Ё.Энхбаяр
/УТБА-ийн багш/
Шинэ толь №48, 2004
Түлхүүр үг: Диалектик үзэл, хөгжийн эх сурвалж, Марксизм, Социалист үзэл, Логик анализаас
Өнөөдөр хүртэл социалист уеийн өрөөсгөл танин мэдэхүй. марксист философийн үзэл суртлаар зэвсэглэгсдийн цөөнгүй хэсэг нь диалектикийг байгаль, нийгэм, сэтгэхүйн олон талт үзэгдэл, харилцааг тайлбарласаг цорын ганц баттай үнэн сургаал, диалектикийн хуулиуд нь даяар түгээмэл хууль гэж үнэмшсээр байгаа билээ. Диалектикийг хэт шүтэн бишрэгчид Попперч маягийн альтернатив үзэл бодлыг зөвшөөрөхгүй, тэр ч битгий хэл Попперийг хөрөнгөтний философич гэж нэрлээд, түүнийг судлах хүсэлтэй над мэтийн оюутныг (1993-1997 хооронд) хавчин хяхаж байсныг бодохоор инээдтэй бас эмгэнэлтэй санагддаг.
Одоо ч Монголын их, дээд сургуулиудын дийлэнхид нь философийн ба танин мэдэхүйн хичээлд сиалектик том байр суурьтай заагдсаар байгааг би хувьдаа төдий л таашаадаггүй. Ийм санааг миний багш агсан философийн шинжлэх ухааны доктор Д.Баттөмөр (МУИС-д багшилж байсан) анх гарган тавьж байсан бөгөөд тэр л анх Диалектик гэж юу вэ?” өгүүллэгийг орчуулан сурталчилж байлаа[1]. Гэхдээ тэрээр диалектикийг огт хэрэгсэхгүй бай, огт битгий заа гэсэн утгаар биш, харин түүнийг түүхэн сургаал болохын нь хувьд авч үзэхээс философи, танин мэдэхүйн хамгийн гол онол, баттай үнэн сургааль мэтээр битгий тайлбарлаасай гэж бодож байсан билээ.
1930-аад оны төгсгөл 40-өөд оны эхэн үе Европын болон бүх дэлхийн түүхэнд хүнд бэрх цаг байлаа. Германы национал социализм ба ЗСБНХУ-ын марксист ленинист социализм хоёр 1939 оны 8-р сард хагас нээлттэй, хагас хаалттай хэлцэл хийж дэлхий дээр өөрсдийн үзэл суртлын нөлөөллийн хүрээг тогтоохыг эрмэлзэж дэлхийн II дайн өдөөсөн билээ. Энэхүү бэрх цаг үед Евро 1ын ардчилсан үзэлтнүүд өөрсдийн эх орондоо байхын аргагүй болж би дэлхийгээр хорогдох газар хайж байсан ба тэдний нэг бол нуухын аргагүй антинацист үзэлтэн Английн их философии ХХ зууны ардчилсан нийгмийн томоохон зүтгэлтэн Карр Поппер (1902-1994) байсан юм.
К. Поппер Австрид байх нь аюултай болсон учир 1937-1945 он хүртэл Шинэ Зеландын Кентерберийн их сургуульд багшилж байлаа. Энэ үедээ хэдийгээр дэлхийн оюун санааны захад амьдарч байсан ч фашизмын эсрэг тоталитар үзэл суртлын эсрэг оюуны үйл ажиллагаагаараа эрчимтэй тэмцсээр байсан бөгөөд нийгмийн философийн гол бүтээлүүд болох “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” (1942-1943), “Түүхчлэх үзлийн гуйланчлал” зохиолоо бичсэн байдаг. Эдгээр зохиолоо бичих онолын үндэс нь энд өгүүлэх “Диалектик гэж юу вэ?” өгүүллэг байв.
