Д.Баярхүү
/МУИС-ийн Олон улсын харилцаанц сургуулийн ахлах багш, профессор/
Шинэ толь №53, 2005
Түлхүүр үг: Хүн төрөлхтөн, Иргэншил, Соёлын хүрээ, Хятадын иргэншил, Японы иргэншил, Хиндү иргэншил, Өрнийн иргэншил, Лалын иргэншил, Африкийн иргэншил
Иргэншлийн мөн чанар
Хүн төрөлхтний түүх бол өөрөө иргэншлийн түүх билээ. Хүн төрөлхтний хөгжлийг өөр утгаар ойлгох боломжгүй. Түүхэн энэ урт хугацаанд иргэншлүүд нь олон үе дамжин, эртний Сүмэр, Египет, Ромын үеэс сонгодог болон индианы маягийн хэлбэрт шилжиж, сүүлдээ өрнийн загалмайтны, лалын иргэншил болж төлөвшин, аажимдаа хятадын, хиндү гэхчлэн бусад иргэншлээр баяжигдаж ирсэн түүхтэй. Хөгжлийнхөө бүхий л үеийн туршид улс түмэн өөрийгөө тодорхойлох, мөн чанараа өргөн утгаар тайлбарлахад иргэншил нь гол хэрэгсэл болж иржээ. Иймээс ч нэрт түүхч, социологч, антропологчид иргэншлүүдийн эх үүсвэр, үүсэл, сэргэлт, харилцан нөлөөлөл, ололт амжилт, уналт бууралтын асуудалд ихээхэн ач холбогдол өгч байв. Үүнд Макс Вэбэр, Эмилэ Дюркхайм, Освальд Шпэнгэр, Питирим Сорокин, Арнольд Тойнби, Альфрэд Вэбэр, А.Л.Крёбэр, Филип Бэгби, Кэрол Күиглэй, Рустон Кулборн, Кристофор Дэвсон, С.Н.Айсанштат, Фернард Браудэл, Уильям Х.Макнэйл, Адда Бозман, Иммануэль Валлерштайн, Фелип Фернандэс-Арнэсто нарыг дурдаж болно[1]. Эдгээр болон бусад олон зохиогч иргэншил судлалд ихээхэн хувь нэмэр оруулсан, үнэтэй судалгааны бүтээлүүд туурвисан. Эдгээр бүтээлд иргэншлүүдийн хэтийн төлөвийг төсөөлсөн байдал, судалгааны аргачлал, онцгойлон авч судалсан объект, хамарсан хүрээ зэрэг нэлээд ялгаа байсан нь мэдээж юм. Гэхдээ тодорхой зарим асуудал дээр нэгдмэл санаа дүгнэлт бишгүй бий.
Юуны өмнө, “иргэншил” гэдэг нэр томъёоны хувьд авч үзвэл, анх францчууд XVIII зуунд “варварууд” буюу зэрлэгүүд гэдэг ойлголтоос ялгах зорилгоор иргэншил хэмээх санааг сэджээ. Иргэншсэн нийгэм нь энгийн болхи нийгмээс ялгаатай Суурьшмал, хотожсон, гэгээрсэн байдлаараа ялгагддаг гэж тэд үзээд иргэншсэн байх нь сайн, харин иргэншилгүй бол муу хэмээжээ. Үүнээс улбаалан аливаа нийгмийг иргэншлээр нь дүгнэх болжээ. XIX зууны европчууд бол илүү оюунлаг, дипломатч, улс төрийн хувьд эрч хүчтэй гэсэн үзүүлэлтээр Европын бус нийгмүүдийг “иргэншсэн” эсэхийг тогтоох, Ингэснээр Европчуудын ноёрхсон олон улсын системд хамруулан ойлгохыг оролдов. Үүнтэй хамт “иргэншил” гэдэг ойлголт дээр плюрал “иргэншлүүд” гэж нэмэгдсэн нь “цаад утгаараа ноёлох ганц иргэншлийн тухай ойлголтоос татгалзах” зорилго агуулжээ. Иргэншлийн хувьд зөвхөн нэг хэмжүүр байх ёстой ба тэр бол өөр өөрийн онцлог бүхий олон тооны иргэншлийн хэлбэрүүд байгааг хүлээн зөвшөөрөх явдал гэж үзжээ. Өмнө нь хүн төрөлхтний “элит” болох цөөн тооны эрх дархтай ард түмэнд иргэншлийг хамааруулж ойлгож ирснийг ийнхүү халж “иргэншлүүд” гэх хандлага түгээмэл болжээ.[2]
Тус номд олон плюрал иргэншлийн тухай өгүүлсэн байгаа. Гэхдээ “иргэншил” гэдгийг ганц тоон дээр хэрэглэн, дэлхийн нэгдмэл иргэншлийг хамруулан ойлгохын ач холбогдол буураагүй байна. Дэлхий ертөнц “олон иргэншлүүдээс нэгдмэл нэг иргэншилд” хүрэх эсэх дээр хариулт өгөхөд “ганц иргэншил” хэрэгтэй байж магадгүй, энэ тухай номын төгс бүлэгт хөндөх болно.
