Д.Бямбасүрэн
/Профессор/
Шинэ толь №56, 2006
Түлхүүр үг: Нийгмийн тогтолцоо, Улс орны хөгжил, Даяаршил, Үндэсний хөгжлийн хөтөлбөр, Эдийн засгийн хөгжил
I
Монгол орон шинэ нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш 15 жил болоход орших, эс оршихуйн хувь заяаг шийдэх нэн хурц асуудалтай тулгарч байна. Энэ бол эдийн засгийн хөгжлийн асуудал юм.
Монгол орон богино хугацаанд даацтай хөгжлийн зам олж, үр үндсийг нь тавьж бэхжүүлсэн нөхцөлд л эрч хөгжиж буй бүс нутаг, Дэлхий ертөнцийн орчин заяаныхаа жолоог гартаа барьж, бүрэн эрхээ хадгалж ори болно.
Ийм сонголт хийж чадахгүй бол эдийн засгийн хараат дагуу байдалд орох төдийгүй, түүхэн эмгэнэлт байдалд хүрч болно.
II
Монголчууд хөгжлийн замаа хайж байна. Монголын төр засаг сүүлчийн 12 жилд гурван удаа “хөгжлийн үзэл баримтлал”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” хэмээх баримт бичиг зохиож баталжээ. Гэвч тэр нь нийгмийн дэмжлэг хүлээж хүчийг нэгтгэх, үзэл” болж чадаагүйгээр үл барам улс төрийн хү сонгу/лийн дараа байгуулсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө цоо шинээр зохиодог.
Ийм байдлын гол шалтгаан нь дээрх баримт бичгүүд утга агуулгаараа нийгмийн захиалга, орчин нөхцөлийн шаардлагад тохироогүйд оршино.
Тэдгээр баримт бичгийг эрх мэдэлтэн, тэдэнд ойр дулдуй цөөн хүний хүрээнд социализмын үеийн төлөвлөлтийн онол, үзэл санаанд тулгуурлан, орчин цагийн дэлхий нийтийн хөгжлийн тухай ойлголт, хөгжилд хүрэх арга замаас хөндий хөгжлийг өсөлтөөр төлөөлүүлэн зохиодог болохоор амьдралд ойртож чаддаггүй ажээ. Ийм болохоор хөгжлийн бодлого боловсруулах асуудал цоо шинээр сөхөгдөж байгаа билээ.
III
Н.Винер “Кибернетик ба нийгэм” бүтээлдээ: “Орчин үеийн хөгжлийн голомтууд бол энтропийн их далай дундах жижиг арлууд юм” гэжээ. Хөгжлийг энтропийн бууралт буюу хорвоогийн түгээмэл зүй тогтлыг илэрхийлдэг термодинамикийн II хуулиас гажсан хөдөлгөөн мөн гэж үзсэн Винерийн энэ онолын үнэн зөв нь өнгөрсөн хагас зууны түүхээр бүрэн нотлогдож, одоогийн дэлхий нийтийн хөгжлийн утга агуулгыг ойлгох гол түлхүүр болж байна. Хөгжил бол ерөнхий утгаараа цэгцрэн төгөлдөржиж, агуулга нь баяжих хөдөлгөөн юм. Дээрх онолыг нийгмийн амьдрал, түүний дотроос эдийн засагт буулгаж авч үзвэл, нийгмийн хөгжил бол хүн ардынхаа амьдралын чанар, аюулгүй байдлыг улс үндэснийхээ бүгээх чадварын өсөлтөөр баталгаажуулан дээшлүүлэх үйл явц мөн.
Үүнээс үндэслээд улс орны хөгжил бол түүний амьдралын дотоод хүчин зүйлсийн найрал зохицоо нь гадаад орчин нөхцөлийн даралтыг давж гэтлэх хүчийг олсон нөхцөлд гөрдөг үзэгдэл юм гэж үзэж болно. Энэ утгаараа хөгжил нь өсөлтөөс эрс ялгаатай ажээ. Улс орны хөгжлийг зээл тусламж, хөрөнгө хүчний импортоор хэрэгжүүлэх боломжгүй. Тэр бүхэн нь онцгой хүнд хямралын үед тус дэм болдог атлаа ужигарч хэвшсэн нөхцөлд улс үндэсний амьдрах чадвар, түүний төлөө тэмцлийг сулруулж, тэжээлгэн тэтгүүлэх сэтгэхүйг төрүүлэн, аажимдаа хувь заяагаа бусдад даатгахад хүргэдэгийг монголчууд мэдэх билээ.
