С.Чулуун
/Түүхийн хүрээлэнгийн захирал/
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг: Монголын тусгаар тогтнол, Ноёдын хагарал, Тодорхойгүй үхэл
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Түүхийн шинэ эрин XX-р зууны хэн үед Монгол орон өөрсдийн тусгаар тогэолын төлөө нэгдэн тэмцэж эхэлсэн юм. Монгол ноёд ,язүууртнууд эрхт төр, тусгааарр оршихуй Монголчууд бид газар шорооныхоо эзэн байх ёстой гэсэн үзэл санааны үзүүрт нэгдэн тэмцсэний үр дүнд 1911 оын өвөл М онгол орон харьцангуй бие даан орших болсон. Уг түүхэн үйл явлыг Монгол нөлөө бүхий лам, хар хэн бүхэн дэмжин сайшааж хамтран зүтгэсэн ч Монгол улс өөрөө тусгаар тогнолооо тунхаглан зарлаж төрийн цоо шинэ тогтолцоог бий болгон таван яамыг байгуулж түүнд уг хувьсгалыг тэргүүлэн оролцсон Ханддорж, Цэрэнчимэд , Чагдаржав зэрэг ноёд тохоон талибагдсаны иаргаашнаас эхлээд хэн хэнийхээ дээр вэ гэсэн мөчөөрхөл ажиглагдах болсон. Тухайлбал …Цэрэнчимэдийн бусадтай нэр хамтарч өргөсөн бичигт. “ …. эелэл тааллыг чхал болгон нөгөө дөрвөн яамыг дотоод яаманд бичиг илгээхдээ өргөн “хэмээн мэдүүлж ,харин дотоод яамнаас тэдгээрт нь аль алинд нь илгээн хэмээн бичиж ,явбаас шүүмжлэл үгүй”[1]хэмээн Богд хаанд мэдүүлж ёсоор болгуулсан нь бусад сайдын дургүйцлийг төрүүлэх болсон юм. Энэ үед хүрээнд сууж асан ерөний консул Любагийн Бээжинд мэдэгдсэн цахилгаанд “…Хүрээний сайд нарын хооронд сүрхий хурц зөрчил байна. ,засгийн хамаг эрх мэдлийг Па лам тэргүүтэй харчны хэдэн түшмэл гартаа авчээ”[2] гэжээ.
Энэ нь Монголын төрийн ноёд ,түшмэдийн хооронд ямар нэг хэмжээгээр засаглалын төлөөх тэмцэл эхэлснээсээ л ажиглагдах болсныг харуулж байна.
1911-1919 оны хооронд арав хүрээгүй жилийн дотор Монголын төрийг иүшиж байсан томоохон улс төрийн зүтгэлтнүүд ,ноёдууд тухайлбал Түшээт хан Дашням, 1912 оны 2р сард Засагт хан Содномравдан ,1912 оын 7р сардд Дотоод яманы сайд Равдан ,1913 оны 9р сард Бүгд ерөнхийлөн захирах яамны орлогч сайд Өвөр Монголын харъяат бинт чин ван Гончигсүрэн 1914 оны 4р сарын 20 –нд ,Цэргийн яаны анхны сайд далай ван Гомбосүрэн , 1914 оын 7р сард сангийн яамны анхны сайд түшээт хан Чагдаржав, 1915 оны 7р сард ,1919 оны 2р сард Ерөнхий сайд Т.Намнансүрэн мөн оын 7р сард Ерөнхий сайд шанзудба Бадамдорж зэрэг хүмүүс 27-53 хан насны хооронд нэн сэжигтэйгээр амь нас хохирчээ. Үүнийг архимвын баримт бичигт тулгуурлан ,учир шалтгааныг нь тодруулан судлах нь XX-р зуун эхний үеийн улс төрийн амьдралын дүр төрхийн нэгээхэн хэсгрйиг ямар нэгэн хэмжээгээр гаргахад туслах нь дамжиггүй. Учир нь Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч ноёдын амь нас ийм амархан хохирсон нь түүхчдийн анхааралд бага сага өртсөн хэдий ч судлаачид ихэвчлэн гадаад хоёр хөршийн зүгээс хайдаг бөгөөд дотоод хүчин зүйлийн талаас анхааран судласан нь багавтар юм. Мөн тэдгээр ноёдыг ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс амь насыг нт бүрэлгэв үү? хэрвээ тйим зорилгоор бол яах гэж ,хэнйи эрх ашгийнс үүднээс ,эсвэл энэ хүмүүс нь идэр залуухан гучин хэдхэн насандаа гэнэт бие барцгааь уу эсвэл жам ёсоороо юу? Гэсэн олон олон хариу нэхсэн асуулт цуврана. Гэхдээ биднйи хувьлд хэн нь хэнийгээ хорлоь гэх зэрэг асуудлыг тодруулж чадахгүй нь ойлгомжтой, гагцхүү эдгээр хүмүүсийн нас барахынхаа өмнө хүмүүстэй хэрхэн харилцсан,амь насыг нь хороох шалтгаан гарч байсан уу, ямар үхлээр үхэв гэх зэргийг тодруулахыг оролдов.