Хоёрдугаарт, иргэншил гэдэг нь герман хэлнээс бусад хэлэнд соёлын хэмжүүр болдог. XIX зууны германы сэтгэгчид иргэншил ба соёл гэсэн ойлголтыг ялгаатай авч үзэн иргэншил нь механик, технологи, материаллаг хүчин зүйлсийг илэрхийлдэг, харин соёл нь аливаа нийгмийн үнэт зүйлс, хүсэл тэмүүлэл, дээд оюун санаа, урлаг, ёс суртахууны шинж чанарыг агуулдаг гэж нотолжээ. Ингэж ялгасныг зөвхөн германы сэтгэлгээнд хүлээн зөвшөөрдөг. Харин антропологчид түүний утгыг бүр эсрэгээр, соёл гэдэгт нь энгийн болхи, шинэчлэгдээгүй, хотжоогүй тийм нийгмийг, харин иргэншилд нь илүү цогц, хөгжингүй, хотожсон, дэвшил хөгжил хөдөлгөөнд байгаа нийгмийг хамруулсан байна. Энэ утгаар өнөө хэр соёл ба иргэншлийг бүрэн ялгаж тайлбарлаж чадаагүй байна. “Соёлыг түүний үндэс болсон иргэншлээс нь салгаж ойлгодог Германы онол бол хий хоосон ов мэх” гэж Фернанд Браудэлийн хэлсэнтэй Германы судлаачдаас бусад нь санал нэг юм[3].
Иргэншил ба соёл гэдэг ойлголт нь хоёулаа ард түмнүүдийн бүхий л амьдралын хэв шинжийг илэрхийлэх бөгөөд иргэншил нь арай илүү өргөн хүрээг хамардаг. Аль алин нь “үнэт зүйлс, хэм хэмжээ, институцчилал, сэтгэлгээний хэлбэрийг илэрхийлдэг, тэр нь тухайн ард түмний хойч үед гол баримжаа нь болж өгдөг”[4]. Браудэлийн хувьд иргэншил гэдэг нь “юуны өмнө соёлын орон зай, оршин байх ахуй”, “соёлын шинж тэмдэг, үзэгдлүүдийн цогц” юм. Харин Валлерштайн үзэхдээ, энэ нь “ертөнцийг үзэх үзэл, ёс заншил, соёл (материаллаг ба дээд соёл), тогтолцооны онцгой бүрдэл, тэр нь түүхэн бүхэл цогц болдог боловч түүхэн үзэгдлийн бусад хувилбаруудтай тэр бүр зэрэг оршдоггүй ажээ. Дэвсоны хувьд бол, иргэншил гэдэг нь “тодорхой ард түмний бий болгосон нэгэн онцгой, өвөрмөц соёлын бүрдлийн үйл явц, түүний үр дүн” гэнэ. Дюрхайм, Мосс нар иргэншлийг томъёолохдоо “үндэстнүүдийн тодорхой хэсгийн ёс суртахууны илэрхийлэл, ингэхдээ иргэншил бүр нэгэн цогц үндэстний бүрдэл хэсэг” гэсэн байна. Харин Шпэнгэр иргэншлийг “соёлын зайлшгүй хувь заяа” гээд “иргэншлүүд нь зөвхөн дээд төрлийн хүмүүс хүрч чадах хийсвэр орчин. Тэдгээр нь бүрэн шийдэл болдгийн хувьд бүрэлдэх явцдаа байгаа аливаа үзэгдэлд удирдамж болдог[5]” гэжээ.
