М.Болормаа
/Эмэгтэй Удирдагч Сангийн тэргүүн/
Шинэ толь №51, 2005
Түлхүүр үг: Ардчиллын институци, Эмэгтэйчүүдийн оролцоо, Улс төрийн эрх
Бидний урьд өмнө ярьж байсан социалист болоод коммунист орнуудын хөгжил ямар түвшинд байгаа болон тэр дундаа монголчууд бид хаана нь яваа юм бол гэж судлаачид, улс төрчид ихэд сонирхдог. Мэдээж социализм, коммунизм нуран унасан цагаас хойш дэлхий нийтийн хөгжилд ололт амжилт ч бий бас хоцрогдол, ухралт гарсан ч бий гэж бодож байна.
Миний бие энэхүү нийтлэлээрээ та бүхэнтэй иргэний нийгмийн талаарх өөрийн мэдсэн, сонссон зүйлээ хуваалцахыг зорьсон билээ.
Робэрт А.Даль ардчилсан засаглалд гарч буй өөрчлөлт, шинэтгэл нь иргэд төр, хоёрын хоорондын харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг судлан өөрийн дүгнэлтээ гаргаж жинхэнэ ардчилсан тогтолцооны 5 хэмжүүрийг нэрлэсэн байдаг. Энэхүү 5 хэмжүүр нь:
Нэгдүгээрт, хамруулалт: Энэ нь тухайн нийгэмд амьдардаг насанд хүрсэн бүх хүн (бага зэргийн хязгаарлалт байдаг) иргэний эрх, үүргээр хангагдсан байдаг.
Хоёрдугаарт, Улс төрийн тэгш эрх, адил боломжоор хангагдсан байна.
Гуравдугаарт, үнэн бодит ойлголт: Иргэн бүр нийгмийн ач холбогдолтой бодлого шийдвэр, арга зам тэдгээрийн үр дагаврын талаар үнэн бодит мэдлэгтэй байх эрхээр хангагдсан байна.
Дөрөвдүгээрт, асуудлыг тодорхойлон хянах: Иргэн бүр нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, хийгдэж буй ажлыг хянах, эрхээр хангагдсан байна.
Тавдугаарт, Идэвхтэй оролцоо: Бодлого, шийдвэр батлагдахаас өмнө иргэн бүр үзэл бодлоо бусдад чөлөөтэй илэрхийлэх тэгш эрх, адил боломжоор хангагдсан байна.
Энэхүү ардчиллын хэмжүүрээс аваад үзвэл ардчилльи хөгжүүлж байгаа улс орнуудад нийтлэг шинжээр хэрэгжүүлж байгаа бодит хэмжүүруүд нь хамруулалтын хувьд бои төлөөллийн болоод шууд ардчилалд бүх нийтийн сонгуулийн тэгш эрх үйлчилж байна. Улс төрийн тэгш эрх хэмжүүр нь төлөөллийн, шууд ардчилалд бол нэгхүн нэг санал гэсэн тэгш байдлыг хангаж чадаж байна. Хамгааллын ардчилалд адип тэгш боломж юм. Үнэн бодит ойлголт хэмжүүр нь төлөөллийн болон шууд ардчилалд мэдээлэл авах, саналаа хүргэх боломж хомс харин хамгааллын ардчилалд олон нийтийн мэдээлэл авах боломж нь нэмэгдэж байна.
Асуудлыг тодорхойлох болон хянах хэмжүүр нь төлөөллийн ардчилалд сонгуулийн үйл ажиллагаа, нэр дэвшигчийг сонгон шалгаруулах зэрэг асуудалд хяналт тавих нь бэрхшээлтэй бөгөөд хамгааллын ардчилалд иргэд болон иргэдийн байгуллага, бүлгүүд тулгамдсан асуудал түүний цар хүрээ! тодорхойлдог. Идэвхтэй оролцооны хувьд авч үзвэл төлөөллийн ардчилалд шудрага өрсөлдөөн, засгийн газрын хариуцлагатай үйл ажиллагаа асуудалтай байна. Шууд ардчилалд бол улс төрийн бодлого амьдралд шууд нөлөөлдөг тул олон нийтийн оролцоо их байдаг. Хамгааллын ардчилалд хэн нэгэн дамжуулагч төлөөлөгчгүйгээр иргэд шууд оролцох эрхтэй байдаг байна.
