Тилманн Майер
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг: Хүн ам зүйн өөрчлөлт ,Цагаачлалын асуудал, Хүн ам зүйн хямрал, Хүн амын ажилгүйдэл, Хүн амын боловсрол, Хөдөлмөр эрхлэлт, Гэр бүлийн бодлого, Эмэгтэйчүүдийн төрөлт
Хүн ам зүйн хямрал
Хөгжингүй аж үйлдвэрийн орнууд өөрсдөд нь тулгараад байгаа хүн ам зүйн хямралын асуудлаа одоо л анхаарч эхэлж байх шиг. Энэхүү өөрчлөлтийн хэм хэмжээг тогтоох олон шалгуурыг гаргаж ирж болно. Олон хүүхэдтэй байх явдал Европын орнуудад ердөө нэг л үеийн дараа эрс багасав. 1960-аас 1990 оны хооронд 3 хүүхэдтэй эмэгтэйчүүдйин тоо хүүхдэг найрсаг Францид 31%, баруун Германд 41%, Италид 52%, Испанид 61%, болжээ. Нэлээд удаан хугацаанд хүн ам зүйчид католик шашинтай орнууд хүүхдийнхээ тоог ямар ч байсан байгасгахгүй байх хэмээн бодож ,найдаж байсан боловч уг байдал эсэргээр эргэсэн байна. Хүүхдийн тоо эрс цөөрсөн өөр тоо баримтыг 4 буюу түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн тоо дээрх хугацаанд хэр зэрэг буурснаас ажиглаж болно. БНАГУ-ын үед одоогийн Германы зүүн хэсэгт олон хүүхэдтэй гэр бүл тун цөөхөн байсан. Гэсэн хэдий болоьч 1989 оноос хойш тэнд төрөлт эрс буурснаар барахгүй,хүүхэдгүй байхыг эрхэмлэх болсон байна. Энг эмэгтэйд оногдох хүүхдийн тоо зүүн Германы шинэ муж улсуудад дэлхийд ганцхан байж тоо болох 0,83 –д хүрчээ.
“Нхөн үйлдвэрлэлийн энхүү цэвэр тоо” –нв маш чухал ая холбогдолтой учир үүнийг үргэлж сануулж байхад илүүдэхгүй юм. Энэ нь амьд төрсөн охидын дундаж тоог заадаг байна. 1-ээс доош хэмжээ нь өмнөх үе нь нөхөгдөж чадахгүйг заана. 1995 онд Европын Холбооны эдийн засгийн хүрээнд энэ хэмжээ 0,71, ХБНГУ-д 0,61 байжээ.
Нйигэмд асар их нөлөө үзүүлж чадах бас нэгэн үзүүлэлт бол хүүхэд төрүүлэх чадвартай боловч хүүхэд төрүүлэх сонирхолгйү байгаа эмэгтэйчүүдийн нийгэмд эзлдэх хуви йн жин өсч байгаа явдал юм. ХБНГУ-д 1940 онд өөрсдөө төрсөн нийт эмэгтэйчүүдийн 10% нь хожим нь хүүхэд гаргаагүй бол 1955 онд төрөгсдийн 20% нь хүүхэд гаргаагүй байна. Гэтэл өнөөдөр хүүхэдгүй эмэгтэйчүүдийн нйигэмд эзлэх хувь 40% хүртэл өсөх талаар ярилцах боллоо. Энэ байдлын шалтгааныг эрхэ нь энэ илтгэлийн гол зорилго биш учраас ингээд орхьё. Манай өнөөгийн нийгэм харин эмэгтэйчүүдийн ,хүүхэд төрүүлэх эрхээ өөрийн хүслээр бус хасч байна уу гэсэн асуултанд судалгаа хийх хэрэгтэй юм. Энэ нь юу гэсэн үг вэ ? хэмээвэл орчин үеийн өнөөгийн нийгэмд хэдийгээр үр хүүхэд төрүүлж өсгөх явдал эмэгтэйчүүд,эрчүүлийн амьдралын нэгэн зорилго боловч нийгмйн чанартай өөр бусад олон шалтгаан нь хүүхэд төрүүлэхээс сайн дураар татгалзуулахад хүргэж байна уу? гэсэн үг.