Анх 1911 онд Богд Жибзундамба хаан өргөмжлөх тухай санал халхын ноёдын дунд гарахад үнддсэн хоёр санал байв. Бадамдорж тэргүүтэй хсэн ноёд ихэсийн дийлэнх олонхи нь сүсэгтэн олын дунд Богд гэгээний нөлөө ихийг харгалзан улсын хаан болгох ,нөгөө хэсэг тухайлбал Ханддорж ,шарын талын Да лам Цэрэнчимэд нар Богдыг биш хамн Түшээ хан Дашнямыг улсын хаан болнох санал гарч нэлээд зөрөлдсөний эцэст дийлэнхийн санал ёсоор Богд Жибзундамбыг хаан ширээнд залах болжээ. Тэрхүү их ёслол дээр хаан ширээнд албан ёсоор суух хүн Дашням “… би бол энэ Түвд гаралтай Жибзундамбыг бодвол их Чингис хааны угсааны дотроос хамгийн ахмад нь билээ.[3]хэмээн өрсөлдөх санаа гаргажээ.
Гэтэл энэ үед Дашням дөнгөж 24 настай байсан тул ахмад гэдэг үгийг тэрээр ах насны ахмад биш, ахлах тэргүүлэх байр суурьтай гэсэн үүднээс хэлсэн нь илэрхий байна.удаогүй Богд Жибзундамба хутагт өөрийн ордондоо урин залах үед буюу 1911 оны 2 сард нийслэл хүрээнд ирэх үедээ …. Түшээт хан Дашнямын бичигт хуар өьчин тохиолдож эм гүрэн элдвээр шавдан засуулсаар боловч эдгэн чадсангүй. [4] хэмээн нас баржээ. Энэ тухай Харбин хотноо хэвлэгддэг “Харбинсий Вестник сонинд …..түшээ хан цэцэг өвчнөөр өвчилж үхэв”[5]. Гэсэн бол Оросын академич И.М. Мйсзий “Түшээт ханыг хорлуулж үхсэн яриа нутгийнхны дунд байдаг” [6]гэжээ. Энэ бүгдээс үзэхэд Дашням нь 24-хөн насандаа жам ёсоороо таалал болсон бол энэ мэт олон таамаг мэдээ ,яриа гарах нь юу л бол. Ямар нэгэн сэжүүр санагдсан бололтой. Түүнийг нас барсны дараа Богд хаанаас буулгасан нэгэн бичигт “….Зарлиг Дашням чингэж бие өнгөрсөн нь үнэхээрийн хөөрхий их л нүгэлтэй тул түүний хойдын буян сангаас 100 лан мөнгө шагнав. [7]хэмээн лүндэн буулгасан байна. Юутай ч түшээт ханы үхэл нв зүгээр бус ,гэхдээ манай судлаачдын үздэг шиг Орос,Хятадын талаас биш харин дотоод хүчин зүйлээс хайвал үнэнд илүү дөхөх нь лавтай бололтой.
