Г.Пүрвээ
/Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профөссор/
Шинэ толь №35, 2001
Түлхүүр үг: Эдийн засгийн тогтолцоо, Үл үзэгдэгч гар, Зах зээлийн эдийн засаг, Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, Төрийн оролцоо, Татварын дарамт
Эдиин засгийн сэтгэлгээ
Эдиин засаг гэдэг нь товчхондоо “Өдөр ирэх бүр хомсдож байгаа газар, байгаль, түүний баялаг мэтийн үндсэн нввцүүдээр нийгмийн тасралтгүй өсөн нэмэгдэх хэрэгцээг оновчтой хангах арга замыг судалдаг шинжлэх ухаан, үйл ижиллагааны хослол” юм.
Энэ арга замыг нь нийгмийн хүрээнд эрэлт, нийлүүлэлт буюу Хэрэглэгч, Бүтээгч гэсэн хоёр талын харилцан уялдаа, хамааралд авч үздэг.
Гэтэл өнөөдөр “Бүтээгч“ буюу нийлүүлэгчийн ашиг, сонирхол нь голлон давамгайлснаас хэрэглэгчийн санаанд төсөөлөгдөөгүй цоо шинэ хэрэглээ гол төлөв нийлүүлэгчийн эрх ашгийн үүднээс бий болох, түүнийг хэрэглэгч нь үг дуугүй “дагах” хандлага газар авч эхэлсэн нь тэртэй тэргүй хомсхон нөөцийг “хэрэгтэй, хэрэггүй юманд“ үрэн таран хийх нэг гол нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь эдийн засгийн цаг хугацааны онолын хувьд буруугүй хэдий ч Хэрэглэгч хэмээх нөгөө нэг гол төлөөлөгч маань нийгмийн өмнө, зөвхөн өөрийнхөө ч биш, бүр гэр бүл, хойч үеийнхнийхээ төлөө хүлээсэн үүрэг хариуцлагаа умартан, ямар ч идэвхгүй “хоолны сав”, “хогийн тантан” мэт болж хувирсантай утга ойролцоо юм.
Хэрэглэгч “идэвхтэй“ байсан бол өнөө маргаашдаа зайлшгүй шаардлагагүй аар саар тансаглал төдий хэрэглээнээс мпалзах, улмаар нийгмийн нөөц хэмнэгдэх, тэр нь өөр нэн чухал хэрэгцээтэй зүйлд хуваарилагдах аятай нөхцөл бүрдэхсэн. Ядуу, буурай гэх Монголчууд бидний хувьд гэхэд л хэрэгтэй, хэрэггүй, цаг үеэ олоогүй олон тансаг, тэр тусмаа үрэлгэн голдуу хэрэглээгээ тооцохоо бүр байчихаад, зөвхөн бичгийн цаасхан гэхэд л дээд зэргийн цаасыг “0”-д хэрэглэх, хуушуур боох мэтээр нэг хүнд ногдох цаасны хэрэглээ маань махныхаасаа ч хол даван, хөгжингүй орнуудын түвшинд аль хадийн хүрчихжээ.
Гэтэл бид өөрсдөө цаас үйлдвэрлэдэг бил үү, түүнийг ямар чухал түүхий эдээр бүтээдэг билээ, бас тэр нь байгаль-орчинд ямар их зөвхөн бохирдол төдийгүй, бүр сүйтгэлийн ч хор хөнөөлтэй билээ гэх мэтийг ухаалгаар зайлшгүй эргэцүүлэн бодох л асуудлын нэг болж байна.
Бас ихээхэн үрэлгэнд зүй ёсоор тооцогдох Төр засгийн зардал ҮНБ-ий маань 1/3-ээс аль хэдийн хэтэрсэн нь эдийн засгийн буурай хөгжилтэй орны хувьд оновчтой гэж үздэг түвшингөөс нь үндсэндээ 3 дахин давчихсан гэсэн үг.
Нийлүүлэгчийн хувьд бол эцсийн эцэст нийгмийн нөөц самбаачлан ашиглах замаар л хувийн сонирхпоо голчлон хангаж байгаа нь ойлгомжтой. Түүнээс биш, тухайлбал алсын Америк, бүр ноён Клинтоныхон, хатагтай Олбрайтад хүртэл бүтээгдэхүүн нь танил болчихсон “Буянгийн” гэх ноён Жаргалсайхан өөрөө ноолуургүй нь нэн ойлгомжтой.
Тэгэхээр эдийн засгийн сэтгэлгээ гэдэг нь “Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэржилтийг үндсэн нөөцүүдийн оновчтой ашиглалт, өнөөдрийн амин чухал хэрэгцээ, хойч үеийнхнийхээ хувь ноогдолтой уялдуулах цаг хугацааны гурвалсан хамаарал бүхий хэрэглэгчийн нийтлэг хандлагаар” тодорхойлогдож байгаа юм. Энд нэн ялангу богино хугацаанд нийлүүлэгчдээс илүү хэрэглэгчид гол нөлөөтэй, учир нь нэгд, тооны хувьд тэд олонхи нь; хоёрт, хэрэглэгч-олонхи бидний иймэрхүү хариуцлагагүй хандлагыг далимдуулан, тэртэй тэргүй улам бүр хомсдож байгаа ховор нандин нөөцийг маань тэд “будаа болгоод” байгаа юм.
Ийнхүү нийгмийн улам бүр хомсдож байгаа нөөцийг хувийн амин чухал хэрэглээтэйгээ уялдуулах хандлагаар нь хэрэглэгчдийг: а) Гэнэн; б) Үрэлгэн; в) Хав дарамтгай; г) Ухаалаг гэсэн дөрвөн гол бүлэгт ангилж болно. Эдгээрээс мэдээжээр “Ухаалаг“-ууд нь давамгайлж байвал нийгмийн дээрх буюу өнөөдөр монголчууд бидэнд ч нүүрлэчихээд байгаа асар их хор уршигтай сөрөг үр дагавар бүр арилчихгүй ч гэсэн ихээхэн багасах бүрэн боломжтой.
Үүний бодит жишээг “Бар болсон“ орнуудын түүх, хэдхэн жилийн өмнө бидний л “өрөөсөн гутал” байсан ч өнөөдөр Азийн “шинэ бар” болчихоод байгаа вьетнамчуудын туршлага, өмнөд их хөршийнхөө уламжлалт хандлагаас ч бид харах, ойлгох, суралцах аятай нөхцөл байж л байна.
Гэтэл бид “муугаа мэдэхгүй“ бас тэдний дээгүүр тив, далай алгасч дэгдээд л, хатуухан хэлбэл “бяруу болоогүй байж, бухынхаар дүлэх…” гэгч л болоод байх шиг.
Янз бүрийн боловсроп, ажил алба, нас, хүйсний 200 гаруй хорэглэгч хамруулж ТИС, Монгол Бизнес, “Женко” дээд сургуулийн зарим багш, оюутнууд анги, төгсөлтийн ажлынхаа хүрээнд 1995-2000 онд явуулсан судалгаанаас үзэхэд, монголчууд бидний бараг тэн хагас (41 орчим хувь) нь ‘ҮрэлгэнГ, 30 гаруй хувь нь “Гэнэн”, 15 орчим хувь нь “Жоорломтгой”, дөнгөж наймхан хувь нь л “Ухаалаг“ хэрэглэгчдийн бүлэгт хамрагдаж байна. Зураг 1.