IV
Улс орны хөгжлийн тухай ойлголтод хамгийн хүчтэй нөлөөлж баяжуулсан хүчин зүйл нь хүн төрөлхтөн XX зууны эцэст их эрдэмтэн И.В.Вернадскийн номлож байсан Оюун мандлын (Ноосфер) соёл иргэншилд шилжиж, хүний оюун ухаан Дэлхийн хөгжил хувьсал, хувь заяаны нэгэн шийдвэрлэх эх үндэс болсон явдал билээ. Цаашид Хүн төрөлхгөн эх байгалиатэтгэж, хамт хөгжих нь шим мандлын оршихуйн зайлшгүй уггвар нөхцөл болж байна. Байгалийг эзэрхийлж, хүчиндэж аж гөрөх нь хүн төрөлхтөнд ч сүйрэл мөхлийг авчрах нь одоо маргаангүй болжээ. Оюун мандлын соёл иргэншилд философийн анхны бодит үр дүн нь 1992 оны Рио-гийн тунхаг, “Даацтай хөгжил” (“БизВпаЫе беуе1ортепР’)-ийн концепц юм. “Даацтай хөгжил” гэдэг ойлголт нь улс орны хөгжлийг хүний хөгжил, амьдралын чанар, амьдралын орчны сайжралтын гурван хэмжээс огторгуйд томъёолдог.
Монгол оронд төрөөс батлаад хэрэгжүүлж чаддаггүй дээрх “Хөгжлийн үзэл баримтлалууд” нь Даацтай хөгжлийн философи, шалгуураас хэтэрхий зөрүүтэй байдаг тул нийгэм хүлээж авдаггүй ажээ.
V
Монголын эдийн засаг 2000-2005 онд 34.2% өсч, нэг хүнд погдох орлого 2 дахин нэмэгджээ. 2006 оны эхний хагаст I адаа, худалдааны баланс тэнцвэржиж, төрийн зардал сүүлийн 5 жилд 3 дахин нэмэгджээ.
Ийм тоо баримтууд эдийн засагт ахиц өөрчлөлт гарч байна гэсэн дүгнэлтэд хүргэж болох боловч хөгжлийн баттай үидэс суурийн тухай дүгнэлт хийхэд эртэднэ гэж үзэж байна. Учир нь,
- Экспортын орлогын өсөлтийн 4/5,- ҮНБ-ийн өсөлтийн 3/4-ийг алт, зэс, ноолуурын олон улсын зах зээл дээрх үнийн өсөлтөөс олжээ.
- Энэ нь долгионлог үзэгдлийн цаг үеийн нөлөө билээ.
- Дотоод үйлдвэрлэлийн өсөлтийн 1/3-ийг уул уурхайн олборлолтын өсөлт, 1/3-ийг малын тоо толгойн өсөлт эзэлж байна. Эдгээр нь уламжлалт экстенсив өсөлтийн үргэлжлэл бөгөөд байгалийн нөөц баялагт түшиглэнэ.
- Төрийн төсвийн зарлага ҮНБ-ээс 3 дахин түрүүлж өсч байгаа нь эдийн засгийг төвлөрсөн хуваарилалтын урсгал тосох хэвшилд шилжүүлж, олигархжисан төр-бизнесийн эрүүл бус сүлбээ үүсгэж байна.
- Сүүлийн 10 жил ядуурлын түвшин буурахгүй (нэн ядуу 36%) байгаа нь эдийн засгийн өсөлт нийгэм, олон түмэнд хүртээл багатай байгаа бөгөөд нийгмийн доторх ялгарал хүчтэй болж байгаагийн илрэл юм:
- ҮНБ-ний өсөлт нийт мөнгөний өсөлтөөс 2 дахин хоцорч байгаа нь далд инфляци өндөр байгаагийн зэрэгцээ далд эдийн засаг хүчээ авч буйн илрэл болно.
