Х.Гүндсамбуу
/Дэд доктор/
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг: Өмч хувьчлал, ХААН-ажиллах хүч, Нүүдэллийн аж ахуй,Фермерийн аж ахуй, Малчдын даврхаажил
Улсын бага хурлаас 1991 онд баталсан БНМАУ-ын “Өмч хувьчлах тухай хуулинд Хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг энэ хууль, БНМАУ-ын аж ахуйн нэгжийн тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн тухайн нэгдлийн бүх гишүүний саналыг үндэслэн хувьчилна.Хувьчлах аргаа тухайн нэгдлийн гишүүн өөрсдөө сонгоно. … Нэгдлийн гишүүдэд олгосон эрхийн бичиг нь юуны өснө тухайн нэгдлийн үндсэн хөрөнгөөр баталгаажина[1].” Гэж заасан нь хоршоолын байгууллын өмчийг задлах, нэгдлийн гишүүдэд мал сүргээ хувьчлан авах эрх нээгдсэн юм. Үүнйи ачаар малчид хувийн өмчтөн –мал сүргийнхээ эзэд болж ,ардын аж ахуйтнууд шиээр төрж эхлэв. Тэдний нийгмийн байдлыг тодруулахад энэхүү зүйлийг зориулж байна.
Юуны өмнө тэмдэглэхэд сүүлийн хэдхэн жилд малчдын эгнээ үлэмж нэмэгдэв. Статистикийн мэдээгээр манай улсад 1989 онд 69,0 мянган малчин өрхийн 135,4 мянган малчидтай байсан бол одоо 187,1 мянган өрхийн 417,7[2],мянган малчинтай болж, малчин өрхийн тоо 2,7 дахин ,малчдын тоо бараг 3 дахин өслөө. Өөрөөр хэлбэл ХААН-ийн үед мал аж ахуй нь илүүдэл ажиллах хүчнээ бусад салбарт нийлүүлдэг байснаа өдгөө ажиилах хүчнийг ихээр хэрэглэгч салбар болов.
Өнөөгийн ардын аж ахуйтнууд нь дараах эх сурвалжаас нөхөн сэлбэгдэж, тэдний бүрэлдэхүүн,бүтцэд нь нэлээд өөрчлөлт гарч байна. Эдгээр өөрчлөлт дан ганц эерэг талтай ,тааруухан үр дагавартайг хэлэх хэрэгтэй.
ХААН-ийн жилүүдэд манай орны үндсэн гол салбар болох мал аж ахуй,тэргүүлэгч гэгдэх ардын боловсролын салбарын хооронд нэлээд үүсч ,яваандаа ужгирч байсан нь нууц бишээ. Дээхэн үед малчид сургуулиас хүүхдээ зугтаалгаж ,сургуульд суралцуулахгүй хэмээн элдвээр цааргаладаг байснаа сүүлдээ эрдэм мэдлэг, боловсрол, мэргэжлийн ач тусыг ойлгож хүүхдүүдээ сургуульд явуулах болсон. Хөдөөд дотуур байртай сургуулийн тогтолцоо бүрдэж ,сургуулийн насны бүх хүүхдэд бүрэн бус дунд боловсрол эзэсшүүлэх зорилт үндсэндээ хэрэгжив. Үүний улмаас үе улиран мал малладаг уламжлал үндсээрээ өөрчлөгдөж,малчдын эгнээ ЕБС-ийн VIII,X,түүнчлэн хөдөө ТМС төгсөгчдөөр нөхөн сэлбэгдэх болов. Гэхдээ энэ нь бодит боломж,нөгөө талаар хязгаарлагдмал боломж байв.
