Д.Нямжав
/МУБИС, ScD./
Шинэ толь №48, 2004
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
1.Удиртгал
Энэхүү өгүүлэлдээ “Анги дүүргэлт ихтэй ЕБС-ийн онцлог, түүнд нөлөөлдөг хүчин зүйлс”-ийн талаар удирдах ажилтан, эцэг, эх, багш нарын санаа бодлыг судалж, тусгасан болно. Судалгаандаа олж илрүүлсэн хоёр үр дүнг уншигч танд толилуулья. Үүнд:
Нэгд, эцэг, эхчүүд багшлах боловсон хүчин сайтай сургуулиудад үр хүүхдээ оруулж, мөн байршлыг харгалзан суралцуулах сонирхолтой байна. Судалгааны явцад нийт 212 хүнээс ярилцлага асуулга авсан бөгөөд Улаанбаатар хот, Ховд аймагт мэдээлэл цуглуулж, тоон болон чанарын судалгааны аргыг ашигласан судалгааны үр дүнгээс үзвэл, олонх эцэг, эх сайн багштай, сургалт сайтай сургууль, материаллаг нөхцөл, байршил зэргийг харгалзаж, хүүхдээ сургуульд суралцуулдаг болох нь тогтоогдов.
Энэхүү харьцуулсан судалгаагаар анги дүүргэлтэд нөлөөлдөг хүчин зүйлсийг нарийвчлан гаргахын тулд ЕБС-ийн удирдах ажилтан багш нар, эцэг эх, оюутан багш нараас анкетын судалгаа, ярилцлага авч тэмдэглэл хөтөлсөн юм. Түүнчлэн эцэг, эх ямар сургуульд татагдаж байгааг гаргах үүднээс судалгааны баримтад шинжилгээ дүгнэлт хийсэн болно. Хот, хөдөөгийн ЕБС-д хийсэн харьцуулсан судалгаанаас та бүхэн анги дүүргэлтэд нөлөөлж буй хүчин зүйлийг нь хөдөөгийн зарим сургуулиуд багшлах боловсон хүчнээр хангагдсан, ажил мэргэжлээрээ сайн багш нар ажилладаг нь эцэг эхийг татах хөшүүрэг болж байгааг ажиглаж болох юм.
Хоёрт: Анги дүүргэлт ихтэй ЕБС-ийн онцлогийг тодорхойлж, үүнд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэн, түүнээс үүдэн гарч байгаа хүндрэлтэй талыг тодруулсан билээ. Судалгааны үр унгээс үзэхэд, эдүгээ Улаанбаатар хот болон зарим мгийн төвд ЕБС-ийн 3 анги тутмын 2 нь 35-с дээш зарим нехцөлд 40 гаруй хүүхэдтэй хичээллэж байна. Судалгааны явцад анги дүүргэлтэд хөдөөнөөс хот руу, сумаас аймгийн төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, сургуулийн тоо цөөн, анги танхимын хүрэлцээ муу зэрэг нь нөлөөлдөг болох нь харагдав. Харин багш нарын хувьд хэт ачаалалтай болж, сурагч бүртэй тулж ажиллах боломжгүй, сурагчдын хувьд хэт их ачаалалтай хичээллэж, эрүүл ахуйн хэм хэмжээ алдагдаж, ширээ сандал, ном сурах бичгийн хангамж муудах, хэт их шуугиантай нөхцөлд хичээллэх, эрүүл мэнд нь муудах зэрэг сөрөг үр дагавар гарч, анги дүүргэлт ихтэй байгаа нь сургалтанд муу нөлөө үзүүлж, багш нарын ачаалал их, хүүхэд бүртэй тулж ажиллах, тэдний сурлагын хоцрогдлыг арилгах боломжгүй байгаа нь чанартай боловсрол эзэмшүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд зарим талаар бэрхшээл учруулсаар байна.
