Габриэль Алмонд, Сидней Верба
Шинэ толь №44, 2003
Түлхүүр үг: Улс төрийн соёл, Хамжлагын улс төрийн соёл, Оролцооны улс төрийн соёл, Иргэний соёл, Улс төрийн чиг баримжаа, Өвгийн улс төрийн соёл
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Энэхүү ном бол ардчиллын улс төрийн соёлын болон ардчиллыг дэмжигч тэдгээр нийгмийн бүтэц, үйл явцын тухай судалгаа юм. Соён гэгээрлийн үеийн нөлөөгөөр бий болсон хүний ялгуулсан оюун ухаан, эрх чөлөөнд итгэхүй сүүлийн хэдэн арван жилд хоёр ч удаа хөсөрдөв.
Дэлхийн I дайны дараагаар фашизм болон коммунизм өөдлөн дэвжсэн нь Өрнөдөд ардчилал зайлшгүй эсэх тухайд гүн эргэлзээг төрүүлсэн ба өнөө ч гэсэн эх газрын Европын ард түмнүүд соёл болон нийгмийн институтууддаа нийцсэн ардчилсан үйл явцын тогтвортой хэлбэрийг олно гэж яг таг нотлох боломжгүй.
[…] Орчин үеийн таван ардчиллын улс төрийн соёлыг харьцуулахдаа бид хэд хэдэн ойлголт, ангилал хэрэглэх болно. Тэдгээрийг тодорхойлох хэрэгтэй. Бид “үндэсний онцлог”, “бие хүний хэв загвар”-ын тухай бус, үндэстний “улс төрийн соёл”-ын тухай, мөн хүүхдийн хөгжил, ерөнхий ойлголтыг хүлээн авах хүүхдийн мэдрэмжийн тухай бус “улс төрийн нийгэмшлийн” тухай ярихыг илүүд үзэв. […]
Үндэстний сэтгэлзүйн болон улс төрийн онцлогийн хоорондын шүтэлцээний асуудлыг авч үзэж ирсэн түүхчид, нийгмийн философичид, хүн судлаачид, нийгэм судлаачид, сэтгэл судлаачид болон сэтгэц шинжээчдийн судалгаа бүтээлүүдгүйгээр энэхүү судалгааг хийх бололцоогүй юм.
Ялангуяа энэ судалгаанд улс төрийн үзэгдлүүдийн “соёл- бие хүний” буюу “сэтгэц-соёлын” судалгаа ихээхэн нөлөөлсөн. […]
Бид “улс төрийн соёл” хэмээх ухагдахууныг хоёр учир шалтгаанаар хэрэглэж байна.
Нэгд, хэрэв бид улс төрийн ба улс төрийн бус байр суурь, Мөн үйл байдлын хэв загварын хоорондын хугацааг тодорхойлох гэж буй бас, хоорондынх нь зааг ялгааг хэдий нарийн тодорхой бус ч гэсэн эхнийхийг (улс төрийн) хоёр дахиас (улс төрийн бус) ялган үзэх шаардлагатай.
Энэ тохиолдолд “улс төрийн соёл” хэмээх ухагдахуун нь улс төрийн чиг баримжаа буюу улс төрийн систем, түүний олон янз хэсгүүдийн тухай, мөн уг систем дэх өөрийн дүрийн тухай үзэл бодол, байр суурьт хамаарна. Эдийн засгийн соёл болон шашны соёлын тухай ярьж болохын адил, бид улс төрийн соёлын тухай ярьж байна. Энэ бол нийгмийн тодорхой үзэгдэл, үйл явцын тухай чиг баримжаа цогц юм.
Гэхдээ бид улс төрийн соёлыг бусад аспектынх нь хамт авч үзсэн бөгөөд энэ нь бидэнд хүн судлал, социологи болон сэтгэл судлалын үзэл баримтлалууд, хандлагуудыг хэрэглэх боломж олгодог. Бид нийгэмшилт, соёлын зөрчилдөөн, соёлын интеграци гэх мэт хүн судлал, сэтгэл судлалын ухагдахуунуудыг хэрэглэн сэтгэлгээгээ баяжуулж байна. Үүний адил нийгмийн бүтэц болон үйл явцын ерөнхий үзэгдлүүдийн талаарх онол, үзэл санааны бүтцийг хэрэглэхэд улс төрийн системийн үүсэл, шилжилтийн ойлгох бидний боломж өсч байдаг.
