байгаа ажээ. Бидний өнгөрсөн жил Улаанбаатарт явуулсан судалгаагаар енгерсен нийгэм одоогийнхоосоо дээр гэж үзэж буй хүмүүсийн тоо бас ч их байгаа нь харагдсан юм. Тэрбээр ийм үзэлтэй хүмүүс 34.4 хувь байна. Одоогийн нийгэм нь дээр гэсэн үзэлтэй байгаагаа судалгаанд оролцогчдын 38.0 хувь нь илэрхийлжээ. Бараг ижил гэж үнэлсэн хүмүүс 12.9 хувь байна. Эдгээр хувиуд их үү бага уу гэж үнэлэхэд их хэцүү. Судлаачийн байр сууриас их хамаарах асуудал юм. Харин цөөн бус тооны хүмүүс өнгөрсөн үеэ санагалзах маягтай байгаа нь ардчилсан соёл нийгэмд ямар байр суурьтай байгааг харуулах үзүүлэлт мөн гэж үзэж байна.
- Хүн амын тодорхой хэсгийн хувьд улс төрийн идэвхи өмнөх үеийнхээсээ суларчээ. Ялангуяа хөдөөний хүн ам “жалгандаа бүгэх” хандлагатай байгаа ба хот хөдөөгийн хүн амын хооронд боловсрол, соёл, түүний дотор улс төрийн соёлын ялгаа ихсэх хандлага ажиглагдаж байна.
- Улс төрийн соёл төдийгүй монголчуудын соёл эрчимтэй өөрчлөгдөж ялангуяа, хот суурин газарт индивидуализм руу хандсан өөрчлөлт хүчтэй мэдрэгдэж байна. Соёлын эл өөрчлөлт хүн амын хэсэг бүлэг бүрт жигд биш гэдэг нь ойлгомжтой. Өдгөө манайд залуучуудын гэж нэрлэмээр дэд соёл үүсэн бүрэлдэж байна. Эn coen аажмаар нийгэмд зонхилох хандлагатай болно. Болж буй эдгээр өөрчлөлтүүд улс төрийн соёлыг бас хамарч байгаа юм.
Манайд ийнхүү улс төрийн соёл еерчлөгдөн ардчилсан хэв маягаар телевшиж байгаа боловч ардчилал хүмүүсийн үнэлэмж болж чадаагүй байгаагаас үүдэн ардчилсан институтууд тодорхой хэмжээгээр доголтой ажиллаж байна. Үүнээс үүдэн хүмүүсийг улс төр, иргэний нийгмийн амьдралд татан оролцуулах, эрх ашгийг нь хамгаалах, үндэсний эвсэл, зөвшилцөлийг бий болгох ёстой байгууллагууд хувь хүмүүсийн эрх ашигт үйлчлэх, зөвхөн өөрөө оршин тогтнох явцуу эрх ашигт хөтлөгдөх зэрэг сөрөг үзэгдэл ч бас ажиглагдаж байгаа юм. Ийм байдал даамжирвал эдгээр бүтцүүд “хуурамч (псевдо)” институтууд болон хувирдаг ба энэ нь улмаар олон нийтийн санаа бодолд ардчиллын үнэ цэнийг бууруулан төрийн эргэлт зэрэг үндсэн хуулийн эсрэг үйлдэл гарах хөрс шороог бэлтгэж өгдөгийг дэлхийн олон улсын туршлага харуулсан билээ.
Соёлын, түүний дотор улс төрийн соёлын өөрчлөлт нь нэлээд урт удаан хугацаа шаарддаг. Нөгөө талаар энэхүү соёл тодорхой чиглэлээр төлөвших нь бас түүнд тохирсон нөхцөл шаарддаг. Бидний сонирхон буй улс төрийн ардчилсан соёлын төлөвшилд нийгэм, улс төрийн ардчилал, зах зээлийн харилцаа, өмчийн олон хэлбэр зэрэг ерөнхий нөхцөлүүдээс гадна тухайн цаг үеийн байдал, улс орны онцлогтой уялдсан тусгай нөхцөлүүдйг бас шаардана. Манай орны өнөөгийн нөхцөлд өөр хоорондоо уялдаа холбоо бүхий, нэгний нь ач холбогдлыг нөгөөгөөр бууруулж боломгүй дараахь зүйлийг онцлон нэрлэж болох юм.