1937 онд Шинэ Зеландын Кентерберийн их сургуульд уншсан илтгэлийн үндсэн дээр бичигдсэн уг өгүүллэг анх 1940 онд Английн “Оюун ухаан” (Mind) сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд уг бүтээлд илэрхийлсэн санаануудыг философийн болон шинжлэх ухааны нийгэмлэгийнхэн бүгд хүлээн зөвшөөрсөн юм. Энэ утгаараа уг өгүүллэг ХХ зууны нийгмийн философийн сонгодог бүтээлд зүй ёсоор тооцогддог.
К. Поппер өөрийн энэхүү өгүүллэгийнхээ талаар 1952 онд орос хэлээр хэвлэгдсэн “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” зохиолын ботийн “Орос уншигчиддаа илгээх захидал”-даа “Миний өгүүллэг нь Европод дайн дууссан 1945 онд хэвлэгдсэн бөгөөд энэ бүтээлээ ялалтад оруулсан миний хувь нэмэр гэж үздэг. Миний өгүүллэг 1939 оны гэрээгээр түр зуурын холбоотон болсон нацизм ба коммунизмын эсрэг, Гитлер ба Сталины эсрэг чиглэсэн юм” гэж бичиж байжээ.
К.Поппер марксизмаас татгалзаж, марксизм “юугаараа буруу байсан зарчмын алдааг үндэслэхийг зорьж зорилтоо шийдвэрлэхийн тулд нийгмийн философийн логик аналитик зохиолуудаа бичсэн байдаг. Энэ тухайгаа тэрээр “Марсизмыг шүүмжлэхдээ би зарим хэмжээгээрээ өөрийгөө шүүмжилсэн бөгөөд учир нь би бага залуудаа марксист бүр коммунист байсан юм” гэж бичсэн нь ч бий. Поппер марксизмын буюу диалектик материалист (соц үеийн сэхээтнүүд “диамат’ гэдэг нэрээр сайн мэддэг) философийн онолын тулгуур үндэс болсон диалектик сургаалыг сайтар задлан шинжилж диалектик сургаалыг хэт өргөмжилдөгөөрөө алдаатай гэсэн дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, диалектик сургааль байгаль, нийгэм, сэтгэхүйн бүх зүйлд таарч тохирдог. Төгс онолын шинжтэй гэж ойлгогдох болсон нь уг сургааль дотооддоо хаалттай буюу шинжлэх ухааны танин мэдэхүйн шалгуурт тохирохгүй гэж Поппер үзсэн байдаг.
“Диалектик гэж юу вэ?” өгүүллэг нь үндсэн гурван хэсгээс бүрэлддэг. Эхний хэсэгтээ Поппер диалектик аргыг логикийн үүднээс задлан шинжилж, түүнд байгаа Зөрчлийн тухай асуудлыг нарийвчлан авч үзсэн бол хоёр дахь хэсэгтээ Хегелийн диалектикийг нарийвчлан авч үзсэн байдаг. Харин гуравдугаар хэсэгтээ Хегелиэс хойших іуюу марксист диалектикийг нарийвчлан судалсан байдаг юм. Ер нь Попперийн зохиол бүтээлүүд нарийн чанд логик үндэслэгээтэй бөгөөд шинжлэх ухаан танин мэдэхүйн өндөр түвшинд бичигдсэн байдаг. Ийм гүнзгий, онолын, нийтэд ойлгомжтой биш чанар уг өгүүлэгт ч хадгалагдсан. Тиймээс диалектикийн асуудлыг нарийвчлан судалдаг хүмүүсийн хувьд уг өгүүллэгийн хоёр, гурав дугаар Хэсэг чухал ач холбогдолтой. Харин диалектикийн талаарх ерөнхий ойлголттой бол нэгдүгээр хэсэг илүү ойлгомжтой. Иймээс нэгдүгээр хэсэгт буй санааг тоймлон авч үзье.