Иргэншлийг тодорхойлдог соёлын гол элементүүд чухал сэдэв байсаар иржээ. Соёлын чухал элементүүдийг бүр Афинчууд Спартыг Персийнхэнд алдахгүй гэж амлаж байх үедээ тогтоожээ. Үүнд:
- “Бид Спартыг персүүдэд өгч болох авч олон зүйл үүнд саад болж байна: Нэгд, бурхан сүм хийдийг маань шатаасан хүнтэй найрамдахаасаа өмнө бид түүнээс цусан өшөө авах тэмцэлд босдог. Хоёрт, гарал үүсэл, хэл соёл нэгтэй, онгон шүтээн ариун дагшин газар нь нэг, амьдралын хэв маяг нь ойр тийм аймгуудтай нэгдэхийг юуны өмнө афинчууд зорьдог билээ” гэжээ.
Грекчүүдийг цусан төрөл, хэл, шашин, амьдралын хэв шинж зэрэг нь нэгтгэж, перс болон өөр бусад грек бусчуудаас ийнхүү ялгаж байжээ[6]. Гэвч афинчууд иргэншлээ тодорхойлох бүхий л бодит элементүүдээс хамгийн чухал нь шашин гэж онцолсон. Хүн төрөлхтний түүхнээ гол иргэншлүүд ямагт дэлхийн том шашнуудтай холбогдсон байдаг. Тухайлбал, гарал үүсэл, хэл ус нэгтэй боловч өөр өөр шашинтай нэг үндэстнүүд бие биенээ хөнөөх тавилантай бөгөөд ийм явдал Ливан, хуучин Югославт болон Энэтхэгийн салбар тивд тохиолдсон билээ.[7]
Ард түмнүүдийг соёлын шинж байдлаар нь өөр өөр иргэншилд хамааруулж, харин физиологийн галбир, төрхөөр нь арьстанд хувааж ангилдаг. Гэхдээ нэг арьстан иргэншлийн нэг бүлэгт зэрэг хамаарах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэг арьстнууд өөр өөр иргэншилд хуваагдсан байж болдог. Нөгөө талаас, янз бүрийн арьстны бүлгийн хүмүүс нэг иргэншлийн бүлэгт нэгдсэн байж болно. Ялангуяа, аугаа шашнууд болох христос, лал янз бүрийн арьстнуудыг хамран тархсан. Үнэт зүйлс, итгэл үнэмшил, институцчилал, нийгмийн бүтцээсээ хамаарч хүн ард ямар бүлэгт хамаарахаа тодорхойлохоос бус, бие бялдар, толгойн хэлбэр ба арьсны өнгө үүнд ямар ч падгүй юм.
Гуравдугаарт, иргэншил гэдэг бол түүний аль ч бүрдэл хэсгийг нийт соёлын хүрээнээс нь салгаж ойлгохооргүй тийм иж бүрдэл цогц ойлголт юм. Тойнбийн хэлснээр, иргэншлүүд нь “бусдыг өөртөө нэгтгэхээс бус, бусдад уусна гэж байхгүй”. Иргэншил гэдэг бол “бүхэлдээ цогц”. Мэлко энэ санааг илэрхийлэхдээ, бүхий л иргэншлүүд нь:
- “Тодорхой хэмжээгээр интеграцийн шинжтэй, тэдгээрийн нэгж хэсгүүд нь хоорондоо болон бүхэлдээ харилцан үйлчилнэ. Тухайн иргэншил нь хэрэв олон улс үндэстнээс бүрдэж байгаа бол тэдгээрийн хооронд бусад өөр иргэншлийн орнуудтай харилцахаас илүү ойр, нягт холбоо бий болдог. Тэд өөр хоорондоо сайдах муудах харилцаа илүү олон давтагдана. Тэд эдийн засгийн хувьд илүү их харилцан хамаарч, мөн урлаг, философийн хувьд нэгдмэл байна”[8] гэжээ.
