Хэрээд Жамсрангийн Урангуа
/Түүхч, МУИС-ийн багш, (Ph.D)/
Шинэ толь №35, 2001
Түлхүүр үг: Засгийн газар, Эдийн засгийн бодлого, Худалдааны салбар, Монголын аж ахуй, Гадаадын худалдаа, Хөрөнгө мөнгө
XIX зууны хоёрдугаар хагасаас Монгол орон дэлхийн капиталист зах зээлийн хүрээнд татагдан орж эхэлсэн билээ. Ингэснээр тус оронд таваар мөнгөний харилцаа нэвтэрч, аж ахуйн эдэлхуүний шинжит байдал эвдрэн, зах зээлийн харилцаа ямар нэгэн хэмжээгээр бүрэлдэж байлаа. Нийгэм эдийн засгийн тэрхүү дэвшилтэт хандлагад Чин улсын ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан (1911) явдал чухал түлхэц болсон.
Шинэ Монгол улсын Засгийн газар үндэсний эдийн засгаа өөд татах зарим оролдлогуудыг хийж эхэлсэн юм.
Монголын тэргүүний хүмүүсээс феодалын алба гувчуурыг хөнгөтгөх, ард түмний аж ахуйн санаачилгыг тэтгэх, ардын доторх эрдэмтэй, чадалтай хүмүүсийг язгуур угсаа харгалзахгүйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцуулах, иргэний сургууль соёлыг хөгжүүлэх шаардлагыг тавих нь хүчтэй болсон ба нөгөөтэйгүүр эрх баригчдын ухамсартай хэсэг нь энэ мэтийн шинэтгэлийг хийхгүйгээр урагш хол явахгүй гэдгийг ухаарч байлаа. Зарим жишээ дурьдвал: Занги Бадрахбаатар далай ван Цэрэнсодномтой нэр хавсарч Улсын Дээд, Доод Хуралд оруулсан саналдаа “Монголчууд Чин улсын харгис засгаас салж, тулгуур төрөө нээж, тусгаар улс болсон тул санхүүг зузаатгах, алба гувчуурыг хэмнэж, аж төрөх ардын хөрөнгийг хайрлах, сургууль нээж, бичгийн журмаар улсыг засах, цэргийн эрдмийг боловсруулах, сүрийг бадруулан төрийг тогтоох нь эрх баригчдаас улсын засгийг явуулахад итгэжээ.
Улс гүрний мандсан, мөхсөн нь их төлөв өршөөл явуулж, хөрөнгийг аривлаж, иргэдийг хайрлаж, үнэнийг эрхэлсэн эссэнээс болжээ.
Тусгай хэргүүдийг харштай болуузай гэж эргэлзэн татгалзаж, өдөр удаад харин санамсаргүй дотоод, гадаад улсад үнэмлэгдсэн хөрөнгө апдаж, хүний сэтгэл хувьсахад хүрвэл яахан нэхэж гэмшивч гүйцэх үед хүрнэ. Тус нэмэртэй үнэн зөв хэрэг байвал урьд нэгэнт тогтсон хэмжээ хэмээхийг огт баримтлахгүй цагийг дагаж байдалд нийлүүлэн хүчин төгс болгон урьдахыг хувьсган нийтийг амар жимэр болгох ажаамуу. Засгийн хэрэг, нэр дүрийг гутаахгүй болгоход тус болгоход зориулсан болохоос урьд нэгэнт шийтгэсэн олон хэргийг мушгих шүүмжлэх нь бус засах, тэгшлэхэд зориулав хэмээгээд:
Санг арвилан хэмнэх хэрэгтэй, эс фэгвэл голын эхийг бөглөж, урсгалыг хол болгох, үндсийг цавчиж модыг өндөр болгох гэсэнтэй адил бөлгөө. Засгийн газар цалин фүнлүүг хүртэх, албан зарпагыг дотроос нь хэмнээд санг арилгах, Хятадын пүүсүүдэд төлөх өр нь Чин улсын ховдог түшмэл, харгис засагт дарлагдаж, аргагүй эрхээр байгуулсан өр учир нэхэмжлэхийн чинээгээр төлөх аваас хөрөнгө хүртэхгүй тул чадвал огцроох, эс чадвал хувь хорогдуулах, Хятадаас найрамдлыг эрхлэн бүхий дор энэ зүйлийг тулган шийдэхийг хичээвэл зохино. ” гэсэн санал оруулжээ.
Энэ мэтчилэн Засгийн газар дээрх саналуудыг үндэслэн эдийн засгийн талаар явуулсан бодлого, арга хэмжээ тухайн үедээ шаардлагатай, дэвшилттэй зүйл байсан нь маргаангүй. Ингээд өгүүлэн буй үед өөрийн улсын үндэсний эдийн засгийг бие даан хөгжүүлэх, доройтож хөөрхийлөлтэй байсан ард түмний аж байдлыг өөд татахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн амуй.
Монголын ард түмэнд ихээхэн хохирол чирэгдлийг учруулж байсан хүнд албаны нэг бол өртөөний алба байв. Үүний талаар дэвшилт хэсгээс янз бүрийн санал гомдол улсын хуралд оруулдаг байжээ. 1915 оны 5 дугаар сард итгэмжит гүн Цогт- Очир гэгчээс “Дөрвөн аймгийн өртөөний албанаас цөөлж татан буулгах ихэс дээдсийг жууз тэргэнд суулгаж доорд хүмүүс дамнаж явдгийг зогсоов. Өртөөний албанд цомтгол хийвэл 880-аад өрх аж ахуйтан буюу өртөөний нэг жилийн зардлаас 63 түмэн лан мөнгө хэмнэгдэж болно” гэсэн санал гаргаж Доод Хурлаар сайшаагдсан байна. Энэ санал нь дээдэс ноёдын онцгой эрх ямбыг хязгаарлах гэсэн эрмэлзэл бүхий эдийн засгийн хөгжлөө ахиулахыг хичээсэн дэвшилт санал мөн.
