Д.Баярсайхан
/Боловсроп дээд сургууль. докторант/
Шинэ толь №48, 2004
Түлхүүр үг: Түүхийн шинжлэх ухаан, Монголын нууц товчоо, Түүхийн уран зохиол, Түүхчид, Нүүдлийн уламжлал
Монголын түүхийн шинжлэх ухааны салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг салаа мөчрийн нэг нь “Түүх бичлэг”-ийн ухаан мөн билээ. Түүх бичлэг гэдэг нь аль нэг орны түүхийн ухааны хөгжлийн тодорхой нэгэн хэсгийг хэлэх бөгөөд гол судлагдахуун нь түүхийн мэдлэг, түүх бичлэгийн арга ухаан, хэлбэр маяг хэрхэн хөгжиж ирсэнийг судалдаг билээ. Монголчуудын түүх бичлэгийн үүсэл[1] хөгжил, тодорхой үеүдийг хөндсөн нэгэн сэдэвт бүтэзл[2] болон эрдэм шинжилгээний өгүүлэл[3] цөөнгүй боповч эртний Монголчуудын дунд түүх бичих арга ухаан хэрхэн хөгжиж байсан тухай асуудалд анхаарлаа хандуулсан нь нэн хомс юм. Тиймээс бид энэхүү бүдэг бүрхэг асуудалд бага ч атугай хариулт өгөх үүднээс энэ удаа “Монголын нууц товчоо”-ны түүх бичлэгийн нэгэн арга ухааны талаар цухас өгүүлэхийг зорьлоо.
Монголчуудын түүхийн мэдлэг ухаан, түүх бичлэгийн уламжлал нэн эртнээс эхлэлтэй боловч эдүгээ мэдэгдээд буй түүхийн зохиолуудаас хамгийн эртнийх нь “Монголын нууц товчоо” юм. Тиймээс ч эрдэмтэд Монголчуудын түүх бичлэгийн эдүгээ мэдэгдээд буй бүтээлүүдээс хамгийн анхных нь 1240 онд Хэрлэн голын хөвөөнд зохиогдсон “Нууц товчоо” гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг аж. Энэхүү сурвалжийн түүх бичлэгийн онцлогийг судалснаар эртний монголчуудын түүх бичлэгийн арга ухааныг илрүүлэн гаргаж ирж болно гэж үзэж байна.
Бидний өгүүлэх гэж буй эл асуудлын талаарх судалгаа нэн хомс бөгөөд эрдэмтэд тусгайлан судалсан зүйлгүй харин судалгааны нэгэн сэдэвт бүтээлүүддээ дашрам төдий дурьдсаар иржээ. Тухайлбал, 1955 онд олны хүртээл болгосон “БНМАУ-ын түүх” зохиолд “…Нууц товчооныг Чингис хааны овгийг алдаршуулан, түүний удмын хаан төрийг он дараалан тэмдэглэсэн судар болгох гэж бичсэн” [БНМАУ-ын түүх, 1955, т18] хэмээсэн бол 1966 оны “БНМАУ-ын түүх” тэргүүн ботид Нууц товчоонд Монголын зарим аймагт болсон хэрэг явдлыг дэс дараатай дэлгэрэнгүй бичжээ” [БНМАУ-ын түүх, 1966, т25] гэжээ. Харин монголчуудын түүх бичлэгийн уламжлалын талаар судалгаа хийсэн эрдэмтдийн бүтээлд эл асуудал хэрхэн тусгагдсан талаар мөшгин үзвэл академич Ш.Бира мөнхүү зохиолын бичлэгийн арга хэлбэрийн тухайд “…Монголын нууц товчоо бол түүхийг онол буюу логик ухааны үүднээс задлан шинжлэхээсээ түүхэн үйл явдлыг уран сайхны арга барилаар ухаж дүрслэхийг эрхэм болгожээ.” [Бира, 1977, г47] хэмээн 1977 оны өгүүлэлдээ бичсэн бол 1978 онд нийтлүүлсэн “Монгольская историография” (ХШ-Х\/11 век)[4] хэмээх бүтээлдээ “…Энэхүү дурсгал нь (МНТ Д.