Ардчилсан орнууд иргэдээ олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох явдлыг урамшуулж, дэмждэг бол дарангуйлагч дэглэмүүд хүлээцтэй хандаж харин коммунист нийгэм нь төрөөс ангид бие даасан чөлөөт үйл ажиллагааг хааж боохоос гадна иргэдээ төр, засгийн хяналтан дор ажилладаг олон нийтийн байгууллагад албадан хамруулдаг байсан.
Уламжлалт ардчилсан орнуудын иргэд олон нийтийн байгууллагуудад маш идэвхтэй оролцож, “дарангуйлагч дэглэмтэй байсан улс”-ын хувьд арай доогуур үзүүлэлтэй харин пост коммунист орнууд хол хоцорсон байдалтай байна.
Монгол улсын хувьд хэдийгээр иргэний нийгмийг хөгжүүлж байгаа гэж ярьж байгаа боловч үүсэн байгууллагуудсан ТББ-ууд болон бусад сонирхлын бүлгүүдийг дэмжих, бэхжүүлэх, чадавхжуулах талаар Засгийн газраас авсан арга хэмжээ алга байна. Ер нь судлаачдын үзэж байгаагаар хуучин пост коммунист байсан улс орнуудын иргэд олон нийтийн болон сайн дурын үйл ажиллагаанд туйлын хангалтгүй оролцдог нь харагдсаар байгааг тэмдэглэж байна. Энэхүү байдлыг нь авч үзвэл нэгдүгээрт, коммунист, социалист байгууллагуудад үл итгэх явдал, хоёрдугаарт, найз нөхдийн холбоо сүлжээ, гуравдугаарт, пост коммунизмын” дараахь байдлын нийгмийн сэтгэл зүйн доройтол буюу гутранги байдал гэсэн нийтлэг гурван шинж байдаг гэж гаргажээ. Ер нь иргэний нийгмийн хөгжил доогуур байгаа нь нийгмийн сэтгэл зүйн доройтол буюу гутранги байдалтай нь шууд холбоотой байдаг.
Коммунист, социалист байгууллагуудад үл итгэх явдал нь чөлөөт байдлыг үгүйсгэж өөрсдийн хараат байлгахыг ихээхэн эрмэлздэг бөгөөд энэхүү хараа хяналтанд байсан иргэд одоо хэр нь олон нийтийн болон иргэний байгууллагуудад итгэх итгэл төрдөггүй байна. Ихэнх нь тэд зөвхөн өөрсдийнхөө төлөө үйлчилдэг гэсэн ташаа ойлголттой байдаг.
Найз нөхдийн холбоо сүлжээ нь социализмын үед бий болсон бөгөөд энэхүү холбоо нь Европын улс орнуудад ч гэсэн үүссэн байсан. Нэг хэсэгтээ олон нийтийн амьдрал Европт улс төржсөн байдалтай байсан бөгөөд энэ үед хүмүүс зөвхөн гэр бүл болон дотно найз нөхдийн цомхон хүрээнд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байсан байна. Энэхүү нөхцөл байдал ч 2 сая 400.0 гаруй мянган хүн амтай Монгол улсын ард түмэнд нүүрлээд байна. Бид зөвхөн өөрийн итгэл үнэмшил болсон үзэл бодолдоо үнэнч байдаг гэнэн ч юм шиг зангаараа улс төрийн сонгуульд оролцож Үндсэн хуулиндаа заасан эрхээ эдэлдэг. Сонгууль бүрээр улс төржиж бүр ах дүү найз нөхөд, нэгэн нутаг усныхан хүртэл хоорондоо муудалцаж байна.
Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар хөдөө орон нутагт ажиллаж явахдаа нүдэндээ итгэмгүй нэгэн үйлдэлтэй тааралдаж билээ. Энэ нь МАХН-ын гишүүн, сумын эмч охин нь төрсөн аав дүү хоёр дээрээ очиж өөрийнхөө намаас нэр дэвшсэн хүний дэмжихийг ятгасан юм. Гэтэл аав, дүү хоёр нь өөрсдийн үзэл бодлоороо саналаа өгөхөө хэлэхэд эмч охин, эгч нь учиргүй уурлаж, гомдсоноо илэрхийлээд гайгүй та нар үхэх болохоороо надаар ирж үзүүлэхгүй байхыг чинь харна хэмээн уурсан хараал урсгасаар машиндаа сууж билээ. Бидний байдал ийм л байна. Гэтэл улс орны хөгжил ямар байгаа болон ард түмний амьдрал хэрхэн өдрөөс өдөрт доройто* байгаа нь харагдаж байна. Энэ жишээнээс харахад хүмүүсиин харилцаа урьдынхаас дордож илүү ажил, амьдрал ер нь бүхий л хүрээнд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй юм.