Цэргийн алба мөн л хүнд албаны нэг байв. Тэр үеийн Оросын нэгэн сэтгүүлд “ихэнх монголчууд цэрэгт очихдоо туйлын дүргүй бөгөөд чинээлэг нэг нь цэргийн албыг ацагладаг байна” гэж бичсэн байдаг. Цэргийн албанаас зайлсхийх нэг хэлбэр нь залуу хүмүүс лам болж сахил хүртэх явдал байв. Энэ учраас лам нарын тоог хязгаарлах саналыг Монгол улсын цэргийн яамнаас гаргаж байв.
Алба ногдуулах явдлыг журамлах үүднээс 1918 онд нийт аймагт малын тооллого явуулахад[1] Сайн ноён хан аймаг 8 бум, 6 түм илүү бод, Түшээт хан 6 бум, 1 түм илүү бод, Цэцэн хан аймаг 3 бум, 9 түм илүү бод, Засагт хан 3 бум, 8 гүм илүү бод гаргаж мэдүүлсэн. Энэхүү малын тоог баримталж хувь зохиож[2] алба татвар ногдуулах болсон. 1918 оны 1 хувь нь 22 лантай тэнцэж байв.
Энэ үед Улсын төсвийн орлогын 1/4 нь гаалийн хураамж бүрэлдүүлж байв. 1912 оны зун гаалийн хэргийг бүгд захиран шийтгэх яамыг байгуулж, салбар хороодыг Хиагт, Улиастай, Ховд зэрэг хотноо нээн дотоод, гадаад худалдаанаас гааль хурааж эхэлсэн нь улсын санхүүг бэхжүүлэх явдалд чухал ач холбогдолтой орлогын эх байлаа. Б.Ширэндэвийн бичсэнээр бол гаалиас жил бүр 150 мянган рублийн ашиг олдог байжээ[3]. 1913 оны 7 дугаар сарын 11-нд “Монголчуудын дотоод худалдаанаас гааль хураах тухай дүрэм баталжээ.” Харамсалтай нь 1912 онд Орос-Монголын хэлэцээрээр тус оронд гаальгүй худалдаа хийх эрхийг олж авсан Оросын худалдаачдад хамаарахгүй” ажээ.
Дотоодын гааль ийнхүү Монголын түүхэнд энэ үед анх үүсчээ. Энэ нь хэдийгээр улсын гол орлогын эх сурвалж болох болсон авч дотооддоо худалдааны гүйлгээ өсөх, нэгдмэл зах зээл үүсэхэд саад болж байв. Нөгөө талаар гаалиар ивээн тэтгэх уян хатан бодлого тэр бүр хэрэгжүүлж чадахгүй байлаа.
Гадааынханд алтны уурхай түрээслүүлснээс хураах төлбөрийг нэлээд нэмэгдүүлжээ. Энэ үед нийтдээ алтны уурхай 15-ыг ашиглаж байсан ба тэдгээрт 2500 гаруй хятад, 250 орчим орос ажилчид, монгол ажилчин 70[4] байжээ. Оросын хувь нийлүүлсэн “Монголор” алтны уурхай хамгийн том нь байв. Энэ нь Цэцэн хан, Түшээт хан хоёр аймгийн газар дээр ажиллаж байсан бөгөөд Монголын засгийн газарт орлогынхоо 16.5 хувийг өгдөг бөгөөд жилд 350 мянган рубль болдог байв[5].
Монголын засгийн газрын мөнгөн хөрөнгө дутагдалтай байсны учир Хаант Оросоос 3 удаа зээллэг авсан юм. Эхнийхийг 1913 онд 100 мянган алтан рублийг 10 жилийн хугацаатайгаар авч цэргийн хэрэгт зориулж, хоёр дахийг нь 1914 онд 2 сая рублийг 30 жилийн хугацаатайгаар авчээ[6]. Зээллэг болгоны дараа Монголын засгийн газар Орос улсад ямар нэгэн буулт хийдэг байжээ. Сүүлчийн 3 сая рублийн зээллэгийн хариуд Хаант Оросоос санхуүгийн зөвлөхөөр С.А.Козин, түүний орлогч Витте нарыг явуулжээ. Тэд Монгол улсын орлогын эх булгийг судалж, гадаад, дотоодын худалдаанаас хураах гаалийн хэмжээг өөрчлөх, газар ашигт малтмалын түрээс зэргээс улсын орлогыг нэмэгдүүлэх санал боловсруулжээ[7].
Олноо өргөгдсөн Монгол улсын үед зээллэгийн асуудал тулгамдсан чухал асуудал байлаа.
Монгол улсын хэрэгцээнд зээллэг олгох гадаадын банк тэр болгон байхгүй байгааг харгалзан засгийн газар өөрийн зээллэгийн хэргийг цэгцлэн байгуулах болсон юм. Засгийн газар үндэсний зээллэгийн байгууллагын тухай дүрмийг Богд хаанд толилуулахаар 1917 оны 11 дүгээр сарын 24-нд оруулжээ.