Малчны мэргэжлийн нийгмийн үнэ хүнд ,үнэлэмж унасны харгайгаар малчид мэргэжлээ хүүхэддээ өвлүүлэхийг ,хүүхдүүд нв малчин болохыг үл хүсэх болов. Гэтэл насны эрхээр малчид хижээлдүү болж ,үе залгамжлал нв алдагдаж ,зарим бүс нутагт ажиллах хүчин эрс дутагдав. Энэ байдлыг харгалзан үзээпд малчдын залгамж халааг бэлтгэх ,мал аж ахуйг ажиллах хүчнээр хэвийн хангах ,малчдын нөхвөр хүч нийгмийн шилжилт ба урсгал хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор гол төлөв ЕБС-ийн VIII-р анги төгсөгчдийг олон мянгаар нь ,МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйд гаргав. Ийнхүү малчдын дунд илгээлтийн эзэн-малчин залуучууд гэсэн орь залуу насны ,харьцангуй дээгүүр боловсролтой нийгэм –хүн ам зүйн өвөрмөц бүлэг бүрэлдэв. Гэвч тэдний тогтвор сурьшил маш хангалтгүй ,нэн ялангуяа эрэгтэйчүүд нь хугацаат албаа хаагаад хот суурин газар шингэдгээс гэрлэлтийн болон төрөлтийн малчдын насны хүйсийн харьцаа алдагдмал байдалд оров. Ийм үзэгдэл үовийн бүс ба Дархадын хотгор үэрэгт илэрхий газар авав. Нөгөөтэйгүүр “ Намжмал байдлын үеийн социалист Монгол хэрэндээ цэрэгжиж ,хоёр их хөршийнхөө хооронд цэрэг –улс төрийн жийргэвч ,халхавчийн үүрэг гүйцэтгэсэн нь үүнд нэрмээс болов. Мал аж ахуйн хэрэгцээндээ арми нь бус ,батлан хамгаалахдаа зорилтдоо ХААН-үүд захирагдаж байлаа. Яг энэ үед захиргааны систем халагдаж ,түүнийг дагаад боловсролын систем хямрав. Нөгөө талд мал сүрэг хувьчлагдав. Малчдын эгнээ нэгд, сургууль завсардагчдаар ,хоёрт ,ёургуульд үл хамрагдагчаар нөхөгдөх болов. Шилжилтийн эхний жилүүдэд жилд гучаад мянган хүүхэд сургууль завсардаж бйасан бол одоо тэр нь татарсан, гэхдээ арваад мянгаас /таван оронтоо тооноос /буугаагүй л байна.
Захиргаадалтын жилүүдэд сургуулийн насны хүүхдүүдийн сургуульд хамрагдалтын үзүүлэлт өндөр байсан. Гэсэн хэдий ч малчдын гурав, дөрвөн хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан,тэр талаар дуугарах, бичих цээртэй. Харин шилжилтийн жилүүдэд сургууль сайн дураараа цугларах, элсэх болсноос сургуульд үл хамрагдагчид гэгч бий болов. Одоо боловсролын салбарт мэргэлт болж,сургуульд үл хамрагдагчид цөөрч байна. Гэвч нийт дүнгээрээ сургуулийн намын хүүхдийн 80,1 хувь нь сургуульд хамрагдаж,харин сургуульд хамрагдалтын түвшин 8 , -15 насны хүүхдийн хувьд 90,6, 16-17 насны өсвөр үеийнхний хувьд 34.1 хувьтай тэнцэж байна[3]..Өөрөөр хэлбэл ,сургууль завсардан малчдын эгнээндл шилжиж ирэгчид цөөрсөн ч дутуу боловсролтйо хүүхэд ,залуучуудаар зонхилон сэлбэгдэж байна. Энэ бол өнөөгийн ардын аж ахуйтны нөхвөр хүчний нол онцлог мөн.
Өнөөгийн ардын аж ахуйтнууд нь боловсролын “хаягдлаар “төдийгүй буцах хөдөлгөөнөөр нөхөн сэлбэгдсэн билээ. Үндэсний үйлдвэрлэл унаж,үйлдвэр үйлчилгээ ,аж ахуйн олон байгууллага зогссон ,хувьчлагдсан ,татан буугдсан өөрчлөн байгуулагдсаны улмаас ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн аж үйлдвэрийн ажилчид ,барилгачид ,үйлчилгээний хөдөлмөр эрхлэгчид ,тээвэрчид ,албан хаагчид дахин малчин болов. Мөн олон зуун тэтгэврийнхэн залуу зандан насныхаа сурсан дассан ажлаа эрхэлж ,мал маллах болов. Энэ бүхний үр дүнд малчдын эгнээ үлэмж өргөжөөд зогсохгүй ,нас хүйсийнх нь бүрэлдэхүүнд өөрчлөлт гарав. Жишээлбэл ,1989 онд нйит малчдын 51.0 хувь нв 16-аас 35 насныхан ,4.0 хувь нь тэтгэврийн насныхан байсан бол 1999 оны байдлаар харьцуулах үзүүлэлт 55,8 ,13.7, хувьтай тэнцэж байна.[4]Ерөнххийдөө малчдынн насын бүрэлдэхүүн бүх насны жижгэвтэр төлөөлөлтэй болж буй нь эерэг өөрчлөт юм.
