Д.Дашцэдэн
/Сүлд дээд сургуулийн захирал, доктор (Ph.D)/
Шинэ толь №36, 2001
Түлхүүр үг: Захиргааны эрх зүй, Хууль дээдлэх зарчим, Төрийн тогтвортой байдал, Онц байдал, Төрийн зохицуулалт, Зохицуулах чиг үүрэг
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
- Захиргааны эрх зүйн зохицуулалт
Төрийн зохицуулалт нь зөвхөн эдийн засагтай нягт шүтэн барилдсан төдийгүй, чухамдаа өргөн утгаараа төрийн удирдлагын чиг үүрэг буюу нэг үзэгдэл бөгөөд тэрээр төрөөс тогтоон хангадаг зан үйлийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм журам мөн бөгөөд нийгмийн харилцааны субъектүүдийн өөрчлөгдөж буй нөхцөлөөс хамаардаг уян хатан шинж бүхий үзэгдэл болой. Эл чиг үүрэг нь эрх зүйн шаардлагыг биелүүлэхэд тавих хяналт, шалгалтыг бүх талаар нэмэгдүүлж тухайн харилцаанд оролцогчдын үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тогтоон тохируулж, тэдгээрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж, тэргүүлэх хэм хэмжээг тодорхойлон бэхжүүлж, зөвшөөрөх, бүртгэх журмыг тогтоодог.
Гадаад орнуудын туршлагаас үзхүл, зохицуулалтыг эдийн засаг, нийгмийн хэмээн ангилах ба тэдгээрийг зорилго,хэлбэрээр нь улс төр, захиргааны, хууль тогтоомжийн хэмээн ангилан хуваадаг байна.
Сүүлийн жилүүдэд төрөөс эдийн засгийг зохицуулах чиглэлийг үгүйсгэх үзэл нэлээд газар авч, түүнийг шилжилтийн үеийн эдийн засагт чөдөр тушаа болж буй мэтээр ярих, бичих үзэл нь улс орны эдийн засгийн хөгжилд саад болж байлаа. Зарим эрдэмтэд удирдлагад засаглалын орчинг нь түр зуурын үзэгдэл гээд ерөөс түүнийг аж үйлдвэрийн түвшинд хэрэглэж болно хэмээж байна. Нэлээд эдийн засагчдын үзэж байгаагаар төрөөс эдийн засгийг зохицуулах нь төрийн нөлөөллийн давамгайлах хэлбэр ажээ.
Төрийн зохицуулалт нь захиргааны эрх зүйн нөлөөллийн нэг элемент, тэрээр ямагт эрх зүйн хэлбэрт илэрлээ олж байдаг. Захиргааны эрх зүйн зохицуулалт нь ерөөс удирдлагын субъект, объектуудын үйл ажиллагаа, эмх цэгц бүхий зохион байгуулалтын императив хэм хэмжээ, чиг үүргийн, эрх зүйн дэг журмын тогтвортой байдлыг төлөвшүүлэх олон төрлийн механизм юм.
Энэ ч учраас нийгэм, төрийн амьдралын олон хүрээнд түүнийг Захиргааны удирдлага хэмээдэг. Захиргааны эрх зүйн зохицуулалт нь хэм хэмжээ (орлогоос зарлага давах гэх мэт), эрх хэмжээний хэм хэмжээ, норматив (стандарт, квот гэх мэт) техник-Хууль зүйн хэмжүүр (үнийн түвшин гэх мэт). Эдгээр нь иргэний болон татварын хууль тогтоомжийн хэм хэмжээтэй хосолж байдаг.
Захиргааны – эрх зүйн зохицуулалтын эрх зүйн хэлбэр нь:
- сэдэвчилсэн хууль, зарлиг, эрх зүйн байдлын тусгай хэм хэмжээнд:
2.иргэн, үйлдвэр, албан газар байгууллага, гүйцэтгэх засаглалын байгууллагуудын чиг үүрэг-ажиллагааны тасралтгүй байдал, жагсаалтыг агуулсан актын маяг болон дүрэм, журам;
3. хатуу императив хэм хэмжээ, зохицуулалтыг агуулсан дүрэмд илрэлээ олж байдаг. Жишээ нь, дэд бүтцийн яам нь салбарынхаа чиглэлээр аргачлал, норм, загвар гэх мэт олон төрлийн норматив-техникийн баримт бичгүүдийг батлан гаргадаг.
Захиргааны эрх зүйн зохицуулалт нь янз бүрийн хэлбэрээр илрэх ба энэ нь түүний удирдлагын объектод өөрчлөлт, шинэтгэл хийж, хөгжил хөдөлгөөнтэй байлгадаг зэргийг харуулж байна. Тэрээр төр-эрх зүйн зохицуулалтын ерөнхий хүрээнд багтаж байдаг хийгээд түүний бүрэлдэхүүний нэг элемент мөн. Захиргааны эрх зүйн зохицуулалтыг зарлиг тогтоол, тушаал, дүрмийг үндэслэн заримдаа Ерөнхийлөгч болон гүйцэтгэх засаглалын бие даасан байгууллагууд хэрэгжүүлдэг.
Захиргааны эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх янз бүрийн хэлбэрийн багтаамж, аргаар нь:
- төрийн дэмжлэг туслалцааны хэлбэр;
- тоо, чанарын императив хэм хэмжээ;
- зөвшөөрөх арга барил (хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх зөвшөөрөл олгох гэх мэт);
- төрийн тогтвортой байдлыг хангахтай холбогдсон захиргааны дэглэм;
- засаг захиргаа-чиг үүргийн дэглэм;
- төрийн монополийн гэсэн шалгууруудаар ангилж болно.
Ийнхүү нэрлэгдсэн аргууд нь тийнхүү пропорцоороо бас тэр бүр хэрэглэгдэхгүй бөгөөд харин бодит хэрэгцээний салбар, хүрээ гэх мэтээр урьдчилан тодорхойлогдоно. Зохицуулах чиг үүрэг нь нэг үе суларч, нэг үе нэмэгдэж байдаг. Тухайлбал, түүний үүрэг ач холбогдол нь салбарын үйлдвэрийн хүрээнд нэмэгдэж, нийгмийн хүрээний салбарт буурч байдаг. Ингэхдээ тэрээр нөлөөллийн уян хатан байдлыг хангаж тэнцвэржинэ.
Зохицуулалтын хэрэгсэл
Зохицуулалтад тогтвортой, хөдөлгөөнтэй байдал хосол байдаг бөгөөд тэрээр тийм ч идэвхтэй зүйл биш. Эхлэл үүсгэл, дэмжлэгийн зохицуулалтын дэглэм нь төрийн байгууллагуудаас ч энэхүү хүчин чармайлтыг шаардана.
Захиргааны эрх зүйн зохицуулалтын хөшүүрэг, хэрэгсэл өөрийнхөө агуулга чиглэлээр харилцан адилгүй байх ба тэдгээр нь өөрсдийнх нь тусламжтайгаар шийдвэрлэж буй зүйлээс хамааран хатуу, чиг баримжаатай, дэмжлэг авсан байж болно.Ийнхүү хамгийн гол нь тэдгээр хөшүүрэг хэрэгслийг зөв хэрэглэх, ашиглах тухай асуудал чухал болно.
Эхлээд программчилсан чиг баримжаа бүхий зохицуулалтын хэрэгслийг авч үзье. Тэдгээрт юуны өмнө удирдлагын өөрчлөн байгуулалт, төрийн улс төрийн бодлого, салбар хүрээний хөгжлийн концепц байх ба тэдгээрийг Монгол улсын Засгийн газар, заримдаа Ерөнхийлөгч баталдаг. Энэ тохиолдолд тэрхүү концепц нь аливаа хүрээний бүх хувь хүн, хуулийн этгээдийн хэм хэмжээ, чиглэсэн зорилго бүхий баримт бичгийг өөртөө агуулж байдаг. Мөн тэрээр зөвшилцсөн үйлдлийн удаан хугацааны үндэс нь болдог. Захиргааны эрх зүйн зохицуулалтын хүрээнд хэм хэмжээ-бүхэл бүтэн бүтэц, чиг баримжаа бүхий бусад арга бас байдаг ба энэ нь аливаа зорилтыг шийдвэрлэх, тусгай салбар, дэд салбарыг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлэх тухай асуудалтай холбоотой юм. Жишээ нь, эрдэмтэн, мэргэжилтний оролцоотойгоор алс хэтийн чиг баримжаа бүхий захиргааны актыг боловсруулах гэх мэт.