Тэгэхдээ сүүлийн 5 жилд ажиглагдаж буй эдийн засгийн өсөлт нь хямрал, депрессийн дараа хөгжлийн асуудлыг бодитойгоор тавих үндсийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
VI
Улс орон бүрийн хөгжлийн гараанд дэлхийн нийтийг хамарсан нийтлэг зүй тогтол, өөр өөрийн өвөрмөц гадаад, дотоод хүчин зүйлс, орчин нөхцөл хоршиж сүлэлдэн нөлөөлдөг. Хөгжлийн үйлсийг зорилгоо болгож буй одоогийн монгол орны хувьд дээрх- хүчин зүйлүүдийн бүрдэл, хоорондын шүтэлцээ нь нэн өвөрмөц юм. Заримыг онцолбол,
1.Монгол орон сүүлийн 15 жилийн турш ардчиллын тогтолцоо, чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийг төлөвшүүлэхийн төлөө асар их хүч чармайлт тавьж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн амжилтад хүрснээр хөгжлийн гарааны “заййшгүй угтвар нөхцлийг” бүрдүүлэхэд шийдвэрлэх алхам хийв. Хэдийгээр төрийн эрх мэдэл хөрөнгөжсөн шинэ коммунистуудын газарт орох боломж хаагдаагүй ч гэсэн, хэдийгээр улс төрийн намууд нь олонх тохиолдолд төрийн албыг худалдах лангуу-компани болж байгаа ч гэсэн, хэдийгээр зах зээл цөөн тооны улс төрийн бизнесийн бүлэглэлүүдийн ноёрхол эрхшээлд орж байгаа ч гэсэн орчин үеийн хүн төрөлхтөний хүлээн зөвшөөрч үнэлж дээдэлдэг утгаар нь ардчилал, өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцоог хүлээн авч, нутагшуулах чадвартай гэдгээ монголчууд жилээс жилд улам хүчтэй нотолсоор байна.
2.Монгол орон сүүлийн 15 жил нээлттэй эдийн засгийн харилцааны бодлого явуулж, дэлхийн аж ахуй, эдийн засгийн харилцаанд интеграцчилагдаж чадлаа. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болон, Ази, Америк, Европ тивийн өндөр хөгжилтэй бүсийн, орнууд, бүсийн санхүү эдийн засгийн байгууллагуудтай ойр нягт түншилснээр хөгжлийн нэн чухал эх үндэс болох орон зайн хүчин зүйлийг бүрдүүлж байна.
3.Монгол орон Дэлхийн мэдээллийн нэгдмэл сүлжээнд орж, мэдээлэл нь монголчуудын өдөр туртмын амьдралын хэрэгцээ болж байна. Ингэснээр амьдрах арга, мэдлэг оюунаа хөгжүүлэх аеар уудам орон зайг шинэ тутмаа нээж ахуй амьдралаа зохицуулах бололцоогой болж байна. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй аялал жуулчлалын салбар мэдээлэл-технологийн ололтыг ашигласны үр дүн мөн гэхэд хэтрүүлэг болохгүй.
4.Монголчууд Даяаршилд нэгэнт хамрагджээ. Эдүгээ манай орны үндэсний ажиллах хүчний 10% орчим нь гадаадын өндөр хөгжилтэй буюу хөгжингүй улс орнуудад ажиллаж байна. Улс орны дотоодод хөрөнгө оруулалтын 1/2-ээс илүү хувийг таван тивийн гадаадын хөрөнгө оруулагчид эзэлж байна. Тэгэхдээ бид даяаршлын зөвхөн эерэг нөлөөг хүртэж байгаа биш бөгөөд жижиг буурай орнуудад учирч болох дарамт бэрхшээлүүдийг ч амсч байна. Газар нутаг, ашигт малтмалын нөөц гадаад дотоодын цөөн хөрөнгөтнүүдийн бүлэглэлийн мэдэлд орж, банк- санхүүгийн системд тэдний нөлөө хүчтэй болж, төрийн албыг эрхшээхийн төлөө хөрөнгө хүчээр түрэх явдал ч ажиглагдаж байна. Энэ мэт үзэгдлүүд монголын нийгэм өөрийн хувь заяаны жолоогоо барих чадварыг сулруулж, хөгжлийн ирээдүйг бүдэгрүүлэх нь дамжиггүй.
5.1971 онд нэрт эрдэмтэн Ж.Форстер Дэлхий нийт 2000 оноос олон талын хямралд өртөх өндөр магадлалтайг урьдчилан хэлсэн билээ. Энэ нь нэгэнт бодит үнэн болжээ. Цэрэг-улс төрийн, геополитикийн, соёл иргэншлийн зөрчил төдийгүй эрчим хүч, түүхийн эдийн зах зээл, валют-санхүүгийн системийн хямрал нэгэнт эхэлжээ. Энэ нь Монгол орны хувьд зөвхөн орчны тодорхойгүй байдал үүсгэх талаас төдийгүй импортоос үлэмж хамааралтай талаас нэн хүнд тусч байна. 2005 оноос хойш түлш шатахууны үнийн өсөлтөд экспортын орлогын 20%-ийг төлжээ.
