Ч.Тамир
/МУИС-ийн Социологийн тэнхимийн багш/
Шинэ толь №48, 2004
Түлхүүр үг: Сонгууль, Нийгмийн сэтгэл зүй, Хөвдөг сонгогч, Ухуулга сурталчилгаа, Эрх баригч нам, Сонгуулийн савалгаа
Сонгуулийн өмнөх нийгэм сэтгэл зүйн хандлага ямар байсан вэ?
2004 оны 6-р сарын 27-ны шөнө олон хүн унтсангүй. Шөнийн нэг цаг: тойргуудаас сонгуулийн урьдчилсан дүн тодорхой болж, Эх орон-Ардчилал эвслийн нэр дэвшигч нар олонхи болж буй нь мэдэгдэж эхэллээ. Олон газар баярын уухай хашгирч, сонгуулийн ялалтаа тэмдэглэж байв. Маргааш өглөө нь сонгогчид МАХН хүчтэй цохилт амссаныг мэдээд нэлээдгүй гайхсан юм. Маш олон хүмүүс МАХН яагаад ийм цөөхөн суудал авсан бэ? хэмээн нэг нэгнээсээ асууж эхлэв. Олон ч таамаглал дэвшүүллээ. Энэхүү асуултанд нухацтай хариулт өгөхийн тулд сонгуулийн өмнөх нөхцөл байдалд анализ хийх шаардлагатай болох юм.
Сонгуулийн өмнөх үеийн дүр зураг
Сонгуулийн өмнө МАХН-ын рейтинг маш өндөр байлаа. Үүнийг маш олон байгууллагын судалгааны дүнгээс харж болно. Тухайлбал, БНСУХ-гийн хийсэн судалгаагаар МАХН- ын рейтинг 2004 оны 4 дүгээр сард 48 хүртэл хувьтай, эх орон-Ардчилал эвсэл 38 хувьтай байжээ. Энэ харьцаа сонгууль хүртэлх хугацаанд төдийлөн өөрчлөгдөөгүй гэдгийг Сант-марал сангийн судалгаа (2004 оны 6 дугаар сард МАХН 47 хувийн рейтингтэй, Эх орон-Ардчилал эвсэл 36 хувийн рейтингтэй, бусад 17 хувь нь сонгуульд шийдээгүй) харуулдаг. МУИС-ийн социологийн тэнхимийн дэргэдэх “Социологийн академи” судалгааны төвийн судалгаагаар ч гэсэн ойролцоо дүнтэй гарч байлаа. Сонгуулийг мажоритар системээр явуулж байгаа үед энэ байдал тойрог болгон дээр хадгалагдвал МАХН үнэмлэхүй ялалт авч болох байсан, аль эсхүл өөрчлөлт орлоо гэхэд сонгуулийн нийт тойргуудын тал нь хэвээрээ хадгалагдах үндэстэй юм. Чухам үүн дээр тулгуурлан манай олон судлаач, 2004 оны УИХ-ын сонгууль өмнөх сонгуультай ижил дүн гарна хэмээн таамаглаж байсан юм. Ингэхдээ сонгогчдод сэтгэл зүйн савалгаа үүсч болзошгүй байсан, хүчний хэт давамгай байдал эсрэг ур дүнг үзүүлэх магадлал бий зэргийг харгалзаагүй. Хамгийн сонирхолтой нь маш богино цаг хугацаанд буюу сонгуулийн сүүлчийн 10-14 хоногт сонгогчидод сэтгэл зүйн давалгаа үүссэн.
Сонгуулийн савалгаа гэж юу вэ?
Үүнийг сонгогчдын (ихэнхидээ хөвдөг сонгогчдын) намыг дэмжих хандлага огцом өөрчлөгдөх сэтгэл зүйн нарийн төвөгтэй үзэгдэл гэж тодорхойлж болох юм. Ийм савалгаа 1996 оны УИХ-ын болон түүний дараа болсон орон нутгийн сонгуулийн үед лүүсч байсныг санах хэрэгтэй болов уу. Чухам үүнээс хойш сонгогчдын санал харьцангуй тогтвортой байж ирснийг сүүлийн 8 жилд МАХН бүх шатны сонгуульд ялж ирснээс харж болно. Энэ үзэгдэл 2004 оны сонгуульд дахин үүсч, сонгуулийн дүнд багагүй нөлөөг үзүүллээ. Мэдээж үүнийг хөөрөгдөх нөхцөл бол манай сонгуулийн тогтолцоо мөн.
Хэний санал өөрчлөгдсөн бэ?
Нийт сонгогчдын санал өөрчлөгдсөн үү?, ямар хүмүүсийн санал савалсан бэ?, тэд яагаад намыг дэмжих хандлагаа өөрчилсөн бэ?, хэрвээ та дээрх асуултад хариулж чадвал сонгуулийн бүх нууцыг тайлах түлхүүрийг атгалаа гэсэн үг. Ингэхийн тулд өнөөгийн сонгуулийн тогтолцооны нөлөөллийг тооцох учиртай. Тиймээс энэ асуултад бид хөвдөг сонгогчдын санал савалсан нь сонгуулийн үр дүнг өөрчилсөн гэж хариулах гэж байна. Сонгуулийн дараа МАХН нийт сонгогчдын 48.9 хувийн саналыг, Эх орон-Ардчилал эвсэл 44.6 орчим хувийн саналыг авсан нь тодорхой болсон. Бодит байдал дээр бол хөвдөг сонгогчид 100 хувь нэг талд саналаа өгнө гэж байхгүй л дээ. . Гэхдээ үүнийг оруулж нарийн тооцоолол хийлгүй барагцаалахад МАХН өөрийн хувийг авсан, харин эвсэл өөрийн талынхаас гадна хөвдөг сонгогчдын саналыг нэмж чаджээ.
