Г.Цог-Өрнөх
/УТБА-ийн багш, ЭША. Доктор (Ph.D)/
Шинэ толь №35, 2001
Түлхүүр үг: Жижиг дунд бизнес, Зах зээлийн эдийн засаг, Төрийн дэмжлэг, Шилжилтийн эдийн засаг, Макро түвшин, Микро түвшин, Төрийн бодлого
Сүүлийн жилүүдэд Монгол оронд өрнөж буй өөрчлөлтийн үйл явц нь нийт хүн амын өмнө маш өргөн боломжуудыг нээж байгаа билээ.
Одоогийн нөхцөлд бол хэн ч гэсэн бизнес эрхлэх, аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, нээх, өөрийн бизнесээ эхлэх шийдвэр гаргах бүрэн боломжтой болсон. Мэдээж хүн бүр эхээс төрөхдөө ухаантай, бүх зүйлийг чаддаг мэддэг байхгүй нь ойлгомжтой бөгөөд хэн ч гэсэн өөрөө бизнес хийх, мөнгөтэй болох, цаашдаа нийгэмд байр сууриа олох, сайхан амьдрах гээд олон асуудалтай тулгарна. Иймд шийдвэр гаргагч, жижиг бизнес эрхлэх сонирхолтой хүмүүст жижиг бизнесийн асуудлын тухай бүрэн ойлголттой болгох нь зайлшгүй шаардлагатай.
Зах зээлийн эдийн засгийн харилцааны нэг гол асуудал бол жижиг дунд бизнес зайлшгүй мөн. Улс орны нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг шийдэхэд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнийг төрийн бодлогоор дэмжих явдал нь чухлаар тавигдаад байна. Бид өнөөдөр энэ асуудлын ач холбогдлыг дор бүрдээ ухаарч байгаа хэдий ч төр засгаас болоод бизнес эрхлэгчдийн хүрээнд дорвитой арга хэмжээ авч чадаагүй өдий хүрч байна. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцад бизнесийн янз бүрийн хэлбэрийг бий болгож хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл нь нийгэмд ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх, шинэ сэтгэлгээ, шинэ технологийг хурдан нэвтрүүлэх, чанартай үйлчилгээг богино хугацаанд хэрэглэгчдэд хүргэх гэх мэт олон үйл ажиллагааг явуулж байдгаараа онцлог байдаг.
Түүхэн эх сурвалжаас хураангуйлан үзвэл, судлаачдын тэмдэглэснээр жижиг дунд бизнесийн талаархи анхны бичгэн мэдээлэл 4000-аад жилийн өмнө гарсан ба энд банкны эзэд мөнгийг хэрхэн хүүлдэг байсныг тэмдэглэсэн байдаг. Эртний соёл иргэншилтэй ихэнх улсуудад жижиг дунд бизнес цэцэглэн хөгжиж байжээ. Эртний Египет, Герег, Араб, Ромын хаант улсууд бүгд л жижиг дунд бизнесийн хөгжлөөрөө ялгарч байсан байна. Гэхдээ эдгээр улс гүрнүүдийн жижиг дунд бизнесийн салбарт үйлдвэрлэгдсэн бараа үйлчилгээ нь чанарын хувьд гологддог байсан ба үүний улмаас жижиг дунд бизнесийн нэр хүнд тийм ч сайн байгаагүй байна. Үүний эсрэг Вавилоны хаан Хаммурат идэвхитэй тэмцэж МЭӨ 2100 онд 300 багц хууль бий болгон хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн эрх ашгийг хамгаалах оролдлого хийж байсан түүх байдаг.
1970-80-аад онд Өрнөдийн хөгжингүй орны ихэнх нь өөрчлөлт шинэчлэлтийг хийхдээ жижиг дунд үйлдвэрийн онцлог давуу талыг үр дүнтэйгээр ашигласан. Жижиг дунд бизнес нь шинэ бараа, үйлчилгээ бий болгох чадвар, ажлын шинэ байрыг бий болгох боломжоороо өөрийн нэр хүндээ ихэд дээшлүүлж чадсан.
Орчин үед жижиг дунд бизнесийн ололт амжилт, тулгарч буй бэрхшээлүүд болон түүний хэтийн төлөвийг ихээхэн анхаарах болсон. Нөгөө талаас, хөгжингүй орнуудын туршлагаас харахад жижиг дунд бизнес, үйлдвэрийн асуудлыг төрийн бодлогын гол асуудал болгон авч үзэж байна.
Жижиг бизнес нь дэлхийн хөгжингүй орны эдийн засагт гол байр суурийг эзэлдэг. Эдгээр орнуудад байгаа үйлдвэрүүдийн дунджаар 2/3 нь жижиг бизнесийн категорит багтаж байдаг. Тэд ҮНБ-ний 1/3-ээс илүүг бүрдүүлж байдаг. Жишээ нь, 1996 онд АНУ-д 22 сая ЖДБ-ийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж, нийт бүтээгдэхүүн үйлчилгээний 40-өөд орчим хувийг эзэлж байсан. Тэд 2/3 хувийн ажлын шинэ байрыг бий болгосон байна. Японд 10 сая гаруй жд үйлдвэрүүд нь ҮНБ-ний бараг тал хувийг үйлдвэрлэдэг байна. Италид 100 хүртэлх ажиллагсадтай жижиг үйлдвэр нь нийт үйлдвэрлэлийн 98 хувийг эзэлж тэнд нийт ажиллагсдын 3/4 нь хамрагддаг, ҮНБ-ний 70 орчим хувийг үйлдвэрлэдэг байна. ОХУ-д эдийн засгийн уналтын үед жижиг дунд үйлдвэрийн өсөлт нь олон нийтийг хамарсан ажилгүйдлээс улс орныг аварсан гэж судлаачид үзсэн байдаг. ОХУ-д 1 сая орчим жижиг үйлдвэр 40 сая гаруй хүнийг амьдрах нөхцөл боломжоор хангаж байдаг байна. НҮБ-аас явуулсан судалгааны мэдээллээс үзэхэд дэлхийн хүн амын 50 хувь нь жижиг бизнес эрхэлдэг гэсэн мэдээ байдаг.