6.Дэлхийн цаг уурын өөрчлөлт болон антропогенийн дарамт бэлчээрийн мал аж ахуй, усалгаагүй газар тариалан зонхилдог Монгол оронд нэн том бэрхшээл учруулж байна. Ойрын 40 жилд манай орны нутгийн 70 гаруй хувь нь цөлжих тухай таамаглал үндэслэлгүй зүйл биш юм. Ийм ирээдүй нь монголчуудын ахуй амтьдрал, соёл иргэншлийн үндсийг хөндөж байна. Одоогийнхоос
илүү тогтвортой, тэвчиж туулах чадвартай ахуй амьдралын хэвшлийг сонгож, түүндээ дасаж зохицохын зэрэгцээ бололцоотой бүх тохиолдолд байгаль орчноо хамгаалах, сэргээх, сайруулах явдал XXI зууны “бүтээн байгуулалт”-ын нэг гол чиглэл болж байна. Энэ нь асар их хүч хөрөнгө, хичээл зүтгэл шаардана.
Өөрөөр хэлбэл, монголчууд хөгжлийн асуудлын зэрэгцээ тэвчиж туулах асуудалтай тулгарч байна.
- Хөрш хоёр их гүрний эдийн засаг либералчлагдаж, ДХБ-д элсэх болзол, товыг тогтоож байгаа нь Монголын хувьд уудам зах зээл нээж байна. Үүний зэрэгцээ хятадын вашотын ханшийг доллартай хатуу уяж байгаа одоогийн бодлого өөрчлөгдвөл Монголын эдийн засагт 15-20%-ийн уналт үүсгэж болох юм. Нөгөө талаас, өмнөд хөршийн зүгээс манай эдийн засагт нөлөөлөх түрэлт ч аяндаа хүчтэй болохыг үгүйсгэж болохгүй.
* * *
Энд дурьдсан хөгжлийн угтвар нөхцөл байдлын холбоотой зарим асуудлууд зөвхөн ангид тусдаа зангилаа бус бөгөөд биднээс хамаарах, үл хамаарах орон, цагийн тохиолдлоор шүтэлцэж илэрч, үйлчлэх болно.
VII
Хөгжлийн буурай түвшингээс ээдрээтэй нөхцөлд гараагаа эхэлж буй Монгол орны хувьд НҮБ-ээс тодорхойлсон XXI зууны даацтай хөгжлийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь асар их хүч чармайлт шаардахаас гадна, байгаль орчны эрс өөрчлөлтийн ирээдүй нь бусад улс үндэстнийхээс өвөрмөц, хүнд сорилт давахыг шаардаж байна. Иймээс монгол орны даацтай хөгжлийн зорилтууд нь нарийн нягт тунгааж эрэмбэлсэн бүтэцтэй байх нь зайлшгүй.
- Юуны өмнө, нийгмийн амьдралын сөрөг үзэгдлийн үр үндэс болж байгаа ядуурлыг бууруулж, устгах нь хамгийн гол зорилт болно. Монгол орны газар нутаг, байгалийн баялаг, эдийн засгийн одоогийн чадавхи нь энэ зорилтыг шийдэхэд хүрэлцээтэй.
- Үүний зэрэгцээ, ирээдүйн эрчтэй хөгжлийн “хангалттай угтвар нөхцөл”-ийг бүрдүүлэх нь, хөгжлийн үйл явцын зайлшгүй алхам байх болно. Энэ бол үндэсний уугуул болон нутагшуулсан технологийн санг бүрдүүлж, үндэсний өндөр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэн, зохион бүтээлт-туршилт үйлдвэрлэлийн битүү хэлхээ, инновацийн удирдалгын арга туршлагын өөрийн барилтай болох тухай асуудал юм.Энэ хоёр зорилт урт удаан хугацаа (10-15 жил) шаардана.