Иргэншил бол өөрөө соёлын хамгийн том нэгдэл юм. Тосгод. бүс нутаг, угсаатны бүлэг, үндэстнүүд, шашны бүлэг бүгд л соёлын янз бүрийн түвшинд өөрийн гэсэн соёлоо хадгалж үлджээ. Өмнөд Италийн тосгоны соёл хойд Италийнхаас өөр байж болох ч Германы соёлыг бодвол Италийн гэсэн нэгдмэл соёлын хүрээнд үлдэнэ. Хэдийгээр Европын хамтын нийгэмлэг янз бүрийн соёлын хүрээг хамрах боловч, тэр нь Хятад, Хиндүгээс ялгарах өөрийн гэсэн нэгдмэл соёлын хүрээтэй. Ийнхүү Хятад, Хинду. Европ гурав нэгдээд өнөө хэр нэгдсэн соёлын хүрээ үүсгэж чадаагүй учраас иргэншлийнхээ хүрээнд үлдэхээс аргагүй. Үүнээс үзэхэд, иргэншлийн хүрээ гэдэг нь хүмүүний соёлын бүлэг үүсгэх хамгийн дээд хэлбэр, бусад амьд амьтнаас хүмүүнийг ялгаж өгдөг тэр түвшинд хамгийн нэгдмэл соёлын дүр төрхийг илтгэх тэр орчин юм. Хүмүүний соёлын бүлэг гэдэг нь хэл, түүх, шашин, уламжлал, институцчиллын хувьд нэгдмэл төдийгүй, өөрийгөө тодорхойлох дээр субъектив шинжийг агуулдаг. Иргэншлийн онцлогоо илтгэх түвшин мөн олон янз байна. Ромын оршин суугч өөрийгөө ямар нэг хэмжээгээр Роман хүн, итали хүн, католик шашинтан, загалмайтан, Европын иргэн, Өрнийн хүн гэж нэрлэнэ. Түүнийг харъяалж буй иргэншил нь өөрийнх нь онцлогийг илтгэхүйц хамгийн өргөн хүрээг хамарч байна. Иргэншлийн хүрээ гэдэг бол “бид” гэдэг ойлголтыг “тэд” гэх гадныхнаас ялгах хамгийн өргөн ойлголт юм. Хятадын иргэншил мэтийн үй олон хүн ардыг хамарсан иргэншлийн хүрээ байж болно, эсхүл Англофон-Карибынх шиг маш цөөн тооны хүн ардыг хамарсан байж болно. Түүхийн бүхий л үед өөрийн гэсэн соёлын онцлог төрх бүхий жижиг ард түмэн томхон тодорхой иргэншилд хамаарахгүйгээр тусдаа оршин ирсэн нь бий. Хэмжээ, ач холбогдлоор нь гол ба зах хязгаарын, эсхүл гол ба мөхөж буй иргэншил хэмээн хуваасан явдал бий. Энэ ном бол хүн төрөлхтний түүхэн дэх гол иргэншлүүдийг ерөнхийд нь авч үзсэн болно.
Гэхдээ иргэншлүүдийн хүрээг хатуу ялгаж салгах боломжгүй, яг хэзээ үүсч, хэзээ мөхсөнийг тодорхой онооход түвэгтэй. Ард түмнүүдийн соёлын хүрээ харилцан бие биедээ нөлөөлсөөр ирсэн бөгөөд тэдний хооронд ерөнхий зүйл ч их байдаг. Тэдгээрийн хоорондын төстэй ба ялгаатай шинж тэмдгийн хамрах хүрээ нь мөн харилцан адилгүй. Иргэншил бүр өөрийн утга агуулга, хязгаартай бөгөөд тэр нь мөн харилцан адилгүй.
Дөрөвдүгээрт, иргэншлийн хүрээ гэдэг нь на удаан тогтнохгүй боловч цаашид өөрчлөгде нийгмийн өөрчлөлтөд дасан зохицох за өөрчлөлтөд дасан зохицох замаар удаан орших чадвартай. Нэг үгээр хэлбэл, “иргэншлүүд нь урт ху орших бодит байдлын илрэл юм, түүний цорын ганц он давтагдашгүй тал бол “урт хугацаанд орших чадва байдаг ажээ. “Иргэншил” бол Браудэлийн хэлснээр, бухна хамгийн урт түүхтэй нь юм. Эзэнт гүрний мандал бадраа мөхөл сүйрэл ээлжлэн байдаг бол иргэншлүүд” нь “улс те нийгэм, эдийн засаг, үзэл суртлын бүхий л эргэлтийг” даван гарчээ[9]. Бозманы дүгнэснээр, Олон улсын түүхээс харахад улс төрийн аливаа систем иргэншлийн нүүр царай болох боловч мөнхөд оршихгүй. Харин хэл соёл, ёс суртахууны хувьд ойр дөт аливаа нийгэм улс төрийн системээс арай өөр юм. Чухам үе үеийн хямралыг даван туулж, тухайн нийгмийн оршин байх бэлэг тэмдэг болж байдаг зүйл нь хэл, ёс суртахууны тодорхой бүтэц, тогтолцоо юм”[10] гэжээ. ХХ зууны гол иргэншлүүд нь бараг бүгдээрээ 1000 гаруй жилийн түүхтэй. эсхүл тэдний үр хөврөл, тухайлбал, Латин Америкт шинээр бий болсон иргэншил байна.