Эдгээрээс “Гэнэн” гэдэг нь өөрсдөө байнгын орлого байхгүй, харин бусад, түүний дотор “Үрэлгэнчүүд“-ийн ивээн тэтгэлгээр опсон бага сага мөнгөө төдийлөн санаа зовох ч үгүй “салхинд хийсгэчихдэг“ л нөхөд юм.
Үрэлгэнчүүдийн” хувьд, өөрсдөө орлоготой л болохоос биш, хэрэглээний ерөнхий хандлага нь дээрх “гэнэн” хэв шинжтэйгээ үндсэндээ ижил гэдэгт тулгуурлавал, бидний 10 монгол тутмаас өнөөдөр бараг найм нь “үрэлгэн“ хэрэглэгчид гэж оишож болох бүрэн үндэстэй
Энэ нь “Өнөөгийн монголчуудын 55 хувь нь банкны зээлээр, 22 орчим хувь нь эцэг эх, төрөл төрөгсдийнхөө дэмжлэгээр нмьдрал ахуйгаа дээшлүүлэхийг сонирхож байна“ гэсэн[1] олон муж ын мэргэжлийн байгууллагын зарим судалгааны үр дүнтэй ч шууд нийцэж байгаа юм.
Харин “Хав дарагчдын” гол онцлог нь хөрөнгө мөнгөө зах зээлийн аятай боломжийн дагуу өөртөө ч, нийгэмдээ ч үр хэлбэрээр байнгын эргэлтэд оруулж арвижуулахын оронд үп хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл ( гэхдээ бусадтай адил соёлын биш шүү!) мэтийн “үхмэл“, аль эсхүл мал мах, эд хогшил мэтийн идэвхгүй хэлбэрт түүнийгээ оруулчихдагт л оршино.
Гэтэл энэ нь мөнгөний ирээдүйн үнэ цэн болон тухайн “хав дарсан“ зүйлийн чанар чансаа, хэв загвар, байгаль, нийгмийн янз бүрийн сөрөг үзэгдэл, үр дагаварт өртөх, элэгдэж хорогдох талаасаа ч эзнээ бараг байнгын “алдагдал“ (эрсдэл)-д оруулж байдаг. Үүнтэй уялдуулж, мөнгөний “Ирээдүйн үнэ”-ын талаар товч тайлбар өгье. 1990 онд 1 кг-ыг нь 6 төгрөгөөр авч байсан мах өнөөдөр 900 төгрөг болжээ гэвэл тэр үеийн нэг төгрөг одоогийн 150 (900:6) төгрөгийн “үнэтэй” гэсэн үг. Энэ бол 1990 оны хувьд махны үнээр жишээ авсан (судалсан) монгол төгрөгийн “ирээдүйн үнэ” бөгөөд үүнийг хэрэглэгч бүр тухайн үе (1990 он)-д нь л урьдчилан тооцох ёстой.
“Ухаалаг“ хэрэглэгчийн хувьд: нэгдүгээрт, цаг үеийн зайлшгүй, амин чухал хэрэглээгээ зөв зохицуулах; хоёрт, байнгын үр өгөөжтэй, бас цаг үетэйгээ зохицох идэвхтэй хэлбэрийн хуримтлал үүсгэж чаддагт оршино. Энэ бүхнийг эдийн засгийн онолд хэрэглэгчийн “Ахиулж хэрэглэх“ (МРС), “Ахиулж хуримтлуулах“ (МР5) хандлага гэсэн нэр томъёоны доор судалж, дүн шинжилгээ хийдэг. Үүнтэй уялдуулж, Будапешт дахь Төв Европын Их сургууль дээр хийсэн Монгол (М), Унгар (Н), Вьетнам (V) гурван охины ижил төстэй нөхцөл дэх сарын орлого, хэрэглээний харьцуулсан судалгаа (Хэрэглээний функц)-г дараах хүснэгт (1), зураг (2)-аар үзүүлэв.[2]
Хүснэгт, зургаас ажиглахад, орлого, инфляци мэтийн холбогдох хүчин зүйлс ойролцоо нөхцөлд бидний жишээ авсан 3 төлөөлөгч (үндэстэн)-ийн хэрэглээний ерөнхий хандлага нэлээд зөрүүтэй байна. Тухайлбал, ахиуц хэрэглээний хандлага (МРС коэффициент) нь бага байна гэдэг нь (Вьетнамд 0,38) орлого нь 1 нэгж ($)-ээр нэмэгдэхэд 0,38 (Унгар нь 0,49, Монгол нь 0,65)-ыг нь хэрэглээндээ нэмээд улдсэнийг нь хуримтлуулна гэсэн үг.Тийм ч учраас Вьетнам нь хамгийн түрүүн буюу орлого нь 40 $-аас давангуут л нэмэгдсэн доллар тутмаас 62 цент орчмыг нь хуримтлуулж эхэлж байхад Монгол нь хамгийн сүүлд буюу сард 80 $-аас дээш орлоготой (юлж байж сая энэ тухай бодож эхпэх жишээтэй юм.
Харин Унгар нь энэ хоёрын “дундаж” хандлагатай буюу орлого нь 60 $-аас давсан доллар тутмаас 51 центээр нь хуримтлалаа нэмэгдүүлж эхлэх төлөв харагдаж байна.
Монголчууд бидний хувьд орлого (01) нь нэмэгдэх буюу өр зээлийн ч хамаагүй мөнгө л олдвол хэрэглээ (С) нь түүнийгээ дагаж тансагжаад байдаг “Ахиулж хэрэглэх хандлага” нь Ази, Европын ижил төстэй ихэнх орны хэрэглэгчдийнхээс бараг 2 дахин өндөр болох нь иймэрхүү судалгаагаар нэгэнт нотлогдсон зүйл юм.
“Шалдан тансаг…” гэх утгаар барууныхан энд тэнд өөр хоорондоо шивнэлдэж, жуумалзах нь хааяа чих дэлсдэг иймэрхүү урэлгэн хэрэглээ маань бидний идэж уух, өмсөж зүүх, шр ч буү хэл бүр гоо сайхны барааны сонголтоор ч тэдэнд содон л харагддаг бололтой.
Энэ бүхэн нь манай “Хүргэн хүү” кинонд Жамц баян хэдэн шар “ннзлахаар” Дэмбэрэл хүргэнээ дагуулж хот ороод захаас түүнд нэг хөөрөг авч өгсөн тухайгаа эхнэртээ: “юм үзээгүй юм, хөөрхий минь, бөөн баяр…” гээд л гэртээ хуучилж суугаа хэсгийг өөрийн эрхгүй санаанд оруулж байгаа юм.
