О.Машбат
Шинэ толь №50, 2005
Түлхүүр үг: Улс төрийн намын бүтэц, зохион байгуулалт,/ Олон намын төлөвшил, Сонгуулийн тогтолцоо, Иргэний нийгмийн хяналт, Үндсэн хуулийн өөрчлөлт
Саяхан болж өнгөрсөн сонгуулийн үр дүнгээс хойш нийгэм даяараа сонгуулийн системийг өөрчлөх шаардлагатай байгаа тухай ихээхэн ярилцах боллоо.
Зарим нэг эрдэмтэн судлаачид манай улсад хоёр намын систем тохирохгүй байгаа тухай ч дурдаж байгаа.
Энэ бүхэн сонгуулийн системийн өөрчлөлт, түүнд заавал харгалзвал зохих хүчин зүйлийн тухай эргэцүүлэхэд хүргэсэн юм.
Намын систем, сонгуулийн систем хоёр хоорондоо шууд холбоотой. Харин намын системээс парламентын хэлбэр шууд хамаардаг. Энэ асуудлаар миний бие парламентад эрх мэдэл төвлөрүүлэх болон хуваарилах хэлбэр хэмээн ангилж судалгаа хийж, түүнээсээ бага сага хэвлэн нийтлүүлж байсан билээ.
Сонгуулийн системийг солих хэрэгтэй гэж хүмүүс нийтээр ярилцдаг боловч түүний үр дүнд төлөвшин бүрэлдэх намын системийн талаар төдийлөн бодолхийлдэггүй. Пропорционал системээр сонгууль явуулах нь зүйтэй гэж ярьж байгаа мөртөө хоёр намын системээ хадгалах нь зүйтэй гэсэн зөрчилтэй бодолтой хүмүүс нэлээд бий.
Намын ямар систем монголын өнөөгийн байдалд тохирох янз бүрийн үзэл бодол байдаг. Энхсайхан, Дорлигжав зэрэг Ардчилсан намын олон удирдагч хоёр намын систем манай нөхцөлд тохиромжтой хэмээн нэлээд хэдэн ярилцлагадаа
тэмдэглэсэн байдаг . Гэтэл ИЗБНН-ын удирдлага холимог системээр сонгууль явуулах хэрэгтэй ба олон намын системтэй байх нь манай өнөөгийн байдалд зохицоно гэсэн байр суурьтай байгаа юм[1]. Харин МАХН-ын эл асуудлаар ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байна.
Сонгуулийн системийг өөрчлөх нь дур зоргын хэрэг огт биш бөгөөд энэ систем нь намын систем, парламентын үйл ажиллагааны зарчимтай шууд уялддаг. Энэ өгүүлэлд өнөөгийн улс төрийн систем хэрхэн бүрэлдэж, ямар байдалд хүрээд байгаа талаар эхний хэсэгтээ авч үзнэ. Дараа нь сонгуулийн системийг өөрчлөх асуудлыг хоёр намын болон олон намын систем байгуулах хувилбарыг стратегийн хувьд шүүмжлэн үзэх болно.
Монголын коммунистууд ба 1.5 намын систем
Хантингтоны бичсэнээр улс төрийн өөрчлөлтийг тайван замаар хийсэн улс оронд шинэ залуу хүчин хуучин коммунист эрх баригчидтайгаа өөрчлөлт шинэчлэл хийх талаар тохиролцоо хийсэн байдаг[2]. Манай улсын тайван хувьсгал ч энэ замаас хазайгаагүй юм. 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдөр болсон улс төрийн намуудын дугуй ширээний ярилцлагын дүнд МАХН, МАН, МСДН, МоАХ, АСХ, ШДХ, МОХ хамтран “Монголын ард түмний сонорт хүргэх улс төрийн тунхаглал”-ыг батлан гаргасан байгаа. Улс төрийн эл тунхаглал тухайн үеийн нийгмийн тогтвортой байдлыг хангахад туйлын чухал ач холбогдолтой баримт бичиг болсон бөгөөд нийгмийн зөвшилийг хангасан агуулгаар нь үндсэн хуульчилсан акт хэмээн өндөр үнэлсэн байдаг.