Өнөөгийн малчдын нийгэм –хүн ам зүйн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлсэн судлууштйа нь эргэлзээгүй .гэхдээ хамгийн гол нв тэдний доторхи давхраажлыг судлах явдал нийгмийн хөгжлийн захиалга ,мөн үеийн дуудлага мөн. Гэвч сайхан хүслэн байхад бэрхшээл ,хясал мундахгүй . Жишээлэхэд өнөөдрийн малчдын дунд хийсэн социологийн тулхтай ,буурьтай судлагаа алга. Статистикийн мэдээ сэлт байна, гэтэл дийлэнхи үзүүлэлтүүд нь эдийн засгийнх ,цөөхөн нь нийгмийнх .Хамгийн ноцтой нв нийгмийн шинэчлэлт өөрчлөлт эхлээд удаагүй. Малчид тэр бүр жам ёсоороо давхраажиж завдаагүй% амжаагүй байна. Мэдэж шилжилтийн жилүүдэд малчдын нйигмйин амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Тэнд дэвшил хөгжил ч бий,эргэлт буцалт,уруудал мухардал ч бий.Жам ёсоороо давхраажил эхэлсэн байж болох юм,гэвч сайтар тодорсон юм гэж үү? Малчид үнэхээр давхраажиж ,зах зээлд орсон гэж үү?,Ардын аж ахуйтан сэргэсэн үү, ,фермерийн аж ахйу үүссэн үү, ер нь нүүдэлчин малчдад хөгжлийн ирээдүй байна уу, үгйү юу гэсэн асуултууд шилээ даран тавигдах нв эргэлзээгүй. Миний бодоход тэдэнд бэлэн зэлэн хариулт ,шйидлийн аль нь ч байхгүй.бараг цөмөөрөө нээллтэй.
Малчдын давхраажлын малтай холбохгүйгээр ,мал сүргийн өсөлттэй уялдуулахгүйгээр ухаарах аргагүй. Энэ бол гарааны зурхай яриангйү мөн.
Сүүлийн жилүүдэд манай улсын мал сүрэг бүхэлдээ өссөн нь тодорхой, харин таван төрөлдөө ямархуу байгааг сонирхоё.
Мал сүргийн өсөлт[5](мян.толгой)
Хүснэгтээс харахад манай улсын мал сүргийн тоо толгой 1989-1998 онд гуравны нэгээр нэмэгджээ. Тэгэхдээ тэмээний гуравны нэгээс илүү нь хорогдож ,адуу,үхэр тавны хоёр шахмаар нэмэгдэж, ямаа бүр 2,2 дахин өсч ,хонин сүрэг үл ялих өсчээ. Гэхдээ энь бодит өсөлт үү? хуурмаг өсөлт үү? гэдэгт эдийн ззасагчид ултай харулт өгөх биз ээ. Юутай ч бол мал сүрэг тоогоороо өссөн нь үнэн ,гэхдээ малыг хөлөөр нь ,махаар экспортлохоо ,дотооддоо төвлөрсөн журмаар бэлтгэхээ больсон нь чбас үнэн.
Малын өсөлтөөр нь буюу тоо толгойн бүлэглэлтээр дамжуулан, малчдын давхраажлыг тандвал,малчин өрхийн бүрэлдэхүүнд доорх өөрчлөлт гарчээ.
