Д.Баярхүү
/МУИС-ийн Олон улсын харилцаанд сургуулийн ахлах багш, профессор/
Шинэ толь №49, 2004
- Олон улсын харилцаа, Дэлхийн хөгжил, Хөгжлийн концепц, Технологийн зуун, Глобалчлал, Геополитик
Зохиогчийн энэ өгүүллийн санаа, дүгнэлт нь Монгол Улсын төр, засгийн албан ёсны байр суурийг илэрхийлэх албагүйг анхаарна уу.
Оршил: Түүхийн хүрд
Хүн төрөлхтний түүх үндсэн гурван их давлагааг (үечлэл) дамжин хөгжсөөр өнөө хүрсэн гэх онол баруунд хүчтэй түгсэн.
- Эхнийх нь 10000 жилийн тэртээ эртний хүй нэгдлийн үеэс хөдөө аж ахуйн хувьсгалаар эхэлжээ. Энэ хувьсгал иргэншлийг бий болгожээ.
- Хоёр дахь нь аж үйлдвэрийн хувьсгалаар 300 жилийн тэртээ эхэлж, хот төвтэй соёл иргэншлийг бий болгож, дэлхийгээр тархжээ.
- Эдүгээ гурав дахь давлагааны үе, мэдээллийн нийгэм, технологи, эдийн засгийн эрин үе. Энэ үед хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээ дуусгах ёстой гэнэ.[1]
Түүхийн хоёр дахь их давлагаа эхэлж байхтай давхцан геополитикийн хүчний хоорондын стратегийн сөргөлдөөний түүх эхэлж өнөө хүрчээ. Энэ түүхийг орчин үеийн олон улсын эрх зүйн зарчмаар үечилбэл:
1] | Вэстфалийн эрин үе (1648-Х1Х зууны эхэн үе)Европт хүчний олон туйлаас хоёр, ганц туйл руу шилжсэн |
2] | Венийн эрин үе (1815-1914)Европт хүчний харьцааны шинэ систем төлөвшсөн |
3] | Версалийн эрин үе (1919-1939)Дэлхийн дайны дараа аюулгүй байдлын хамтын системийг бий болгосон |
4] | Ялта-Потсдамын эрин уе (1945-1989)Хүчний тэнцвэр дээр хоёр туйлт систем бий болж хөгжсөн |
5] | Мальта-Беловежийн эрин үе (1989-2001)“Хүйтэн дайн” дуусч, атлантизм ба хүчний харьцааны ганц туйл ялсан |
6] | Одоо бол олон улсын терроризмын эсрэг тэмцлийн шинэ эрин үе буюу хүчний шинэ хуваарилалт, нөлөөний хүрээг дахин хуваах үе эхэлж буй |
Энэ бол барууны олон улсын харилцааны түүхчид, геополитик судлаачдын нэгдсэн дүгнэлт ба туйлт системийн сөргөлдөөний түүхээр авч үзвэл:
- Нэг туйлт (Unipolar) -Түүхэнд Ром, Монгол, Испани, Британи, одоо АНУ
- Хоёр туйлт (Bipolar) – АНУ “эсрэгцэл” ЗХУ (1945-1990 он)
- Гурван туйлт/ Стратегийн гурвалжин (Tripolar/ Strategic-Triangle) – АНУ “ЗХУ” Хятад (1970-1980-аад он)
- Олон туйлт (Multipolar) -1648-1945 онд Европт байсан хүчний тэнцвэрт систем, одоогийн дэлхийг мөн тэгж үнэлэх явдал бий.
Харин XXI зууны дунд үе, түүнээс цааш туйлгүй систем үүснэ гэсэн прогнозыг зарим футурлогч хийсэн байна.
- Полиархи (Polyarchal) – Туйлгүй систем (шинэ ойлголт, шинэ нэр томьёо) Post-Polar World энэ нь зохион байгуулалттай, олон давхарга, олон түвшний, ардчилагдсан, харилцан хамаарал бүхий, эвсэл холбоонд хуваагдаагүй, антагонизмгүй; ирээдүйд бий болох шинэ систем.
XX зуун бол мөн ангийн тэмцлийн зуун. Эсрэг тэсрэг, нийгэм- улс төрийн хоёр системийн өрсөлдөөн сөргөлдөөний түүх юм. Оросын их хувьсгалаар эхэлсэн ангийн тэмцэл XX зууныг “Хувьсгалын зуун” болгожээ. XX зууны хувьсгалаар коммунизм, фашизм үүсч, дэлхийн дайныг өдөөж байв.
Октябрийн хувьсгалаас хойш “Хүйтэн дайныг” дуусталх 70 жилд дэлхийд нийгмийн 53 хувьсгал гарч, эдгээрийн 42 нь члалтад хүрч, 11 нь ялагдал хүлээж. Социалист, фашист, ннтифашист, анархист, националист, шашны зэрэг олон янзын хувьсгалууд байв. Энэ их хувьсгалуудын дүнд дэлхийн социалист систем, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсч бий болжээ.
XX зуун бол зэвсэглэлээр хөөцөлдөх зуун байв. “Хүйтэн дайн” нь хоёр туйлт тогтолцооны хүчний тэнцвэр дээр тогтож байсны хэрээр зэвсэглэлээр хөөцөлдөхийг дэвэргэж, цэрэг-аж үйлдвэрийн хамслууд төрийн бодлогыг тодорхойлж байв. Зэвсэг хураах, зэвсэглэлд хяналт тавих олон талт дипломатийн үр дүнд дэлхийн дайн дахин дэгдэх аюулыг сэрэмжилж чадсан.
XX зуун бол хөгжлийн зуун байв. XX зууны II хагас бол сүүлийн 500 жилийн хөгжлөөс олон дахин давсан хөгжлийн их хурдны хагас зуун байв. Аж үйлдвэржсэн, шинээр аж үйлдвэржсэн, хөгжиж буй, буурай, нэн буурай улс орны зааг ялгаа, ангилал энэ үед бий болсон. Хөгжлийн формаци шинэчлэгдэв. Дэлхийд эдийн засгийн III хувьсгал XX зууны II хагаст гарч, дэлхий дахины хөгжлийн хандлага, олон улсын дэг журам, олон улсын харилцааны агуулгыг өөрчлөв. Энэ бол мэдээллийн хувьсгал юм. Эхнийх нь бүр XVII зуунд мануфактур үүссэнээр Британид аж үйлдвэрийн I хувьсгал гарч, XIX зуунд АНУ-д нефть олборлож эхэлснээр II хувьсгал гарч дэлхийн түүхийг эргүүлэв. Дэлхийн 2 их дайн бол ангийн тэмцлийн агуулгаасаа илүүтэй, дэлхийн баялаг, нөлөөний хүрээг дахин хуваах, түүний дотор нефтийн ордуудын төлөөх тэмцлийн түүх болж үлдсэн юм.