Хөвдөг сонгогч гэж ямар сонгогчийг хэлдэг вэ?[1]
“Хөвдөг сонгогчид” -Аль нэг нам хүчнийг шууд дэмждэггүй, сонгуулийн кампанит ажлын хугацаанд шийдвэрээ гаргадаг сонгогчдыг ийнхүү нэрлэдэг. Тэд улс төрийн төрөл бүрийн реклам сурталчилгаа, сонгуулийн кампанит ажил, лидерийн имижмэйкинг, мөн найз нөхөд, гэр бүл, аав ээжийнхээ зөвлөгөөг дагах зэрэг ер нь янз бүрийн хүчин зүйлийг харгалзан саналаа өгдөг. Сонгуулиас бусад үед төвийг сахидаг. Тогтсон үзэл бодол байхгүй тул хаашаа ч холбирч мэднэ. Ялангуяа, нийгмийн хамтын зан үйл тэдэнд нөлөөлдөг. Ийм хүмүүстэй та өдөр тутам байнга тааралдана. Саналаа өгч үзээгүй оюутан залуугаас эхлээд мөрийн хөтөлбөрийг нь уншиж байж шийддэг прагматик бизнес эрхлэгчид, төсвийн ажилтан бүсгүй, юм бүхэнд шүүмжлэлтэй ханддаг төслийн мэргэжилтэн зэрэг олон янзын оролцогч бий. Гэвч тэд сонгуулийн дүнг шийддэг тул улс төрийн хүчний суртал ухуулгын бай болдог. Тэд сонгуульд нэг намыг дэмжээд дараа нь маш хурдан болих нь элбэг тохиолдоно. Тийм ч учраас сонгууль хөвдөг сонгогчдоос маш их хамаардаг. Ямар боловч миний бие сонгуулийн статистикийг судалсны үндсэн дээр сонгуулийн тойргуудын 60 хүртэл хувь нь савлаж болзошгүй байна гэсэн дүгнэлтийг хийж байсан.
Сонгогчдод ямар хүчин зүйл нөлөөлсон вэ?
Сонгуулийн дүн олон хүний гайхшлыг төрүүллээ. МАХН-ыг парламентад олонхи болно гэж бодож байсан хүмүүс МАХН яагаад ялагдсан бэ? гэж өөр зуураа ярилцахын сацуу гайхаж, баярлаж, цочирдсон байлаа. Үнэхээр 10000 төгрөгний мессеж эвслийг ялуулахад хүргэв үү? Аль эсхүл зүгээр л сайн PR-чид бүх юмыг шийдсэн юм уу? Сонгуулийн дүнг зөвхөн дээрх зүйлсээр хялбарчлан хариулбал бодит байдлаас хэтэрхий холдох бөгөөд сонгуулийн үйл явцыг нийгэм-сэтгэлзүй, улс төр, псефологи (сонгогчдын саналаа хэрхэн өгөхийг судалдаг шинжлэх ухаан)-ийн үндэстэй нь нарийвчлан шинжлэх шаардлагатай юм. Тийм ч учраас сонгуулийг анхааран судалдаг судлаачийн хувьд та бүхэнтэй саналаа солилцох хүсэлтэй байна.
Эвсэл сонгуульд олон суудал авахад олон хүчин зүйл нөлөөлсөн. Гэхдээ эдгээрээс МАХН-ын үйл ажиллагаатай холбоотой хамгийн гол хүчин зүйлсийг нэг бүрчлэн тайлбарлахыг хичээе.
Нэгдүгээрт: Дархан аваргын амжилтаас шинэ сонголт MAXн сонгуульд ялагдал хүлээхэд нөлөөлсөн ерөнхий хүчин зүйл бол залхах сэтгэл зүй байлаа. Сонгогчид яагаад залхсан бэ? Чухамдаа 1996 оноос хойшхи бүхий л сонгуульд МАХН дангаараа ялалт байгуулж иржээ. Тухайлбал, 1996 оны орон нутгийн сонгууль, 1997 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 1997 оны Завханы нөхөн сонгууль, Төв аймгийн нөхөн сонгууль, Дарханы нөхөн сонгууль, 2000 оны УИХ-ын сонгууль, 2000 оны орон нутгийн сонгууль, 2001 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2002 оны Завханы нөхөн сонгууль, Булганы нөхөн сонгууль, Төв аймгийн нөхөн сонгууль гэх мэтчилэн 10 гаруй сонгуульд ялалт байгуулаад байлаа. Бүтэн найман жил үргэлжилсэн энэ дархан амжилтын цаана зөвхөн нэг сонголтоос татгалзах амьсгал бий болоод байв. Үүнийг Б.Бат-Эрдэнэ аваргыг бүгд л хүндэтгэдэг мөртлөө 10 түрүүлсний дараа өөр хүн түрүүлэхэд тэр жилийн наадам сайхан болсон тухай жилийн турш ярьдагтай зүйрлэж болох юм. Сэтгэл зүйн залхах үйл явцыг шинэ сонголт гэсэн үг соронзон мэт татсан. Мэдээж газар сайгүй ерөнхийлөгчийн анх хэлсэн энэ үгээр бамбай хийн эвслийн ухуулга сурталчилгааны ажил явагдаж, шинэ сонголт, шинэ имиж, шинэ хүн, шинэ хүчин, шинэ бодлого гэсэн утгаараа хүмүүст таалагдаж байв.
Түүнчлэн, МАХН сонгогчдыг залхаасан дараагийн нэг үндэслэл бол хэт тэнцвэргүй реклам сурталчилгааны ажил байлаа. Бүхий л телевизээр өдөр шөнөгүй явах рекламны роликууд, газар сайгүй тавьсан том самбарууд тус болох биш ус болсон хэмээн ярилцаж байгаа нь оргүй зүйл бас биш юм. Үүнийг дараа дэлгэрүүлэн тайлбарлах учраас Ингээд түр орхиё.