Малчин өрхийн бүлэглэлт[6]
Хүснэгтээс өнгөцхөн харж ,гүйлгэн бодоод цөөн малтай өрхийн хувийн жин буурч ,олон м айлтйа өрхийн тоо ихээхэн өсч, үүнийг дагаад малчид өгсөх тийшээгээ давхраажиж байна гэж үнэлэлт өгч, дүгнэлт хийж болохгүй. Яагаад гэвэл 1989 онд мал сүргийн ердөө 28 хувь нь аминдаа байсан, харин хувийн малын хувийн жин 95-аас давжээ[7]. Тэгхэлээр малчдын давхраажлын шилжилт ,өөрчллөлтийг гэхээсээ малын тоо толгойн бүлэглэлтийнх нь өнөөдрийн бодит байдал, хуваагдлыг л өмнөх хүснэгт харуулж байна. Тодруулж хэлэхэд малчид дундчууд гэхээсээ хоёр туйлруугаа ялгаран давхраажиж байна гэлтэй. Жишээлбэл ,нийт өррхийн 11.6% тай тэнцэх өрхүүд нэг сая гаруйхан малтай байхад 0,5 % -хан хувийг эзлэх янгат малчин өрхүүд 1,6 сая толгой малтай байгаа нь тэдгээрийн хооронд ихээхэн зөрөө,ялгаатайг илтгэнэ.
Сүүлийн хэдхэн жилд хувьчлалын ачаар мянгат малчин өрх бий болсны 1061 нь 1000-аас 1499, 1075нь 1500-2000 ,41нь хоёр мянгаас илүү малтай ажээ. Тэд энд тэнд тааруу зайдуу нутагладаг,аль нэг суманд цөөхөн тул тэдний нийгмийн байдлыг анкетаар судлахад төвөгтэй,харин сурвалжлагын юмуу бичиг баримтын аргаар судлахад дөхөмтэй. Социологийн судалгааг сонирхогчид ч ,түүний үр дүнг хүлээн авагчид ч анкетын аргад автамтгай бөгөөд дасамхай учир бичиг баримтын ба сурвалжлагын аргын төлөөлөлд эргэлздэг. Үнэн чанартаа бол зарим нэг сурвалжлага ,бичиг баримт нь олон зуун мянган хүнээс аьсан мэдээллээс үнэ цэнээрээ давдаг тохиолдол ч бий .ер нь социолгийн судалгааны судалгааны аль нэг аргыг хооронд нь сөргүүлэх буюу харгалдуулах нь үнэниий хувь эргэлзээтэй.,харин тэдгээрийг цагийг нь олж , нөхцөл байдалд нь тохируулан хослуулан хэрэглэх нь хамгийн зохилтой.
Нийт малчдын хоёрхон хувь нь мянгат малчин ,38% нь 101-999 малтай.,жаран хувь нь 100 хүртэл толгой малтай малчин .Өнгөрсөн жил олон аймагт хар ,цагаан зуд болж, цөөхөн малтай нь төдийгүй овоо малтай нь хотоо харлуулж ,модоо барих дөхсөн.Иймд дунд гэхээсээ ядуу малчдын тухай, тэдгээрийг малжуулах тухай яри х нь илүү зохилтой бөгөөд зохиролтой.
Мал сүргийн хувьчлал нь дандаа эерэг талдтйа төдийгүй бас сөрөг талтай бөгөөд энд холбогдох хоёр ёухао зүйлийг эдийн засгийн ухааны доктор Д.Дорлигсүрэн анзаарасан юм. Монгол улс удирдлагагын академи ,Япон сангий хамтран зоахион байгуулсан “шилжилтийн эдийн засаг дахь ажилгүйдэл :Монголыэ бодит байдал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал дээр тэр хэлэхдээ нэгд, “Өрхийн төсвийн судалгаанаас үзэхэд хөдөөгийн малчин өрхйин мөнгөн зарлага 510000 төгрөг байхаар байгаа бөгөөд энхүү хэмжээний зардлыг нөхөхийн тулд 240-250 толгой малтйа байх шаардлагатай байна. Гэтэл нийт мал бүхий өрхийн 86% нь 200-аас доош толгой малтай байна. ,хоёрт,малчдын хөдөлмөрийн бүтээмж ч буурч байна. Судалгаанаас үзэхэд нийт 1986 онд нэг малчинд 182,1 мал ногдож байсан бол 1997 онд 76,4 толгой мал ногдох болж ,1986 оны түвшингийн 42 хувьтай тэнцэх тооны малыг нэг малчин маллаж байна”[8] гэжээ.