XX зуун бол үндэсний-төрт улсуудын (Nation-State) үүсч төлөвшсөн түүхэн зуун
- Эхний давлагаа – Дэлхийн нэгдүгээр дайны дараа Версалийн системээр (жишээ нь, Монгол Улс де-факто тусгаар тогтносон)
- 2 дахь давлагаа – Дэлхийн хоёрдугаар дайны дараа Тегеран – Ялта – Потсдамын системээр шинэ улсууд бий болсон (Монгол Улс де-юре хүлээн зөвшөөрөгдсөн)
- 3 дахь давлагаа – 1960-1970-аад онд колонийн систем задарснаар дахин олон улс үүссэн (Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн)
- 4 дэх их давлагаа – 1990-ээд онд “Хүйтэн дайн”-ы төгсгөл буюу Мальта–Беловежийн системээр дахин олон улс тусгаар тогтносон (Монгол Улс нь дагуул улсын статусаа халсан) ЗХУ, Чехословак, Югослав задарч, Индонез, Этиоп хоёр хуваагдсан. Задралын үйл явц XXI зуунд үргэлжлэх магадлалтай
XXI зууны олон улсын шинэ дэг журам
Дэлхийн I дайны дараа олон улсын харилцаанд олон улсын хуулийг дээдлэх, олон улсын байгууллагуудыг бий болгон түүгээр дамжуулан олон улсын харилцааг удирдах эрмэлзэл газар авч, улмаар Үндэстнүүдийн Холбоо байгуулагдсан. Олон улсын харилцааны энэ үеийг вильсонизмийн буюу утопи үе хэмээн онолыг үндэслэгч Вудро Вильсоны нэрээр нэрлэсэн.
Дэлхийн II дайны дараа дэлхий ертөнц үзэл суртлын хоёр туйлд хуваагдаж, “Хүйтэн дайны” үе буюу реализмын үе гэж түүхнээ үлдсэн. 1990-ээд онд хоёр туйлын нэг болох ЗХУ задарч, дэхийн шинэ дэг журмын тухай яриа гарч ирсэн бөгөөд дэлхий ертөнцөд АНУ цорын ганц их гүрний статусаа хадгалан үлдсэн тухай эрдэмтэд судлаачид бичих болж[2], практик амьдралд ч АНУ-ын энэхүү шинэ статус нотлогдох болсон юм.
Гэвч “Хүйтэн дайн” дууссанаар олон улсын харилцаанд түгшүүртэй байдал, маргаантай асуудал бүр алга болсон уу? Зэвсэглэлээр хөөцөлдөхөөс ангижирсан уу? Зэвсэглэлд зарцуулсан их хөрөнгө мөнгө нийгэм-эдийн засгийн хөгжилд зориулагдаж байна уу? зэрэг олон асуулт түүхий үлдэж байна.
“Хүйтэн дайнаас” хойших шинэ эрин үеийг хоёр үндсэн схемээр төсөөлдөг:
- Өөдрөг бус төсөөлөл. (Проф. С.Хантингтон)[3] Нэгэнт коммунист эвсэл задран унасан ч тэмцэл үргэлжлэнэ гэсэн агуулгатай. “Дэлхийн гол арал” – Еврази дахь геополитикийн элдэв бүсүүдээс атлантизмыг сөрсөн соёл иргэншил хоорондын мөргөлдөөн үргэлжлэнэ. Барууны ялалт нь соёл иргэншлийн ялалт огтоос биш, коммунизмын оронд түүнийг орлох соёл иргэншил бий болно.
- Өөдрөг төсөөлөл. (Проф. Ф.Фукуяама)[4] Энэ нь мондиализмын онолыг шүтсэн түүхийн төгсгөл буюу нэгдмэл нэг ертөнцийн тухай, барууныхны ялалтыг цааш үргэлжлүүлэн бүрэн төгс дуусгах тухай. Хэтдээ улс үндэстнүүдийн бүх ялгаа аяндаа арилж, “хүмүүнлэг энэрэнгүй”, “ардчилсан” үнэт зүйлсээрээ дэлхий дахин ардчилагдана.
Хоёр системийн тэмцэл, түүнээс үүдсэн олон улсын харилцааны хямрал зогссон. Харин тэр тэмцлийг орлох, өөр иргэншил хоорондын шинэ тэмцэл XXI зуунд бий болсон тухай проф. С.Хантингтоны таамаглал нотлогдож байна. 1000, түүнээс удаан настай түүхэн гол соёл иргэншлүүдийг томьёолсон түгээмэл ойлголтод: Хятадын, Японы, Энэтхэгийн, Исламын, Үнэн алдартны, Барууны, Латин Америкийн гэсэн ангилал ихэвчлэн ордог.
Энэ бол Америкийн эрдэмтэн С.Хантингтоны ангилал[5] ба энд жагсаасан 7 иргэншлээс лав 4 нь буюу хятадын, Энэтхэгийн, исламын, барууны соёл иргэншлүүд тус бүрдээ тэрбумаас давсан хүн амыг хамарчээ. Хүн төрөлхтний түүхийг авч үзвээс 7 том соёл иргэншил ноёлж байсан буюу хүчтэй байж, эдүгээ 4 нь хүчтэй үлдсэн буюу хүчирхэгжиж байна.
XXI зуун гараад (2001.09.11) дэлхийн IV дайн дэгдсэн[6] гэж олон улсын харилцааны зарим судлаачид нотлох нь байна. Тэднийхээр бол дэлхийн III дайн нь 1940-өөд оны сүүлээр Израиль-Арабын дайнаар эхэлсэн гэнэ. Тэдний номлолоор бол, XXI зуун бүхэлдээ глобал терроризмын зуун байх бололтой. Хамгийн аймшигтай террорист халдлага хүн төрөлхтнийг хүлээж байна. Урьдчилан таамаглахын аргагүй тийм халдлагуудыг цөм, хими, биологийн зэвсгээр үйлдэх магадлал өндөр[7] байж болох юм.
