Ш.Үнэнтөгс
/Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтан/
Шинэ толь №44, 2003
Түлхүүр үг: Олон улсын харилцаа, Хөгжлийн хандлага, Их гүрнүүд, Монгол улсын байр суурь, Хөгжиж буй орнууд, Зах зээлийн эдийн засаг Бүс нутгийн ххамтын ажиллагаа
Олон улсын харилцааны хөгжлийн хандлага
Ерээд оны эхээс олон улсын тавцанд зарчмын шинж чанартай өөрчлөлтүүд гарч байна. Энэ нь дэлхий ертөнцийг тусгаарлаж байсан үзэл суртлын хаалт нуран унаж, үүнээс улбаалан дэлхийн II дайнаас хойш бүрэлдэн тогтсон олон улсын харилцааны баримтлал өөрчлөгдөж, шинэ тогтолцоонд шилжиж байна. Өөрөөр хэлбэл, ЗХУ, АНУ хоёрын хоорондын зөрчилдөөнөөс үдэн гарч болзошгүй хүйтэн дайны аюулыг сэргийлэх явцын хүрээнд хийгдсэн техник, технологийн дэвшил нь улс орнуудын хөгжил цэцэглэлтийг түргэтгэж өгснийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл энэхүү “дэлхийн шинэ дэг журам” тогтолцоо урьдынхаас юугаараа ялгаатай, онцлогтой, хэр найдвартай тогтолцоо вэ гэдэг нь “манан дундах” тулгамдсан асуудал болоод байна.
Нэг тогтолцоо нөгөөд шилжиж буй нь хуучин тогтолцоонд бүтцийн гурван том өөрчлөлт авчирсан гэж үзэж болох юм.
Нэг. Социализм, коммунизмын онол улс төр, эдийн засгийн хувьд үндсэндээ дампуурсан гэж болно.
Хоёр. АНУ-ын эдийн засгийн хүчин чадал аажим буурч ноёлох байр суурь суларч байгаа. Гэхдээ АНУ-ын хүчин чадал үнэмлэхүй хэмжээгээр унаж байгаа асуудал биш юм. Энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлд дангаар эзэгнэхээ больж, евро, иен, юань чөлөөтэй хөрөвдөг болсон нь нэгийг хэлж байна.
Гурав. Дэлхийн тавцанд улс орнуудын харилцан хамаарал улам бүр өсч байгаа явдлыг мөн нэрлэж болох байна. Энэ нь зөвхөн олон улсын худалдаа, үндэстэн дамнасан корпорациуд зэрэг эдийн засгийн салбараар хязгаарлагдахгүй, сансарын холбоо, мэдээллийн салбарт хийгдэж буй хувьслууд оюуны харилцан хамаарлыг бий болгож байна. Тухайлбал, ОХУ-д болсон төрийн эргэлт хийх гэсэн 90-ээд оны эхний үеийн оролдлого, Югослав, Иракийн асуудал. Дэлхийн банкны оролцоотой Аргентины санхүүгийн хямрал, Хятадын оюутны хөдөлгөөнийг нухчин дарсан зэрэг нөлөө үзүүлснийг хэлж болно.
Өмнөх тогтолцооны эдгээр бүтцийн өөрчлөлт нь цаашил ямар үр дүнд хүргэх талаар олон улсын харилцаа судлаачид янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал,
Олон улсын харилцааны тэнцвэрийн онолыг баримтлагчид:
- АНУ-ын хүчин чадал буурч буйг хүлээн зөвшөөрөхийн хамт, дэлхий ертөнц хүчний олон туйлтай тогтолцоонд шилжиж байна гэж үзэж байна. Хэдий хоёр хэт их гүрэн цэрэг зэвсгийн асар их нөөцтэй авч зэвсэглэлээр хөөцөлдөх санхүүгийн хүчин чадал ерөнхий дүнгээрээ бүрэн шавхагдсан. Иракт довтолсон дайны ажиллагаа бол буурай ганц оронд тулгасан цохилт л байсан. Иймээс ирээдүйд Хятад, Европ, Энэтхэг болон Япон бие даасан улс төрийн хүч болон гарч ирнэ гээд олон туйлтай тогтолцоог ихэд үнэлж ирээдүйд 5-6 том гүрэн дундаа хүчээ тэнцүүлж байх хувилбарыг ирээдүйн олон улсын харилцааны тогтвортой хэвшил гэж үзэж байна.
Харин жанжлалд дулдуйдсан тогтвортой байдлын онолчид:
- Дэлхийн улс төр, эдийн засаг, соёлын салбарт ноёлж байсан АНУ цаашид уг үүргээ гүйцэтгэж чадахгүй боллоо хэмээн үзэж байна. Иймээс шинэ тогтолцоонд ямар нэгэн улс ноёлохоо больж, тэргүүлэгч орон үгүй учир том гүрнүүдийн хооронд улс төр-Эдийн засгийн өрсөлдөөн ширүүсч, хүчний шинэ хуваарилалт бий болж, шинээр эвсэл холбоод үүсэх төлөв ажиглагдаж байна.
Үндсэндээ энэ хоёр онол аль аль нь хэт их гүрнүүд устаж, хэдэн орны хамтын тогтолцоо үүснэ гэдэг дээр санаа нэгдэж байна. Харин шинэ тогтолцоо хэр найдвартай байх вэ гэдэг талаар эхний онолчид тогтвортой байдал ноёлно гэж буй бол, хоёр дахь нь тогтворгүй байдал давамгайлна гэж байгаа.