Профессор Б. Чимид: … Түүний дотор МоАХ, МоАН-ын тулган шаардлагын талаар, АСХ, МСДН-ын санаачлагаар 1990 оны 3 дугаар сарын 5-нд Монголын телевизийн төвд Төрийн төлөөлөгчдийн зохицуулалттай нээлттэй хийсэн.
улс төрийн намуудын “дугуй ширээний ярилцлага хэлэлцээ”, түүний үр дүнд санал нэгдэн гаргаргасан протокол хууль зүйн онцгой ач холбогдолтой юм. МАХН, МОДН, МҮДН болон төрийн төлөөлөгчид гарын үсгээ зурсан энэхүү баримт бичиг даруухан нэртэй боловч Засгийн эрхийн тухай асуудлыг тайван замаар шийдвэрлэх төрийн дээд байгууллагын шинэ тогтолцоо бүрэлдүүлэхэд шууд үндэс нь болсон бөгөөд хууль зүйн практик хэлбэрийн хувьд ч 1921 онд Ардын засгийн газар ба Богд хаан хоёрын хооронд байгуулсан Тангарагийн гэрээтэй төстэй гэж болно[3] хэмээн үнэлсэн байдаг.
Гэвч коммунистууд хэзээ ч өөртөө ашиггүй тохиролцоо хийхгүй хэмээн Ремингтон тэмдэглэсэн юм. Тэрээр: хуучин дэглэмийн эрх баригчид, зохион байгуулалтад орсон сөрөг хүчний хооронд дугуй ширээний ярилцлага болж, аль аль тал нь өөртөө ашигтай хувилбаруудыг тооцож үзээд парламентын төлөөллийн журмын талаар тохиролцсон байх нь бий. Коммунист тал нь сонгуульд ялагдахаас сэргийлсэн нь янз бүрийн хамгаалалт сонгосон байдаг[4] хэмээн бичсэн байна. Тэрээр үүнийгээ цааш нь Польшийн жишээн дээр тайлбарласан байдаг.
Тэгвэл тэр үеийн манай эрх баригч хүчин сөрөг хүчиндээ ямар болзол тулгасан юм бол? Энэ асуултад “сонгуулийн мажоритар систем” гэхээс өөр хариулт олдохгүй байна. Сүүлийн арван жилийн үйл явц үүнийг тод томруун харуулна.
Мажоритар систем олон гишүүнтэй үндэсний хэмжээний намд тун ашигтай жижиг намуудыг шахах талд хүчтэй үйлчилдэг болохыг олон судлаачид тэмдэглэсэн байдаг[5].
Тэр үед ийм хүчирхэг нам ганцхан МАХН байсан юм. Шинз Үндсэн хууль баталсны дараа МАХН сонгуулийн мажоритар
хувибарыг УИХ-ын сонгуулийн хуульд зүтгэн байж суулгасан билээ.
Чухам мажоритар системийн хүчинд МАХН 1992 оны льд үнэмлэхүй олонхийн суудал авч чадсан. Харин Сөрөг хүчин 1996 онд эл төвлөрсөн том намтай өрсөлдөхийн тулд эвсэл байгуулж, үүнийхээ хүчинд ялсан боловч уулаасаа үзэл бодол хэт ялгаатай байсан тэд нэг удирдлага дор нэгдэж чадаагүй билээ. Гэтэл энэ зуур сөрөг хүчин байсан MAXН улам бүр нягтран бэхжиж байсан юм. Үүнийхээ хүчинд ч 2000 онд дахин үнэмлэхүй ялалт байгуулж чадсан. Харин сөрөг хүчин гэх ардчилсан эвсэл арван жилийн дараа ч одоо болтол нэгдсэн зохион байгуулалтад орж чадаагүй хэвээр байна.
Эндээс мажоритар систем нь МАХН-ын нэгдмэл байдлыг хадгалж, сөрөг хүчнийг сарниун байлгахын тулд зохиомлоор барьж байгаа систем гэж дүгнэж болно. Манай улс төрийн намын систем нь үндсэндээ МАХН ба бусад гэсэн хоёр фронтод хуваагдаж байгаа талаар МАХН-ын дэргэдэх “Прогноз” төвийн захирал О.Эрдэнэчимэг улс төрийн намуудын дугуй ширээний ярилцлагад илтгэл тавьж байсан билээ. Энэ бол 1992 оноос хойш барьж ирсэн сонгуулийн мажоритар системийн үр дүн юм.