Дэлхийн хөгжлийг үймүүлж шашны дайнд босчихлоор исламын иргэншил XXI зуунд хамгийн ноцтой төрхөө олж төлөвшинө. Дэлхийн нийт хүн амын 5 хүн тутмын нэг нь исламын шашинт, нэг тэрбум хүн бий. Исламын бага хурлын байгууллагын гишүүн исламын 53 улсад тэд тархан суурьшжээ. Францын судлаачдын тооцоогоор 2030 он гэхэд одоогийн нэг тэрбум нь 2 тэрбумаас давна. ОХУ-д гэхэд л, Исламчууд 2 дахин өсч, зарим судалгаагаар хүн амынхаа гуравны нэгд хүрнэ. Ингэж үржихийн үндэс нь Ази, Африкийн исламын шашинт хүн амын дотор төрөлт ихэссэн, аж байдал нь бүхэлдээ дээшилсэн, мөн исламын нэн хүчтэй суртал нэвтрүүлэг, мухар сүсэг оршин байгаатай холбоотой. Хүн амын өсөлтийн хурдаар Исламын орнуудад 16-30 насны залуусын эзлэх жин хүн амынхаа дунд ихсэж энэ өсөлт 2020 гэхэд буурсаар хэвийн хэмжээнд очих хүртэл исламын терроризмтэй хийх тэмцэл мөн тэр үед шувтарна хэмээн америк профессор С.Хантингтон сануулж байна. Хүн амын хэт өсөлт ба залуусынх нь хүмүүжил, шашны мухар сүсгийн туйлшрал (жихад, шахид, газават) зэргийг Хантингтон тооцож үзээд ийм дүгнэлтэд хүрчээ.
Оросын футурлогч (ирээдүй судлаач) Виктор Феллер “XXI зууны дэлхийн хөгжлийн нарийвчилсан прогноз”, “Түүхийн бүгпцийн гпухаи урьдчилсан төсөөлөл” хэмээх бүтээлүүддээ ХХ1-ХХ1У зууны дэлхийн хүчний харьцаа, хөгжлийн төв, хүчний төвүүдийг геополитик-шашин-түүхийн үндсэн дээр таамаглан бичихдээ, 200 жилд дэлхий дээр:
Нэгдмэл байснаа сүүлрүүгээ Латин, Германых давамгайлж^ эцэст нь Слав – Туркийнх болох Европ;
- Иран давамгайлж байснаа Түрэг угсааны, сүүлдээ Арабчуудынх болох Исламын ертөнц;
- Энэтхэг;
- Хятад – Пакистаны Холбоо;
- Америк – Японы Холбоо
гэсэн 5 том төв оршин байх тухай төсөөлөл дэвшүүлж, өнөөгийн Орос гүрэн одоогийн 20 сая исламчууддаа идэгдэж дуусах ба ихэнх нухагнь Хятад, Энэтхэг, Европынхны нөлөөнд орох тухай номложээ. Маш олон үндэсний-төрт улс, тоо томшгүй үндэстэн угсаатан ердөө дээрхи 5 төвийн нөлөөллийн хүрээ, эсхүл тэдний зах хязгаар (Rimland) нутагдэвсгэр болж хувирах ажээ.[8]
Эндээс “Пакс-Персика” гэгч олон улсын харилцааны ирээдүйн системийг дүрсэлж болно. “Пакс” гэдэг нь “энх тайван” гэсэн грек, латин үг, нэг ёсондоо дэлхийн энх тайвныг персийнхний үзэмжээр тогтооно гэж ойлгож болно. Европ яахлаараа исламчуудаар дүүрэх, АНУ яагаад дэлхийн бодлогын захад гарах тухайд хар бараанаар бус, гэгээтэй төсөөлдөг Италийн эрдэмтэн Карло Террачано дараахь таамаглал дэвшүүлжээ. Үүнд, АНУ-ын одоогийн хэт давуу эрх дархыг (атлантизм, мондиализм, пакс-американа) европчууд үл тэвчихдээ Иран, Ливи, Иракийн дэглэмүүдэд ач холбогдол өгөх цаг ирнэ гээд, өөрөөр хэлбэл Европыг аваръя гэвэл исламыг түш гэсэн сонин хувилбар[9] гаргаж иржээ.
Оросын футурлогч В.А.Русаков ‘Хоёр зууны зааг дээрхи Орос” хэмээх номдоо “Якутаас Сараево хүртлэх Их Туран” хэмээх Турктөвтэй лалын үзэл баримтлалыг төсөөлж, ирээдүйн “Түрэг угсаатны хамтын нөхөрлөл” нь ТУХН-ийн исламын орнуудтай холбоотон болж, улмаар слав туургатан Украин, исламын Ираныг хамруулсан Оттоманы эзэнт гүрнийг сэргээх магадлалтай гэжээ. Түүний үзэж байгаагаар, Иран нь геополитикийн хувьд хэзээнээсээ эх газрын орон бөгөөд Москватай эв санааны нэгдэлтэй, АНУ-ын тулгалтыг хүлээн авахгүй, тэр утгаар Ираны ислам нь далайн чанадаас тулгаж буй мондиализмын эсрэг эрчтэй хүчтэй тулгуур нь байх[10] ажээ.
Эдүгээ дэлхийн улс орнуудыг үндсэнд нь дөрөв ангилж байх шиг. АНУ-ын эрдэмтэн З.Бжезинский энэ ангиллаар АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлох ёстой гэж үздэг.[11]
- Голорнууд- corre states;
- Шилжилтийн орнууд – transition state;
- Харгис хэрцгий орнууд – rogue states;
- Бүтэлгүй орнууд – failed state хэмээн нэр заав.
“Гол орнууд” гэж онцгойлон үздэг нь ямар учиртай, түүний хэмжүүр шалгуур юу вэ? Энэ орнууд гурван шалгуурыг давсан байх учиртай. Тэр нь: ардчилал, хүний эрхийг дээдлэх, зах зээлийн эдийн засаг. Энэ хэмжүүрээр бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн 30 орон орно.
“Шилжилтийн” үеийн орнууд гэдэгт (Монгол ордог) ардчилал, IX зээлийг баримжаалан амжилттай шинэчлэгдэж яваа 40 гаруй орныг тэгж нэрлэж хэвшсэнийг тэмдэглэе. НАТО-гийн шинэхэн гишүүн-Унгар, Чех, Польш, дараа нь Словени, Словак гэхчлэн “гол орон” болох болзлыг хангаж яваа улсууд энд магнайлна. Цаашлаад энэ шалгуураар бол Дорнод Европ, АСЕАН, лалын зарим орон, Латин Америкийн ихэнхи нг> орно. Дэлхийн гурван том гүрэн – Хятад, Энэтхэг, Оросыг шилжилтийн болгож хувьсгаж чадсанд АНУ-ын бодлогын гол гавъяа оршино.
“Харгис хэрцгий” хэмээн ад шоо үзэж буй орны тоонд Ж.Бушийн нэгэнтээ нэр заасан гурваас гадна Ливи, Судан, Ардчилсан Конго, Нигери, Белорус, Куба орох ба энэ хар дансанд Югослав орж байв. Ирак хасагдав. Энэ ангиллынхныг аль болох байнгын дарамтад байлгаж, НҮБ-аас болж өгвөл байнгын хориг тавьж, болохгүй бол Ирак, Афганистаныг буулган авсан маягийн байлдааны ажиллагаа өрнүүлэх ёстой.