Эцэст нь энэ бүхнээс үндэслээд цаашид олон улсын илцааны хөгжлийн хандлагыг эерэг, сөрөг, төвийн гэж харилцааны хөгжил гурав ангилж болох юм.
- Хөгжлийн эерэг хандлагатайд: хоёр үзэл суртлын сөргөлдөөн эцэс боллоо. Их гүрнүүдийн харилцаа сайжирч, хамтран ажиллах чадвар бүрэлдэж буй.
- Төвийн хандлагатайд: эерэг, сөрөг тал руу эргэж болох vйл явц. Дэлхийн эдийн засгийн бүлэглэлүүд бий болж, бус нутагт биеэ даасан хүчнүүд Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Иран, Бразил хүчирхэгжиж байгаа.
- Сөрөг хандлагатайг: үндэсний дөвийлгөх үзэл, шашны хэт үзэл сурталжилт дахин сэргэж, үндэстэн хоорондын болон газар нутгийн зөрчил хурцдан, их гүрнүүдийн оролцоо багассанаар зэвсэглэлээр хөөцөлдөх, ялангуяа, цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх болсон зэрэг нь багтаж байна. Үүнд лалын ертөнц, олон улс дамнасан зохион байгуулалттай террорист үйл ажиллагаа зэргийг нэрлэж болох юм.
Иймд энэ зууны олон улсын харилцааны хөгжлийн төлөв дээрх гурван зарчмаар явагдах нь тодорхой болж түүнд тулгуурласан философи боловсруулагдаж байна гэхэд болно.
Ази-Номхон далайн орнуудын хамтын нийгэмлэгийн ерөнхий төлөв, Монголын эзлэх байр суурь
АНУ-ын ерөнхийлөгчийн эцэг Буш Хэдхэн жилийн өмнө Японд айлчлах үеэрээ Васэдагийн Их Сургууль дээр хэлсэн үгэндээ “Ази-Номхон далайн шинэ хамтын нийгэмлэг”-ийн үзэл санааг анх дэвшүүлсэн гэдэг. Энэ үзэл санаа нь цагийн аясыг дагасан хоосон чамирхал бус Ази-Номхон далайн бүс нутгийн шинээр бүрэлдсэн бодит байдлын илэрхийлэл байсан юм.
Хүйтэн дайн эцэслэснээр бүс нутгийн хоорондын цэрэг стратегийн зөрчил үргэлжилсээр байгаа хэдий ч тэдний хооронд худалдаа эдийн засгийн уялдаа холбоо улам бүр нэмэгдэх төлөвтэй. Юуны өмнө Азийн, тэр дундаа Зүүн Азийн орнуудын хурдацтай эдийн засгийн хөгжил дэлхийн анхаарлын төвд байна. “Зүүн Азийн эдийн засгийн гайхамшиг” The East Asian Economic Miracle/ төсөл ч үүнийг хайн бүс нутаг, уй үйлдэл нотлож байна. Гэхдээ одоогоор нүүрлээд байгаа эдг азийн баруудын эдийн засгийн хямрал нь тухайн бүс н орны диктатурт дэглэмийн урхагтай төрийн хэт орол зохицуулалт бүхий санхүү, мөнгөний алдаатай страт болон өрнөдийн орнуудын санаатайгаар явуулж буй үйл болох нь харагдаж, цаашид нэг их нөлөөлөхгүй нь тодорх боллоо. Өөрөөр хэлбэл, азийн хүн ам 2 тэрбум гаруй миллард хэрэглэгч бүхий асар өргөн зах зээл юм.
Нэгэнтээ АНУ-ын Сангийн сайд Бентсен хэлэхдээ: Азийн ху ам дундаж орлоготой америкчуудтай тэнцэх худалдан авах чадвартай хүн амын тоо 75 саяас давах тооцоо гарч буй тухай дурьдсан нь бас нэгийг хэлж байна.
Өөрөөр хэлбэл, эх газрын Хятад, Тайван, Хонконгоос бүрэлдсэн нэг ёсны “Их Хятад”-ын эдийн засгийн бус бүрэлдэж байна. Мөн БНХАУ-ын санаачлагаар АСЕАН+3 буюу БНХАУ, БНСУ, Японы эдийн засгийн эвсэл – Азийн дэлхийн худалдааны байгууллагын загварыг бүрдүүлэхээр төлөвлөж буй сураг ч байдаг.
Сүүлийн арваад жил тэрбум гаруй хүн амтай хятадын эдийн засгийн хөгжлийн хурдац жилд 10 хувиас давж байна. Өнөөдөр дэлхий нийтийн дотоодын нийт бүтээгдэхүүний 23 орчим хувийг АНУ, 16 хувийг Япон эзлэж байгаа боловч энэ зууны эхний хагаст Хятадын эдийн засаг үнэмлэхүй хэмжээгээр дэлхийн хамгийн том болох нь гарцаагүй юм.
Одоогоор Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хамгийн өндөр хурдацтай байгаа. Жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1,2 триллион ам.доллараар 2002 онд дэлхийд тав, гадаад худалдааны эргэлт 500 тэрбум доллар, валютын нөөц 286 тэрбум доллараар гуравдугаар байранд орсон, БНХАУ дундаж чинээлэг хүмүүсийн нийгэм байгуулах, өөрөөр хэлбэл нийгмийн асуудлыг шийдвэрлэх тухай одоо ярьж байна.