Жижиг бизнес эрхлэгчдийн асуудал зах зээлийн эдийн засгийн харилцаатай улс орны хэмжээнд анхаарал татаж байгаагийн шалтгааныг авч үзвэл:
- Жижиг бизнес эдийн засгийн коньюнктурын өөрчлөлтийг маш хурдан хүлээн авах чадвартай.
- Жижиг бизнес үйлдвэрийн монополийн эсрэг процессыг идэвхжүүлэх, өрсөлдөөнийг хүчтэй болгох чадвартай.
- Жижиг бизнесийн салбарт ажиллагсдын сэтгэл санааны тааламжтай нөхцөл /судалгаа шинжилгээнээс харахад өндөр мэргэжилтэй ажилчны хөдөлмөрийн чадварын хэмжээг нь тэдний ажиллаж байгаа байгуул хэмжээтэй урвуу хамааралтай хүн жижиг бизнест ажилласнаар өөрийн ач холбогдлыг сайн мэдэрдэг. Та бараг шууд л өөрийн ажлын үр дүнг харах дуги бололцоотой/.
- Өөрөө ямар нэг зүйлийг шинээр нээх, түүнээсээ ашиг олох шийдвэр гаргасан хүн бүр лжижиг бизнест хөл тавьж эхэлдэг. Орчин үед том үйлдвэрийг байгуулах боломж бараг байхгүй, тэр тусмаа хэрвээ түүний үүсгэгч нь хувь хүн байвал.
- Жижиг үйлдвэрийн хэлбэр зохицох эдийн засгийн олон салбар байна. Жишээ нь: үйлчилгээний салбар, улс ардын аж ахуйн салбарт голлон шинжлэх ухаан техник технологийн ололттой холбоотойгоор гэх мэт.
Дээр дурьдсан зүйлүүд нь мэдээж бүх асуудлуудыг багтааж чадаагүй бөгөөд дэлхийн эдийн засагт жижиг бизнесийн байр суурь, ач холбогдлыг тоолж барахгүй юм.
Мэдээж орчин үед жижиг бизнес хөгжих нь улс орны нийгэм, эдийн засгийн бодлогыг шийдвэрлэхэд жишээ нь: наад зах нь хүн амыг чанартай бараа үйлчилгээгээр хангахаас эхлээд, нийгмийн асуудал болох ажилгүйдлийг бууруулах, орлого бүрдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, хувь хүнийг хөгжүүлэх, шинэ сэтгэлгээг урамшуулах гээд олон асуудлыг шийдэхэд тустай.
Хөгжингүй орны жишээнээс харахад жижиг бизнесийн салбарыг төрийн бодлогын хэмжээнд дэмжих, цаашилбал, төрөл бүрийн мэдээлэл, туслалцаа үзүүлэх байгууллага, консалтингийн компанийн сүлжээ, сургалт зэрэг олон ажил зохиодог байна.
Гэхдээ бүр ийм нөхцөлд ч гэсэн эдгээр оронд шинээр байгуулагдсан жижиг үйлдвэрийн 3-аас 2 нь дампуурах, үйл ажиллагаагаа зогсоодог байна. Жишээ нь, АНУ-д 20 хүртэлх ажиллагсадтай жижиг бизнесийн 65 хувь нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эхний 4 жилдээ 500 хүртэлх ажиллагсадтай жд үйлдвэрийн 37 хувь нь дампуурдаг гэсэн тоо байдаг. Монголд бол энэ үзүүлэлт бүр их байгаа бөгөөд жижиг үйлдвэрийн “мөхөл” цаашдаа улам нэмэгдэх хандлагатай.
Үнэн хэрэгтээ улс орон бүрт энэ нь хэвийн үзэгдэл гэж судлаачид үздэг боловч ЖДБ-ийн давуу тал, түүний нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг улам бүр сайшааж, үйл ажиллагааг нь аль болох өргөжүүлэх, боловсронгуй болгох нийтлэг сонирхол давамгайлсаар байна.
Дээр тэмдэглэснээс харахад жижиг дунд бизнесийн хөгжил нь нэлээд эртний түүхэн уламжлалтайн дээр улс орон бүрийн нийгэм эдийн засгийн хөгжил, онцлог, бусад олон хүчин зүйлээс шалтгаалан улс орон бүрт харилцан адилгүй үйл ажиллагаа явуулж хөгжиж байна. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн болон техник технологи, мэдээлэл, инновацийн хөгжлөө дагаад орчин үед жижиг дунд бизнесийн асуудал улам бүр өргөжиж, боловронгуй болж, ач холбогдол нь тэлж байгаатай уялдаад уг асуудлыг төрийн бодлогын хэмжээнд дэмжих шаардлагатай болж байгаа юм.
Жижиг дунд бизнесийн тодорхойлолтыг өгөхөд тийм ч амаргүй. зах зээл өндөр хөгжилтэй орнуудад ч гэсэн жижиг дунд бизнест нэгдмэл тодорхойлолтыг өгөөгүй, манай судлаачдын хувьд ч гэсэн үүнийг тодорхойлсон нэгдмэл тодорхойлолт хараахан байхгүй байгаа.
Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг жижиг дунд ба том гэж ангилахдаа нэлээд хэдэн шалгуур хүчин зүйлийг ашигладаг. Үүнд:
- Нийт актив. Тухайн бизнесийн байгууллагын мэдэлд байгаа бэлэн мөнгө, бараа материалын нөөц, капитал, газар ба бусад нөөц.
- Өөрийн капитал: Хувь нийлүүлэгчийн орлогоос оруулсан нийт капитал.
- Жилийн борлуулалтын орлого.
- Ажилчдын тоо.