Америкийн өөр нэг эрдэмтэн Ханс Биннэндик[12] дэлхийн бодлогын 5 тоглогч:
- Зах зээлийн ардчилсан орнууд
- Зах зээлийн ардчилал руу явж буй шилжилтийн орнууд
- Харгис буюу эсэргүүцэгч орнууд
- Бүтэлгүй орнууд
- Төрт улс биш тоглогчид хэмээх категори гаргаж, үйл явдлын дараахь 4 гол хандлагаар өнөөгийн олон улсын харилцааны системийг томьёолсон нь:
- Хурдтай даяаршил
- Ардчилагдах үйл явц
- Задрал бутрал
- Зэвсэг хураах (цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх)
Үнэлгээг нь дараах хүснэгтээс харъя.
Impact of Trends on Actors
Positive impact +
Negative –
Unknown ?
Globalization | Democratization | Fragmentation | Proliferation | |
Market Democracies | + | + | + | – |
TransitionState | + | + | +/- | |
Rogue States | – | – | – | |
Failing States | – | – | ? | |
TransnationalOutlaws | + | ? | + | +/- |
XXI зууны хувьд глобалчлалд хэн хэрхэн оролцов гэдгээр хэмжүүр хийдэг жишиг тогтож байхын сацуу глобалчлалд хандах 5 зарчим байх ёстой гэсэн нийтлэг ойлголт бий болж байна:
- Эрх тэгш байх
- Харилцан ашигтай байх
- Олон хэлбэртэй байх
- НҮБ-ын үйл ажиллагааг дээдлэн, НҮБ-ын чиг заавраар ажиллах
- Дотоодын хөгжлийн асуудалдаа түлхүү анхаарах
Глобалчлалын мөн чанар ба сөрөг нөлөөлөл:
- Аюулын эх сурвалж: Олон улсын, Бүс нутгийн болон Дотоодын,
- Урсгалын гадна үлдэх аюул. Хөгжиж байгаа улсууд урсгалаараа хөвж, глобалчлалын үр шимийг хүртэхгүй, хүртлээ ч хангалттай бус, хөгжилтэй нь хөгжих, хөгжилгүй нь хоцрох аюул,
- Хөгжлийн хөдөлгүүр, эсхүл саад бэрхшээлийн алин болохыг үл таних,
- Хөгжлийн зааг ялгаа ихсэх аюул (Хязгааргүй их өрсөлдөөн – хэт их ялгаа – олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлэх хүчин зүйл),
- Колоничлолын шинэ хэлбэрийн аюул (Эрх тэгш бус улсуудын хооронд олон улсын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь байж болшгүй),
- Тулгалт (сорилт нь боломжоосоо хэт давамгайлах),
- Бүрэн эрхт байдалд нь халдах аюул,
- Өөрийн гэсэн дүр төрхөө алдах аюул (соёл иргэншлээ гээх),
- Байгаль орчин доройтох аюул,
- Миграц буюу эзгүйрч эзэнгүйдэх аюул гэх мэт.
XXI зуун: Хүн амын өсөлт ба нүүдэл суудал
Космополит онолоор “дэлхийн иргэн”, “дэлхий – ганц тосгон”, дэлхийн тосгон” гэх ойлголтыг түлхүү номлодог. Хил хязгааргүй, чөлөөтэй нэвтрэх суурьших дэлхийн тухай ярьж Личдэг. Хүн амын миграц, нүүдэлд хязгаарлалт тавих ёсгүй, дэлхийн баялгийг хувааж эзэмших ёстой гэхчлэн. Саяхан Британий “Гардиан” сонинд 2050 оны дэлхийн хүн амын тухай АНУ-ын Худалдааны Яамны Хүн амын тооллогын товчооны прогнозыг эш татаж мэдээлжээ.[13]
Эдүгээ 6.2 тэрбум байгаа дэлхийн хүн ам 45 жилийн дараа 9.2 тэрбум хүрнэ. Хүүхдийн өсөлт одоогийнхоо түвшин, хөгшчүүлийн тоо одоогийнхоос 3 дахин өсч, дэлхий “өвгөрсөн” байдалд орно гэж тооцоолжээ. Тэр прогноза 88 улсад хүн амын өсөлт буурах төлөвтэй. 2002 онд да хүн ам 74 сая хүнээр өссөн, гэтэл 1989-1990 онд 87 саяар өсч байснаас доогуур үзүүлэлт юм.
Энэтхэгийн хүн ам 500 саяар өсч, 2050 онд 1.6 тэрбум хүрснээр Хятадаас түрүүлэх боловч тэр их хүн амын нийгми асуудлыг тэгш шийдэж чадахгүй.
Хүүхэд төрүүлэх явдал дэлхий даяар буурах хандлагатай. 20 он гэхэд үйлдвэрлэлийн өсөлтөөс төрөлт хол хоцорно. Дох оос шалтгаалж зарим улсад 2010 он гэхэд хүн амын дунда наслалт 30 орчим байна. Хэрэв ойрын жилүүдэд дох. халдварыг эмчлэх арга нэвтрүүлэхгүй бол эдүгээ ДОХ-той яваа 45 сая хүн ойрын 10 жилд үхэж үрэгдэж дуусна. ДОХ-оос болж тухайлбал, Уганд, Сенегал, Ботсван зэрэг Сахараас өмнө орших хар африкийн 38 улс маш хүнд байдалд орно гэнэ. Гэхдээ Сахараас хойших Африкт хүн ам өсөх хандлагатай гэнэ. Бүхэлдээ 2050 он гэхэд Дох нь 280 сая хүний толгой залгичихсан байх төлөвтэй[14]. Дэлхийн Банкны тооцоолсноор. 2010 он гэхэд Оросын хүн амын 4 хувь ДОХ-оор өвчилж, хуучин СССР-ийн нутагт нийт 8 сая хүн ДОХ тээгч байх бололтой[15], 2015 оны байдлаар дэлхийд нийт 823 сая ДОХ-тон байх ажээ[16]”.