Нөгөө талаас хятадын эдийн засаг бусдын адил тийм ч айхтар өгсөх шугамаар хөгжиж буй биш учраас эрх баригчид нь энэ тухай тун бага ярьж байгаа. 1980-1994 онуудад эдийн засгийн “хэт халалтын” дөрвөн үе шатуудыг үзчихсэн. Үүнийг зохицуулахын тулд Хятадын засгийн газраас зоримог арга хэмжээ авсны дүнд “зөөлөн газардах” бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн гэдэг.
Гэсэн хэдий боловч БНХАУ Азийн дөрвөн барын үр шимийг ж хэрэгжүүлж чадаагүй “Хөөж гүйцэх” хөгжлийн гегийг амжилттай хэрэглэж ирсэн ч түүнийгээ халж, ч гэсэн үзэл баримтлалыг боловсруулан эдийн засгийн өс хяналтгүй замбараагүйтэл, огцом саатал, уналт руу шилжихээс сэргийлэх бодлого барьж байна.
Hөreө талаас Ази-Номхон далайн бүс нутагт ардчилалын и улээх бус шуурч эхэллээ. Улс төрийн диктатур, аргийн дэглэм ноерхсон оронд эдийн засгийн хиймэл өсөлт үсрэнгүй болохыг дээрх орнууд харуулж байна. Гэвч боловсролтой чинээлэг хүн амын давхарга нэмэгдэхийн сацуу улс төрийн ардчиллыг шаарддаг нь тодорхой боллоо. Ардчилсан улсууд хоорондоо түншилж нөхөрлөж чаддаг, хоорондоо дайн хийхгүй, алан хядлагагүй, дүрвэгсэдийг төрүүлдэггүй нь нэгэнт өргөжин тэлэхийг дагалдан бус нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа улам бүр гүнзгийрнэ гэхэд хилсдэхгүй.
Энэ бүхэнд мэдээлэл, технологийн өргөн сүлжээ ихээхэн үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
Бүс нутгийн талаарх их гүрнүүдийн байр суурь
Энэ бүс нутгийн ирээдүйн төлөвийг мэдэхийн тулд АНУ, ОХУ, Хятад, Япон зэрэг улсуудын байр суурийг мэдрэх хэрэгтэй.
ЗХУ задран унаснаар зөвлөлтийн цэргийн аюул үндсэндээ Азийн олон орны хувьд бодит бус боллоо.
АНУ: Ийм нөхцөлд АНУ-аас Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай байгуулсан гэрээнүүд хэвээр байх эсэх, байх аваас хэнээс юуг хамгаалахад чиглэх вэ гэдэг асуудал бүс нутгийн гол гогцоо болон гарч ирээд байна. Азийн аюулгүй байдалд АНУ-ын гүйцэтгэх үүрэг, Солонгосын хойгоос бусад нутгаас цэргээ гаргахад азид цэргийн хүчний хоосон орон зай үүсч тэнцвэрт бус байдал үүснэ гэдгээс АСЕАН-ийн орнууд ихэд эмээж байгаа. Учир нь:
- Америк-Японы гэрээг хэвээр хадгалах нь Япон эдийн засгийн асар их чадавхиа цэргийн болгон хувиргах. Өөрөөр хэлбэл, цэргийн их гүрэн болгох сонирхолгүй.
- Мөн Хятадын эдийн засгийн боломжийг дагалдан цэргийн хүчин хүчирхэгжихээс Азийн орнууд эмээ байна.
- Энэтхэг-Пакистаны зөрчилдөөнийг тэнцвэржүүлэгч ху нь америкийн цэргийн үүрэг болох нь тодорхой харагдах байна. Түүнчлэн энд лалын ертөнц + бусад улс гэж нэр болох юм/
Энэ бүхнээс харахад АНУ-ын цэргийн хүчний гүйцэтгэх үүрэг аажмаар өөрчлөгдөж бүс нутгийн болзошгүй аюулаас сэргийлэгч болж хувирах хандлагатай юм.
Америкаас Азитай хийх худалдааны хэмжээ америкийн гадаад худалдааны 36 хувь буюу 63 тэрбум долларт хүрээд байна. Энэ нь ч АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөтгөх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн азийн зарим орон америкийн нөлөөг сулруулах бодлого явуулсаар байгаа бөгөөд гол нь АНУ-ын дотоодод, өөрөөр хэлбэл Конгресс, ард иргэд нь дэлхийн цэргийн цагдаагийн үүргийг дэмжихгүй болоод байна.
ОХУ: ЗХУ-ыг бодвол ОХУ, Ази номхон далайн орон гэж хэлэх үндэслэлтэй болжээ. ОХУ нь Сибирь, Алс дорнодын байгалийн баялагаас улам бүр хамаарах болж, Балти, Хар тэнгис хавийн боомтоо алдсанаас хойш Номхон далайн боомтуудын ач холбогдол эрс өссөн. Цэргийн хүчний хувьд их гүрэн хэмээгддэг орос гүрэн тус бүс нутгийн эдийн засагт оролцох оролцоогоо өргөтгөх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Өөрөөр хэлбэл, Сибирь, Алс дорнодыг хамарсан 1992 онд боловсруулсан “Интегратор 21″ төсөлд их найдлага тавьж байгаа.