Хоёрдугаарт: Нэг намын давамгайллаас улс төрийн хүчнүүдийн тэнцвэр
“Эх орон-Ардчилал” эвсэл парламентад харьцангуй олон суудал авсан дараагийн шалтгаан бол улс төрийн хүчнийг тэнцвэржүүлж, харилцан хяналттай байлгах гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл байв. Чухамдаа тэнцвэргүй сонгуулийн сурталчилгаа МАХН-ын дэмжигчид, мөн талтай ханддаг хөвдөг сонгогчид бүгд МАХН-ыг ялна гэж гүн итгэхэд хүргэсэн юм. “Социологийн академи” төвийн судалгаанаас сонгогчдын 65 орчим хувь нь МАХН сонгуульд ялна гэж хариулсан нь үүний нотолгоо болж өгнө. Үүнтэй холбоотой дараахь сэжим үүссэн байна. Хаашдаа МАХН ялах юм чинь би нөгөө талд өгнө, сөрөг хүчин ядахдаа үгээ хэлэх хүртэл хэмжээнд хүмүүс гараад ирээсэй гэсэн хүсэл эсрэг санал өгөхөд хүргэсэн. Ингэж эсрэг санал өгсөн нь зодуулж байгаа хүүхдийг буруутай байсан ч өмөөрдөг монгол хүний менталитеттай холбоотой. Мэдээж энэ бүхний цаана харилцан хяналттай байх ёстой, нэг намын дарангуйлал хэт ихэслээ, МАХН хэт давамгайлаад байна гэсэн санаанууд парламентад байгаа улс төрийн хүчнийг тэнцвэржүүлэх хэрэгтэй гэсэн бодол, дүгнэлтүүд хүчтэй сөрөг хүчний төлөө саналаа өгөхөд хүргэжээ. Ардын баатар Гүндалай ч үгээ хэлэг, ардчилсан хүчин ядаж бүлгийн хэмжээнд суудалтай байг, намчирхаж гишүүнчлэлээр ажлаас халахыг зогсоох хэрэгтэй гэж фокус судалгаанд оролцсон хүмүүс хариулж байлаа. Дурдсан ийм үзэл бодол сонгогчдын нэлээд хувийг ялангуяа, сонгуулиас бусад үед төдийлөн аль нэг намыг хатуу дэмждэггүй хөвдөг сонгогчид бүгд Ардчилсан хүчний төлөө саналаа өгөхөд хүргэжээ.
Мөн эдгээр сонгогчдоос гадна Ерөнхийлөгчийг дэмждэг хатуу фанатик хэсгийн саналыг МАХН алдсаныг тэмдэглэх хэрэгтэй. Сонгуулийн өмнөхөн Ерөнхийлөгч МАХН хоёр шинэ сонголт үгнээс өөр хоорондоо бичиг хаялцан үүнийг нь хэвлэлээр цацаж багагүй шуугиан үүссэн. биш ус болсон хэмээн ярилцаж байгаа нь оргүй зүйл бас биш юм. Үүнийг дараа дэлгэрүүлэн тайлбарлах учраас Ингээд түр орхиё. Хоёрдугаарт: Нэг намын давамгайллаас улс төрийн хүчнүүдийн тэнцвэр “Эх орон-Ардчилал” эвсэл парламентад харьцангуй олон суудал авсан дараагийн шалтгаан бол улс төрийн хүчнийг тэнцвэржүүлж, харилцан хяналттай байлгах гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл байв. Чухамдаа тэнцвэргүй сонгуулийн сурталчилгаа МАХН-ын дэмжигчид, мөн талтай ханддаг хөвдөг сонгогчид бүгд МАХН-ыг ялна гэж гүн итгэхэд хүргэсэн юм. “Социологийн академи” төвийн судалгаанаас сонгогчдын 65 орчим хувь нь МАХН сонгуульд ялна гэж хариулсан нь үүний нотолгоо болж өгнө. Үүнтэй холбоотой дараахь сэжим үүссэн байна. Хаашдаа МАХН ялах юм чинь би нөгөө талд өгнө, сөрөг хүчин ядахдаа үгээ хэлэх хүртэл хэмжээнд хүмүүс гараад ирээсэй гэсэн хүсэл эсрэг санал өгөхөд хүргэсэн. Ингэж эсрэг санал өгсөн нь зодуулж байгаа хүүхдийг буруутай байсан ч өмөөрдөг монгол хүний менталитеттай холбоотой. Мэдээж энэ бүхний цаана харилцан хяналттай байх ёстой, нэг намын дарангуйлал хэт ихэслээ, МАХН хэт давамгайлаад байна гэсэн санаанууд парламентад байгаа улс төрийн хүчнийг тэнцвэржүүлэх хэрэгтэй гэсэн бодол, дүгнэлтүүд хүчтэй сөрөг хүчний төлөө саналаа өгөхөд хүргэжээ. Ардын баатар Гүндалай ч үгээ хэлэг, ардчилсан хүчин ядаж бүлгийн хэмжээнд суудалтай байг, намчирхаж гишүүнчлэлээр ажлаас халахыг зогсоох хэрэгтэй гэж фокус судалгаанд оролцсон хүмүүс хариулж байлаа. Дурдсан ийм үзэл бодол сонгогчдын нэлээд хувийг ялангуяа, сонгуулиас бусад үед төдийлөн аль нэг намыг хатуу дэмждэггүй хөвдөг сонгогчид бүгд Ардчилсан хүчний төлөө саналаа өгөхөд хүргэжээ. Мөн эдгээр сонгогчдоос гадна Ерөнхийлөгчийг дэмждэг хатуу фанатик хэсгийн саналыг МАХН алдсаныг тэмдэглэх хэрэгтэй. Сонгуулийн өмнөхөн Ерөнхийлөгч МАХН хоёр шинэ сонголт үгнээс өөр хоорондоо бичиг хаялцан үүнийг нь хэвлэлээр цацаж багагүй шуугиан үүссэн. Мэдээж сөрөг хүчин Ерөнхийлөгчийн шинэ сонголт гэсэн үгийг сурталчилгааны нэгэн цөм болгон ашигласан. Үүнтэй холбоо МАХН болон Ерөнхийлөгчийн хооронд үл итгэлцэл үүс бөгөөд МАХН Ерөнхийлөгчийг хүртэл дарамталж бай гэсэн ойлголт хүмүүст тогтжээ. Үүний үр дүнд Ерөнхийлөгчид итгэдэг хэсгийн санал эргэхэд хүрсэн. Эн, онцлон тэмдэглэхэд манай улсад ажиглагддаг нэгэн зу бол төрийн бүхий л институтын дотроос Ерөнхийлөгчий рейтинг бусдаасаа ямагт илүү байдаг нь сонирхолтой бөге судлууштай асуудал юм. Ер нь Багабанди өөрийн у төрийн капиталаараа (өөрийн хувийн шинж чанар ба Ерөнхийлөгчийн институт) цөөнгүй дэмжигчидтэй бөгөөд ямар ч судалгаанд тэрээр топ улс төрчдийн эхний гурван байранд ордог. Үүнийг тооцоолоогүй нь саналын алдагдал гэж нэрлэж болох бөгөөд бодлогын шинжтэй бас нэгэн алдаа юм.