Тэр дүрмийн ёсоор уг байгууллагын мөнгө хөрөнгө нь лам ноёд нарын хувийн оруулсан мөнгө хөрөнгөнөөс бий болно. Хүмүүст зээл олгохдоо тухайн хүний хөрөнгөний байдлыг харгалзан тодорхой хугацагаар, зохих хүүтэйгээр өгдөг байжээ. Улс мөнгөн хөрөнгөөр ихээхэн дутагдаж байгаа үед зээлийн энэ санд хандив өргөхийг Дээд, Доод Хурал, ноёдод хандаж 1917 онд хүссэн байна. Хэрэг дээрээ мөнгө ингэж цуглуулах нь албат ард ба шавь нарын хувьд бас л нэг албан татвар байжээ.
Зээллэгийн энэ байгууллагын үндсэн хөрөнгө нь 1918 оны тайлангаар 4048130 рубль байсан, үүнээс 3293590 рублийн зээллэгийг албан газрууд, энгийн хүмүүст олгосон байжээ.
Монголчууд өөрсдөө улсын банк байгуулах тухай улсын хуралд оруулсан саналдаа Оросын жуулчдын тэмдэглэлээс үзэхэд дөрвөн аймаг, шавь, Ховдын хязгаар, дархадын зэрэг газруудын тэмээ оролцоогүй бусад мал 17 сая гаруй байх тул бод нэг бүрээс 50 мөнгө, бог малаас 10 мөнгөөр бодож татвар оногдуулан бодвол 3 сая гаруй мөнгө хуримталж болох бөгөөд үүгээрээ мөнгөн санхүүгийн банк байгуулж болох бололцоотой байна гэсэн саналыг 1916 оны 2 дугаар сард Бадрахбаатар тавьжээ. Үүнийг нь Улсын Дээд Хурлаас, шашин хурлын мал сүрэгт албан татвар ногдуулах гэсэн хортой санал хэмээн няцаан буруушаажээ. Хэрвээ энэ саналыг дэмжсэн бол ашиг тустай зүйл болох л байсан. Гэтэл Оросын хөрөнгөтнүүдэд “Монголын үндэсний банк” нээх эрх олгосон билээ.
1914 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ханш Оросын сайд нарын танхимын хуралдаанаас Монголд томоохон банк байгуулах шийдвэр гаргасан[8]. Энэ нь Монголын эах зээлий! нөлоондоо оруулж, Оросын бараа танаарыг Монголд борлуупах зорилготой байжээ. Монголын засгийн газартой юхирсон анхны хэлэлцээрээр уг банк нь Монголын албан ёсны байгууллагуудад мөнгө зээлдүүлэх ба үндэсний банкны тэмдэгт цаас гаргахад туслах ёстой байсан боловч энэ үүргээ гүйцэтгээгуй. Гэхдээ энэ тухай асуудлыг хэлэлцэж байсан баримт байдаг.
Тус банк нь Оросын ба гадаадын хүмүүс, монголчуудад өндөр хүүтэй мөнгөн зээллэг олгож байжээ. Засагт хан аймгийн ван Наваанцэрэнгийн хошууны нэгэн түшмэл тус хошууны хэрэгцээнд зориулан 1917 онд Оросын банкнаас 3400 рублийг, рубль тус бүрт сар тутам 1 копейкийн хүүтэйгээр бодож, 10 сарын хугацаанд төлж дуусгахаар зээлдэн авчээ.
Монголын засгийн газар шинэчлэл хийх хэрэгцээнд зээл олгохыг Оросын банкнаас 1915-1917 онд хүссэн боловч уг банк нь татгалзжээ. Ийм учраас Монголын засгийн газар уг банкны удирдлагын үл бүтэх хандлагыг эсэргүүцэж, Нийслэл Хүрээн дэх Оросын ерөнхий консулд 1918 оны намар нот явуулж уг банкийг устгахыг шаарджээ[9].
Худалдааны салбарт хувийн худалдааг дэмжсэн байна. 1917 оны 9 дүгээр сард шүүх яамны түшмэл Цэдэвсүрэн Доод Хуралд оруулсан саналдаа: Бадрахбаатарын “худалдааны хороо” байгуулах гэсэн саналыг дэмжин хувь нийлүүлэх замаар “Монголын харилцан туслалцах хоршоо”-г байгуулж, малаас гарах түүхий эдийг аль болох үнэ хүрэх газар нь өөрсдөө тээвэрлэн аваачиж худалдах, мөн хэрэглэх бараа таваарыг аль хямд газраас нь тээн авчирч гадаадын худалдаачдаас хямд үнээр тэгэхдээ өөрсдөө ашиг олохоор худалдаалах, үүний тул олон хошуудад салбар байгуулах саналыг дэвшүүлж, энэ хэрэгтээ улсын дэмжлэг туслалцаа эрж байв[10]
Түшмэл Цэдэвсүрэнгийн худалдааны хоршоо байгуулах гэсэн саналыг Доод Хурал талархан дэмжсэн ба Улсын Дээд Хурал мөнхүү хоршооны дүрэм боловсруулахыг Цэдэвсүрэнд даалгаж байсан байна. Энэ ёсоор Цэдэвсүрэн уг хоршооны дүрмийг 15 зүйлтэйгээр боловсруулжээ. Харамсалтай нь дээрхи дүрэм одоо олдохгүй болсон ба харилцан туслалцах хоршоог байгуулахаар хувь хөрөнгөө нийлүүлсэн 18 хүнээс зөвхөн хоршоог байгуулахыг санаачлагч Цэдэвсүрэн, мөн хоршооны даргаар сонгогдсон Чагдаржав нараас бусад нь хэн хэн байсан нь мэдэгдэхгүй байна[11].
