Б.Ганболд
/“Их засаг” Дээд сургуулийн IV-р курсын оюутан/
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг: Засаглал хуваах онол, Монгол Улсын Үндсэн хууль, Ардчиллын амин сүнс, Төрийн чиг үүрэг, Хууль тогтоох засаглал, Гүйцэтгэх засаглал,Шүүх засаглал, Үндсэн хуулийн Цэц
Оршил хэсэг
Аливаа ардчилсан төрт улсуудын үндсэн хуулийн үндэс нь төрийн эрх мэдэл хуваарилах онол байдаг.[1] Монгол улс уг зарчмаас гажаагүй юм. Иймд Монголү улсын 1992 оны шинэ үндсэн хуулийн нэгэн ололттой тал бол төрийн эрх мэдлэл хуваарилах онолыг үндэс болгосонд оршдог.[2]гэж эрдэмтэн судлаачид үздэг билээ. Миний илтгэлийн судалгааны ач холбогдол нь шинэжлэх ухааны аргуудад тулгуурлан бичсэни йзэрэгцээ төрийн эрх мэдэл хуваарилах онол ,практикийн талаарх тодорхой мэдлэгийг олж авах, бусдад хүргэх уг онол Монгол улсын хувьд хэрхэн хэрэгжиж байгаа ,цаашдаа уг онолыг улам боловсронгуй болгон хөгжүүлэхд харгалзах зүйлсийн талаар хөндөн судалсанд оршиж байгаа юм. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын агуулга,мөн чанар нь уг онол ёсоор төрийн засаглал бүр (хууль тогтоох, гүйцэтгэх,шүүх,) өөөрт чанд хуваарилагдсан чиг үүрэг,эрх мэдлээ хэргэжүүлэхдээ :
- Бие даасан хараат бус байх
- Эрх мэдэл нь тодорхой хязгааарлалттай байх
- Харилцан хамаарал бүхий хяналт,тэнцэлтэй байх
- Аль нэг илүү эрх дарх эдлэхгүй байх
- Тэдгээрийн явуулж байгаа үйл ажиллагаа нь төрийн нэгдмэл цогц үйл ажиллагаа байх шинжийг агуулж байдгаар тодорхойлогдоно.
Төрийн эрх мэдэл хуьаарилах онолдын аяч холбогдол нь ард түмний эсрэг төрийн засаглалуудын байгууллагуудыг ашиглах явдлаас урьдчилан сэргийлэх ,таслан зогсоох тийм яьдлыг гаргахгүй байх, Үндсэн хуульт ёс бүрэдлэн тогтох үзэл санааг төлөвшүүхэд бүрнээ оршдог.[3]Төрийн рэх мэдэл хуваарилах үзэл санааг анх Герийн нэрт сэтгэгч Аристотель, Плато нар дэвшүүлэн гаргасан бөгөөд 17-18 дугаар зууны үеп Английн гүн ухаантан Джонн Локк Францын гүн ухаантан Ш.Л. Монтескью нар шинэжлэх ухааны эргэлтэнд оруулсан[4] байна . Төрийн эрх мэдлэ хуваарилах онол нь доорх үндсэн гурван зарчимтай .[5]
- Төрийн чиг үүрэг ,үйл ажиллагааны дагуу тодорхой хязгаартай хөдөлмөрийн хуваарь хийгдсэн байх .
- Төрийн засаглалыг хэрэгжүүлэгч хууль тогтоох ,гүйцэтгэх,шүүх,эрх мэдлийн байгууллагуудын хоорондын харилцаа харилцан тэнцэлтэй байх .
- Засаглалын рэх мэддийг дээрх байгууллагууд бие даан хэрэгжүүлдэг байх.