Хэрвээ тухайн улс орны иргэд, нийгмийн байгууллагуудын үйн ажиллагааны оролцоо хангалтгүй байгаа бол тухайн улс орны ардчиллын ирээдүй бараан бүр үнсэн саарал өнгөөр төлөөлөгдөж буй шинж юм. Хэрвээ ийм байдал удаап үргэлжлэх юм бол ардчилсан иргэний нийгэм нь ард иргэдиин зүгээс дэмжлэггүй бүр уламжлалт болон хуучин нөлөөнд ав аюул нүүрлэж байна гэсэн үг. Иргэний нийгмийн оролцоо улс орны хөгжилд нөлөөлөх нь сайн байвал цаашид ардчилслн нийгмийн шинж чанаруудыг төлөвшүүлдэг бөгөөд ардчилспн нийгмийн эерэг шинжийг бүрдүүлнэ.
Бидний ирээдүй хэрхэн төсөөлөгдөх вэ
Өнөөдөр иргэдийн оролцоо болон иргэний нийгмийн байгууллагуудын чадавхи ямар байна вэ гэсэн асуултад юуны өмнө хариулах болж байна.
Дээр дурьдсан Монгол улсад иргэдийн оролцоо хангалтгүй сул байна. Учир нь шилжилтийн хэмээн бидний нэрлэж заншсан хөгжлийн явцад нийгэм бүхэлдээ хямралд орж. ядуурал газар авч, улс төрийн үйл явц зөвхөн тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд хийгдэж байгаа болон олон улсын зээл, тусламж, эдийн засгийн өсөлтийн хувиарлалт хэрхэн яаж хийгдэж байгаа зэрэг нь бүгд ойлгомжгүй, хаалттай байна. Өнөөдөр улс төрчид улс орноо ардчилалаар хөгжүүлж байна гэж ярьж байгаа хэдий ч ардчиллын хямрал болоод байна. Ардчиллын хямрал төрийн шийдвэр, улс төрийн үйл ажиллагаанд иргэдийн идэвх оролцоо суларснаар илэрхийлэгдэнэ. Мөн хариуцлагын хямрал ч бий болоод байна. Энэ нь төрийн бусад байгуулага, хүмүүсийн хоорондын үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг юм.
Хүний өдөр тутмын амьдралыг зөвхөн хууль, дүрэм, мөнгөөр удирдан зохицуулдаггүй түүнд мөн уламжлал, зан заншил, зуршил, хүсэж буй зүйл, хамтран бий болгож буй бидний соёлын хүрээ зэрэг нөлөөлдөг.
Иргэний нийгэм эдгээр бүх хүчин зүйлээс улбаалан хүний өдөр тутмын амьдралаас үүссэн соёлын үнэт зүйлс дээр хөгждөг. Иргэний нийгмийн тухай ойлголтыг хүн төрөлхтөн сүүлийн 300-аад жилийн турш өргөнөөр хэрэглэж ирсэн бөгөөд хүмүүс иргэний нийгмийг төр, эдийн засгаас хамааралгүй нийгмийн харилцан үйл ажиллагаанд хамааралтай хамгийн гол нь төрийн байгууллагаас ангид чөлөөт болон сайн дурын үндсэн дээр нийгмийн хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулсаар ирсэн гэсэн ойлголттой байдаг. Үүнээс үзвэл иргэний нийгэм нь харилцан үйлчлэх, нийгмийн сүлжээ бий болгох, өөрсдөө асуудлыг шийдвэрлэх, төрийн үйл ажиллагаа иргэдэд хэрхэн хүрч байгаад хяналт тавих, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, тэднийг идэвхжүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө тэдний хүч, оюуныг нэгтгэн хамтран ажиллах, нөгөө талаас, төртэй хамтрах, түүний гүйцэтгэж чадахгүй, амжихгүй байгаа зүйлийг гүйцэтгэхэд оршино.