Захиргааны эрх зүйн зохицуулалтад бүхэлдээ хэм хэмжээний арга нэн чухал юм. Хэм хэмжээний (норматив) арга нь экспорт- импортын квот, зарцуулах хэрэгслийн орц (норм) стандарт, техник-хууль зүйн шаардлагын хангалтын орц (норматив)-г тодорхойлдог тооны хэмжүүр юм. Тэдгээрт удирдлагын объектын чадварлаг хэмнэлттэй үйл ажиллагааны императив агуулагдаж байдаг. Тухайлбал, энэ асуудалтай холбогдуулан улсын болон орон нутгийн төсвийг бүрэлдүүлэх санхүүгийн нормативыг тодорхойлохын тулд нийгмийн стандартыг бэлтгэн боловсруулж болно.
Зохицуулалтын нэг шинэ арга нь зохицуулалтын гэрээний аргыг ашиглах явдал юм. Энд нэг талд төрийн байгууллагууд байдаг төсвийн зээл түүнчлэн зээлийн тухай хэлэлцээрийг нэрлэж болно.
Төсвийн зээлийн хугацааг сунгах, өргөн хэрэглэх явдлыг түншүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих явдал байдаг. Сүүлийн үед иргэний эрх зүйн зохицуулалтын нэг хэрэгсэл болох
даалгаврын гэрээг зохицуулалтад өргөн хэрэглэх болов. Жишээ нь, Засгийн газар нь гүйцэтгэх засаглалын олон байгууллагыг дэмжиж, зээл олгохыг Санхүү эдийн засгийн яаманд даалгаж болох юм.
Зохицуулалтын төрөл
Захиргааны эрх зүйн субъектүүдэд хамаарах олон субъектийн эрхийг дэлгэрүүлэн баяжуулж, төрийн зохицуулалтын нийтлэг хэм хэмжээний шинж байдлыг хуульд тодорхойлж өгсөн билээ. Захиргааны эрх зүйн зохицуулалт нь: хууль тогтоох, хуульд захирагдмал, гэрээнээс үүсмэл гэсэн түвшин буюу төрөлтэй байдаг. Олон янзын хуулинд төрийн зохицуулалтын, тэр тусмаа тэдгээрийн багтаамж, аргыг бататган бэхжүүлэхдээ түүний өвөрмөц байдлыг харгалзан үздэг юм.
Монгол Улсын Их Хурлаас 1996 онд баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, өмч хувьчлах үйл явцад тавих хяналт шалгалт, төрийн өмчийн оролцоотой үйлдвэр, аж ахуйн байгууллагын хүрээнд төрийн эрхийг өргөтгөсөн нь зарчмын ач холбогдолтой болсон юм. Олон хууль тогтоомжид төрөөс үзүүлэх дэмжлэг туслалцааны тухай тусгасан билээ. Ийнхүү хууль тогтоомжийн тусламжтайгаар төрийн зохицуулалтыг хийсэн нь захиргааны эрх зүйн зохицуулалтын хууль тогтоох төрлийн нэг илрэл юм.
Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газар хуульд захирагдмал олон актыг өргөн ашиглаж, захиргааны эрх зүйн зохицуулалтыг хийдэг. Ийнхүү хуульд захирагдмал захиргааны актууд нь хуулийг биелүүлэн хэрэгжүүлэхэд чиглэж гардаг учраас хэд хэдэн шаардлагыг хатуу чанд мөрдөх хэрэгтэй болдог. Жишээ нь, санал авах, зөвшилцөх, төслийг урьдчилан хэлэлцүүлэх гэх мэт.
Захиргааны эрх зүйн зохицуулалтын нэг төрөл болох хуульд захирагдмал актууд нь:
- хуулиар тогтоосон эрх хэмжээний (эрх мэдлийн хүрээнд) хатуу зохицож гарна. Өөрөөр хэлбэл, хууль зүйн хязгаарлалт хэм хэмжээний чиг баримжаа нь тухайн байгууллагын эрх хэмжээний хүрээнд байна гэсэн үг;
- хэлбэрийн хувьд хуульд тодорхойлсон төрөлд зохицож гарна;
- гүйцэтгэх засаглалын байгууллагууд нь байгууллагын тухай дүрэм, хуульд тодорхойлон нэрлэсэн актын төрлийг гаргах үүрэгтэй,
- хуульд тодорхойлон заасан болон бусад эрх хэмжээний аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд хуульд захирагдмалактыг гаргадаг.
Монгол улсын Засгийн газар улс орны эдийн засгийг удирдан хөтлөхдөө, сүүлийн жилүүдэд зохицуулан нөлөөлөх, төрөөс дэмжлэг үзүүлэх, удирдлагыг шинэчлэн өөрчлөх (бүтэц, чиг үүргийн хувьд) арга хэмжээг хангаж, хэрэгжүүлэх гэх мэт төрийн зохицуулалтын олон янзын арга барилыг хэрэглэж байна.
Орчин үед ийнхүү төрийн зохицуулалтын хүрээ өргөжиж тэлсээр байгаагаас үндэслэн төрийн зохицуулалтыг хамгийн товчоор юу гэж тодорхойлох вэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна. Тэгвэл төрийн зохицуулалт гэдэг нь субъектүүдийн үйл ажиллагааны хэм хэмжээ-эрх зүйн эмхлэн цэгцлэлтийн арга барил юм. Орчин үед төрийн амьдралын хүрээний хөгжилд тойруугаар биш харин шууд нөлөөлөх чиг үүрэг, аргын тухай их анхаарч байгаа бөгөөд тэдгээр нь прогноз, урамшуулал, мэдээллээр үйлчлэх, боловсон хүчнээр хангах, арга зүйн туслалцаа үзүүлэх гэх мэт болно. Өөрөөр хэлбэл, энэ хүрээнд удирдлагын үйл явц яригдана гэсэн үг.
Ажиглалт, судалгаанаас үзэхүл, өнөө үед удирдлагын объектод шууд нөлөөлөх хүрээ, хязгаар хумигдаж байна. Харин нийгмийн хөгжлийн үйл явцад үйлдвэр, байгууллага зарим салбарын удирдлага нь шууд удирдлагад шилжиж байна. Нийгмийн үйл явцад удирдах, зохицох чиг үүрэг давамгайлах болсноос бусад чиг үүргийг хязгаарлах нь ажиглагдаж байна.
Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим нь хэрэглэгчид, эдийн засгийн хүрээний ерөнхий хэм хэмжээний зохицуулалтын үүргийг нэмэгдүүлж байгаагаар илэрч байна. Энэ байдал хэм хэмжээний болон ганцаарчлан зохицуулах актуудын харилцааг өөрчилж тэдгээр актууд нь тодорхой хүн, хэсэг бүлэг хүмүүс,хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулдаг актуудад түрэгдэж байна.
Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд аж ахуйн субъектүүдийн бие даасан байдал, төвлөрлийг сааруулах шинэ үе гарч ирж байна. Хэрэглэгчдийн түвшинд өөрсдийгөө зохицуулах замаар гэрээний хэлхээ холбоог чөлөөтэй хөгжүүлэх, төр, түүний байгууллага, өөрөө удирдах ёсны түвшингийн эдийн засгийн харилцаанд дүрэм, журмын хэм хэмжээний хоорондын зөв зохистой харилцааг эрж олох шаардлага нь захиргааны болон бусад эрх зүйн үүднээс чухал болж байна.