Мөн үүнээс хоёрхон сарын дараа халхын 4 ханы нэг Засагт хан Содномравдан гэнэтийн үхлээр таалал төгсчээ. Түүнийг хэрхэн нас барсан тухай нэгэн сонирхолтой дурдатгалд тулгуурлавал ,Гандантэгчилэн хийдийн хамба байсан түүхч ,Эрдэнэпил агсаны дуртагснаар “….1912 оны хавар Засагт хан таалал төгсөв. Нэг өдөр Дашинчоймбол дацанд хурал хурж байсан бүх лам нарыг засагт ханы бие муудсан тул аваачиж ном уншсан юм. Маргааш өглөө нь засагт ханы харъяат нэгэн ламаас асуухад манай хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж очоод тэнд хор зооглосон юм гэнэ. Тэгээд үнээний сүү уугаад тус болсонгүй нас эцэслэлээ гэжээ. Энд анххаарал татах нэг зүйл бол түүний өвчнийг эдгэрүүлэхийн тулд сүү хэрэглэсэн нь гайхалтай. Өөрөөр хэлбэл хордсон байж магадүй гэсэн үүднээс түүнд сүүний эмчилгээ хэрэглэсэн болов уу.
Дараагийн нэг анхаарал татах хүн нь Моьнгол улсын засгийн газрын орлогч сайд Өвөр Монголын харъяат ,бинт чин ван Гончигсүрэн юм. Тэрээр Монгол төрйин тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг зориулж ажилласан гэгддэг. 1913 онд да лам Цэрэнчимэдийн хамт Япон улсаас тусламж гуйхаар явж байсан. Гончигсүрэн Монгол улсын төрийн зарим нэгэн алдаа мадагтай зүйлд анхаарч шүүмжилж байсан нь ажиглагддаг. Тухайлбал нас барахынхаа өмнөхөн цэргйин яамын анхны сайд эрдэнэ далай ван Гомбоосүрэнгийн үйл ажиллагаа сул байгааг зургаан зүйлээр шүүмжлэн хэлэлцэхийг богд хаанд айлтган өргөсөн бичиг өнөө хир архивын дансанд хадгалагдаж байна. Үүнийх нь хариуд далай ван Гомбосүрэн няцаасан хариу барьснаас дөрөв хоногийг дараа нас нөгчсөн[8] бол түүнтэй заалдагч Гончигсүрэн мөн хэдхэн хоногийн дараа “өвчний учир таалал төгссөн нь”[9] нь сэжигтэй үхлүүдийн нэг мөн бөгөөд ямар нэгэн этгээд тэдний харилцааны зөрчлийг овжин ашигласан байх. Сонирхолтой нь яг энэ үед Да лам дотоод яамны сайд Цэрэнчимэд баруун хязгаарт томилогдн явах үедээ одоогйин Увс аймгйин нутагт “хуучин өвчин үгдэрч хөдөлсөн нь замын зуур эмчлүүлэн илааршсангүй боловч зарлигийг хүндэтгэн дагаж хэрэхэвч уг хэрэгт хүрэх газарт хүрмой хэмээн хатамжлин явсаар …. Дэажээлэн хүрээний газарт буудаллаж эм гүрмээр шаардан шамдаж засуулж бага илаарших төлөв олж ,бйу хэмээж байсан ч хаван үүссэн ч гайгүй хэмээн хүрэх газарт хүрч улсын зах хззгаарыг үзэж оноосон албаан дуусгаж Богд гэгээний туйлын таалалд нийцүүлэн чадмой хэмээсээр энэ сарын шинийн долоонд тахиа цагт сайд
…..Улс төрийн албыг дуусгаж чадсанүгүй нь үнэхээрийн хайран нулимс цувруулан дахин дахин гэрээслэн хэлж гэнэт амьсгал татаж насан нөгчив.[10]гэжээ. энэн үед түүний тулах түшмэлээр ажиллаж байсан. Г.Наваанамжил “… да лам Цэрэнчимэдийг зарлигаар тохоон явуулжээ.Энэ нь ч наагууураа буруун хязгаарыг тохинуулах хэргийг чухал болгосон хэрэг мэт боловч , цаагуураа сайн ноён ханы зэрэг хар сайдууд нь улс төрийн ажил дээрээ ямагт алдагдалыг гаргах учир да ламаас элдэвт залруулах, ятгах,эсэргүүцэх, зөрөлдөх зэрэг нийлэмжгүй явдлаас түр зуур ч болов баруун хязгаарт түлхэж зайлуулахыг бодсон ажээ[11]. Үнэхээр ч Т.