АНУ-ын эрдэмтэн Поль Кеннеди[17] мөн иймэрхүү таамаглаж, 2025-2050 онд хүн амын “тэсрэлт” гарна гэж үзжээ. 2025 он гэхэд Нигерийн одоогийн хүн ам 113 саяасаа 301 саяд, Пакистан 267 сая, Индонези 263 сая, Бразил 245 сая, Мексик 150 сая, Иран 122 саяд хүрсэн байх, Хятад 1.5 тэрбум буюу хамгийн оргил үедээ хүрнэ гэж тооцоолжээ. НҮБ-ын судалгаагаар, 2050 он гэхэд дэлхийн хамгийн ядуу буурай 50 улсад хүн ам 1.7 тэрбумд хүрэх бөгөөд ядуурал нь ийнхүү хүн улсад хүн ам 1.7 та амын өсөлтийг нөхцөлдүүлнэ[18]
Хүн амын суурьшлын тухайд, хотуудад хүн ам өсөлтөө дийлэхгүй. Хөгжиж буй орны хүн амын 40 хувь нь эдүгээ хотод сууррьшиж байна. 2025 онд энэ тоо 57 хувьд хүрнэ. Латин орик нь хамгийн их хотжсон бүс нутаг болох нь байна. Тэндхийн хүн амын 85 хувь нь хотын иргэд байх бол Африкт 68 хувь, Азид 53 хувь нь хотод суурьших ажээ. Хүн ам нь 11 саяаас дээш байх дэлхийн 20 том хотын 17 нь хөгжиж буй ертөнцийнх байна. Хотжилт, ядуурал, байгалийн гамшиг, цэргийн мөргөлдөөнөөс дүрвэж нүүх асуудал улам өргөжинө.
НҮБ-ын хүн ам зүйн судалгаагаар, 2007 он гэхэд дэлхийн хүн амын ихэнх нь хотуудад суурьшиж эхэлнэ. CNN-ийн мэдээлснээр, эдүгээ дэлхийн хүн амын 52 хувь нь хөдөө сууж байна, тэгвэл 2030 он гэхэд 5 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын дийлэнх нь хотуудад суурьших ажээ. Зөвхөн ганцхан жилд л хөдөөгийн хүн ам 100 саяар хорогдож, хотуудын хүн ам 1.8 хувиар өсч байна. 2015 онд хотууд дотроо Токио хүн амаараа тэргүүлнэ. Энэ хотод 36 сая хүн суух ба Бомбей 22.6 сая, Нью Дели 20.9 сая, Мехико 20.6 сая, Сан-Паулу 20 сая хүн амаараа удаалж байна[19].
Манай өмнөд их хөрш — Хятадын тухайд[20] Оросын геополитикч Н.Нартовын таамагласнаас эш татъя. Эдүгээ дэлхийн 72 улсад хятад иргэд аж төрж байна. 2015 он гэхэд БНХАУ-ын хүн ам дахин 300 саяар өсч, бусад улсууд дахь хятад иргэдийн миграц, суурьшлын ачаалал хэрээс хэтрэх бололтой. Зөвхөн Орост нийт хүн амын доторх угсаатны тоогоор хятадууд 2 дугаарт орно. Энэ тоо бусад улс оронд мөн адил, ойролцоо тусна.
3.Бжезинский 2020 оны Хятадыг төсөөлөхдөө, ирээдүйд “Берингийн хоолойгоос Тонкины булан хүртэлх шинэ эзэнт гүрэн” нь Оросын Lenaland-ыг бүхэлд нь эзэлнэ. 2020 он гэхэд
Хятадын нөлөөний хүрээ тэлсээр “Их Хятадын” орон зай үүснэ[21] (Монголыг оролцуулсан, хил дагуух нийт 20 улс) гэсэн байна.
Хятад ийнхүү умар зүг түрэн орж ирж байгаа тохиолдолд ОХУ-ыг авч үзвэл ихээхэн баргар дүр зураг гарч байна. Холбооны энэ том улс задрах аюул бодитой нүүрлэж магадгүй гэж судлаачдын дийлэнх нь үзэж байна. АНУ-ын ТТГ-аас боловсруулсан “2015 оны глобал хөгжлийн хандлага” илтгэлд таамагласнаар 2015 он гэхэд ОХУ нь төр улсын хувьд оршин тогтнохоо больж, Сибирийн нутаг дэвсгэрт тусдаа 4 улс, Оросын баруун хэсэгт хэд хэдэн жижиг улсууд бий болох ажээ[22] . Одоо Сибирь, Алс Дорнодод эзгүйрэх үйл явц явагдаж орос иргэд олноороо Урал тийш нүүдлэн суурьшиж, төв рүүгээ дайжиж байна. Хэрэв Умард Солонгост нийгмийн тэсрэлт гарвал Солонгосын дүрвэгсдийн цуваа Сибирь рүү зүглэнэ. Өөр хувилбар бараг байхгүй. Одоо хятадууд хар цагаанаар 2 саяулаа Алс Дорнодод аж төрж, Оросын хот тосгод Хятадаас улам бүр хараат болж байна. Энэ миграцийг зогсоох хүч байхгүй, 30 жилийн дараа гэхэд Орос-Хятадын хооронд хилгүй болж мэднэ. Хятадын хүн ам Оросынхоос 8 дахин их, эдийн засгийн өсөлт нь 5 дахин өндөр байгаа нөхцөлд Алс Дорнодод Оросын уналтыг тогтоон барих боломжгүй гэж ихэнх судлаачид үзэж байна.
- Дийлэнх төсөөлөл нь өөдрөг бус:
- В.Феллерийн дэвшүүлж буй 5 том төв (Европ, Исламын ертөнц, Энэтхэг, Хятад-Пакистаны Холбоо, АНУ-Японы Холбоо) оршин үлдэх тухай төсөөллөөр бол өнөөгийн Оросын ихэнх хэсэг нь одоогийнхоо 20 сая исламчуудад идэгдсээр үүсч дуусах
- Орос орон бүхэлдээ эзгүйрэх аюултай нүүрлэх (хүмүүс нь дайжих)
- Ихэнх нутаг нь Хятад, Энэтхэг, Европынхны нөлөөнд орох, Сибирь, Дорнод Орост 10 сая хятадууд, 3 сая солонгосчууд суурьшиж (одоо хууль бусаар 2 сая хятадууд нэгэнтээ оршин буй) оросууд уугуул нутаг дээрээ үндэсний цөөнхи болох
- ОХУ нь суларсаар, геополитикийн орон зай нь хумигдсаар дахин задарна: “Confenderated Russia” гэсэн З хэсэгт хуваагдсан Холбооны улсуудын Холбооны шинэ улс болох (З.Бжезинский, В.Цымбурский)[23]
- Европын хэсгийн Орос (Урал хүртэлх Европын жигүүр)
- Сибирийн БНУ (Төв буюу Урал-Сибирь)
- Алс Дорнодын БНУ (Алс Дорнодын жигүүр)
XXI зууны экологи
Үйлдвэрлэлийн их өсөлт, хөгжлийн хурд дэлхийн байгалийн баялгийг цөлмөж, олон улс орон, бүс нутаг экологийн сүйрэлд хүрэх тухай төсөөлөх нь түгээмэл болжээ. Жишээ нь, 2040 он гэхэд дэлхий нефтээ олборлож, нөөц нь шавхагдаж дуусна[24].