Зохиомлоор гэдэгт өнөөгийн хоёр намын систем нь Монголын улс төрийн давхраажилтын бодит дүр төрхийг илэрхийлж чадахгүй байгааг ойлгож байна. МАХН-д ч, сөрөг хүчний эвсэлд ч намын удирдлагаасаа өөр үзэл бодол, ашиг сонирхолтой, өөрийн гэсэн зохих дэмжигчтэй олон бүлэглэл оршиж байна. МАХН ба бусад нь гэх хоёр туйлт системд гуравдагчийн байр суурь үгүй учир тэдгээр бүлэглэл эл хоёр туйлыг даган зохиомол хэвд цутгагдан оршихоос өөр гарцгүй юм. Үүнийг намын хиймэл төвлөрөл (mechanical concentration) хэмээн нэрлэсэн байдаг[6].
Монголд хоёр намын системээс МАХН-ыг тойрсон 1.5 намын систем рүү нэн хурдтай шилжсэн юм. Өөрөөр хэлбэл мажоритар систем, хиймэл төвлөрөлийн шууд үр дүн нь манай улс төрийн систем 1.5 намын системтэй болсонд оршино.
2000 оноос хойш төрийн эрхэд байсан МАХН-д улс төрийн бүх маргинал бүлэглэл наалдан шавж байлаа. Эцэстээ эдгээр маргинал бүлэглэл намын дотоод зохион байгуулалтыг эвдэн, удирдлагыг дэмжигчдээс нь салгаж задлах тал руу хөтлөх болсон[7] . Өөрөөр хэлбэл, мажоритар систем аажмаар МАХН-ын бүрэн бүтэн байдалд ч заналхийлэх боллоо.
2004 оны сонгуулийн үр дүнд хэн нь ч олонхийн санал аваагүй явдал нь энэ байдлыг улам ч ээдрээтэй болгож байна. Улс төрийн ашиг сонирхлын хиймэл төвлөрөл цаашид оршин тогтноход хэцүү юм. Хоорондоо зөрчилтэй маш олон ашиг сонирхол энэ хоёр блокод хуримтлагдан буглаж, аль аль нь дотроосоо дэлбэрч магадгүй байдалд хүрээд байна.
Иймээс намууд дахин хуваарилагдах (realignment) явдал нь алхам алхмаар зайлшгүй болж байна. Энд тэмдэглэхэд, парламентын засаглалтай орны хувьд намуудын дахин хуваарилалт бол тун эмзэг зүйл бөгөөд улс төрийн бүхэл системийнх нь хүрээнд шинжлэн үзвэл зохистой юм.
Хоёр намын систем байгуулах зорилт
Хоёр намын системийг цаашид хадгалах зорилтын тухай авч үзье. 1990 оноос хойш бүрэлдсэн Монголын улс төрийн намын тогтолцоог хоёр намын систем гэж нэрлэдэг. Гэвч дээр өгүүлснээр, МАХН ба бусад нь гэсэн улс төрийн систем явуургүй болсон нь илэрхий болжээ. МАХН, сөрөг хүчин хоёр хоёул задарч, ашиг сонирхлын нэгдмэл байдлаараа хоёр шугамд дахин хуваарилагдсан (realineтent) нөхцөлд Монгол улсад хоёр намын систем тогтох боломжтой юм.
Өөрөөр хэлбэл, хоёр намын систем манай улсад МАХН ба бусад гэсэн хэлбэрээр цаашид оршин тогтнож чадахгүй, Намуудын дахин хуваарилалт явагдах нь зайлшгүй болсон байна.
Хоёр намын системийг цаашид бэхжүүлэхэд стратегийн үндсэн хоёр зорилт тулгарч байгаа юм. Үүнд:
- Намын дотоод зохион байгуулалтыг бэхжүүлэх
- Иргэний нийгмийг засаглалд хяналт тавих хүчин болгон хөгжүүлэх
Намын дотоод зохион байгуулалт
Улс төрийн тавцанд өрсөлдөж буй хоёр нам хүч тэнцвэртэй, нэгдсэн шалгууртай байгаа нөхцөлд сонгогч сонголт хийх бололцоотой болно. “Улс төрийн намын тухай хуульд намын дотоод бүтцийн талаар зохицуулалт байхгүй юм.
