Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Улс төр > Ерөнхийлөгч > Ерөнхийлөгч ба шүүх эрх мэдэл
ЕрөнхийлөгчУлс төрҮндсэн хуульХууль эрх зүйШинэ Толь Сэтгүүл

Ерөнхийлөгч ба шүүх эрх мэдэл

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-01
Хуваалцах
8 min унших
Хуваалцах

Loading

П. Очирбат
/Монгол улсын анхны ерөнхийлөгч/

Шинэ толь №36, 2001

Түлхүүр үг: Шүүх эрх мэдэл, Шүүгчийн томилох, Дээд шүүх, Ерөнхийлөгч, АНУ-ын шүүх эрх мэдэл, Шүүхийн хараат бус байдал, Үндсэн хууль

Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК

Аль ч улсад хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн харьцаа хамаарал нь тухайн улсад түүний хуваарилалт Тэнцвэртэй, уялдаатай, харилцан хяналттай байх нөхцөлийг хир зэрэг хангаж чадсанаар тодорхойлогдоно.

Зарим оронд шүүх байгууллага нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хяналтын дор ажиллах явдал байхад зарим оронд шүүх эрх мэдэл нь гүйцэтгэх эрх мэдлийнхээс хамааралгүй бие даасан байдалд ажилладаг байна.

Уг нь эрх мэдэл хувиарлах зарчмаар бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь байнгын харилцан уялдаатай ажиллаж байхын хамт тус бүрийн бие даасан байдал
хангагдсан байх ёстой.

Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улсын Засгийн газар нь Шүүх эрх мэдэлд хөндлөнгөөс оролцох эрхгүй байдаг. Харин ялтанд уучлал үзүүлэх эрх Ерөнхийлөгчид бий бөгөөд энэ бол шүүн таслах ажил биш л дээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр зөрүү буруу юу гэж хянах ажил биш. Ингэж хянах эрх Ерөнхийлөгчид байхгүй.

Ерөнхийлөгчөөс гэм буруутайн учир хуулийн зэм цээрлэл үзсэн хүнд зохих үндэслэл байвал ялыг нь ямар нэг хэмжээгээр хэлтрүүлж, төрийн энэрэл үзүүлж байгаа дээд илрэл юм л даа. Ерөнхийлөгч нэг бүрэн эрхийн хугацаанд уучлал хүссэн 876 өргөдөл хүлээн авч, 70 ялтанд уучлал үзүүлжээ. Цаазаар авах ял шийтгүүлсэн 68 хүний 19.1 хувьд уучлал үзүүлж цаазаар авах ялыг хорих ялаар сольсон байна.

Шүүх Ерөнхийлөгчийн харилцах гол хэлбэр нь шүүгчдийг албан тушаалд томилох эрх юм. Ерөнхийлөгчийн засаглалтай оронд энэ эрх төрийн тэргүүнд олгогдсон байдаг боловч Ерөнхийлөгчийн томилгоог Дээд Шүүхийн бүрэлдэхүүний хувьд хууль тогтоох дээд байгууллага  нь заавал баталдаг байна.

Мексик Улсад Ерөнхийлөгч сайд нараа томилохдоо Парламентын зөвшөөрөл авдаггүй мөртөө дээд гишүүдийг шүүхийн Ерөнхийлөгч томилсны дараа сенатаар  батлуулахаар өргөн мэдүүлдэг байна. АНУ-д Дээд шүүхийн гишүүд, холбооны шүүгчдийг Ерөнхийлөгч томилох бөгөөд дараа нь АНУ-ын Конгрессийн дээд танхимын Сенатаар батлагддаг байна.

Дээд шүүхийн гишүүд нь албан тушаалд бүх насаараа томилогдоно. Үүгээр шүүгчдийн Ерөнхийлөгчөөс болон Конгрессоос хараат бус байх, шүүхийн бие даасан байдал хангагдах гол баталгаа бүрэлддэг байна.

АНУ-ын Ерөнхийлөгч дээд шүүхийн гишүүдийг томилохдоо мэргэшлийн түвшинд голлон анхаарна. АНУ-д Шүүх эрх мэдэл нь Гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байх зарчим зарим тохиолдолд зөрчигдөх хандлага илэрдэг боловч шүүхийн бүх түвшинд гарах шийдвэрийн үндэс нь улс төрийн ашиг сонирхолд биш эрх зүйн хэм хэмжээ, шүүхийн прецидентэд тулгуурлагдаж чаддаг байна.

Францын Үндсэн хуульд “Улсын Ерөнхийлөгч бол шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах баталгаа мөн” гэж заажээ. Тус улсын Ерөнхийлөгч бүх шатны шүүхийг томилох шилж сонгох үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр оролцдог байна.

Францын Ерөнхийлөгчийн бас нэг өвөрмөц эрх бол тэрээр Үндсэн хуулийн зөвлөлийн 3 гишүүнийг томилдог, тэдний нэг нь Зөвлөлийн дарга байна. Зөвлөлийн бусад гишүүдийг Францын Парламентын танхим, Сенатын болон Үндэсний Хурлын дарга нар томилдог байна. Франц Улсын Үндсэн хуулийн зөвлөл нь дээд хяналт тавьдаг шүүх юм. Манайхаар бол Үндсэн хуулийн Цэц гэсэн үг.

ХБНГУ, Австри зэрэг Парламентын засагтай улсад Холбооны шүүгчдийг Ерөнхийлөгч томилдог. Монгол Улсын тухайд нэлээд өөр, өвөрмөц шинжүүдийг агуулдаг.