Дээр дурдсан олон үйл явцтай холбоотой хөвдөг сонгогчдын намд талтай хандах хандлага ба тэдний нэр дэвшигчийн сонголт хоёрын хооронд зөрчил үүсч сонголтын парадокс гэж хэлж болохуйц зүйл энэ удаагийн сонгуульд ажиглагдлаа.
Гуравдугаарт: Өрөмтэй бялууны бялуурал Энэ удаагийн сонгуульд эвсэл 38 суудал авахад нөлөө үзүүлсэн маш том хүчин зүйл бол хэт нэг талыг барьсан тэнцвэргүй сурталчилгаа байлаа. Товчоор хэлэхэд МАХН-ын сурталчилгаанд гурван янзын алдаа гарсан гэж дүгнэж болно. Үүнд:
нэгдүгээрт, сурталчилгааны агуулга буруу байсан,
хоёрдугаарт, сурталчилгааны хэмжээ, давталт ихэдсэн,
гуравдугаарт, МАХН-ын сурталчилгаа хэт эрт өндрөө авсан.
Одоо дэлгэрүүлэн тайлбарлах гэж үзэе.
МАХН + ЭНХБАЯР
Сонгогчдыг МАХН реклам сурталчилгааны ажлаараа өдөр шөнөгүй нүдлээ. Хаашаа л харна намын даргын зураг. МАХН-ын реклам. Гэтэл сурталчилгаа агуулгын хувьд намын даргаараа фон хийсэн явдал монголчуудын сэтгэл зүй, менталитетийг мэдэхгүйтэй шууд холбоотой байсан биз
Учир нь бүтэн 4 жилийн турш өдөр бүр зурагтаар харж, ярьж байсан хүнийг дахин давтсанаар залхах хандлага улам бүр хүчтэй болсон. Хэвлэлийн хүрээлэнгийн сонгуулийн нэг долоо хоногт хийсэн телевизийн судалгаагаар хамгийн олон сурталчилгаа хийсэн нэр дэвшигчдийн нэгэнд Н.Энхбаяр орсон байдаг. Телевиз, радио, бүх сонин, бүх газраас МАХН- ын даргын зургийг харж болохоор байлаа. Уг нь МАХН-ын даргын рейтинг сүүлийн 4 жилд топ улс төрчдийг ямагт тэргүүлж ирснийг иш үндэс болгосон бололтой. Зөвхөн сонгуулийн өмнө явуулсан Социологийн академи, БHОУХ, Сант-марал сан зэрэг байгууллагуудын судалгаагаар Н.Энхбаяр бусдаасаа хол тасархай тавиас дээш хувьтай тэргүүлж байв. Гэвч энэ нь үр дүнтэй болсонгүй. Тийм ч учраас сонгогчдын хувьд эвслийн нэр дэвшигчид ховор бараа шиг сонин содон байлаа.
Үүний зэрэгцээ МАХН-ын ухуулга сурталчилгааны ажил нь шинэ МАХН-ыг бус, харин ч хуучны МАХН-ыг санагдуулсан сурталчилгаа давамгайлсан. Сөрөг хүчин ч үүнийг чадварлагаар ашиглахаа мэдэлгүй яахав. Чухамдаа эвслийн сонгуулийн уриа нь “Өнөөдрийн дарамтыг арилгая, Орх гэрийг тэтгэе” гэснээс үүнийг харж болно. Сонгогчидод төрөл бүрийн татвар, төсвийн босоо удирдлагын тухай хууль, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хатуу хяналт, хэт намчирхах хандлага, төрийн албан хаагчдын айдас гээд л олон зүйл сэтгэлд нь хоногшсон байв.
Мөн МАХН бол таны нам, миний нам гэсэн уриа нь сонгогчдын хувьд намыг өөртэйгээ адилтгадаг гэсэн үзлээр талдаа татах гэсэн онолын үндэстэй бодлого байсан. Зарим тодорхой бүлэгт тухайлбал, МАХН-ыг хатуу дэмжигчдийг барьж байхад энэ бодлого хамгаалалт болсон бол бусад бүлэгт ялангуяа, хөвдөг сонгогчдыг татах хүчин зүйл болж чадаагүй. Намын энэ ерөнхий сурталчилгаа 2000 онд ялалтын үндэс болж, нэр дэвшигчдийг дээш нь татаж байсан бол 2004 онд огтхон ч тохирсонгүй.
Баабарын доз
Сонгуулийн өмнө Баабар ямар нэгэн юмны доз хэтрэнэ гэж байдаг хэмээн бичсэн байдаг Хэвлэлийн хүрээлэнгийн судлаачид телевизийн ил болон далд захиалгат сурталчилгааг судалж үзэхэд МҮТ-ийн нийт сурталчилгааны 70.36 хувийг, TV5-ийн цагийн 66.93 хувийг, UBS-ийн 81.6. TV9-ийн цагийн 97.48 хувийг зөвхөн МАХН- сурталчилгааг нэвтрүүлжээ. Соросын сангийн санхүүн тэй Мониторингийн судалгаагаар сонгуулийн эхний 4 до хоногт үндэсний радиогийн сурталчилгааны цагийн хувийг МАХН-ын сурталчилгаа дангаараа эзэлжээ. Үүнд: сонин, том самбаруудыг нэмэх хэрэгтэй. Сант-ма сангийн судалгаагаар манай сонгуулийн тойрогт МАХН- сурталчилгаа илүү эрчимтэй явагдаж байна гэж 71 хувь хариулсан зэргээс сурталчилгааны кампанит ажил хэр зэр далайцтай явагдсан гэдгийг харж болно. Оросын судлаачид ч сурталчилгааны давталт, цар хүрээ, хэт их байгааг анхааруулсан байдаг. Үнэхээр ч сайн хүн өөрийгөө буру хүмүүст би сайн гээд хэлээд байвал хүмүүс харин ч эсрэгээр нь муу талыг нь хараад эхэлдэгтэй ижил. Нөхцөл байдал ийм байхад хувьсгалт намыг хэтрүүлээд магтахаар Хегелийн хэлснээр “юм үзэгдэл эсрэг талдаа очихоороо өөрийгөө үгүйсгэдэг” гэдэг шиг юм боллоо. Үлгэрлэвэл бялуунд дуртай хүнийг 10 ширхэгийг ид гэж бялууруулж орхисонтой төстэй. Ямар сайндаа оросын судлаачид судалгаа хийгээд МАХН, түүний нэр дэвшигчийн рекламаас сонгогчдын ихээхэн хэсэг буюу 35 хувь нь залхаж байна. Түүгээр ч үл барам МАХН-ын талынхны 31 хувь нь рекламнаас уйдаж байна хэмээн дүгнэх вэ дээ. Хэрвээ үүнийг яг эсрэгээр нь хийж, сөрөг хүчний намуудад ахиухан цаг өгөөд өөрсдийгөө муулуулсан бол МАХН олонхи болох ч магадлал байсан.