Ер нь хүчин зүйл болгон өөрийн гэсэн давуу талуудтай боловч “ажилчдын тоо” гэсэн үзүүлэлт нь нэлээд өргөн хэрэглэгддэг. Нөгөөтэйгүүр, түүнийг тодорхойлоход харьцангуй хялбар, нэг салбарын үйлдвэр, байгууллагуудын хооронд шууд харьцуулалт хийх боломжтой байдаг байна. Жишээ нь: Япон улсын “Жижиг дунд бизнесийн тухай” хуулинд жижиг дунд бизнесийн ангилалыг тодорхойлсон байдаг.
Өөрөөр хэлбэл, Японд ЖДБ-ийг тодорхойлдог үндсэн шалгуур нь капиталын хэмжээ, ажиллагсдын тоо ба үйлдвэрийн салбар гэсэн үндсэн шалгуурууд байдаг байна.
Салбар | Ажилчид | Кап (сая иен) |
Үйлдвэрлэл | 300-аас бага | 100-аас бага |
Бөөний худалдаа | 100-аас бага | 30-иас бага |
Жижиг худалдаа ба | 50-иас бага | 10-аас бага |
Үйлчилгээ |
Эх сурвалж: Японы жижиг дунд бизнесийн хууль
АНУ-ын Худалдааны Яам нь “Жижиг дунд үйлдвэрлэгчдийн” ангилалд байгууллагын ажилчдын тоо 500-аас бага байхаар тогтоосон байдаг.
Салбар | Ажилчдын тоо | Жилийн борлуулалтын орлого сая $ |
Үйлдвэрлэл | 250-1500 | – |
Бөөний худалдаа | 500 | – |
Жижиг худалдаа | – | 3,5-13,5 |
Үйлчилгээ | – | 3,5-14,5 |
Эх сурвалж: “US Small Business Administration
Small Business Size Standart”Vol 49 №: 28
Нөгөө талаас, АНУ-д “Жижиг бизнес”-ийн талаарх нэгдмэл ойлголт нь гэр бүлийн, 100 хүртэл хүнтэй жижиг үйлдвэр, 100- 499 хүнтэй дунд үйлдвэрийн зах зээлийн үйл ажиллагааг багтаадаг.
ОХУ-ын ЖДБ-ийн төрийн дэмжлэгийн хуулиар бол жижиг бизнесийн субъектэд үйлдвэрийн газрын тайлангийн өгөгдсөн хугацаанд ажиллагсдын дундаж тоо нь аж үйлдвэрийн салбарт 100, барилгын салбарт 100, ХАА-д 60, шинжлэх ухаан ба технологийн салбарт 60, бөөний худалдаанд 50, жижиглэнгийн ба хангамжийн салбарт 30, бусад салбарт 50 байхаар шалгуурыг тогтоосон байдаг.
Ерөнхийдөө онолын хувьд авч үзвэл дэлхий дээр судлаачид ЖДБ-ийн тодорхойлолтыг өгөхдөө 50 гаруй статистикийн үзүүлэлтээр шалгуур болгон янз бүрээр авч үзсэн байдаг. Гэхдээ ихэнхи нь санал нэгддэг ойлголт бол ЖДБ-ийн шалгуурыг чанарын ба тооны гэж 2 хуваадаг явдал юм.
- Чанарын шалгуурууд – удирдлагын системийн хялбар байдал, өмчлөгч ба менежерийн нэгдмэл байдал, үйл ажиллагааны салбар хүрээ нь энгийн, зах зээлийн бага хэсгийг эзлэх, үйл ажиллагааны тодорхой зорилготой /тэр нь эзэмшигчээс шууд хамааралтай/
- Тоон шалгуурууд – үйлдвэрт ажиллагсдын тоо, үндсэн капиталын өртөг, нийлүүлэлтийн хэмжээ.
Үндсэндээ ихэнхи оронд тоон шалгуур|.и ихшчлэн ашигладаг байна. Манайд ч гэсэн энэ шалгуураар авч үздэг
Монгол улсын жижиг, дунд бизнесийн хандпагын зарим асуудлууд
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн үеэс манай улсын нийгэм, эдийн засгийн харилцаанд зарчмын өөрчлөлт гарч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олноор бий болж байна. Манай улсад жижиг, дунд үйлдвэр анх 1990 оноос зах зээлийн нөхцөлийн дүр төрхөөр бий болж эхэлсэн бөгөөд 1993-1994 онуудад олноор байгуулагдсан юм. Хувийн үйлдвэр, аж ахуйн газруудад олонхи нь ХХК хэлбэрээр оршин тогтнож буй билээ. 1998 оны 1 дүгээр сарын байдлаар улсын бүртгэлтэй 33741 аж ахуйн нэгж байгаагийн 96 хувь нь хувийн хэвшлийн аж ахуй юм.
Монгол улсад жижиг, дунд үйлдвэр сүүлийн жилүүдэд жинхэнэ агуулгаар үүсэн бүрэлдэж, ялангуяа хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Өмч хувьчлалын үр дүнд мал аж ахуй, газар тариалангийн салбар үндсэндээ жижиг, дунд үйлдвэрийн бүтцэд шилжлээ. Мөн жижиглэн худалдаа, хүн амын ахуйн үйлчилгээ, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, оёдол, сүлжмэл зэрэг хөнгөн үйлдвэрлэлийн салбарт жижиг, дунд үйлдвэр олноор бий боллоо. 1997 оны эцэс гэхэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж, мөн энэ салбарт нийт ажиллагсдын 80% буюу 480 мянган хүн ажиллаж байсан.
Өөрчлөлт, шинэчлэлтийн нөхцөлд жижиг, дунд бизнесийн хамрах хүрээ нь өргөжсөн ч тэдгээрийн үйл ажиллагааг амжилттай удирдах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал зайлшгүй өнөөгийн шийдвэрлэх чухал асуудал болж байна. Нийгэм, эдийн засгийн орчинд өрнөсөн асар их өөрчлөлтүүд нь бизнесийн нэгжийн удирдлагын арга барил, удирдлагын мөн чанарт өөрчлөлт, шинэчлэлтийг шаардаж байна.