Иймээс эдийн засгийн онолын асуудалд бид зөвхөн “нийлүүлэлтийй‘ биш, бас “хэрэглэгчийн“ байр сууринаас илүү |үлхүү анхаарч, иргэн, өрх гэр, эзэгтэй бүр хэрэглээгээ ухаалагжуулах, хуримтлалаа идэвхжүүлэх сэтгэлгээ, арга барилд суралцахгүйгээр “тэхий дундуур нь шаагаад л…“ байвал улс орны эдийн засаг нийлүүлэлт хэмээх өрөөсөн “хөл” дээрээ “босоод дэгдчихгүй“ гэдгийг л хатуу ойлгомоор санагдана. Тухайлбал, манай өнөөгийн нөхцөлд машин унах гэж яарахаасаа өмнө компьютертой болох, улмаар интөрнетэд холбогдох нь дийлэнх олонхид амин чухал шаардлага, соёлтой хүн бүрийн өдөр тутмын наад захын хэрэглээ болчихоод л байна шүү дээ!
Төсвийн, хувийн аль ч эх үүсвэрээс гарч бай хамаа алга, хандив, тусламж, бэлэг сэлтэндээ ч анхаарах юм бидэнд өнөөдөр маш их бий. Хатууханшиг хэлбэл, Довын нэг наадамцарт заваандуухан аргаар түрүүлэхчээ болсон бөхийг будаг нь ханхалсан хөнгөн тэргээр байлчихаад л хөгшин хөвөөгүй хөлөө булгалчих нь холгүйхэн шиг л үдэж гаргадаг, гэтэл тэд эргэж харах нь бүү хэл, таних нь ч маруухан, дараа дараагийн жалга руугаа л жилийгээд рлга болно. Харин Олимп, бүр ядаад Дэлхийн аварга болчихсон бол ч өөр хэрэг. Гэтэл тэд маань давран даварсаар бүр сүүлдээ юу юу болж байгааг ч бид бүгд сонссоор л… Ингэж түрүүлэхчээ болсон бөхөд машин, мотоцикл, бүр нэртэй хурдан ажнайгэа, шаардлага гарвал эхнэр, охиноо ч бараг хайрлаж харамлахгүй гэхэд төдийлөн ч их хилсдэхгүй атлаа түмнийхээ төлөө мэддэг чаддаг бүхнээ зориулж, зарим нь бүр амь насаараа ч дэнчин тавьж яваа эмч, багш, дэлхий дахинд нэртэй, алс хэтийн асар өндөр үр өгөөжтэй нээлт, бүтээл, идэвх зүтгэл гаргасан эрдэмтэн, уран бүтээлч, үндэсний бөхөөс бусад төрлийн нэртэй тамирчиддаа машин тэргээ байя гэхэд шүүсний төлөг, идэшний бяруу мэтхэнээр нэр төртэй гарыг нь цайлгаж, сэтгэлийн дэм өгсөн хувь хүн, хур баян, орон нутгийн удирдлага хэд байна аа??? Үүнд бид атаархаж байгаа ч юм биш, тэртэй тэргүй соёлт хүн төрөлхтөн, ухаалаг зарим буянтны ачаар болоод л байгаа нь ойлгомжтой. Тэр тусмаа тиймэрхүү хүндэтгэлийг “даах” гэж бас дараа нь их юм бий… Гагцхүү монголчууд бидний өнөөгийн нийтлэг сэтгэхүй л даан ч арчаагүй, бүр жалга бүү хэл, Баабарын хэлдгээр лонхноос хэтрэхгүй байгаа нь л даан ч харамсалтай, бас өрөвдмөөр ч гэх үү дээ… Одоо хаана, ямархүү байдалд байгаа нь хамаа алга, ямар ч гэсэн Азид анх удаа эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагнал авсан, Солонгосын нэрт бизнесмен Ким Үү Жүн гуай, зөвхөн бид гадарлах төдийгүй дэлхий дахинд нэлээд нэртэй “Хорвоо дэлхий уудам юм, хийх ажил ч их л байна” хэмээх номондоо: “Мөнгө тийм сайн юм огт биш, гэхдээ зөв олж, хамгийн гол нь бас зөв зарцуулж чадвал бас муу ч зүйл биш л дээ… Зоогийн газар захиалсан хоолоо барахгүйд хүрвэл үйлчлэгчид хэлээд боолгоод авчих зоригтой бол мөнгөтэй харьцах арга ухаанд та сая суралцаж эхэлж байгаа нь тэр…” гэснийг ч өнөөгийн монголчууд бид хэн хүнгүй эргэцүүлж бодмоор л санагдана.
Чухам эерэг, сөрөг иймэрхүү байдал бүхэндээ ухаалаг дүн шинжилгээ хийсний дараа мөнгө зарцуулах асуудлаа шийдэхийг л иргэн хүний “Эдийн засгийн сэтгэлгээ“ гэхээс биш, юм бүхнийг, тухайлбал жорлонд “морь харах”-аас эхлээд төр, засгийн албанд өрсөлдөх хүртэл хүний эрхийг ч “Зоосны нүхээр” харах, аль эсвэл “Мөнгө хайрлаач” гэх аясаар энд тэндээс дээр дооргүй гуйж гувших, бусдыг “хулхидах” мэт нь ч бас биш л бололтой. Тэр тусмаа ямар нэг эрэлтгүй нийлуүлэлт гэж байдаггүй “Сэйгийн хууль” гэгчийг ч бид бас бодолцох л ёстой.
Дээр дурьдсан бүхнээс үндэслэн, ард түмнийхээ эдийн засаг, нийгмийн сэтгэхүй, тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулж явуулах төрийн бодлого; энэ хоёрын оновчтой хослолын үр дүнд бүрдэж төлөвших эдийн засгийн тогтолцоо гэсэн хоёр үндсэн асуудалд голлон анхаарах зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм.
Эдийн засгийн тогтолцоо
Нийгмийн бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг ямар субъект хариуцаж, хэрхэн удирдан зохион байгуулж буй, бүр тухайлбал уг асуудалд төр, бизнес хоёрын хэн нь голлох үүрэгтэй оролцож байгааг тодорхойлох түүхэн хандлагын ойлголтыг эдийн засгийн тогтолцоо (систем) хэмээх ойлголтод хнмруулдаг.
Нөөц баялгаар хязгаарлагдмал үед юуг, хэнд зориулан, яаж уилдвэрлэх вэ? гэдгийг хэрхэн шийдвэрлэх нь түүхэн хөгжлийн ннцад нийгмийн өмнө тулгарсаар ирсэн эдийн засгийн гол (үндсэн) асуудал юм. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэн хондлагаас үзэхэд Эдийн засгийн тогтолцоо нь: 1). Хэвшмэл (Traditional Economy); 2). Төвлөрсөн (Centrally Planned Economy); 3). Зах зээлийн (Market Economy); 4). Холимог (Mixed Economy) гэсэн дөрвөн үндсэн хүрээнд хамрагдаж иржээ.
Эдийн засгийн авсаархан асуудлыг төр засаг, айл өрх аль аль нь бусдын оролцоогүйгээр зохицуулчихдаг учраас “Яах вэ?” гэх бодит шаардлага тэр бүр гардаггүй байсан Хэвшмэл тогтолцоог орхичихоод дээрх дурьдсан бусад тогтолцооны талаар энд тнчхон хөндье.
