М.Ичинноров
/АНУ-ын Америкийн Их Сургуулийн олон улсын хүний эрх зүйн магистр/
Шинэ толь №36, 2001
Түлхүүр үг: Тэгш эрх, Ялгаварлан гадуурхалт, Засгийн газар, Төрийн бус байгууллага /ТББ/, Сөрөг илтгэл
Оршил
Монгол Улс НҮБ-ын ЭЯГБХУТ Конвенцид нэгдэн орсноос хойш 19 жилийн хугацааг ардаа орхижээ. Манай улс Конвенцын бүх заалтыг соёрхон баталснаараа бусад улс орноос ялгагддаг бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрснөөрөө Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын үндсэн зарчим, конвенцын гол үзэл санааг хэлбэрэлтгүй биелүүлэхээ илэрхийлсэн хэрэг юм.
Энэхүү конвенцын дагуу эмэгтэйчүүдийн эрх гурван үндсэн зарчимд тулгуурладаг. Үүнд:
- Тэгш эрхийн зарчим
- Ялгаварлан гадуурхахгүй байх зарчим
- Төрийн албадлагаараа дамжуулан уг эрхийг хэрэгжүүлэх зарчим.
Уг конвенцийн хэрэгжилт төр, засгийн бүхий л оролцоогшаарддаг бөгөөд өөрөөр хэлбэл, улс орнууд Конвенцынзаалтуудыг дотоодын хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж,бодит амьдрал дээр эмэгтэйчүүдийн мэдлэг чадварыгхөгжүүлэх бололцоо, нөхцөлийг бүрэлдүүлэх замаар түүнийгээбататгаж байх учиртай.
Конвенцыг соёрхон баталсан улсууд түүнээсээ хойш нэг жилийн хугацаанд тайлангаа НҮБ-ын ЭЯГБХУТК-ын Хороонд өргөн барьдаг бөгөөд түүнээс хойш дөрвөн жил тутам буюу уг Хорооноос шаардсан үед тайлагнах журамтай байна. Энэхүү өгүүлэлдээ сөрөг тайлангийн альтернатив, сөрөг, сүүдрийн гэж нэрлэдэг/ талаар өөрийн бяцхан туршлага болох НҮБ-ын энэхүү Конвенцийн Хороонд Конвенцын хэрэгжилтийн тухай сөрөг тайлан тавих явцад төрийн бус байгууллагын /ТББ/ гүйцэтгэх үүрэг хичнээн чухал болохыг зарим нэг практикийн асуудлаар дэлгэн гаргахыг зорилоо.
ЭЯГБХУТК-ын хэрэгжилийн талаарх Засгийн газрын тайланд ТББ-ын зүгээс сорог илтгэл тавих нь
НҮБ-ын конвенцын хороонууд Засгийн газрын тайлангаар дамжуулан улс орнууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үйлсдээ чухам ямар шатандаа явж байгааг нь тодруулах, тэдэнд зовлөмж гаргах зорилготой байгуулагддаг. Улс орнууд нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чаддаггүй буюу асуудлыг аливаа шалтгаан заалхүйгээр бүрхэгдүүлэх замаар зорчих хандлага гардаг. Улс орнууд тал зассан тайлан бичих нь нийтлэг жишиг байдаг учраас НҮБ-ын Хороонд ТББ-ын зүгээс гаргадаг үнэн бодит мэдээлэл чухал байдаг. Ийнхүү сореr илтгэл бичих гол зорилго нь үндэсний засгийн газрын илтгэлд ТББ дүн шинжилгээ өгөх явдал юм. Цаашилбал сөрөг илтгэл бичсэнээр ТББ-ууд а/ хүний эрхийг хангах, хамгаалах үүргээ биелүүлэх тал дээрх засгийн газрын хариуцлагыг дүрслэн үзүүлэх, б/ засгийн газрын үйл ажиллагааг дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд хянах, хэвлэл мэдээлэл, боловсролоор дамжуулан улс төрийн шахалт үзүүлэх зэрэг хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулах боломжтой байдаг.
