С.Чулуунбаатар
/Доктор/
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг: Бэлчээрийн мал аж ахуй, Шилжилтийн үеийн өөрчлөлт ,XXI-р зууны дэлхий дахин, /Нүүдэлчдийн иргэншил,онцлог/,Эдийн засгийн тогтвортой хөгжил
Шинэ зуунд дэлхйин аль ч улс үндэстний нүүр царайг “Шинэ хүн-шинэ технологи-шинэ иргэншил” гэсэн өөр хоорондоо нягт уялдаа бүхий хөгжил дэвшлийн багц шалгуураар тодорхойлох болж байна. Энэ бол XX-р зууны сүүлийн хориод жилд дэлхйи дахинд бий болсон нийгмийн баримжаатай төрийн бодлого ,хүн төвтйэ хөгжлийн загварын зүй ёсны үр дүн билээ. Хүн төвтэй хөгжлийн загварыг амьдралд хэрэгжүүлэх үндэсний суурь дэвсгэр нь тухайн ард түмний үеэс үед уламжлагдаж ирсэн өвөрмөц иргэншил мөн. Тэр иргэншил түүхэн цаг үеийн өөрчлөлт хөгжлийг дагаж ,шинэчлэгдэн хөгжих нь ойлгомжтйо боловч тухайн үндэстний хүний хөгжлийн гол хүчин зүйл болдог.
Монгол улсын тухайд бол хүний хөгжлийн онцлогийг тодорхойлогч иргэншлийн нөхцөл нь бэлчээрийн мал аж ахуйд суурилсан нүүдэ иргэншлийн уламжлал дээр тулгуурласан орчин үеийн иргэншлийн бие даасан өвөрмөц хэлбэр юм. Монголын орчин үеийн шинэ иргэншлийн нол онцлог нь иргэншлийг цогцлон бүтээгч хүн ардын дийлэнхи нь орчин үеийн хот газар, сөн нэлээд хэсэг нв хөдөө гэж нэрлэгдэх амьдралын өвөрмөц орчинд амьдардгаар тодорхойлогдоно.
Монгол улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлтийн үйл явц XXI-р зууныг угтан тоссон дэлхийн хөгжлийн шинэ хандлагатай цаг хугацааны хувьд нйигмийн өөрчлөлтийн бодит агуулгын хувьд зохицонн уядлсан нь өнөө үеийнхэнд түүхэн шинэ боломж байлаа. Хоёр зууныг залгаж холбосон түүхийн нэгэн зурвса үед тохиож буй энэ боломжийг бодит үйл хэрэг болгох эрс огцом өөрчлөлтийн явцад хотын ба хөдөгийн хүн амын аль альных ньамвдралынн хэв маяг үндсээрээ шинэчлэгдсэн юм.
Шилжилтийн үе хэмээн нэрлэж дадсан сүүлийн 10 жил манай ард түмнйи хувьд нийгмийн тогтолцооны өөрчлөлтийн томоохон сорилтын он жилүүд байсан болохоор хүний хөгжил, нийгмийн хүрээний асуудлууд энэ үед ажилласан аль ч төрийн хувьд хамгийн ээдрээтэй бөгөөд эмзэг нарийн байдлаар тавигдаж ирсэн юм. Ийм учраас ардчилсан өөрчлөлтийн үеийн бүх засгийн газрын бодлого ,хөтөлбөр хүний төлөө нийгмийн бодлогыг анхаарлынхаа гадна орхиогүй гэж үзэж болно. Харин тэрхүү бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх бодит үйл ажиллагаа нүүдлийн иргэншлийн хөгжил , хөдөөгийн ч хүн амын амьдралд бодит нөлөөлөл ,тодорхой үр дагавартай бйасныг хэн ч үгүйсгэхгүй.