Өндөр жинтэй орнуудад хүний наслалт уртасч байгаа явдал харин дээр өгүүлсэн асуудлын эсрэг хямралыын тоонд ордоггүй. Хүний насллат уртассан явдал харин эрүүл мэндийн салбарт зардлыг өндөрт өсгөж, тэтгэврийн салбарт өндөр насны тэтгэвэр авах хунацааг уртасгаж өгсөн байна. Нийгмийн давхрааны хувьд ээхүү наслалт уртассан явдал харин насны бүтцийн асуудал хямралыг бий болгожээ. Хэрвээ залуу үе болон өндөр настны хоорондын пропорц ихэсвэл энэ нв хямрал бий болгох нэгэн үзүүлэлт болдог. Насны огтлолцлоор үүнийг тайлбарлах гэж үүнийг талбалах гэж үзье. ХБНГУ-д 1900-гаас 2030 оны хооронд хүн амын 20 нас хүрээгүй залуучууд болон 60-аас дээш насныхны шугам бүр хоёр зууны зааг дээр хоорондоо огтлолцжээ. Эндээс эхлээд насны пирамид уруугаа харсан байна.
Тэгэхлээр иймэрхүү маягийн асуудал дэвшүүлсэн тоо баримттай яаж харьцах гэсэн асуудал аяндаа гарч ирнэ. Харамсалтай нь манай оронд улс төрийн бүхий л намууд үүнийг хувь заяаны асуудал хэмээн ойлгож ,тайлбарлахыг оролдож бйах шиг. Хөгжлийн чиглэл хэзээ ч өөрчлөглөхгүйгээр тогтоогдсон гэж үзэх юм бол үнэн хэрэгтээ түүндээ зохицсон үйлдэл хийхээс өөр аргагүй юм. Гэхдээ зохицох асуудал бас өөрийн гэсэн хэмжээтэй бөгөөд түүнээс илүү гарч чаддаггүй. Энэхүү өгүүлэлдээ зохиогч ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх ётратеги, бодлогыг боловсруулахдаа нэг нь нөгөөгөөсөө хамааралгүй ажлыг хийж болохгүй гэсэн үзлийг баримтлав.
Гарах арга зам
Шүүмжлэлийн гол бай
Хоёр сонгуулийн хооронд нэг засгийн газрын эрх барих хугацаанд хүн ам зүйн өөрчлөлтийг ажиглах аваас тун удаан мэт санагдана. Нийгэмд эзлэх хүүхэд ,залуучуудын жин эрс багасч байгаа,сүүлийн 20 жилд нийгэм бүхэлдээ хэт хөгширч байгаа буюу өндөр настны эзлэх жин эрс ихэсч бйагаа зэргээр сүүлйин 30 жилд үргэлжлэн илэрч байгаа хүн ам зйүн өөрчлөлт харин хэдийгээр ийм удаан жилийн хугацаанд бий болж бйагаа ч гэсэн богино хугацаанд төлөвлөсөн буюу эсвэл удаан хугацаагаар хэрэгжүүлж чадаагүй бодлого,стратегйин асуудлын үр дүнд жишээлбэл,хүүхдийн мөнгөний бодлогыг эрч хүчтэй явуулж чадаагүй явдал зэрэг нь ,статистикийн хувьд амьдралд биелэлээ олох ямар ч боломжгүй байжээ. Тэгэхлээр хүн ам зүй гэдэг бол үе үе богино хугацаанд болдог үйл явдлуудтай харьцуулбал өөрйин гэсэн урвуу нөлөө үзүүлэхдээ сайн зйүл юм. Энэ байдал эсрэг талаасаа юуг анхааруулж байна вэ? гэвэл ямар ч төрийн зохицуулалт хийгээд нэмрэргүй ,өөрчлөгдөж чадахгүй зүйл өөрчлөгдөж чадахгүй хэвээрээ үлдэнэ гэдгийг харуулж байна. Энэ байдлыг улс төрийн талаас нь ,нэг намын биш олон намын хүрээнд авч үзвэл, нэлээд амвдралд ойрхон үзэл болох нийгмийн нэнэ салбарт тухайн асуудлыг өөрийнх нь хөгжлийн зөнд ь орхиод хэрэгцээтэй, шаардлагатйа гэж үзсэн ,бодит шатгаан байгаа тэр л хэсэгт нь зохицуулалт хийх гэж оролдсон нь дээр биш үү гэсэн үзэл ,дүгнэлтэнд хүргэнэ.Тэртэй тэргүй богино хугацаанд өөрчлөлт хийх гээд ямар ч хэрэггүй гэдэг нь тодорхой байгаа үед улс төрчдөд ямар нэгэн зүйлийг хйих хэрэгтэй гэж зөвлөх ч шаардлагагүй юм .