2.Судалгааны дизайн
Энэхүү өгүүллээ бид “Анги дүүргэлтэд нөлөөлдег хүчин зүйл”-ийг тодорхойлох чиглэлээр 2004 оны 4-р сард Ховд аймагт цуглуулсан мэдээ баримт дээр тулгуурлан бичлээ. Тус судалгааны ажил нь MHHХ, Соросын сангийн санхүү- гийн дэмжлэгтэйгээр МУБИС-д хэрэгжиж буй “Багш-2005” төслийн хүрээнд хийгдэж байгаа болно. Улаанбаатар хотод судалгааны баримт цуглуулах ажлыг проф. Д.Нямжав (МУБИС), Г.Алтанцэцэг (35-р сургууль), Ж.Чогсамба (5-р сургууль) нар гүйцэтгэсэн болно. Бид судалгаандаа дараахь хэрэгсэлүүдийг ашиглан, баримт мэдээгээ цуглуулав. Үүнд: Ганцаарчилсан ярилцлага (50), фокус бүлгийн ярилцлага (90 минут), МУБИС-ийн боловсролын удирдлагын ухааны магистрантууд УТ-1, ГХС-н ОМХ-III ангийн оюутнуудаас авсан асуулга ОАХ-III ангийн оюутан Д.Үүрийнтуяа нарын бичсэн ангийн ажил зэрэг баримт материалд тус тус шинжилгээ хийсэн болно.
Энэхүү судалгаанд хот, хөдөөгийн сургуулийн багш нар, эцэг эхийн төлөөлөл нийт 12 хүн хамрагдсан болно. түүнчлэн судалгаанд МУБИС-ийн Боловсролын удирдахуйн ухааны магистрант, ГХС-ийн ОМХ-Ш, ОАХ-III дамжааны оюутны төлөөллийн санал бодлыг тусгасан юм. Энэ талаарх тоо баримтыг хүснэгтээр үзүүлсэн болно.
3.Судалгааны үр дүн
Бид удиртгал хэсэгт дурдсан хоер санааныхаа дагуу судалгааны ажлынхаа үр дүнг энэхүү өгүүлэлд танилцуулахаар зорилоо. Анги дүүргэлтийг тойрсон бүхий л асуудлыг дараахь байдлаар авч үзэв. Тухайлбал,
- 1-д анги дүүргэлтэд нөлөөлж буй хүчин зүйлс,
- 2-т эцэг эх ямар сургуульд татагддаг талаар судалгааны баримт мэдээлэл цуглуулж, хот хөдөөгийн ЕБС-ийн анги дүүргэлтийн онцлогийг карьцуулж энэ талаар эцэг, эх багш нарын ижил болон ялгаатай үзэл бодлыг илрүүлэхийг зорьсон.
- 3-т ЕБС-ийн анги дүүргэлтэд нөлөөлж буй хүчин зүйлстэй холбоотой асуудлыг магистрант, оюутан, багш хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар тэдний санаа бодлыг дүгнэн гаргасан болно. Гэвч энэхүү асуудлыг сургууль бүрээр нь судалж үзвэл улсын норматив хэмжээнээс давсан байгааг ажиглаж болно. Тухайлбал, Ховд аймгийн бүлэг дуургэлтийн хэмжээ сүүлийн 5 жилд жил тутамд өсөж байгаа билээ.
Ховд аймаг: Анги дүүргэлт ихтэй сургуулиуд
3.1. Анги дүүргэлтэд нөлөөлдөг зарим хүчин зүйлс
Ховд аймагт судалгаа хийх явцдаа жаргалант, Эрдэн бүрэн, Буянт сумдын ЕБС-ийн зарим удирдах ажилтантаа уулзалт ярилцлага хийлээ. 11-38 жил ажилласан математи физикийн мэргэжилтэй, түүхч, биологч мэргэжлийн удирд ажилтнуудтай ярилцав. Анги дүүргэлт нь Жаргалант сумын ІІ, ІІІ 10 жил, Цаст Алтай цогцолборт дундажаар 36.6-3А Е байна. Дээрх сургуулиудад зарим анги бүлгүүдэд хамгийн их нь 53 сурагч суралцдаг нь тэдний эрүүл мэнд, багш нарын ажлын ачаалалд сөргөөр нөлөөлж байдгийг багш, удира ажилтнууд ярьж байлаа. Харин Буянт, Эрдэнэбүрэн сум сургуульд анги дүүргэлт 30-31.5 байгаа нь хөдөөгийн сургуульд суралцагчдын тоо цөөрч, иргэдийн шилжилт хөдөлгөөн төв суурин газар руу чиглэсэн тэй холбоотой байна.