Б) түүх бичлэгийн хувьд дундад зууны үеийн баруун Европын он дарааллын бичгүүдээс илт ялгагддаг 6а гадаадын ямар нэгэн түүх бичлэгийн уламжлал, нөлөөллөөс хараат бус үүсч хөгжсөн нүүдлийн өвөрмөц түүх бичлэгийн уламжлалаар бичигджээ” [Бира, 1978, т47] гзсэн байна. Мөн монголчуудын түүх бичлэгийн талаар судалгаа хийж нэгэн сэдэвт бүтээл нийтлүүлсэн Х.Пэрлээ гуай мөнхүү зохиолын түүх бичлэгийн онцлогийн талаар өөрийк нэгэн сэдэвт бүтээлдээ “… Монголын нууц товчооны онцлог нь,
а.Түүхэн хэрэг явдлыг бодитой өгүүлсэн
б.Түүхэн явдал баатарлаг туульсыг хольсон
в.Түүхэн явдлыг хүүрнэн өгүүлэхийн завсарт шүлэглэл шигтэгсэн явдал юм” [Пэрлээ, 1958, т8] хэмээжээ.
Тэрчлэн судлаач Г.Мэнэс, Ц.Ганбаатар нар нэгэн өгүүлэлдээ “Монголын нууц товчоо” зохиолын товчоон хэмээх үг нь түүхэн үйл явдлыг товчоолон буюу хасаж эмхэтгэсэн байдлаар бичигдсэн тул товчоон гэгдсэн байж болох юм.[5] хэмээн мөнхүү цаг үед түүх бичих ямар нэгэн арга байсан гэсэн санал дэвшүүлсэн нь бидний судалгаанд нэгэн сэдэл өгсөн юм.
Дээр өгүүлсэн бүтээлүүд дэх саналуудыг нэгтгэвэл “Монголын нууц товчоо” нь,
Нэгд, Он дараалан бичих
Хоёрт, Дэс дараатай бичих
Гуравт, Туүхэн үйл явдлыг уран сайхны арга барилаар ухаж дурспэх
Дөрөвт, Түүхэн хэрэг явдлыг бодитой өгүүлэх зэрэг аргаар бичигдсэн гэх саналууд дэвшигдсэн байна.
Түүхч Ш.Бира өөрийн нэгэн сэдэвт бүтээлдээ “Монголын нууц товчоо” нь түүх бичлэгийн өвөрмөц уламжлалаар бичигдсэн гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин чухам ямар арга байсан талаар тодорхой дурьдсан нь үгүй. Тэрчлэн эрдэмтэн П.Поуха “Нууц товчооныг зохиогч хүн бол энэ мэтийн аргыг хэрэглэж” [Поуха, 1957, т18] хэмээн дурьдсан нь бидний өгүүлэн буй зохиолыг бичихэд түүх бичлэгийн ямар нэгэн аргыг хэрэглэсэн гзх саналыг анх дэвшүүлсэн байна. Чингээд мөнхүү асуудалтай холбогдуулан өөрийн саналаа сайхь судалгаанд нэмэрлэе!
Монголын нүүдэлч түмний түүх-уран зохиолын гайхамшигт дурсгал болох “Монголын нууц товчоо” нь нэг талаас ХIII-ХIV зууны Монголчуудын түүх-уран зохиолын гайхамшигт дурсгал мөн боловч нөгөө талаар Монголын түүх бичлэгийн ухааны уламжлалын хосгүй дурсгал мөнөөс мөн бүлгээ. “Монголын нууц товчоо”-ны бичлэгийн аргыг тодруулахын тулд юуны түрүүн тухайн цаг үеийн монголчуудын түүхийн мэдлэг ухааныг тодруулах нь зүйтэй юм.