Түүнээс цааш яах вэ? У.Белло[25], Н.Нартов нарын тооцоолсноор экологийн сүйрлээс гадна түүхий эдийн хомстолд БНХАУ орно. “2025 оны Ази” хэмээх футурлогийн судалгаагаар, дэлхийн экологийн аюулгүй байдалд учрах гол аюул Хятадаас үүднэ. Байгаль, экологийн хямрал, дэлхийн цаг агаарын нөлөөгөөр 2050 он гэхэд Хөх мөрний сав дагуух 14 хот Дорнод Хятадын
30 хот суурин үерт нэрвэгдэж, усанд живнэ. Иймд амьдрах шинэ орон зай хэрэгтэй болно гэжээ.
Жилдээ газаргүй болсон хятадын 10 сая тариачин хот руу шилжиж, ажилгүйдэл 15-20 хувьтай (бараг 250 сая хүн) байгаа [ул “Цэнхэр орон зай” (3 сая ам.дөр.км) руу тэмүүлнэ. Байгалийн хий, газрын тос, фосфоритоор баялаг шүрэн арлууд РУУ Зүүн өмнөд Азийн орнууд нэгэн адил тэмүүлж буй[26] тул энд томхон мөргөлдөөн гарах магадлалтай. Учир нь эрчим хүчний одоогийн их алдагдал (20 хувь) Хятадыг эрчим хүчний сүйрэлд хүргэнэ. Сибирийг цөлмөх явдлыг зогсоож чадахгүй, Сибирьт байгалийн тэнцвэргүй байдал, зарим үед сүйрэл гарах магадлал их байх болно.
Дэлхийн цаг уурын дулаарал, элсний нүүдэл, ойн баялгийн хомстол, ган зуд, шарусны үер зэрэг байгалийн гамшиг дэлхийд уламжлалт бус шинэ аюулыг авчирсан. 2050 он гэхэд 2 тэрбум хүн үерийн гамшиг дор амьдрах нь ёайна. Далайн эргийн хотууд усанд автах, живэх явдал гарна. Эдүгээ нэг тэрбум хүн буюу хүн төрөлхтний зургааны нэг нь үер, далайн шуурганы байнгын гамшиг дор аж төрж, жилдээ 25000 хүн үерт үйж, дэлхийн эдийн засагт үерээс 60 тэрбум ам.долларын хохирол амсаж байна. Энэ байдал зууны дунд үе гэхэд улам дордоно, далайн усны түвшин нэмэгдэж, олон хот, тосгон, боомт усан дор орно хэмээн НҮБ-ын их сургууль тооцоолжээ.
Эдүгээ дэлхийн хүн амын 70 гаруй хувь нь цэвэр ус хэрэглэж чадахгүй байна. Ууж буй ус нь бохирдсоноос өдөр бүр 25000 хүн нас барж, ус экологийн бохирдлоос шалтгаалан сахуу, улаан бурхан, астам, татран, полиомиелитээр өвчлөх явдал түгээмэл байна. Энэ үзэгдэлийг XXI зуунд бүрэн арилгаж хүчрэхгүй Хотуудын агаар, хөрс, орчны бохирдол хөгжиж буй орнуудад экологийн шинэ аюул авчирна.
Хүний хүчин зүйлийн хам нөлөөний уршгаар байгаль орчин сүйдэж, энэ нь дэлхий нийтийн сэтгэлийг түгшээсэн асуудлын нэг болжээ. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ агаар, усны бохирдлын асуудлыг анхаардаггүй, байгалийн баялгийг ашиглахдаа нөхөн сэргээх ажиллагаа явуулдаггүй байсны хор уршиг өнөөдөр бидэнд ийнхүү хүндээр тусч байна. “Байгаль дэлхийгээс авч болох баялгийг бүрэн хэмжээгээр авах хэрэгтэй” гэсэн Оросын нэрт эрдэмтэн Н.Мичурины үзэл тэр үеийн сэтгэлгээг илэрхийлж байсан ч энэ онол эдүгээ дэлхийг сүйтгэхийг уриалсан шинжтэй харгис сургаал мэт болж байна.
Улс орнууд энэ асуудлыг хэчнээн хөгжилтэй байлаа ч гэсэн ганц улс өөрийн хүч чармайлтаар шийдэж чадахгүй гэдэг нь тодорхой болсон. Хөгжлийн концепци ч өөрчлөгдөж, тогтвортой хөгжлийг хангах зорилтыг олон улсын хэмжээнд тодорхойлж гаргасан билээ. Дэлхийн хэмжээний тогтвортой хөгжлийн шалгуурын үндэс нь агаар мандал, газар, түүний хэвлийн баялаг, ус, ой, амьтан, ургамлын төрөл зүйлийг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, цөлжилт, гантай тэмцэх, химийн хорт бодис, цацраг идэвхт хаягдлыг багасгах, хог хаягдлыг боловсруулах менежмент зэрэг хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэгдсэн нийгэм – экологийн цогц асуудал болох нээ.
Шинжлэх ухаан – технологийн зуун
Шинжлэх ухаан – технологийн их хурд 10-20 жилд хөгжлийг асар өндөр түвшинд хүргэж, бидний амьдралыг орвонгоор нь өөрчилнө. Мэдээллийн хувьсгал дараах үе шатаар явсаар өнөөг хүрчээ. Үүнд:
- 70 жилийн тэртээ бүхэл бүтэн нэг том байшинд ганц тооцоолон бодох машин суурилуулж байсан бол
- 40 жилийн өмнө 1 том тасалгаанд байрлах болж
- 20 жилийн өмнө ширээний компьютерыг бүтээж
- Одоо халаасны компьютер хэрэглэж байна
- Тэгвэл мөдхөн 100 сая атомаас бүрдэх нэг шоо микроны овортой тэрбум байт санах багтаамжтай нано компьютер бүтээнэ.
Эдүгээ мэдээлэлд үндэсний хил хязгаар хамаарахгүй болж, 600 сая буюу манай гаригийн 10 хүн тутмын нэг нь дэлхийн интернэтийн сүлжээг хэрэглэж байна. Бүхэлдээ оюун ухаан- мэдлэгт тулгуурласан аж үйлдвэр XXI зууны хөгжлийн гол хөдөлгөгч байх болно Улс орныг компьютержүүлэх явдал бүх дэлхийг хамарна. 2010 он гэхэд компьютер дэлхийн хүн ардын зайлшгүй хэрэгцээ болно.