Дэлхйин аль ч бүс нутгийн ихэнхи улс оронд хүн ард нь аж ахуй ,үйлдвэрлэл,амьдралын хэв шинж, орчин нөхцөлийнхөө байдлаар хотын ба хөдөөгийн гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваагдаж байдаг. Энд “хотын” гэдэг ойлголт бүх улс оронд ерөнхийдөө адилхан стандарт маягийн утгатай байдаг бол “хөдөөгийн” тухай ойлголт нь тухайн улс орны түүхэн уламжлал,газар нутаг, хүн амын тоо, аж ахуй ,эдийн засгийн амвдралын өвөрмөц онцлогийг тусгасан өөр өөр утга агуулгатай байдаг билээ. Үүнээс үндэслэн суурин иргэншилтэй улс орнуудад “хот тосгоны харилцаа” нүүдлийн иргэншилтэй улс орнуудад “хот хөдөөгийн харилцаа”-ны тухай асуудал яригддаг.
Монгол улсад “хот” хэмээх ойлголтыг олон улсын жишиг хандлагын дагуу хуулиар нарийвчлан тодорхойлсон бйадаг. Харин “хөдөө” хэмээх ойлголтын тухайд тийн хуульчилсан тодорхойлолт үгүй юм. Зөвхөн шинжлэх ухаан болон нийгэм улс төрийн нийтлэл,ном зохиолд түгээмэл хэрэглэгддэг утга санаа бий. Ийм утга санаагаар “хөдөө” гэдэг ойлголтод хотын зэрэглэлд хамаарахгүй цөөн хүн амтай суурин газар (сум,багийн төв) нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц технологийг дагаж бий болсон малчны хот,хот -айл, малчин өрх-айл, газар ариаланнгийн жижиг суурин,орчин үеийн фермерйин маягийн жижиг ахуй зэргийг хамааруулдаг. Чухамхүү хөдөө нутагт л олон зууны иргэншлийн дэвшилт өь сан хүн амын амьдралын илүү өргөн хүрээнд өвлөгөн хадгалагдаж байдаг. Энэ утгаараа монголын хөдөө бол нүүдлийн иргэншлийн болон хүни йхөгжлийн судалгааны хамгийн гол бөгөөд нэн сонирхолтой объект, шинжлэх ухааны танин мэдэхүйн шавхагдашгүй өв сан юм.
Монгол орны хот бол эртний нүүдэлчдийн болон Дорно дахины хот байгуулалтын уламжлалыг орчин үеийн хотжилтын үйл явцаар баяжуулах үндсэн дээр үүсч хөгжсөн бөгөөд үйлдвэрлэл,соёл,шинжлэх ухаан, боловсролын томоохон төвүүд байдийн зэрэгцээ хотын болон хөдөөгийн оршин суугчдын хооронд олон талт харилцаа үүсгэдэг хүмүүсийн амьдралын өвөрмөц орчин юм. Гэхдээ хотын хүн амын амьдралын хэв маягт ч бас нүүдлийн иргэншлийн олон чухал үнэт зүйл өвлөгдсөн байдгийг үгүйсгэж болохгүй.
Өргөн уудам газар нутагт хүн ам таруу суурьшсан, нүүдлийн ба сүүрин иргэншлийг төр улсынхаа түүхийн бараг бүхий л үед өвөрмөц байдлаар хослуулан хөгжүүлж ирсэн ,эдүгээ ардчилал ,зах зээлийн харилцаанд эргэлтгүй шилжиж буй Монгол орны хувьд хот хөдөөгийн харилцааг зохистой хөгжүүлэх явдал нь макро түвшинд бол глобальчлал ба олон иргэншлийн идэвхитэй харилцан нөлөөллийн нөхцөлд нүүдлийн ба суурин иргэншлийг оновчтой хэлбэрээр ,үр өгөөжтэй хослуулах замаар эртний Монголын уугуул нутагт цоо шинэ иргэншлийн хэв маягийг цогцлоох тухай асуудал болон тавигддаг юм.