- Зах зээлийн эдийн засаг. Энэ нь юуг?, яаж?, хэнд зориулж үйлдвэрлэх вэ? гэсэн үндсэн асуудлыг зөвхөн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ (БАҮ)-ний үнэ, тоо хэмжээ хоёрын тэнцвэрт байдлаар тайлбарлана. Өөрөөр хэлбэл эрэлт, пийлүүлэлт хоёр аяндаа, Адам Смитийн анх санал болгосон “Үл үзэгдэгч гар” (Invisible Hand)-аар зохицуулагдаж, урдчилан төлөвлөгдөөгүй хөрөнгө мөнгө, нөөц бололцоо, тэр бүү хэл цалин хөлс ч хамгийн үр ашигтай “хуваарилагдана” гэж үздэг.
Үүнийг “Хэрэглэгчийн бүрэн эрхийн тогтолцоо” гэж ярих ч тал бий бөгөөд үнэхээр ч хэрэглэгч нь мөнгөө юунд зарцуулах талаар гаргаж буй шийдвэрээс нийлүүлэгч чухам юу үйлдвэрлэх, ямар чиглэл, төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх нь ихээхэн шалтгаалдагтай шууд хопбоотой.
Эрэлт, нийлүүлэлгийн үниин хоорондын харилцан уялдаа нь зөвхөн өргөн хэрэглээний барааны хүрээнд ч бус эдийн засгийн бүх түвшинд өрнөж байдаг.
Зах зээлийн эдийн засгийн бас нэг гол онцлог нь уян хатан, түргэн хувирч өөрчлөгддөг, иимээс ч гол төв, цөм нь энэ” гэж барих зүйл түүнд байдаггүйд оршино.
Гэхдээ энэ тогтолцоо нь ХҮII зууны үөэс эхлээд 1930-аад оны Их хямрал хүртэл дангаар ноёрхож байгаад задрахад хүрсэн гол шалтгаан нь: Хүний эрх, чөлөөт байдал нэрийн доор хувийн сонирхол, түүнтэй хүйн холбоо бүхий шударга биш, хууль бус хандлагууд ноёлох байр суурьтай болж, улмаар улс, нийгмийн амин чухал эрх ашгууд орхигдоход хүрсэн явдал гэж товчхон хэлж болно. Энэ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, түүнээс гарах зарим арга замыг Ж.М.Кейнс “Ерөнхий онол” хэмээх өөрийн нэрт бүтээлээрээ анх 1936 онд хөндсөн түүхтэй.
Тиймээс ч “Зах зээлийн эдийн засаг’ хэмээх бүхэл бүтэн улс орны түвшинд ярих бие даасан тогтолцоо өнөөдөр дэлхийд хаа ч байхгүй гэдгийг л бид зөв ойлгох хэрэгтэй.
- Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг (ТТЭЗ). Эдийн засгийн энэ тогтолцоо нь: юуг, хичнээн хэмжээгээр, яаж үйлдвэрлэх, түүний үр дүнг хэрхэн хуваарилахыг засгийн газраас нийт эдийн засгийн хэмжээнд хатуу төлөвлөгөөгөөр зохицуулж, үйлдвэрлэгчдийнхээ үйл ажиллагааг тэрхүү төлөвлөгөөнийхөө биелэлтээр дүгнэж хянадаг үндсэн онцлогтой.
Энэ тогтолцооны үед нөөцийн ашиглалтад хамаарч буй шийдвэр, бүтээгдэхүүний хуваарилалт, үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтийг ч төвлөрсөн төлөвлөгөөгөөр зохицуулна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын салбар хариуцсан мэргэжилтнүүд үйлдвэрлэх БАҮ бүрийн тоо ширхэг, аль үйлдвэрт үйлдвэрлэх, хаана борлуулах, мөн тэдгээрийн үнэ, түүний үр дүнгээр ажилтан, ажилчдад цалин хөлс олгох үзүүлэлт, норм, үнэлгээг ч топгоож өгнө.
Энэ нь улс орны эдийн засгийг төлөвлөгөөтэй, тэнцүүхэн хөгжүүлэх, нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэх талаасаа нааштай хэдий ч, бизнесийн байгууллага, хувь хүмүүсийг бусдын ам, ая дагасан идэвхгүй, үхээнц дорой байдал, бэлэнчлэх сэтгэлгээнд хүчээр оруулж, хүний эрх, чөлөөт байдлыг зөрчдөгт гол сөрөг тал нь оршино.
Гэхдээ энэ тогтолцооны сөрөг талыг нь залруулж, давуу талыг нь Төрийн ухаалаг бодлого (зохицуулалт)-тай оновчтой хосолж чадвал “Хамгийн сайн” нь ч байж болзошгүй гэдгийг өнөөгийн хэн нэг хэт “ухаантан” биш, харин хүн төрөлхтний түүх л харуулах байх даа…
- Холимог эдийн засаг. Холимог эдийн засгийн тогтолцоо (ХЭЗ) нь эдийн засгийн үндсэн асуудлыг шийдвэрлэхдээ БАҮ- ний үнэ, тоо хэмжээ хоёрын тэнцвэрт байдалд тулгуурлах зах зээлийн механизм; төрийн оролцоо, зохицуулалттай монополи, үнийн хяналт тогтоох, нөөц, орлогын хуваарилалт, гүүнчлэн боловсрол, соёл, ШУ, эрүүлийг хамгаалах мэтийн нийгмийн гол тулгамдсан асуудлыг төр голлон хариуцаж шийдвэрлэх төвлөрсөн төлөвлөлтийн арга хоёрыг хослуулж хэрэглэдэг. Иймээс ч ХЭЗ нь хүн төрөлхтний түүхэнд өнөөг хүртэл мэдэгдэж байгаа хамгийн оновчтой тогтолцоо гэж ихэнх эрдэмтэн, судлаачид өнөөг хүртэл үзсээр иржээ.
Энэ тогтолцооны үед өмч хөрөнгө гол төлөв хувийн буюу хувь нийлүүлсэн өмч байж, орлого нь өмчийн эзэнд очих бөгөөд түүнээс нийгэмд ногдох зайлшгүй шаардлагатай хэсгийг нь татвар, хураамж, төлбөрөөр дамжуулан төр засаг татаж авдаг.
Ийнхүү чөлөөт зах зээл (ЧЗЗ), төвлөрсөн төлөвлөгөөт (ТТЭЗ) тогтолцоо хоёрын хослол болох энэхүү холимог хэлбэр нь сүүлийн 60-аад жил тууштай зонхилж байна. Гэвч эдиин засгийн дээрх үндсэн асуудлыг нийгмийн эрх ашигтай хосолж шийдвэрлэхэд төрийн оролцоо хэр зэрэг чухал болох талаасаа энэхүү тогтолцоо дэлхийн улс орон бүрд сүүлийн үед янз бүрийн хувилбараар төлөвшиж хөгжих болжээ. Тухайлбал үүнтэй уялдуулж:
- Төрийн оролцоог үндсэнд нь угүйсгэдэг Англи-Саксон- Америкийн (US, UK);
- Төрийн оролцоог үндсэн хоёр эрх ашиг, нэн ялангуяа эдийн засагт багагүй чухалчилдаг Азийн уламжлалт буюу Япон – Солонгос маягийн (Jp-Kr);
- Уг оролцоог нийгмийн эрх ашигт голлон чиглүүлдэг Франц, Герман, Итали, Скандинавын мэтийн дэд хувилбар бүхий Европын эх газрын (Ge, FR, SC, it.);
- Холимог тогтолцоог ТТЭЗ-тай шууд хосолсон Азийн орчин үөийн буюу Хятад-Вьетнамын (Ch, Vn) гэсэн хувилбаруудад голлон анхаарч, харьцуулан дүгнэхэд хүрч байна.