Нөгөө талаараа уг зарчмыг “төрийн эрхэлдэг ажлыг хуваарилах” гсэн утгаар авч үздэг. Төрийн байгууллагуудын хооронд чиг үүрэг, ,эрх хэмжээг хуваарилан харьцуулах, байгууллага бүр хуьаарьт ажил, оногдсон бүрэн эрхээ бүе даан хэрэгжүүлдэг байх, мөн тэр нь бусад байгууллагын шийдвэрт санаа бодлоо сөргүүлэн тавьж,үүгээрээ үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр хяналт тавьж нөлөөлөх (харилцан тэнцэлтэй байх )боломжтой байх нь уг онолын зарчмынн гол бүрдүүлбэр[6] мөн.төөрийн рэх мэдлэ хуваарилах онолын хүрээнд засаглах хуваах хатуу ба зөөлөн хувилбар гэсэн ойлголт байдаг. “Хатуу хувилбараар засаглал хуьаах нь засгийн газар парламениаас хамаарал багатай ,харин төрийн тэргүүний институттэй холбогдсон байдаг. Зөөлөн хувилбарын хувьд засгийн газар нь парламентаас илүү хамаарч байдаг. Жишээ нь ,нэгдсэн улсын Ерөнхийлөгч гүйцэтгэх мэдлийг хэрэгжүүлнэ. [7]Өөрөөр хэлбэл АНУ-д Ерөнхйилөгч Конгресоос харьцангуй хамаарал багатайгаар засгийн газраа байгуулна гэсэн үг. Харин Монгол улс нь засаглал хуваах зөөлөн хувилбарыг сонгон авсан бөгөөд энэ Монгол улсын засгийн газар нь Парламентасаа харьцангуй илүү буюу шууд хамааралтай байна гэсэн үг. [8]
Агуулын хэсэг
Монгол улсын 1992 оын шинэ Үндсэн хуулийн нэг олоттой тал бол засаглал хуваарилах онолыг үндэс болгосонд оршино.Уг онол ёсоор Монгол улсын Үндсэн хуулийн 3 дугаар бүлэгт.[9]
- Хууль тогтоох –УИХ
- Гүйцэтгэх –Засгийн газар
- Шүүх-Шүүх хэрэгжүүлэхээр тогтоосон билээ.
Монгол улсад засаглал хуваарилах онолын үндсэн гурван зарчмын доорх нэгэн зарчим нь бүрэн хэрэгжиж(хангагдаж) чадаагүй гэж үзэж байна. Энэ бол засаглал бүр харилцан тэнцвэртэй (хяналттай )байх зарчим юм.[10]Энэхүү зарчмын жинхэнэ утгаараа хэрэгжиж (тусгагдаж ) чадаагүй явдал бол Үндсэн хуульт ёсны амин сүнс болсон засаглал хуваарилах онолын үндсэн зарчмуудын үзэл санааг бурууу тусгасгнаас өнөөдөр засаглалын аль нэг салаа мөчир (мэдээж УИХ гэдэг нь ойлгомжой) давамгайлах өөрийгөө хязгаарлах механизм үгүйлэгдсэнээс тэр юм[11] гэж УИХ-ын гишүүн хуульч Б.Дэлгэрмаа дүгнэсэн нь уг зарчмын үзэл санаа Монгол улсад алдагдсан гэдгийг нотолсон чухал тодорхойлолт болсон байна. Монгол улс дахь төрийн эрх мэдэл хуваарилалтыг боловсронгуй болгоход төрийн эрх мэдэл хуваарилах онолын дагуу доорхи зүйлсийг харгалзан үзэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Үүүнд:
- Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын ИХ Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн заалт нь эрх мэдэл хуваарилалтыг өрөөсгөл болгосон. Учир нь;
- Төрийн эрх барих дээд байгууллага гэж УИХ-ыг томъёолсон мөртлөө төрийн хууль тогтоох дээд байгулллага гэж тоъёолоогүй.
- Төрийн эрх барих дээд байгууллага гэж УИХ-ыг томъёолсон нь ;
- Харилцан тэнцэлтэй байх
- Бусдаас илүү эрх мэдэл эдлэхгүй байх гэсэн төрийн эрх мэдлэ хуваарилах онолын үндсэн үзэл санаатай харшиж байгаа юм. Энэ нь дөнгөж бүрэлдэн буй төөрийн байгуулалд сөргөөр нөлөөлөх,нөгөө талаасаа гүйцэтгэх ,шүүх эрх мэдлийн нөлөөллийг сулруулах түүнчлэн улс төрийн хариуцлага хүлээлгэх тогтолцоо бүрэлдэн тогтохгүй сул талтайг анхаарах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн тайлбарын асуудал. Өнөөдрийн өндөрлөгөөс харахд УИХ-аас өөр байгууллага Үндсэн хуулийг тайлбарлах эрх байхгүй,өөрөөр Үндсэн хуулийн Цэц,Улсын дээд шүүхэд үндсэн хуулийг тайлбарлах эрх олгогдоогүй. Яагаад УИХ тайлбарлах эрхтэй байна вэ гэвэл тэрээр Аутент, легал тайлбар хийнэ гэсэн үг. Энэ нь төрийн Хууль тогтоох дуээд байгууллага өөрийн гаргасан хуулийн хэм хэмжээг тайлбарлахыг хэлдэг бөгөөд тайлбар нь хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр байдаг. [12] Жишээ нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34 –дүгээр зүйлд уг иайлбар тусгагджээ. Гэхдээ УИХ-аас Үндсэн хуулийг тайлбарлах нь учир дутагдалтай юм. Энэ нь
- УИХ хууль тайлбарлах практик туршлага багатай.