Саяхан би шинэчилэн боловсруулсан Ашгийн бус байгууллагуудын тухай Монгол улсын хуулийн төслийг уншиж байхдаа өнгөрсөн 1996 онд батлагдсан Төрийн бус байгууллагуудын тухай хуулийн дагуу нийгэмд үйл ажиллагаагаа явуулж байхад гарч байсан хуулийн цоорхойг багассан байдлаар боловсруулсан байна гэж үзсэн ч шүүмжлэлтэй зүйл олон байлаа. Учир нь аливаа хууль дүрэм, журмыг өөрчлөх гэж өөрчилдөггүй бөгөөд харин түүнийг улам сайжруулах зорилгоор шинэчилдэг гэж бодож байна. Тэгвэл хуулийн төсөлд иргэний нийгмийн байгууллагуудыг хөгжүүлэх, байгуулахад нь дэмжлэг үзүүлэхээсээ илүү шат дамжлага дамжсан илүү хүнд суртлыг бий болгосон, төрийн хатуу гараар барих бодлогыг илүү тусгасан байлаа. Ийм хуулиар бид цааш явах юм бол иргэний нийгмийг хөгжүүлэх эрх зүйн нөхцөл таагүй брлно гэж үзэж байна.
Иргэний нийгэм ба Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн
Ардчилсан нийгэмд чиглэл тус бүрээр төрийн бус байгууллага, бүлгүүд байгууллагдан хоорондын харилцаа холбоо нээлттэй байх зарчимтай бөгөөд өргөн хүрээтэй хүний үйл ажиллагаагаар дамжин илэрхийглэгддэг. Ардчилсан нийгмийн төрийн үйл ажиллагааны онцлог нь хүн төвтэй байх зарчимтай ба үйл ажиллагаа нь иргэдийн эрх ашигт нийцэх, тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн байдаг. Энэ утгаараа иргэдийн идэвхийг хөгжүүлэх, тэдний санаачлагыг өрнүүлж дэмжин хамтран ажиллах зорилготой.
Иргэний ардчилсан нийгэмд төр, иргэн хоёр тэгш эрхтэйгээр асуудлыг шийдвэрлэх, тэднийг оролцуулах, хүний эрх, эрх чөлөөг хангах бодитой нөхцөлийг шаарддаг.
Энэ шаардлага нь төр засгийн бодлого, хууль боловсруулан батлах явцад иргэдийн оролцоог байнга тасралтгүй хангах явдал юм. Иргэний нийгмийн зорилтод хамруулах гол асуудлыг улс төр судлаачид гаргаж ирсэн байна. Үүнд:
- Нэгдүгээрт, Улс төрийн үйл явцыг иргэд хэрхэн ойлгож, хүлээж авч байгаа болон тэдэнд үйл явцыг зөв талаас нь ойлгуулах, ойлголтыг нь сайжруулах,
- Хоёрдугаарт, Хүмүүс эрх ашгаа ухамсарлан, түүнийгээ хамгаалахын төлөө тэмцдэг чадвартай болоход нь туслалцаа, дэмжлэг үзүүлэх,
- Гуравдугаарт, Төрийн бус байгууллагуудыг төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, хамтран ажиллахад тэдний чадавхийг бэхжүүлэх,
- Дөрөвдүгээрт, Бодлого боловсруулах, шийдвэр гаргах явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд тэдний боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, бэлтгэхэд төр засаг нь иргэний нийгмийн байгууллагад дэмжлэгт туслалцаа зайлшгүй үзүүлэх ёстой.
Монгол улсын хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага өнөөдөр 4500 гаруйд хүрээд байгаа бөгөөд үүнээс нийгэм болон гишүүддээ үйлчилдэг эмэгтэйчүүдийн ТББ одоогоор 120 гаруй байгаа бөгөөд 2.6 хувийг эзлэж байна. Харин 1991-1995 оны байдлаар 253 ТББ байсан бөгөөд түүний 3.6 хувь Эмэгтэйчүүдийн ТББ байсан байна.