Хэрэв ЭЗТ-г бүхэлд нь 433, ТТЭЗ гэсэн хоёр туйл бүхий хэрчмээр дүрсэлбэл, ХЭЗ-ийн дээрх хувилбар (улс орон)-ууд түүн дээр дараах маягаар (Зураг 3) “байрлаж” болох юм.
Эдгээрээс аль хувилбарт нь голлож сонирхох нь нийгэм, эдийн засаг, улс төр, гадаад харилцаа, байгаль-газар зүй мэтийн олон хүчин зүйлээс хамаарах нь нэн ойлгомжтой хэдий ч тухайн улс орны нийгмийн сэтгэхүй энд гол нөлөөтэй байдаг.
Нийгмийн сэтгэхүйг нийтлэг хандлагаар нь нэгдэн нийлэх, салан тусгаарлах, бие даах, бэлэнчлэх хэмээн ангилж, дүн шижилгээ хийхэд нэгдэн нийлэх нь зонхилох тусам НЭЗ-ийн аливаа асуудлаа оновчтой шийдвэрлэхэд олон түмэн гаднын оролцоо, төрийн зохицуулалтыг улам бүр бага шаарддаг түүхэн жамтай.
Зах зээлийн эдийн засаг, дараа нь төрийн зохицуулалт харьцангуй багатай ХЭЗ-ийн тогтолцоотой 300 гаруй жил үзэлцэж, олон түмний бие даах сэтгэхүй нь ч төлөвшчихсөн хөгжингүйчүүд, тэр тусмаа АНУ, Англи мэтийн томчуудын хувьд 433 тал нь илүү зохимжтой байх нь гарцаагүй.
Гэхдээ л Ази-Европын Эдийн засгийн Сөүлийн (2000/10) хуралдаан дээр ИБХИНВУ (Англи)-ын Ерөнхий сайд Тони Блейрд: “Эдийн засагт эрс шинэчлэл хийх нь өнөөдөр бид бүхний нэн тулгамдсан асуудлын нэг боллоо. Гэтэл иймэрхүү шинэчлэл эцсийн эцэст нийгмийн эрх ашгийг орхигдуулахад хүргэдэг. Ийм байдалд хүрэхгүйн тулд энэ шинэчлэлд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай гэдгийг бид өөрийн түүхээс ойлгож байна…” гэсэн нь ч бас сонин…[3]
Эндээс тунгаан бодвол XXI зуунд ямар ч гэсэн Евро-Азийн хувилбар давамгайлах л бололтой…
Гэтэл Монголын хувьд одоохондоо US хувилбарыг харанхуйхан дагасан шиг, дээрх бүдүүвчийн “Зарим бар” (3. Б)-ын зүүн гар хавьцаа л тэмтчиж яваа нь төдийлөн нууц ч биш байх.
Оюутан, сурагчдаас эхлээд малчид, хөгшид хүртэл хүн амын миань бараг 2/3 нь бэлэнчлэх сэтгэхүй, жалга довын үзэл, ачир точирхан нөхцөл байдалд автчихсан Монгол орны хувьд лмерик маягийн тогтолцоо өнөөдөр үйлчилнэ гэвэл “Галуу хчрээг дууриаж хөлөө…” гэгч л болно.
Энэ нь товчхондоо дээрх зурагт тасархай шугамаар пмдэглэсний дагуу төв-зүүний чиглэл рүү юуны өмнө шилжих” НЭЗ-ийн зайлшгүй шаардлагатай л гэсэн үг.
Тэгэхээр Монгол орны эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, товчхондоо алс хэтийн хувь заяатай холбогдсон иймэрхүү асуудлыг аль болох оновчтой шийдвэрлэх үндэс суурийг гагцхуү төр засгийн оновчтой, ухаалаг бодлого (Захиргаадалт биш зохицуулалт!!! ) л тавьж чадна гэдэгт өнөөдөр ямар ч маргаан, хоосон цэцэрхэл хэрэг алга.
Гэтэл салан тусгаарлах, хувиа хичээх (“Жалга, довын”) уламжлалт сэтгэхүй, ардчиллын тухай хам хум ойлголтын хавсарга “бутээгдэхүүн” болох хулхи арга барил, хуучинсаг үзэлтэй, баяжихын шунал, сэнтийн дон, эрх мэдлийн хэнээрхэлд автчихсан улс төрч – удирдах субъект хэмээх хэсэг бүлэг хүмүүс өөрсдийгөө тэнгэрт тултал магтаж, бие биеэ газарт ортол ээлжилж муулаад л…, алсын хараатай зарим гадныхан хэн хэнийг нь “шордох”, цаасан малгай ээлжилж өмсгөх, бусдад нь бага сага өгөөш хаях бачир аргаа ” уяаг нь сунгаж, угаадсыг нь нэмэх” маягаар шатчилан хэрэглээд л…, удирдуулах объект хэмээх өөрийн толгойгүй бид бүгд нь ханын цагийн дүүжин, намрын салхинд туугдсан хамхуул шиг снвалж, хийсч туйлшраад л…, энэ бүхнийхээ үр дүнд “шилжиж байна” хэмээн идэж уух, өмсөх зүүх бүхнээ бусдаас царайчилж, бас будаагаа яаж халбагадах, морь хэрхэн харах, бүр эхнэртээ ииж бараалхахаа ч заалгах нь холгүй хэдэн арван жил “дуншаад” л байвал ч тэрхүү хөгжил, дэвшил гэгч нь биднээс асар хол, бүр тойроод өнгөрчихөж ч тун магадгүй л санагдана. Ётой л нөгөө “Харийнхан нь хотынхныг маллана, хотынхон нь хөдөөгийнхнийг, хөдөөгийнхөн нь малаа, мал нь эцэстээ бүгдийг нь маллана…” гэгч л болоод байх шиг.
Түүнчлэн, зуд турхан, ган гачиг, хар салхи, тогтворгүй байдал, дайн дажин мэтийн байгаль, нийгмийн хүчин зүйлсийн хямрал, байгалийн баялаг, чадвартай шударга хүн мэтийн эдийн засгийн үндсэн нөөцүүдийн хомсдол төрийн зохицуулалтыг аяндаа шаарддаг түүхэн жамтай.
Гэтэл “XXI зуун бол иймэрхүү хямрал. хомсдол урьд өмнө байгаагүй асар өргөн цар хүрээ, эрч далайцтай байнга давтагдах эрин. Тэр бүхэнд хэн (хувь хүн, өрх гэр, хамт олон, улс орон) толгойтой, цаг алдахгүй, ухаалгаар зохицож амжсан нь л оршин тогтоно (survive) …” гээд байдаг,
Энэ бүхнээс эргэцүүлэн бодвоос, “Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө…” гэгчийн үлгэр л бид болчихоод байгаа нь өнөөдөр туйлын ойлгомжтой.
