Ц.Ангараг
/УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №33, 2000
Ердийн хүн улс төрийн уйл явцын шалтгаант холбоог бүгдийг мэдэх’ боломжгүй учраас улс төрчийн хоёрдмол\ утгатай баримтыг хүлээж авдаггүй. /Б. Пейж/\
Саяхан UBS телевизийн амралтын өдөрт зориулсан сувгаар “Бульхай” гэдэг кино гарлаа. Гол үйл явдлуудыг тоочвол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх 11 хоногийн дотор Албанийн цөмийн зэвсэг бүхий төррористууд /салан тусгаарлагчид/ АНУ-д заалхийлж хариуд нь АНУ өөрсдийн тусгай батальоныг тийш илгээж энхийг сахиулдаг боловч нэг цэрэг тэнд үлдчихдэг.
Сонгогчид Ерөнхийлөгч нь тэр цэргийг буцаан авчирна гэдэгт найдаж түүнийг дэмжээд л ер нь тэр хөөрхий цэргийг тойрсон томоохон шуугиан дэгддэг.Тэр цэргийг нөхдүүд нь “Хуучин гутал” гэж хочилдог байснаар Америкт 1930-аад оны үеийн Хуучин гутал гэдэг нэртэй дуу моодонд орж, хүмүүс хэрэггүй болсон гутлаа мод руу шидэж өлгөөд л. Харамсалтай нь нөгөө баатар маань ирэх замдаа шархны халуунаа даалгүй нас барчихдаг. Ингээд түүнийг хүндэтгэлтэй оршуулаад кино дүусдаг.
Яг үнэндээ бол Албанийн террористууд, тусгай батальон, Хуучин гутал” хочтой цэрэг, 1930 оны дуу, ерөөсөө аль нь ч байгаагүй. Эдгээр нь зүгээр л бэлэг тэмдэг, эхнэрээсээ өөр бүсгүйтэй өрөөндөө “чихэр хувааж идсэн” нь мэдэгдсэн ерөнхийлөгчийнхөө рейтинги.йг өсгөхийн тулд бүтээгдсэн домог байсан. Кинонд гарж буйгаар тэдгээрийг Холливуудын нэртэй продюссор, улс төрчийн “өвчнийг” эмчлэгч доктор хоёр хамтраад нэгэн студид хослол зургийн аргаар бүгдийг нь хийж байгаа юм. Бүтээсэн богино хэмжээний зураглал, дүрсүүдээ ТВ-ээр цацахад сонгогчид тэдгээрийг бодитой зүйл болгон хүлээн авдаг. Эцсийн дүндээ иргэд дайснаа дарж, өрөвдөлтэй цэргийг “халамжилсан” одоогийн ерөнхийлөгчөө дэмжиж, улмаар тэр нь сонгуульд ялдаг.
Энэ кино бол ердөө л нууцлагдмал түгшүүрийг байнга өөртөө дагуулж явдаг, өөрийн аюулгүй байдалд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй массын сэтгэл зүйд тулгуурлан сонгуульд хэрхэн ялж болохыг харуулсан явдал юм.
Тэгэхлээр улс төрийн мифологи нь улс төрчийн имижтэй хэрхэн холбогддог талаар бичихийн өмнө улс төрийн үлгэр, домогт автан хэн нэгний имижээ бүрдүүлэх таатай хөрс болдог массын сэтгэл зүйн өвөрмөц онцлогийг авч үзэх нь зүйтэй.
Амьд үлдэхийн тулд хүн өөрийн физиологийн хэрэгцээгээ хангаж, түүнээс ханамж авах өстой. Хэрвээ ингээд зогсдог бол хүн гагцхүү зен билгийн амьтан л байх байсан. Хангалттай хоол, хүнс байгаа нөхцөлд түүнд амьдралын онцгой тулгамдсан асуудал гэж үгүй байх ба тэрээр Э.Фроммын хэлсэнчлэн, ордийн “сэтгэл хангалуун үнээ” болж хувирна.
Гэвч зөвхөн физиологийн хэрэгцээгээ хангаад зогсох нь хүн аз жаргалтай байх, таатай орчинд амьдрах баталгаа болж чаддаггүй. Түүнд төрөлхийн, зан чанарт нь угийн байдаг дур хүслүүд зөн билгээс нь илүүтэй ноёрхож, “Би”-г нь бүрдүүлдэг байна.