Гэвч дэд бүтэц хөгжөөгүй, хууль тогтоомж тодорхой бус, Япон зэрэг бүс нутгийн орнуудтай газар нутгийн маргаантай, Москва болон орон нутгийн эрх үүргийн ялгаа тодорхойгүй, замбараагүй байгаа зэргээс шалтгаалан явц удаан байна. Шинэ Оросын удирдлага энэ зүйлд ихээхэн чармайлт тавьсангүй. Хэдийгээр шинээр сонгогдсон ерөнхийлөгч В.В.Путин дэлхий нийт, бүс нутгийн хүрээнд ихээхэн нэр хүнд бүхий байж, үйл ажиллагаа явуулж байгаа боловч энэ нь зөвхөн “үхсэн буурын толгойноос амьд ам айна” гэгчээр зөвлөлүүдийн их гүрний хоосон орон зайг үгүйлсэн сэтгэл зүй дээрх чадварлаг, хоромхон зуурын тоглолт гэж хэлж болно. Гэвч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын хувиар гишүүний хувиар бүс нутгийн боловсруулахад голлох үүрэгтэй оролцоог аюулгүйн систем АСЕАН-ы удирдлагад оролцдог зэрэг нь бус ан ажиллагаанд оролцох оролцоог бодитой болгох.
Түүнчлэн АСЕАН-ы удирдлагад оролцдог зэрэг нь бүс нутгийн ажиллагаанд оролцох оролцоог бодитой болгож байдаг.
Гэвч сая болж өнгөрсөн Ирак, АНУ-ын эвслийн, тодорхой байр суурь баримтлаж байсан авч ирак ус бүс нутаг дахь өөрийн улсын стратегийн ашиг опыг хамгаалах талаар шийдвэртэй алхам хийж Агуй. Аялдан дагалдагчийн байр сууринаас хандсаар рч, өөрийн ашиг сонирхолоо хангуулах талаар АНУ-аас пулдээд байна. Мөн Хятадын эгзэгтэй байдал буюу ийн засгийн хувьсал буруу тийш явбал хэт хяналтгүй байдлаас шалтгаалан олон зуун сая хятадууд Орос нутагт хяналтгүйгээр цагаачлан орж одоо бий болоод байгаа Сибирь, Алс дорнодод үүссэн байдлаас илүүтэйгээр паснийх нь аюулгүй байдалд хүчтэйгээр нөлөөлөж болзошгүй юм. Эцэст нь хэлэхэд Их Оросын хэмжээнд хүрч очиход наад зах нь хагас зуу гаруй шахам жил шаардлагатай гэж үзэж болох байна.
Япон: Хэрвээ Орос цэргийн их гүрэн бол Япон эдийн засгийн хэт их гүрэн болох нь тодорхой. Иймд тус бүс нутагт Японы үүрэг роль ямар болох нь илэрхий. Гэхдээ дэлхийн дайнд ялагдсан уг орон одоо болтол Оростой найрамдлын гэрээ байгуулаагүй. Хятад болон Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудын өмнө нүглээ бүрэн наминчилж дуусаагүй байгаа. Иймд Япон шинэ байр сууриа тодорхойлох болж байна. Тэгээд ч Японы томоохон бизнесмен, нөлөөлөх улс төрчид Японыг Азид буцаан авчрах буюу Неоэйшанизм үзэл дэвшүүлэх боллоо.
Энэ онол нь: Япон, Ази-Номхон далайн стратегийн тулгын гурван чулуун дээр тогтоно гэсэн утга бүхий юм.
- Бүс нутгийн энх тайван байдлыг хангах механизмыг хүчтэй болгох, АНУ-тай цэрэг стратегийн хүрээнд хийсэн гэрээг бататгах;
- Хуучин социалист орнууд, ялангуяа ОХУ, Хятад болон Вьетнамыг бүс нутгийн хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн болгон нэгтгэж авах асуудал багтдаг үзэл юм.
Ялангуяа, Япон улс эдийн засгийн аврага, улс төрийн давжаа биетэн хочноосоо салах. Өөрөөр хэлбэл, НҮБ- байнгын гишүүн болох дэлхийн энх тайван байдлын хангахад мөнгө хандивладаг улс байх биш, хүн хүчних болоод эрх зүйн оролцоогоо өргөтгөх бодлого баримтлах боллоо.
Хэдийгээр тус улсад эдийн засгийн хямрал сүүлийн 10 жилийн турш үргэлжилж, санхүү, банкны зах зээл нь дэлхийн хэмжээнд байтугай бүсийн хэмжээний цар хүрээгээ алдсаар хумигдсаар байгаа боловч тус улсаас буурай хөгжилтэй улс орнуудтай түншилж буй шинэ бодлого үр дүнд хүргэх нь ойлгомжтой бөгөөд тэдэнд шинэ боломжийг нээж өгч байна.
Хятад: 1989 оны Тяньаньмэний талбайд болсон явдлаас хойш одоо БНХАУ дипломат ганцаардлаас гарсан төдийгүй Ази-Номхон далай, дэлхий нийтэд байр сууриа бэхжүүлж чадлаа. Эхний шатанд Азийн орнуудтайгаа харилцаагаа хэвийн болгосон төдийгүй зарим орнуудтай дипломат харилцаагаа сэргээсэн. Тайвань болон Хонконгод буй хятад үндэстнээрээ дамжуулан асар их хөрөнгө оруулалт хийж байна. Хоёр дахь алхам буюу АНУ болон Европын орнуудтай харилцаагаа сэргээхдээ асар их хэрэглэгчтэй зах зээлээ овжин ашиглаж ирлээ. Үүнд Европын улс орнуудад ерөнхий дүнгээрээ ажилгүйдэл ихэсээд буй нь амархан урхинд оруулах шалтаг өгч байна.