Гэтэл бидний иймэрхүү “дуншилт”-ыг нөхцөл байдал, цаг хугацаа тэр бүр ивээгээд, хүлээгээд байхгүй гэдгийг л хаа хаанаа хатуу ойлгох цаг нэгэнт болжээ.
Эдийн засгийн бодлого
Дээрхээс үндэслэн төр засаг: 1) ҮНБ-ий тогтвортой, жигд өсөлтийг хангах; 2) ажил эрхлэлгийг оновчтой хэмжээнд байлгах; 3) үнэ, тарифын түвшинг тогтвортой байлгах; 4) гадаад харилцааг өргөжүүлж, худалдаа, төлбөрийн тэнцэл бариулах гэсэн эдийн засгийн дөрвөн үндсэн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай.
Тухайлбал, “ҮНБ-ийг нэмэгдүулэх” гэсэн энэ тогтолцооны үеийн төрийн нэг гол зорилго нь: а) дэг журам тогтоох (Эдийн засгийн системийн хэвийн үйл ажиллагааг өрнүүлэхийн тулд хууль эрхийн холбогдох актуудыг бүрдүүлж хэрэгжүүлэх); б) нөөц хуваарилах (Үндсэн нөөцүүд улам бүр хомсдож буй үед тэр бүхнийг хэнд хуваарилбап хамгийн оновчтой болохыг хяналтын бодлогоороо зохицуулах); в) өрсөлдөөнийг дэмжих (Шударга өрсөлдөөн аль ч тогтолцоонд хамгийн өгөөжтэйг үндэс болгон, төр засаг нь хуйвалдаан болон ноёрхол (монополи)-ын эсрэг хууль гаргаж, биелэлтэд нь байнгын хяналт тавих); г) орлого хуваарилах (Төр засаг татварын бодлогоор дамжуулан бизнес, хувийн орлогын зарим хэсгээс татан авч дэд бүтэц, шинжлэх ухаан, боловсролын салбар зэрэг нийгэмд зайлшгүй шаардлагатай БАҮ-нд, мөн нийгмийн “орлогогүй, эмзэг” хэсэгг дахин хуваарилах); д) гадаад харилцаа хөгжүүлэх (Энэ нь олон улсын хүрээнд нээлттэй бодлого явуулж, дэлхийн бусад орон, олон улсын байгууллагуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх) явдал болж байгаа юм.
Эдгээр асуудлыг хэр зэрэг оновчтой шийдвэрлэх нь: а) төгс бус өрсөлдөөнийг хязгаарлах; б) хэт ашиг хөөцөлдөх туйлшралаас зайлсхийх; в) нийгмийн хэрэглээний үйлдвэрлэл, үйлчилгээг системтэй хөгжүүлэх; г) татварын бодлогоо хэрэгжүүлэх; үүний тулд эрх тэгш, тогтвортой, уян хатан байдлыг хэр зэрэг хангахаас шууд шалтгаалдаг.
Тэгэхээр төрөөс мөнгө, санхүүгийн оновчтой бодлого явуулахын тулд ҮЦБ ийг нэмэгдүүлэх арга замыг эрж хайх бегөөд үүнийг юуны өмнө: а) татварын тогтолцоогоо боловсронгуй болгох замаар төсөвт орж ирэх нийт мөнгөний хэмжээ (Төсвийн орлого)-г аль болохоор нэмэгдүүлэх; б) төр засаг, нийгмийн үр өгөөж багатай юмуу зайлшгүй шаардлагагүй зардал (Зарлага)-ыг багасгах; в) улсын төсвөөс сан төрийн өмчтэй ба төсвийн байгууллагуудын зардлыг оновчтой хэмжээнд барьж (хянаж) байх асуудалтай шууд холбон авч үздэг.
Татвар бол улсын төсвийн орлогын үндсэн эх үүсвэр юм. Төсөв орлого сайтай бол улс орны хөгжил дэвшилд нэн Ялангуяа нийгмийн сайн сайхан талаасаа ихээхэн үр өгөөжтэй байх нь ч гарцаагүй. Энэ нь эцсийн эцэст төсөвт орж ирэх татварын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага урган гарахад хүргэж байгаа юм. Уг асуудлыг ямар ч орны төр засаг. а) татвар төлөх хувь хэмжээ (норм)-г нэмэгдүүлэх “Өндөр хувийн”; б) татвар төлөгчдийн тоог олшруулах “Өргөн хамруулалтын” гэсэн хоёр үндсэн аргаар шийдвэрлэдэг”[4]
Үүнтэй уялдуулж, нөөц баялгийг бурхан, байгаль аль нь ч бай, анхнаас нь хэн нэгэнд нэр тохоож хуваарилаагүй нь бодит үнэн тул түүнийг бусдаас урьтаж ашиглах замаар хувьдаа орлого олсон хүн бүр бусдынхаа хувь ногдлыг өгөх (татвар төлөх) нь хууль болдог жамтай.
Улсын төсөвт орох татварын эх үүсвэрийг нэмэгдүүлэх энэхүү нэн чухал асуудлыг шийдвэрлэхийн тулд “Ардчиллын” гэх сүүлийн арваад жилд ээлжлэн солигдсон манай төр, засгийнхнаас МАХН-ынхан дээр дурьдсан эхний буюу өндөр хувийн, “Ардчилсан” хүчнийхэн өөрсдийн нь хэт арчаагүй байдлаас голлоод үр өгөөж нь харьцангуй багахан ч гэсэн өргөн хамруулалтын аргад нь голлон анхаарах ерөнхий хандлага ажиглагдаж, бид мэдэрч ч ирлээ.
Энэ хоёр аргын “тэр нь сайн, энэ нь муу” мэтээр хоосон цэцэрхэхдээ гол нь биш, харин түүний онолын үндэслэл, хэрэглэж болох нөхцөл байдал, аль алийнх нь эерэг, сөрөг үр дагаварт л юуны өмнө бид анхаарлаа хандуулах ёстой.
Онолын үндэслэл. Татварын хувь хэмжээ, төсөвт түүнээс орох эх үүсвэр хоёрын оновчтой хамаарлыг эдийн засгийн онолд Лаффарын муруйгаар жишиж тайлбарладгийг энд Товчхон хендье. Гэхдээ энэ муруй зөвхөн дээр дурьдсан Харин энэ хоёрын асуудал татвар үйлчилгээний үнэ ( хоёрхон үзүүлэлт, бүр тухайлбал төсөвт татвараас орох эх үүсвэр (Х тэнхлэг буюу O, %), татвар ногдуулах хувь (Ү буюу Т, %)-ийг лавч үздэг нь арай ч учир дутагдалтай юм. Харин татвар төлөгчдийн хамрагдах цар хүрээг гуравдахь үзүүлэлт (Z тэнхлэг буюу X, %) болгож оруулбал арай илүү ч ойлгомжтой болох талтай. Үүнийг өөрийн орны өнөөгийн нөхцөлд тулгуурлаж боловсруулсан дараах муруй (Зураг 4)-гаас ажиглаж болно.