ЭЯГБХУТК-ын талаар сөрөг илтгэл бичих явц.
Нэгэнт улсгүрэн хүний эрхийн гэрээг соёрхон баталсан бол тухайнгэрээний нэг тал болдог бөгөөд гэрээг хэрхэн биелүүлж байгаатухай тайлан өргөн барих үүргийнхээ дагуу гэрээг хянаххорооны уулзалтуудад төлөөлөгчдөө илгээдэг. Эмэгтэйчүүдийнконвенцын тухайд бол ЭЯГБХУТ Конвенцын Хороо нь уггэрээний хэрэгжилтийг хянах байгууллага болно.
Конвенцийн Хороо нь бие даасан 23 зөвлөхөөс бүрддэг ньдэлхийн өнцөг булан бүрээс ёс суртахууны болон ажилмэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүсээс нууц саналхураалтаар шалгарч гарсан хүмүүс юм.
Уг Хороо нь Конвенцын 21 дүгээр зүйлд заасан эрх хэмжээнийхээ дагуу засгийн газраас хүлээн авсан тайлан. мэдээллийг хянан үзсэний үндсэн дээр ерөнхий санал зөвлөмж гаргадаг. Эдгээр зөвлөмж нь төр засагт хандаж Конвенцийн Хорооноос өгөх үүрэг даалгаврын үзэл санааг илэрхийлдэг бөгөөд түүнчлэн НҮБ-ын холбогдох байгууллагуудад шууд хүргэгддэг.
Засгийн газрын албан ёсны тайланг бэлтгэхэд ТББ-ыг оролцуулах нь чухал бөгөөд энэ нь нэг талаар төр болон иргэний нийгмийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох боломж олгодог эерэг үзэгдэл юм. Нөгөө талаар конвенцын хэрэгжилтэд учирч буй саад бэрхшээлийн талаар холбогдох байгууллагуудад хандаж асуудлыг гаргаж тавихадтөр засагт тусалдаг ач холбогдолтой. Гагцхүү хамтран ажиллахэнэ соёл манайд хараахан тогтож амжаагүй байгаа бөгөөд ТББ-ууд чухам юу хийж бүтээснийг болон засгийн газар тайланбичихдээ хэрхэн хайхрамжгүй хандсанаа зөвхөн олон улсынтавцанд тайлагнах явцдаа мэдэрдэг нь манай улсын хувьджирийн үзэгдэл болжээ гэдгийг сүүлийн хэдэн удаагийн тайлангамжилттай хамгаалж чадаагүй баримт илтгэж байна. Гагцхүүэнэ учир шалтгаанаар Конвенцын дагуу тайлан тавиххариуцлага хүлээсэн засгийн газрын байгууллагууд энэхүүөгүүлэлд дэвшүүлсэн санааг дэмжиж, тусган авна гэдэгтнайдаж буйгаа илэрхийлье.