XXI-р зуун нйигмийн амьдралын глобальчлал ,олон иргэншлийн харилцан нөлөөллийн зуун болно. Тодорхой бүс нутаг, тусгаар улс үндэстний хүсэл зориг,ташаалаас үл шалтгаалан дэлхий нийтийг хамран өрнөж буй глобальчлалын үйл явц бие даасан иргэншил бүхий улс орны хөгжилд цоо шинэ нөхцөл байдал, шинэ боломжуудыг буй болгож байна. Тухайлбал:
- Тодорхой улс үндэстний эдийн засгийн тогтвортой хөгжлийн боломж, чадавхи нь дэлхийн эдийн засгийн хамтын нийгэмлэг ,үндэстэн дамнасан корпорациуд ,бүс нутгийн хэмжээний глобал шинжтэй сүлжээнд хэр байна. Монгол улс энэ сүлжээнд идэвхтэй нэвтрэн орж хөгжлийнхөө оновтой загварыг олох ,улмаар глобальчлалд өөрийн байр сууриа эзлэхэд хотын ба хөдөөгийн хөгжлийн зохистой хослол чухал үүрэг гүйцэтгэнэ.
- Нийгэм улам бүр нээлттэй болж,дэлхийн янз бүрийн бүс нутаг, улс үндэстний иргэншил, соёл урлаг, шинжлэх ухааны ололт чөлөөтэй харилцан нэвтрэлцэж бүс нутгийн болон үндэсний бие даасан иргэншил хоорондын харилцаа улс орны тогтвортой хөгжлийн нэг гол хүчин зүйл боллоо. Монгол улсад хоёр иргэншлийн хослолд тулгуурлсан шинэ иргэншил төлөвшин хөгжихөд хотын ба хөдөөгийн хүн амын тэнцвэртэй хөгжлийг хангах явдал чухал юм.
- Мэдээлэл ,технологийн үсрэнгүй хөгжил бүс нутаг,улс үндэстний хил хязгаараас үл хамааран тийм зааг үед хүрч орчин үеийн хүний амьдралын наад захын ухаалаг хэрэглээний нэг болон хувирч байна. Хэрэв өнөөгийн компъютержсэн мэдээллийн технологийг бүрэн ашиглаж чадвал ямар ч хүн аль ч хязгаартай чөллөтйэ харьцаж хүссэн мэдээллээ төвөггүй олж дурын зориулалтаар ашиглах боломжтйо болов. Шинжлэх ухаан техикийн энэ ололтыг Монгол улсын хот ,хөдөөгийн харилцаа, ялангуяа,хөдөөг хөгжүүлэхэд энэ чиглэлээр мэдээллийн технологи өндөр хөгжсөн орнуудтай илүү өргөн хүрээнд идэвхтэй хамтран ажиллах шаардлага тавигдаж байна.
- Аль ч улс орны эдийн засгийн чадавхийг биотехнологи,компъютерйин технологи, химижүүлэлт , генийн ижненерчлэл, бичил электроник,шинэ материал, технологи буюу атом, молекулын түвшингийн зохион бүтээлт ,фотоник буюу гэрлээр мэдээлэл дамжуулах, боловсруулах технологи, үйлдвэрлэл -удирдлагын техник , алсын удирдлага ,эрчим хүчний шинэ эх үүсвэр хагас ба хэт дамжуулагч зэрэг технологийн шинэ салбаруудын ашиглалтаар тодорхойлж болж байна. Монгол улсын үндэсний технолгийн сан хөмрөгт өвлөгдөж ирсэн нууц нь гүйцэт тайлагдаагүй гайхамшигт ололтуудыг судалж дээр дурдсан орчин үеийн техногитой зөв хослуулж хөгжүүлэх хэрэгт хот хөдөөгийн үр ашигтай хамтын ажиллагааг амьдралын бүх салбар хүрээнд ,ялангуяа технологийн салбарт илүү үр ашигтай зохион байгуулах шаардлагатай.
- Хүнийг нийгмийн хөгжлийн төвд тавьж, хүнд хөрөнгө оруулахгүйгээр эдийн засаг,нийгмийн хөгжлийн нэг ч асуудлыг ухаалаг шийдэх боломжгүй байна. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хүйни хөгжлйин индексийг тодорхойлох олон улсын аргачлалыг боловсруулан дэлхийн хүний хөгжлийн илтгэлийг жил бүр гаргаж түүгээр улс орнуудыг хөгжлийн түвшинг тодорхойлдог жишиг нэгэнт тогтчихоод байна. Хүнээ, хүн ёсын харилцаагаа ёс суртахуун,зан заншлынхаа зохицуулалтыг хамтач үзэл санааг ер нь хүнийг эрхэмийн эрхэмд дээдлэн чухалчилдаг Монголын арл түмний хувьд хүн оруулсан хөрөнгийг хөсөр хаяхгүй байх олон талын бодит баталгаа бий.