БНХАУ-ын дарга удаа дараа АНУ-д айлчилж харилцаагаа хэвийн болгосон, мөн АНУ-ын шинэ ерөнхийлөгч, бага Ж.Буш БНХАУ-ын талаарх АНУ-ын шинэ бодлогыг тодорхойлохдоо “БНХАУ нь АНУ-ын стратегийн гол өрсөлдөгч” хэмээн зарласан зэрэг нь улс төрийн хувьд томоохон ялалт болж, дэлхий нийтэд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн их гүрний зиндаанд шуудхан түлхчэх сайхан бололцоо олгосон юм. Хэдий тийм ч Хятадын дотоодын улс төрийн хэт намжим байдал ихээхэн түгшүүр төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, саяхан сэлгээ хийсэн нам, төр ямархуу байр суурь баримтлах, улс төрийн тогтвортой байдлын номлолоо шаргуу баримтлах эсэх нь хамаг зүйлийн гогцоо болж байна.
Мэдээж энд дорно дахины, өөрөөр хэлбэл эртний хятадын төрийн уламжлалыг бодолцоход ч тэр төрийн бодлогын залгамж чанараа хадгалсаар байх нь ойлгомжтой боловч хамгийн гол нь цаг хугацааны хүчин зүйл үүнийг эрс үгүйсгэж байна. Учир нь ху номлосон Дэ. санхүүгийн ертөнций хөдөлгөх цаг ду бодлого боловсруу е учир нь хуучин нээлттэй атлаа хаалттай дэглэмийг сан Дэниэмийн үе үзэл суртлаар халхавчлан vгийн ертөнцийг базах, өөрсдийн үзэмжээр чиглүүлэн тех цаг дуусч, харин ч капиталистуудын хүссэнээр го боловсруулдаг болж байх шиг. Энэ бол нууц биш бас хэт их гайхмаар ч, хачирхаад байхаар зүйл биш нь омжтой. Одоо БНХАУ-ыг 60 гэр бүл тодорхойлж байна. чийн хэт ялгаа бүхий, өөр өөр дэглэмийг хүлээн вцөөрөхүйц уур амьсгал бүрэлдсэн энэ нийгэмд хуучин ирдагчдын бодлогоор хамаг зүйл ярс хийтэл шийдэгддэг vеэ элээж, енген талдаа, дээд давхаргадаа л бүх юм ном, намын дагуу байгаа мэт боловч дундаас доод шатанд бүх й мөнгөний үнэ цэнээр хэмжигдэн түүндээ хөтлөгдөн ирагдаж байгаа шүү. Иймд энэ эзэнт гүрний доогуур маш том ангал ухагдаж, ширүүхэн хөдлөхөд л нимгэн -өнгөн дээд давхарга нуран унаж, живихэд бэлэн болоод буй нөгөө л эзэнт гүрнүүдийн тавилан хүлээж буйг хэлэх хэрэгтэй. Гэвч хятадын онцлогийг харуулж харин чeөрийн үзэл суртлаа доорх ангалын байдалтай хэрхэн уялдуулан хэсэг тэсч үлдэх, эсхүл цоо шинэ гүрний ойлгоц бүрдүүлэх гэсэн хоёр алхам л үлдээд байгаа гэж хэлж болох юм. Үүнээс өөр ямар нэг гарц байгаа эсэхийг би олж харахгүй байна.
Дээр өгүүлсэн бүхнээс үүдээд ойрын ирээдүйд Хятадын эдийн засгийг юу хүлээж байна вэ гэдэг нь туйлаас чухал. Дахин давтан нуршихад энэ орны бүх зүйлийн хөдөлгөгч хүчин зүйл бол эдийн засаг байсан, байсаар ирсэн байх ч болно. Өөр юу ч биш. Иймд үнэлэлт дүгнэлт өгч аль нэг талыг барьж явцуурах, бас тус орны аж ахуйн хөгжилд огцом ахиц гараад ирнэ гэж таамаглахаа түр хойш тавиад өнөө цаг үед анхаарлаа хандуулцгаая. Ер нь статистик үзүүлэлтүүд, судлаач, дипломатчдын өгүүллүүд, жирийн ахуй хязгаарын байдал зэрэг олон зүйлд тулгуурлан ажиглахад хятадын дээд амжилтын үе шувтарч, нийт орныхоо аж ахуйн бүтцийг өөрчилж, дэлхийн зах зээлд зохицуулах удаан хугацааны, Ээдрээтэй үе хүлээж байна. Энэ үе “хэт халалт”-ын дөрвөн үе шатыг давсантайгаа адилхан амжилттай өнгөрч нөгөө л “зөөлөн газардах” уу, эсхүл үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.
Ямартай ч хятадын эдийн засгийн энэ эгзэгтэй байдал тус бүс нутаг, тэр дундаа манай их хөрш Орост яаж нөлөөлөх нь бидний хувьд чухал асуудал.
Эцсийн дүндээ бүхий л талаас нь аваад үзсэн урд хөршийн маань эдийн засгийн хөгжлийн амжилттай байдал манай оронд ашиггүйгээр барахгүй, маш их аюултай! Хятад эдийн засгийн хэт их гүрэн болчихвол биднийг, манай улсыг өнө удаан хугацааны турш Хятадын нөөцийн хавсаргын байранд тавьчихна. Өөрөөр хэлбэл, түүх давтагдах болно. Тухайлбал, манай улс одоо ердөө гуравхан төрлийн стратегийн бүтээгдэхүүн экспортлож байна. Тэдний ихэнх нь урд хөрш рү. Ашигт малтмалыг эс тооцвол арьс шир, ноос ноолуурын дийлэнх буюу 90 гаруй хувийг урагшаа, бүр нарийн ярьвал БНХАУ-ын Хэбэй мужид нийлүүлж байна. Хэбэй манай түүхий эдийн төвлөрсөн бэлтгэл бааз байж, дараагийн шатны хуваарилагчийн үүрэгтэй бэлтгэл муж болон төрийн бодлого”-оор дэмжигдэж байна. Харин дээр өгүүлсэнчлэн Хятадын эдийн засгийн хөгжил хэт эсрэгээрээ эргэвэл бас аюултай ч зарим зүйлд ашигтай байхыг үгүйсгэмгүй.