Массын сэтгэл зүй, үйл байдал гэдэг бол иррационал, хприуцлага хүлээдэггүй шинжээрээ онцлогтой. Тэд ямар ч үйлээс сэдэл авч болдог. Нарны идэвхжил өндөрсөхөөс антрологчид идэвхжил өндөрссөн жил массын улс төрийн идэвхи илт нэмэгддэгийг тогтоожээ үндэсний валютын ханш унах хүртэл олон үзэгдэл тэдэнд нөлөөлдөг.
Гэхдээ хэрвээ бид бодгалийн болон массын үйл байдлыг анхааралтай авч үзвэл тэдний үйл байдлын сэдлүүд дунд соксийн хэрэгцээ болон өлсгөлөн, өөрөөр хэлбэл анхдагч хэрэгцээнүүд харьцангуй бага хувь эзэлдгийг харж болно[1]. Рациональ болон иррациональ аль ч түвшинд хүний сэдэл авах юл хүрээ нь хайрлах, дурлах, өөрийн нэр төр, шударга ёсыг хамгаалах, эрх чөлөөтэй байх г.м хэрэгцээнд байдаг. Мөн үүний хажуугаар засаглах, захирах, сүйтгэх дур хүслүүд түүнийг хүчтэй эзэмддэг. Эдгээр дур хүслүүд хүнийг амьдралын туршид нь хөтөлж, түгшүүр болон сэтгэл хөдлөлийнх нь шалтгаан болдог байна. Тэдгээр нь басхүү зүүднийх нь өгөөш болоод зогсохгүй мөн дэлхийн бүх шашин, бүх домог үлгэр, урлаг утга зохиолыг тэжээн, тэтгэх эх сурвалж нь болдог. Товчоор хэлбэл, дээрх дур хүслүүд амьдралыг өнгөтэй, үнэртэй, сонирхолтой болгодог.
Домог бол хүн байгаль, нийгмийн үзэгдлийг төгс хэлбэрээа танин мэдэх гэсэн анхны оролдлогын илрэл байсан. Харин орчин үед тэрээр бодит байдлыг ойлгох үндсэн арга байхаа больсон хэдий ч өөрийн чухал ач холбогдлоо алдаагүй Энэ нь аливаа домгийг хүлээн авагч объөкт болох массын сэтгэл зүйтэй шууд холбоотой.
Домог, өөрийн тогтвортой утгуудаар дамжуулан хувь хүнийг айдас, хүйдсээс нь хөндийрүүлж, бүх нийтийн хүлээлт, итгэл найдварын замд хөтөлдөг ба өөрийнхөө төлөө хүлээх хариуцлагаас “Би”-г нь чөлөөлж өгдөг. Ингэснээр домог бүх нийтийг хамарсан шинжийг олж авдаг. Агуу их утопи үзэл санаа нуран унасан, уламжлалт шашны нөлөө суларсан зэрэг нь улс төрийн домог үгүй болж байгаа гэдгийг огтхон ч илэрхийлэхгүй. Гагцхүү түүнийг “бэлтгэх”, хэрэглэх арга л өөрчлөгдсөн.
Улс төрийн домог бол олон түмний ухамсарт тохируулан мэдээллийг дахин боловсруулах технологи юм. Энд үр дүнд нь масс өгөгдсөн бэлэг тэмдгүүдийг шууд хүлээж авдаг тийм бэлэг тэмдгийн хууль үйлчилдэг.
Улс төрийн мифологийг зарим талаар улс төрийн манипуляцитай адилтган үзэх нь бий. Манипуляци гэдэг нь тодорхой субъект ямар нэгэн объектод далд нөлөө үзүүлэх чадвар юм. Энэ талаар Д.Истон “Өөрт нь нөлеө үзүүлэх гэж буй А-гийн хүслийг Б ухамсарлахгүй байгаа тохиолдолд А өөрийн зорилгод нийцүүлэн Б-гээр үйлдэл хийлгүүлэх чадвар бол манипуляци мөн.[2]” гэж тэмдэглэжээ.
Субъект манипуляци хийхдээ объект өөр шиг нь сэтгэж, бодож байхыг “тэвчдэггүй”. Үүнээс үүдэж.тэрээр мэдээллийн зарим хэсгийг объектоос нуух буюу түүнд адил бус мэдээллийг өгдөг.
Зөвхөн улс төрчийн имижийг бүрдүүлэхэд ч бус, ерөөсөө тухайн улс төрийн системийн оршин тогтнох үндэс нь домог юм. Ялангуяа, өөрийн системийн найдвартай, аюулгүй болон бүхнээс илүү гэдгийг нотлоход ямар нэгэн домог зайлшгүй шаардлагатай.