Засгийн газрын тайлангийн үндсэн зорилтууд
Аливаа засгийн газарт ихэнх тохиолдолд хүний эрхийг зөрчихбололцоо нөхцөл хангалттай бүрдсэн байдагтай нэг талаараахолбоотойгоор, нөгөө талаар ард иргэдийнхээ эрх, ашигсонирхлыг хамгаалах нь тухайн улс гүрний хувьд олон улсынхамтын нийгэмлэгт багтах нэг шалгуур болдог тул хүний эрхийгхамгаалах НҮБ-ын механизм болох Конвенцийн хороонуудгэрээнд нэгдэн орсон улс гүрнээс ээлжит тайлангаа тавихыгшаардаж байдаг. Тиймээс Конвенцийн хорооны хувьд Засгийнгазраар илтгэл тавиулах нь дараах хэдэн зорилгыг агуулжбайдаг:
- үндэсний хууль тогтоомждоо хүний эрхийг баталгаажуулантусгах талаар амжилт олоход нь Засгийн газарт туслах
- Засгийн газар конвенцын заалт бүрийг хүндэтгэнхэрэгжүүлж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих
- Төр засгаас уг конвенцын заалтууд хэрэгжихэд чиглэсэнтодорхой бодлого боловсруулах нөхцөлөөр хангах
- Засгийн газрын бодлогод судалгаа хийх боломж олгох бабодлогыг хэрэгжүүлэх функц бүхий холбогдох салбаруудыгдэмжих
- Засгийн газраас конвенцийн дагуу өгсөн үүрэг даалгаврыгбиелүүлэхэд ахиц дэвшил гаргасан эсэхэд дүгнэлт хийхбололцоогоор хангах
- конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд тулгарч буй саадбэрхшээлийг даван туулахад Засгийн газарт илүү зөв аргазамыг хайхад туслах
- Конвенцын Хороо болон Засгийн газарт тохиолдож буйнийтлэг саад бэрхшээлийг сайтар ойлголцох, Конвенцыг хэрэгжүүлэхэд аль болох үр дүнтэй хамтран ажиллах арга хэмжээ авах явдлыг хөхиүлэн дэмжиж, мэдээлэл солилцох бололцоогоор хангах чухал ач холбогдолтой байдаг
Иймээс олон улсын аль ч конвенцийг хэрэгжүүлэх үйлсэд олон улсын хамтын нийгэмлэгийн туслалцаа хамгийн шалгарсан арга зам болдог.
ТББ-ын сөрөг илтгэлийн ач холбогдол
Манай улсын хэмжээнд олон ТББ ажилладаг ч хүний эрхийгхэрэгжүүлэх үйл ажиллагаанд эвсэл байгуулан дорвитой үрдүнд хүрч, хүний эрх зөрчигдсөн тохиолдолд Засгийн газрынхариуцлагыг өндөржүүлэх талаар шинэтгэл хийх, бодлогоболовсруулах хэмжээнд нөлөөлөх талд бодитой үйл ажиллагааүгүйлэгдсээр байна. ТББ Засгийн газраас уг конвенцийгхэрэгжүүлэхэд хяналт тавих замаар эмэгтэйчүүдэд олгосонэрхийг хамгаалах хүчтэй хэрэгсэл болдог учиртай. Конвенцынхороонд уг конвенцын хэрэгжилтийн талаар үнэн бодитмэдээлэл хэрэгтэй болдог бөгөөд ТББ-ууд энэ талаармэдээллийн дэмжлэг үзүүлдэг.
Засгийн газар уг гэрээг хэрэгжүүлэх талаар ямар үйлажиллагаа явуулж байгааг хянах замаар эмэгтэйчүүдэдолгосон эрхийг нэмэгдүүлэхэд ТББ чухал үүрэг гүйцэтгэдэг.Учир нь конвенцыг хэрэгжүүлэх механизм нь илтгэн тайлагнахтогтолцоонд тулгуурлах бөгөөд ТББ засгийн газрын үүрэгхариуцлагад дэмжлэг үзүүлж энэхүү механизмыг хүлээн авчхэрэглэх нь тухайн улс орон хийгээд НҮБ-ын аль алинд нь ачхолбогдолтой юм.
ТББ-ын сөрөг илтгэл ба Монголын Засгийн газрынКонвенцын хороонд танилцуулсан ээлжит3, 4 дүгээр тайлан
ТББ-ын сөрөг илтгэл, Монгол улс ЭЯГБХУТК-ыг 1981 онд соёрхон баталсан анхны орнуудын нэг юм. 1998 онд Улсын Их Хурал уг конвенцын 20-р зүйлийн 1-р хэсэгт өөрчлөлт оруулан хүлээн зөвшөөрсөн юм. Монгол улс тус конвенцын Протоколд 2000 оны 9 дүгээр сард гарын үсэг зурсан бөгөөд зохих журмыг УИХ-аас батлан гаргажээ. Энэхүү Конвенцын дагуу Засгийн газар Конвенцын хороонд ээлжит тайлангаа 2001 оны 1 дүгээр сард өргөн барих үүрэг хүлээсэн билээ.