Төвлөрлийг сааруулахтай холбогдон аж ахуйн субъектүүдийн эрх зүйн шинэ статусыг бий болгохыг шаардаж байгаа нь таваар мөнгөний эдийн засгийн үйл ажиллагааны зохицуулагчийн хэрэглээг хангаж, хэрэглэгчдийг урамшуулж байна. Эрх зүй нь зах зээлийн эдийн засгийн ерөнхий дүрэм журам болж, эдийн засгийн шийдвэрийг чөлөөтэй сонгох чиглэлийг уялдуулж байна.
Энэ бүхэн нь шинэ нөхцөл дэх эдийн засгийн өөрийнх нь хөгжлийг тусгасан эрх зүйн нөлөөллийн нэг тал, өөр нэг тал нь эдийн засгийн хүрээнд иргэд, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн өмчийг удирдан зах зээлийн эдийн засгийн нэгдмэл үндсийг тогтоож, төрийн зохицуулалтыг хангахтай холбогдож байна. Үнэхээр эрх нь эдийн засгийн, төрийн зохицуулалтын гол аспектыг илэрхийлж, тэр хэмжээгээр хууль нь хэм хэмжээгээрээ тогтвортой байдлыг хангаж, зохицуулж байна. Хууль болон бусад эрх зүйн актын тусламжтайгаар нийгэм, хувь хүн, бүлгийн ашиг сонирхлыг ерөнхийд нь хослуулан хангаж, иргэд, нийгэм, төрийн ашиг сонирхлыг баталгаажуулж, эцэст нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төрийн арга хэмжээг ашиглаж байна.
Төр эрх зүйн зохицуулалтын арга нь уян хатан байдаг.Тогтвортой арга (үйлдвэр, аж ахуйн газрын бүртгэл), нэлээд хөдөлгөөнтэй арга (лиценз, татварын төрөл гэх мэт) нь шуурхай өөрчлөгдөж байна.
Практикт зохицуулалтын эдгээр арга хэрэгслээс зөв сонгон ашиглах нь чухал болдог.
Төр эрх зүйн зохицуулалтын үйл ажиллагаанд янз бүрийн хэрэгслийг ашигладаг. Үүнд эдгээр хэрэгсэл нь:
- үйл ажиллагааны үндсийн норматив зохицуулалт (түүний төрөл, агуулга гэх мэт);
- тэдгээр үйл ажиллагааны төрлийг хэрэгжүүлэх болонхэрэглэгчдийн субъектийн эрхийн статусыг үнэлэх, албанёсны зөвшөөрөл (бүртгэл, лиценз гэх мэт);
- аж ахуйн болон аливаа үйл ажиллагааг эрхлэн явуулах тодорхой журам;
- үйл ажиллагааны төрлийн чанар, агуулгад хэрэгтэй тогтоосон норматив шаардлага;
- салбар, үйлдвэр гэх мэт удирдлагын объектыг дэмжсэн зохион байгуулалт,
- нормативаас салангид хориглох болон санкц тогтоох хэрэгсэл болно.
Эдгээр хэрэгсэл нь бүхэлдээ хөдөлгөөнтэй, цогцолбор, бас ашиглах хэрэгцээтэй учир тэдгээрээс зөв сонгон хэрэглэх нь чухал байдаг. Эдгээр хэрэгслийн нэлээдгүй хувь нь захиргааны эрх зүйн зохицуулалтад хамаарагдана. Удирдлагын объектын байдал, тодорхой тохиолдолд норматив зохицуулалтыг их хэмжээгээр хийхэд императив арга давамгайлж хэрэгжинэ.
Сүүлийн үед нийгэм, улс төрийн хүрээ, эдийн засгийн салбар дахь захиргааны эрх зүйн зохицуулалтын янз бүрийн үе шат нь анхаарал татах болсон нь ялангуяа эдийн засгийн хүрээн дэх зохицуулалтын онолын схемийг заримдаа өөр нэг салбарт шууд хуулбарлаж хэрэглэснээс тийнхүү арга нь үр дүн муутай болох нь практикт гардагтай холбоотой юм. Эдийн засгийн хүрээнд хэрэглэдэг захиргааны эрх зүйн зохицуулалтын хэрэгсэл нь:
лицензжүүлэх, стандартчилал, квот төсвийн хөрөнгийг хуваарилах, тарифын тооцоо, үнийн улс төрийн бодлого гэх мэт болно. Жишээ нь: боловсролын хүрээн дэх зохицуулалтын нэг хэрэгсэл нь боловсролын стандарт-экологийн хүрээн дэх норм, худалдааны эргэлтийн хүрээнд бараа, таваарт тавигдах мэдээллийн шаардлага болно.
- Захиргааны эрх зүйн дэглэм
Орчин үед нийгэм-эдийн засгийн үйл явцыг зохицуулах ажиллагаа тэргүүлэх чиглэлээр давамгайлах ач холбогдолтой болсон байгааг урьдах бүлэгт үзсэн билээ. Тэрээр эрх зүйн субъектүүдийн үйл ажиллагаанд, таатай нөхцөлийг бий болгож байгаа юм. Захиргааны эрх зүйн зохицуулалтын янз бүрийн төрөл нь засаглалын арга императив байдлаар хэрэглэгдэх нийгмийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжид илэрхийлэн хангаж байна.
Захиргааны эрх зүйн зохицуулалт, захиргааны эрх зүйн дэглэм хоёр нь харилцан шүтэлцээ бүхий диалектик нэгдэлтэй ажиллагаа мөн.
Захиргааны эрх зүйн дэглэмийн мөн чанарын ойлголтыг эрхзүйн дэг журмын ерөнхий шинж байдлын тусламжтайгаар сайтар тодорхойлон гаргаж болно.
Захиргааны эрх зүйн дэглэмийн төрөл мөн чанар, шинж тэмдэг нь бүхэлдээ онол практикт оновчтой хийгээд ашигтай юм.
Гэхдээ захиргааны эрх зүйн дэглэмийн зорилгыг эрх хэрэгжүүлэх үйл явц эрх зүйн ерөнхий зохицуулалттай адилтгаж болохгүй. Яагаад гэвэл тэрээр зохицуулалтын онцгой төрлийг өөрөө агуулдаг.
Захиргааны эрх зүйн дэглэмийн чиглэл нь тусгай хэрэгслийн тогтолцооны тусламжтайгаар төрийн онцгой байдлыг зохицуулдаг ба энэ хэрэгсэл нь:
- аливаа хүрээнд тогтоосон үйл ажиллагааны онцгой журам, хэм хэмжээ, эрх зүйн акт,
- төрийн эрх бүхий байгууллага тусгайлан бий болгосон зохих дэглэмийг дэмжих, олгосон эрх мэдлээ ашиглах,
- эрх зүйн субъектүүдийн үйлдэл, тэдгээрийн өөр хоорондын харилцан үйлдлийн үйл ажиллагааны дүрэм, журмыг нарийвчлах,
- захиргааны эрх зүйн дэглэмийн хүрээнд үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээх, хатуу чанга хяналт, шалгалт хийх тогтолцоо,
- зайлшгүй тохиолдолд субъектийн эрхийг тууштай урамшуулан дэмжиж, хязгаарлан шийдвэрлэх болон хориглох аргыг улам өргөн хэрэглэх,
- тусгай зохион байгуулалт, техник материал санхүүгийн хэрэгслийг (техник нөөц гэх мэт) бэлэн байлгах зэрэг болно.
Энэ бүхнээс үзвэл захиргааны эрх зүйн дэглэм гэдэг нь төрийн амьдралын янз бүрийн хүрээн дэх субъектийн эрхийн үйл ажиллагааны өвөрмөц журам мөн. Түүнийг хууль, хуульд захирагдмал актаар тогтоон, тухайн хэсэгт чиг үүргийн үйл ажиллагааг бүхэлд нь хатуу чанд сахиулахад чиглэн, улсын байдалд шаардагдаж буй хэрэгцээтэй нэмэлт хэрэгслийг нөөцлөн барьж байдаг.