Гэтэл нөгөө талаар хямралын хүн ам зүйн хэлбэр улам илүү заналхийлж байгаа эн үед харьцангуй богино хугацааны арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй ч юм шиг .Тийм ч учраас сүүлийн жилүүдэд урагшаа харж ,хяиралын зарим нэгэн шинж тэмдэгтэй тулгарч ажиллах гэсэн ерөнхийдөө “зугатах стратеги” гэж нэрлэгдсэн нэгэн арга барил бий болжээ. Энэ стратегийг ойлгож болох боловч үүнийг хямралаас гарах арга зам хэмээн үзэж болохгүй юм. “Зугатах стратеги”-ийн заримыг тайлбарлая.
“Хувиараа арга хэмжээ авах”
“Үе үеийн гэрээ”[1]-нд өөрчлөлт хйих явдлыг анхаарч үзэх цаг болжээ. Хүн амд залуучуудын эзлэх жин эрс буурч тэтгэврийн насны хөгшчүүлийн тоо тэр хэмжээгээр ихэсч байгаа тохиолдолд одоогийн баримталж байгаа “Үе үеийн гэрээ”-ний зарчим хэдий болтол тэсэж чадах вэ ? хэмээх асуулт зүй ёсоор гарч ирнэ. Ямарч л байсан энэхүү зарчимд өөрчлөлт орох ёстой нв агрцаагүй болжээ. Хүмүүсийн сонирхлыг татаж бйагаа асуудал нь энэ тал дээр өнөөдөр энэ завсар хангалттай жишээгээр илэрч байгаа хуваариа арга хэмжээ авах явдал юм. Нөгөө талаар зарим оронд хэрэгжүүлж эхлээд байгаа тэтгэврйин нэрийн дансны асуудлыг бас давхар бодолцож үзэх нь зүйтэй.
Уг нь “үе үеийн гэрээ”-ний зарчим үе үеийн хоорондын эв нэгдлийн хувьд тэтгэврийн ауудлыг шийдсэн ,хэрэндээ ухалаг хэлбэр. Нийгэм өөрөө гетроген учир дээрхээс өөр зарчим илүү үр дүнд хүрэх нь юу л бол .Тэгэхлээр насныхаа сүүлийн жилүүдийн сайн сахйан амьдралын төлөө хувийн арга хэмжээ авах явдал ерөөсөө илүүдэхгүй болоь уу? Харин энэхүү хувиараа арга хэмжээ авах явдлыг “Үе үеийн гэрээ”-ний зарчмын оронд хэрэглэх гээд үзвэл хэзээ ч үр дүнгээ өгөхгүй нь ойлгомжтой. Нөгөө талаар ойролцоогоор 20-иод жилийн дараа ихэнхи буурай хөгжилтэй орнууд мөн энэ асуудалтай зайлшгүй тулгарах болно гэдгийг бас анхаарч байх ёстой.
Гаднаас цагаачлагчдын асуудал
Хүн ам зүйн хямралаас зугатах стратегийн хоёр дахь арга нь механик аргаар энэ асуудлыг зохицуулах гэж оролдсон явдал хэмээн үзэж болно. Үүнйи гол үзэл санаа нь хэрвээ дун дутаад эсвэл хүүхдийн тоо багасаад ирвэл тэдгээрийн орон байрыг эзлэх улсуудыг бид гаднаас олж ирэх ёстой гэсэн үзэл юм. Энэ бол ямар ч байсан одоохондоо дутагдаж байгаа зүйлийг орлуулах хэрэгтэй учир тэнцвэржүүлэлт хийх гэсэн санаа. Тийм ч учраас гаднаас цагаачлагчдыг тоо хэмжээни йхувьд нэлээд их байлгах хэрэгтэй. ,мөн энэ бодлогыг цаг хугацааны хувьд нэлээд их байлгах хэрэгтэй ,мөн энэ бодлогыг цаг хугацааны хувьд удаан хугацаагаар эрхлэх ёстой гэсэн бас хуримтлуулсан туршлагын чанартай асуудлууд бий болж ирсэн байна. Үүнээс гадна хэрвээ бүхий л хөгжилтэй орнууд ямар нэг хэмжээгээр гаднаас цагаачлагчид авах шаарлагатай болбол хаанаас эдгээр улсуудаа авах вэ? гэдэг асуулт аяндаа гарч ирнэ. Харин хэрвээ ингэхэдээ хүрвэл нийгэмд зайлшгүй гарах онцгой өөрчлөлт болох олон үндэстний соёлыг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаар хойч үеэ нөхөх зорилгоор ийнхүү механтк шилжүүлэлтийг хийсэн ч гэсэн энэ арга нв хүн амын бүтцийн хувьд санаанд хүрсэн өөрчлөлтийг бий болгож чадахгүйү хэдэн арван жилийн дараа бас ухаарах л болно байх.