Тэд сангийн яаманд өргөсөн бичигтээ “Эдүгээ бидний 18, нар гадаадын газраас идэх зүйл ба эдлэлийн зүйлийг хувийн мөнгөөр худалдан авчирч, харъяат монголчуудад зохистой хэмжээгээр бусад худалдаачдаас дутуу худалдан өөрснөө ашиг олзолж ховдог худалдаачид ба тэдний хоршоо нарын ашгийг хэмжээтэй болгох”[12] зорилготой гэснээс үзэхэд монголчуудын дотроос биеэ даасан худалдаачид ууса бий болж байсан явдал бол дэвшилттэй үзэгдэл байсан. Мөн хоршоо үүсгэн байгуулсан нь нэг талаас мөнгөний харилцааг хөгжүүлж, дотоодын зах зээлийг бэхжүүлэхэд тус болох ач холбогдолтой, нөгөө талаас үндэсний хөрөнгөлөг этгээдүүдийг идэвхижүүлжээ.
Хятадын худалдаа Монгол орныг дэлхийн зах зээлд татан оруулж, Монголд таваар мөнгөний харилцаа хөгжих эх үүсвэрийг тавьсан боловч манжийн колонийн дэглэм, орон нутгийн феодалын дарлалтай сүлжилдэн, мөлжлөгийг улам ширүүсгэж байсан төдийгүй Монгол улс тусгаар улс болсны дараа ч гэсэн монголын зах зээл дээр зонхилсоор байснаа ашиглан, таваар мөнгөний харилцааг өөртөө ашигтай, натурал солилцооны түвшинд саатуулан барьж байхыг эрмэлзэж байсан нөхцөлд худалдааны хоршоо байгуулсан явдал дотоодын зах хeгжих явдалд ч нөлөөлөхүйц зүйл байсан. Гэвч засгийн газраас тууштай дэмжлэг олоогүй учир төдий л гавьтай юм болж чадсангүй.
Өгүүлж буй үед хувийн худалдааг зохицуулах талаар зарим нэгэн арга хэмжээ авч байжээ. Тухайлбал: “1917 онд Монгол улсын дотоод болон шүүх хоёр яам, дөрвөн аймаг, шавь таван газрын түшмэл нартай хянан хэлэлцээд хөдөө газраас нийслэл хүрээнд муун ирэх дөрвөн зүйлийн мал ба мээн ирэх шар, цагаан тос, сүү, өвс, түлээ зэрэг зүйлийг зальт ард зам тосон авч хонжин мөлжихийг хичээн, хураан хадгалж олныг боогдуулан гачигдуулахыг чангалан цаазлах” тухай 8 зүйл дүрмийг гаргажээ[13]. Уг дүрмийн дотор зам тосон мал юм авч худалдаалагчдыг 80 ташуур занчин, 60 хоног гянданд хорьж шийтгэх, худалдсан юмны гуравны нэгийг улсын санд хураах, нэгэн хувийг гэрчлэн илрүүлсэн хүнд олгоно гэжээ. Ийнхүү ХХ зууны эхэн үед Нийслэл хүрээнд дамын худалдаачид олширч орон нутгаас ирсэн малыг худалдан авч дам худалдан завсраас ашиг хонжоо олж завшиж байсан явдлыгарилгахаар санаачлага гаргаж улсын хөрөнгөөр худалдааны тусгай хэлтэс байгуулж, мал худалдан авч, уул үнийн дээр зохих хувь нэмж тогтоосон үнээр худалдаж, дамын худалдаачдын улсыг хэтэрхий мөлжихийг зогсоохыг эрмэлзсэн нь сонирхолтой дэвшилтэт үзэгдэл болно.
Монголын засгийн газар Монголын аж ахуйн байдлыг өөд татах арга замыг судлуулах үүднээс Монголын газар дэлхий ба аж ахуйг шинжлэх экспедицийг зохион байгуулсан ажээ. Барон виттегийн удирдлагаар Хэнтий, Хангай, Говь-Алтай, Орос, Монголын хилийн дагуу нутаг, дархадын хязгаар, Хөвсгөл зүгт бvгд 53 хүний бүрэлдэхүүнтэй 5 анги явж, Монголын аж ахуй, газар тариалан, ан агнуур, байгалийн баялаг, ашигт малтмал зэргийг судлан шинжилжээ.
Шинжилгээний анги Монголын аж ахуйн доройтлын үндсэн шалтгаан нь мал аж ахуйн чадлаас хэтэрсэн бөгөөд хураах цаг, хэмжээ тодорхойгүй алба татвар гэж тодорхойлжээ. Үүний дээр Зээл худалдаа, байгалийн бэрхшээл, ган зуд, чоно зэрэг ихээхэн нэрмээс болж байна гэж үзжээ.
Шинжилгээний анги Монголын аж ахуйг сэргээхийн тулд малын тэжээл, хашаа саравч бэлтгэх, сүү цагаан идээ зэрэг ашиг шимийг боловсруулах, байгаль цаг уурынхаа нөхцөлд сайтар тохирсон Монгол орны малыг дотор нь сонгон хөгжүүлэх, ан агнуурын ажлыг сайжруулах, ой мод, байгалийн баялгийг өргөн ашиглах, энэ талаар тусгай дүрэм хэмжээтэй болгох зэрэг саналыг дэвшүүлжээ. Өгүүлж буй үед Монгол мал аж ахуйн орон хэвээр л байсан билээ. Засгийн газраас мал аж ахуйг хөгжүүлэх талаар тусгайлан дорвитой арга хэмжээ аваагүй боловч ихэд дэлгэрмэл байсан зарим халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор малд тарилга хийлгэх ажлыг үүсгэн явуулжээ. 1915 онд Монголын Засгийн газар Оросын малын эмч нартай 25 жилийн хугацаагаар мал эмчлүүлэх хэлэлцээ хийж Монголд мал эмнэлгийн хороо байгуулсан нь шинжлэх ухааны мал эмнэлгийг нэвтрүүлэх дэвшилтэт оролдлого байжээ. Хаант Оросын сэтгүүлийн нэгэн дугаарт: Энэ онд Оросын талаас малын тарилганд 10000 рубль зарцуулахаар тооцоолсон гээд зөвхөн Орос-Хятадын хил дээр 319 мянган малд тарилга хийж, 2305000[14]” рубль зарцуулжээ” тооцоолсон байдаг. Малд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийх явдалд Монголын малыг их хэмжээгээр худалдан авч гадагш гаргаж байсан оросын худалдаачдын санаачилга ихээхэн том суурь эзэлж байсан.