Намынхаа дотоод зохион байгуулалтыг ардчилсан журмаар удирдаж чадаагүй улс төрч засгийн эрхэнд гарсны дараа улс орныг ардчилсан журмаар удирдаж хэзээ ч чадахгүй[8].
Иймээс намын дотоод ардчилал бол төвлөрсөн хоёр том намын системд тун чухлаар тавигдах нь гарцаагүй. Нам бүрийн дотоод үйл ажиллагаа, жигүүр (фракц гэдэг) хоорондын өрсөлдөөн сонгогчидын өмнө ил тунгалаг байх нь намын дотоод өрсөлдөөнд ялсан жигүүр парламентын сонгуульд ялах оноогоо цуглуулахад урьдач нөхцөл болдог. Үлгэрлэвэл, тойргоосоо шалгарсан бөх медалийн төлөө барилдахад үзэгчид түүнийг бүгд таньдаг болсон байдаг шиг юм.
Энэ үүднээс харвал, намын даргаа орон даяар сунгаа хийж сонгодог Ардчилсан намын тогтолцоо сонирхолтой бөгөөд үүгээр нь манай улс төрийн намууд дундаас дотооддоо хамгийн ардчилалтай нам хэмээн үзэж болох юм. Намын дарга болохыг хүссэн хүн орон нутгийн намын Үүрт хүрч хор найруулах” хэрэгтэй болох бөгөөд энэ байдал нь түүнийг орон нутагт дэмжлэгтэй үндэсний хэмжээний удирдагч болох анхны сорилт болж өгдөг. Түүнчлэн, намын онц чухал
шийдвэрийг орон нутгийн төлөөлөл бүхий Үндэсний зөвлөлдөх хорооноос гаргадаг нь намын даргын нам доторх эрх мэдлийг хяналт-тэнцэлийн (сhесkѕ аnd balance) горимд оруулсан байдаг. М.Энхсайхан намын дарга болсны дараа намын дотоод хяналт-тэнцэлийн системийг эвдэх алхам хийсэн хэмээн тус намын өөр жигүүрийн (фракцийн гишүүд шүүмжилдэг. Гэхдээ л дотоод шүүмжлэл байна гэдэг ардчилал эрүүл байгаагийн шинж юм.
Гэтэл МАХН-ын дотоодод ардчилал хаалттай хэмээн дүгнэхэд хилсдэхгүй болжээ. Нэн ялангуяа, намын дарга Н.Энхбаярыг дотоод ардчиллыг боомилсон хэмээн шүүмжилдэг[9]. Үнэндээ намын их хурлын үеэр л намын дарга болох хүний нэр гэнэт тодордог нь МАХН-ын гадна байгаа жирийн нэгэнд бүү хэл, заримдаа гишүүдэд нь ч гайхал төрүүлэм явдал болдог.
Ийнхүү нэг намын дотоод үйл ажиллагаа нь ил, нөгөөгийнх нь далд байх нь сонгогчид тэгш бус, өрөөсгөл мэдээллээр сонголт хийхэд хүргэж байна.
Иргэний нийгмийн хяналт
Хоёр намын системтэй парламентын засаглалын үед эрх мэдэл парламентад төвлөрөх хандлага түгээмэл ажиглагддаг. Сонгуульт дарангуйлал гэгдэх ийм системийн жишээ бол Их Британийн Вестминстерийн систем юм. Манай улс ч энэ жишгээс гажаагүй бөгөөд судлаач Үүрцайх Монгол Улсын парламентын засаглалыг супер парламентын дарангуйлал хэмээн нэрлэсэн байдаг[10].
Ялсан намын дарга парламентын олонхийг хянаж газрыг толгойлдог. Иймээс хууль тогтоох, гүйцэт мэдэл, улс төрийн жин нөлөө нэг хүний гарт төвлөрдөг. Үүнд л сонгуульт дарангуйлал-ын мөн чанар оршино. Мөн ялсан нь бүхнийг хожно гэх систем гэж нэрлэх нь ч бий..