К.Поппер диалектик аргыг Хегелийн хэрэглэсэн утгаар “Тезис-Антитезис-Синтез” гэсэн ойлголтуудын харилцаагаар тайлбарлажээ. Тэрээр аливаа онолын хөгжлийг “Тезис- Антитезис-Синтез” гэсэн зарчмаар тайлбарлах нь зарим тохиолдолд зүйтэй гэдгийг дурьдаад диалектикчдийн зуршмал дутагдлыг илрүүлэхийг зорьсон байна. Жишээ тэрээр “Диалектикчид ашигладаг олонхидоо үгчлэн хүлээн авдаг нэлээд зүйрлэлийн хувьд бид болгоомжтой байх хэрэгтэй. Жишээ нь тезис, антитезисийн хоорондын тэмцэл синтезийг бий болгодог гэж бодож болохгүй. Синтезэд хүрлээ ч гэсэн түүнийг тезисийн ч, антитезисийн ч шилдэг зүйлийг хадгалагч гэсэн тодорхойлолт ёс шиг төгс биш юм Энэ тодорхойлолт төөрөгдөл учруулна гэж уг өгүүллэгтаа бичсэн байна. Цаашид диалектик зөрчлийн асуудлыг шүүмжлэлтэй адилтгаж үзвэл ач холбогдолгой гээд хэрвээ зөрчил байж хөгждөг гэж үзвэл тэр нь бүхэлдээ буруу үзэл болно гэдгийг нотлосон байна.
Энэ тухай Поппер “Тэд нар (диалектикчид) зөрчил нь ертөнцөд хаа сайгүй тохиолдох тул түүнээс зайлж болохгүй гэж баталдаг юм. Энэхүү баталгаа нь улам: клалт логикийн зөрчилгүйн хууль гэгчид халдсантай адил. Тэр хууль ёсоор бол бие биедээ зөрчилдсөн хоёр баталгааны коньюнкци болж буй баталгааг дан ганц логик үндэслэгээнээс нь сурвалж авбал ташаа гэж хэзээ ч няцаах ёстой. Диалектикчид зөрчлийн үр дүнтэйгээр шалтаг зааж уламжлалт логикийн энэ хуулиас татгалзвал зохино гэж хэлдэг юм. Ингэснээр диалектик нь шинэ логикт диалектик логикт хүргэнэ гэж үздэг “гэж уг өгүүллэгтээ бичсэн байдаг Поппер ийнхүү материалист диалектик сургааль логикийн зөрчилгүйн хуулийг ноцтой зөрчсөн гээд үүнийгээ логикийн хувьд баталсан байна. Түүний логикийн баталгаа нь нарийн төвөгтэй тул хялбарчилж дараахь байдлаар тайлбарлая.
Аливаа зүйлд зөрчил байхыг зөвшөөрч тийм үндэслэгээг логикийн хувьд томьёолвол a & а гэсэн хэлбэртэй болно. Энэ нь “Үгүйлцсэн хоёр баталгаа нэгэн зэрэг үнэн байж чадахгүй, аль нэг нь заавал үнэн нөгөө нь заавал худал байна” гэсэн логикийн зөрчилгүйн хуулийн эсрэг агуулгатай болж байна. Диалектикчдийн ярьдаг зөрчил байж аливаа зүйл хөгжинө гэсэн санааг дээрх томъёогоор илэрхийлэх юм. Гэтэл ийм үндэслэгээнээс ямагт худал мөрдөлгөө гардаг логик гаргалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, үгүйсгэлцсэн хоёр баталгааны зөрчлийг буюу конъюнкцийг зөвшөөрвөл түүнийг ямагт худал дүгнэлт гарч шинжлэх ухааны мэдлэг гэдэг утгаа алдаж, эрүүл биш сэтгэлгээ (үнэн зөв биш) бий болдог гэсэн үг. Тухайлбал бид 2+2=4 гэсэн хэллэгийг а гээд түүний үгүйсгэлийг буюу 2+2 4 гэсэн хэллэгийг та Гүгүйсгэл а) гэж тэмдэглээд тэдгээрийн зөрчлийг зөвшөөрөл (2+2=4) & (2+2 