Үүнээс гадна олон нийтийн санаа бодлыг бас харгалзаж үзэх хэргэтэй. Үүнд олон нийтийн санаа бодлыг тоохгүй байх уу, өөрчлөх эсвэл хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь эхний ээлжинд зөвхөн шинжлэх ухааны асуудал биш юм. Юуны түрүүнд үүнийг ойлгохыг оролдох хэрэгтэй. Яагаад гэвэл уг асуудал нь ихээхэн хачирахалтай шинж чанарыг агуулж байдаг. Нэг талаас, ард түмэн гаднаас цагаачлагчдын асуудлын эрх зүйн зохицуулалтын төлөө байдаг. Учир нь энэ асуудал хуулиар зхицуулагдаса тохиолдолд л сая уг асуудал ёстой,журамтай явагдах мэт санагддаг байна.Нөгөө талаас ,цагаачлагдын асуудлыг хуулиар зохицуулснаараа гаднаас шилжин суугсдын орон гэсэн статастай болохыг уугуул орны ард түмэн хүзсдэгггүй. Хэзээ гаднаас шилжин ирэгсэд тухайн орны нийгэм соёлыг хүлээн зөвшөөрч,яг л уугуул орны ард иргэд шиг амвдарч чадах тэр үед энэхүү зөрчилтэй дүр зурааг сая алга болох болно. Гэхдээ энэхүү уугуул нутгийнхны гаднаас шилжин ирэгсдэд тавьж буй найдвар заримдаа хэт өндөр,болит амвдралтай нийлдэггүй зйл байдгийг бас бодолулж үзэх хэрэгтэй. Хөдөлмөрийн үнэ цэнийг дээд зэргээр ухамсарлан нйигмийн гишүүд гаднаас нүүдэлллэн ирэгсдээс ялгаагүй өөрсдийн хэмжээний чадварыг шаардахаар барахгүй хүсэн хүлээж байдаг бөгөөд ямар нэгэн талаар түүнд хүрэхгүй буюу учир дутагдалтай гэж санагдсан болгоноо хүлээн зөвшөөрөхгүй байдал гаргадаг. Мөн гаднаас ирсэн хүмүүсийг тэднй өөр хэл, соёл,ёс заншил зэргээс нь болон янз бүрээр хүлээн авах,жишээлбэл,уугуул орны боловсролын түвшинтэй холбоотой ,гадныхныг хүлээн зөвшөөрөх болон зөвшөөрөхгүй тохиолдол олонтоо гадаг. Мөн эцэст нь хэдлэхэд үүнээс болж бий болсон буруу ташаа төсөөлөл,хар буруу санахх явдал олон нйитийн снаа бодолд улс төрийн нэлээд хэцүү байдлыг бий болгож чаддагийг санаж явахад илүүдэхгүй.