Монголын мал аж ахуй Орос, Хятадын худалдаачдаар дамжин дэлхийн капиталист зах зээлтэй холбогдох болсноос гадна Монголчууд өөрсдөө хятад, оросын наад захын нутаг хотуудад очиж мал, түүхий эдээ худалдан борлуулах явдал их болжээ. Бүрэн бус мэдээгээр 1914 онд Сэцэн хан аймгийн Илдэн ван Доржпалам, Ачит ван Тогтох нарын хошуу, хүрээ хийдийн жас, ноёны сангийн хэдэн зуун хүн Манжуур, Хайлаар, Чуулалт хаалга зэрэг хотод аваачин хонь 2650, ямаа 85, адуу 873, үхэр 662, тэмээ 2, адуу үхрийн шир 526, адууны сүүл 13, нэхий 1150, элдэв ангийн үс 620, өөхөн тос 1000 жин, өөх 1800 жин, давс 9550 жин зэргийг худалдаж байжээ[15].
Монгол оронд гадаадын худалдаа нэвтэрснээс малаас гадна мал аж ахуйн түүхий эд арьс шир, ноос хялгас их хэмжээгээр гадагш гаргах болжээ. Мөн орон нутгийн чанартай дотоодын зах зээл үүсч, тэдгээр ойр орчмынхоо хошуудын аж ахуйг өөрийн нөлөөнд татаж хамруулах болсон нь Монголын аж ахуй тавааржиж, жижиг таваарын аж ахуй үүсэн хөгжихөд хүргэж байсан нь дурьдан буй үед Монголын аж ахуйд гарсан чухал өөрчлөлтийн нэг байв.
Мал аж ахуй тавааржихийн хэрээр таван хошуу мал тус бүр аж ахуйн ач холбогдлын хувьд өөр өөрөөр үнэлэгдэх болж бод мал аль болохоор олонтой болохыг эрмэлзэх болсон. Мөн малын хүч эдлэх, ажлын малаас ашиг орлого олох явдал нэмэгдсэн.
Гадаадын худалдаачдын бараа таваарыг хилийн чанадаас тээвэрлэн авч ирэх, мал аж ахуйн түүхий эдийг зохих зах зээлд хүргэх хэрэгцээ өссөн нь монголын малчдын дундаас жин тээврийн ажлыг олборын эх сурвалж болгосон жинчид гэдэг хэсэг улам өсөхөд хүргэжээ.
Монгол улсын Засгийн газраас өөрийн эдийн засгийг хөгжүүлэх талаар авч явуулсан арга хэмжээний нэг нь газар тариалан байв. Тариа тарих хувийн санаачлагыг дэмжихийн хамт, улсдаа үр тарианы зохих сантай болох, тариа тарих гэсэн хошуу нутгийг тарианы үр, анжис болон тариалангийн бусад багаж зэвсгээр улсаас хангаж байхаар шийдсэн байна.
1913 онд тус улсын ба гадаадын харьяат нарын тариалангийн газраас жил бүр хураах түрээсний дүрмийг батлан гаргажээ[16].
Дүрэмд: улсын сангаас анх тариа тарихад чухал хэрэглэгдэх анжис, хадуур, мөн жил бүр тарих үрийг тавин олгож, намар хураасан тарианы 1 хувийг үр болгох, 1 хувийг улсад тушаах, 1 хувийг харъяат хошууны албан хэрэглэл болгон ашиглах, үлдсэн хэсгийг нь тариа тарьсан хүнд олгож байхаар заасан байна. Нэгэнт хагалсан ба шинээр хагалах газрыг гол усанд ойр холыг нь харгалзан дээд, дунд, доод гэж 3 зэрэг болгож, өргөнөөрөө 1 нум, уртаараа 360 нум хэмжээг 2 ур хэмээн тооцож татвар хураах нэгж болгожээ. Нэгэнт хагалж боловсруулсан дээд зэргийн газрын ур тутмаас жил бүр 3 цэн, дунд газраас 2 цэн 5 нум, доод газраас 2 цэн хурааж байхаар тогтоогоод газрыг 3 жилийн хугацаатай түрээсэлж, хугацаа дуусмагц гурав гурван жилээр сунгаж байхаар заасан юм.
Монгол улсын засгийн газраас авсан өөр нэгэн томоохон арга хэмжээ бол 1913 оноос хуучин Манжийн үеийн Ховдын албан тариаланг сэргээсэн явдал юм. Ингэхдээ жил бүр нэгэн түмэн тогоо үр цацаж, цацсан үрээс гадна жил бүр хоёр түмэн тогоо тариаг улсад оруулж байхаар төлөвлөжээ[17]. Гэхдээ төлөвлөсөн ургацаа авч чаддаггүй байв. Тиймээс ч уг албан тариаланг 1918 онд татан буулгаж, газрыг нь 3 жилийн хугацаатайгаар монголчууд, хятадуудад түрээслүүлжээ.