ЭМЯГБХУТК-д хэрэгжилтийг хянах үндэсний сүлжээний төв нь Засгийн газраас танилцуулах 34 дүгээр ээлжит талау сөрөг илтгэлийг балтгэсэн ба уг төвийн тэргүүн Ж.Занаагийн Конвенцийн хооронд ажигламаар оролцох завшаан надад тохиосон юм.
ЭЯГБХУТ-д танилцуулсан илтгэлээ сөрөг тал нь дараах хэдэн үгсэн санаа агуулсан байлаа
- Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо
- Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал
- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл
- Эмэгтэйчүүд тэгш эрхээ эдлэхэд нөлөөлсөн ёс заншил, уламжлалын асуудал.
Монгол дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладагидэвхтнүүд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоодоогуур байгаа эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүл дэх хүчирхийлэлгазар авсан. Тэдний хөдөлмөрлөх эрх тэгш бусаар хэрэглэгзэрэг нь Монголын эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал гэжүзсэн байна. Гэвч төр, засгийн шийдвэр гаргах түвшинд голлoxбайр суурийг эзэлдэг эрэгтэйчүүд дээрх байдлыг хүлээнзөвшөөрдөггүй бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн байдал болон тэдний нийгэмд эзлэх байр суурь нь Азийн бусад оронтойхарьцуулбал өндөр түвшинд байгаа гэж үзэж, бусад лалыншашинт улсын эмэгтэйчүүд лүгээ хар хувцас өмсөж нүүрэндээГэвлүүр унжуулдаггүй хэмээн итгүүлэхийг оролдсоор байна.
Тэдний ихэнх нь манай эмэгтэйчүүдийн байдал хэрэг дээрээ эрэгтэйчүүдийнхээс сайн бөгөөд тэд илүү сайхан амьдарч байна гэдэгт итгэдэг ажээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хууль тогтоомжоор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх бүрэн баталгаажсан гэдгээр асуудалд цэг тавих оролдлого дээр өгүүлснийг эсэргүүцэх оор нэг шалтгаан болж байна. Эдгээр шалтгаануудаас улбаалан манай Засгийн газар энэ оны 1 дүгээр сард ЭЯГБХУТК-ын хороонд тайлангаа хамгаалж чадалгүй гутамшигтайгаар унасныг би өөрийн биеэр харсан билээ. Ингээд эрхэм Таны анхаарлыг эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байхад манай Засгийн газар нөхцөл байдлыг үл тоомсорлон тодорхой арга хэмжээ авахгүй байгаа тухай дараах жишээнд хандуулъя.
- Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо.1990, 1992, 1996 оны сонгуульд эмэгтэйчүүд нэр дэвшижоролцсон боловч тэдний төлөөлөл дөнгөж 10% байлаа.Харин энэ тоо нийт хүн амын 50,4%-ийг эзэлдэгэмэгтэйчүүдийн хувьд тун хангалтгүй үзүүлэлт юм. 1996 онысонгуулийн үр дүнд нийт УИХ-ын гишүүдийн 9,2%, ороннутгийн хурлын төлөөлөгчдийн 6-13%, орон нутгийн хурлынтэргүүлэгчид болон нарийн бичгийн даргад 0%, тэдгээрийн даргад 3-8%, нийслэлийн болон орон нутгийн захирагчид 0% ба сум дүүргийн захирагчид сонгогджээ. 1999 онд ГХЯ сайд буюу засгийн газрын 2,4% эмэгтэйчүүд гишүүнээр эмэгтэй хүн сонгогдсон байна. 2000 оны сонгуульд эмэгтэйчүүд улс төрийн төлөөлөлийн дөнгөж4,5% -д хүрчээ. УИХ-ын гишүүдийн 10,5% нь эмэгтэйчүүдбөгөөд нэг эмэгтэй засгийн газрын орлогч сайд болжээ.Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийнАжиглалтаас үзвэл ажил олгогчид 25-аас доош насныбайдал.