Хүн судлаачид “соёл” хэмээх ухагдахууныг олон утгаар хэрэглэдгийг бид анхаарч, түүнийг шинжлэх ухааны толь бичигт оруулснаар, давуу талынх нь зэрэгцээ түүний утгат шинжийг мөн оруулах эрсдэлтэйг ухаарч байна. Бид “соёл” хэмээх ухагдахууныг нийгмийн объекуудын талаархи сэтгэлзүйн чиг баримжаа гэсэн ганц л утгаар хэрэглэж буйгаа онцлон тэмдэглэе.
Аль нэгэн нийгмийн улс төрийн соёлын тухай бид ярьж буй нь хүн амын ухамсар, мэдрэмж болон үнэлэмжид шингэмэл улс төрийн системийг ярьж буй хэрэг юм. Үүнд, хүмүүс нийгмийн системд, улс төрийн бус дүрд нийгэмшдэгийн адил мөн хамаардаг.
Улс төрийн соёлын зөрчилдөөн нь соёлын бусад зөрчилдөөнтэй адил тал олонтой бөгөөд улс төрийн соёл дахь интеграциин үйл явцыг ерөнхий соёлын өөрчлөлтийн задрах болон нэгдэн нийлэх талаас нь авч үзвэл бидэнд ойлгомжтой болно.[…]
Үндэстний улс төрийн соёл бол улс төрийн обьектуудын тухайд үндэстний гишүүдийн чиг баримжаа хэв загварын хуваарилалт юм. Энэ хуваарилалтыг тодорхойлохын өмнө бид улс төрийн обьектуудын талаархи хувь хүмүүсийн чиг баримжааг системчлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бид улс төрийн чиг баримжааны модулыг (загварыг) болон улс төрийн обьектуудын төрөл ангиудыг илэрхийлэх хэрэгтэй. Улс төрийн чиг баримжааны хэв маягийн талаархи бидний тодорхойлолт, ангилал нь Парсонс болон Шилзийн хандлагад тулгуурласан.
Чиг баримжаа нь:
- “Танин мэдэхүйн чиг баримжаа буюу улс төрийн систем, түүний дүр, энэ дүрийнх нь үүрэг хариуцлага, систем гаднаас авч, мөн өгч буй зүйлийн системийн гаралтаар болон оролтоор/ тухай мэдлэг болон итгэл үнэмшил
- “Мэдрэмжийн чиг баримжаа” буюу улс төрийн систем, түүний дүр, үйл ажиллагаа болон түүн дэх хүмүүсийн тухай мэдрэмж
- “Үнэлэх чиг баримжаа”-улс төрийн обьектуудын талаархи үзэл бодол, эргэцүүлэл. Эдгээр нь ихэвчлэн үнэлэмжийн жишиг ба шалгуур, мэдээлэл ба мэдрэмжийн хослол байдаг.
Улс төрийн чиг баримжааны обьектуудын ангилалаа “ерөнхий” улс төрийн системээс эхэлье. Бид энд системийг бүхэлд нь авч үзэхийн сацуу эх оронч үзэл эсвэл хүнийсэл гэх мэт мэдрэмжийн тухай, “том” эсвэл “бага”, “хүчтэй” эсхүл “сул” гэх мэтчилэн үндэстний талаарх мэдлэг болон мэдрэмжийн тухай ярьж байна.
Бид чиг баримжааг хүн өөрөө” улс төрийн дүр (зүтгэлтэн) болохын нь хувьд нь, хүний өөрийн улс төрийн үүрэг хариуцлагын хэм хэмжээний агуулга болон шинж чанар, улс терийн системтэй харилцах хүний мэдрэмжийн агуулга болон шинж чанарынх нь хувьд ангилж байна. Улс төрийн системийн бүрдлүүдийг авч үзэнгээ, бид нэгдүгээрт, обьектуудын 3 төрөл ангийг ялган үзэж байна.
- Тусгай дүрүүд буюу бүтцүүд, тухайлбал хууль тогтоох байгууллагууд, хэрэгжүүлэгчид буюу бюрократ.