Тухайлбал, социалист системийн улсууд, ялангуяа ЗХУ бол аугаа их домгийн гүрэн байлаа. Маш сайтар боловсрогдсон цомгуудын хүрээнд тэр аугуу гурэн оршин тогтнож байсан. төрийн зүгээс ч өөрсдийн бий болгосон домгийг “байнгын ажиллагаанд “байлгаж, дэмжиж, боловсронгуй болгож байхын тулд оюуны болоод материаллаг нөөц, хэрэгслүүдийг асар их зарцуулж байжээ.
АНУ ч мөн адил домгийг бий болгож оршин тогтнодог.[3]Анхдагч домог нь Нэгдсэн Улсыг диваажингийн өлгий нутаг, урт хугацаанд хүн төрөлхтний хүсэн хүлээсэн газар, шавхагдашгүй алтны нөөц гэсэн өнцгөөр харснаар эхэлдэг. Энэхүү эхний домгууд дэлхий дээр онцгой хариуцлага, үүрэг хүлээсэн улс болох орчин үеийн Америкийн домогтой шууд холбогддог. Үүний тод илрэлийг Холливуудын кино үзвэрүүдээс харж болно. Хэн нэгэн баатар \АНУ\ маш олон саад бэрхшээлийг даван туулж, өөрийн эрэлхэг зангаараа хэсэг хүмүүсийг \дэлхий нийтийг \ ямар нэгэн муу зүйлээс авардаг.
Масс цаг хугацааны хувьд өнгөрсөн үеийн домогт автаж, ирээдүйн домогт итгэх нь дараахь шалтгаантай:
- Өнгөрснөө /’Алтан үеэ/ санагалзах явдал. Өнгөрсөн үеийг домогжсон схемээр авч үзвэл орчин үеэс илүүтэй сэтгэл татам амьдрал байдаг. Үүгээр түүхэн үйл явдалд сэтгэл хөдлөлөөр ханддаг массын ухамсар тайлбарлагддаг. Жишээ нь: “Одоог хүртэл зарим германчуудын хувьд “Барбаросс” төлөвлөгөө – нэгдсэн, хүчирхэг үндэстний бэлэг тэмдэг хэвээр байна. Энэ домог ялангуяа залуучууд болон оюутнуудын хүрээнд онцгой газар авсан.”[4]
- Нийгмийн хөгжил, түүний урагшлах хөдөлгөөн ямар нэгэн төгс үзэл санаа, домоггүйгээр байх боломжгүй. Зөвхөн төгс төгөлдөрт тэмүүлэх эрмэлзлэл хүнийг өөрт нь угийн байдаг амиа хичээх үзлээс нь түр хөндийрүүлж, шинэ үнэт зүйлсийг идэвхтзй эрэлхийлэгч болгон хувиргадаг. Г.Адлер өөрийн “Улс төр болон нийгмийн амьдрал дахь хуурмаг үзэгдлийн утга” бүтээлдээ, төгс төгөлдөр бол массыг нэгдэн нягтруулах чухал хэрэгсэл гэж үзсэн байдаг. Тэрээр цааш нь “Зөвхөн урагшаа гэсэн ганцхан чиглэлд хөдөлгөж байхын гулд массын ухамсарт зориулан төгс төгөлдөрийг бий болгодог. …Эцсийн дүндээ масс өөрийн үнэнхүү зорилго болсон тэр зүйл төгс төгөлдөрөө олохын тулд гараа сунгадаг” гэж тэмдэглэжээ.
Харин хамгийн нол нь массыг шинэ үзэл санаагаар амвсгалуулж ,урамшуулж байх ёстой. Энэ талаар В.И.Ленин “Мөрөөдөл….! Мөрөөдөлгүй хүн амьтан болж хувирна. Мөрөөдөл гагцхүү дэвшилд хүргэнэ . Биелсэн мөрөөдөл –социализм нь хүн төрөлхтөний өмнө аугаа их үйлсийг хэрэгжүүлэх хэтийн төлөвийг нээж өгч байна [5]гэж тэмдэглэсэн байна.
Ёс суртахууны хувьд антагонист байдаг дайснаас арга. тактикийн хувьд ялгаатай Өрсөлдөгчийг салгаж ойлгох хэрэгтэй. Өрсөлдөгчтэй уралдаж, ялж мөн ялагдаж болно. Харин дайсныг зөвхөн устгадаг.