Монгол Улсын Үндсэн хууль төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг удирдлага болгосон гэдэг боловч энэ бол худлаа хоосон яриа юм. Манай парламентын засаглал Вестминстерийн системд хамаарах бөгөөд парламентад ялсан нам, ялангуяа түүний дарга төрийн эрх мэдлийг хуваарьгүй эзэрхэж байгаа нь бодит баримт (факт) билээ.
Үүний тод жишээг 2000-2004 оны хооронд төр барьж байсан Н.Энхбаярын үйл ажиллагаанаас илэрхий харж болно.
сонгуульт дарангуйлал” гэгдэх ийм систем ардчиллыг төлөвшүүлж ядаж яваа манай улсыг төв азийн авторитар дэглэм рүү хөтлөн аваачих аюул бий гэдгийг ч сүүлийн жилүүдийн үйл явдал тод томруун үзүүлсэн.
Ардчилсан нийгэмд төрийн эрх мэдэл нэг хүний гарт хязгааргүй төвлөрөх эл үзэгдлийг хяналт тэнцэлтэй байлгахад үндсэн хуулийн бус нийгмийн хүчин зүйлүүд их нөлөөтэй. Хоёр намын системтэй Америк, 1.5 намын системтэй Япон, бүр Их Британийн Вестминстерийн системийн өөрийнх нь жишээн дээр үзвэл иргэний нийгмийн хөгжил төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг хазаарлан, хянаж байдаг байна. Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар бага хурлын төгсгөлийн баримт бичигт: Хэт туйлширч, улс төржсөн нийгэмд иргэний нийгэм … яриа хэлэлцээрт дөхөм үзүүлэх гүүр болж өгдөг [11]гэж чухалчлан заасан байдаг.
1990-ээд оноос хойших манай ололт амжилтын нэг бол ТББ-ын хөгжил, иргэний үүсгэл санаачлагын байгууллагын төлөвшил юм. Эдгээр байгууллага өнөөдөр засаглалд хяналт тавих үндсэн үүргээ чадлын хэрээр гүйцэтгэж байна. Жишээ -гий нь: Эмнести Интернэшнл байгууллагын жил тутмын – 3 тайлангийн 2003 оны дугаарт УИХ-ын гишүүн Л.Гүндалайг Үүн хүч хэрэглэн баривчилсан явдлыг улс төрийн хүчирхийлэл ме хэмээн тэмдэглэсэн байна.
2004 оны парламентын сонгуулийн нэг томоохон ололт бол ТББ-ын хяналт, хоточ-нохойн оролцоо урьд байгаагүй ондөр түвшинд байсан. Үүнд Глоб Интернэшнл байгууллагын судалгаа, Транспаренси Интернэшнл байгууллагын арга хэмжээг жишээлж болно. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрх баригч хүчний хяналтад байсан боловч эдгээр. болон бусад ТББ-ын хяналт, хүчин чармайлт нь сонгуул шударга явагдах гол нөхцөлийн нэг болсныг тэмдэглэх хэрэгтэй.
Нэгэнт үүсэн төлөвшиж буй ийм нааштай хандлагыг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь тухайлан хоёр намын систем тогтож, төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх хандлагыг чиг болгосон үед амин чухал зорилт юм.
Олон намын систем байгуулах зорилт
Стратегийн зорилт
Олон намын систем байгуулах зорилтын талаар хөндөн авч үзье. Ийм систем оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлэхэд стратегийн хувьд дараахь хоёр зорилтыг шийдэх хэрэгтэй юм. Үүнд:
- Сонгуулийн тогтолцоог өөрчлөх,
- үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
Сонгуулийн тогтолцоог өөрчлөх
Дээр өгүүлснээр мажоритар систем өнөөгийн Монголын улс төрийн сонирхлын олон талт байдалд тохирохгүй байна. Парламентын засаглалтай улс сонгуулийн мажоритар системийг авч хэрэглэсэн нь нэн цөөхөн. Европт цэвэр мажоритар систем зөвхөн Их Британид л байгаа бөгөөд бусад нь пропорционал систем буюу холимог хувилбарыг хэрэглэж байна[12] .