Шилжилтийн эдийн засагтай манай орны хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийн удирдлагын асуудал төдийлөн сайн судлагдаагуй байна. Түүнчлэн монголын менежерүүдийн шинэ нохцөл байдалд тохирсон удирдлагын арга барил, чадварыг годорхойлох шаардлага жижиг, дунд бизнесийн удирдлагын судалгааны ач холбогдлыг тодруулж байгаа юм. Жижиг, дунд бизнесийн удирдлагын арга ухаан, зохион байгуулалтыг сайжруулах орчин үеийн менежментийн түвшинд ойртуулах нь бизнест амжилт олох гол нөхцөлийн нэг болж байна.
1998 онд ХААҮЯ-наас явуулсан судалгаанаас үзэхэд үйл ажиллагаа эрхэлж буи бизнес байгууллагын 30% нь бөөний худалдаа, 30% нь үйлдвэрлал, 25% уйлчилгээ эрхэлж байна. Жижиг, дунд үйлдвэрүудийн гуравны хоёр нь гэр бүлийн бизнес, үлдсэн нь гэр бүлийн гишүүд, найз нөхдийн нэгтгэсэн компани байгуулах замаар ажиллаж байна. Мөн жижиг дунд бизнесийн удирдлагын түвшинд эмэгтэйчүүд гуравны нэгийг эзэлж, амжилттай үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. Тус салбарт ажилчдын дундаж нас 39 байгаа бол удирдах ажилтнуудын дундаж нас 44 байна. Нийт ажилчдын боловсролын түвшин том үйлдвэрийн газруудтай харьцуулахад доогуур үзүүлэлттэй. Ялангуяа технологи санхүүгийн чиглэлд ажиллаж байгаа хүмүүсийг мэргэшүүлж, дадлагажуулах асуудал хурцаар тавигдаж байна. Цалин хөлс тогтвортой бишээс гадна нэг салбарт ажиллаж буй компаниудын ажиллагсдын цалингийн ялгаа их байна. Дунджаар компанийн нийт зардлын 30% нь цалин хөлс эзэлж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 40% нь шинэ, үлдэх 60% нь хуучин эдэлж, хэрэглэж байсан тоног төхөөрөмж ашигладаж байгаа нь хангалттай бус, байшин барилгын хангамж муу, дэд бүтцийн сул хөгжлөөс болж бэрхшээлтэй олон асуудал гарсаар байна. Үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний 70%-ийг дотоодын зах зээлд, үлдэх 30%-ийг экспортонд гаргадаг.
Зах зээлийн өрсөлдөөнийг судлахад нийт компаниудын 12% нь өрсөлдөгчгүй, 44% нь 50 өрсөлдөгч компани, 44% хувьд нь 100 өрсөлдөгч компанитай гэж үзжээ. Судалгаанд хамрагдсан нийт компаниудын 50 орчим хувь нь өөрийн хуримтлуулсан капиталаар цаашдын үйл ажиллагаагаа явуулдаг байхад үлдсэн 50% нь банкны зээл, гэр бүл, найз нөхдөөсөө олж авсан хуримтлалаар үйл ажиллагаагаа явуулдаг буюу санхүүгийн эх үүсвэр хангалттай бус байна.
Аливаа шинэ зүйлийг сэдэн хөгжүүлэх чадвар дорой, зээл түрээсийн хүү ба өртөг өндөр, технологи болон менежментийн идэвхи сул, зэргээс болоод жижиг, дунд үйлдвэрийн газрууд үйлдвэрлэлээ тогтвортой явуулж чадахгүйд хүрдэг.
Тухайн бизнесийн нэгж нь төв, орон нутгийн алинд оршин байгаагаас үл хамааран бүгд аль болох хурдан хугацааны дотор компаниа хөл дээр нь баттай зогсоох зорилгоор арилжааны үйл ажиллагаа эрхэлж байна. 1998 оны байдлаар нийт жижиг, дунд үйлдвэрүүдийн менежерүүдийн 50% нь үйл ажиллагааны алдагдлаа нөхөхийн тулд худалдаа арилжаа хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэж дүгнэжээ.
Судалгаанаас үзэхэд жижиг, дунд үйлдвэр нь:
Макро түвшинд – Монгол улсын үйлдвэрлэлийн бодлогын цөм болж байна. Харин төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих системтэй бодлого үгүйлэгдэж байна.
Микро түвшинд – бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй менежерүүдэд жижиг, дунд бизнесийн хэтийн зорилгоо тодорхойлох, бизнес эрхлэх мэдлэг, чадвараа дээшлүүлэх, худалдан авагчийг дээдлэх зарчим баримтлах, үйлдвэрийг үр ашигтай, уян хатан зохион байгуулах явдал нь нэн тэргүүнд шаардагдаж байна гэж үзэж болно.
Жижиг дунд бизнесийн давуу тал
- Жижиг дунд бизнесийн нэгжүүд нь том хэмжээний байдалтай харьцуулахад өөрийн капиталаас олох ашиг харьцангуй их байдаг.
- Ихэнх салбарт жижиг дунд бизнес нь илүү хурдан, бага зардлаар орчны өөрчлөлтөнд дасан зохицдог
- Жижиг дунд бизнесийн хүрээнд шинэчлэл, инновацийг түлхүү, хялбар хэрэгжүүлэх боломжтой
- Том бизнесийн байгууллагууд нь орц болох зүйлийнхээ дийлэнхийг жижиг дунд бизнесийн нэгжээс худалдан авдаг. Мөн том бизнесийн үйл ажиллагаа өргөжихөд жижиг, дунд үйлдвэр нь нөлөө үзүүлдэг.
- Захиалгыг богино хугацаанд гүйцэтгэх, хөрөнгийн хэрэгцээ бага, бүтээгдэхүүний нэр төрлийг хурдан өөрчлөх боломж ихтэй.
- Шинжлэх ухаан техникийн хөгжилд, тухайлбал патент, лицензийг идэвхтэй ашиглах, бүтээгдэхүүнийг боловсруулах, шинэ технологийг ашиглахад түлхэц болдог.