Жаргалант сумын математик- гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Прогресс” дунд сургуулийн хувьд анги дүүргэлт дунджаар 22 байгаа нь:
- Төлбөртэй сургалт явуулж байгаа
- Байрны багтаамжийн хувьд нэг анги 25-аас илүү суралцагч авах боломжгүйтэй холбоотой
- Орон нутгийн удирдлагаас тус сургуулийг байгуулахдаа нэг бүлэгт суралцагчдын тоог 25-аас хэтрүүлэхгүй байхаар тогтоосонтой холбоотой хэмээн үзжээ.
Судалгааны баримтад дүн шинжилгээ хийж үзэхэд:
- Олон суралцагчидтай байх нь хувьсах зардлаар санхүүждэг боломжийг бий болгож, шилжин ирэгсдийг хүлээн авах нөхцөл болдог ажээ.
- Засаг захиргааны нэгжийн хуваарилалтаас хамаарч тойрогтоо хамран суралцах боломжийг бүрдүүлж өгдөггүй байна. Тухайлбал, Буянт сумын Хар Цохио. Цагаан эрэг баг нь сумын төвөөс хол, аймгийн төвд ойрхон учир дээрх багуудын 120 гаруй сурагчид Жаргалант сумын I, III сургууль, Цаст Алтай цогцолборт тус тус суралцдаг байна.
- 1-р ангид элсэн суралцагсадын тоо 7 настай хүүхдийг суралцуулах болсонтой уялдуулж анги дүүргэлт нэмэгдэж байгааг судалгааны зарим баримт харуулж байна.
- Буянт сумын 10 жилийн дунд сургуулийн хэмжээнд анги дуургэлт хэвийн хэмжээнд байна. Сургуулийн хэмжээнд спортын уулзалт, тэмцээн зохион явуулах, спорт-биеийн тамирын аврага, шилдэг сурагчдыг тодруулах зэргээр багш сурагчдын сурах, сургах үйл ажиллагааг идэвхжүүлж байгаа ажээ. Энэ талаар спортын багш нарын хүчээр тохижуулжээ. Сумын сургуулийн нэр хүндийг өргөн анги дүүргэлтийн улсын стандарт хэм хэмжээг барин ажиллаж байгаа сургууль юм. Ийнхүү хөдөөгийн нүүр царайг өөрчлөн, сургуулийн нэр хүндийг өргөх шаардлагатай болсоор байна.
Багш бэлтгэх тогтолцооны хөгжлийн хүрээнд багш нарын тасралтгүй боловсролын үзэл санааг хураангуйлан авч үзвэл багш, сурагчид хэрэгцээтэй боловсролоо зохистой хэлбэрээр, бололцоотой хугацаандаа боловсролоо дээшлүүлэх боломжтой чухам энэхүү мэргэжил боловсролоо дээшлүүлэх онцлог харгалзсан бодит үйл ажиллагаа чухлаар шаардагдаж байна. Энэ санаа дэлхий дахины болон, ялангуяа Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын хөгжлийн үзэл баримтлалд тусгалаа олсон. Хот, хөдөө орон нутгийн ЕБС, багш нарын боловсролыг дэмжин дээшлүүлэх үйл ажиллагаанд суралцагчдын хэрэгцээг хангах сурах нөхцөл бүрдүүлж өгөх онцлогийг харгалзах ёстой бизээ.
Олон нийтийн санаа бодлыг судлах зорилгоор “Багш – 2005” төслийн Ховд аймгийн хот, хөдөөгийн ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулиуд, Буянт сумын 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотын зарим ерөнхий боловсролын 5, 23, 35, 40, 72, 76-р сургуулиудад анги дүүргэлт хэр зэрэг байгаа онцлог байдлыг тодорхойлох судалгаа явуулж, түүний үр дүнг үндэслэн зарим асуудлыг сонирхож үзсэн юм. Эдүгээ нийслэл хотын хэмжээнд анги дүүргэлт ихтэй олон сургууль байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулиуд нь анги дүүргэлтээрээ өөр өөрийн онцлогтой тул эл онцлог длын нэг хэсгийг тодорхойлох зорилгоор гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургуулийн жишээн дээр судалгааны баримт түшин, зарим тайлбар бичихийг зорив Энэ байдлаас үүдэн, ерөнхий боловсролын сургууль хэрхэн татах хүч болж байгаа талаар тодорхой сургуулийн жишээн дээр авч үзье.