Уралдааны гараа
МАХН-ын сурталчилгааны тактик шууд маш их хүчээр гараагаа эхэлсэн нь буруу болов. Учир нь хэт эрт, өндөр авсан сурталчилгааг хэвээр нь барихад маш хэцүү юм. Тийм учраас олныг шуугиулсан шоугаар эхэлсэн сурталчилгааг дараагийн ажлууд нь гүйцэж чадахгүй байсан, аажмаар унаж эхэлсэн. Яг үүнтэй ижил жишээ: 2001 онд Р.Гончигдорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад үүсч байсан түүх бий.
Эцэст нь сурталчилгааны ажлаараа МАХН өөрийн рейтингээ хэвээр нь барьж чадсан бол эвсэл өөрийн дэмжигчид дээр нэмж хөвдөr сонгогчдын саналыг авч чадсанаар ялалт байгуулах бололцоо бүрджээ. Ямар боловч 2004 оны сонгууль хэвлэл мэдээллийн хэрэгслийг ингэж хэт хүчтэй хянах нь сөрөг үр дүнг авчирч болно гэдгийг харуулсан сургамжтай сонгууль боллоо.
Дөрөвдүгээрт: Намыг харах хандлагаас бие даагчид Энэ удаагийн сонгуульд хүний нь харж саналаа өгөх хандлага цөөнгүй сонгогчдын хувьд шийдвэрлэх хүчин зүйл байлаа. Мэдээж эдгээр хүмүүсийн ихэнхи нь хөвдөг сонгогчид боловч мөн хувьсгалт намын фенүүд, ардчиллыг дэмжигчдийн хувьд ч гэсэн энэ хамаатай байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Хөвдөг сонгогч, мен МАХН-ын фанатикуудын хувьд ч гэсэн сонгуульд хүнийг нь харна гэсэн суурь зарчмыг баримталсан бөгөөд энэ нь эвсэл сонгуульд олон суудал авах бас нэгэн үндэс боллоо. Энэ хандлага зөвхөн 2004 оны сонгуульд гэнэт үүссэн зүйл биш ч гэсэн анх удаа 3 нэр дэвшигч бие даан сонгогдсоноор онцлог. 1992 онд Зуунай агсан, 2000 онд Гүндалайн ялалтанд нутгийн хүүгийн хүчин зүйл товойн ялгарсан бол, 2004 онд Эрдэнэт, Улаанбаатар зэрэг хот суурин газарт ялалт байгуулсан нь хувь хүний хүчин зүйл нөлөөлсөнд байв. Бие даагчид улсын хэмжээгээр 3.07 хувийн санал авсан нь муухан намуудаас илүү гарчээ. Хэдийгээр ингэж хувь хүнийг нь харж санал өгөх явдал сонгогчдын дунд тархах шинжтэй байгаа ч сонгогчдын зан үйлийг тайлбарлах түлхүүр дангаараа болж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Ямар боловч бие даагчид их хуралд ихээхэн үүрэг гүйцэтгэх ба цаашид ч гэсэн олон хүмүүсийг бие даан улс төрд орох өргөн боломж бий гэдэг итгэл найдварыг төрүүллээ.
Түүнчлэн хувь хүнийг нь харж саналаа өгөх хэрэгтэй гэдгийн цаана бизнес эрхэлдэг, хүмүүст бодитой тусалж, юм бүтээж чадах хүнийг сонгох хэрэгтэй гэсэн мессеж олон түмний сэтгэлийг дагуулж байв. Үнэхээр ч тэд наад зах нь нэг тоглоомын талбай барина, эмнэлэгтэй болгоно, цаашилбал хүүхдийн 10000 төгрөгийг нам нь ялагдсан ч хувиасаа чадна гэж сонгогчид төсөөлж байсан нь эвслээс дэвшигчдийн тал хувь нь бизнесменүүд байсантай таар Эвслийн ухуулагч нар МАХН бол тэртэй тэргүй сайн гэхдээ одоо хүнийг нь харах хэрэгтэй. Тэгвэл бид амьдрал улам сайжрах болно хэмээн уриалж байсан нь о хүний саналыг эргүүлэхэд хүргэсэн.
Тавдугаарт: 10000 > (Мянганы зам + Оросын өр) + 100000 Улс төрийн хоёр гол хүчний мессеж нь хүүхэд бүрд өгөх 10000 төгрөг, түүнээс улбаалсан төрсөн хүүхэд бүрд өгөх 100000 төгрөг байлаа. Ардчилсан хүчин түрүүлж хөзрее дэлгэж тоглолтын санаачлагыг авсан. Энэ бол М.Энхсайхн менежмент, дадсан үйл ажиллагаа юм. Чухамдаа 1996 онд ч гэсэн тэр түрүүлж эхэлж байсан. 1980-аад онд Америкт америк хүн бүрд 1000 доллар гэж уриалж байсантай ижил мессежийг дэвшүүллээ. Хамгийн гол нь МАХН эвслийн ана дүрмээр нь тоглолтонд нь татагдан орж түүнийг дарахын тулд араас нь ажиллах хэрэгтэй болсон, улмаар янз бүрийн зүйл амлаж гарах нь тэр. Ингэхгүйгээр Мянганы зам, Оросын өр, МАХН социнтернд элссэн зэрэг нь үнэхээр хүмүүст биетэй очиж наалдах амлалт болж өгч чадахгүй байлаа.