- Байгаль орчинтойгоо зохицсон, экологийн тэнцвэр хангасан тогтвортой хөгжлийг нийгмийн чиг баримжаатай зохистой хослох явдал улс орон бүрйин ирээдүйн хөгжлийн стратеги боллоо. Нүүдлийн иргэншлийн сонгодог өвийг хадгалж хөгжүүлсээр эдүгээ хүрч ирсэн Монголчуудын хувьд энэ талаар үлэмжхэн баялаг уламжлал, туршлага бий. Үүнйиг шинжлэх ухааны үүднээс нарийвчлан судлахад монголын эрдэмтдийн хамтын хүчин чармайлтыг чиглүүлэх нь чухал.
- Шашин ,угсаатны хямрал, эдийн засаг,нйигмийн тэгш биш байдал, хэт ядуурал,ажилгүйдэл, мансууруулах бодисын худалдаа, ДОХ, нийгмийн халдварт өвчин, хүрээлэн буй орчны бохирдол, байгалийн нөөцийн хомсдол,ардчилал, хүний эрхийн зөрчил зэрэг глобальь шинжтйэ сөрөг үзэгдлийн эсрэг тэмцэл,нийгмийн дэвшлийн түгээмэл шалгуур боллоо. Дорны уламжлалт нйигмийн нэг давуу тал бол нийгмийн иймэрхүү сөрөг үзэгдлээс хүн ардаа хамгаалах дархлаа сайтай байдагт оршдог. Энэ онцлог манай хөдөөгийн хүмүүсийн амьдралын хэв маягт илүү хадгалагдаж байдаг.
Дэлхий нийтийг хамарсан глобал шинжтэй энэхүү хандлагууд нь бүс нутгйин болон тодорхой улс үндэстний хэмжээнд төлөьшин хөгжиж буй иргэншлийн хэв шинжид эерэг ба сөрөг олон талын бодитой нөлөө үзүүлж байна. Ийм нөхцөлд дээр дурдсан шинэ нөхцөл байдал, боломжуудыг аль болох үр өгөөжтэй ашиглан Монгол улсаа дэлхийн иргэншлийн глобал сүлжээнд зохистой байр суурь эзлүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн төрийн нэгдсэн бодлого зайлшгүй чухал.
Монгол улсын шинэ үндсэн хуууль болон “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” “Монгол улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлал” бусад суурт хуулиудад XXI-р зуунд ардчилал,зах зээл, нийгмийн дэвшлийн замаар улс орноо хөгжүүлэх төрийн бодлогын ерөнхий стратеги ,эрх зүйнн тулгуур үндсийг зарчмын хувьд тодорхойлсон гэж үзэж болно. Гэхдээ глобальчлалын нөхцөлд шинээр буй болсон нөхцөл боломжийг ашиглах үндсэн дээр шинэ иргэншлийг цогцлоон улс орноо хөгжүүлэх төрийн нэг тодорхйо бөгөөд цэгцтэй бодлого үгүйлэгдэж байгааг онцгой анхарах шаардлага улам бүр өндөржиж байна. Өнөө үед төрйин ийм бодлогын жанжин шугам нь нүүдлийн иргэншлийн шигшмэл өвийг хамгаалан уламжлахын зэрэгцээ түүнийг XXI-р зууны Ионгол улсын тогтвортой хөгжлийн нэг голо тулгуур сурвалж ,шийдвэрлэх үндэсний хүчин зүйлийнх нь хувьд бүтцийн бүх элементүүдээр нь орчин үеийн суурин иргэншлийн ололтоор тэтгэн хөгжүүлэх явдал мөн.