Парламентын засаглалтай улс пропорционал системийг авсан байх нь нэн түгээмэл. Тэр дундаа коммунизмаас ангижрах шилжилтийг хамт эхэлсэн зүүн европын орнууд парламентын засаглалыг, сонгуулийн пропорционал системтэй нь хамт сонгон авсан юм.
пропoрционал систем нь олон үндэстний буюу олон давхраажилт бүхий нийгэмд тун тохиромжтой гэж үздэг.
олон намыг парламентын хүрээнд татан оруулж, ашиг сонирхлыг хоорондын зөвшилд хүргэснээр намын систем, улс төрийн тогтвортой байдалд эерэг нөлөөлдөг байна. Магадгүй иймээс ч зүүн европын орнуудад ардчилал амжилттай нутагших нэг үндэс нь парламентын засаглал, олон намын систем, сонгуулийн пропорционал систем болсон нь дамжиггүй юм.
Манай улсын хувьд 1990 онд УБХ-ын сонгуулийг пропорционал системээр явуулсан билээ. Энэ хурлын бүрэлдхүүнд улс төрийн намуудын төлөөлөл харьцангуй тэнцвэртэй бүрэлдсэн юм. Энэ үеийн улс төрийн намууд дор бүрээ өөрсдийн үзэл суртал зохион байгуулалтын асуудалд төвлөн анхаарч, УБХ-ын хууль тогтоомж ч олон намын үзэл бодлын тусгал, зөвшил болон батлагдаж байсан. Одоо ч УБХ-ын төрийн тогтолцоо, намын төлөвшилд үзүүлсэн нааштай нөлөөг сайнаар дурсах нь олонтаа. Ийм байдал тууштай үргэлжилсэн бол намуудын төлөвшилд нааштай нөлөөлж магадгүй байсан юм.
Өөрөөр хэлбэл, зүүн европын орнуудын улс төрийн намын телевшилд эерэг нөлөө үзүүлсэн порпорционал систем манай улсад ч эерэгээр нөлөөлж, тохирч магадгүй.
Пропорционал системээр сонгууль явуулахад нэгд, хэт олон нам парламентад төлөөлөлтэй болж, хоёрт, хоорондоо зөвшилд хүрэхгүй байх доголдол бий. Гэвч хүн төрөлхтөн энэ хоёр сөрөг үзэгдлээс сэргийлэх механизмыг аль хэдийн бодоод олчихсон юм.
Хэт олон нам парламентад төлөөлөлтэй болохоос сэргийлэх хамгийн найдвартай арга бол босго тавих явдал юм.
Дэлхийн улсуудын туршлагаас харахад 5 хувийн босго тавихад 3 нам, 3 хувийн босго тавихад 5 нам парламентад төлөөлөлтэй болох хандлага бий. Сүүлийн арван жилийн улс төрийн үйл явц, өнөөгийн манай улс төрийн байдал, намуудын жигүүрийн бүтэц, жигүүр тус бүрийн суртлыг шинжвэл манай улсад 5 нам бий болж тогт оршин тогтнох магадлал бодитой байна[13].
Нөгөө талаас, 5 нам парламентад харьцангүй тэнцвэрт суудал авсан тохиолдолд хоорондын зөвшлийн туха асуудал тулгамдсан зорилт болох юм. Бусад орно туршлагаас харахад энэ асуудлыг үндсэн хуулийн механизмаар зохицуулсан байдаг. Үүнийг дараагийн хэсэг авч үзье.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах
Манай улсын үндсэн хуулийн дагуу ялсан нам засгийн бүх эрхийг тухайлан, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хоёуланг нь гартаа авч байгаа юм. Англид байдаг Вестминстерийн гэдэг ийм зохицуулалт парламентын засаглалтай Европын орнуудад төдийлөн элбэг бус. Харин үүний эсрэг хувилбарыг зөвшилийн ардчилал гэдэг.[14]
Парламентад олонхи болно гэдэг бол хууль тогтоох замаар улс төрийн бодлогоо хэрэгжүүлэх харьцангуй давуу тал олж буй явдал болохоос гүйцэтгэх эрх мэдлийг дангаараа эдлэх эрх олж буй хэрэг биш. Иймээс ялсан нам дангаараа засгийн газар байгуулдаггүй.