Намнансүрэн ,Цэрэнчимэдийн хооронд бага сага зөрчил байсан юм. Тэр нь Намнансүрэн хаант Оросод 1913 онд айлчлахдаа “Оросын санхүүгйин зөвлөлийг Монголд ажиллуулахыг зөьшөөрсөн нь хэзээнээс улс төр,эдийн засгийн хувьд биеэ даан орших арга замыг баригч да ламд тааалагдаагүй нь лавтай. Гэхдээ ерөнхий сайд Намнансүрэн тийм зүйлийг хийх хүн хараахан биш гэсэн саналыг зарим эрдэмтэд хийсэн нь бий. Энэ нь үнэний хувьтай. Харин Да ламын үхэл үнэхээр сэжигтэй санагдвал ёстой гадаад хүчин зүйлээс хайх нь зөв. Ялангуяа тэр хаант Оростйо эдийн засгийн асуудал дээр эрс сөргөлдөж байв. Оросын төлөөлөгч И.Я.Коростовиц гадаад яамны сайд С.Д.Сазановт “..Да лам Оростой ойртохыг эсэргүүцдэг манай хамгийн том дайсан бөгөөд биднийг Монголыг боолчлохыг эрмэлзсэн хэмээн буруутгаж байна.,түүнийг засгаас зайлуулах хэрэгтэй[12] гэж1912 оны эцэст мэдэгдсэн байна. Да лам дараагйин ээлжинд тухайн үеийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн Ханддорж байв. Чин Ван 1915 оны хавар шинийн зургаанд Богд хаанд золгохоор очсоны маргааш дунд голын мөсөн дээр харамсалтайгаар амь хорлогдсоныг архивын баримтанд “мориноос унаж нас барсан[13] “ гэжээ юм.мөн л хааны ордонд зочилсны дараа далд аллагын суманд өртсөн байна. Түүний үхлийн тухай манай эрдэмтэд Богд Жибзундамба болон Бадамдорж нарны хамт алсан гэсэн байхад, ,Хятадын судлаачид Оросод үнэнч ноход түүнйиг алсан гэж үзэцгээсэн нь магадлал багатай юм. Тухайлбал богд хаан түүнийг нас барсныг сонсоод асар их гашуудан эмгэнэж байсан ба түүнтэй анхнаасаа хамтран тэмцэж ,зүтгэж явсан ба хорлох үндэсэлэл бага вс. Хоёрдугаарт, Ханддорж бол Оросын талыг хамгийн ихээр баригч зүтгэлтэн мөн. Тиймээс энэ хоёр дүнэлт нь баталгаа багатай. Тухайн үеийн улс төрийн зүтгэлтнүүдээс ихээхэн сэжиг бүхий хорогдсон хүний нэг нь түшээт гүн сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайд Г.Чагдаржав юм. Г.Чагдаржав нь Монгол улсын хувь заяаг шийдэх хамгийн эгзэгтэй ,ээдрээтэй нөхцөл байдалд Орос ,Хятад хоёр улстай тууштай есөн сар гаруй чи би дээ тулж эвлэж зөвшилцсөний эцэст монгол улс өөртөө засах эрхтэй үлдсэн нь томоохон амжилт байсан юм. Г.Чагдаржав хиагтын хэлэлцээрээс ирсний ердөө сарын дараа дээш өргөсөн нэгэн бичигт “….шавь боол Чагдаржав миний биед энэ зуны сүүл сараас эхлэн дээш хөөрч амьсгал давчих ба хүчтэй ханиалгах зэрэг өвчин тохиолдсон нь элдэвээр шавдан засуулсаар боловч илаарших төлөвгүй нэ дордон маш зовиур бүхий хэвтэж буй ану …өвчнийг чөлөө шагнан олгоно уу [14] . хэмээн гуйж чөлөө аваад 11 хоногийн дараа “… Чагдаржавын өвчнийг шаардан засуулсан боловч илаар болон чадсангүй улам хүндэрсээр энэ долоон сарын 16-ны хулгана цагт (1цагт) нэгэнт наснаас нөгчив[15] гэжээ. Ийнхүү тэргүүн сайдууд болох Ханддорж , Цэрэнчимэд,Гомбосүрэн, Чагдаржав, Гончигсүрэн болон Содномравдан,Дашням зэрэг ханууд нарыг хөнөсөн аллага эцсийн сум Монгол улсын ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэнд тусах нь гарцаагүй