3.2. Анги дүүргэлт ихтэй ч 23-р сургууль үр хүүхдээ суралцуулах гэсэн эцэг эхийн сэтгэлийг тарсаар байна.. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургууль орос хэл дээр сургалт зохион байгуулж ирсэн манай орны анхны сургууль юм. Улмаар улсын хэмжээнд анхлан сурагчдад англи, Япон, Хятад, солонгос зэрэг гадаад хэл гүнзгийрүүлэн зааж байгаа онцлогтой сургууль билээ. Эдгээр хэлийг хэрэглээ болгох зорилгоор анх удаа сурагчдыг зах зээлийн оронд хэлний дадлага хийлгэн, зах зээлийн орнуудын сургуулиудтай шууд харилцаа тогтоож, ардын дипломат үйл ажиллагааг хөгжүүлсэн, сурагчид нь улс орныг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа Улаанбаатар хотын хэмжээнд үйлчилдэг сургууль.
Сүүлийн жилүүдэд анги дүүргэлт эрс нэмэгдэж байна. Хэдэн жилийн өмнө анги дүүргэлт нь 35-37 байсан бол эдүгээ ялангуяа, бага ангид 40 гаруйд хүрсэн байна. Сургуулийн онцлог: “…Эцэг, эх бүр багаасаа гадаад хэл сурч эзэмшүүлэх зорилгоор манай сургууль үр хүүхдээ суралцуулах гэсэн итгэл найдвар тавьдаг…” хэмээн тус сургуулийн захирал, Монгол улсын гавъяат багш Д.Байгал онцлон тэмдэглэв.
Тус сургууль анги дүүргэлт ихтэй байгаагийн онцлог гэвэл
- Одоогоор Улаанбаатар хотод 70 шахам хувийн гадаад хэлний дунд сургуулиуд байна. Гэвч 23-р сургуульд суралцагчдын тоо нэмэгдэж ирсэн нь материаллаг нөхцөл, биеийн тамирын тохилог зал, номын сан, тоног төхөөрөмж сайтай,
- Хүүхдийг хөгжүүлэх асуудалд ихээхэн анхаарч, дээд байгууллагын хяналтын дор үйл ажиллагаагаа явуулдаг.
- 23-р сургууль нь гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулдагаас гадна бусад шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшүүлэх стандартыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Сүүлийн үед эцэг, эхчүүд төлбөр багатай гадаад хэлний чанартай сургалт зохион явуулдаг энэхүү сургуульд хандах болсон байна.
- 23-р сургууль нийслэл хотын хэмжээнд үйлчилдэг сургууль юм. Сурах авьяастай, эх хэлний зохих түвшний боловсролтой, ой тогтоолт сайтай хүүхдүүд орох бололцоотой, нэгдүгээр анги стандартын хэмжээнд төгссөн сурагчдыг энэхүү сургуульд элсүүлэн суралцуулдаг ажээ.
- Тус сургууль Засгийн газрын 2003 оны 176-р тогтоолын дагуу нэг хүүхдэд ногдох зардлын 50%-тай тэнцэх төлбөртэй учир төлбөрийг ямар ч хүн төлэх боломжтой.
Анги дүүргэлтийн давуу тал:
- Хүүхэд өрсөлдөөнд суралцаж, өөрийгөө илэрхийлэх чадвар эзэмшдэг, багш нар олон хүүхэдтэй ажиллах орчин үеийн арга барил боловсруулж байна. Тухайлбал, багаар ажиллуулах арга барилд суралцаж ирсэн юм. Анги дүүргэлт ихтэй байдлыг харгалзан тус сургууль нь багш нарыг урамшуулдаг арга туршлага, ажлын арга барилтай ажээ. Судалгааны баримт жишсэнээс үзэхэд:
- Тус сургуулийн багш нарыг хүүхэд бүртэй тулж ажиллуулахын тулд багшид нэмэгдэл хөлс олгодог, 40 гаруй хүүхэдтэй ажиллаж хоцрогдол.үй ажилласан багшид 60 цагийн нэмэгдэл олгодог.
- Багш нарт цалинг сүлжээгээр олгохоос гадна ур чадвар, анги даалт, кабинет эзэмшилт зэргийг харгалзан 13 дахь сарын цалинг олгодгоос гадна бичиг хэргийн хангамж олгож, материаллаг орчин нөхцөл, эрүүл ахуйн шаардлага биелүүлж, тоослог багасгах талаар нөхцөл бүрдүүлж байгаа багш нарт багш нарын нийгмийн асуудалд онцгой анхаарч, түлээ нүүрс, монгол гэр олгох зэргээр урамшуулал үзүүлж ирсэн нь багш нарыг бүтээлчээр ажиллуулах хөшүүрэг болж байгаа ажээ.