Нүүдлийн иргэншил бол бүтцийнхээ үндсэн элемент бүрээр өнөөгийн хүн төрөлхтөний хөгжлийн бүхий л ололт, дэвшлийг хүлээн авч түүгээр тэтгэгдэн хөгжих өргөн боломжтой юм. Нүүдлийн иргэншлийн бүтэц эдүгээ улам бүр баялаг агуулгатай, үлэмж нарийн нийлмэл шинжтэй болж байна.
Нүүдэлчдийн технологи Нүүдэлчдйинн аж ахуйн иргэншил бэлчээрийн мал аж ахуйд голлон түшиглэж ,олон зуун жилээр хөгжиж ирэхдээ арьс шир,цагаан идээ,мах шүүс, мал аж ахуйн тоноглол, малчдын ахуйн хэрэглээний үйлдвэрлэл зэргэ хүний материаллаг үйл ажиллагааны олон талыг багтаан хамарсан нүүдэлчдийн технологийн арвин баялаг сан хөмрөгийг бүтээсэн билээ. Түүний нэлээдийг нь орчин үеийн шинжлэх ухааны үүднээс судлан тодруулж чадаагүй байна. Гэиэл нүүдэлчдийн технологйин аль ч салбар орчин үеийн үлйлдвэрлэл,техногийн ямар ч ололтыг өөртөө хүлээн авч шингээх ,түүнтэй хослон шинэ техноги бий болгох замаар эрчимтэй хөгжих өргөн боломжийг агуулж байдаг.
Нүүдэлчдийн хөдөлмөр –Нүүдэчдийн хөдөлмөрийн үндсэн онцлог их төлөв амьд байгаль, амьтан ургамалтай харьцдаг хийгээд хөдөлмөр эрхлэгчдийн бичил хамтлаг ,нийгмийн бүлгийн хоршсон хамтын үйл ажиллагаа байдагт оршино. Зах зээлийн эдийн засгийн жижиг ,дунд үйлдвэр, ,фермерйин аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтын соэнгодог зарчмуудыг өрх айл, садан төрлийн бүл,хот айл, саахалт айл зэрэг нүүдэлчдийн хөдлөмөрөө хорших,дагнах, хамтарах үйл ажиллгааны нарийн гхрийн уламжлалтай хослуулах арга замыг судлах явдал нүүдэл иргэншлийн сулдалгааны нэг чухал чиглэл болж байна.
Нүүдэлчдийн аж ахуйн арга ухаан . Монголчуудын аж ахуйгаа эрхлэн хөтөлж ирсэн арга ухааны сан хөмрөгт хот-айлын тогтолцоонд мал аж хауйн үйлдвэрлэлийн маркетинг,менежмент,өврөмөу нарийн арга ухаан өвлөгдөж иржээ. Нүүдэлчдйин зах зээлийн сэтгэлгээний орчин үеийн зах зээлийн ололтуудтай хослон хөгжих чадвартай юм. Үүнд түшиглэж сонгодог маягийн фермерийн аж ауй ,мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах , жиижг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд илүү анхааравал Монгол улсын үндэсний хөгжилд бага биш хувь нэмэр оруулах боломжтой.
Нүүдэлчдийн мэдлэг ухраан,арга уламжлал. Одон зурхай ,ардан анагаах ухаан ,байгалийн шинжлэл, экологи,шашин ,гүн ухаан, улс төр,нийгэм,хууль цаазын сэтгэлгээ, ардын сурган хүмүүжүүлэх ухаан , ардын хийгээд үндэснйи соялын салбаруууд үэрэг нүүдэлчдийн мэдлэг ухааны сан хөирөгт чөлөөт сэтгэлгээ ,олонургальч үзэлд тулгуурласан орчин үеийн олон салбар шинжлэх ухааны ололтыг хүлээж авч хөгжүүлэх үндэсний хөрс суурь болж чадахуйц оюуны асар их чадавхи агуулагдаж буй билээ. Энэ бол Монгол улсын эрчимтэй хөгжлийн нэг гол чухал хүёин зйүл мөн билээ.