Монгол улсад иргэний нийгмийг хөгжүүлэхэд Эмэгтэйчүүдийн ТББ-ууд голлох үүрэг гүйцэтгэж байгаа гэж хэлэхэд эгдүүцэх хүн ховор байх гэж бодож байна. Гэхдээ зарим нэг нь хүнээсээ олон шахуу байгууллагууд байдаг, юу хийдэг юм бэ гэж шүүмжлэх нь цөөнгүй байдаг. Бид нэг л зүйлийг зөв ойлгож, тунгаан бодох ёстой. Тэр олон ТББ-ууд нь өөр өөрийн гэсэн үндсэн чиглэлээр нийгмийн бүлгүүддээ үйлчилэн ажилладаг. Жишээ нь, Хүчирхийллийн эсрэг Үндэсний Төв нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулж, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдийг хамгаалах, сэтгэлзүйн зөвөлгөө өгдөг, ЭБХЯГУКХХҮндэсний Сүлжээ бол Монгол улс нэгдэн орсон гэрээ, конвенцийг хэрхэн биелүүлж байгаа, түүний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна уу, цаг тухайд нь гаргаж өгөх тайлангаа үнэн зөв өгч байна уу гэх мэт нэгдэн орсон гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хүний эрхийн асуудалтай холбон хяналт тавьж, зөвлөмж гаргаж ажиллаж байна. Хөдөөгийн Эмэгтэйчүүдийн Хөгжлийг Дэмжих сан нь хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдэд зориулсан сургалт зохион явуулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллаж байхад Зохистой хөгжил жендэр төв нь мэргэжлийн түвшинд судалгаа хийх чиглэлээр илүү чадваржиж, мэргэшиж, мэдээллийн санг бүрдүүлж байна. Эмэгтэй Удирдагч сан бол эмэгтэйчүүдийн улс төрийн эрх болон удирдах болон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байдаг г.м. Ингээд байгууллага бүрийн зорилго, үйл ажиллагааг аваад үзвэл бүгд л өөр өөрийн гэсэн зорилготой, нийгэм болоод гишүүддээ үйлчилдэг байгууллагууд юм. Аль нэг байгууллагын хэрэгжүүлж байгаа тухайн төсөл нь нэг байгууллагын 30 хүнийг хамруулж болно, эсхүл нэг аймгийн хэсэг бүлэг хүмүүсийг хамруулдаг байж болох эсхүл нэлээд олон аймаг, дүүргийг хамруулах ч юмуу гээд бодолцох зүйл олон байдаг. Энэ нь төслийг дэмжсэн донор байгууллагын шалгуур, төслийн зорилго, зорилт, санхүүжилтийн хэмжээ зэргээс хамаардаг. Иймээс жижиг төсөл хэрэгжүүлж түүний үр дүн нь нэг болоод нэг хэсэг хүнд ч болов хүрч байвал энэ төслийн үр дүн. Энэ ажил нь хүн бүрт хүртээмжгүй юм шиг санагдах боловч эмэгтэйчүүдийн ихэнх ТББ-ууд нь төр, засгаас нэг ч төгрөг авалгүйгээр Донор байгууллагуудаас хөрөнгө оруулалт хийж хөгжилд нэг алхам хийж байгаа бөгөөд цаашилбал өөрсдийн оруулж ирсэн төслийн дүнгээс татвар төлж Монгол улсын төсөвт өөрийн хувь нэмрийг оруулдаг гэж үзэж байна.
Тиймээс иргэд, цаашлаад төр засгийн өндөр албан тушаал хашиж буй эрх мэдэлтэй хүмүүс нөгөө л нэг эмэгтэйчүүдийн байгууллага гэж нүд үзүүрлэхгүй байгаасай, харин илүү дэмжиж, хамтарч ажиллаасай, албан ёсны түншлэлийг бий болгоосой гэж бодож байна. Ингэж ажиллаж чадвал нөгөө яриад байгаа Ардчилсан нийгмээ хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж чадна.
1990 оноос хойш эмэгтэйчүүдийн хөдөлгөөний үүсэл, шинж байдлыг товчхон авч үзвэл өнөөдөр харьцангуй их өөрчлөлт, дэвшил гарсан. Анх 1992 онд Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан нэртэй эмэгтэйчүүдийн Төрийн бус байгууллагыг хэсэг ажил хэрэгч, санаачилгатай эмэгтэйчүүд байгуулж байсан бол түүний дараахан Социал Демократ Намын дэргэд шинээр эмэгтэйчүүдийн байгууллага байгуулж, энэхүү байгууллага нь улмаар Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн Хөдөлгөөн, Социал Демкорат Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хэмээх 2 байгууллага болсон юм.