- Эдийн засгийн хөгжил, түүнтэй уялдсан ард түмний аж амьдралын түвшин. Аж үйлдвэржүүлэлт, хотжилт, амьдралын түвшин, боловсрол зэрэг эдийн засгийн хөгжлийн бүхий л үзүүлэлтүүд ардчиллын бэхжилттэй нягт уялдаатай байдгийг судлаачид хэдийнэ тогтоосон юм.8 Тус улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр энэ талын бэрхшээл хүндрэл гарсан боловч хомсдол арилах, урьд хожид үзэгдээгүй олон нэр төрлийн таваар, үйлчилгээ бий болох, өөрийн санаачлагаар орлого олох боломж, арга хэрэгслийн хүрээ тэлэх, хүн амын зарим хэсгийн амьдрал сайжрах, хэрэглээний түвшин, чанар сайжрах зэрэг
8Seymuor Martin Lepset, Political Man. The Socall Bases in Politics. Baltimore, 1981. р.61.
олон нааштай зүйлс гарч байгаа нь улс төрийн ардчилсан соёл төлөвших таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Гэвч хүн амын дотор орлогын ялгарал бий болсон зэрэг нь улс төрийн ямар нэг эсэргүүцэл гарах, ардчилал, зах зээлийн харилцааны үнэ цэнийг бууруулах нөлөөтэй байна. Хүн амын нэг хэсгийн амьдрал эрс сайжирсан, бараа, үйлчилгээний хангамж худалдан авах чадвараас түргэн хурдацтай нэмэгдэж байгаа зэрэг нь хүн амын ядуу хэсгийн сэтгэл зүйд улам ч муугаар нөлөөлж байна. Ийм нөхцөлд туйлын ядуурлаас харьцангуй ядуурлын мэдрэмж хурц болж улс төрийн тогтвортой байдалд сөрөг үйлчлэл үзүүлж болзошгүй юм. Нэг үгээр хэлэхэд эл үзэгдлийг “ядуусын экстремизм” хэмээн нэрлэж болно. Эл үзэгдэл газар авбал зөвхөн эрх барьж буй төдийгүй улс төрийн бусад намуудад ч, нийгэмд бүхэлд нь ч хортой юм. Хүн амын нэг хэсэг нь өмнөх нийгэм одоогийнхоос дээр гэж үзэж байгаа талаар дээр нэгэнт өгүүлсэн билээ. Тэдний ийм үзлийн эх булаг нь чухамхүү ядууралтай холбоотой юм.