болсон гэж үзэх бүрэн үндэслэл байна. Намнансүрэнг хэдийвээр архивын баримтанд өвчнөөр нас эцэслэлсэн гэж бичсэн ч үнэн байдал тийм биш бололтой. Бодохул ,Монгол улсын төрд үлдээд байсан хамгийн нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн энэ хүн бараг ганцаардаад байлаа. Энэ үед Монгол улсын төрийн тусгаар тогтнол орших уу ,эс орших уу гэдэг хамгийн эгзэгтэй үед Хятадын эрхэнд орохыг эсэргүүцэх хамгийн гол саад болох хүн нь Намнансүрэн байсан юм. Түүнийг учир битүүлэг байдлаар нас барсан гэдгийг батлах өөр нэгэн баримт болох Буриад зон нэгэн бичигт “..Богд Чингис хааны язгуур үндэсний үр ,маш ариун тунгалаг оюунт ерөнхий сайд сайн ноён ханыг хорлосон нь даанч өнгөргүй, ,муу хоронд хамаг бие нь шарлаж хилсээр өөд болсон гэсэн ба Д.Бодоо, Б.Догсом нараас 1920 онд Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газарт өргөсөн бичигт “……Бээжин засгийн газрын ховдог харгис үзэлт эрх баригчид сайн ноён хан мэтийн үнэнхүү сайдуудыг хороор алж арилгав гэж бичсэн хоёр баримтаас үзвэл Хятадын тал холбогдолтой нь илэрхий.
Эцэст нь тэмдэглэхэд
Олноо өргөгдсөн Монгол улсын тарийн зүтгэлтнүүдийн дунд эрх ашиг, нэр төр,албан тушаалын зөрчил ямар нэг байдлаар байсан нь архивын баримтаас мэдэгдэж байна.
Тухайн үеийн тэргүүлэх ноёд ,лам нарын хооронд гарсан эдгээр зөрчил нь гадаадын элдэв хүчин болон дотоодын зүгээс овжин ашиглаж улмаар амь насыг нь элдэв нууц байдалтайгаар хороох явдал байсан бололтой.
Ийнхүү Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг зориулан хамтран тэмцэж байсан нэгэн үеийн улс төрчид маань учир битүүлгээр таалал төгссөн нь Монгол орны цаашдын хувь заяанд ч нөлөөлөхгүй байж чадаагүй юм. Зарим архивын баримт бичгүүд нь шинжлэх ухааны эргэлтэнд анх орж буйгаараа сонирхол татаж болохуйц юм.
Цаашид тухайн асуудлыг олон шинжлэх ухааны нарийн онол арга зүй, зарчмаар баримтыг уялдуулан буйлуулж судалваас нэн сонин дүр зураг гаргаж чадваас Монгол орны ирээдүйн түүхэнд түхэн сургамжийн ач холбогдолтой болов уу.
[1] Монгол улсын түүхийн төв Архив. ФА-2 , хн-23“, тал-53.
[2] Международные отношения в эпоху имперализма .Сери 2 ,т-20,151-р тал М. 1938г.
[3] Г.Навааннамжил “Гадаад Монголын автономит үеийн түүх “ гар бичмэл Түүхийн хүрээлэнд буй . 81-р тал
[4] Монгол улсын Түүхийн хүрээлэнд буй .81-р тал
[5] “Харбинский Вестник” 1912 г. №24 .
[6] И.М. Майский “Современная Монголия “ Иркутск 1912.г.275.
[7] Монгол Улсын Түүхийн Төв Архив. ФА-47, т-№, хн-.6, тал-1
[8] Монгол улсын түүхийн төв архив Фа-47,т-№ ,хн-6 ,тал-1 .
[9] Монгол улсын түүхий төв архив Фа-173,т-1 ,хн-138,тал-3
[10] Монгол улсын түүхийн төв архив. Фа-141 ,хн-33,тал-25.
[11] Г.Навааннамжил “Өвгөн бичээчийн өгүүлэл” 1959 он УБ .Тал-201
[12] Международные отношения в эпоху имперализма.Сири 2 т-20 ,стр-471. М. 1938г
[13] Монгол улсын түүхийн төв архив Фа-173 т-1 ,хн-139, тал10
[14] Монгол улсын түүхийн төв архив. Фа-173 т-1, хн-138, -39
[15] Монгол улсын түүхийн төв архив Фа-173, т-№ хн-141-19