Ийнхүү анх 1921 онд байгуулагдсан Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны зэргэцээ олон эмэгтэйчүүдийн байгууллагууд үүсэн бий болсон нь монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний хоёр дахь шинэ үе эхэлсэн нь энэ билээ. Энэхүү түүхэн явцад эмэгтэйчүүдийн байгууллагууд нь хүмүүсийн ярьдгаар борооны дараах мөөг мэт төрж байсан боловч цаг хугацааны шалгуураар үнэн сэтгэлээсээ ажиллаж байсан байгууллагууд нь чадавхжиж нийгэмд үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн хөдөлгөөн дахин шинэ түвшинд хүрч байгаа бөгөөд хөдөлгөөний гурав дахь үе эхэлж байна. Учир нь гэвэл Эмэгтэйчүүдийн ТББ-ууд нь зөвхөн үндэсний хэмжээнд бус дэлхийн болоод бүс нутгийн хэмжээнд харилцан хамтын ажиллагаагаа хөгжүүлж, байгууллага, хөдөлгөөнөөрөө дамжуулан улс орноо сурталчилж, дэлхий нийтийн баримтлаж, хэрэгжүүлж буй бодлого санаанд өөрсдийн санаа бодлоо тусган хамтран ажиллаж, Дэлхийн Эмэгтэйчүүдийн Хөдөлгөөний хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжиж чадаж байна. Үүний чацуу нийгэмд явуулж буй үйл ажиллагаагаараа чиглэл чиглэлээрээ чадавхжиж, туршлага хуримтлуулж байна. Мөн цаашид бие биенээ дэмжин, хамтран ажиллах шаардлагатайг цаг үе мэдрүүлж байгааг хүлээн авч чадаж байна. Энэ бол эмэгтэйчүүдийн хөдөлгөөний нэг том ололт.
Аливаа хөгжил дэвшил, амжилтын хажуугаар ямар нэгэн учир дутагдал, саад үргэлж байдаг. Энэ саадын нэг бол Төр засгиин бодлого, дэмжлэг тааруухан байгааг нуух юун. Гэсэн ч Модон тахиа жилтэй золгохын өмнөхөн Засгийн Газрын Хуралдаанаар Жендэрийн Тэгш Байдлыг Хангах Үндэсний Хороо байгуулсан явдал нь туйлын баярламаар шийдвнр боллоо.
Бид Бээжингийн Олон Улсын Бага Хурлаас хойш 1996 онд Эмэгтэйчүүдийн Аж байдлыг сайжруулах Үндэсний хөтөлбөр батлаад хэрэгжүүлж чадаагүй. Учир нь Үндэсний механизм санхүүгийн дэмжлэг байгаагүйгээс болж цаасан дээр түүх болон үлдсэн. Хоёр дахь удаагийн хөтөлбөрийг Жендерийн Тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр нэртэйгээр 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн Газрын хуралдаанаар баталсан. Мөн Үндэсний Зөвлөл байгуулсан ч төдийлөн амжилттай ажиллаж чадаагүй бөгөөд хөндлөнгийн санхүүжүүлэгч байгууллага болох Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банкны хийсэн судалгааны үр дүнгээр мөн амжилттай ажиллаж чадсангүй гэж дүгнэсэн. Учир нь Зөвлөл нь орон тооны бус байсан бөгөөд шууд шийдвэр гаргагч бүхий хуулийн этгээд толгойлон ажиллаагүй, анхаарал, сэтгэл дутмаг, мөн бүтэцгүй байснаас болсон гэж үзэж байна. Одоо бүтэц, бүрэлдэхүүнийг нь баталж, Засгийн газрын тэргүүн өөрөө даргалах учраас Үндэсний хөтөлбөр хэрэгжих, жендэрийн тэгш байдлыг хангах, Дэлхий нийтийн Хүний Хөгжлийн индексээр жендэрийн үзүүлэлтэд ойрын 4 жилд тодорхой ахиц гаргах байх гэсэн итгэлтэй байна.
Эмэгтэйчүүдийн ТББ-ууд нь улам бүр хамтран ажиллаж, хүний нөөцийн болон байгууллагынхаа чадавхийг улам бүр бэхжүүлэх, суралцах шаардлагатай байна.