“Дайсан бүтээх” гэдэг бол улс төрийн мифологийн салшгүй хэсэг юм. Дайсантай тулалдаж, түунийг ялж байгаа лидер сая олон түмний нүдэнд “жинхэнэ” лидер болж харагддаг. Дайсан олуулаа, аюултай байх тусам тэднийг ялсан баатрыг хүндэтгэх хүндэтгэл өндөр байна. Яагаад бодит дайсантай тэмцэх бус харин түүнийг бүтээдэг вэ? Энэ нь бас л массын сэтгэл зүйтэй холбоотой. Тэдэнд ямар нэг дайсныг эрэлхийлэх сэтгэл зүйн онцгой бурдэл байдаг. Массын хувьд дайсан заавал хор хохирол учруулсан байх албагүй. Тэгэхлээр дайсан ямар нэг муу зүйл хийснээрээ бус, харин ердөө л байж болох учраас дайсан болдог байна.
АНУ-ын ерөнхийлөгчөөр Б.Клинтон сонгогдсоны дараах нь явуулсан социологийн судалгаагаар олонхи сонгогчид түүнийг “сул” гэж үнэлсэн байдаг. Удалгүй ардчилалд /америкт/ дайсагнагч Ирак, улмаар Сербид дайн явагдсан. Энз бол Клинтон массын сэтгэл зүйд тулгуурлан еөрийн имижээ “зассан” явдал байсан гэж зарим судлаачид тэмдэглэдэг.
Ямар ч дайсан улс төрчдөд хор хөнөөлөөс илүүтэй ашиг тус авчирдаг. Тодорхой дайсны эсрэг тэмцэх нь эзэн биегүй нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэхээс хялбар байдаг. Ийм тэмцэл нь үзэгчдэд ойлгомжтой, улс төрийн үйл явцад эрч хүч өгч байдаг. Үүнийг дагаад сонгогчид улс төрчийг улам ихээр хүрээлж, өөрсдийгөө эх оронч үзлээр “тэтгэж” эхэлдэг. Массын энэ онцлогийг хаанаас ч олж харж болно.
ОХУ-ын ерөнхийлөгчөөр В.Путиныг сонгогдоход чеченийн террористууд ихээхэн “үүрэг” гүйцэтгэсэн. Тэд алан хядах үйл ажиллагаа явуулснаараа өөрсдийгөө оросын ард түмний эсрэг “онцгой” дайсан болохоо баталсан. Путин тэдгээр онцгой дайсныг дарах гэж буй онцгой лидерийн “дүр”-д амжилттай тоглож чадсан юм.
Масс нэг талаар тодорхой дайсан байгаа тохиолдолд түүнийг дарах баатрыг эрэлхийлдэг бол нөгөө талаар хямралын нөхцөл мидпаас гарах арга замыг эрэлхийлэхдээ дахин нэг баатрыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, хямралыг /заавал системийн байх албагүй/ зогсоож, бух хариуцлагыг өөртөө үүрэх хүнийг хайж эхэлдэг. Эндээс дахин нэг баатар төрдөг.Тодорхой дайсныг дарах гэж буй тохиолдолд масс нэгдмэл биш Харин тэнцвэрт байдал алдагдсан, хямралын нөхцөлд масс “манайх”, “танайх” гэж хоёр хуваагддаг. Манайх – энэ бол баатрыг дэмжиж буй хэсэг. Танайх – энэ бол баатар асуудлыг шийдэхэд саад болж буй хэсэг. Мэдээж, эцсийн дүндээ эсрэг шынхан хямралын эх сурвалж, шалтгаан болж хувирдаг. Саад бэрхшээлийг гэтлүүлэгч лидерийг масс хүсэхийн хэрээр түүний үүрэг,роль нэмэгдэж, эрх мэдэл нь өсдөг.
Ер нь олон түмний дунд улс төрчийн рейтинг эрс унах нь тэрээр чухал үйл явдлын голлох дүрд тоглож чадаагүйн үр дүн юм. Чухал үйл явдалд оролцохгүй байна гэдэг бол улс төрчийн карьерт хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлдэг. Улс төрч өөрийн алдар хүндийг алдахгүйн тулд аливаа /магадгүй буруу ч байж / болох үйл явдалд байнга оролцох ёстой. Олон түмэн хүнийг юу хйихээр оролдож байна гэдгээр нь.өөрөөр хэлбэл “хэлж буй ” зорилгоор нь үнэлдэг. Тиймээс улс төрч ямар амжилт.үр дүнд хүрэв гэдэг нь тэдэнд сонин биш. Олон түмний тулгамдсан асуудлыг улс төрч ухамсарласан, тэдэнтэй хамт юуг ч юм хийхийг оролдож байгаа гэдэгт тэд итгэсэн л бол хэнээс ч 100 хувийн хариуцлагыг шаарддаггүй.