Гаднаас шилжин иргэсэдтэй холбоотой өөр нэгэн аспект бол чанарын асуудал юм. АНУ мэтийн шилжин ирэнсдийн сонгодог орнууд эдийн засаг,нийгмийн шалгууруудыг гадныханд мэдээжийн асуудал болгон тавьдагтай харьцуулбал ХБНГУ-д хүн ам зүйн бодлого түүхэндээ нэлээд хар зам татуулсан учир гаднаас ирэх шилжигсдэд барагтай бол шилэлт сонголт хийдэггүй. ХБНГУ өнөөг хүртэл өөрйин соьнирхлыг хэрэгсэхгүйгээр ,тухайн байдлын зайлшгүй асуудал болон шаардлагыг хүндэтгэх үүднээс гадныхныг хүлээн авдаг байв. Гэхдээ энэхүү асуудлыг Германы маш хүмүүнлэгээр тогтоосон “Цагаачлалын хуулийн” асуудал нэлээд хүндрүүлж байгааг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин сүүлийн үед “Ногоон” болон “Хөх” картын шугамаар гадны хүмүүсийг сонголт,шилэлтэнд хамруулах алхмуудыг бас давхар хийх болжээ. Гэхдээ энэхүү асуудал нь хэтэрхий цогц учир үргэлж олон нийтийн санаа бодолд нөлөө үзүүлж байдгийг анхаарч үзэж байх хэрэгтэй. ХБНГУ-д гаднаас нүүдэллэн ,шилжин суугчид хэдийгээр эрх зүйн шалгуураар явагдаж байгаа ч гэсэн хоорондоо ялгаатай логик болох жишээлбэл:хүмүүнлэг уагаачлах эрх, гэр бүлийг нэгтгэх зорилгоор эсвэл угсаатны асуудлаар гэх мэт явагдаж байна. ХБНГУ-ын хувьд өөр нэгэн “зовлон” бол Европын бусад орнуудтай харьцуулбал анхаарал татмаар өндөр байдаг гаднаас цагаачлагчдыын тооны асуудал. Хэдийгээр Герман хэлийг сурахад амаргүй ч гэсэн ХБНГУ-ын нийгэм, эдийн засаг, болон улс төрийн байдал нь гадынхныг соронзон адил татдаг бололтой. Хэрюээ үнэхээр улс төрийн шалтгаан байгаа бол Европын бусад оронд цагаачлах эрх олдох нь цаг хугацааны хувьд илүү түргэн байдаг. ХБНГУ-ын хувьд энэхүү үйл явц нь цаг хугаацааны хувьд хэдийгээр харьцангуй удаан байдаг нь гадны зарим цагаачлагчдад харин ч таатай байдаг бололтой. Улс төрийн цагаачлагчдад албан ёсны зөвшөөрөл олгохгүй бйахн нь Германд өндөр байдаг хэдий ч гаднынхан Германыг зорих дуртай байдаг байна. Энэ байдла нэг талаас дээр өгүүлсэнлэн олон нийтийн санаа бодолд томоохон нөлөөтэй учир улс төржиж болдог нөгөө талаар, ард түмний хүсэн хүлээж нйадвар тавьж баййсан тэр хэмжээний чадварт нь хүрдэггүй. Цагаачлагдын хуульд байгаа шийдвэрлэгдэж чадаагүй асуудлууд,ялангуяа амвдралд тохиолдоод байгаа цагаачалын асуудлууд нь гаднаас шилжин,нүүн ирэгсдийн бодлогыг хүлээн зөвшөөрөхөд ихээхэн хүндрэл учруулдаг.
Ажилгүйчүүдийн тоо хэт их ба өнөө болтол шийдвэрлэгдээгүй нэгэн асуудал
Биднйи энд ярилцаад байгаа хүн ам зүйн хямрал болох энэхүү гол асуудлын хажуугаар ХБНГУ-д асуудлыг хүндрүүлээд байгаа нэг зүйл бол ажилгүүчүүдийн тоо өндөр хэвээр бөгөөд үргэлжлэх хандлагатай байгаа явдал юм. Йим байдалтай байхад ажлын хүч болгон гаднаас хүн нүүлгэн суурвшуулах явдлыг сурталчлах тун хэцүү. Хүн ам зүйн асуудлыг хэдийгээр статистик-мхеханикийн аргаар орлуулж болмоор мэт сангдавч эннэ нь оршин байгаа төр-нийгмийн хүрээнд ойрын хэдэн жилд боломгүй асуудал ,мэдээжийн хэрэг орчин үеийн өндөр мэдлэг боловсрол хүсэж, шаардсан нийгэмд ажилгүйчүүдийн олонхийн боловсролын түьшин шаарлага хангахгүй байгаа нь нэг талаар ойлгомжтой. Тйимээс ч Германы социал төр иргэдийн боловсролын түвшинг дээшлүүлэх , нэмэгдүүлэх ажлын хажуугаар хэдэн жилийн өмнө нас нь дээр гарсан боловч тэтгэврийн насанд хүрээгүй байгаа хөдлмөр эрхэлэгчдийг “боломжийн маягаар”эрт чөлөөнд гаргах,жишээлбэл мэргэжил эзэмшүүлэх,дээшлүүлэх сургалтанд оролцуулахгүй байх явдлыг хүртэл хэрэгжүүлж эхэлж байна. Ажилгүйчүүдйин тоо өндөр байгаа явдал нийгэмд бүхэлд нь өндөрр зардлыг бий болгодог. Гэтэл гаднаас хүмүүсийг шилжүүлэн суурьшуулах явдал ,нөгөө талаар мөн л тэднийг шинэ орчинд дадаж дастал бас лө өндөр зардыг шаарддаг.