Бид “Монголын нууц товчоо”-г хэн нэгэн жирийн язгууртан тухайн үеийн нийгэм, улс төрийн байдлыг ажиглан, шинжиж бичсэн зохиол гэж үзэхгүй байгаа бөгөөд харин тусгайлан бэлтгэгдсэн түүхчид. тогтсон дэг жаягийн дагуу эл зохиолыг бичсэн бололтой.
Академич С.А.Козин “Монголын нууц товчоо”-г 15 жил судалсаныхаа дараа 1236 онд Хархорин хотод улсын түүхийн комисс байсан тухай бүдэг мэдээ олсон [Пэрлээ, 1958, т7] байна. Тэрчлэн Персийн түүхч Рашид-Ад-Дин бээр Дөрвөн аймгийн Болд чинсанг ”… Монголчуудын түүхийн талаар хосгүй өргөн мэдлэгтэй хүн” [Рашид-Ад-Дин, 2002, т40] хэмээн бичсэн бөгөөд тэрээр “Судрын чуулган”-ыг зохиоход хэсэг түүхчдийн хамт туслалцаж байсан бол мөн цаг үед хөрш зэргэлдээ оршиж байсан Хя.тад гүрэнд улсын түүх зохиох хоёр хүрээлэн ажиллаж байсгн зэрэг мэдээ баримт нь XIII зууны үед Монголд түүх зохиох ажлыг дагнан эрхэлдэг Түүхчид байсныг илтгэн харуулах а.кгуу.
“Монголын нууц товчоо”-г олон жил тусгайлан судалсан Японы эрдэмтэн Ш.Озова мөнхүү зохиолын зохиогчийн талаар “… Монголын нууц товчооны зохиогч нь нэг хүн байж таарахгүй. Тэр бол хэб хэдэн зохиогчийн сайтар найруулсан түүх, тэдгээр зохиогчид нь ьэн бэ гэдгийг тогтооход хэцүү” [Озова, 2002, т122] хэмээсэн бол Хятадын эрдэмтэн Ли-Жин-Сувэ “Арван гурваас арван долдугаар зууны Монголын түүх бичлэг”[6] зохиолдоо “… нууц товчооныг бичих явдал Чингис хааны уеэс нээгдэн эхэлж, нэлээд хуний гар дамжаад Өгөөдэй хааны уед сая хэлбэржин дэвтэр болсон” [Ли-Жин-Суве, (979, т2] гэсэн байна.
Эдгээр гүүхчид олон арван зохиол бичиж байсан нь маргаангүй бөгөөд энэ байдал нь ч эрдэмтэн судлаачдын хараанд өртжээ. “Монголын нууц товчоо”-г өгүүлэн буй үед зохиогдсон цорын ганц түүхийн зохиол гэж үзэж болохгүй тухай академич Ц.Дамдинсүрэн абугай “… Нущ товчоог XIII зууны уед зохиогдсон ганц яруу зохиол гэж узэж болохгуй, жишээлж хэлбэл халцгай цөлд ганц өндөр нарс ургадаггүй, өндөр нарс их ойн дунд өндөр нам олон нарсны зэргэлдээ ургадаг биш үу. Тэрчлэн өндөр сайхан нарс мэт сундэрлэсэн нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг мэн гэж бодож болно” [Монголын нууц товчоо, 1990, т9] гэсэн байна. Мөн түүнчлэн Рашид-Ад-Дин өөрийн зохиолдоо “…тэд (Монголчууд Д.Б) унэн туухийг үеийн уед уламжлан Монгол хэл дээр Монгол бичгээр бичиж байсан” [Рашид-Ад-Дин, 2002, т39] хэмээсэн нь бий бөгөөд мөн тэрээр “Алтан дэвтэр” тэргүүтэй олон арван түүхийн зохиол ашигласанаа бичсэн байдаг нь мөнхүү үед зохиогдсон түүхийн зохиолуудыг хэлж буй нь маргаангүй юм.