Захиргааны эрх зүйн дэглэм нь хоёр байдлаар зохицуулагдана. Тэдгээр нь нэг талаар, сэдэвчилсэн ерөнхий хууль, хуульд захирагдмал актуудын бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд нөгөө талаар, тусгай актанд илрэлээ олдог. Тийм төрлийн нэг болон хэд хэдэн тусгай актууд нь тодорхой байдлаар шуурхайлан захирамжлах заалт, тушаал, захирамжийн хууль зүйн үндсийг бий болгодог. Захиргааны эрх зүйн дэглэм янз бүр байх нь түүнийг ангилан ялгаж болно гэсэн үг бөгөөд дэглэмийн зорилгыг шалгуураар нь гурван том хэсэгт хувааж болно.
Нэгдүгээр хэсэгт, улсын тодорхой байдалд хамаарах захиргааны эрх зүйн дэглэм (онц байдал, дайн бүхий байдал, улсын хил хамгаалах, гаалийн хил, гадаад худалдааны үйл
ажиллагаа)
Хоёрдугаар хэсэгт, удирдлагын чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээг хангах, захиргааны чиг үүрэг эрх зүйн дэглэмийг өөртөө агтаасан хэсэг (татварын, эрүүл мэнд, боловсролын, экологийн гэх мэт)
Гуравдугаар хэсэгт, үйл ажиллагааны төрөлд хамаарах хэм хэмжээний шаардлага бүхий дүрэм, бие хүн, хуулийн этгээдийн албан ёсны бүртгэлийг өөртөө багтаасан зөвшөөрлийн дэглэм журам гэх мэт.
Төрийн тогтвортой байдлыг хангахад захиргааны –эрх зүйн дэглэмийн үүрэг ач холбогдол
Захиргааны эрх зүйн дэглэм нь “Улс орны байдлын” янз бүрийн чиглэлийг зохицуулдаг. Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал нь онц байдал тогтоох эрхтэйг бататган бэхжүүлсний зэрэгцээ мөн, 33 дугаар зүйлд Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт Монгол улсын Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлах тухай заасан билээ. Монгол Улсын Их Хурал 1995 оны 11 дүгээр сарын 14-нд “Онц байдлын тухай” хуулийг баталсан. Энэ нь чухамдаа захиргааны эрх зүйн дэглэмтэй холбоотой хууль зүйн үндэслэл мөн. Онц байдлын тухай хуулийн заалтаас үзвэл онц байдал нь:
- төрийн засаг захиргааны байгууллага, үйлдвэр, албан газар, байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн онцгой журам мөн;
- энэ журам нь бие хүн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөөг хязгаарлан, тэдэнд нэмэлт үүргийг оногдуулдаг;
- энэ нь Үндсэн хуульт байгууллыг хамгаалан, иргэдийн аюулгүй байдлыг хангаж түргэн тогтворжуулах түр зуурын арга хэмжээ мөн;
- энэ нь хуулиар тогтоосон хязгаарлал мөн.
Хуулиар тогтоосон онц байдлын үндэслэл нь Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг, хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдал юм.
Захиргааны эрх зүйн дэглэм нь хуулиар урьдчилан тогтоосон төрийн удирдлагын онцгой хэлбэр бөгөөд энэ хэлбэрт төрийн байгууллагад хүлээлгэх онцгой эрх мэдэл, түр байгуулах тусгай байгууллага, штаб, комисс, зохих нутаг дэвсгэрт дотоодын байгууллагад хүч хэрэгслийг ашиглах боломжийг хамааруулдаг юм.
Хэрэглэж буй арга хэмжээ нь онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт зорчих, орох, гарах онцгой журам, хөдөлгөөнийг хязгаарлах, онцгой объектод нийгмийн дэг журмын хамгаалалтыг нэмэгдүүлэх, олон нийтийн арга хэмжээг хориглох, баримт бичиг шалгах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, үйл ажиллагааг нь түр зогсоох гэх мэт байдаг.
Түүнчлэн зайлшгүй тохиолдолд хүн, мал амьтан, эд баялгийг тур нүүлгэн шилжүүлэх, түүхий эд, материал нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад тусгай журам тогтоож, хяналт тавих арга хэмжээ авдаг. Үүний хамт иргэд, албан тушаалтны эрх хариуцлагыг баталгаажуулан зохицуулдаг.
Онц байдлын дэглэмд захиргааны эрх зүйн онцгой болон уламжлалт арга хэмжээг ашиглаж болдог бөгөөд захиргааны эрх зүйн онц байдлын нэг төрөл нь улс орны дайчилгааны тогтолцоог хангах явдал байдаг. Онц байдлын хуулиас үзвэл, Монгол улсын дайчилгаанд бэлтгэх болон дайчилгааны зарчим нь төвлөрсөн удирдлага төлөвлөлт, хяналт шалгалт, иж бүрэн цогцолбор байдал харилцаа холбоо, шүтэлцээ мөн. “Онц байдлын тухай хууль”-д зааснаар, дайчилгаа хийх эрхийг Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл эрхлэн гүйцэтгэх ба зөвлөлийн дайчилгаа явуулах үүргийг мөн хуульд тодорхойлж өгсөн байдаг.
Захиргааны эрх зүйн дэглэмийн элементийг “Аюулгүй байдлын тухай” хууль мөн “Батлан хамгаалах тухай хууль”-д бас заасан.Энэ хүрээнд тодорхой байдлыг хадгалахын тулд хөдөлгөөнтэй”нөөц” зохицуулалт хэрэгтэй юм. “Батлан хамгаалах тухай”хуулинд зааснаар дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед батлан хамгаалах үйл ажиллагаа, хилийн халдашгүй дархан байдал (3 дугаар зүйл); иргэний хамгаалалтын тухай заасан байдаг. Энэ үндсэн дээр Монгол улсын “Хилийн тухай хууль” (1993), “Иргэний хамгаалалтын тухай хууль” (1992),”Дайны байдлын тухай хууль” (1999), “Дайчилгааны тухай хууль” (1992)-ыг батлан гаргасан юм.Эдгээр үйл ажиллагаа нь хуульд нийцэж, Ерөнхийлөгч,Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн оролцоотойгоор Үндсэн хуулийн журмаар зохион байгуулагдан явагдана.
Үндсэн хууль – захиргааны эрх зүйн дэглэмийн хүрээнд улсын хил хамгаалах асуудлыг төрийн улс төр-хэм хэмжээний шинж байдалтайгаар авч үзсэн юм. Тухайлбал, Монгол улсын хилийн тухай хуулинд улсын хилийн дэглэм түүний зохицуулалтын асуудлыг тодорхой тусгасан юм. Энэ хуулинд Монгол улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах зорилгоор, хилийн асуудлаар байгуулагдсан Монгол улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хил хамгаалалтад иргэн, байгууллагыг оролцуулах, хилийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулдаг.
Гаалийн дэглэм дэх улсын байдлын эрх шинж байдал нь 1996 оны 5 дугаар сарын 16-ны “Гаалийн тухай хууль” мөн 1996 оны 7 дугаар сарын нэгний өдрийн “Гаалийн тарифын тухай” хуулинд тусгалаа олсон юм. Эдгээр хуулиар улсын гаалийн орон зай, гаалийн нутаг дэвсгэрийн журмыг хангах асуудлыг зохицуулдаг. Монгол улсын хилээр бараа таваар нэвтэрч, гаалийн мэдүүлэг авсан үеэс гаалийн хяналт шалгалт эхэлдэг. Тодорхой бараа таваар, тээврийн хэрэгслийг хил нэвтрүүлснээр гаалийн дүрэм журмын үйлдэл нь дуусгавар болдог. Бараа тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээр гаргасны дараа ч гэсэн тогтсон журам зөрчсөн хангалттай үндэслэл байвал гаалийн хяналт шалгалтыг хийж болдог. Гаалийн ерөнхий дэглэмийн элемент нь эдийн засгийн бодлогын арга хэмжээ өөрөөр хэлбэл, хязгаарлах буюу хориглох замаар оруулах, гаргах, захиргааны нөлөөлөл, лицензжүүлэх, кодлох зэрэг эдийн засгийн үйл явцыг зохицуулах захиргааны бусад хөшүүргийг хэрэглэх, гаалийн тээврийн хэрэгслийг ашиглах, захиран зарцуулах дүрэм журам хамаарагдана.