- Төрийн үйл ажиллагааны байдал. Төр шударга, чадвартай, үр нөлөөтэй ажиллах нь улс төрийн соёл төлөвших чухал нөхцөл мөн. Өнөөдөр манай хүмүүсийн дотор чухам энэ талаар сэтгэл ханамжгүй байдал их дэлгэрсэн нь санаа зовоох зүйл зүй ёсоор мөн. Олон нийтийн сэтгэл санааны ийм байдал нь төрийн бодлогын алдаа, төрийн аппаратын үйл ажиллагааны чанар, үр өгөөж шударга байдал гэх мэт олон зүйлээс шалтгаална. Бусад зүйлийг онцлон ярихгүйгээр нэг зүйлийг хөндөхөд өнөөдөр төрийн аппаратын бүтцийг боловсронгуй болгох, ажилтнуудын мэдлэг чадвар, хариуцлагыг дээшлүүлэх, цалин хангамжийг нь сайжруулах нь тулгамдсан зорилтын нэг болоод байна. Манай хүмүүсийн дотор дарангуйллын дэглэмийг ухамсартайгаар хүсэмжлээд байгаа хэсэг бараг байхгүй. Сахилгагүй, хариуцлагагүй, эмх замбараагүй байдлаас гарах эрмэлзэл л хүчтэй байгаа юм. Эл эрмэлзэлдээ хөтлөгдөн бүтцийн өөрчлөлт хийх эрэлд мордож байна. Нэгэнт өнгөрсөн үед ардчиллын туршлага байгаагүй болохоор эрлийн үзүүр эцсийн эцэст авторитар маягийн шийдэлд хүрчихээд байгааг ухамсарлах хэрэгтэй юм. Нийгэмд ардчилсан сахилга, хариуцлагыг төлөвшүүлэх замаар дэг журмыг буй болгох үйл ажиллагааг төр өөрөөсөө эхлэх учиртай. Нөгөө талаас, иргэний улс төрийн нийгэмшлийг явуулах талаар төрийн зүгээс зохиох ажил урсгал байдалтай байгааг өөрчлөн энэ талын үйл ажиллагааг системтэй болгон өрнүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа, сэтгүүлчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааны агуулгад нөлөөлөх, боловсролын агуулгыг залуу үед иргэнлиг байр суурийг төлөвшүүлэх зорилгын үүднээс нягтлан үзэх зэрэгт анхаарууштай.
- Олон түмэн ардчиллын соёлд суралцах нэлээд урт хугацааны дотор тэдэнд улс төрчид, улс төрийн намуудын зүгээс үзүүлэх үлгэр жишээ туйлын чухал. Бид өөрсдөдөө шүүмжлэлтэй хандахад энэ талаар маш их дутагдал байгааг шүүмжлэн эхэлхгүй байж болохгүй юм. Нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэх, өөр үзэл бодолтой хүмүүстэй эвлэрэн хамтдаа оршин тогтнох, зөвшилцөх чадвартай байх зэрэг асуудлаар улс төрийн гол гол намууд үлгэр үзүүлдэг байх нь ардчилсан соёл төлөвшихөд түлхэц үзүүлэх хүчин зүйл мөн. Ингэх нь улс орны хөгжил дэвшил, нийгмийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй болох нь ойлгомжтой. Үүнтэй холбогдуулан би цэвэр судлаач хүний хувьд нэг санал дэвшүүлмээр байна. Юу гэвэл одоо УИХ-ын сонгууль болох гэж байна. Эл сонгуульд нам бүр бэлтгэж байна. Энэ ч зүйн хэрэг. Гэхдээ эл бэлтгэлийг намуудын санал авах эрх ашгаас арай өргөн хүрээнд хийж төрийн төлөвшил, хариуцлагын тогтолцоо, гэмт хэрэгтэй хийх тэмцэл, өмч хувьчлал, гадаад бодлогын гол гол асуудлууд, хөгжлийн Концепци зэрэг зүйлээр намуудын дугуй ширээний ярилцлага хийх, улмаар үндэсний бодлогын асуудлаар хамгийн ерөнхий хүрээг тогтоосон зөвшилцөлд хүрэх нь зүйтэй байна. Би янз бүрийн үзэл бодолтой намуудын хүмүүс бол цөмөөрөө эх орон, ард түмнээ гэсэн хүмүүс болохоос биш нэг нь нөгөөгийнхөө дайсан гэж үзэхгүй байгаа учраас ийм зөвшилцөл боломжтой бөгөөд шаардлагатай гэж үзэж санал дэвшүүлж байгаа юм. Энэхүү санал судлаачийн санал учраас өнөөдрийнх шиг хурал дээр түүнийг дэвшүүлэх нь ёс бус зүйл болохгүй байх.
Дээр дурьдсан гурван бүлэг нөхцөлийг хангаж чадваас Монгол улсад ардчиллын үйл явц тасалдахгүй байж ардчилсан улс төрийн систем баттай болж чадна.