Харин эвслийн менежерүүд өөрсдийн сурталчилгааг ажиглагдамгүй байдлаас эхлүүлээд аажмаар өсгөж яг сонгуулийн өмнөх 10 хоногт дээд цэгт тулгаж чадсан явдал бол үнэхээрийн том амжилт байв. Үүний төлөө тэдэнд баяр хүргэх хэрэгтэй болов уу. Энэ шулуун шугаман өсөлт нь барианд сайн орж ирдэг морийг санагдуулж байсан бол МАХН гараа сайтай мөртлөө бариа муутай уралдлаа. Хэрвээ МАХН-ын нэр дэвшигч нар намтайгаа зууралдалгүй өөрийн имижийг гаргаж өрсөлдсөн бол амжилт олох бололцоо байсныг хэлэх хэрэгтэй. “Социологийн академи” төвийн судалгаанаас үзвэл сонгогчдын дийлэнхи нь эвслийн 10000-ын амлалтанд төдийлөн итгэхгүй байлаа. Энэ нь дараахь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, эвслийг ялна гэж бодоогүй, хоёрдугаарт, 10000 төгрөгийн эдийн засгийн тооцоонд эргэлзэж байлаа. Сонгогчид монголчууд олон хүүхэдтэй, энэ олон хүүхдэд сар бүр өгөх тэр их мөнгө улсад байгаа юмуу. Тэгвэл ядаж тэтгэвэр тэтгэмжээ нэмчихэж яагаад болдоггүй юм бэ? хэмээн өвөр зуураа хэлэлцэж байв. Хувьсгалт намынхан ч энэ мессежийг унтраахын тулд бүх түвшинд ажиллаа. Тиймээс эвслийнхэн гол уриа болсон 10000 төгрөгийн сул талыг дарахын тулд ихээхэн хичээсэн юм. Үүний тулд энэ чинь өдрийн нэг талхны мөнгө, итгэлийн мөнгө бидний ирээдүй, би удахгүй 18 хүрнэ, таны үзэгний узуурт Монголын сая хүүхдийн хувь заяа байна, өгөх хүнд арга нь олдоно гэх мэтчилэнгийн уриа, хэллэгийг сонгогчдод хүргэж плакат, анонс, телевиз радиогийн сурталчилгаа явуулж байв. Мөн сонгогчдод итгэл үнэмшил төрүүлэхийн тулд гурван намын даргын гарын үсэгтэй 10000 төгрөгний батламжийг хүүхдийн овог нэрийг нь бичин тарааж, итгэлийн мөнгөний хуулийн төслийг хүртэл боловсруулсан юм. Дурдсан үйл ажиллагаа сонгогчдод багагүй үр нөлөө үзүүлсэн.
2004 оны туршид явуулсан бүхий л судалгаагаар хамгийн тулгамдсан асуудлаар ажилгүйдэл, ядуурал, архидалт, боловсрол зэрэг асуудлууд нийт иргэдийн сэтгэлийг эмзэглүүлж байлаа. Чухамдаа хүүхдэд өгөх 10000 төгрөг нь эдгээр асуудлын бараг ихэнхийг шийдэж байсан учраас сонгогчид үнэн бол сайхан л сонсогдож байна гэж эргэлзэж бас горьдож байлаа. 2004 оны сонгуулийг өмнөх сонгуулиудтай харьцуулбал ухуулга сурталчилгааны хүч тэнцвэргүй дайн болсон гэдгийг онцлох хэрэгтэй. МАХН асар их мөнгөөр тоглолтыг удирдахыг оролдсон ч амжилт олсонгүй. Наад зах нь энд тэндгүй наасан том самбарыг авахын тулд эзэмшдэг компаниудыг нь шахсан нь бас л нэрмээс боллоо. Хоёр ч удаа нүсэр шоу хийсэн ч сурталчилгаа дээгүүрээ л ерөнхий фоноороо хөвөөд л, нисээд л байлаа. Харин энэ үед эвслийнхэн өрх бүрд, хүн болгонд тулж, сонгуулийн хэсгийн хороо болгоныг анхаарч доогуур ажиллаж амжилтыг авчрав.
Ямар боловч өрсөлдөгч нарын аль алинд нь сурталчил- гаагаа өөрийн гэсэн дүр төрхтэй явуулж чадсан хүмүүс ялалт байгууллаа. Үүнд мэдээлийн бүхий л сувгийг ашигласан С.Батболдоос эхлээд өргөн олон нийтэд төдийлөн ажиглагдахгүйгээр өөрийн ухуулга сурталчилгааны ажлыг хамгийн үр дүнтэй явуулсан С.Амаржаргал нарыг дурдаж болох юм. Сонирхуулахад хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар С.Батболд хамгийн их сурталчилгаа хийл хүнээр тодорсон билээ.