- Бүтээлч ажиллагаатай багш нарыг бусад гадаад оронд (Хятад, Япон, Америк) аялуулах зэргээр багш нарыг урамшуулж иржээ. Эдгээр нь анги дүргэлтэд эерэг нөлөөлж, эцэг эхчүүд энэхүү сургуульд үр хүүхдээ суралцуулах татах хүчин зүйл болсоор байна.
3.3. ЕБС-ийн анги дүүргэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсий тодруулах чиглэлээр
- МУБИС-ийн Боловсролын удирдахуйн пын удирдахуйн ухааны тэнхимийн магистрантуудын 80% нь “сургуулийн сургалт сайн учир анги дүүргэлт их байдаг” хэмээн үзсэн,
- Судалгаанд оролцсон багш нарын 30% нь хөдөө оро нутагт, ялангуяа сумын дунд сургулиудад төсек хэрэгжүүлэх нь чухал,
- МУБИС-ийн Урлаг техникийн 1-р ангийн оюутнуудын 40% нь сургалт сайтай сургууль учир анги дүүргэлт их,
- Байршилтай холбоотой хэмээн оюутны 86% нь үзсэн бөгөөд алслагдсан орон нутагт анги дүүргэлт стандарт хэмжээнд байдаг, түүнчлэн нийт оюутны 82% нь эцэг эхчүүд сургалт сайтай сургуулийг сонгодог хэмээн үзжээ.
3.4. Цаашдын судалгааны чиглэл Анги дүүргэлт хэт олон байх нь сургалтанд сэрхэн нөлөөлж байна вэ? гэсэн асуудал цаашид судлах гол чиглэл болж байна. Учир нь: Суралцагчидын эрүүл мэндэд ноцтой хор нөлөө үзүүлж байгаа болон халдварт өвчин /ханиад томуу болон бүгчим болгож, сурах орчинд муугаар нөлөөлөн сургалтын чанарыг бууруулдаг талаар суралгааны зарим баримт гэрчилж байна. Ялангуяа багш нарын ажлын ачаалал их байгаа, хүүхэд бүртэй тулж ажиллах, тэдэнд хүртээмжтэй боловсрол олгох боломжгүй, сурагчдын мэдлэг чадварыг үнэлэх, дүгнэх асуудал урсгал шинжтэй байгаа не чанартай боловсрол эзэмшүүлэх зорилгыг хэрэгжүүлэх бэрхшээл учруулж байна. Энэ бүхнээс үүдэн
- сургуулийн орчин нөхцөлд муугаар нөлөлж сурагчд суух ширээ сандал хүрэлцэхгүй болж, анги тане коридорын шал олон хүүхдийн хөдөлге шалтгаалан муудаж байгаа нь засварт нэмэлт хон шаардагдах болсон, анги танхим хүрэлцэхгү суралцагчдын авъяас сонирхол хөгжүүлэх, хичэ” гадуурхи сургалтын ажил явуулах цаг хомсдох хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлж байна.
- Гадаад хэл, компьютер зэрэг жижиг бүлгээр судлах ёстой хичээлүүд байрны боломжгvйгээс анги нийтээр хичээллэдэг нь шаардлагад нийцэхгvй байгаа зэрэг асуудал анхаарал татаж байгааг судалгааны үр дүн харуулж байна.
Монголын боловсролын системд нөлөөлж буй тулга мдсан асуудлуудын нэг бол “ЕБС-ийн анги дүүргэлтэд нөлөөлдөг хүчин зүйлийн судалгаа” сэдэвт өгүүлэлийн *орилго нь анги дуургэлт ихтэй хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиудын онцлог шалтгаан, анги дүүргэлтээс үүдэн гарах эерэг ба сөрөг талыг илрүүлэхэд чиглэгдэх юм. Энэхүү анги дүүргэлтэнд нөлөөлж буй хүчин зүйлийг нарийвчлан гаргах зорилготой судалгааг зохион явуулснаар хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хүн амын механик өсөлт, сургуулийн тоо цөөн, анги танхимийн хүрэлцээ муу зэрэг байдлаас үүдэн зарим сургуулиудын анги дүүргэлт ихтэй байгаад нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулж гаргасан болно.