Нүүдэлчдийн эарчим хүч,экологийн мэдлэг. Нүүдэлчид байгаль эхтэйгээ хүйн холбоотой амьдарч ирсэн түүхэн уламжлалынхаа явцад байгалийн олон янзын юмс үзэгдийн учир зүйг танин ухаарч ,тэдгээрийг байгальд өөрт нь хохиролгүйгээр ахуй амьдралдаа ашиглах мэдлэг ухааны арвин баялаг сан хөмрөгийг хуримлуулж чадсаэн билээ. Усан тээрм,салхин сэнс, нарны элч гэрлйиг ашиглаж байсан нүүдэлчдийн дэд бүтцийн хөгжлийн амин сүнс болсонн эрчим хүчний асууддлыг шийдьэрлэх бүрэн боломжтой.
Нүүдэлчдийн төр ёсон. Нүүдэлчид 2200 гаруй жилийн төр улсынхаа түүхэнд засаг,засаглах, төр төвхнүүлэх баялаг уламжлалыг бүтээсэн билээ. Засаглал хуваарилах онол ,пардаментат ёс, зөьшлийнн ардчилал ,төр,хууль цаазыг эрхэмлэн дээдэлж, ,хүндлэн сахих уламжлал зэрэг орчин үеийн ардчилсан байгууллын тогтолцооны олон чухал ололт нүүдэлчдйин төр ёсны түүхэнд өврөмөц байдлаар хэрэгжижи ирсэн байдаг. Харин тэр уламжлалыг судалж өнөөгийн улс төрийн амьдралын практикт бүтээлчээр ашиглах явдал ихээхэн дутмаг байгааг зориуд анхаарах хэрэгтэй санагддаг.
Нүүдэлчдийн нийгмийн социал харилцаа. Нүүдлийн иргэншил,нүүдлийн нийгмийн нэгэн содон онцлог бол өвгөд өтгөсөө өргөн хүндлэх, нялх балчираа хайрлан энэрэх, ядуу дооодсоо нигүүлсэн тэтгэх хүмүүнлэг энэрэрэнгүй ,хаматач эвсэг шинж ,хүйни мөстэй ёс суртахуунлдаг шинж чанарт оршино. Орчин үеийн зах зээлийн нийгэм ,техникийн гаралтай хотын суури н иргэншлийн нөхцөлд нийгмийн харилцааны ийм шинжүүд юу юунаас чхал байна.
Нүүдэлчдийн зан заншил, нийгмийн мэтгэл зүй. Нүүдэл иргэншил, нүүдэлчин амьдралын бусад ялгархаа бас нэгнэ онцлог бол тэдний зан үйл ёс заншил нь нийгмийн харилцааны үдэмж нарийн үзэгдлүүдийг төрийн хуууль цаазаас дутахгүйггээр зохицуулдаг, нйигмийн сэтгэл зүй энэ өврмөж байдалдаа зохицон хөгжижи байдагт оршино. Үүнийг сайтар судалж нийгмийн практик ,ялангуяа хууль тогтоох үйл ажилллагаанд сайтар харгалүах нь материаллаг үйдвэрлэл ,мэдээлийн технологиос ч дутахгүй хөгжлийн учир холбогдолтой билээ.
Энэ мэтчилэнгээр нүүдэл иргэншлийн бүтцийг бүрдүүлэгч бйагц шинжтйн үндсэн элемеэт бүр нь өөрийн язгуур уг шинж хийгээд орчин үед бичдэг шиг үеэ өнгөрөөж,амьдарч хөгжих чадвараа алдсан иргэншил биш ,харин энэ кзуунд дулхйин хөгжлийн шинэ хандлагатай зохицон амьдран хөгжих боломж асар их боломж, яадавхи бүхий иргэншил юм. Хамгийн гол нь нүүдлийн иргэншлийн хөгжлийн XXI-р зууны хөгжлийн шинэ загвар буюу эдүгэчлэлийн (модернизаци ) оновчтой загварыг шинжлэх ухааны үндэмстэй болосруулан нийгмийн амьдралд бодитой хэрэгжүүлэх явдал судалгаа шинжилгээний болон практик үйл ажиллагааны хойшлуулашгүй зорилт болж байгааг бидд ухааран ойлгох цаг нэгэнт болжээ.