Орчин үеийн өнөөгийн Монголын нийгэмд жижиг бизнесменүүд маш их нөлөөтэй байгаа гэдэг нь ойлгом Гэтэл 2004 оны сонгуульд МАХН-ын явуулж байгаа бол үйл ажиллагааг хамгийн ихээр эсэргүүцэж байсан хүмү бол хувиараа аж ахуй эрхлэгчид, ба жижиг дун бизнесменүүд болоод байв. Газрын асуудал, хүнд суртлын асуудал, авилгалын асуудал, татвар, архины худалдаа төрөл бүрийн лиценз, шөнийн дэлгүүр, Нарантуул захын худалдаа, жижиг түц, микроавтобусны шугам, түрээс зэрэг нь олон хувийн аж ахуй эрхлэгч нарын бизнесийн эрх ашгийг эрх баригч намын бодлого шууд ба шууд бусаар хөндөхөд хүргэсэн. Эдгээрээс ганцхан зүйлийг нь жишээ болгон тайлбарлая. Шөнийн 12 цагаас хойш архи зарахыг хориглосон, шөнийн дэлгүүр, архины дэлгүүр, баар рестораны эздийн орлогыг шууд хаасан. Үүнийг орон нутгийн удирдлага улам дэврээж сар бүрийн 27-нд архи заруулахгүй, долоо хоногийн тав дахь өдөр болгон архи заруулахгүй журмыг гаргаж байв. Хуучны хяналтыг санагдуулсан энэ арга хэмжээний үр дүнд хичнээн хүн архи уухаа байсныг хэн ч хэлж чадахгүй боловч олон бизнес эрхлэгчийн болон хэрэглэгчдийн эрхийг хааснаар сонгуульд саналаа өгөхөд нь сөрөг нөлөө үзүүлсэн. Энэ нь боловсролтой хүмүүсээр дамжуулан бусдад нөлөө үзүүлдэг барууныхны бодлого лугаа ижил бөгөөд аж ахуй эрхлэгчдийн санал эргэсэн нь цаашаагаа цөөнгүй хүнд нөлөө үзүүлж маш аюултай хүчин зүйл болсон. Ингэж жижиг дунд бизнес эрхлэгчдийг дарамтлах явдал зөвхөн Улаанбаатарт ч бус хөдөө орон нутагт түгээмэл байлаа. Хөдөө орон нутагт засаг дарга юм уу эсхүл нөлөө бүхий нэг л хүн, нэг гэр бүлийн бизнес цэцэглэж архины лиценз, дэлгүүрийн сүлжээ, олборлох эрх зэргийг хатуу хяналтандаа авчээ. Олон газарт орон нутгийн удирдлагын буруу үйл ажиллагаа сонгуульд МАХН ялагдал хүлээхэд нэрмээс болсон. Тухайлбал, Баян-Өлгийн гурван тойрогт бүгдэд нь Эвслийн нэр дэвшигчид ялалт байгуулж түүхэндээ эргэлт хийсэн нь орон нутгийн удирдлагын үйл ажиллагаатай шууд холбоотой явдал байв.
Эрх баригчдын эл алдаатай бодлогыг “Эх орон-Ардчилал” авслийнхэн онцгой анхаарч сонгогчдод танилцуулсан 21 avйлийнхээ 4-т шууд бизнес эрхлэгчдэд зориулсан амлал- туудыг дэвшүүллээ. Мэдээж МАХН-д энэ талаар сэтгэлд хоногшсон тодорхой амлалт байсангүй.
Дараагийн нэг томоохон бүлэг бол эмзэг бүлгийнхэн байлаа. Тэд амлаж байсантай харьцуулбал тэтгэврийг бага нэмсэн, өнгөрсөн хугацаанд бидний амьдрал сайжирсангүй тийм ч учраас одоо МАХН-ыг дэмжихгүй гэсэн байр суурийг хатуу илэрхийлж байлаа. Тооны хувьд маш олон эдгээр хүмүүсийн саналыг татахын тулд сонгуульд нэр дэвшигчид төрөл бүрийн арга хэрэглэж байсан, тэд ч эцсийн бүлэгт сонгуулийн үр дүнг шийдвэрлэхэд багагүй нөлөөг үзүүлсэн. Дээрх хоёр бүлгээс гадна ардчилсан хүчнийг эхнээс эцэст хүртэл дэмжиж ирсэн партизануудыг дурдах хэрэгтэй. Олон үйл явдлын гар хөл болж чухамдаа үхэхээс бусдыг үзсэн эдгээр хүмүүс 2004 оны сонгуульд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Зургаадугаарт: Сонгуулийн булхай ба хэдхэн саналын ялалт
Энэ удаагийн сонгууль хэзээ хэзээнээс илүү их булхайтай боллоо. Хэзээ хэзээнээс илүү гэдгийн учир нь өмнө нь огт хийдэггүй гэсэн үг бус харин энэ удаагийн сонгуульд өрсөлдсөн хоёр нам хоёулаа зохион байгуулалттай булхай хийсэн явдал байлаа.
Сонгуулийн дүнг санаатайгаар өөрчлөх оролдлого, чармайлтаар санал авалтад нөлөөлөх үйлдэл буюу эс үйлдлийг сонгуулийн булхай гэдэг. Энэ оролдлого нь сонгуулиас өмнө, сонгуулийн кампанийн явцад, санал авалтын үеэр мөн санал тоолоход, тэр ч байтугай сонгуулийн дүнг мэдээлэх үед илэрч болдог.
Сонгууль өнгөрсний дараа намууд хэн хэнийхээ булхайг дэлгэнэ хэмээн оролдож байгаа ч яг үнэндээ хоёулаа сонгуульд булхай хийсэн юм. Үүнд нэрийн жагсаалт будлиантуулахаас эхлээд гинжлэх, микрдэх, саналын хуудсыг урьдчилж тараах, шилжүүлэгтэй хүмүүс бөөнөөр авчрах, саналын хуурамч хуудас, өрсөлдөгчийн хуудас хүчингүй болгох, бөгж гэх мэтчилэн. Үүнээс ганц хоёрхон нь тайлбарлая.
Гинжлэх гэж юу вэ? Урьдчилан 50 хүний саналыг худалдан авахаар тохирно. Худалдах ханш хотод 5000-10000, мэдээ аймаг сумын төв дээр өөр ханштай. Хамгийн эхний ху ороод саналын хуудсаа аваад түүнийгээ бөглөлгүй хармайлаад урьдчилан бэлдсэн өөр хуудас хайрцагт хийнэ. Ингээд нэг хуудастай болсон. Түүнийг гадаа гаргаж өөрийн нэр дэвшигчийг дугуйлаад дараагийн хүнд өгнө. Урьдчилан бөглөсөн хуудсыг дараагийн хүн авч ороод хайрцагт хийн гарч ирэхдээ өөрийн хуудсаа хоосноор нь авч гарч ирнэ. Энэ бол түүний баталгаа болно тэгээд мөнгөө авна. Хоосон хуудсыг бөглөөд дараагийн хүнд өгнө гэх мэтчилэн гинжин хэлхээ үүснэ.