- Жижиг, дунд бизнес нь үйлдвэрлэлд шинэ санаа, шинэ арга барил, шинэ технологийг нэвтрүүлэх давуу тал
- Жижиг бизнес эрхлэгчид орон нутгийн түүхий эд, хүний болон санхүүгийн нөөцийг оновчтойгоор хайх, ашиглах чадвар сайтай.
- Ажлын шинэ байрыг бий болгох
Жижиг, дунд бизнесийн сул тал
Түүнчлэн жижиг, дунд бизнес нь бас өөрийн гэсэн сул талыг бий болгодог.
- Жижиг бизнесийн өмнө тулгарах үндсэн асуудал нь татварын хэмжээ ба зээлийн өндөр хүү юм.
- Маш хүчтэй бизнесийн өрсөлдөөн дунд амжилттай үйл ажиллагаа явуулахад эрсдэл их.
- Жижиг бизнесийн орлого хурдан буурах, улмаар дампуурах боломж их.
Шинээр бий болсон ихэнх жижиг, дунд бизнесийн нэгжүүд нь үйл ажиплагаагаа эхпээд удалгүй “мөхөж” эхэлдэг. Амжилтгүй бяйх мпгадлал яагаад ийм өндөр байдаг юм бэ? Үүний үндсэн шалтгаан нь шинээр бүртгүүлэхэд нь ямар нэгэн саад хязгаар байдаггүйтэй холбоотой. Эдийн засагчдын үзэл бодлоор сонголт хийх эрх чөлөө нь, амжилттай байх эрх чөлөөг бий болгохоос гадна амжилтгүй байхыг ч гэсэн тодорхойлдог. Тэгэхлээр шинээр бий болсон бизнөсийн байгууллагуудын “мөхлийг” тодорхойлогч хүчин чүйпсийг АНУ-ын “Dun& Bradstreet Corporation” компани нь олон жилийн судалгааны үндсэн дээр гаргах оролдлого хийжээ. Тус компанийн гаргасан дүгнэлтээр бизнесийн байгууллага шииээр бий болох нь харьцангуй хялбар байх нь “мөхөл” ийн ундсэн шалтгаан болж, муу удирдлага нь түүний үр дагавар болно.
№ | Мөхлийншалтгаан | Тайлбар | Эзлэх хувь (%) |
1. | Ажил эрхлэх чадвар дутах | Сэтгэл зүйн болон оюуны чадавхи дутаснаас | 44% |
2. | Удирдпагын туршлага дутах | Боловсон хүчний удирдлага, нөөцийн хуваарилалт хийх чадваргүй байх | 17% |
3. | Тэгш бус туршлага | Маркетинг, санхүү, бэлтгэн нийлүүлэлт зэрэг салбарт туршлага дутах | 16% |
4. | Салбарын талаар гүйцэд мэдэхгүй байх | Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар ойлголттой байх | 15% |
5. | Хайнга байдал | Ажилдаа анхаарал төвлөрүүлээгүй байх, эруүл мэнд муу байх | 1% |
6. | Тооцоолоогүйэрсдэл | Гал, усны аюул | 1% |
(Эх сурвалж: The Businees Failure Record (New York: Dun & Bradstreet Corporation, Economic Analysis Department, 1981) p.12
Жижиг дунд бизнесийн олон давуу талуудыг үр дүнтэй ашиглах, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд түүний гүйцэтгэх үүрэг, шийдвэрлэх асуудал, ач холбогдол улам ихсэж байгааг нарийвчлан тооцсоны үндсэн дээр төрийн бодлогын хэмжээнд системтэйгээр дэмжих, үйл ажиллагааг нь өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа нь харагдаж байна. Энэ нь улам бүр глобалчлагдаж байгаа өнөөгийн нөхцөлд дэлхий нийтийн нийтлэг хандлага болж байгаа бөгөөд зах зээлийн эдийн засгийн зарчмыг баримтлан хөгжиж байгаа бараг бүх оронд хэрэгжиж байна. Харин яаж, ямар аргаар, ямар бодлогоор дэмжиж байгаа нь тухайн улс орны олон хүчин зүйлээс хамаараад янз бүр, харилцан адилгүй байх талтай.
Жижигдунд бизнесийг төрийн бодлогоор дэмжих асуудалд
Зах зээлийн эдийн засгийн харилцааны тулгуур хүчин зүйлийн нэг бол жижиг дунд бизнесийн /ЖДБ/ хөгжлийн асуудал бөгөөд энэ нь үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадварын ба ажил эрхлэлтийн өсөлтийг хангах чухал эх үүсвэр болж байдаг учраас түүнд төр засгийн анхаарал, дэмжлэг зайлшгүй шаардлагатай юм. Юуны өмнө манай орны хувьд жижиг дунд үйлдвэрийг дэмжих нийгэм, эдийн засгийн шаардлага хэрэгцээ байгааг дараах байдлаар товчхон тодорхойлж болно.
- байгаа нөөц, боломж дээр тулгуурлан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх замаар ажпын байрыг шинээр бий болгох
- хүн амын шинэ санаачлага, шинэлэг сэтгэлгээг дэмжих, амьжиргааны түвшинг дээшлүүлэх
- хөдөлмөрийн болон түүхий эдийн нөөцийн хуваарилалт, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг сайжруулах
- үйлдвэрлэл, үйлчилгээнд шударга өрсөлдөөнийг бий болгож бизнесийн орчинг бүтээлч идэвхитэй үйл ажиллагаанд оруулах
- орон нутгийн эдийн засгийн хөгжлийг тэнцвэртэй хангах нөхцөлийг бүрдүүлэх
- зах зээлийн өөрчлөлтөнд түргэн зохицох мэдрэмжтэй үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг бий болгох
- олон тулгуурт эдийн засгийн системийг бий болгож, татвар төлөгчдийн баазыг нэмэгдүүлэх,
- эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
- экспортыг нэмэгдүүлэх зэрэг орж байна.
Иймд улс орны нийгэм, эдийн засгийн шаардлагад нийцүүлсэн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн төрийн бодлого хпнгалттай бус байгаа юм.