- УИХ-ын гишүүн бүр хууль зүйн дээд боловсролгүй.
- УИХ өөрөө жинхэнэ улс төрийн шинжтэй байгууллага учир түүнээс эрх зүйн шинжтэй гэхээсээ илүү улс төрийн шинжтэй тайлбар гарч болзошгүй юм. Нөгө талаар УИХ үндсэн хуулийг тайлбарласан удаа ердөө хоёрхон, нэг тайлбар нь ерөнхийлөгчийн хоригоор няцаагдсан (зөвшилцөх) харин уугуул иргэн гэсэн тайлбар нь хүчинтэй байгаа.
Харин Үндсэн хуулийн Цэцэд Үндсэн хуулийг тайлбарлах эрхийг олговол
- Өөрөө Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэл гаргадаг учир түүнийгээ хамгаалсан тайлбар хйих талтай.
- Цэцийн тайлбар хууль зүйн үндэслэл муутай бол түүнийг хэн,хэрхэн хянах вэ гэсэн ээдрэтэй асуудал гарч ирнэ.
- Цэцийн гишүүн гагцхүү хууль зүйн дээд боловсролтой байх шалгуур байхгүй. Жишээ нь Одоогийн үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүн хууль зүйн дээд боловсролгүй хүмүүс сонгогдсон байгаа.
Улсын Дээд Шүүхэд Үндсэн Хуулийг тайлбарлах эрхийг өгвөл
- Хууль тайлбарлах практик туршлага бий.
- Хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн мэргэжлийн албан хаагчид байдаг.
- Улс төрөөс харьцангуй хөндий байх тул нэлээд боломжтой.
Гэхдээ минйи бие үндсэн хууль тайлбарлах эрхийг дээрх субьектуудын аль нэгэнд нь заавал олгох нь туйлын зөв гэж үзэж байгаа юм биш ,Гэвч Үндсэн хуулийн тайлбар зайлшгүй шаардлагатай гэдэг нь амьдралаас урган гарч байгааг та бүхэн мэргэн оюун ухаандаа тунгаана биз ээ. Төрийн эрх мэдэл хуваарилах онол ёсоор бол Үндсэн хуулийн тайлбарыг шүүх эрх мэдлэлд хамааруулсан байдаг. Энэ нь эрх мэдлийг тэнцвэржүүхэд чухал нөлөө үзүүлж байдаг.
Өнөөдөр зөвшилцөл гэдэг үг хэрүүлийн алим болоод байна. Хэн нэг этгээд өөрийн үзэл бодлоор ойлгон тайлбарлаж улмаар төрийн үйл ажиллагааг хямралт байдалд оруулж болзошгүй байгаа билээ. Тухайлбал уг үгнээс болж УИХ-аас Засгийн газрыг байгуулахгүй маш их хугацаа алдаж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Зөвшилцөх гэдэг үгийг Улсын Дээд Шүүхээс тайлбарласан гэж зарим судлаачид үздэг. Үнэндээ Үндсэн хуулийн зөвшилцөх гэдэг үгийг тайлбарлдаагүй тийм ч эрх байхгүй. Харин Ерөнхийлөгчийн тухай хууль дахь зөьшилцөх гэдэг үгийг 1996 оны 6-дугаар сарын 28ны өдрийн №216 тоот тогтоолоороо доорхи бадлаар тайлбарласан.
Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан “Зөвшилцөх” гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодохойлоогүй бол Ерөнийлөгч УИХ буюу Ерөнхий сайд тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль,бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр, авах гэж буй арга хэмжээний талаар хуульд заасан байгууллага албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно.
Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан зөвшилцөх журмыг энэ тайлбарын нэгэн адилаар ойлгоно. [13]
Гуравдугаарт. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-аас Үндсэн хуульд долоон нэмэлт өөрчлөлт оруулсаны дотроос миний сэтгэлийг хамгийн их зовоож буй УИХ-гишүүн Засгийн газрын гишүүн байж болохоор тогтоосон явдал юм. Аз болоход Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэж үнэнхүүзөв дүгнэлт гаргалаа. Гэхдээ л УИХ хаьрын чуулганаараа уг асуудалд хэрхэн харагдах нь өнөөдрийн өндөрлөгөөс бүрхэн байна. Уг нэмэлт өөрчлөлт нь төрийн эрх мэдэл хуваарилах онолыг ноцтойгоор зөрчиж байгаа юм.