- Монархи, хууль тогтоогчид, засаг захиргааныхан гэх мэт дүрийн үүрэг хариуцлагууд
- Нийгмийн тодорхой улс төрийн шийдвэр, уг шийдвэрийг бий болгогч бодлого болон нөхцөл байдал
Эдгээр бүтэц, үүрэг хариуцлага болон шийдвэр нь улс төрийн буюу “оролтын” (input) эсхүл захиргааны буюу “гаралтын” (output) үйл явцад хамаарагдах эсэхээрээ илүү өргөн хүрээнд ангилагдаж болно. Улс төрийн буюу “орол”. ын үйл явц гэдгийг улс төрд нийгмийн зүгээс тавих шаардлагууд ба тэдгээрийг улс төрийн зохистой бодлого болгох хэрэгцээг ойлгож байна. Энэхүү “оролт”-ын үйл явцад юуны өмнө, улс төрийн намууд, сонирхолын бүлгүүд болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл оролцож байдаг. Захиргааны буюу “гаралт”-ын гэдгийг улс төрийн бодлого хэрэгжиж, бэхжин байдаг үйл явц гэж ойлгож байна. Энэхүү үйл явцад юуны өмнө, бюрократ, шүүх гэх зэрэг бүтэц оролцоно.
Ийм байдлаар зааглах нь улс төрийн үйл явцын бодит агуулга болон улс төрийн бүтцийн олон чиглэлийн үүрэгт чанарыг хязгаарлаж буйг ойлгож байна. Өргөн утгаараа, улс төрийн бодлого үндсэндээ бюрократад болон шүүхэд л боловсрогддог. Сонирхлын бүлгүүд, улс төрийн намууд зэрэг бидний “оролтын” гэж үзсэн бүтцүүд ихэвчлэн захиргааны бүрдлүүд ба албадлагын тогтолцоотой холбоотой байдаг. Гэхдээ бид энд онцлогын тухай ярьж байна. Энэ нь улс төрийн соёлыг ангилахад ихээхэн ач холбогдолтой. Оролцооны болон хамжлагын соёл дахь ялгаа нь “оролтын” тусгай бүтцүүдийн талаар чиг баримжаа байгаа эсэхэд оршиж байна. Улс төрийн соёлын талаарх бидний ангилалд “оролтын” эдгээр тусгай бүтцүүд гүйцэтгэх болон албадлагын чиг үүрэгт оролцдог, эсхүл захиргааны тусгай бүтэц “оролтын” чиг үүргийн хэрэгжилтэд оролцдог эсэх нь тийм ч чухал бус. Бидний ангилалд хувь хүмүүс улс төрийн ямар объектод, хэрхэн хандаж байгаа, мөн тэдгээр объектууд нь улс төрийн бодлого боловсруулах “өгсөх” урсгалд эсхүл улс төрийн албадлагын “уруудах” урсгалд хамаарагдах эсэх нь чухал.
Хувь хүмүүсийн улс төрийн талаархи чиг баримжааны тухай бидний өгүүлсэн зүйлсийг энгийн хүснэгтэд нэгтгэн үзэж болно.
Хэрэв бид дараахь зүйлсийг тогтоож чадвал хүснэгт 1.1 нь хувь хүмүүсийн улс төрийн чиг баримжааг эмхлэх боломжийг олгож байна.
- Өөрийн үндэстний тухай улс төрийн системийн тухай, түүний түүх, хэмжээ, байрлал, Үндсэн хууль”-т шинж гэх мэтийн тухай хувь хүн ямар мэдлэгтэй байна вэ? Системийн эдгээр шинжийн тухай тэр юу мэдэрдэг вэ?, тэдгээрийн тухай их, бага аль нь боловч ухамсарласан ямар үзэл бодол, эргэцүүлэл байна вэ?
- Улс төрийн элитийн бүтэц ба дүрийн тухай, мөн улс төрийн бодлого үүсгэх”, “өгсөх” урсгалд хамаарах улс ! төрийн үзэл санаа, идэвхтний тухай, хувь хүн юу мэдэж байна юэ? Эдгээр бүтэц, лидерүүд болон улс төрийн үзэл санаа идэвхийн тухайд түүний мэдрэмж, үзэл бодол ямар вэ?
- Улс төрийн албадлагын “уруудах урсгалын тухай, энэ үйл явц дахь бүтцүүд, хүмүүс болон шийдвэрүүдийн тухай хувь хүн юу мэдэж байна вэ?, тэдгээрийн тухайд түүний мэдрэмж, үзэл бодол нь ямар вэ?