Бөгж гэж юу вэ? Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан өөрийн мөнгөн бөгжиндөө эсхүл эмэгтэй хүн өөрийн бөгжиндөө жижигхэн харандаа суулгана. Тэгээд санал тоолох үед өрсөлдөгчийн хуудсан дээр нэмэлт тэмдэглэгээ хийж, тэр саналын хуудас хүчингүй болгодог байна. Учир нь өнөөгийн сонгуулийн хуулиар нэг нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлснаас бусад тэмдэглэгээ хийсэн бол хүчингүйд тооцдог.
Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан болон ажиглагч нараас авсан судалгаанаас үзэхэд тухайн сонгуульд сонгогчдын 10 орчим хувийн саналыг луйвраар авах боломж байдгийг таван хүн тутмын нэг нь хүлээн зөвшөөрсөн байхад мен 22 орчим хувь нь 6-9 хувийн саналд булхай хийдэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ[2]. Энэ бол одоогийн жижиг тойргуудын хувьд маш их аюултай зүйл юм. Гэтэл 2004 оны сонгуулийн тойргуудын 25 тойрогт 0-6 хүртэл хувийн саналаар, 15 орчим тойрог 6.1-12 орчим хувийн саналаар ялжээ. Зарим тойргуудад ялагч маш цөөхөн саналаар тодорсон, ийм нөхцөлд сонгуулийн булхай сонгуулийн үр дүнд багагүй үзүүлсэн байж болзошгүй.
Боловсронгуй бус сонгуулийн хуультай, эрх мэдэл нь тодорхойгүй сонгуулийн ерөнхий хороотой ийм улс төрийн нөхцөлд намууд хэсгийн хорооны боловсон хүчнээрээ өөр хоорондоо өрсөлдсөн юм. 2003 онд батлагдсан Монгол Улсын Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт сонгуулийн хэсгийн болон тойргийн хороонд нэг намын хүмүүс олонхи болохыг хориглосон заалт байдаг. Гэвч олон газарт нам бус нэрийдлээр хэсгийн хороонд хувьсгалт намын хүмүүсийг оруулсан гэсэн гомдол тасрахгүй байлаа. Тийм ч учраас сөрөг хүчин МАХН сонгуулийн хэсгийн, тойргийн ерөнхий хороонд өөрөөр хэлбэл, бүхий л шатанд давамгайлж байсан гэдгийг байнга дурддаг. Энд төвийн хэвлэлд гарсан нэг л жишээг татлаа. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд өрсөлдөгч хоёр намын хүмүүс өөр хоорондоо зөвшилцөн сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг солбиж авсныг аймгийн ИТХТэргүүлэгчдийн дарга дээрээс нь шууд өөрчилж нэг намын хүнээр бүгдийг нь тавьсан байдаг. Чухам ийм давамгай байдалдаа МАХН тайвширч байлаа. Тиймээс сонгуулийн хэсгийн хороо болон ажиглагч нартаа тавих анхаарал үлэмж сулрахад хүрсэн юм. Харин эвслийн хувьд байдал өөр байв. Алхам газар бүрийн төлөө гэдэг шиг хэсгийн хороо бүрт өөрийн хүмүүсээ ахиухан оруулахын төлөө чармайж, тойргийн болон хэсгийн хороонд ажиллах хүмүүс, ажиглагч нартайгаа тулж ажиллаж эхлэв. Олон улсын байгууллагын сургалтанд суулгаж бэлдлээ. Өмнөх сонгуульд зуршмал байсан сайн хүмүүсээ зөвхөн ухуулга сурталчилгааны ажилдаа явуулаад хэл ам, идэвхи муутай хүмүүсээ хэсгийн хороонд болон ажиглагчаар ажиллуулдаг алдааг тэд давтсангүй. Ялангуяа, хэсгийн хороо болон ажиглагч нарыг сонгуулийн төв штабт ажиллаж байгаа хүмүүсээс дутуугүй анхаарал тавьж цалинжуулж бүхий л зардлыг нь санхүүжүүлжээ. Эвслийн төв штабаас хойшлуулшгүй шийдсэн энэ асуудлын ачаар олон хэсгийн хороо өөрийн саналыг луйвардуулахаас хамгаалж чадсан. Ажиглагч нар зургийн аппарат, камертай ирж урд нь түгээмэл тохиолддог байсан олон булхайг тас цохин хаялаа. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр камертай хүн сүртэй харагдана шүү дээ. Тэд өөрсдийн саналыг хамгаалахын зэрэгцээ Сонгуулийн хуулийн боловсронгүй бус байдлыг овжноор ашиглалаа. Сүүлд нь олон хүнийг бөөнөөр зөөсөн Гаа. гомдол сонгуулийн хороонд ирсэн юм. Сайтар бэлтгэгдса эвслийн мэргэжилтнүүдийн өөдөөс харьцангуй туршлагата боловч төв аппаратаас анхаарал төдийлөн тавиагүй МАХН ын ажилтнууд зогсож байв. МАХН-ын сонгуулийн штаб эма асуудалд алдсан гэдгээ нэлээд хугацааны дараа ойлгосон боловч оройтжээ. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн байлаа Ямар боловч сонгууль дууссаны дараа МАХН-ыг хэсгийн хороонд давамгайлж нэрийн жагсаалт будлиантуулсан гэх мэтчилэн баалсан бол МАХН-ынхан эвслийг хүмүүс бөөнөөр зөөсөн хэмээн буруутгасан юм. Үнэхээр ч хэзээ хойно хэсгийн хорооны дарга, ажилтнуудыг худалдан авахыг оролдсон гэсэн яриа хэсүүчилсээр байдаг.
Мэдээж энэ бүгдэд улс төрийн хүчнүүд нэгнийгээ буруутгадаг нь мөнхийн үзэгдэл боловч сонгуулийн хуулиа боловсронгуй болгохыг шаардсан сургамжтай сонгууль боллоо.
[1] Энэ тухай дараахь өгүүллээс дэлгэрүүлэн уншина уу. Монгол сонгогчийн зан үйл, тойргийн хэв шинж, шилжих хөдөлгөөн. Оpеnsocietyforum.mn
[2] Сонгуулийн булхайн тухай судалгаа 2004 оны хавар хийгдсэн бөгөөд дараагийн өгүүлэлд дэлгэрэнгүй ярилцах болно.