Хууль тогтоох ,гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэн (төрийн эрх мэдэл хуваарилах үзэл санааг үндэслэгч эцгүүд тухайлбал ,Ж.Локк хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг аль болох зааглахыг эрмэлзэж байсан . Ш.Л.Монтескью хууль тогтоох рэх мэдэл ,гүйцэтгэх эрх мэдэлтэ нэгдвээс ямар аюулд хүрч болохыг шинжлэх ухаанд үндсэлэлтэйгээр тайлбарласнбг харгалзах нь чухал байна.
Хууль хэрэгжүүлэх,хууль тогтоох болон хуулийн хэрэгжилтийг хянах гэсэн хоорондоо сонирхлын зөрчил бүхий энэ эрх үүргийг нэгэн субъектэд эдлүүлэх нь эрх зүйт төр ,үндсэн хуульт ёсын үзэл санаанд харш юм. Улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашиж байгаа явдал нь хяналтыг алдагдуулж төрийн эрх мэдэл хуваарилах онолд ноцтой хохирол учруулж байгаа маш том гажуудал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 199. Оны 7 сарын 17 ны 6 тоот дүгнэлт 199. Оын 9р сарын 7ны 3тоот тогтоолоор УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн сайдын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй.[14]гэсэн шийдвэрийг гаргасаар байтал УИХ-аас УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн байж болно гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь Монгол улсад үндсэн хуульт ёс бүрэн бүрэлдэн тогтоогүйн тод илрэл болж байна. Өөрөөр хэлбэл УИХ ,Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байна. Гэтэл АНУ-д Конгресын бйарны гадаа хүмүүс АНУ-ын Төрийн далбааг шатаахад АНУ –ын дээд шүүх уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзээгүй. Тиймд ард түмний зүгээс Билл Клинтод та АНУ-ын Ерөнхийлөгч мөртлөө яагаад ийм явдалд үг дуугарахгүй байна вэ? гэсэн асуултыг тавихад :Би шүүхийнхээ шийдвэрийг хүндэтгэж байна хэмээн хариулсынг бид зөвөөр тусгаж авах хэрэгтэй. Үндсэн хуульт ёсны мөн чанар үүнд оршдог.
Дүгнэлтийн оронд тэмдэглэн хэлэхэд Монгол улсад төрийн эрх мэдэл хуваарилах онол хэрэгжээд төдийлөн удаагүй боловч түүний зарчим ,хэлбэр, зэрэг нь тодорхой хугацаанд биеллээ олж байна. Цаашид ч улам боловсронгуй болон хөгжинө гэдэгт гүнээ итгэж байна.
[1] Т.Сэнгэдорж “Монгол улсын төр эрх зүйн үндэс” УБ.., 1998.т.40 .
[2] В.Удвал “Удирдлагын эрх зүй” УБ.., 1999.т.40.
[3] Д.Лүндээжанцан ,Ч.Энхбаатар “Монгол улсын Үндсэн хуулйин эрх зүй” УБ хот.., 1996..т.96.
[4] Д.Дүгэржав Бизнесийн рэх зүй УБ.., 1999.т.11
[5] “УТБА-ийн лекцийн эмхэтгэл” ( Б.Дэлгэрмаа “Үндсэн хуулийн онол Практикийн асуудлууд”) УБ.., 1999.т.10
[6] А.М. Барнашев “Теория Раздельния властей: становление, разделение применение” томск .., 1998.стр. 66.
[7] “АНУ-ын Үндсэн хууль” 1787 он .
[8] П.Лүндээжанцан,Ж.Болдбаатар “Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал” УБ.., 1997.т.353 .
[9] “Монгол улсын Үндсэн хууль” 1992 он .
[10] “Шинэ толь сэтгүүл” 1994.т.30.
[11] “УТБА-ийн лекцийн эмхэтгэл” 1999.т.10.
[12] С.Жанцан “Монгол улсын эрүүгийн ял эдлүүлэх эрх зүй” УБ.., 1996.,т. 95-96 .
[13] “Монгол улсын Дээд шүүхийн тайлбарын эмхэтгэл” 1999.
[14] “Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийг шийдвэрийн эмхэтгэл” УБ.., 2000.т.51.