Харин “Өргөн хамруулалт”-ын аргыг хэрэглэхийн тулд татвар төлөх дундаж хувь (норм) аль болохоор бага байх зайлшгүй шаардлагатай. Ер нь аль ч аргыг хэрэглэсэн төр засаг өөрөө нийгмийн эрх ашгийг хамгаалагчийн хувьд татварын дарамт (ачаалал), ялгавартай хандах зарчим гэсэн хоёр гол хүчин зүйлийг хэзээ ч анхаарлаасаа хөндийрүүлж болохгүй.
Энэ зургаас ажиглахад, татварын орлогыг (О) 200 нэгж (сая ам. доллар гм.) болгохын тулд дундаж ногдол (Т) нь 10 (А), 80 хувь (А.,) байх хоёр хувилбарын аль алийг нь хэрэглэж болно. Гэхдээ татвар төлөгчдийн хамрагдах (төлөх) байдал (X) нь эхний (өргөн хамруулалтын) хувилбарт 90-ээд хувь, хоёрдахьд (өндөр хувийн) нь дөнгөж 20-иодхон хувь байгаад л энэ хоёр хувилбар (арга)-ын гол ялгаа нь оршино.
Татварын дарамт. Төсөвт орох татварын эх үүсвэрийг өндөр хувийн аргаар нэмэгдүүлэхэд хэрэглэгч, нийлүүлэгчийн аль альд нь татварын нэмэлт дарамт үүсдэг.
Харин энэ хоёрын хэнд нь уг дарамтын ихэнх нь уурэгдэх асуудал татвар ногдуулж байгаа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ (эрэлт)-ийн мэдрэмжээс шууд хамаарна.
Хүнсний бүтээгдэхүүн, гутал хувцас, эрчим хүч, нийтийн тээвэр мэтийн хүн амын өдөр тутмын өргөн хэрэглээний үнийн мэдрэмж багатай зүйлсэд татвар нэмэгдсэнээс үүсэх ихэнх дарамт нь хэрэглэгчдэд; үнэт эдлэл, тансаглалын зүйлс, архи, тамхи мэтийн нийтлэг бус хэрэглээний үнийн мэдрэмж ондөртэй зүйлсийн татварыг нэмэгдүүлснээс үүсэх дарамтын ихэнх нь нийлүүлэгчдэд тус тус үүрэгддэг. Тухайлбал, нэг аймгийн төвийн оршин суугчид 1шталхны үнэ 250 (1 тонн нь 170000 төгрөг байхад хоногт 4 тонн талх хэрэглэдэг байжээ. Гэтэл татвар нэмэгдсэнээс талхны үнэ 300 (204000 төгрөг болж 20 хувь өссөн хэдий ч хэрэглээ дөнгөж 3,8 т (5 %) хүртэл л буурна.
Энэ нь талх үнийн мэдрэмж багатай, өргөн хэрэглээний зүйл болохыг нотолж байна. Үүний үр дүнд 418000 төгрөгийн нийт дарамт (ABCF тэгш өнцөгт) үүсч, төсөв нэмэгдэх хэдий ч 323000 буюу нийт дарамтын 77,3 хувь нь хэрэглэгчдэд ногдож, тэдний халааснаас л гарна гэсэн үг (Зураг 5-ын А, онцгойлж тэмдэглэсэн тэгш өнцөгт).
Гэтэл мөн аймгийн төвийнхөн 1 ш булган дээл мэтийн ямар нэг тансаг хэрэглээний зүйлийн үнэ 1 сая төгрөг бол жилдээ тэд 3- ыг худалдан авах боломжтой гэж үзье.
Харин татвар нэмэгдээд нэгжийн үнэ нь 2 сая болсон нөхцөлд Тэдний нэг нь л булган дээл авч болох талтай. Ийнхүү нэгжийн үнэ нь 2 дахин өсөхөд худалдан авах хэмжээ нь 3 дахин багасч байгаагийн хувьд энэ бол үнийн мэдрэмж өндөртэй (тансаг хэрэглээний бараа юм. Үүний үр дүнд нийтдээ 1,5 сая төгрөгийн нийт дарамт үүсэх хэдий ч түүний 1,1 сая буюу 73,3 хувь нь нийлүүлэгчдэд ногдох жишээтэй (Зураг 5-ын Б, онцгойлж тэмдэглэсэн хэсэг).
Түүнээс гадна ямар ч бүтээгдэхүүнд татвар нэмсний үр дүнд “Дарамтын цоорхой” (ВЕС гурвалжин) үүсч, нийгмийн хүрээнд тухайн чиглэлээр ахиу хэмжээний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж алдагдах бөгөөд энэ нь үнийн мэдрэмж өндөртэй бараанд бүр ч их байдаг.
Тухайлбал, бидний авсан жишээний булган дээл маягийн тансаг барааны хувьд нийт “цоорхой” (алдагдал) нь 1,6 сая орчим төгрөгөөр тооцогдох жишээтэй.
Дээрхээс үндэслэн татварын дарамтад нийгэм (хүн ам)-ийнхээ аль хэсгийг илүү ачаалалтай өртүүлэх вэ? гэсэн асуудалд төр ч бодлогоо зохицуулах зүй ёсны шаардлага урган гардаг. Эрх баригч хүч (МАХН) нь “Түмнээ ядуурлаас аврах” гол уриатай Монгол орны хувьд хэрэглэгч буюу хүн амынхаа дийлэнх олонхийн эрх ашгийг хамгаалах чиглэл голлон баримтлах ёстой гэдэг нь ч нэн ойлгомжтой л баймаарсан.
Энэ нь товчхондоо юуны өмнө төсвийн хомсдолоо багасгахын тулд “өндөр хувийн” арга хэрэглэлээ ч гэсэн, “тэгшитгэн хуваарилах” уламжпалт арга маань үеэ нэгэнт өнгөрөөсөн болохоор татварын хувь хэмжээндээ ялгавартай хандах шаардлагатай гэсэн үг.
Ялгавартай хандах зарчим. Үүний үндсэн агуулга нь нийгмийнхээ аль хэсэг (давхарга)-ийг татварын дарамтад бага өртүүлэх талаар төрөөс явуулах бодлогын ерөнхий хандлагыг тодорхойлоход оршино. Хүн амынх нь “доод” давхаргын 72 хувьд үндэсний цэвэр орлогын 13-хан хувь нь ногдож байгаа, шударга бус хуваарилалт сүүлийн үед ихээхэн хүчтэй газар авч эхэлсэн манай орны хувьд татварын дарамтад тэднийгээ аль болох бага өртүүлэх, үүний тулд өдөр тутмын өргөн хэрэглээний үйлдвэрлэл, үйлчилгээний татварыг нэмэгдүүлэхгүй байх нь нэн тэргүүн зорилт болоход хүрч байна (Хүснэгт2).
Хүснэгтээс ажиглавал хүн амын маань 11,7 хувийг эзлэх сүүлчиин хоёр “дээд” бүлгийнхэнд нийт орлогын 70 хувь нь ногдож байна. Ийм бүлгийн хүмүүс гол төлөв үнэ (эрэлт)-ийн мэдрэмж өндөртэй бараа, үйлчилгээ хэрэглэдгийг иш үндэс болговол, тиймэрхүү төрлийн зүйлсийн татварыг илүү өндөр хэмжээнд тогтоох нь улс орны өнөөгийн нөхцөлд эдийн засаг, нийгмийн аль ч талаасаа илүү үр өгөөжтэй байх бүрэн үндэстэй.