Мэдээж энэ асуудлаар төр засгаас ямарч бодлого бпримтлаагүй, юу ч хийгдээгүй гэж хэлэх үндэс байхгүй нь ойшомжтой. Гэхдээ зах зээл өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад улс орон бүр өөрийн онцлог боломжиндоо тулгуурласан жижиг дунд бизнесийг дэмжсэн төрийн бодлогыг системтэйгээр явуулдаг, түүний ач холбогдлыг бүгд хүлээн кшшоөрдөг нь харагдаж байна.
Зарим орны туршлагаас хураангуй байдлаар авч үзье. 1970- 1980 онуудад зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудын торийн бодлого жижиг дунд бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд түлхүү анхаарах болсон. Гэхдээ зөвхөн энэ үеэс л тус; бодлого эхэлсэн гэж хараахан үзэж болохгүй бөгөөд үүнээс ммнө дззрхи орнуудад жижиг дунд бизнесийг төрийн бодлогоор дэмжих систем бүрэлдэн тогтох үйл явц явагдаж байсан гэж үздэг. Жишээ нь, АНУ-д төрийн тусгай байгууллага-Жижиг дунд бизнесийн хэрэг эрхлэх алба /1953 он/, Францад жижиг дунд үйлдвэрийн төрийн нарийн бичгийн алба /1961 он/, Англид жижиг бизнес эрхпэх үйл ажиллагааг судлах хороо /1969 он/ г.м. Түүнчлэн жижиг дунд бизнес эрхпэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн олон төрлийн төрийн ба төрийн бус байгууллага, холбоод, фондууд ажиллаж байсан. Жишээ нь, АНУ-ын хагас сая гаруй жижиг дунд үйлдвэрийн газар хоорондоо хамааралгүй чөлөөт бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн Үндэсний ассоциацитай.
1980 онд АНУ жижиг бизнесийн асуудлаар үндэсний хэмжээний бага хурал зохион байгуулж, АНУ-ын ЖДБ-ийн хүрээний асуудлыг авч хэлэлцэн татварын бодлого, боловсрол, инноваци, төрийн бодлогын талаар 60 зөвлөмж боловсруулан гаргаж, АНУ-ын Конгресс 40-ийг нь хууль тогтоох актууддаа тусгасан байна. Түүнчлэн уг хурлын гол ололтын нэг нь “ЖДБ- ийн салбар дахь инновацийн тухай хууль” /ЗтаН Вигтезз 1ппоуабоп Ас1/ бөгөөд энэ хууль нь шинжпэх ухаан судалгааны салбарт жижиг дунд бизнесийн оролцоог нэмэгдүүлэх боломж олгосон байна.
АНУ-ын жижиг дунд бизнесийг дэмжих бодлогоос авч үзвэл,
- инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх,
- судалгаа шинжилгээний ажилд олгох зээлийг нэмэгдүүлэх,
- монополийн эсрэг хуульд өөрчлөлт оруулах
- хамтын венчурний төслийг дэмжих
- жижиг бизнесийн салбар хоорондын уялдааг хангах, өргөжүүлэх
- жижиг дунд ба том бизнес, үйлдвэрлэлийн уялдаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх
- хөрөнгө оруулалтыг сайжруулах, техник технологийн шинэчлэлийг дэмжих
- хөнгөлөлттэй зээл олгох
- татварын бодлогоор дэмжих зэрэг олон асуудал орж байна.
Үүний зэрэгцээ 1986 онд технологи нэвтрүүлэх хуулийг санаачлан баталснаар стандарт ба технологийн институтээс жижиг дунд бизнес эрхлэгчид, жижиг үйлдвэрлэл эрхлэчдийн консорциумтай хамтран технологийн салбарт “Үйлдвэрлэл-засгийн газар-их сургууль” гэсэн төсөл хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнтэй ажил болсон гэж тэр үед Худалдааны орлогч сайд байсан Т.Маррин хэлсэн байдаг.
Германы хувьд, мөн л 1980-аад оны эхээр энэ бодлого идэвхижиж ирсэн. Жижиг дунд бизнес нь улс орны хөгжлийг хурдасгагч, Германы эдийн засагч Г.Хаузерийн хэлснээр “дэвшилттэй бүхнийг тээгч, авчрагч” гэж үзэж түүний үйл ажиллагааг төрийн бодлогоор системтэй дэмжиж ирсэн байна.
Үүнд, татвар ноогдуулалтыг багасгах, барилга байгууламж, капиталын элэгдлийн хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл ба зээлийн хүүг багасгах г.м. Жишээ нь, 1986 оноос 3 үе шаттай шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад, 1-р үед л гэхэд бага ба дунд орлогод ноогдуулах татварыг багасгаж нийтдээ 11 тэрбум маркаар, 1988 онд 14 тэрбум маркаар багассан, ингээд татварын шинэчлэл ба түүний жижиг дунд бизнесийн төрийн дэмжлэг идэвхижсэнээр 1990 оноос буюу 3-р үед энэ салбарын хөгжил нэлээд өргөжиж ирсэн, нөгөөтэйгүүр энэ нь урт хугацаанд Германы эдийн засаг, үйлдвэрлэлийг олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд чухал арга хэмжээ байсан гэж Хаузер тэмдэглэсэн байдаг.
Японы жижиг дунд бизнесийн дэмжих бодлогод, нэг талаас, удирдлагын баазыг сайжруулах, бэхжүүлэхэд
- санхүүгийн дэмжпэг
- татварын бодлого
- бүтцийн дэмжлэг
- мёнежмент, удирдлагын аргачлал
- бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ, хэлцэл хийхэд туслалцаа үзүүлэх
- бизнесийн салбарыг үр өгөежтэй зохицуулах нөгөө талаас, бүтцийн өөрчлөлт хийх
- шинэ бизнес эхлэхэд таатай орчныг бүрдүүлэх
- өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих
- хөдөлмөрийн нөөцийн удирдлага
- технологийн хөгжпийг дэмжих
- хуваарилалтын сувгуудыг оновчтой болгох
- экологийн аюулгүй байдал
- олон улсын үйл ажиллагааг дэмжих
- бүс нутгийн хөгжлийг дэмжих г.м асуудал орно.