Ийм дэвшлийн сацуу сөрөг гэмээр үзэгдэл, тухайлбал Британид иргэдээ мөрдөж тагнах 3 сая камер ажиллаж, телевизийн дэлгэцээр дамжин видео – хяналтын систем ажиллуулж байгаа нь хүний эрхэнд ноцтой халдсан хэрэг юм.[27] ШУТ хөгжих хэрээр эрүүгийн гэмт хэрэг, терроризм нарийсна гэдэг утгаар ШУТ- ийн дэвшлийг ашиглаж ингэж тотал хяналт тавихыг бас үгүйсгэж болохгүй биз ээ.
Хүмүүс хаа тааралдсан газраа интернэт чөлөөтэй хэрэглэж, бүр ахуйн хэрэгцээгээ хангах тухайд бодитой төсөөлөл юм. Интернетийн хурд огцом нэмэгдэнэ.^Эдүгээ телевиз, гар утас интернетэд холбогдсон бол улмаар хөргөгч, индүү, цахилгаан зуух, угаалгын машин, хөгжим, будаа агшаагч гэх мэт гэр ахуйн техник бүгд холбогдоно. Хэлний бэрхшээл арилж, эх хэлээрээ бичсэн захидал гадаадын нөгөө хүнд интернетээр очихдоо орчуулагдан очно. Улс үндэстэн бүр эх хэлээ хөрвүүлэн интернетэд байршуулчих юм. IТ паркууд улс орон бүрийн хамгийн амин чухал албад болно.
Zbignew Bzezinski. A Geostrategy for Eurasia, Foreign Affairs, 1997, September/ October,
Мэдээллийн технологи, биотехнологи, нанотехнологи (бичил технологи буюу нано гэдэг нь 1 метрийг 1 тэрбум хуваасан нэгжийн хэмжээ) нь шинэ зууны шинжлэх ухааныг тодорхойлох болжээ. 150 нас хүртэл урт наслах нь бодитой юм. Зарим вирус бактерийг генийн инженерчлэлийн аргаар өөрчилснөөр хүний наслалтын цаад хязгаарыг тогтоох боломжгүй болно. Роботод амьд эс суулгаснаар био робот бий болж, хүний хүчин зүйлийг бүрэн орлоно. Өчүүхэн одой биороботууд атомыг атомтай нь, молекулыг молекултой нь угсарсаар амьд амьтан, эрдэнэт хүнийг бүтээнэ. Хүн хувилж төрүүлэх нь бодитой гэдэг нь ийнхүү нотлогдож байна. Нанотехнологи нь үл элэгдэх бүх техникийг бүтээж, жишээ нь гагнаас, эрэг боолтгүй, хүний үе мөч шиг эд анги зангилаа нь хамтдаа ургаж угсрагдах, тэгэхдээ жин нь одоогийнхоос 90 дахин хөнгөхөн, бат бэх техник гарч ирнэ. 2030-2040 оны хавьцаа үл элэгдэх, мөнхийн настай машин техник бий болох аж.
Сансрын технологи XXI зуунд үсрэнгүй хөгжих төлөв ажиглагдаж байна. Сар нь Ангараг гариг руу нислэг хийх дамжлага бааз болох тухай, дэлхийтэй төстэй 50 орчим гариг нээх тухайд эрдэмтэд таамаглал дэвшүүлж байна. Эдүгээ АНУ- д сансрын нислэг хэрэглэж буй ШАТТЛ маягийн хөлгүүд иргэний агаарын тээвэрт нэвтэрч, жишээ нь, Токиогоос Лондонд хагас цагийн дотор нисч хүрнэ гэсэн тооцоо хийжээ. Нанотехнологийн хүчээр сансрын эрхсүүдийг тохижуулж тэнд хүн амьдрах орчин бий болгоно. Сансарт болон өөр эрхэс дээр аж төрөх эрсдэлийг арилгана.
Монгол Улс XXI зууны глобалчлалд
- Эдүгээ цагт Монгол Улс глобалчлалын үйл явцад нэгдэх эсэх талаар сонголт хийх боломж байхгүй, хүссэн ч, эс хүссэн ч глобалчлалд гарцаагүй дайрагдана
- Харилцан нэн их хамааралтай дэлхий ертөнцөд Монгол Улс өрсөлдөх чадвараа дээшлүүлж, глобал харилцаанд орохоос өөр сонголт байхгүй
- Монголын хөгжлийг хурдасгах шаардлагын дагуу бид хаалттай бус нээлттэй байж, глобалчлалын үйл явцтай хөл нийлүүлэн алхах нь нэн чухал зорилт мөн
- Монгол Улс нь бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй ашиг сонирхлын шүтэлцээ бүхий харилцааны сүлжээ бий болгож хэлхэлдэн, хөгжлийн төлөө хамтран ажиллана.
XXI зуун Монгол Улсад шинэ сорилтын зуун болно. Зууны хөгжлийн их хурдны гадна үлдэх аюул бодитой, их хурд нь хөгжиж байгаа, буурай, нэн буурай улсад хүндхэн тусч магадгүй. Нэгэнт хөгжлийн түлхүүрээ зөв олж харж, хэрэгжүүлж чадахгүй бол глобалчлалын давлагаанд урсгалаараа хөвж, глобалчлалын үр шимийг хүртэхгүй өнгөрөх, тэгснээр үндэсний бүрэн эрхт байдлаа алдах, сулруулах аюултай тулгарах болно. Жишээ нь, зарим тохиолдолд прагматик байр сууринаас дотоод хэрэгтээ оролцохыг зөвшөөрөхөөс өөр аргагүй, глобалчлалын эринд үндэсний бүрэн эрхт байдлаасаа зарим үед татгалзах зориг гаргахыг тулгаж магадгүй.
Монголын хүн ам, засаг захиргаа, бүс нутаг хэт тархай алслагдсан, дэд бүтэц сул хөгжсөн, нүүдлийн мал аж ахуй нь байгалийн шалгарлыг давж хүчрэхгүй, байгаль цаг агаарын эрс тэс нөхцөлтэй гэхчлэн глобалчлалд оролцоход сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд манайд олон бий. Хамгийн наад зах нь хөгжлийн зааг ялгаа дотооддоо ихсэх аюул бодитой Бид үүнийг эдүгээ мэдэрч байна Соёл иргэншлийнхээ дүр төрхийг алдах аюул бодитой нүүрлэж байна Байгалийн баялаг руу хэт шунах, цөлмөх явдал эдийн засгийн ашиг өгч болох ч экологийн доройтол, сүйрэлд хүргэх нь одооноос тодорхой болж байна. Энэ аюул удтал үргэлжлэх ба хөдөө нутаг эзгүйрч, эзэнгүйдэх аюулыг дагалдан миграцын их давлагаа Монголыг нэрвэх нь гарцаагүй.