Иймэхүү тансаг, хэвийн бус хэрэглээ нь нэг талаас нийт нийгэм бус, харин цөөхөн хэрэглэгчдийн эрх ашигт үйпчилдэг; нөгөө талаас нийгмийн ихээхэн үнэ цэнтэй, тэр тусмаа бүр гол нннж нохон сэргээгдэхгүй нөөцийг үрэн таран хийдэг; бас архи, тамхи мэтийн зарим хэвийн бус хэрэглээ нь ихээхэн сөрөг үр дагавартай зэргийг нийгмийн нийтлэг эрх ашгийн үүднээс зохицуулахын тулд онцгой, тусгай, өсгөн нэмэгдүүлэх мэтийн татварын нэмэлт аргууд хэрэглэсэн үнээр дамжин түүний борнуулалтаас нийгэм (төсөв)-д ногдох өгөөж нь аль болох өндөр байх бодлогыг нэн ялангуяа зөв замаар хөгжиж буй орны төрөөс тусгайлж явуулдаг.
Бидний өнөөгийн шилжилт маягийн эдийн засгийн өвөрмөц хүндрэлтэй үед иймэрхүү бодлого явуулснаар зөвхөн химрадаас гарсан төдийгүй, бүр хөгжиж дэвшсэн, “бар” болсон (уршлага ч хүн төрөлхтний орчин үеийн түүхэнд хангалттай бий. Чухам үүнийг л нийгэм, эдийн засгийн тухайн үеийн Нөхцөл байдалдаа тохируулж, татварын бодлогод ялгавартай хлндах зарчим гэж эдийн засгийн онолд томъёолдог. Харин манай “дээдчүүд” ийм бодлого явуулахгүй байгаа нь нэгд, бусдын хөрөнгөөр “тансаглах” амтанд автаж эхэлсэн нөлөө бүхий хүмүүсийн нь эрх ашигтай; хоёрт, зарим удирдах нөхдийн “бүхнийг мэдэгч”-ын дээгүүр харц, сэхүүн төрх; гуравт, өмнөх нийгмийн маань “тэгшитгэн хуваарилах” уламжлалт аргатай шууд холбоотой гэхэд нэг ч их хилсдэхгүй. Адаглаад л бид бүхний цалин, орлогоос авах татвараа нэмчихээд, төрийн зардлаа нэмэгдүүлэх, гаалийн татварыг хөнгөлөх мэт нь хэний эрх ашигт голлон нийцэхийг сайн тунгаан бод л доо…
“Цалин бага…” гэж төр, төсвийнхөн байнга л “гуншигнах” атлаа тэдний бараг ихэнх нь баян биш гэхэд “Чинээлэг” (ямар ч гэсэн дундаас дээш) түвшинд л өнөөдөр аж төрж байна шүү дээ.
80-аад оны би мэтийн л “өрөөсөн гутал”-уудаас банк, татвар, гааль, хууль, дараа нь томоохон яам, агентлагийн аппаратад ажиллагсад маш богино хугацаанд “өнгө зассан’ ч нууц биш.
Гэхдээ ялгавартай, ялгаваргүй аль нь ч бай, татвар нэмэгдүүлэх “Өндөр хувийн” аргаар төсөвт ахиу мөнгө хуримтлуулах нь нийгэм-эдийн засгийн зарим тулгамдсан асуудлыг нааштай шийдвэрлэхэд богино хугацааны үр өгөөжтэй хэдий ч, цаашдаа ихээхэн сөрөг үр дагаварт хүргэдгийг төр засаг цаг ямагт анхаарах л ёстой.
“Өндөр хувь”-ийн сөрөг үр дагавар. Энэ аргаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг төр засаг удаан хугацаагаар үргэлжлүүлбэл: а) БАҮ-ний үнэ, хөлсийг нэмэгдүүлж, улмаар ард түмний нь худалдан авах чадвар доройтох; б) хэрэглэгч, нийлүүлэгч хэн хэнийг нь татварын дарамтад оруулж, заримд нь бүр илүү хүндрэлтэй тусах; в) зураг 5-А, Б-гийн аль альд нь үүсч байгаа “Татварын дарамтын цоорхой” (ВЕС гурвалжин) нь нийгмийн хүрээнд ахиу хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг алдагдуулах; г) татвараас зайлсхийх хандлагыг газар авахуулах; д) нийгмийн хуримтлал, бизнесийн цэвэр ашиг багасч, улмаар үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэх, төгөлдөржүүлэх, технологийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр хомсдох; е) гадаад харилцаа, худалдаанд үнэ, ханштай уялдсан зохих хүндрэл учруулах; ж) энэ бүхэн нь эцсийн эцэст нийгэмд бухимдал үүсэхэд хүргэдэг нийтлэг жамтай.
Иймээс төр засаг тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулж эдийн засгийн хүрээнд зайлшгүй явуулах; а) тэргүүлэх салбарын; б) өрсөлдөх чадварын; в) мөнгө, санхүү, хөрөнгө оруулалт, нийгмийн мэтийн бодлогуудаа ч энэ бүхэнтэй зөв хослох давхар шаардлага урган гарна.
Нийгмийн, бүр тухайлбал Боловсрол, шинжлэх ухааны салбарт ч гэсэн бодох юм бидэнд их л бий.
Mass – produced mediocres (Бөөнөөр үйлдвэрлэсэн дундчууд) ХХI зуунд явахгүй..”[1] хэмээн хөгжингүй орныхон төрийн бодлогынхоо түвшинд өнөөдөр зөвхөн ярьж, бичих ч биш бүр арга хэмжээ авч аль хэдийн эхэлсэн. Гэтэл зөвхөн боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэхдээ ч биш, сүүлийн үед бүр эрдэмтдээ бөөндөж, бүр “бөөсдөж” ч эхэлсэн бид яах болж Лийин аа???
Иймээс ч жинхэнэ төр засгийнханд бүхнийг атгаж, хянах биш, харин ухаалгаар оновчтой зохицуулах талаас нь авч үзвэл хэрэгтэй, хэрэггүй хэрэлдэж суух зав байхгүй л байх ёстойсон…
Эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшлийн тухай асуудалд иж бүрэн хандахын тулд юуны өмнө энэ бүхэнд ухаалаг дүн шиижилгээ хийх зайлшгүй шаардлага өнөөгийн бидэнд нэн тэргүүн ээлжинд л тулгараад байх шиг…
[1] Korean Business Review. NO.240, July 2001, p.45.
[1] Mongolia Insight. No.1, 1998
[2] Purvee G. Yu. Egorov, and others. Some analyses concerning Consumption Behavorios. CEU, Budapest, Dec. 1998.
[3] Korean Buainess Review. No. 237. November, 2000
[4] Г.Пүрвээ. Монгол орны хөгжил дэвшлийн зарим асуудалд Улаанбаатар, 2001. 43