Өдөр ирэх тусам ихсэж байгаа хотжилтын үйл явц, түүнийг дагалдан гарч буй хүн амын дотоод нүүдэл шилжилт зэрэг нь сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлыг их татаж байгаа билээ. Энэ талаарх асуудлыг проф. Гита Штейнер-Хамси. С.Түмэндэлгэр. Инес Столле нар “Боловсролын төлөөх нүүдэл” судалгааны бүтээлдээ “хүүхдээ сургуульд оруулах нь Улаанбаатар хот эсхүл Дорнод аймгийн төв руу хүмүүсийн гэр бүлээрээ нүүн шилжих нөхцөл болж байгаа тухай авч үзсэн нь практик ач холбогдолтой юм. энэхүү асуудалтай тодорхой хэмжээгээр холбоотой гарч ирж буй асуудал бол “Анги дүүргэлт их байгаа сургуулиудын онцлогийг тодорхойлох судалгааг ЕБС-ийн жишээн дээр явуулж, үр дүнг нь тооцоолон гаргах оролдлого хийсэн юм.
Дүгнэлт
Эцэст нь дүгнэн үзэхэд: aнги дүүргэлтэд нэлөөлж буй гол хүчин зүйлс гэвэл:
- ЕБС-ийн орчин, материаллаг нөхцөл,
- Сум, орон нутгийн хэмжээнд төсөл хэрэгжүүлж буй эсэх,
- Эцэг, эх, сурагчдын зүгээс боловсрол эзэмших нь нэн чухал гэдгийг ойлгуулах талаар зохион явуулж буй үйл ажиллагааны үзүүлэлт,
- ЕБС-ийн багш, сурагчдын санал бодол судалж үзсэний үндсэн дээр мэргэжлийн баримжаа олгох чиглэлээр байгуулсан цогцолбор сургууль, ялангуяа сургуулийн нэр хүнд зэрэг хүчин зүйлс чухал болсоор байна.
- Сум, орон нутгийн хэмжээнд бүс нутгуудаар төсөл хэрэгжүүлэх асуудал чухал болж байна.
Анги дүүргэлт их байгаа ЕБС-иудын тоо ялангуяа хот. аймгийн төвүүдэд нэмэгдэх хандлагатай бол байна. Энэ нь боловсролын салбарын төдийгүй олон түмний тулгамдсан асуудлын нэг болж байна. Учир нь анги дүүргэлт их байгаа байдал нь ЕБС-ийн сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, суралцагчдад олон талт боловсролын хүртээмж, тэгш байдлыг хангахад эерэг, сөргөөр нөлөөлж байгаа нь энэхүү асуудлыг судлан тодруулах шаардлага байсаар байгааг харуулж байна.
Төвлөрсөн газрын сургуулиуд анги дүүргэлт ихтэй байгаа нь тэнд шинээр сургууль байгуулах, эсхүл өргөтгөл хийх асуудал зайлшгүй шаардлагатай болж байна.
Хөдөөгийн сургуулиудыг төрөөс дэмжин, гэрэл цахилгаан, халаалт зэрэг нийгмийн асуудал болсон дэд бүтцийг сайжруулж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулахгүй бол хөдөөгийн ЕБС-иуд оршин тогтноход түвэгтэй болж, төвлөрсөн газрын сургуулиудын ачаалал цаашид ч нэмэгдэх хандлага хэвээр байх бололтой. Түүнчлэн, иргэдийн суурьшмал амьдралд шилжих болсон өнөөгийн нийгмийн шаардлагатай уялдуулан сумдыг нэгтгэх, бүсчилсэн хөгжлийн загварыг амьдралд хэрэгжүүлэх нь чухал асуудал болсоор байна.
Боловсролын шинэчлэлт нь анги дүүргэлтэд чөлөөлдөг хүчин зүйлээс болж хөгжлийн хурд нь саарч байгаа шатны боловсролын байгууллага анхаарах нь зүйтэй ба Судалгааны баримтаас хэвлэн нийтэлж, нийтийн хүр болгох замаар ЕБС-ийн багш сурган хүмүүжүүлэгч, эц та бүхэнд хүргэн “Анги дүүргэлт ихтэй сургуулийн он анги бүлгийн зохион байгуулалт”-ын чиглэлээр өргөн хэлэлцүүлэг зохион байгуулахад энэхүү судалгааны материал тус нэмэр болно хэмээн найдаж байгаа.