Эдгээр элементүүдээс хамааруулан гаалийн ерөнхий дэглэмийг ердийн нэн тааламжтай (гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрмийн санд оруулах
технологийн багаж, төхөөрөмж, хүмүүнлэг буцалтгүй тусламжийн бараа зэрэг), хөнгөлөлттэй, нэмэгдэлтэй (дотоодын үйлдвэрлэгчид хохирол учруулсан, учруулж болзошгүй адилтгах барааны үйлдвэрлэлийг явуулахад өргөтгөхөд саад болох) гэж ангилж болно.
Аливаа улсын гадаад худалдааны үйл ажиллагаа нь түүний идэвхтэй зохицуулалттай холбоотой. Тус оронд Үндсэн хуультай нийцүүлэн эрх зүйн дэг журмын ерөнхий зохицуулалтыг Монгол улсын Засгийн газар хийж, улмаар бусад худалдааны үйл ажиллагааг эрхэлсэн байгууллагууд бие даан зохицуулдаг. Монгол улсад гадаад худалдааны үйл ажиллагааны тусгай төрлийг хэрэгжүүлэх тусгай дэглэм байдаг. Жишээ нь, Монгол улсын хил залгаа бусад улстай худалдаа хийх асуудлыг тэдгээр улстай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрээр зохицуулахдаа улс орны хэмжээний болон хилийн ойролцоо хүн амын байдал, үйлдвэрлэлийн байдал, таваарын эрэлт хэрэгцээ зэргийг харгалзан үздэг.
Эрх зүйн тийм хэрэгслийг ашиглахдаа гурван чиглэлийн асуудлыг анхаардаг ба энэ нь 1/ импортын татварыг хязгаарлана 2 импортын үйлдвэрлэгчид нэлээд хатуу шаардлага тавьдаг; 3/ эх орны зах зээлийг чанар муутай бүтээгдэхүүнээр дүүргэхгүй байхад оршино. Харамсалтай нь ийнхүү ивээн дэмжих ёс зарчмыг тэр бүр тууштай хэрэглэж чадахгүй байгаагаас элдэв гажуудал, зөрчил бэрхшээлтэй тулгарсаар байна.
Захиргааны эрх зүйн дэглэм, иргэд
Монгол улсын иргэдийн эрх зүйн байдлыг Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулинд тодорхойлсон билээ. Захиргааны эрх зүйн субъект нь хууль тогтоох үйл ажиллагааны хэм хэмжээнд нийцүүлэн үйлдэл хийх ёстой билээ. Иймээс иргэдийн үүргийг биелүүлж, баталгааг ханган хатуу хариуцлага хүлээлгэх улмаар, тэдний эрхийг хамгаалан, иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангахын тулд байнгын дэглэмийг бий болгох шаардлагатай байдаг.
Захиргааны эрх зүй дэх зөвшөөрөх дэглэм нь түүнийг бусад дэглэмээс ялгаж өгдөг ба түүнийг иргэд, хуулийн этгээдийн харилцаанд хэрэглэнэ. Энэхүү дэглэм нь тодорхой үйлдэл хийх буюу зөвшөөрөх тухай өргөдөл болон хүсэлтээр илэрнэ. Зохих албан тушаалтан буюу байгууллага түүнээс татгалзах буюу зөвшөөрөл өгөх тухай шийдвэр, хийх үйлдэл буюу хүсэж буй эрхээ тухайн этгээд зөвшөөрүүлэх боломжтой. Жишээ нь, буу эзэмших тухай зөвшөөрөл авах эсэх, нэмэгдэл үүрэг хүлээх эсэх. Тухайн үйлдэл нь эрхийн дагуу байх буюу гомдол гаргагч татгалзсан бол хууль зүйн тодорхой факттай холбогдож, үйлдэл хийх зөвшөөрлийг зогсоож болдог. Төрийн байгууллагууд тухайн хүрээнд уг этгээдийн үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлдэг. Бүртгэл болон мэдээлэл хосолсон үед иргэдтэй холбогдсон зөвшөөрлийн дэглэмийн зарим аспект ямар байдгийг дэлгэрэнгүй авч үзэж болох юм. Үүнд юуны өмнө харьяатын тухай асуудлыг шийдвэрлэх процедурыг авч үзэж болох юм. 1995 оны 6 дугаар сарын 13-нд Монгол улсын харьяатын тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар харьяат болох хийгээд түүнийг зогсоох журам, үндэслэл харьяатын эрхийн агуулгыг зохицуулж өгсөн юм. Үүнийг захиргааны эрх зүйн үүднээс авч үзвэл:
Нэгдүгээрт, харьяатын тухай асуудлыг шийдвэрлэх төрийн байгууллага, тэдгээрийн эрх мэдлийг ялган салгаж ойлгож болно. Энэ нь Монгол улсын Ерөнхийлөгч, Хууль зүй дотоод хэргийн яам, харьяатын асуудал эрхэлсэн алба юм.
Хоёрдугаарт, харьяатын тухай асуудлыг зохицуулах хүсэлт, өргөдлийг хүлээн авах журам, түүнийг хянан үзэх, шийдвэрлэх байгууллага, хугацаа, харьяатын асуудлыг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлт, түүнд тавих хяналт, давж заалдах (дээдшатны байгууллага, шүүхэд) тухай асуудал юм.
Паспортын тогтолцоо нь Монгол улсад олон жил байсаар ирсэн бөгөөд паспортыг ашиглах, олгох хатуу журмыг хууль тогтоомжид урьдчилан заасан юм. Иргэд оршин суугаа газартаа бүртгүүлэх нь захиргааны эрх зүйн асуудал мөн бөгөөд энэ нь нэг талаар төрөөс иргэний эрхийг хамгаалах, нөгөө талаар, иргэний шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж буй хэрэг юм.
Иргэдийн шилжилт хөдөлгөөний тухай асуудал нь захиргааны эрх зүй, дэглэмийн тухай асуудал юм. Өнөөгийн байдлаар, Монгол улсад иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулсан хууль тогтоомж байхгүй, харин нутаг орноос шилжих хүмүүсийг шилжиж очсон газрын амьдрах боломж, баталгаа байгаа эсэхийг нь харгалзан Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал өөрсдийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэр гарган зохицуулж байна.
Төрийн бус байгууллагыг бүртгэх асуудлыг Монгол улсын хууль тогтоомжоор зохицуулдаг. Тус улсын хууль тогтоомжид зааснаар, төрийн бус байгууллагыг Хууль зүй, дотоод хэргийн яам бүртгэж, хуулийн биелэлтэд хяналт тавьдаг. Одоо Монгол улсад 2000 гаруй төрийн бус байгууллага ажиллаж байна.
Тайлан тооцоо, ил тод байх дэглэм, журам
Зах зээлийн чөлөөт харилцааны нөхцөлд субъектив эрх,тэдгээрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эмх замбараагүй байдлыг арилгаж, ил тод болгох асуудал зайлшгүй гарч ирдэг.Шуудхан хэлэхэд, эдийн засаг болон бусад үйл ажиллагаанд оролцогчид хөдөлгөөний тухай үнэн зөв мэдээлэл авах, тайлан тооцоонд тусгах явдал нь хууль ёсны асуудал бөгөөд хувь хүн,хуулийн этгээдийн эрх зүйн чадвартайг төрөөс албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа юм.