тэгэхлээр эцэст нь энэхүү хоёр асуудлыг хооронд нв харьцуулан дүгнэж үзээд өөрсдийн ажилгүйчүүдийн эгнээг багасгах асуудлыг нэгдүгээрт тавьж үзэх нь илүү бус уу гэсэн асуултыг бас бодож үзэх нь зүйтэй мэт санагдана. Үүн дээр мөн өөр нэгэн асуудал нэмэгдэж байгаа юм.:гаднаас шилжин суурьшиж байгаа ажил авагчид нь ажил олгогчдын хүсэн хүлээсэн тодорхой шалгууруудыг биелүүлсэн байх ёстой. Гэтэл нөгөө талаар, ажил олгогчид яагаад өнөөг болтол өөрсдийн хөдлөмөрийн хойч үеэ бэлтгэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй вэ гэдэг асуудлаар ярилцахгүй байна. Уг асуудлын өөр нэгэн хүрээ бол гаднаас хэдийнээ шилжин ирээд суурьшчхсан байгаа улсуудын шаардлага хангахгүй байгаа мэргэжил ,боловсролын түвшин вм. Үүний хажуугаар ажилгүйчүүдийн тоог багасгаж чадахгүй байгаа явдал энэхүү асуудлыг шийдвэрлэх бодлогод ямар ч л байсан эн тэргүүний зорилтуудаа жагсааж байгаад эхнээс нь шийдвэрлэхийг шаардаж байна. Нйигмийн шийдвэрлэхэд хэцүү асуудлууд бөөгнөрчихөөд ,шийдэгдэж дуусаагүй байхад “хүмүүнлэгийн капитал” болох гадны иргэдийг олноор нь өөртөө татах явдлыг тооны хувьд хязгаартай байлгахыг хичээх хэрэгтэй байх. Глобалчлалын эрин үед “хүмүүнлэгийн капитал” –ын асуудлыг шийдвэрлэх нь бас гарцаагүй тулгарч байгаа асуудал нөгөө талаар яах аргагүй мөн. Гэхдээ асуудлаа харьцуулж үзэцгээе.
Социал төрд гарсан алдааны тухай
Манай социал төрийг үнэлж ,магтан сайшаах олонн шалтаг бий. Гэсэн хэдий боловч өнөөгийн энэхүү гажуудалд хүргэсэн үлэмжиййн дутгадал байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй. Үүнтэй хобогдуулан сонихрлыг зохион байгуулах үйл ажиллагааны талаар ярих хэрэгтэй болох юм. Үнэндээ нэлээд өргөн хэмжээний тэгш хэмт бус байдал ,түүний үр дагавар бий болжээ. ХБНГУ-ын соуталь төрийн тогтолцоо хөгжлийн хоср чиглэлийг бий болгосон байна.:нэг талаас ,хэрвээ товчоор хэлэхийг оролдвол зөвхөн үйлдвэрлэийн чиглэлийг баримталсан ,түүндээ үориулсан зохион байгуулалттай ,нагаа талаас нийгмийн ,нийгмийн нөхөн үржихүйн бааз,сууриг дээд зэргээр орхигдуулсан тогтолцоог бий болгожээ.хөдөлмөр эрхлэх хугацаанд гарч болзошгүй эрсдлээс өөрийгөө аль болох хамгаалах явдал руу социал төр хүргэсэн байна. Хүүхэдтэй болох явдал мөн л эрсдэл хүргэж болохыг гүйцэл анхаарч чадсангйү. Амьдралд тохиолдож болохуйц бүхий л эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжийг гаргахын зэрэгцээгээр өөрийн хүүхэд гэсэн зүйлээс хамааралгүй байх явдал нэ талаас хүүхэдтэй байх явдлыг тухайн хүни йхувийн таашаал нөгөө талаас ,амвдралд тохиолдож болох эрсдэл хэмээн үзэх үзлийн бий болгожээ. Ялангуяа ,ажилгүй байгаа буюу бага насны хүүхдийн улмаас түр зуур ч гэсэн хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдйин хувьд хэрвээ дээрх нотолгоог дэгсдүүлж тайлбарлахыг оролдвол хүүхэдтэй ба\йх явдал яах аргагүй эрсдэлийн асуудал болж хувирсан байна.