Үнэхээр шилжилтийн жилүүдэд манай хувийн аж ахуйтан малчид “далд ажилгүйдэл” “ил ядуурал” гэсэн бахинд хавчуулагдах болсон. Тэрхүү бахины зуултыг өнгөрсөн жилийн зуд турхан улам чангаруулав. Харин захиргаадалтын үед зудыг түр зуурын бэрхшээлд тооцон ,гарз хохирлоо нуун дарагдуулдаг байсан бол Ерөнхий сайд сасан Р.Амаржаргал зудтай газрын малчидтай нүүр учраад “байгалийн жинхэнэ гамшиг хэмээн дуу алдсан нь эх орон нэгтнийхээ төдийгүй харийн орны сэтгэлийг сэртхийлгэв. Үүний хаялгаар нийслэлийн нутгийн зөвлөлийнхөн хөдөлж ,бэлгийн бараа ,тусламж цуглуулан тус тусын сум ,аймаг руу ачуулав. Гадаадынхан болон гадаадад суугаа нутаг нэгтнүүд маань эрвийх дэрвийхээрээ валют,эд хөнгө цуглуулж ,ядарсан цутарсан малчдын сэтгэлийг засч ,гарыг цайлгалаа Түүгээр ч зогсохгүй Олон улсын хөдөөгйин хөгжлийн сан (ОУХХС) буюу IFAD-аас 5 сая ам долларын малжуулах төслийг зудад нэрвэглсэн айсаг ,суманд хээгжүүлж эхэллээ. Дэлхийн банзнаас бас нэг сая ам долларыг нэмж амласан.
Чамлахаас чанга атгахаас аргагүй энэхүү эх үүсврээр зудад малаа барсан айлын хотоэд төслийг хэрэгжүүлэгчид ямар шүү мал хүргэж буйг хэлэх бололцоо одоохондоо алга .Юутай ч болов бэлгийн морины шүдийг үздэгггүй хойно. Нэгтэйгүүр ОУХХС-гийн хөрөнгө арвижсаар ,нөгөөтэйгүүр зудад нэрвэгдсэн малын өсөлт түргэсдэг учралаар ардынн аж ахуйтнууд харьцангуй богино хугацаанд зудын гарз хохирлыг давж ,хөл дээрээ босох нь дамжиггүй. Тэрхүү хөл дээрээ боссон ,тэнцсэн аж ахуйг яах вэ гэдэг өөр асуудал ,зарчмын сонголт, стратегийн зорилт, Зудын гарзыг хаах нь нэг хэрэг ,ирэх зуны малчдын нййгмийн хувь заяаг шийдэх өөр хэрэг юм.
Нэг үеэ бодвол нүүдлйин мал аж ахуйг ад шоо үзэхээ больж экологийн үйлдвэрлэл ,экологйин цэвэр бүтээгдэхүүний тухай ирмүүн ярилцаж ,хөгжүүлж мэтгэлцэх болжээ. Байдал төлөвийг ажвал эндээс хоёр хандлага тодарч байна гэлтэй. Нэгдэхийг нь барууныг барьсан ,Америкийг хуулбарласан Фермерийн аж ахуйн ,нөгөөдөхийг нь, хот айлаа түшсэн ,саахалт айлдаа бараадсан уламжлалт хандлага хэмээн нэрийдэж болно. Энэ хоёр хандлага сайн,саар зүйл ч ,адилсал ижилслийн аль нь ч бий. Тйим болохоор аль нэгийг нь дөвийлгөж ,эсхүл нөгөөг нв доош хиймээргүй байна. Аж ахуй эрхлэлтийн аль ч тогтолцоон дээр буулаа гэхэд малчдын давхраажил аяндаа алга болчихгүй ,энг л хэсэгтээ магадгүй хэдэн арван жил байдгаараа л байна. Иймэрхүү дүгнэлт нь хуучинсаг юмуу гутранги үзлийн үүднээс бус ,харин нүүдлийн иргэншлээс урган гарч байга юм.