Монгол улс
- Монгол Улсын байр суурь хэрхэн өөрчлөгдож байна вэ?
Хэдхэн жилийн өмнө Монгол Улс ЗХУ, БНХАУ-ын дундын улс мэт, улс төр Эдийн засгийн асуудал нь ЭЗХТЗ-ийн хүрээнд ЗХУ, Зүүн Европтой холбогдсон байлаа.
Тэгвэл өнөөдөр Монгол Улс “хоёр хөршийн найрсаг харилцааны хүрээ”-нээс халин гарч дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх орнуудтай чөлөөтэй харилцах, Азийн орны статусаа эргээн сэргээх бололцоотой болоод байна. Ардчилал өрнөсөн богинохон хугацаанд манай орон дэлхийн нөлөөтэй орон АНУ, Япон, Өмнөд Солонгос, БНХАУ болон Ази-Номхон далайн бусад орнуудтай хэвийн харилцаатай боллоо. Монгол Улс ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэж, Монгол Улсын шилжилтийн үеийг туулахад туслах зорилготой донор орнуудын хамтлагыг бий болгож чаджээ. Гэвч энэ нь хэр удаан үргэлжлэх эсэх нь чухал зүйл.
Манай орны гадаад харилцаанд гарч буй шинэ зүйл бол АНУ, Япон зэрэг Ази-Номхон далайд төдийгүй дэлхийд нөлөөлөх орнууд тодор Үүний үндсэн орнууд тодорхой үүрэг гүйцэтгэх болсон явдал юм. шалтгаан нь Монголд гарсан ардчилсан хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиндаа тусгаж, гааг хангах механизмыг бүрдүүлж эхэлсэн явдал юм.
Энэ ч үндсэн дээр ардчилсан тогтох болохыг жишээ болгон у. үнэн чанартаа АНУ vндсэн дээр донор орнууд хоёр хөршид маань сан тогтолцоонд шилжсэн орон хэрхэн хөгждөг г жишээ болгон үзүүлэхийг зорьсон бололтой. Гэвч анартаа АНУ Монголыг сонирхон алдан, байнд ч биш, нд ч биш гэдэг шиг, авч ч болохгүй, хаяж ч болохгүй тай бус бодлого явуулж, өрнөдийнхен болон бусад аботноо хамруулан татаад байгаагийн гол гогцоо нь оху-БНХАУ хоёрын хэт ойртолтыг сэрэмжлэх зорилгын нээс л хийгдэж буй ажиллагаа гэж ойлговол зохино. эн хэдий боловч уг “цус ойртолтыг сэрэмжлэх” тратегийг санаачлагчид одоохондоо төрийн эрхээ гардан авч чаддаггүй, эрх баригчдаа итгүүлэн бодлого болгон боловсруулж амжаагүй л яваатай холбоотой болов уу. Бас бус хүчин зүйл хүйс, мэдрэмж ч нөлөөлдөгийг үгүйсгэх аргагүй. Харин нэгэнт төсөөлөгдчихсөн энэ бодлогыг өргөжүүлэх, өөрийн ашиг сонирхолоо түүнд уялдуулан шургуулж, хэрэгжүүлэх бололцоог хангахад гадаад бодлогынхоо нэг том дэд хэсэг болгон авхаалжтай ажиллаж чадах эсэх нь манай төр засаг, үндсэндээ ГХЯ-ны том шалгуур байх ёстой. Гэхдээ ийн ажиллах завсартаа тэрхүү гүрнүүдийн эдийн засгийн том ашиг сонирхолыг нутаг дэвсгэртээ зохиомлоор ч атугай бий болгох ёстой. Энэ нь бат бэх суурь дэвсгэр болж, хөөргөн хөгжингүй орны харцыг татахад нөлөөлж магадгүй болов уу. Түүнээс биш Монгол Улс энэ бүс нутагт өөрийн хүндтэй байраа эзэлтэл нэлээд зай бий.
Мөн Японы хувьд Азийн орон манай орныг сонирхох газар зүйн шалтгаан бас бий.
Эдгээр зүйлээс шалтгаалан манай гадаад харилцаа Япон, АНУ-аас хамааралтай болох төлөвтэй байна. Гэвч нөлөө нь өсөж буй БНХАУ-ын АНУ-тай харилцах харилцаанаас мөн адил хамаардаг болох төлөв ажиглагдаж эхлээд байгаа. Энэ нь умард, өмнөд хөршийн тэнцэл алдагдаж өмнөд хөршөөс үзүүлэх нөлөө, ашиг сонирхол улам нэмэгдэх байдалтай холбоотой.