- Эмэгтэйчүүдийг ажилд авах хандлагатай байна. Энэшалтгааны улмаас 25-аас дээш насны эмэгтэйчүүдхөдөлмөрийн биржэд бүртгүүлэх сонирхол нь буурдаг ажээ.Бүртгүүлсэн эмэгтэйчүүдийг мэргэжлийн болон бусадсургалтад хамруулах талаар үр дүнтэй арга хэмжээ авчтусалдаггүй байна. Хуульч Эмэгтэйчүүдийн ХолбооноосУлаанбаатар хотын здүүргийн 300 хүнд эмэгтэйчүүдийнажил эрхлэлтийн талаар явуулсан судалгаагаар ажилгүйбайгаагийн шалтгаан нь: эмэгтэй учраас 28,5%, насныялгаварлалаас болж 23,5%, бага насны хүүхэдтэйн улмаас8,5% ба 13,5% нь тодорхой шалтгаангүй гэж гарчээ.Монголд хөдөлмөр эрхлэх эрх хаа сайгүй нас хүйсээрхязгаарлагдсаар байна.
- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл. ЭмэгтэйчүүдийнТББ-ууд Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуулийн төслийгболовсруулсан хэдий ч батлагдалгүй 3 жил болж байгаатөдийгүй Хууль зүй, дотоод хэргийн яамны УИХ-д өргөнбарих хуулиудын төслийн жагсаалтад оруулахаддурамжхан ханддаг учраас үүнийг дурдахгүй өнгөрөхболомжгүй гэж үзлээ. Эх сурвалжаас үзвэл 3 эмэгтэйн нэгнь хүчирхийлэлд өртдөг бөгөөд арван эмэгтэйн нэг нь биемахбодын хүчирхийлэлд байнга өртдөг гэжээ. 1996-1998оны Цагдаагийн ерөнхий газрын тайлан илтгэлээс үзвэлбусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулсан нийтгэмт хэргийн 43,7% нь гэр оронд үйлдэгдсэн ажээ.Эрэгтэйчүүдийн 58,6%, эмэгтэйчүүдийн 62,4% оролцсонсудалгаагаар “Гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг асуудлаархууль яаралтай гаргах шаардлагатай” гэж үзжээ.”
- Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах ёс заншил, уламжлал. Энд хүйсээр ялгаварлан гадуурхсан үгхот хэллэгтэй зарим нэг уламжлагдсан зүйр цэцэн үгс, дуузэрэг нь эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр, эдийн засгийнстатуст сөргөөр нөлөөлсөөр байгаа тухай дурдьжээ.Жишээлбэл “эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино, муу эр байхаар сайн эм бол” зэрэг үгс өнөөг хүртэл эмэгтэйчүүдийн улс төрийн статусыг нэмэгдүүлэхэд саад болсоор байна гэж феминистүүд үздэг байна. Ийм хэлбэрийн уламжлалт үгс, тухайлбал эхнэрээ наад зах нь сард нэг удаа зодохгүй бол тэр эр хүн биш гэдгээр эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийг хүчлэн шахаж итгүүлсээрбайна.
Сөрөг илтгэл тавихтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн алхмууд
- Уг илтгэлийг Ази Номхон далайн орнуудын Олон улсынэмэгтэйчүүдийн эрхийн байгууллагын илтгэл бичих зааварболоод сөрөг илтгэлд тавигдах шаардлагад нийцүүлэнбичсэн.
- Эмэгтэйчүүдийн болон эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ын төлөөлөгчдийг илтгэлийн төсөл бичих ажилд оролцуулж, жинхэнэ эхийг тэдгээрээр нягтлан хянуулсан.
- Илтгэлийг бичиж дуусмагц Засгийн газрын тайланг бэлтгэж байсан Хөдөлмөр нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хувийг хүргүүлсэн.