Чөлөөт зах зээл, бизнес эрхпэх боломжийг дэмждэг Хонконгийн хувьд бол Засгийн газар нь бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийг гол болгон ЖДБ-ийн үр өгөөж, үр ашгийг дээшлүүлэхийг зорьдог байна. Үүнд, макро эдийн засгийн тогтвортой байдал, нэлээд сайн хөгжсөн дэд бүтэц, боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хөгжил, хувийн өмчийг хамгаалах эрх зүйн тогиолцоо зэргийг хэлж болно.
Чиглэл | Хөгжүүлэх стратеги |
Шинээр буй болж байгаа бизнесийг дэмжих | • Бизнесийн үйл ажиллагааг• эхлүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх |
Санхүү | • ЖДБ эрхлэгчдэд зээл авах боломжийг олгох• Экспортыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх /зээлийн даатгал олгох үйлчилгээ/• Бусад өвөрмөц үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх |
Мэдээлэл өгөх | • Зах зээл, технологи, засгийн газрын үйл ажиллагаа болон зохицуулалтын талаарх мэдээллийг ЖДБ-т түгээх |
Хүний нөөцийн хөгжил | • үйл ажиллагааны хэрэгцээнээс нь хамааруулан ЖДБ-т тохирсон сургалт зохион байгуулах• боловсон хүчний хөгжил, боловсролыг дэмжих |
Удирдпага технологи ба шинэчлэлт | • шинэ технологи, өөрчлөлт шинэчлэлт болон удирдлагын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх• оюуны потенциалыг капиталжуулахад нь туслалцаа үзүүлэх |
Чанарын удирдлага | • ЖДБ-ийн чанарын удирдлага, чанартай бүтээгдхүүн үйлдвэрлэлийг дэмжих• Шинэ санаачлага, шинэлэг сэтгэлгээ, шинэ боловсронгуй зохион байгуулалт, шинэ чанартай үйлдвэрлэл, үйлчилгээ нэвтрүүлэхийг бүх талаар дэмжих |
Зах зээлийн үйл ажиллагаа | • Гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад нь дэмжлэг үзүүлэх• ЖДБ салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг идэвхижүүлэх• Бизнесийн харилцаа холбоог найдвартай, тогтвортой байлгах, хөхүүлэн дэмжих |
Дэд бүтцийг хөгжүүлэх | • “Хатуу” дэд бүтэц /газар, зам, байшин барилга г м/ болон “зөөлөн” дэд бүтэц /к()м1м.ютөрийн систем, прогрлмм хангамж, г.м/ зэргийг хөгжүүлэх |
Энд нэг хэлэх ёстой зүйл бол улс орон бүрийн жижиг дунд бизнесийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, төрийн дэмжлэг нь олон хүчин зүйлээс /газар нутгийн байршил, хүн амын онцлог, уламжлал, соёл, эдийн засгийн боломж чадавхи г.м/ хамааран хоорондоо ялгаатай, янз бүр байх нь оингомжтой. Жишээ нь, зарим судлаачдын хэлснээр бол зах зээлийн субъектүүд нь эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулахад, эрчимжүүлэхэд өөрсдийн бүх хүчийг нэтгэдэг Америкийн загвараас эхлээд, төрийн удирдлагын ба зах зээлийн өрсөлдөөний системийг хослуулдаг Японы загвар гээд упс орон бүрийн нийгэм эдийн засгийн бодлого, тэр тусмаа д.юрхи орнуудын ЖДБ-ийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлого, түүнчлэн энэ асуудлыг өөрийн орны онцлогтойгоо харьцуулан үзэхэд хүртэл ялгаатай байгаа юм.
Нөгөөтэйгүүр, хөгжингүй орнуудын ЖДБ-ийн салбар дахь төрийн дэмжлэгийн тухай товч байдлаар авч үзсэнтэй уялдаад нийтлэг зүйл бас ажиглагдаж байгаа юм. Үүнд:
- Санхүүгийн ба зээлийн хөшүүргийн систем
- Татварын хөнгөлөлтийн систем
- материал техникийн нөөцөөр хангах бодлого
- ЖДБ эрхлэлтийг дэмжих төр засгийн хөтөлбөрийг (боловсруулах бодлого /шинээр бизнес эрхлэх сонирхолтой ажилгүй хүмүүст туслах хөтөлбөр, жижиг үйлдвэрийн инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр, оанхүүгийн туслалцаа үзүүлэх хөтөлбөр, сургалтын хөтөлбөр/
- үйлдвэрлэл үйлчилгээ эрхпэх үйл ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлэх /АНУ-д гэхэд шинжпэх ухаан юхнологийн жижиг фирмийн хөгжлийн тухай хууль, Японд жижиг үйлдвэрлэлийн техник хэрэгсэл технологийн шинэчлэл ба удирдлага, менежментийг сайжруулахад читэсэн хуулиуд, Германд судалгаа шинжилгээний ажил эрхэлсэн жижиг фирмийн үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрлэлд инновацийг түлхүү оруулж ирэх ба хурдасгахад чиглэсэн хуулиуд/
- бизнес эрхлэгчдийн боловсролын түвшинг дээшлүүлэх, Гюловсон хүчнийг бэлтгэх ба дахин сургалтанд хамруулахад чиглэсэн төрийн санхүүжилтийн систем
- ЖДБ эрхлэгчдийг мэдээллээр хангах, дэмжих бодлого
- Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа явуулахад дэмжих бодлого гэх мэт олон асуудлыг хэлж болно.