Хэрэглэгчдийн анхны ил тод ажиллагаа нь тэдгээрийг субъектийн хувьд улсын тооцоонд оруулж, нийтэд үнэн зөв мэдээлэл өгч, хэрэглэгчдийн статусыг үүсгэн бий болгох, өөрчлөх, зогсооход хууль ёсны хяналт, шалгалт тавьж байгаа захиргааны эрх зүйн хэлбэр юм. Тайлан тооцоог бүхэлд нь ил болгоход хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх явдал чухал холбогдолтой. Үүний учир аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийг улсын бүртгэлд заавал бүртгүүлэх тухай асуудлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомжид бататган бэхжүүлсэн билээ. Монгол улсад эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогчдыг бүртгэх тодорхой арга хэмжээг Монгол улсын Үндэсний татварын газар, түүний харьяа албад хэрэгжүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийн хэлцлийг ил тод болгож, бүртгэх нь асар их ач холбогдолтой бөгөөд энэ тухай асуудлыг “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хууль” -иар (1997 оны) зохицуулдаг. Энэ бол үндсэндээ гүйцэтгэх байгууллагуудын үйл ажиллагааны нэг чиглэл бөгөөд энэ нь хуулинд заасны даrуу үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой хэлцлийг заавал улсын бүртгэлд бүртгэнэ. Бүртгэлд зөвхөн үл хөдлөх хөрөнгө хамаарагдах төдийгүй төрийн болон орон нутгийн зориулалттай өмчид хамаарахаас бусад газар тарьц, суулгац, олон наст ургамал, үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ, барьцаа, зээл, түрээсийн гэрээ зэргийг бүртгэнэ. Улсын бүртгэлийг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа тусгай агентлаг буюу Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар хэрэгжүүлдэг. Үл хөдлөх хөрөнгийг бүртгээд улсын тусгай регистр өгдөг. Үл хөдлөх хөрөнгийг бүртгэх үндэслэл нь төрийн болон орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан эрх зүйн акт, гэрээ, гэрчлүүлсэн хэлцэл орон сууцны байгууллага комиссын шийдвэр болно.
Сүүлийн үед аж ахуйн болон бусад үйл ажиллагааг зөвшөөрөх лицензжүүлэх асуудал тавигдах болов. Энэ нь нэг талаар, үйл ажиллагааны ашигтай төрөл шинэ үйлчилгээг хөгжүүлэх үүсэл санаачлагыг урамшуулахтай, нөгөө талаар, эдгээр ажил үйлчилгээний төрлийг нийгэм, төрөөс албан ёсоор хүлээн зөвшөөрөх ашиг сонирхолтой холбоотой юм. Энэ нь хэрэг дээрээ нийтийн хийгээд бүхэнд ач холбогдолтой ашиг сонирхлыг хангах, түүний биелэлтэд хяналт тавих явдал юм. Зөвшөөрөх буюу лицензжүүлэх гэж юу вэ? Энэ бол аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх субъектээс үйл ажиллагааны тодорхой төрлийг эрхлэн явуулахад дүрэм хэм хэмжээний шаардлага, стандартыг сахихтай холбогдон тавигдсан албан ёсны зөвшөөрөл онцгой процедур юм.
Лицензжүүлэх үйл явцад хуулийн этгээдээс оролцох нь хэд хэдэн үе шаттай байдаг
а/ лицензийн үйлдэл хийх, нутаг дэвсгэр, хугацаа хуулийн этгээдийн байдлыг илэрхийлэн харуулсан мэдүүлгийг хүлээн авах,
б/ лицензтэй холбогдсон материалыг хүлээн авах,
в/ зохион байгуулагч ажилтан мэргэжилтнүүдээс өгсөн баримт бичигт экспертиз хийх, үнэлэлт өгөх,
г/ эрх бүхий байгууллага лиценз олгох буюу эсхүл олгохоос татгалзсан шийдвэр гаргах,
д/ шийдвэрийг шүүхэд давж заалдах,
е/ лицензийн нөхцөлийг хэрхэн зөв сахин биелүүлж байгаад тавих хяналт шалгалт.
Лиценз бол тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвхөн түүнд заасан чиглэл, үзүүлэлтийг бататган бэхжүүлсэн нөхцөлд өгдөг эрх юм. Зохих шатны гүйцэтгэх байгууллагууд нь лиценз олгосон иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хэрэгжилтэд тухайлбал, нормативыг сахиулахад хяналт тавих үүрэгтэй. Лицензийн журмыг зөрчвөл түүний үйл ажиллагааг зогсооно. Харамсалтай нь практикт тэр бүр хэрэгжихгүй байна. Тухайлбал, ийм асуудал алтны үйлдвэрүүд дээр туйлын тодорхой харагдаж байгаа юм.
Монгол улсын ашигт малтмалын тухай хууль, түүнчлэн эрүүл мэндийн тухай хууль (1999) гэх мэт нэлээд хуулиудад зааснаар, лицензийг удирдлагын янз бүрийн түвшинд олон төрлийн субъектэд олгодог. Лицензийн журмын шалгуурууд нь тодорхой бус байгаагаас хэрэглэгчдийн эрх, тэдгээрийн хариуцлагад багагүй бэрхшээл төвөг учруулж байна. Гэхдээ хэрэглэгчдийн үйл ажиллагааг лицензжүүлэн зохицуулдаг эрх зүйн янз бүрийн хэм хэмжээ үйлчилж байна.
Зөвшөөрлийн олон янзын төрлийн нэг хэсэг бол үйл ажиллагааны төрлийг зөвшөөрөхөд гүйцэтгэх засаглалын байгууллагууд, тэдгээрийн албан тушаалтан зөвшөөрөл өгдөг явдал юм. Жишээ нь, 1990-ээд оноос эхлэн Монгол улсын Засгийн газрын зөвшөөрснөөр, Худалдаа үйлдвэрийн яам, нутгийн удирдлагын хэмжээнд засаг дарга нар төмөр, мод гаргах зөвшөөрлийг өгч байв. Ийнхүү тодорхой үйлдэл хийхийн тулд өгдөг зөвшөөрөл бол зөвшөөрлийн үндэслэлтэй субъектийн эрхийн асуудал юм. Зөвшөөрөлгүй бол тийм үйлдэл нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус бөгөөд энэ нь эхлээд императив хэм хэмжээг дараа нь иргэний эрх зүйн, хөдөлмөр гэх мэт бусад хэм хэмжээг үүсгэдэг.
Эдгээр захиргааны эрх зүйн зохицуулалтад хэрэглэж буй олон янзын аргын ялгааг бүрэн хэмжээгээр харгалзан үзэх нь зайлшгүй болно.
Лицензжүүлэх тогтолцооны зохицуулалтын агуулгыг судалж үзвэл лицензийн чиглэл төрөл, түүний үйлчлэх хугацаа, лицензжүүлэх нөхцөл шаардлага, олгох журам лицензийн регистр дугаар гэх мэт байдаг.
Хууль зүйн актаар тогтоосон шаардлагад нийцүүлэн гаргасан бүтээгдэхүүнийг баталгаажуулсан сертификат олгодог.
Шаардлага хангасан байгууллагад өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр сертификат олгодог. Сертификатжуулах нь үндэсний сертификатын тогтолцоог олон улс, бүс нутаг бусад орны харилцан үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Сертификатжуулахад норматив баримт бичиг, тухайлбал Монгол улсын хууль, улсын стандарт (олон улсын стандарт) ариун цэврийн дүрэм хэм хэмжээ, барилгын дүрэм хэм хэмжээ, аюулгүй байдлын хэм хэмжээ түүнчлэн Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн тогтоосон бүтээгдэхүүнд зайлшгүй тавигдах шаардлага зэрэг баримт бичгүүд хамаарагдана. Сертификатжуулахад төрийн бус байгууллага, хэрэглэгч, бэлтгэгч сертификатын байгууллага туршилтын лаборатори, цех, түүнчлэн сертификатанд оролцогчид. Аккредитацийн сертификатын үр дүн, журмыг сонирхогч бусад үйлдвэр байгууллага, хувь хүн мэдээлэл хийх явдал нэн чухал болой. Гэхдээ сертификатжуулахад түүнийг бүрдүүлэх худалдааны бизнесийн нууц, мэдээлэл үнэн зөвийг чанд сахих нь чухал байдаг. Сертификатжуулахад оролцогчдод юуны өмнө сертификатын үндэсний байгууллага төрийн удирдлагын байгууллага, сертификатжуулах ажлыг хэрэгжүүлж буй сертификатын тогтолцооны төв байгууллага, сертификатын байгууллага, хуулийн этгээд сертификатын чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн бус байгууллага, туршилтын лаборатори, цех, бүтээгдэхүүн бэлтгэгчид (худалдагч, гүйцэтгэгч) нь хамаарагдана. Сертификатын ажилд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийг татан оролцуулж болно.