- 1 дүгээр сард болж өнгөрсөн Монгол Улсаас гадна 6 орныЗасгийн газрын тайланг хэлэлцэх хуралд хоёр хүнийгоролцуулсан.
Засгийн газрын тайлан
Монголын Засгийн газрын тайлан тун богино, ердөө 13 хуудас байв. Тайланг голлон эмэгтэйчүүдийн талаар эрх зүйн шинэчлэлийн асуудалд тулгуурлан бичсэн нь ажлын байр олгоход эмэгтэйчүүдийг гадуурхах явдлыг хориглох, өмч хөрөнгийг адил тэгш эрхтэйгээр өвлөх, газар эзэмших, аж ахуй эрхлэх, өмчлөх эрхийг хэрэгжүүлэх зэрэгт тэгш эрхээр хангагдах хууль тогтоомжуудыг багтаажээ.
Бидний ажигласнаар ТББ-ын хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг төрийнхөө хүрсэн амжилт болгон тодорхойлж байсан нь бусад Засгийн газрын хувьд нийтлэг үзэгдэл байлаа. Манай Засгийн газрын тайланг цорын ганц эмэгтэй Эрүүл мэндийн орлогч сайд Удвал тавьсан юм. Түүнд тавьсан эхний асуулт “Монгол улс эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах ёс заншлыг устгах талаар ямар ямар арга хэмжээ авсан бэ?” гэсэн асуулт байсан. Асуултын хариулт нь Монгол улсад эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан ямар нэгэн ёс заншил байхгүй гэсэн үг байлаа. Засгийн газрын гишүүний асуултад хариулсан тэдгээр хариултууд нь манай засгийн газар анхаарал татсан чухал талаар олон улсын хэмжээнд тавих итгэл хангалттай бэлтгэсэнгүй гэдгийг гэрчлэн харуулж байсан юм.
Мөн бидний ажигласнаар манай Засгийн газрын төлөөлөгчид Монгол дахь эмэгтэйчүүдийн асуудлаар гүйцэд ойлголт авдаггүй боrоод эмэгтэйчүүдийн эрх баттай хамгаалагдаж, тэдэрэгтэйчүүдийн нэг адил тэгш эрх эдэлдэг гэдэл бүрэнитгэлтэй байдгийг харуулсан ба үүнийгээ нийт эмэгтэйчүүдийнболовсролын түвшин өндөр гэдгээр тайлбарлаж байв.
Энэхүү сөрөг илтгэл нь манай Засгийн газрын хувьд дарааххэдэн зүйлийг ойлгож авах сургамжтай үйл явдал болсон гэжбид үзэж байна. Үүнд:
- Монголын Засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийн асуудлааролон улсын байгууллагыг бүхэлд нь төөрөгдүүлэх боломжгүйбөгөөд учир нь уг Хороонд танилцуулсан сөрөг илтгэлээстүүний гишүүд Монголын эмэгтэйчүүдийн амьдрал, бодитбайдлын талаар дорвитой мэдээлэлтэй байдаг талаар сайтаройлголт авсан.
- Түүнчлэн манай эмэгтэйчүүдийн боловсрол эрэгтэйчүүдийнхээсдор байгаа нь тэд амьдралын бусад бүх хүрээнд илүү буюутэгш эрх эдэлдэг гэсэн үг биш гэдгийг ойлгох ёстой.
- Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид эмэгтэйчүүдийгхүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш эрхтэй байхзэргийг баталгаажуулснаар Засгийн газрын хийх ажилдуусахгүй бөгөөд уг эрхийг хэрэгжүүлэх механизмыгбүрдүүлснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх хангагданагэдгийг ойлгох цаг болсон.
- Засгийг газар сөрөг илтгэлд эмзэглэхийн оронд ТББ-ыг илтгэлбэлтгэх үйл ажиллагаандаа оролцуулж, тэдний мэдээлэл, хүчбололцоог дайчлан хамтран ажиллах ёстой байсныгухамсарлаж ойлгосон гэж бодож байна.