Монголын засгийн газрын эдийн засгийн бодлогод улс орны байгалийн баялгийг ашиглах явдал анхаарлын төвд байсан. Энэ үед Монгол орны аливаа орлогын хөрөнгө урьдын адил Манжийн төрд зарцуулагдахаа больж Монгол улсын өөрийнх нь сан хөмрөгөнд орох болжээ.
1913 онд “Монгол улсын татвар алт мөнгөний зэрэг олон зүйлийн уурхай нээх дүрэм”-ийг батлан гаргасан. Тэр нь 25 зүйлээс бүрэлдэнэ.
Дүрмийн нэгдүгээр зүйлд: “… Орос улс, жич бусад аль ч улсын хүн монгол улсын харъяат газраар уурхай нээсүгэй гэвэл … гадаад яамнаа мэдүүлэн дүрмийн ёсоор хэлэлцэн тэмдэгт бичиг хүлээн авбаас зохино.” гэжээ.
Дүрмийн 25 дугаар зүйлд: “… Уурхайн хөрөнгөөс хувь бодож, манай улсын санд тушааваас зохино. Алтны 100 хувиас 20-30 хувь, мөнгөний ба мөнгөн ус, цагаан хорголжны 100 хувиас 15-25 хувь, чулуун нүүрсний тос ба гууль, зэс тугалганы 100 хувиас 10-20 хувь, чулуун нүүрс ба төмрийн 100 хувиас 5-15, цагаан алт ба очир алмас чулууны 100 хувиас 40-50, олон зүйлийн эрдэнийн чулууны 100 хувийн 30-40 хувьд хөрвүүлэхээс хэтрүүлэхгүй болгон уурхайн хөрөнгийн элбэг ховор ба үйлдвэрийн хүнд хөнгенийг нарийвчлан хянаж, тухайд нийлүүлэх гэрээ бичихийн дотор хэлэлцэн тогтвоос зохино”.
Энэ дүрэм нутаг орны баялгийг гадаадын хүмүүст Концессийн журмаар ашиглуулж олз ашиг олохын тулд 1916 онд Онон, Орхон, нийслэл Хүрээ зэрэг газарт “Улсын хөрөнгийг захирах газар” гэдгийг байгуулж тусгай дүрэм хэмжээг тогтоосон ажээ. түүнд: “Засгийн газраас аливаа хүнд түрээслэх ба тогтоосон үнээр худалдах, бас улсын сангаас өөрийн хүчээр үйлдвэрлэх зэрэг мод, ус, элдэв уурхай, газраас элдэв ашиг гаргаж буй ба бас нэмэн ашиглавал зохих сул газрууд цөм Монгол улсын хөрөнгө болно” гэжээ[18].
Ийнхүү газрын хөрсөн дээрх ба доорх баялгийг улсын өмч хөрөнгө хэмээн албан ёсоор зарласан энэхүү баримт нь зөвхөн эдийн засгийн төдийгүй мөн улс төрийн томоохон утга санаа бүхий зүйл байжээ.
Улсын хөрөнгийг захирах газраас эрхлэн байгалийн нөөц баялгийг хайж илрүүлэх, ашиглах талаар зарим ажил зохиожээ.
Тухайлбал: “1916 онд Налайхын чулуун нүүрсний уурхай нээж туршин үзсэнээр өргөн нь хэд хэдэн арван мод, зузаанаараа гурав, дөрвөн алд бөгөөд ёстой сайн нүүрсийг ухан гаргаж албан, амин хүн түлээний оронд хэрэглэх болжээ[19] гэжээ. Монголчууд эх орныхоо баялгийг ийнхүү эзэн мэдэж ашиглах болсон нь эдийн засгийн салбарт гарсан том амжилт, чухал шинэтгэл мөн.
Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглаж, манж чин улсын мэдэлд байсан өртөө шуудан, шуудан ба цахилгаан мэдээний хороодыг гартаа авсан билээ. Мөн манжийн колоний захиргааны хэрэгцээнд зориулагдаж Хятадтай холбосон Чуулалт хаалга, Улиастайн хоорондох цэрэгжүүлсэн буухиа болон суман өртөөдийг татан буулгажээ. Морин өртөөr шинэчлэн байгуулж, цаашид улам сайжруулах, удирдах үүргийг Дотоод яаманд эрхлүүлжээ. Дотоод яамнаас морин өртөөний дүрмийг шинэчлэн боловсруулж, батлуулан өртөө хэрэглэгчид, өртөөчдөөс дагаж шийтгүүлэх нарийн журмыг тогтоожээ.
Олноо өргөгдсөн Монгол улс гадаад улс орнуудтай харилцах харилцаагаа түргэн шаламгай байлгах үүднээс Гадаад хэргийг бүгд эрхлэх яаманд цахилгаан мэдээний хороог 1913 онд захируулжээ. 1916 оны байдлаар Нийслэл хүрээнд телефон хороо нь 60 хэрэглэгчийн багтаамжтай байжээ.
1919 оны сүүлчээс Бээжинтэй шууд харилцаж байхаар дотоод тоног төхөөрөмж нь Английн марктай аппаратаар тоноглогдсон цахилгаан мэдээний станцыг Наймаа хотод байрлуулжээ. Үүгээр генерал Сюй Шу Чжений дэглэмийн онц түргэн нууц мэдээ харилцааг залгуулах зорилготой байжээ[20].
Монгол улсын төсөвт гэгээрэл, мал эмнэлэг, эрүүлийг хамгаалахад зориулах зардал бага боловч тусгагдаж байв.