Мөн өндөр насны тэтгэвэр ,тэтгэмж, нийгмийн хамгаалын асуудлыг зөвхөн хөдөлмөрлөсөн хугацаагаар тооцож ,харин маш бага хэмжээгээр хүүхэд асран хамгаалсан, өсгөж бойжуулсан хугацаагаар тооцох явдал өсвөр үеийнхэнд нийгэм өөрийн гишүүдээс юуг илүү шаардаж байна,нөгөө талаар хүүхдийн асуудал хувь хүний үнэхээр хувийн асуудал болж хувирах ёстой юм шиг илгээлтийг хүргэж, ойлголтыг төрүүлж байна. Тэр байтгуйа хэд хэдэн үеийнхэн иймэрхүү ойлголтоор өнөөг болтол яьж иржээ. Үүнээс ямарр байдал үүсэв? Гэр бүлийг аль болох бага хэмжээнд байлгах ёстой гэсэн ойлголт бий болжээ. Нийгмийн орчин үеийн хөгжлиййн бусад үзэгдлүүд болох жишээлбэл ,өөрийн амьдралаа зөвхөн өөртөө зориулах ,эмэгтэйчүүд хүүхэд асрах ажлаас аль болох хөндийрч хөдөлмөрийн идэвхтэй байдалд аль болох өргөнөөр хамрагдах болсон явдал зэргийн үр дүнд амьдрөлд тохиолдож болох эрсдэлийн асуудлаас өөрийгөө хамгаалах асуудал илүү ихээр тавигдах болж мөн нгөө талаар хүн ам зүйн тэнцврийн тэгш хэмт байдал зөрчигдөхөд хүржээ. Нийгэм маань хойч үеэ үлдээх талаар нэг их анхаарахаа байж ,хүн ам зүйн хямрал үүсээд багйаа энэ нөхцөл байдалд бид ирээдүйдээ яаж орох вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэргтэй. Энэ асуултын хариуг бид цаг үеийн тулгамдлсан бодлогын хэлбэрээр зохицуулж болохгүй нь ойлгомжтой. Бидни йхэлэлуцэж байгаа энэхүү сэдвийн шалтгааныг дахин тодрхйолохыг хүсч байна. Нийгмийн хөгжлий байдал нь эмгэтэйчүүдийг өөрийн хүүхэдтэй байх эрсдэлээс өөрийгөө хамгаалах явдалд хүргэсэн нь нөхөн үржихүйн эрхээсээ сайн дураар татгалзахад хүргэж байна. Хүүхдээс татгалзах явдлыг сайн дурын асуудал гэж үзэх шаардлагагүй бөгөөд харин дээр өгүүлсэн хямралд хүргэсэн орчин үеийн нийгмийн хөгжлийн нэгэн үр дагаврын логик гэж тайлбарлаж болохоор байна.нигэхлээр энхүү зовлонгоос хэрхэн ангижрах вэ? гэдэг асуудлын талаар ярилцах хэргэтэй юм.
Асран хүмүүжүүлэгчдийн зовлон
Энэ асуултын хариу биднийг уламжлалт ,бүхнйи танхил ,нөгөө дандаа л маргалддаг байсан асуудал уруу өөрийн эрхгүй оруулна. Гэр бүл,ажил хөдлмөрийг хооронд нь хэрхэн зохицуулах вэ? Тухайн хувь хүний өдөр тутмын хувийн зовлон мэт санагддаг зүйл маань ихээхэн сөрөг үр дагаврыг авчирдаг. Учир энэхүүи зохицуулж болдоггү йзүйл бол нэг бол хүүхдээс ,үгүй бол хэсэг хугацаагшаар буюу бүр мөсөн хөдлмөриййн амвдрөлөөс татгалүахад хүргэдэг. Үүнд аль хэдийнээ шйидвэрлэгдчихсэн байх ёстой зүйл бол хүүхдийг асран харахад зориулсан хангалттай цагийн хажуугаар хөдөлмөр эрхлэх боломжтой хагас өдрийн ажлын байрыг бий болгох явдал юм. Үдээс өмнө эсвэл үдээс хойш хүүхэдтэйгээ байгаад үлдсэн уагт нь хөдөлмөр эрхлэх явдал нь уг нь тохиромжтой. Харамсалтай нв өнөөг хүртэл ийм маягийн мэдээжийн мэт санагдах ажлын бар бараг байхгүй буюу байгаа нь шаардлагатай хэмжээнд хүрэлцэхээргүй байна.