Дээр өгүүлсэн мэдээ сэлт нь XIII зууны үед Монголчуудын дунд түүх зохиох тусгайлан бэлтгэгдсэн хүмү”с байж тэдгээр нь тогтсон дэг жаягийн дагуу тухайлбап, эрдэмтдийн дурьдсанчлан нүүдлийн өвөрмөц түүх бичлэгийн уламжлал[7]-ын дагуу, уран сайхны хэлзэр түүхт үйл явдлыг найруулан бичдэг[8] байжээ гэж хэлэхэд хүргэж байна. Тийн “Монголын нууц товчоо”-г түүх бичлэгийн талаас нь судлан шинжиж тэрхүү нүүдлийн өвөрмөц уламжлал, уран сайхны хэлээр найруулсан гэгдээд буй арга
96-р зүйлд:
Бөөр нь бөгсөнд байг
Цэр нь цээжинд байг [МНТ, 1990, т55], мөн
149-р зүйлд:
Бурхан болсон хүнийг
Буянаар үддэг
Буруу хандсан дайсныг
Зэр зэвээр үддэг [МНТ, 1990, т104], тэрчлэн
255-р зүйлд:
Амаар алсаныг
Ачиж болдоггүй
Үгээр үхүүлсэнийг
Өвчиж болдоггүй [МНТ, 1990, т229] гзхчилэн түүхэн үйл явдалд чимэг болгон цэцэн үг, сургааль үг оруулсан нь Ц.Дамдинсүрэн абугайн өгүүлсэнчлэн унишихад маш их сонирхолтой болгож өгчээ.
Түүхийг ийн уран зохиолын аргаар найруулан бичсэнээр хэн бүхэн ойлгон уншиж сонирхоход дөхөм болж сонирхолыг нь маш ихээр татахад нөлөөлжээ. Түүхийн зохиолыг уран зохиолын барилаар найруулан бичих нь түүхийг дээдлэн сонирхогч түүхчин бус хүмүүст уншихад дөхөм болж ойлгоход хялбар байх талтай юм.
Тэрчлэн “Монголын нууц товчоо”-г түүх-уран зохиолын гайхамшигт дурсгал гэдгийг олонх эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг нь мөнхүү зохиолын түүх бичлэгийн арга хэлбэр нь уран зохиолын талтай холбогдохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг мөн болохыг дурьдах нь зүйтэй бизээ. Тодруулбал, мөнхүү зохиол түүхийг уран зохиолын барилаар найруулан бичих аргаар бичигдсэн тул уран зохиолын гайхамшигт дурсгал хэмээн хэлэгдэхэд хүргэсэн бололтой.
Энэхүү судалгааныхаа эцэст доорх санапыг дэвшүүлж байна. Үүнд:
Нэгд, Монголчуудын түүхийн мэдлэг, түүх бичих арга ухаан нэн эртний уламжлалтай бөгөөд XIII зууны үе гэхэд түүхийн мэдлэг, түүх бичих арга ухаан эзэмшсэн түүхчин нар байж тэд түүхийн олон арван зохиол бичиж үлдээжээ. Гэсэн хэдий ч манант жилүүдийн чинадыг туулан бидний үед ирсэн нь нэн бага ажгуу.
Хоёрт, Монголын түүхийн тулгуур сурвалж болох “Монголын нууц товчоо” зохиолыг ганц нэгхэн хүн зохиосон ‘хэрэг огтхон ч бус харин мөнхүү цаг үед байсан монголын түүхчид гар бие оролцон он дарааллын зарчмыг баримтлан түүх бичлэгийн хэд хэдэн арга хэрэглэн бичсэн мэт санагдана.
Гуравт, XIII зууны үед монголын түүхчид түүх бичих өөрийн гэсэн арга ухааныг бий болгож, түүхийн зохиэлоо туурвидаг байсан аж. Тэрхүү аргын нэг нь түүхийг уран зохиолын барилаар найруулан бичих арга байсан боголтой. Түүхийг ийнхүү уран зохиолын барилаар найруулан бичих нь түүхчин бус хүмүүс түүхийг ойлгон мэдэхэд чухал ач холбогдолтой байсан бололтой. ‘Монголын нууц товчоо”-ыг түүх уран зохиолын дурсгал хэмээн нэрийдэгдэхэд түүхийг уран зохиолын барилаар найруулан бичих аргаар бичсэн нь нөлөөлсөн бололтой.