Улсын төсөвт аж ахуй, соёл боловсролыг хөгжүүлэх зорилготой “Шимтгэлийн хөрөнгө” хэмээх зүйл байсан нь ой модны гоожин, цахилгаан утасны харилцаа, тоосгоны завод, Налайхын чулуун нүүрсний уурхай зэргийн орлогоос бүрэлддэг байжээ. 1916 онд тэрхүү хөрөнгөнд 524726 алтан рубль орсны 20 хүрэхгүй хувийг нийгэм соёлын зүйлд, 40 орчим хувийг нь аж ахуйн арга хэмжээнд, 10 гаруй хувийг уг шимтгэл эрхлэх газрын албан хаагчдын зардалд зарцуулсан байна.[21] Энэ шинэтгэлийн хөрөнгө нь өчүүхэн зүйл байв.
Дэвшилтэт сэхээтний төлөөлөгчид Улсын хуралд нийгэм эдийн засгийн шинэчлэл хийх тухай санал оруулахын зэрэгцээ Нийслэл хүрээнд хэвлэгдэж байсан сонин сэтгүүлээр дамжуулан дэвшүүлж байв.
Улс орныг шинэчлэх зорилго агуулсан санал шүүмжлэлийг гаргагчид нь зах зээлтэй нэлээд хэмжээгээр холбогдсон хөрөнгөлөг түшмэд байсан нь санамсаргүй хэрэг биш ажээ. 1915 онд Түшээт хан аймгийн мээрэн Дорж дөрвөн аймаг, их шавиас бүгд 100-аад түмэн лан татварлаж, түүгээр гадаадаас автомашин нэлээдийг, 3-4 жилд хэрэглэх сэлбэг хэрэгслийн хамт худалдан авч, жолооч, засварчин нарыг урин ирүүлж, тэднийг дагалдуулан залуусыг сургах, замын буудлууд байгуулах, зам засах зэргээр улсын авто өртөө байгуулах санал оруулжээ[22]. Чингэхдээ Богдын шавьд өртөөний албыг нэгэн адил ногдуулахыг шаардаж байжээ.
Тэр үеийн тогтмол хэвлэлд Англи, Франц, Орос, Герман зэрэг улсад Хөдөө аж ахуйн хоршоо байгуулж байгааг сонирхуулан мэдээлээд, Монгол улсын эдийн засгийг сайжруулахад үүнээс үлгэрлэн хөдөө аж ахуйн тийм хоршоо байгуулахыг уриалж байжээ. Мөн эдийн засгийг хөгжүүлэх явдалд газар дэлхийн баялгийг зовоор ашиглах, үндэсний мөнгөн тэмдэгттэй болох, бусад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх үндэсний аж үйлдвэрийг байгуулах чухал ач холбогдолтой бөгөөд тэр бүгдийг хийж чадвал бусдын хараат байдлаас үнэхээр ангижирсан баян тансаг орон болж чадна гэсэн санааг сурталчилж байв.
Энэ хүн бол сэргээн байгуулсан Монголынхоо төрийг дэмжиж, улс орноо яавал түргэн хөгжүүлж, тэргүүний хөгжилтэй орнуудын жишигт хүргэх билээ? гэж санаа тавьсан эх оронч илэрхийлэлт мөн. Тэр үед зөвхөн санал тавиад зогссонгүй, зарим нэг зүйлийг өөрсдөө сэдэн хэрэгжүүлж байв. Хэдэн баян лам, түшмэд хамтарч жижиг үйлдвэрийн газар байгуулжээ. Тухайлбал, Их шавийн лам Ёндонжамц Монголд ургадаг зэрлэг цайны навчийг боловсруулах гар үйлдвэрийг Засгийн газрын зөвшөөрлөөр 1916 онд байгуулжээ. Шүүх яамны түшмэл Цэдэвсүрэн, Цэцэн хан аймгийн бэйс Сансрайдоржийн нутагт давс гаргаж ашиглах санал тавьж хэрэгжүүлж байлаа. Гадаад явдлын яамны эх зохиогч Нямбуу 1914 онд 40-өөд хятад ажилчныг хөлслөн авч Туул голын эрэг дээр мод боловсруулах хувийн үйлдвэрийг ажиллуулж байсан бөгөөд Тэрэлж, Улиастайгаас мод огтолж авахыг түүнд Засгийн газар зөвшөөрч байжээ. Эдгээр баримт нь Монгол оронд хөлсний хөдөлмөр ашигласан эх орны жижиг үйлдвэр бий болж байсныг харуулж байна. Өрнөдийн орнуудад аж ахуйгаа шинэ маягаар эрхлэн буй ноёлогч ангийн нэг хэсгийг “шинэ тайж нар гэж нэрлэдэг билээ. Монголд тийм шинж маягийн хэсэг дундаж давхарга бүрэлдэн бий болж эхэлжээ. Тэр үеийн монголын дундаж давхраа гэж үзэж болохоор тийм хэсэг бүлэг хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь нь нийгэм, эдийн засаг, аж ахуй, соёлын чанартай шинэтгэл хийхийг эрмэлзэн сонирхож байсан хүмүүсийн үйл ажиллагаагаар гол төлөв илэрч байв. Нөгөө талаар Монголын эрх баригчид олон зууны хоцрогдлыг даван гарч, Монгол орныг шинэчлэх хүсэл эрмэлзлээр нэгдэж байсан ч хар шараараа талцан төрийн эрх булаалдан, зөрчилд орж, шинэчлэлийн бодлогыг тууштай явуулахад саад болж байсан.