- Улс төрийн системийн гишүүн /бүрдэл, орч/ болохын хувьд хувь хүн өөрийгөө хэрхэн ухаарч байна вэ? Өөрийн эрх, боломж, үүргийн болон системд нөлөөлөх боломжийн тухай юу мэдэж байна вэ? Өөрийн эдгээр боломжоо хэрхэн мэдэрч байна вэ? Улс төрийн үзэл бодол, эрэгцүүлэлээ төлөвшүүлэхдээ оролцооны ба гүйцэтгэлийн өөр ямар хэм хэмжээг өөриймшүүлж хэрэглэсэн бэ?
Үндэстний улс төрийн соёлын шинж онцпог нь хүн амаас төлөөлийн түүвэр хийж 1.1 хүснэгтийг бөглөснөөр илэрхийлэгдэнэ.
Улс төрийн соёл бол улс төрийн системд, түүний “оролт” ба “гаралтын”, мөн өөрөө улс төрд оролцогч болох талаарх олон янз хэдий ч, тогтвортой давтагдагч танин мэдэхүйн, мэдрэмжийн болон үнэлэхүйн чиг баримжаа юм.
Өвгийн улс төрийн соёл /буюу нутгийн нийгэмлэгийн улс төрийн соёл/
Улс төрийн тусгай обьектын талаарх чиг баримжааны эдгээр дөрвөн хэв маяг үгүй бөгөөд бид тэдгээрийг тэгээр тэмдэглэе. Ийм улс төрийн соёлыг бид өвгийн гэж нэрлэж байна.
Колеманы бичсэн америкийн овог отгууд болон нутгийн бие даасан нийгэмлэгуүдийн улс төрийн соёл нь энэ ангилалд хамаарна. Ийм нийгэмүүдэд улс төрийн тусгай дүр байхгүй. Хошуучлагчид, омог отгийн удирдагчид, бөө зайрангууд бас улс төр-эдийн засаг-шашны холимог дүрүүд байдаг. Ийм нийгмийн гишүүдийн хувьд уг дүрүүдийн талаарх улс төрийн чиг баримжаа нь шашны болон нийгмийн чиг баримжаатай салшгүй уялдаатай. Улс төрийн систем дэх өөрчлөлтөөс хүлээх хүлээлт өвгийн чиг баримжаанд байдаггүй. Өвгийн соёлтой хүмүүс улс төрийн системээс юуг ч хүлээдэггүй. Тухайлбал, Колеманы жишээ болгосон, америкийн төвлөрсөн овог отгууд болон ванлигуудад хэдийгээр улс төрийн илүү тусгайлсан дүр хөгжих нь улс төрийн илүү ялгарал бүхий чиг баримжаа үүсэхийг илэрхийлж болох ч улс төрийн соёл нь үндсэндээ өвгийн байдаг.
Тэрчлэн өргөн цар хүрээтэй, дотооддоо илүү ялгарал бүхий ‘ истем хүртэл өргийн улс төрийн соёлд үндэслэж болдог.Гэхдээ улс төрийн тусгай дүр бараг үгүй энгийн уламжлалт системүүд л өвгийн соёл харьцангуй дангаар байх мпгадлалтай. Ялгарал ихтэй улс төрийн систем дэх өвгийн соёл нь танин мэдэхүйн гэхээс илүүтэй мэдрэмжийн үнэлэхүй шинжтэй байдаг. Энэ нь Нигер болон Ганын овог омуудын хүмүүс улс төрийн төвлөрсөн дэглэм оршдогийг бүүр түүрхэн ч гэсэн ухаарч чадна гэсэн үг юм. Гэвч энэ дэглэмийн тухай тэдгээрийн мэдрэмж нь тодорхойгүй буюу горөг байх агаад, түүнтэй харилцах хэлбэрийг хүлээн авч ойпгоогүй байдаг.