Түүнчлэн, манай засаг төрөөс гадаадтай харилцах бүхий л цонхоо сүүлийн арван жил Бээжинд төвлөрүүлэн түүгээр дамжуулан шийдвэрлэдэг болоод болох юм. байгаа нь үнд нөлөөлөх суурь болоод байж болох Хэдийгээр үүнд газар зүйн байрлал шууд хамааралтай зарим тохиолдолд бас бус хүчин агаарын тээв транзит тээвэр, нутаг дэвсгэр түрээслэх, энхийг сахиул хүчин байрлуулах зүйл, эдийн засгийн чадавхиа золиосло байж илүү үр дүнтэй харилцаа, хамаарлыг бий болгодог цу Дээ. Түүнчлэн, Ази-Номхон далайн тэр дундаа Зүүн Ази манай гадаа харилцаанд тэргүүлэх нөлөөтэй гэж үзэж байна. Энд Дэлхийн (АНУ, Япон, ОХУ, Хятад гэх мэт) томоохон гүрнүүдийн ашиг сонирхол төвлөрч байдаг, тэгээд ч Монгол Улс тэдний ашиг сонирхолын хүрээнд багтаж байгаа юм.
Иймд энэ бүс нутагт олж авсан байр сууриа бататгах хэрэгтэй. Үүний тулд:
- Монгол Улсын цаашид баримтлах зарчим:
Юуны өмнө далайд гарцгүй Монгол орон дэлхийн улс төр, зах зээлийн харилцаанд татагдан оролцохдоо чухам аль бүс нутгаар дамжин орох вэ гэсэн асуудал хурцаар тавигдаж байгаа. Үүнд Ази-Номхон далайн бүс, Зүүн хойд Ази IЯпон. Солонгос, ОХУГ’ хамгийн ирээдүйтэй болох нь тодорхой боллоо.
Газар зүйн хувьд ойр дөт, далайд түүгээр л дамжих төдийгүй, улсын цаашдын хөгжилтөд эдгээр орон шаардлагатай капитал, техник технологийн эх үүсвэрийг нийлүүлэх, ашиглах боломж бүрдэж байгаад анхаарах хэрэгтэй.
Хамгийн гол нь энэ түншлэлээс Монголын түүхий эд голлосон экспортын бүтцийг өөрчлөхөд Япон, Солонгосын хамтын ажиллагаа нэн шаардлагатай. Энэ бүхэн нь тухайн бүс нутгийн эдийн засгийн нягт хамтын ажиллагаанаас шууд хамааралтай болоод байна.
- Монгол Улсын оло онол, бодлогыг хэрэ ол Улсын олон улсын харилцаанд хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ерөнхий томъёолол
Монгол оронд үйлдвэрлэлийн уналт үргэлжилж, үндэсний валютийн ханш нэн оронд үйлдвэрлэлийн уналт үргэлжилж, үндэсний ан ханш “нэн доогуур байгаагаас нэг хүнд ногдох Аний нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр хэмжих лийн түвшингээр өмнөдийн буурай хөгжилтэй орнууд байтугай зарим үзүүлэлтүүдээр нэн буурай орны тоонд хөгжлийн түвшин орж байна.
Энэ байдлаас хэрхэн гаргахад хөгжлийн стратеги, үзэл Амтлал боловсруулж, хэрэгжүүлэх нь өнөө цаг үеийн нэн ухал зорилт болоод байна. Гэхдээ Монгол Улс өөрийн зэх хариуцлагыг тод ухамсарлаж, үүнийгээ хэрэгжүүлэх стой. Энэ зарчим нь хөгжилд дөхөм үзүүлэх ерөнхий нехцөлийг бүрдүүлэхэд оршино. Улс орны өөрийн чармайлтыг хандивлагч орнууд орлож чадахгүй, тэгэх чугуй Хөгжингүй умардын орнуудын Засгийн газар эдийн засгийн хувьд бүтээх чадвартай социал байдлын хувьд тэгш нийгмийн байгууллыг эрмэлзэж буй орны бодлогыг илүү дэмжиж байдаг. Хэрэв ямар нэгэн хөгжиж буй орон хүний хувийн санаачлагыг дарангуйлж байх юм бол жишээ нь, мэдээлэл чeлeeтэй олж авах эрхийг хязгаарлаж байхад гаднаас үзүүлэх тусламж үр нөлөө үзүүлж чадахгүй гэж хөгжингүй орнууд үзэж шалгуур тавьдаг. Ер нь зах зээлийн эдийн засагт тууштай шилжиж чадахгүй, хуучинтайгаа зууралдаж, хүний эрхийг хүндэтгэх явдлыг баталгаажуулж чадахгүй орнууд хөгжлийн тусламжинд найдах хэрэггүй. Тэгэх нь илүүц зүйл бизээ. Хөгжиж буй орнуудад хамгийн чухал алхам бол ядууралтай тэмцэх, хоол хүнсийг эрүүлжүүлэх, хөдөө нутгийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, боловсрол сургалтын асуудлыг сайжруулахад гол бодлогоо тусгадаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн тусламжийг хэр зөв шингээж байгаагаас их зүйл хамаардаг билээ. Өнөөдөр үзэл бодлын зөрчилдөөн, Өрнө, Дорнын маргалдаан сөргөлдөөн шувтарч, Монгол орон ийм нээлттэй орчинд хөл алдахгүйн тулд үндэсний хөгжлийн цэгцтэй уаng баримтлал, бодлого үгүйлэгдэж байна.
Иймд хөгжлийн асуудлыг өнөөдрийн тогтолцооны шилжилтийн асуудалтай уялдуулж үзэл баримтлал, бодлого боловсруулахын чухалыг онцлон тэмдэглэмээр байна. Мөн хуучин социалист системд мөн адил шилжилтийн үйл явц явагдаж байсан, одоо ч дуусаагүй байна. Тэгэхдээ энэ шилжилт хэр өгөөжтэйг дараахь шалгуураар шалгадаг:
- цаг хугацааны хүчин зүйлс
- зардлын хүчин зүйлс
- хүлээн зөвшөөрөх байдал – актeптаци
- практик чадвар эдгээр болно.