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Ерөнхий Зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно.

Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно. Улсын Ерөнхий прокурор түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхтэй харилцах бас нэг төрлийн бүрэн эрх бол Үндсэн хуулийн Цэцийг бүрдүүлэхэд оролцох явдал юм. Тухайлбал: Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно. Мөн Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх хүсэлтээ Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн Цэцэд гаргаж болно. Цэц Ерөнхийлөгчийг огцруулах үндэс байгаа эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй байгаа нь энэ хоёрын холбооны нэг шижим мөн.

Шүүхийн хараат бус байдлыг хангах талаар Монгол УлсынҮндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т: “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц нь бусад зарим орны Үндсэн хуулийн шүүхтэй адил учраас түүнийг шүүх эрх мэдлийн цээжин биеэнд багтаан үзэх нь маргаангүй мэт
бодогдоно. Шүүх болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог бусад байгууллагатай харилцан ажиллах талаар анхны Ерөнхийлөгчийн 7 жилийн ажлын дүн тайланд дэлгэрэнгүй тусгасан тул энд давхардуулан бичих шаардлагагүй гэж үзлээ.

Үндсэн хуулийн дагуу шүүх эрх мэдлийн байгууллагын удирдах тушаалд томилогдсон хүмүүсийг огцруулах эрх тодорхойгүй байгааг харгалзан хууль санаачилсан боловч одоо хүртэл шийдэгдээгүй байна.

Анхны Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон 16 шүүгч, давхардсан тоогоор аймаг, нийслэлийн Ерөнхий шүүгч 25, шүүгч 106, сум, сум дундын болон дүүргийн Ерөнхий шүүгч 48, шүүгч 178-ыг томилж, хоёр шатны Ерөнхий шүүгч 36, шүүгч 331-ыг ажлаас чөлөөлж, сум дундын 6 шүүгчийг огцруулж, 3 шүүгчийг эрүүгийн хариуцлагад татах болсны учир бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байна. Мөн Ерөнхий прокурор, түүний орлогчдыг зохих журмын дагуу томилон ажиллуулав.

Шүүх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч бусад байгууллагатай харилцан ажиллах талаархи Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж шүүх, прокурор болон оролцогч бусад байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг шинэчилж тэдгээрийн биеэ даасан хийгээд шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх, боловсон хүчнийг шинэ нөхцөлд сургаж төлөвшүүлэх, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлж ажлын үр өгөөж, сахилга, хариуцлагыг сайжруулахад чиглэгдэж байв. Холбогдох хуульд заасны дагуу шүүгчийн сахилгын хорооны дүрэм, Шүүгчийн тангараг өргөх журам, Шүүхийн бэлгэ тэмдгийн дүрэм, Прокурорын зэрэг дэв олгох дүрэм, Прокурорын байгууллагын бэлгэдэл, энгэрийн тэмдгийн загвар тэдгээрийг хэрэглэх журам, Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, Сахилгын дүрэм, бусад чухал журмыг Ерөнхийлөгч батлан мөрдүүллээ.

Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэл хийх талаар багагүй анхаарал тавьж ажилласан боловч нийгмийн шаардлагын хэмжээнд хүртэл гүнзгийрүүлж чадаагүй байна. Үүний
шалтгаан нь:

  1. Шүүгчдийн мэдлэг дадлага өмнөх олон жилийн хэвшил хэв шинжээсээ тийм ч амархан салахгүй байна.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх хууль зэргийг улс төрийн шинэ дэглэм ардчилал зах зээлийн харилцааны нөхцөлд зохицуулан шинэ үзэл баримтлалаар боловсруулж батлуулж шүүгчдэд зааж сургаж мөрдөх ажил удааширч байгаа учир эрх зүйн шинэ орчин гүйцэд бүрэлдэж чадаагүй.
  3. Нийгэмд учирсан хямрал зөрчлөөс үүдэн эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн, хуулийг дээдлэх нийгмийн шинэ ухамсар төлөвшөөгүй.
  4. Хууль тогтоох, Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын зүгээс Шүүхийн хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэх талаар онцгой анхаарч ажиллахгүй, дорвитой арга хэмжээ авахгүй байна. Төсөв хүрэлцэхгүй, ажлын байр, шүүх хурлын танхим, уналага дутуу, шүүгчдийн цалин хангамж хомс зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.

Шүүхийн шинэтгэлд бэрхшээл учруулж буй эдгээр болон бусад хүчин зүйлсийг арилгахад Ерөнхийлөгч анхаарах хэрэгтэй байдаг юм.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-04-01
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

[ADRN Working Paper] Vertical Accountability in Mongolia: The Power of the People (Interim Report)
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-08-06
“АЗИЙН БАРОМЕТРЫН СУДАЛГАА: ОНОЛ, АРГА ЗҮЙ, ҮР ДҮН” СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Мэдээ мэдээлэл 2024-04-09
Horizontal Accountability in Mongolia: The Challenges of (Counter) Balancing
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-03-12
АНУ-ын Конгрессын Номын санд “Шинэ толь” сэтгүүлийг хадгалууллаа
Мэдээ мэдээлэл 2024-02-07

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ 30 ЖИЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
СонгуульШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

КЛИЕНТЕЛИЗМ, ХЭЭЛ ХАХУУЛЬ БА АРДЧИЛАЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
Улс төрийнХувь хүний хөгжилШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС: ТҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ БОЛОН МОДЕРН ШИНЖИЙН ТУХАЙ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?