Эцэст нь тэмдэглэхэд билгүүн их ухаантан, бичгийн их мэргэд болсон өвөг дээдсийнхээ морин гуураар дэлхийг тамгалаж, хэзээ ч хаана ч нмархан орон зай. цаг хугацаанд үл давтагдах гайхамшигт түүхийг судлах нь үнэхээрийн сайн үйл мөн бүлгээ.
[1] Монголчуудын түүхийн мэдлэг түүх бичлэгийн үүсэл нэн эртний түүхтэй бөгөөд харин түүх бичлэгийн ухаан түүхийн ухааны бие даасан салбар болон хөгжиж эхэлсэн нь 1950-иад оны дунд үе юм. Энэ үед ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн дэргэд марксист-ленинист түүх бичлэгийн ухааны түүх-онолын асуудлаар цөөн хүнтэй бүлэг ажиллах болсон байна.
[2] Пучковский Л.О, ‘Монгольская феодальная историография” (Х1Н-Х1Х век) Москва, 1953 г. Бира. Ш “Монгольская историография” (XI11-Х\/11 век) Москва. 1978 г, Бира. Ш “Монгольская тибетоязычная историческая литература” (XVII- XIX век) 1960 г, Пэрлээ. X “Монголын хувьсгалын өмнөх түүх бичлэгийн асуудалд”, Уб., 1958 он, Лиу-Жен-Со “Монголын үндэстний нэвтэрхий түүх”, Хөх хот, 1992, Лонжид. 3 “МАХН-ын түүх бичлэгийн асуудалд” Уб., 1987, Бира. Ш “Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа” Уб., 1977, I боть, Бира. Ш “Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа” Уб., 1994, II боть, Бира. Ш “Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа” Уб., 2001, III боть.
[3] Цэдэв. Д “Монголын түүх бичлэг 40 жилд”, Түүхийн судлал 1-И, (-3, Уб., Нацагдорж. Ш “Ленин ба Монголын түүх судлал”, Түүхийн судлал 1Л/Ш, 1-13, Уб., 1970, Дашдаваа. 4, Ишдорж. Ц “Халх голын байлдааны түүх бичлэгийн асуудал” Түүхийн судлал 1Л/1И, 1-20, Уб., 1980, Бира. Ш “БНМАУ-ын түүх бичлэгийг хэрхэн судалж байгаа тухай” Түүхийн судлал 1-ХУ, 1-3, Уб., 1980, Ишдорж. Ц “Орчин цагийн Монголын түүх бичлэгийн асуудал”, Түүхийн судлал {-XVI, 1-8 Уб., 1983, Ишдорж. Ц “XX зууны эхэн үеийн Монголын түүх
[4] Академич Ш.Бира энэхүү бүтээлдээ “Монголын нууц товчоо”-ны зохиогч, зохиогдсон он цаг, түүх болон түүхийг үзэх үзэл санаанд нь гол анхаарлаа хандуулжээ.
[5] Мэнэс.Г, Ганбаатар.Ц “Монголын нууц товчооныг хэрхэн товчоолон бичсэн тухай нэгэн баримт”, Түүхийн сэтгүүл t-IV. f-6. Уб.. 2003.
[6] Хятадын эрдэмтэн Ли-Жин-Суве “Арван гурваас арван долдугаар зууны Монголын түүх бичлэг” хэмээх энэхүү зохиолоо XII 1-Х\/М зууны үеийн Монголын тулгуур сурвалжуудыг танилцуулахын тулд бичив хэмээн мөнхүү зохиолынхоо оршилд өгүүлсэн буй.
[7] Бира. Ш “Монгольская историография” (ХШ-Х\/11 век) Москза, 1978 г, стр 74.
[8] Эрдэмтэн Ц Дамдинсүрэн гуай “Монголын нууц товчоо”-ны хөрвүүлгийн оршилдоо ийн тодорхойлон бичсэн буй.