Глобалчлагдахгуй гэвэл дангааршин сондгойр! Дангааршихгүй гэвэл даяаршиж глобалчлалд ор! Энэ бол гол хууль, зүй тогтол нь болж байна. Одоо бидний өдөр тутмын үзэгдэл болчихоод буй ядуурал, ажилгүйдэл, орон гэргүй тэнүүчлэл, боловсролгүйдэл дээр барагдашгүй, цадаж ханашгүй их дуу хуур, урлаг уран сайхан хослон зэрэгцэн яваа нь яваандаа Монголыг дангааршуулж нэг мэдэхнээ дуу хөгжим, цэнгүүн шоу бялхсан ядуурлын туйл болгож мэдэхээр байна. Ингэж дангааршихгүйн тулд глобалчлалын наад захын үзүүлэлтийг хэрдээ хангах хэрэгтэй. Энэ нь айл өрх бүр биш гэхэд ядахдаа саахалт хот айлын дунд нэг компьютертэй, интернэтэд ядахнаа 7 хоногт ганц удаа нэвтрэх хүсэлтэй, ахуй ба арилжааныхан бүгдээрээ наад захын англи хэлтэй, дэлхийн жишгээр зөв хооллох наад захын хэмжүүртэй, орчлонгийн тухай наад захын зөв мэдээлэлтэй болох хэрэгтэй. Даяаршихын тулд “монгол онцлог”, “монгол ухаан”, “нүүдлийн соёл иргэншил”, “миний Монгол”, “хөх толбо” гэхчлэнгээсээ бага ч боловч татгалзах хэрэгтэй.
XXI зууны монголчуудын хувьд, шинжлэх ухаан-технологийн боловсрол нэн чухал. Ерөөсөө боловсролын үүрэг роль нэмэгдэж, түүний агуулга өөрчлөгдөж, чанар нь дээшилнэ. Нарийн технологи, машин, техниктэй ажиллах чадвартай, оюун ухаан – мэдлэгт тулгуурласан цоо шинэ нийгэмд амьдарч ажиллах, түүний хурдыг даах, тэсвэрлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь боловсролын гол зорилт мөн. Сургалтын процесс гэдэг нь компьютер, харилцаа холбоо, техникийн боловсрол олгоход голлон чиглэгдэж, алсын зайн зэрэг сургалтын янз бүрийн хэлбэр нэвтрэх юм.
Монголын геополитикийн ирээдүйн төлөв нэн баргар байх төлөвтэй. Нэгэнтээ 2020 он гэхэд хүчирхэг Хятадын нөлөө хүрээгээ тэлж, хөршүүдээ нөлөөнийхөө хүрээнд хамсаар “Их Хятадын” орон зай үүснэ39 (Монголыг оролцуулсан, хил дагуух нийт 20 улс) гэсэн тооцоог дээр эшлэсэн. Хятад ийнхүү умар зүгтүрэн орж ирж байгаа тохиолдолд Монголыг тойрч гарахгүй, дайрч гарна. Энэ талаар бидний зүгээс ямар нэгэн таамаглал хийгээгүй, харин профессор З.Бжезинский 2020 он гэхэд Хятадын нөлөөний хүрээнд Монгол Улс бүрэн орно гэсэн тооцоо хийсэн байна.
Геополитикийн хувьд шинэ зуунд Монгол нь ямар орон зайд багтах, хаашаа шахагдах, хэнтэй эвсэх, хэнийг дагах гэхчлэн олон асуудалд хариу өгөх ёстой. Бүс нутагт Монголын орон зай:
- “Шанхайн 5” буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллага
- Орос-Хятад-Монголын “Гурвалсан яриа хэлэлцээ”-ний механизм
- “Сибирийн хэлэлцээ” бүс хоорондын нийгэмлэг
- Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (ЭКО)
- АПЭК
Эдгээрээс аль нь бодитой байж болох вэ? Эдгээрийн нэгийг сонгохоос өөр хувилбар байхгүй. Минийхээр хамгийн сүүлчийнх нь онох болов уу. Глобалчлалын их хурдыг ингэж байж л давж гарна. Цааш хөгжинө.
[1] Alvin and Heidi Toffler. What is the Third Wave? www.toffler.com
[2] З.Бжезинский. Великая шахматная доска, М., 1998, Samuel P. Huntington. Who International Primacy Matters, 1993,
[3] Samuel P. Huntington. The Clash of Civilization? Foreign Affairs, 1993. Summer
[4] F.Fukuyama.The End of History and the Last Man, N.Y.,1992
[5] Samuel P.Huntington. The Clash of Civilization? Foreign Affairs, 1993, Summer
[6] И.Бестужев-Лад. Четвертая мировая. Эпизод второй, “Незаисимая газета”,08.09.2004
[7] В.С.Белоус. Самые кошмарные теракты еще впереди, “Независимая газөта”, 03.09.2004
[8] Виктор Феллер. Уточненный прогноз мирового развития в XXI веке (взгляд из России), 2000, интернэтээс
[9] Carlo Terracciano. Nel Fiume della Storia Orion, Milano, No 22-30, 1986-1987
[10] Русаков.В.А. Россия на рубеже веков, Эп.почта. 27.04.2000, интернэтээс
[11] Zbigniew Bzezinski. A Geostrategy for Eurasia, Foreign Affairs, 1997, September/ October, З бигнев Бжезинский. Веяикая шахматная доска. М., 1998 зэрэг зохиолд нь бий
[12] Hens Binnendijk. Back to Bipolarity? The Washington Quarterly, Autumn 1999
[13] The Guardian, 24.03.200
[14] 50 facts show why we must change world. The Mirror, 6 May, 2004
[15] Спид грозит России катастрофой, Лондон, bbcrussian.com 9/16/04
[16] Мөн тэнд Paul Kennedy Preparing for the Twenty-First Century. Fontana Press, 1994 54
[17] Paul Kennedy Preparing for the Twenty-First Century. Fontana Press, 1994 54
[18] bbcrussian.com 9/16/04
[19] lenta ru/world/ 2004/03/25/population/
[20] Н.А. Нартов. Геополитика (Учебник). М., 2000
[21] Zbigniew Bzezinski. A Geostrategy for Eurasia Foreign Affairs, 1997, September/ October,
[22] Peter Lavelle. Russia’s many futures, United Press Information, 5 May 2004
[23] Вадим Цымбурский. Народы между цивилизациями, “Попис” №2 1997. Збигнев
[24] Бжезинский, Великая шахматная доска. М., 1998
[25] Focus on the Global South, Bangkok University, 14.09.2000
[26]Lenta.ru /science/ 2004.06.14 /flood/
[27] 50 facts show why we must change world, The mirror. 6 May.2004