4) гэсэн нийлмэл хэллэгийн (a &¬а) томъёолол үүснэ. Ийм үндэслэгээнээс ямар ч илэрхий худал мөрдөлгөө үнэн утгатай гарч болохыг харж болно. Жишээ нь, 2+2=5 гэсэн хэллэгийг буюу В-г мөрдлөгөө гэж авч үзвэл (2+2=4) & (2+2 4)) ( 2+2=5) буюу (а &-а) в гэсэн нөхцөлт нийлмэл хэллэг үүснэ. Үүнийг үгчилвэл “хоёр дээр нэмэх нь хоёр дөрөвтэй тэнцүү ба тэнцүү, тиймээс хоёр дээр нэмэх нь хоёр тавтай тэнцүү” гэсэн өгүүлбэр болно. Уг дугнэлтийн үнэн худлыг хүснэгтээр харуулвал:
А | в | А | (а&а¬а) | (а&¬а) в |
1 | 1 | 0 | 0 | 1 |
1 | 0 | 0 | 0 | 1 |
0 | 1 | 1 | 0 | 1 |
0 | 0 | 1 | 0 | 1 |
Эндээс бид 2+2=5 гэдэг нь үнэн гарч байгаа тул уг хэллэгийг үнэн гэж үзэхэд хүрч байна. Харин логикийн зөрчилгүйн хуулийг баримталвал уг хэллэг худлаа гэсэн дүгнэлтэд хүрэх болно. Өөрөөр хэлбэл, зөрчлийг зөвшөөрөхгүй үндэслэгээнээс ямагт үнэн зөв дүгнэлт гардаг гэсэн үг. Дээрх томъёолол энэ тохиолдолд (а ¬а) буюу “а эсвэл үгүйсгэл а” гэсэн утгатай болно. Ийм үндэслэгээг гол болговол дээр авсан жишээний хувьд (а ¬а) в буюу ((2+2=4) (2+2 4) (2+2=5) гэсэн томъёолол бий болно. Үүнийг үгчилвэл “хоёр дээр нэмэх нь хоёр дөрөвтэй тэнцүү эсхүл тэнцүү биш, Тиймээс хоёр дээр нэмэх нь хоёр тавтай тэнцүү” гэсэн өгүүлбэр болно. Уг дүгнэлтийн үнэн худлыг хүснэгтээр харуулвал:
а | в | ¬а | (а ¬а) | (а ¬а) в |
1 | 1 | 0 | 1 | 1 |
1 | 0 | 0 | 1 | 0 |
0 | 1 | 1 | 1 | 1 |
0 | 0 | 1 | 1 | 0 |
Эндээс бид 2+2=5 гэдэг нь худал гарч байгаа тул уг хэллэгийг худал гэж үзэхэд хүрч байна. Энэ тохиолдолд баттай үнэн дүгнэлт гарч байгааг харж болно.
Ийм маягийн логик анализаас “зөрчил бол хөгжлийн эх сурвалж” гэдэг диалектик сургааль логикийн хуультай зөрчилдөж байгааг харж болох бөгөөд, Поппер энэ дүгнэлтэд үндэслэн диалектикийг логикийн адил суурь онол гэж үзэх нь буруу гэж нотлон харуулсан байдаг. Диалектикийг хэт өргөмжилж логикийн адил суурь онол, байгаль, нийгэм, сэтгэхүйн хөгжил, хөдөлгөөний тухай түгээмэл онол, арга зүй гэж үздэг марксист философичдийн ийм алдаа уг онолыг хаалттай болгон хувиргасан санааг Поппер уг өгүүлэгтээ дэвшүүлсэн юм. Ерөөс шинжлэх ухааны танин мэдэхүйд төгс үнэн мэдлэг гэж байхгүй тул бүхнийг угтан хардаг, эсхүл бүгдэд таарч тохирдог, шүүмжлэлээс ангид ямар ч онол, арга зүй байх бололцоо бөгөөд тэдгээр нь үүний эсрэг байвал нээлтэй оюун санаа болж чаддаг гэж Поппер дүгнэсэн байдаг. Эндээс эцэст нь хэлэхэд оюун санаагаа ардчилж чадаагүй хүн ардчилагч биш байдаг шиг нээлттэй үзэл бодол, нээлттэй сэтгэлгээгүй хүн хэзээ ч нээлттэй байж чадахгүй нь зүй ёсны зүйл ажээ.
[1] Нээлттэй философи нийгэмлэг эрх чөлөө ба философи” сэтгүүлийн бүрэн эхээр буй №3-т