- Шийдвэр гаргагчдын дунд жендерийн тэгш эрхийн тухайсургалт зохион байгуулж, олон улсын түвшинд дахин нүүрээулаалгахааргүй хэмжээнд ойлголт, ухагдахуунтай болсон байхшаардлагатай юм байна гэдгийг ойлгосон байх.ТББ-ууд сөрөг илтгэл бичих нь Засгийн газрын эсрэг ажиллажбайгаа хэрэг огт биш бөгөөд харин ч хүний эрхийг хамгаалахүйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буйхэрэг гэдгийг ойлгосон гэж найдаж байгаа билээ.
Дүгнэлт
Эмэгтэйчүүдийн эрх амьдралын олон хүрээнд зөрчигдсөөр байхад Засгийн газар конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд хөшүүн хойрго хандсаар байна. Засгийн газар нэгэнт олон улсын гэрээний зарчмыг дагаж мөрдөхөөр үүрэг авч, нэгдэн ороод соёрхон баталсан л бол авсан амлалтаа хэрэгжүүлэн биелүүлэх шаардлагатай. Тийм учраас эмэгтэйчүүдийн эрхийг хангахад ТББ-ыг хүчтэй хэрэгсэл болгон ашиглах нь зүйтэй юм. Монголын Засгийн газар гэрээ, хэлэлцээрийг зөвхөн гарын үсэг зурж соёрхон батлаад орхих бус хүлээсэн үүргээ биелүүлж, бодитоор хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм. Гэрээнд нэгдэн орохдоо ч өндөр үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа сайтар ухамсарласан байх ёстой. Засгийн газрын баримт материалаас конвенцыг дутуу дулимаг биелүүлснийг төдийгүй, асуудлыг жижигрүүлэн өөрсдийн хийсэн зүйлийг товойлгон харуулах оролдлого харагдаж байлаа. Энэ байдал Хорооны гишүүдийн Засгийн газрын төдийгүй ТББ-ын төлөөлөгчдөөс асуусан олон асуултаас тодорхой ойлгогдож байсан юм.
Засгийн газрын илтгэлд төрийн бус байгууллага сөрөг илтгэл тавьснаар засгийн газрын үйл ажиллагаанд ахиц гарах хандлагатай байсан нь дараах хэдэн жишээнээс харагдаж байна:
- Засгийн газар ЭЯГБХУТК-ын хороонд тайлан тавьсныдараа тун удалгүй Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийняаманд Хүйсийн тэгш эрхийн хороог байгуулсан. Монголдэмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яам байхгүй байсанболовч Хороо байгуулагдахаас өмнө холбогдох яамандэмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн нэг мэргэжилтэнажиллаж байжээ.
- ТББ-ын сөрөг илтгэлд 64 настай 28 жил эмчээр хөдөө ороннутагт ажилласан 4 хүүхэдтэй эмэгтэйн бодит амьдралыгжишээ болгон авч үзүүлсэн байлаа. Түүний эцэг нэгдэлжиххөдөлгөөний үед 300 толгой мал нийгэмчилж байсан ч1990-ээд оны хувьчлалаас юу ч хүртэлгүй хоцорчээ.Ядуурлыг бууруулах сангаас хүссэн зээл нь өндөр настайнулмаас зөвшөөрөгдөөгүй байжээ. Энэхүү эмэгтэйчүүдийнэдийн засгийн эрх зөрчигдсөн, нас хүйсээр ялгаварлангадуурхсан жишээ сөрөг илтгэлд дурдагдсан тул угасуудалд Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн яам даруйарга хэмжээ авчээ. Мөн тэд өөрсдийн элч төлөөлөгчөөтухайн орон нутагт илгээн асуудлыг газар дээр нь шалгажүзээд ЭЯГБХУТК-ын хянах Үндэсний сүлжээний төвд хариуөгсөн байна.