Үүнээс гадна өөр нэгнэ асуудал эндээс ажиглагдаж байна. Гртээ хүүхдээ асраахын хажуугаар хөдөлмөр эхлэж чадаагүй хүмүүс мэргэжлийн ажлаасаа хөндийрөх ,эргээд хөдлмөрийн амвдралд орохоороо мэргэжлийн шаардлагаг хангахгйү эсвэл мэргэжлээсээ хэт хөндийрсөн бйах явдал үүсдэг нь тэдэнд зовлон учруулдаг. Өнөөгийн залуу гэр бүлүүдиййгй энэ асуудал ихээхэн шаналгаж байгаа аж. Тэднйй эцэг эхийн үеийнхэн 1950-иад оын үед хүүхдээ асран хамгаалах арай өөр хэлбэрий амьдралтйа байсан. Өнөөдөр эмээ,өвөө нь хүртэл хөдөлмөр эрхэлдэг буюу өөрийн сонихрлын дагуу ач зээгээ харж харахаас өөр амвдралтйа болчихсон нөгөө талаас амьдрах орчинд нт бас эрс өөрчлөлт гарсны улмаас нэг нэгнийдээ өдөр болгон тэр болгон очоод байх боломжгүй хмэжээгээр хол хол амвдарцгаадаг болсон нь хүүхэд асран хүмүүжүүлэх ажлыг улам хүндрүүлэх болжээ. Эцэст нь дүгнэж хэлэхэд энэххү асуудлыыгг шийвэрлэхээсээ өмнө асрамжийн даатгалыг илүүд үзсэн нь манй төрийн нийгэм хангамжийн асуудал даатгаалын эрх зүйн асуудлыг илүү анхаарч ирснийг харуулж байна.Бусад орнуудад ХБНГУ-д байдаг шиг энэ хэмжээнд энэ байдал нь асуудал болоогүй юм.
Төгсгөлийн дүгнэлт
Дээр өгүүлсэн асуудлыг шийдвэрлэх үүднээс дараах алхмуудыг зөвлөх нь зүйтэй гэж үзлээ.
- Юуны түрүүнд өөрчлөлтийг бий болгох бүх алхам нь хоохондоо уялдаатай ,нэг нь нөгөөгөө зөрчихгүй байх явдлыг анхаарах хэрэгтэй.
- Мөн нөхөн үржихүйн үйл ажиллагааг нйигэм,улс төрийн хувьд дэмжиж,одоогийн байгаагаас илүү анхаарал тавьх
- Гэр бүлийн бодлогыг өргөжүүлэх ,тэгэхдээ энэхүү хүүхэд гаргах,асран хүмүүжүүлэх явдал нь ирээдүйд өндөр насны тэтэгэврийн ачаалыг багасгахад оруулсан хувь нэмэр гэдэг утгаар нь авч үзэж урамшуулах
- Энэ нв нхэг талаас хөдөлмөрийн бүтээмжээрээ ,нөгөө талаас ,нөхөн үржихүйн гэсэн ирээдүйн нийгмийн хөгжилд асар их ач холбогдол бүхий хоёулаа ижил эрхтэй ,зэрэгцэн оршсон үүрэг байдаг гэсэн цоо шинэ дохиог нийгэмд бий болгож өгөх.
Дээрх асуудалтай холбоотойгоор эмгэтэйчүүдийн бодлогод бас нэгэн шинэлэг үзлийг оруулж өгөх нь зйүтэй болов уу?. Учир нь дээр гаргаж ирсэн хоёр зарчим нь нэгдүгээрт:хүссэн хүсээгүй эцэстээ эмэгтэйчүүдийг хамрах болно, хоёрдугаарт: эмэгтэйчүүд өөрсдөө уг тэгш эрхтэй хоёр боломжийн аль нэгийг сайн дураараа сонгон авч өөриййн амьдралынха баталгааг гаргах хэрэгтйэ гэсэн үзэл юм. Нийгмийн халамжийн тухай хуулийн хажуугаар гэр бүлийн хуульд тохирсон, оновчтой өөрчлөлтүүдийг оруулж өгөх нь бас нэгэн чухал алхам байх болов уу.
[1] ХБНГУ-д тэтгэврийн асуудал “Үе үеийн гэрээ”-ий зарчмаар явагддаг.Энэ нь тухйан цаг үедээ хөдөлмөрийн чадвартай ,ажиллаж байгаа иргэд тэтгэврийн насныхны тэтгэврийг дааж байна гэсэн үг.Тэдгээр хөдөлмөрийн насныхныг тэтгэврийн насанд очиход тэдний үр хүүхдийн үе тэдний тэтгэврийг эргээд даана. Орчуулагчийн тайлбар