Захиргааны эрх зүйн дэглэмийн олон төрлийн нэг нь стандартчилал юм. Стандартчилал нь бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний харилцан ололт, аюулгүй байдал, мэдээлэл, техник, хэмжил сорилтын нийцтэй нэгдмэл байдлыг хангах зорилгоор нийтлэг бөгөөд дахин давтан хэрэглэх журам тогтоох үйл ажиллагаа юм. Стандартын тухай хуулийг 1994 онд батлан гаргаж, түүгээр төрийн удирдлагын бүх байгууллагууд түүнчлэн үйлдвэр, хэрэглэгчид, төрийн бус байгууллагууд заавал хэрэглэх стандартын хууль зүйн үндсийг тогтоож, стандартчилахад хэрэглэх норматив баримт бичиг, улсаас боловсруулан мөрдөх хэрэгсэл, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад улсаас авах арга хэмжээг тодорхойлсон юм. Стандарт чанарын төрийн хяналтыг стандартчилал баталгаажуулалтын төв байгууллага, түүнээс стандартчилал баталгаажуулалтыг хэрэгжүүлэх эрх авсан орон нутгийн байгууллага зохицуулан зохион байгуулдаг. Стандарт чанарын Төрийн хяналтыг улсын байцаагчид хэрэгжүүлнэ. Стандарт чанарын олон нийтийн хяналт гэж байдаг. Тэдгээр нь юуны өмнө хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн байгууллага хяналт тавьж үзлэг хийж болно. Иргэн олон нийтийн байгууллага хамтран чанар стандартын төрийн хяналтад оролцож болно.
Захиргааны эрх зүйн зохицуулалтын чухал хэсэг бол улсын хэмжээнд нэгдсэн хэмжил зүйг албан ёсоор тогтоосон явдал болно. Үүнийг хуулиар зохицуулна. Энэ хуулиар хэмжилтийг хэрэгжүүлэх зорилгоор хэмжил зүйн төв, орон нутгийн байгууллагыг байгуулан ажиллуулдаг. Хэмжил зүйн төрийн хяналтад байгалийн нөөцийн олборлолт ашиглалт оношилгоо, хөдөлмөр хамгаалал, байгаль орчны төрийн хяналт, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон үйл ажиллагаа, геодези болон ус цаг ууртай холбогдсон үйл ажиллагаа, тодорхой төрлийн эрдэм шинжилгээний эмнэлэг криминалистикийн шинжилгээ, үндэсний болон олон улсын спортын дээд амжилтыг бүртгэнэ. Хэмжих хэрэгслийн засвар, шалгалт, тохируулга, хэрэгжүүлэх хэлбэр нь турших баталгаажуулах зөвшөөрөл олгох, тоон хэмжээг хянах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих явдал мөн. Хэмжил зүйн төрийн хяналт шалгалтыг хэмжил зүйн улсын байцаагч хэрэгжүүлнэ. Хэмжил зүйн улсын байцаагч нь хэмжилтийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомж, хэмжил зүйн дүрэм, журам, хэмжилт гүйцэтгэх аргачлалын мөрдөлт, хэмжилтийн нэгж нь хэрэглэхийг зөвшөөрсөн нэгжтэй тохирч байгаа эсэх, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт техникийн бэлэн байдал нь тухайн хэмжих хэрэгслийн ашиглалтын нөхцөл, баталсан загварын шаардлагад тохирч байгаа эсэх, хэмжих хэрэгслийг баталгаажуулахад ашиглаж байгаа техник түүний бэлэн байдал, савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хяналт шалгалт хийдэг бөгөөд баталгаагүй эсвэл загвар нь батлагдаагүй буюу баталсан загварт тохирохгүй байгаа хэмжих хэрэгсэл ашиглах, худалдах, бусдад хэрэглүүлэхийг хориглох, баталгаажуулалтын хугацаа дууссан буюу буруу заалттай хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лац тэмдгийг хүчингүй болгох, гэрчилгээг хураах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэмжих хэрэгслэл үйлдвэрлэх засварлах, худалдах, бусдад хэрэглүүлэхдээ зохих журмыг зөрчсөн бол эдгээр ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтанд уг зөвшөөрлийг хүчингүй болгохыг шаардах. хэмжилтийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийн зөрчлийг арилгах талаар заавал биелүүлэх үүрэг өгөх эрхтэй байдаг.
Захиргааны чиг үүргийн дэглэм
Бид дэглэмийн янз бүрийн төрлийг тэдгээрийн судлах зүйлээр нь төрөлжүүлэн авч үзэж болох юм. Захиргааны хэм хэмжээний тусламжтайгаар төрийн байгууллагууд, үйлдвэр албан газар, байгууллага түүнчлэн иргэдийн тодорхой чиг үүрэг үйлдлийг биелүүлэн хангахад тэргүүлэх үүрэгтэй дэглэмийг бий болгодог. Тэдгээрт субъектийн эрхийн хатуу, чиглэсэн зорилгод тус дэм үзүүлэх нийтийн ашиг сонирхол түүний зэрэгцээ өөрийнх нь ашиг сонирхол илэрхийлэгдэж байдаг. Ийм дэглэм нь эрх зүйн зохицуулалтын аливаа хүрээнд хэвийн байдлаар байнга хэрэглэх эсхүл нутаг дэвсгэр салбарын байдлыг хэвийн түвшинд байлгах төрөлжсөн дэг журмын үйлдлийг амжилтад хүргэхийн тулд тусгайлан хэрэглэж эхэлдэг.
Нэгдүгээр хэсэгт: чиг үүрэг, үйлчилгээ, стандартын төрөлд хамаарагдах тогтоосон дүрэм, журмын үйл ажиллагаа, дэглэм хамаарагдана. Энэ дүрэм, журам бол утас, цахилгаан факс холбоо, зочид буудал, орон сууц, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх явдал юм. Эдгээрийг ердийн хуульчилсан актуудаар баталсан юм. Нөгөө хэсэг нь эсхүл үе шаталчилсан эсхүл хууль зүйн тодорхой фактыг бий болгохын тулд чиг үүргийн шинжтэй дэглэмийг бий болгодог. Энэ дэглэм нь өөрийнхөө зохицуулалтын аргаар нэлээд хатуу, зохицуулалтын хэмжээгээрээ нэлээд явцуу дэглэм юм. Тэдгээрийн тусламжтайгаар бүх субъектийн эрхийн эргэн давтагдах орчилтой хийгээд шуурхай шинжтэй хууль зүйн үйлдлийг хангадаг. Эдгээр асуудлыг нэлээд дэлгэрэнгүй авч үзэж болох юм. Эрх зүйн зохицуулалтын ерөнхий хүрээнд багтах захиргааны чиг үүргийн төрлүүд байдаг. Татварын хууль тогтоомжийн тогтолцоонд татварын эргэлт ба хөнгөлөлтийн журмыг хялбархан харж болно. Одоо үйлчилж буй хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль, журам нь өөртөө хэд хэдэн “Мини-Дэглэм”-ийг багтааж байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд зааснаар, хэрэглэгч нь
чанартай бүтээгдэхүүн хэрэглэх, юуны өмнө хэрэглэгч нь эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, барилгын болон эрүүл ахуйн норм, жор түүнчлэн гэрээний болзлын шаардлагад нийцсэн зөв бүрэн мэдээлэл авах, бүтээгдэхүүнийг өөрийн үзэмжээр сонгон авах хэрэглээний соёл эзэмших, энэ талаар сурах бололцоогоор хангагдах эрхтэй байдаг.