Цаг хугацааны хүчин зүйл нь шилжилтийн үйл явцад шаардагдах цаг хугацааны хэрэгцээ, үйл явцын үргэлжлэх хугацаа билээ. Монголын хувьд стратегийн бодлого, үзэл баримтлалаас шалтгаалан нэлээд удаан явагдах төлөв ажиглагдаж байна.
Шилжилтийн зардлыг тодорхойлох нь нэлээд төвөгтэй. Хуучин тогтолцооны үр ашиггүй байдлыг зайлуулахтай холбогдсон зардал энд хамаарахгүй. Ийм зардал хангамжийн дутагдал, бүтээгдэхүүний чанар, экологийн бохирдлоор ихэсдэг. Хуучин тогтолцооны үргүй зардлыг зайлуулах нь системийн трансформацийн зорилго байх ёстой. Энэ утгаараа ч М.Энхсайханы Засгийн газрын явуулж байсан бодлого зөв алхам эхлүүлсэн. Харамсалтай нь эхэлсэн зөв алхам, бодлого үйл ажиллагааг бүрдүүлэхэд шаардагдсанаас илүү зардалыг дараа дараагийнх нь тодорхой бус засаглал, ямар ч баримтлах бодлого зорилтгүй Засгийн газрууд балласан билээ. Харин одоогийн Н.Энхбаярын Засгийн газраас хэрэгжүүлэхээр меловлөж буй алхамууд нь хэдийгээр зөв боловсрогдсон боловч сонгуулийн амлалтад баригдан, дараагийн алхамдаа тушаа болохоос эмээн мэргэжлийн удирдлагаар хангаж, чигч ажиллах явдал дутагдалтай байгаа нь ажиглагдаж байна. Шилжилтийн зардал нь трансформацийн бодлогоос шалтгаалсан байх ёстой. Энэ нь шилжилтийн үеийн бодлогоос үүдэн гардаг. Өөрөөр, өмч хувьчлал, техник техногийн зардал, бүтцийн шинэ тогтолцоо бий болгох гэх технологийн зарлар мэтчилэн…
Эцэст нь хүлээн зөвшөөрөх байдал буюу актeптацийн ур нь системийн өөрчлөлтийг хүн ам хэрхэн зөвшөөрч, нийлж байгаатай холбоотой юм. Гэхдээ энэ харьцаа шөөрсөн, няцаасан харьцаагаар тодорхойлогддог шүү.
Иймд энэ харьцааг нэмэгдүүлэх нь улс төрйийн удирдлагад итгэх итгэл буюу төрийн тогтвортой ажиллагаа, хувь хүнд учирсан байдал, хуучин тогтолцоогоо санагалзсан байдал, түүнийгээ санагалзах, улс төрийн боловсрол, ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаагаас шалтгаална. /Үнэнийг хэлэхэд шар, хар, цагаан байх нь гол бус хамгийн гол нь тогтвортой засаглал энүүхэн 10 жилд шаардлагатай байгаа. Үүнээс үндэслэн засаглалын тэнцвэржилт, бүтцийн асуудлыг ч эргэн харах, Үндсэн хуулиар эрх мэдлийн хуваариалигдсан байдалд ч бодолцох зүйл нэлээд бий. Учир нь зарим нэгэн мэриймтгий зүтгэлтний хэт зүтгэл, илэрхийлэлтээс шалтгаалан анхдагч логик алдагдсан тэрхүү тодорхой бус уялдаа холбоосыг залруулах зайлшгүй шаардлага байна./
Практик чадвар гэдэг нь шилжилтийн тодорхой үзэл баримтлалыг бодлого болгон хэрэгжүүлэх байдал, тухайлбал бодлогын тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх, техникийн талаар хэрэгжүүлэх явдлыг ойлгодог. Эдгээр шалгуурыг оновчтой ашиглан шилжилтийн бодлогыг хянаж байвал бас трансформацийн үйл явцын амжилтанд эерэг нөлөөлөх болно вий.
Дээрх ерөнхий тулгуур шалгууруудыг шилжилтийн үедээ явж буй хөгжиж буй орнууд дотооддоо хэрхэн хэрэгжүүлж буйгаас хамаарч тухайн улс орны гадаад бодлого, Агжлийнх нь стратеги, үзэл баримтлал төлөвшин тогтож, цаашилбал олон улсын харилцааны түвшинд тухайн бүс нутагтаа өөрийн байр суурийг тогтооход чухал түлхэц болдог байна.
Ийм тохиолдолд бодлого, үзэл тохиолдолд Монгол Улсын үндэсний хөгжлийн цэгцтэй бoдлоro, үзэл баримтлал бүрэлдэх таатай нөхцөл боломж олгогдох болно.Top of Form
Эцэст нь нэмэхэд энэ бүх зүйлд бичсэн стратеги, үзэл баримтлал, бодлого боловсруулж хэрэгжүүлэх гээд байгаа маань аль нэг дотоод, гадаадын донорын тусламж, санхүүжилтээр төслийн мөнгө аваад хэн нэг, хэсэг бүлэг хүмүүсээр хийлгэх цаасан баримт бичиг, дугуй ширээний ярилцлага, семинар, улс төрийн болоод урлаг соёлын шоуг хэлээгүйг ойлгон хүлээн авна биз ээ.