Нүүдлийн иргэншил нь монголын нийгмийг хорьдугаар зуунд авчирсан, түүгээр ч үл барам энэ зууны сүүлчин хагаст нүүдлийн ба суурин иргэншил айлсан хөгжих болсон. Улирах түүхэнд суурин иргэншил нь сульдан доройтож ,нүүдлийнх нь үлдсээр ирсэн. Харин угтах ирээдүйд хоёулаа зэрэгцэнэ,цаашдаа суурин иргэншил маргаангүй давамгайлна. Гэхдээ нүүдлийн иргэншил нь нэгд ,ямар нэгэн хэмжээгээр суурин иргэншилтэй өрсөлдөнө,хоёрт ,суурин иргэншлээс ,техник, технологийн сүүлийн үеийн ололтыг өөртөө шингээнэ,гуравт, хүрээлэн буй орчиндоо зохцдог ,хал балгүй байдаг ,хүний алжаалыг тайлаад зогсоохгйү амраадаг ,нөхөн сэргээдэг гэх мэтийн давуу талаа суурин иргэншилд шингээнэ,дамжуулна. Ийм нөхцөлд манай малчид нь Америкийн Индианчууд юмуу Австралийн аборингенчүүд шиг устахгүй ,уугуул нжтагтаа үзмэр болон хувирахгүй. Нүүдэлчин малчид хэвээрээ байх ирээдүйтэй. Тэгэхдээ дундчууд нь давамгайлсан “бутан” маягийн давхраажилд шилжих үү ,эсхүл хэзээнээс янагш өндөр биш ,намхавтра ялгавар,зөрөөгөө хадгалан ,”тэгш дөрвөлжтн” маягийн давхраажилд шилжих үү ? гэдэг онолын таамаглалын шинжтэй юм.
Барууны өргөн хэрэглээний “бүх нитйин сайн сайхан нийгэмд” ч “аж үйлдвэржилтийн дараах” болон “эвцэлдээний нийгэмд” ч дунд анги давамгайлсан ,хотлоороо чинээлэгжүү болсон нь үнэн гэхдээ ядуурлаасаа салаагүй хэвээрээ. Зах зээлийн уламжлалт зүй тогтлоор нэг нь ядуурч ,нөгөө нь хөлжиж ,явандаа дундачлагдана. Түүнийг давтаад ,малаа хувьчлаад майлчдаа хоёр туйлруу хуваачихлаа . үүнийг эргүүлээд дунджуулан гэдэг амаргүй даваа.
Миний бодоход малчдын хувьд социализмын тэгшитгэлийн дундачлалыг “хадгалсаар” нйитээр нь “өргөсөөр” тэдний амьжиргааг өөд татахх зэрэгцээ хувилбар боломжтйо бөгөөд бодитой байсан. Гэтэл тэр хувилбарыг бус ,улс төрийн ардчилал ,зах зээлийг зэрэгцүүлэн хийх хувилбар руу өөрийн эрхгүй орсон. Үүнийг социализмаас ардчилсан нйигэм рүү шилжих өвөрмөц хувилбар, түүнийг Монголчууд амжилттай хэрэгжүүлж байна. Гэж барууныхан үздэг. Гэтэл тэр нь монголын нхйигэмд ,тэр дундаа малчдад тохирно гэж үү? Социализмын нэгдэлжилт буюу тэгшитгэлийн “дунджуулалтаас” гаран үах зээлд шилжих зэрэгцээ хувилбарууд байсан. Гэтэл тааруухныг нь сонгосон байж магадгүй. Үүнийг угтах ирээдүй харуулж буурал түүх сорин шүүж ,засч залруулна.
[1]“Төрийн мэдээлэл” 1991,№4 281 дэх тал
[2] Монгол улсын статитистикийн эмхэтгэл 1998.УБ.., 1999 .ҮСГ, 98 дахь тал
[3] Монгол улсын статистикийн эмхэтгэл 1999. УБ..,2000 .ҮСГ, 169 дэх тал
[4] Монгол улсын статистикийн эмхэтгэл .1999.УБ., 2000.ҮСГ,99 дэх тал
[5] Монгол улсын статистикийн эмхэтгэл 1999.УБ..,2000.ҮСГ, 85-89 дэх тал
[6] Зохиогчийн тоо,Эх сурвалж нь: Монгол улсыын статистикийн эмхэтгэл .1999. ,УБ..,2000 ҮСГ,99 дэх тал
[7] Монгол улсын статистикийн эмхэтгэл .1999.УБ.., 2000.ҮСГ,99 дэх тал
[8] Д.Дорлигсүрэн .Хотын ба хөдөөгийн хүн амын ажилгүйдэл, тэдгээрийн онцлог .Шилжилтийн эдинй засаг дахь ажилгүйдэл:Монголын бодит байдал: УБ..,1998. 126-127 дахь тал .