Олноо өргөгдсөн Монгол улсын үед гадаадын капиталыг аль болохоор чөлөөтэй Монголын эдийн засаг оруулах бодлого баримталж байсны үрээр Монгол орон дэлхийн капиталист зах зээлд хамрагдаж эхэлснээр тус оронд таваар мөнгөний харилцаа өргөжиж, дэлхийн зах зээлийн харилцаанд татагдах болжээ. Эдийн засгийн энэ үзэгдэл нийгэм, эдийн засгийн хэд хэдэн чухал үр дагаврыг бий болгосны нэг нь хот суурины хөгжлийг мэдэгдэхүйц хурдасгажээ.
Монголд байсан 700 гаруй хүрээ хийд суурин газарт 100 гаруй мянган хүн амьдарч байжээ. Үүнээс бараг 60-аад мянга нь аад мянга нь дан ганц Нийслэл хүрээнд оршин сууж байжээ[23]. 100 гаруй мянган хvн суурин газар тогтмол суурьших болсон нь нэлэнхүйдээ нvvдлийн мал аж ахуй эрхэлдэг Монголчуудын амьдралд гарсан чухал өөрчлөлтийн нэг байлаа. Хотынхон гэдэг хүн амын тусгай бүлэг, хөдөөгөөс шилжин ирэгчдээр өсөж байсан явдал эзэн хараатын өс задарч байгаагийн үр дагавар байсан бeгeeд нийгмийн гүнд соёолж байсан шинэ харилцааны эх үүсвэрийн тусгал байлаа.
Ийнхүү Олноо өргөгдсөн Монгол улсын Засгийн газар улс орны эдийн засгийг шинэчлэх практик алхамууд хийж байсан нь тухайн үеийн хөгжлийн шаардлагыг тусгасан дэвшилтэт зүйл байв.
Гадны ямар нэгэн хүчний тулгуур хүлээлгэсэн бус харин өөрийн хөрснөөс, дотоод хөгжлийн шаардлагаар дэвшигдэн гарч ирсэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн бөгөөд эдгээр нь бүхэлдээ монголын тал нутагт буй болж байсан нийгмийн шинэ харилцааны нөлөө бөгөөд хэдийгээр дээрх шинэтгэлүүд нь хагас дутуу, бас тэр бүр хэрэгжиж чадаагүй боловч, монголын нийгмийн гүнд бүрэлдэж байсан дэвшилд түлхэц болжээ.
Монголын тусгаар тогтнолыг цуцалсан Хиагтын хэлэлцээрээр Ар Монголд автономит эрхийг тулган хүлээлгэсэн билээ. Хэдийгээр гэрээнд Монгол улс дотоод хэргээ өөрөө бүрэн шийднэ, гадаадтай эдийн засгийн асуудлаар харилцах эрхтэй гэж заасан боловч Монгол нь хоёр харъяалалтай улс болсон. Эдийн засгийн талаар Оросын хараанд, улс төрийн талаар Хятадын хараанд оруулсан энэхүү гурван улсын гэрээнд засгийн газрын гар хөлийг хүлсэн. Монгол нь өөрөө тусгаар улсын хувьд өөрөө шинэтгэл хийх зам нь хаагдсан, тийм ч учраас Монголын шинэтгэлд муугаар нөлөөлсөн ажээ.
[1] УТТА, Олноо өргөгдсөн 9 дүгээр он, Хошой мэргэн бэйсийн тамгаас явуулсан бичгийн хуулга данс
[2]Албаны хувь нь 100 толгой адуу буюу үхэртэй тэнцэнэ. 50 толгой адуу буюу үхэр нь их хагас хувь, 5 толгой адуу буюу үхэр нь бага хагас хувь, нэг тэмээ нь 2 адуу буюу үхэртэй, бтолгой хонь нь 1 морь буюу үхэртэй тэнцэнэ.
[3] Б.Ширэндэв. Монгол ардын хувьсгалын түүх. УБ., 1969. 56-р тал.
[4] Чэнь Цэн Цзу. Гадаад монголын ойрхи үеийн түүх. Боть 2.109-110-р тал
[5] “Дальныи ВостокГ, 1913. №7, стр.22.
[6] И.Я.Златкин. Очерки новой и новейшей истории Монголии. М 1957. с 148.
[7] БНМАУ-ын туүх. Дэд боть. УБ. 1968. 552-р тал.
[8] “Страны востока в политике России в XIX начале XX вв”. Ир., 1986. с 38.
[9] Б.Ширэндэв. Дурьдсан зохиол. 66-68-р тал.
[10] УТТЛ, ФА 1, ХН 97.
[11] Мөн тэнд
[12] Ш.Нацагдорж Монголын феодализмын үндсэн замнал. УБ., 1978. 328-р тал.
[13] С.Идшинноров. XIX-XX зууны зааг дахь Монголын нийгэм эдийн засгийн байдлын зарим асуудал. УБ., 1987. 50-р тал. 122
[14] “Вестник Азии”. 1911. No10. 123
[15] Ц.Насанбалжир. Монголын аж ахуй хөтлөлтийн уламжлал, шинэчлэл. УБ., 1976. 36-р тал.
[16] Ш.Нацагдорж. Дурьдсан зохиолд. 55-р тал
[17] УТТА, Ф2, XН 6.
[18] Л.Жамсран. Монголын түүхийн дээж бичиг. Дотоор дэвтэр. УБ. 1992, 54-р тал
[19] “Нийслэл хүрээний сонин бичиг”. №46. 1917.
[20] Н.Цэдэн, Монголын харилцаа холбоо. “Ардын эрх” 1992. №27.
[21] И.Я.Златкин. Дурьдсан зохиол. 259-р тал.
[22] УТТА, БА 28 XH 1319.
[23] Ш.Нацагдорж Дурьдсан зохиол. 259-р тал. 129