Хамжлагын улс төрийн соёл
1.2 хүснэгтэд үзүүлсэн улс төрийн соёлын хоёр дахь чухал хэв маяг бол хамжлагын соёл юм. Энд улс төрийн ситемийн, мон системийн “гаралтын” зүйлийн тухай ялгаралт, шгтвортой чиг баримжаа байдаг ч, системийн “оролт”-ын “иормөц обьектуудын болон өөрөө идэвхитэй оролцогч Ьопох тухайд чиг.баримжаа сул. Ийм системийн /хамжпагын/ субьект нь төрийн засаглал оршин буйг ухаарч, түүнийг м ‘дрэмжээрээ дэмжиж, магадгүй түүгээрээ бахархаж, эсвэл I үүнд дургүйцэж, хууль ёсны эсэхийг нь үнэлж болох юм. Гэвч систем болон түүний гаралтын зүйлд өөрөөр хэлбэл, упс төрийн системийн захиргааны тал буюу “уруудах” урсгалд хандах байдал нь уг чанартай идэвхигүй бөгөөд энэ нь хамжлагын соёлд байдаг мэдлэг, оролцооны хязгаарлагдмал тал юм.
Бид цэвэр хамжлагын чиг баримжааны тухайд ярьж байна. Энэ нь системийн бусад бүрдлүүдээс ялгарч бүрэлдсэн “гаралтын” бүтэц үгүй нийгмүүдэд байх нь илүү магадлалтай байдаг. Хөгжингүй ардчилсан институтууд бүхий улс терийн систем дэх хамжлагын чиг баримжаа нь танин мэдэхгүйн гэхээс илүүтэй, мэдрэмжийн болон үнэлэхүйн шинжтэй байдаг. Тухайлбал, Францын язгууртан ардчилсан институтуудын оршин буй тухай мэддэг ч, тэдгээрийг легитм шинжтэй гэж үздэггүй.
Оролцооны улс төрийн соёл
Улс төрийн соёлын гурав дахь үндсэн зарчим бол оролцооны соёл юм. Энэ нь нийгмийн гишүүд, систем, мөн түүний улс төр дахь захиргааны бүтцүүд, үйл явцын тухай, өөрөөр хэлбэл, улс төрийн системийн “оролтын” болон “гаралтын талаарх тодорхой чиг баримжаатай байж болдог Улс төр дэх “идэвхит” дүрийн талаар тэдний мэдрэмж үнэлгээ нь хүлээн зөвшөөрөхөөс үгүйсгэх хүртэл хувира болох ч тэд өөрсдийн идэвхит дүрээ л илүүд үздэг.
[…] Иргэний соёл бол юуны өмнө нийцтэй оролцооны соёл
Хувь хүмүүс улс төрийн оролтын”, түүнд зөвхөн оролцох талаар бус мөн “гаралтын” бүтцүүд болон үйл явцын тухай эерэг чиг баримжаатай байна. Өөрөөр хэлбэл, иргэний соёл бол оролцооны улс төрийн соёл бөгөөд энд улс төрийн соёл ба улс төрийн бүтэц нь хоорондоо нийцэж, харилцан хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Иргэний соёлд оролцооны улс төрийн чиг баримжаа нь өвгийн болон хамжлагын чиг баримжааг үл үгүйсгэхийн сацуу тэдгээртэй зэрэгцэн орших нь чухал. Хувь хүмүүс улс төрийн үйл явцын оролцогчид болдог ч тэд өөрсдийн өвгийн ба хамжлагын чиг баримжаанаас татгалздаггүй. Түүнчлэн, нилээд түрүү үеийн эдгээр улс төрийн чиг баримжаа нь оролцооны чиг баримжаагаар дэмжигдээд зогсохгүй, мөн түүнтэй тохирч дүйцдэг байна.
Улс төрийн уламжлалт чиг баримжааны ихэнх нь улс төрийн тухайд хувь хүний үүрэг хариуцлагын хязгаарлах, эдгээр үүрэг хариуцлагын зөөлрүүлэх хандлагатай байдаг.
Өвгийн ба хамжлагын чиг баримжаа нь оролцооны чиг баримжааг “удирдах” буюу тогтоон бэхжүүлж байдаг.
Эдгээр нь улс төрийн систем дэх оролцооны чиг баримжаанд таарамжтай ба итгэлцэл, нийгмийн оролцоо зэрэг улс төрийн баримтлалтай нэгэн адил иргэний соёлд чухал ач холбогдолтой байдаг.
Ийм уламжлалт баримтлалууд ба тэдгээрийн оролцооны чиг баримжаатай нийцэх байдал нь улс төрийн тогтвортой соёл бий болгох бөгөөд түүнд улс төрийн идэвхи, оролцоо, рациональ чанар байхын сацуу, тэдгээр нь дуулгавар, уламжлалыг дагах, нийтийн үнэлэмжийг баримтлах явдлаар тэнцвэржиж байдаг.