Ялсан нам засгийн газартай харьцах, түүнийг байгуулах, чөлөөлөх асуудлаар заавал парламентад суудалтай бусад намтайгаа зөвшилд хүрэх естой. Үүнийг Европын парламентын засаглалтай ихэнхи орон үндсэн хуулиараа шаардсан байдаг. Өөрөөр хэлбэл, парламент ямар ч бүрэлдэхүүнтэй байлаа гэсэн, ямар ч нам олонхийн суудал авлаа гэсэн заавал хоорондоо зөвшиж байж засгийн газраа байгуулж, огцруулдаг.
Ийм зарчимыг тэдгээр орны үндсэн хуульд засгийн газрыг огцруулах конструктив зарчим, засгийн газрыг томилох негатив парламентаризмын зарчим гэх мэт үндсэн хуулийн олон механизмаар тэтгэн зохицуулдаг. Хэрэв аливаа нам эвсэл, олонхи санаачлан парламентын дотоод зөвшилгүйгээр парламентаас засгийн газрын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх буюу засгийн газрыг чөлөөлөх гэж оролдвол парламентыг тараадаг байна. Энэ бол парламент, түүнд суудалтай намуудад эрх мэдлийн хуваарийг зөрчих гэсэн оролдлогын төлөө хүлээлгэж буй улс төрийн хариуцлага юм. Парламент дур зоргоороо засгийн газартай харьцаж, огцруулж байхаас сэргийлэх нь засаглалын хяналт тэнцлийн зарчимд нийцдэг.
Манай Үндсэн хуульд парламент дахь улс төрийн намуудыг зөвшилд хүрэхийг шаардсан, засгийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хязгаарласан эрх зүйн ийм зохицуулалт огт байхгүй. Иймээс манай Үндсэн хуульд эрх мэдэл хуваарилах зарчимыг авч хэрэгжүүлсэн гэдэг бол хууль зүйн талаасаа худлаа юм.
Парламентын манай улс төрийн хүчнүүдэд тухайлан, МАХН, АН-д парламентын олонхийн үйл ажилалгааг хязгаарласан ийм зохицуулалт таалагдана гэдэг эргэлзээтэй юм. Ялсан нь бүхнийг авна гэх Вестминстерийн энэ системд хоёр нам засгийн бүх эрхийг ганцаараа барихыг эрэлхийлж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн бооцоо бол гүйцэтгэх эрх мэдэл болж байдаг. Гэтэл зөвшилийн ардчиллын эрх зүйн зохицуулалтаар бол сонгуулийн бооцоо нь ердөө л засгийн газрыг байгуулахад оролцох хяналтын багц төдий болчих юм.
Энэ бүхнээс дүгнэвэл, зөвшилийн ардчиллыг тогтоохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай, харин Ингэхийн тулд парламентын намууд парламентын засаглалын хэлбэр, улс төрийн намын системийн асуудлаар нэгдсэн зөвшилд хүрсэн байх шаардлагатай нь харагдаж байна. Энэ бол өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэхэд тун зорилт юм.
Дүгнэлт
Сонгуулийн системийн өөрчлөлт нь намын систем, цаашдаа парламентын засаглалын хэлбэрт ч шууд нөлөөлнө.
Хэрэв сонгуулийн системийг мажоритар байдлаар, дундаа ялсан нь бүхнийг хожно гэх системийг хэвээр үлд хоёр намын системийг үргэлжлүүлэн хадгалая гэвэл төрийн намуудын хуульд өөрчлөлт хийж, намы төлөвшилийн асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай болно.
Хоёр намын системийг хадгалая гэсэн ч улс төрийн хүчний дахин хуваарилалт явагдах нь ч зайлшгүй юм. Учир не МАХН ба бусад нь гэсэн систем Монголын нийгмийн улс терийн дүр зургийг илэрхийлж чадахгүй байгаа бөгөө цаашдын хөгжилд нь чөдөр тушаа болж, магадгүй 1.5 намын системд хүргэж ч болзошгүй байна.
Хоёр намын систем нь төрийн эрх мэдэл төвлөрөхөд эрхгүй хүргэнэ. Иймээс төрийн төвлөрлийг тэнцүүлэн хянах иргэний нийгмийн хөгжил амин чухал юм.