Императив хэм хэмжээ нь нийтийн болон хувийн ашиг сонирхлыг хамгаалдаг. Харамсалтай нь тэдгээр нь бүрэн хэмжээгээр тэр бүр тууштай хэрэглэгддэггүй юм.
Зохицуулах хэм хэмжээ бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зөвхөн гүйцэтгэх засаглалын байгууллагынх биш. Тухайлбал: Монгол банкны үйл ажиллагааны цар хэмжээ маш чухал, тэрээр төрийн зохицуулах байгууллага болон санхүүгийн бие даасан шинж байдлыг өөртөө хосолсон шинжтэй юм. Монгол (төв) банкнаас гаргасан янз бүрийн актуудын төрөл нь императив хэм хэмжээгээр хангагдан аливаа зохицуулах хэм хэмжээнд нөлөөлөн тусдаг.
Монгол банк нь хуульд (1996) зааснаар хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцоог бэхжүүлэх зорилгоор банкнуудад үйл ажиллагаа явуулах
зөвшөөрөл олгох, түүний өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам гаргаж хэрэгжилтийг хянана. Ийнхүү Төв банкны гаргасан хэм хэмжээ нь арилжааны банкны үйл ажиллагаанд
нөлөөлдөг бөгөөд тэдгээр банкны үйл ажиллагааг үр ашигтай, найдвартай болгоход тус дэм үзүүлдэг юм.
Аливаа үйл ажиллагааны экологийн шаардлага, түүний үр ашиг нь нийгмийн үндсэн шалгуурын нэг болж байна. Экологийн хууль тогтоомжийн хэм хэмжээ тухайлбал: “Байгаль орчныг хамгаалах тухай” (1995), “Агаарын тухай” (1995), “Ойн тухай” (1995), “Ан агнуурын тухай” (1995), “Байгалийн ургамлын тухай” (1995), “Усны тухай” (1995), “Газрын тухай” (1995) хуулиуд нь нэлээд хатуу заалттай болсон билээ. Гэхдээ эдгээр хуулийг дор дурдсан нийтлэг үндэслэлүүд нэгтгэж байгаа юм. 17 Байгаль хамгаалах, байгалийг үр ашигтай ашиглах эдийн засгийн арга хэмжээ, үүнд: байгалийн нөөц баялгийг ашиглахад хураах төлбөр, байгалийг бохирдуулсны хураамж, төлбөр, Түүний хор нөлөөг арилгах, зайлуулах, байгаль хамгаалахад идэвхи зүтгэлтэй, үр нөлөөтэй ажилласан хамт олон, хувь хүн, ажилтны материаллаг урамшуулал, экологийн цэвэр бүтээгдэхүүний үнэ, нэмэлт, байгалийг ашиглахад авах татвар, зээлийн хөнгөлөлт хамаарна. 2/ иргэдийн эрхийг бэхжүүлэх, 3/ экологийн экспертиз хийх, 4 экологийн хор нөлөөтэй үйлдвэрлэлийг хаах, 5/ экологийн гэмт хэрэг, эрх зүйн зөрчил гаргасан аж ахуйн субъект, албан тушаалтан, иргэдийн хариуцлагыг тогтоох, 6 удирдлага, хяналтын үр ашигтай тогтолцоо, 7 аюул учирч буй экологийн бүсийг зарлах. Хуулийн этгээд, хувь хүн юуны өмнө “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн үндэслэлийг зөвхөн өөрт хүлээлгэх торгууль буюу эсхүл хоёрдугаар зэргийнх гэлгүйгээр чиг баримжаа бүхий, урамшуулах хэм хэмжээг сайн ойлгож мэдэх нь чухал юм. Ийнхүү мэдэхийн тулд тэдгээрийг хэд хэдэн хэсэгт хувааж болно. 17 хүрээлэн буй байгаль орчны чанарыг нормчлох (байгальд учруулсан хор хохирол, түүнийг арилгах зайлуулах, чимээ шуугианы түвшин Г.М.); 2/ аливаа аж ахуйн үйл ажиллагааны урьдчилсан нөхцөл болох улсын экологийн экспертизийг тусгасан хэм хэмжээ; 3/ ашиглалтад орох гэж буй үйлдвэрийн тоног төхөөрөмж, зураг төсөл, барилга, байгууламжийн байршилд тавигдах эдийн засгийн шаардлага, 4/ байгаль хамгааллын хүрээний эдийн засгийн урамшуулал юм. Одоо бид эрх бүхий бүх субъект хуулийг зөв хэрэглэхийн тулд зарим хууль, үндэслэлийг яг таг мэдэх нь чухал болохыг жишээн дээр ярьж болно.
Хуульд зааснаар газрын гүнийг ашиглагч нь дор дурдсан үүргийг хангах ёстой аж. Энэ үүрэг нь стандарт, хууль тогтоомж, схем, техникийн төслийн шаардлагыг сахих, аюулгүй ажиллах, лиценз зөвшөөрлийн нөхцөлийг биелүүлэх гэх зэрэг болно.
Эдийн засгийн болон бусад үйл ажиллагаа нь ариун цэвэр, эрүүл мэндийн шаардлагад хатуу зохицох учиртай. Яагаад гэвэл: энэ нь хүн амд нөхөж баршгүй их гарз хохирол учруулдаг аж. Энэ ч учраас Монгол улсын “Ариун цэврийн тухай хууль, түүнд холбогдох дүрэм, журам, хэм хэмжээг тодорхойлж өгсөн юм. Энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаар, байгууллага, аж ахуйн нэгж нь ариун цэврийн хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын хэмжээнд мөрдөх журам баталж мөрдүүлэх, хүн амын эрүүл мэнд ариун цэврийн байдалд хортой нөлөө үзүүлэх нөхцөл байдал бий болгоход зөрчлийг нутаг дэвсгэрийн ариун цэврийн болон мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлэх, үр дагаврыг арилгахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэргэжлийн хяналтын байгууллага, байцаагчаас тавьсан шаардлагыг биелүүлэх, гадаад орчноо бохирдуулахгүй байх, сургалт, сурталчилгаа явуулах, халдварт өвчин хордлого, үйлдвэрлэлийн осол гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгж нь ажилтнуудаа эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах үүрэгтэй.
Эрүүл мэнд, ариун цэврийн улсын хэмжээний удирдлагыг Улсын Их Хурал, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн хяналтын байгууллага, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллага хэрэгжүүлдэг.
Онц байдалд онцгой дэглэм үйлчилдэг. Энэ нь онц байдлын үед байгалийн болон техникийн шинж байдалтай онцгой дэглэм хийгээд хүн ам, нутаг дэвсгэрийг хамгаалах тухай асуудал болно. Онц байдлын үед гүйцэтгэх засаглалын байгууллагуудын хүч, хэрэгслийг нэгтгэн онц байдлын үеийн үр дагаврыг арилгах, урьдчилан сэргийлэх, төрийн нэгдмэл тогтолцоог бий болгохыг хуулиар зөвшөөрсөн юм. Үүнийг “Онц байдлын тухай хууль”-д онц байдал, түүний улмаас бий болсон хор уршгийг арилгах зорилгоор төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж байгууллагын хүчийг нэгтгэж, нөөцийг дайчилж болохыг заасан явдал гэрчилнэ. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, гүйцэтгэх байгууллагууд нь онц байдлын үед нутаг дэвсгэр, хүн амыг хамгаалах тухай асуудлаар эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргаж хэрэгжүүлэх эрхтэй байдаг.