- Эдгээрээс гадна, монгол орны хөгжлийн үйл явцтай хамт цогцоор шийдэгдэх зорилт нь байгаль орчны доройтлыг зогсоох, түүний зайлшгүй өөрчлөлт болон олон улсын зах зээлийн үелэх мөчлөгүүдэд зохицон тухайн түвшинд хүрсэн амьдралын түвшинг тогтвортой хадгалах нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн. Энэ нь хөдөө аж ахуйн экстенсив чанарыг өөрчлөхөөс эхлээд, түүхий эд голлосон экспортыи бүтцийг өөрчлөх, эрдэм оюуны шингээцтэй баялгийн зах зээлд өөрийн орон зайг олж авахтай холбоотой. Хүн ам төвлөрөн амьдарч буй орон нутагт хүний амьдралын таатай эко орчин болгох, гол мөрөн, горхи булаг, нуур цөөрөм, ой мод, ургамал амьтнаа хамгаалах нь хэдий их хүч хөрөнгө шаардах боловч амьдралын аюулгүй байдлын суурь асуудал болох утгаараа хоол хүнс, орон байрны нэгэн адил ач холбогдолтой байх болно.
VIII
Хөгжлийг олох зам мөр улс орон бүрд өвөрмөц байдаг. Хөгжих, баяжих хоёр нь холбоотой боловч утга агуулгаараа өөр билээ. Цөөн хүн амтай, байгалийн арвин баялагтай улс орон түүнийгээ олборлож борлуулаад баян чинээлэг амьдарч байдгийг олон орон харуулж байна. Гэвч энэ нь хөгжил биш юм. Орчин үеийн нэрт физикч С.Хаокингийн “Цаг хугацааны товч түүх” номд өгүүлснээр байгалиас 1 гр алт олборлоход түүний төрүүлэх хөдөлгөөн цэгцрэлтээс Г0000 дахин их энтропи үүсдэг. Байгалийг цөлмөсөн улс үндэстэн хөгжиж чадахгүйн нууц энэ буюу. Монгол орны хөгжлийн гарааны нөхцөлийн бүтэц нь дараахь зам мөр буюу алгоритмыг бодиюй хэрэглэж болох юм гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Үүнд:
- Төрөөс санаачлан зохицуулж, ирНний нийгэм, бүх улс гөрийн хүчний оролцоотой боловсруулж үндэсний зөвшилд хүргэсэн улс орны даацтай хөгжлийн бодлого хэрэгтэй. Энэ нь асар өргөн, асар гүн судалгаа, боловсруулалтад тулгуурлах тул их хүч хөрөнгө шаардана. Үүнийг төр хариуцах ёстой.
- Нийгмийн үрэлгэн хэрэглээг шүтсэн амьдралын философийг өөрчилж, даацтай хөгжлийн философи, үзэл баримтлалыг хүүхэд наснаас нь эзэмшүүлэх асар өргөн сурталчилгаа, сругалтын сүлжээ үүсгэн зүгшрүүлэх нь нийгмийн хүчийг нэгтгэх боломж өгнө.
- Монголын нийгмийн амьдралыг ухаалаг хэрэглээ, хэмнэлтийн горимд шилжүүлэх нь хөгжлийн гарааны олон асуудлыг шийдэх санхүүгийн нөөц боломж нээж өгнө. Юуны өмнө, төрийн зардлыг 30-50% хэмнэх нь эдийн засгийн хүрээний хуримтлалыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй алхам болно. Одоогоор монголд хэрэглэсэн 1 квт/цаг эрчимд ногдох ҮНБ нь хөгжилтэй орнуудынхаас 3-4 дахин бага байгаа нь үр ашгийг дээшлүүлэх их боломж байгааг харуулж байна.
- Нийгэмд баялгийн хуваарилалтыг шударгатгаж, дунд давхрагыг дэмжих, эмзэг давхрагыг хамгаалах төрийн бодлогыг хүчтэй болгох нь ядуурлыг гэтлэхэд хамгийн үр нөлөөтэй байж болно. Олигархижсан төрийн далбаан дор үүсэн бойжиж буй том хөрөнгөтний бүлгийг дэмжих бодлого Монголын одоогийн нөхцөлд нааштай үр дүнд хүрэхгүй.
- Үндэсний бүтээх оюуны чадавхийг хөгжүүлж, технологи-зохион бүтээлтийн санг хөгжлийг тэтгэх гүыиинд хүргэх терийн хүчтэй, үр нөлөөтэй бодлого яиуулах нь “хөгжлийн хангалттай угтвар нөхцөл” болно. Үүний тулд Үндэсний хөгжлийн хөтөлбөрийн чиглэлээр шилдэг боловсон хүчийн бэлтгэх, шинжилгээ судалгаа, технологи-зохион бүтээлтийн тэргүүлэх чиглэлүүдэд зориулан төсвийн санхүүжилтийг одоогийнхоос 8-10 дахин нэмэгдүүлж, үр дүнг хувийн хэвшлээр дамжуулан амьдралд нэвтрүүлэх үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх нь зайлшгүй шаардлагатай.