Манай орны хувьд ч гэсэн аль ч засгийн газрын үед багагүй зүйлийг ЖДБ эрхлэлтийг дэмжих төрийн бодлогын хэмжээнд хииж ирсэнийг үгүйсгэж болохгүй юм. Үүнд, Монополийн эсрэг хууль, Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль, “Монгол улсад ЖД үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хөгжүүлэх” нэртэй Европын холбооны ТАСИС хөтөлбөр, 1998 онд ХААҮЯ-аас явуулсан судалгаа, ЖД үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр 1999 оны ЗГ-ын 10 тогтоол, АХБ-ны ЖДБ эрхлэлтийг дэмжсэн хөнгөлөлттэй зээл, төр засгийн тэргүүний айлчлалын хүрээнд бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулах гээд олон арга хэмжээг нэрлэж болно.
Гэсэн хэдий ч улс орны макро эдийн засгийн тогтворгүй байдал, банк мөнгө зээлийн бодлого боловсронгуй болж чадаагүй байгаа байдал, татварын систем боловсронгуй бус, дотоодын үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа зэрэг олон асуудалтай уялдаад жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхпэх таатай орчин бүрдэх боломж хомс байгаа нь ажиглагдаж байна.
Төрийн системтэй бодлогоор ЖДБ эрхлэлтийг дэмжих ба зах зээлийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх асуудлын хоорондын уялдаа холбоог энгийн байдлаар авч үзвэл, ЖДБ эрхлэлт нь зах зээлийн гол орчинг бүрдүүлэгч хүчин зүйлийн нэг, эдийн засгийн хөгжлийн янз бүрийн эх үүсвэрийг холбож байдаг, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх механизмыг бий болгодог, өрсөлдөөнийг идэвхижүүлж байдаг гээд олон зүйлийг хэлж болно.
Түүнчлэн хөгжингүй орны туршлагаас харахад бидний хүлээн зөвшөөрөх нэг зүйл бол ЖДБ үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлт нь улс орны эдийн засгийн хөгжпийн “хурдасгуур”, баталгаажуулагч хүчин зүйл, хувь хүний потенциалыг нээгч, шинэлэг сэтгэлгээг идэвхижүүлэгч, хүний хөгжлийг дэмжигч, хүн амын амьжиргааг дээшлүүлэгч, ажлын шинэ байрыг бий болгогч болж байдгаараа улс орны нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд нэн ач холбогдолтой хүчин зүйл юм. Ийм учраас ЖДБ-т төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болоод байна. Нөгөө талаас, ЖД үйлдвэрлэл хөгжих үндэс нь үйлдвэрлэл үйлчилгээ эрхпэгч субъектийн сайн дурын идэвхи санаачлага, өөрөө өөрийгөо хөгжүүлэн дэмжих үйл ажиллагаа гэж хэлж болно.
Дээр дурьдсанаас болон манай орны эдийн засгийн хөгжпийн явцаас үндэслэн төрийн дэмжлэгийн гол зорилго нь ЖДБ хөгжих таатай орчинг бүрдүүлэх япдал юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг шийдвэрлэвэл зохих юм.
- Удирдлага зохион байгуулалт, хүний хөгжлийн нөөц, мэдээллийн орчинг сайжруулах
- Орон нутагт дэд бүтцийг хөгжүүлж, тэнд ЖДБ эрхлэх таатай орчинг бүрдүүлэх
- ЖДБ эрхпэгчдийн техник технологийг боловсронгуй болгож, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
- Жижиг, дунд болон том үйлдвэр эрхлэгчдийн бие биеэ дэмжин хөгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах
- ЖД үйлдвэрийг хөгжүүлэхэд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх гэх мэт ба бусад асуудал.
Түүнчлэн манай орны эдийн засгийн боломж чадавхи ба бусад асуудалтай уялдаад тэргүүлэх ач холбогдлыг ямар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ЖД үйлдвэрүүдэд өгч болох вэ гэхээр, үүнд:
- дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- бүс, орон нутгийн эрэлт хэрэгцээ, хүн амын ахуйн үйлчилгээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- оюуны өндөр багтаамжтай, дэвшилтэт техник, технологи дээр тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээ
- эрчим хүч, зам, ус хангамж, харилцаа холбоо, тээвэр, барилгын материал зэрэг ЖД үйдвэрлэл, үйлчилгээ
- байгалийн нөөц баялаг, хоёрдогч түүхий эдийг ашиглах чиглэлийн ЖД үйлдвэрийг хөгжүүлэх санаачлагыг дэмжих үйл ажиллагаа орно.
Эцэст нь тэмдэглэхэд, ЖД бизнесийг хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх, төрийн зүгээс дэмжих бодлогыг хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээг идэвхижүүлэхийн тулд, цаашилбал, макро түвшинд тэргүүн ээлжинд шаардагдаж бпйгаа үйл ажиллагааны ерөнхий чиглэлд дараах асуудлууд орж байгаа болно. Үүнд:
- ЖДБ-ийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн акгуудыг боловсронгуй болгох, шинэчлэх
- Засгийн газраас ЖДБ-ийг дэмжих хөтөлбөр боловсруулах, түүний хэрэгжилтэнд хяналт тавих
- Татварын оновчтой тогтолцоог бүрдүүлэх
- Мөнгө зээлийн бодлогоор дэмжих оновчтой хувилбар /”эрүүл” санхүүгийн системийг бий болгох, зохицуулах/ боловсруулах
- Шинээр үйл ажиллагаа эхлэх гэж буй ЖДБ эрхлэгчдийг бүртгэх, баталгаажуулах үйлдлийг хялбаршуулах /”хүнд суртлыг” багасгах/
- Боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
- ЖДБ-ийн хүрээнд ТББ-уудын үйл ажиллагааг нэгдмэл утга агуулгатай болгох
- ЖДБ-ийн асуудал төрийн бодлогын төвд байх, энэ утгаараа засгийн газрын хажууд ЖДБ-ийн асуудал хариуцсан алба
- Улсын хэмжээний лизингийн үйлчилгээ, франчайзингийн систем, ЖДБ-т хөрөнгө оруулах аз туршилтын даатгалын системийг бий болгох зэрэг асуудал орно.
Эдгээрээс гадна макро ба микро түвшинд авч хэрэгжүүлэх олон асуудал байгаа гэдэг нь ойлгомжтой.