Хэрэв сонгуулийн системийг пропорционал болгон соливол олон намын системд шилжих нь лавтай. Гэхдээ гагцхүү пропорционал бус ялсан нь бүхнийг хожно гэх мажоритар системээс бусад бүх хувилбар түүний дотор пропорционал, мажоритар системийг хослуулах хувилбар ч ижил дүнтэй байх биз.
Олон намын систем нь улмаар парламентын засаглалын шинэчлэлд хүргэх болно. Харин үүнд өнөөдөр оршин тогтнож буй намууд бэлэн эсэх нь эргэлзээтэй. Ямар боловч хоёр намын системээс олон намын системд шилжих үе, мен олон нам хоорондоо зөвшилцөх соёл төлөвших үе гэх мэтчилэн наад зах нь дахиад арав гаруй жилийн улс төрийн хэрүүл шуугиан өрнөх нь лавтай.
Иймээс энэ хувилбарт ч улс төрийн хүчний дахин хуваарилалт, иргэний нийгмийн хөгжил чухал ач холбогдолтой хэвээр байх болно гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
Монголын улс төрийн системийн цаашдын хөгжлийн стратегийг парламентын засаглалын хүрээнд авч үзэхэд ийм хандлага хараггдаж байна. Сүүлийн арван жилийн туршлагаас үзвэл Весттминстер маягийн улс төрийн эрх мэдлийн Төвлөрөл намын системийн төлөвшилд сөргөөр нөлөөлжээ. Харин ч парламентын засаглалыг сонгосон тулдаа Төв ази, Оросын ерөнхийлөгчийн засаглал шиг авторитари, дарангуй нийгэм рүү шилжин оролгүй өдий зэрэгтэй байна. Иймээс төрийн эрх аллийг цаашид задлах нь намын систем, цаашилбал, тогтвортой улс төрийн систем байгуулахад чухал нөлөөтэй билээ.
[1]Hatington Samuel.P. The Third Wave. Democratization in the Late Twentieth century University of Oklahoma Press. 1996.
[2]Чимид Б. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал. Улаанбаатар. Монгол улс 2002
[3] Чимид Б.Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал. Улаанбаатар. 2002.
[4] Remington, Thomas.F. Introduction; Parliamentary Elections and the Transition from Communism Parliaments in Transition Westview Press, Boulder, San Francisco Oxford. 1994. pp 1-28 орч
[5] Lijphart, Arend. Electoral Systems and Party Systems: A Study of Twenty Seve Democracies 1945-1990 Oxford University Press. 1995. 20, Дюверже Мори
Политические партии (Paris 1951) Академический проект Москва, 2000. 300
[6] “Siaroff Alan. Comparative European Party Systems: An Analysis of Parliamentary Elections Since 1945 Garland Publishing, Inc., New York, London. 2000. 81.
[7] Бямбаа Ч. Сонгуульд ялагдах цондон байсан. Өдрийн сонин. 2004. No 2801 (1722). 09 сарын 06.
[8] Scott Paul Internal Party Democracy (lecture). Zorig Foundation. Ulaanbaatar.2004
[9] Бямбаа Ч. Сонгуульд ялагдах цондон байсан. Өдрийн сонин. 2004 (1722). 09 сарын 06.
[10] Үүрцайх, Ц. Супер парламентын дарагуйлал 2002. Эрх зүй No 8-9 хи 194 үз.
[11] 5th International Conference of Newly or Restored Democracies Final Documents 2003 Ulaanbaatar, 2003. 84
[12] 35 Siaroff, Alan. Comparative European Party Systems: An Analysis of Parliamen-tary Elections Since 1945 Garland Publishing, Inc., New York, London. 2000. 81.
[13] Авторитар зүүний (Н.Энхбаяр), аядуу зүүний (Гончигдорж нар) нар), аядуу барууны (Багабанди нар), радикал барууны (Энхсай чиг шугамд оноогийн манай улс төрийн жигүүрүүд хуваагдаж боn жигүүр ямар ч сонгуульд өөрийн гэсэн төлөөлөлтэй байгааг үзвэл системд шилжсэний дараа тогтвортой нам болон төлөвшиж магадгүй юм.
[14] Liiphart Arend. Pattern of Democracy: Government Forms and Per Thirty Six Countries Yale University, New Haven and London. 1999. 31-47