- Нийгмийн амьдралын бүх хүрээнд удирдлага зохицуулалтын үндэсний загварыг өөрийн соёл, зан суртахуун, үндэсний сэтгэхүйн онцлогт нийцүүлэн сонгож зүгшрүүлэн, хөгжлийн гол зангилаа асуудлаар тнрөөс хөтөлбөрт жолоодлого хэрэгжүүлэх чадвар олох нь нэн чухал байна. Одоог хүртэл “Алт”, “Ногоон хувьсгал”, “Цагаан хувьсгал”, “Ногоон хэрэм” гэх мэт нийтэд зарласан төслүүдийн үр дүн нь сургамж үлдээх төдий байгааг анхаарах цаг болжээ.
- Боловеролын системийг улс орны хөгжлийн стратегид нийцүүлэн хөгжүүлж, нэн ялангуяа дээд боловсролын гогтолцоог чанарын шинэ шатанд гарган баталгаажуулж, төрийн их дээд сургуулиудийн лаборатори, туршилт- үйлдвэрлэлийн баазыг орчин үеийн түвшинд тоноглон судалгаа – шинжилгээ, боловсруулалтыг тэнд төвлөрүүлэн төрөөс захиалга өгч санхүүжүүлэх нь хөгжлийн хүчтэй хөшүүрэг болно. Энэ арга хэмжээг 20- 25 тэр бум.төгрөгийн зардлаар шийдэж болох бөгөөд энэ нь одоо төрөөс элдэв ой, баяр наадамд нэг жилд зарцуулж буй зардал төдий билээ.
- Үндэсний эдийн засгийн дотоод шалгарлын тогтолцоог эрүүлжүүлж, төрийн дарамтыг бололцоотой доод хэмжээнд хүртэл бууруулж, олгархижсан бүлгүүдийн ноёрхлыг таслан цээрлэх нь хөгжлийн Олигархижсан хөргийг эрүүлжүүлж, бодит эдийн засгийг тэтгэнэ. бүлэглэлийн ноёрхол нь байгалийн баялаг цөлмөх замаар ирээдүйгээ хорлон, нэгэн цагийн ашиг хонжоо хоөцөлдөх зам руу эдийн засгийг түлхэж байна. Үүний оронд нэгэнт олборлож байгаа түүхий эдийг бүрэн боловсруулж, мэдлэгийн шингээцтэй бүтээгдэхүүнээр олон улсын зэх зээлд оролцох хатуу бодлогыг төр хэрэгжүүлж чадна, чадах ч ёстой.
- Байгаль орчноо нөхөн сэргээх, сайжруулах үйл ажиллагааг ҮТС-д оруулж, түүний үр дүнг баялгийн санд тооцох нь байгаль-нийгмийн харилцааг хөгжлийн баримжаатай болгох үндэс болно. Одоо цагт байгалийн баялгийг үнэ төлбөргүй хэрэглэх сэтгэхүй нэгэнт үеэ өнгөрөөж байхад байгальд бүтээж өгсөн нь бас л баялаг мөн билээ.
Монгол орны эдийн засгийн хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлж, хэрэгжүүлэх үндсийг тавихад цаг хугацаа, хүч чармайлт, хөрөнгө мөнгө шаардагдах нь дамжиггүй. Юуны өмнө, улс төрийн гол хүчнүүдийн дунд хамтарч ажиллах, үндэсний хэмжээний зөвшил (консенсүс)-д хүрэх, түүнийг хүндэтгэх үзэл, хүсэл зориг төлөвших нь шийдвэрлэх ач холбогдолтой. Төрийг авилгын хар давалгаанаас цэвэрлэх нь ч зарчмын хөрс суурийг бүрдүүлнэ. Тэгэхдээ Монгол орон 2012 оноос өмнө дээрх зорилтуудыг шийдвэрлэж Үндэснийхээ хөгжлийн үзэл баримтлалын талаар зөвшилд хүрч, хүчээ нэгтгэж чадвал илтгэлийн эхэнд тавьсан үндсэн асуудалд оновчтой хариу олж чадна гэж үзэж байна.
Улаанбаатар хот
2006 оны 8-р сарын 8