Олон түмний хэрэгцээ болон нэр алдартай хүмүүсийн нарциссизмын[6] хооронд өвөрмөц харилцан хамаарал бий. Ердийн хүмүүсийн амьдрал хоосон, уйтгартай учраас олон түмэн “оддын” талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг. Үүнд нийтийн мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эцсийн дүндээ аль аль тал нь өөр өөрийн хэрэгцээг хангадаг. Тодруулбал, олон түмэн өөрийн шохоорхол, сониуч зангаа түр ч болов дардаг бол нэрд гарсан хүмүүсийн хувьд нарциссизм нь хэвийн хэмжээнээс хальж, ухаалаг ба сайшаалтай зүйл болж хувирдаг.
Улс төрийн липерүүд, ялангуяа харизматик лидерүүдийн дунд өндөр түвшний нарциссизм[7] байнга тохиолддог. Үүнийг тэдний мэргэжлийн өвчин /эсвэл мэргэжлийн капитап/ гэж тооцож болно.
Бүлгийн нарциссизм улс төрийн мифологит чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, хамтын сонирхол, нийтлэг унэт зуйлстэй байх нь бүлгийг дотроос нь бэхжүүлж \эв нэгдлийг шаарддаг\, манипуляци хийх таатай нөхцөлийг бий болгодог. Хоёрдугаорт, тухайн бүлэгт өөрийгөө хамаатуулах нь гишүүдэд. ялангуяа хувь хүнийхээ хувьд бахархах зүйл багатай гишүүдэд тодорхой хэмжээгээр сэтгэл ханамжийг өгдег. Энэ нь амьдралын сэтгэл ханамжгүй байдлаа нөхөх арга нь болдог.
Нарциссизм нь өөрөө өөртөө гэхээс илүүтэй бүлэгт хамаардаг тэр хүмүүс тун мэдрэмжтэй байдаг ба өөрийн бүлэгт нь хаягласан аливаа /илэрхий эсвэл дүрсэлсэн/ доромжлол, таагүй зүйлд хүчтэй реакци үзүүлдэг. Энэ реакци хувь хүн-нарцисст байдгийг бодвол илүү эрч хүчтэй байдаг. Учир нь бүлгийн гишүүнийг тойрон хүрээлэгчид түүний нарциссизмыг хуваалцдаг учраас түүнд ямар ч эргэлзэх зүйл байдаггүй. Ялангуяа бүлгийн нарциссизмыг илэрхийпсэн бэлэг тэмдэгүүд /төрийн далбаа эсвэл элчин сайд г.м/-ийг дорд үзэх нь тэдний зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлэхэд хүргэдэг. Ийм тохиолдолд заримдаа тэд улс төрийн лидөрүүдийн дайн явуулах бодлогыг хүртэл дэмжихэд бэлэн байдаг.
[1] Үүнийг хүмүүсийн амиа хорлоход хүргэсэн сэдлүүдээс харж болно. Сексийн хпрэщээ болон өлсгөлөнгөес шалтгаалж амиа егүүтгэгч тун ховор байдаг. Харин ч олсгөлөн эарлаж өөрийгөе хороох явдал олонтаа тохиолддог байна. Иймд Р.Маслоугийн хэрэгцээний 5 шатлал, еөрөөр хэлбэл доод шатны хэрэгцээгээ хангаж чадсан нөхцөлд дараагийн шат уруу орох ёстой гэсэн дү| нэлт зирим талаар эргэлзээтэй.
[2] Easton D. The perception of Authority and Political change .1958. ..p 179
[3] Political mythology and popular fiction .New York .1988,..p.45
[4] Пленков.О.Ю. Мифы нации против мифов демократии: немецкая нолитическая традиция и нацизм.- СПб., 1997,- С.252
[5] Евгеньева.Т.В. Совремөнная политичөокая мис()ологмя: содержание и механизмы функционирования. М., 19Э6.-С.29
[6] Энэ мэт нэр томъёо нь Нарцисс хэмээх залуу нэгэн удаа голын усанд өөрийн дүрсийг хараад өөртөө ихэд хайртай болдог тухай Эртний Гөрегийн домгоос үүдэлтэй.
[7] Франклин Рузвөльт, Уинстон Черчиль г.и олон харизматик лидөрүуд нарцисс – хувь хүмүүс байсан гэдгийг судлаачид баталдаг. Ялангуяа Хитлер, Сталин нар өндер тувшний нарциссизмтай байсан. Уүнийг Сталины өерийгөө “ард түмний эцэг” гэж мэдрэхээ больсон, өөрийгөө тойрсон олон дайснуудыг илрүүлэн, устгаж байсан явдпаас харж болно.