Иргэншлүүд түүхэн хугацааг даван туулаад зогсохгүй мөн хөгжиж иржээ. Динамик хөгжлийнхөө явцад өсөн мандаж, бууран доройтож, нэг нэгэндээ уусч, мөн устаж үгүй болдогийг баргийн түүх мэдэх ямар ч хүн хэлж чадна. Иргэншлүүдийн түүхийг янз бүрийн хэлбэрээр үечилж болно. Иргэншлүүд нь холилдох, бүрэлдэх, тэлэх, мөргөлдөх, универсал эзэнт гүрэн байх, буурах доройтох, эзлэн түрэмгийлэх гэхчлэн 7 үе шат дамжин хөгждөг гэж Күиглэй үздэг. Мэлкогийн ерөнхийлсөн ангиллаар бол: бүдүүлэг феодализмаас феодалын систем рүү, феодалын системээс бүдүүлэг капиталист төрийн систем руу,
түүнээсээ төржсөн капиталист систем рүү, түүнээсээ бүдүүлэг империализмын систем рүү шилжсэн гэнэ. Тэгвэл Тойнби иргэншлийг тулгарсан бэрхшээлээс үүсэн бий болж, дараа нь хөгжлийн тодорхой үеийг туулсан гэж үздэг. Түүнийхээр бол нийгэм дэх бүтээлч цөөнхи хэсэг нь эргэн тойрондоо нөлөөгөө тогтоож, үүний дараахь үед тогтворгүй байдал төвхнөж, нэг универсал төр улс бүрэлдэн бий болох бөгөөд тэр нь эргээд задрах үедээ ордог гэнэ. Хэдийгээр дээрхи онолууд хоорондоо ялгаатай боловч иргэншлүүд универсал төр улсаар дамжин цааш уруудан доройтсоор эцэст нь задрал нуралтад хүрнэ гэсэн ерөнхий санаа буй.[11]
Тавдугаарт, иргэншил бол улс төрийн бус, харин соёлын хэмжүүртэй. Ийм учраас төрийг бэхжүүлэх, шударга ёс тогтоох, татвар хураах, дайн явуулах, гэрээ хэлэлцээр байгуулах гэхчлэн Засгийн газрын явуулдаг үйл ажиллагаанаас иргэншил үл хамаарна. Улс төрийн бүрдэл нь иргэншил бүрт харилцан адилгүй, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувьсан өөрчлөгдөж байдаг. Иймээс нэг иргэншлийн хүрээнд нэг ба хэд хэдэн улс төрийн нэгжийг агуулж болно. Тэдгээр нэгжид хот улс, эзэнт гүрэн, холбооны улс, тусгаар улсуудын холбоо, Үндэсний-Төрт улс, олон үндэстний нэгдмэл улс, тэдгээртэй зохицсон төр, засгийн хэлбэрүүд оршин байж болно. Иргэншил хөгжин дэвжих явцад иргэншил доторхи улс төрийн нэгжийн бүтэц, тоо хэмжээ, хэлбэр загвар мөн хувьсан өөрчлөгдөж иржээ. Бүр онцгой тохиолдолд иргэншил, улс төр хоорондын ялгаа арилж болно. Люцян Пайн үздэгээр, “Хятад бол төрт улс болох эрмэлзэл бүхий иргэншил ажээ”[12]. Японы хувьд нэг төрт улсад хамаарах иргэншил гэж хэлж болно. Гэхдээ олонхи иргэншлүүд нэгээс дээш улс орон, улс төрийн нэгжүүдийг харъяалдаг. Өнөөгийн дэлхийд Өрнийн, Ортодокс, Латин Америкийн, Лалын, Хиндү, Хятадын зэрэг ихэнхи иргэншилд хоёр ба түүнээс дээш улс орныг хамарч байна. Зарим иргэншилд бусдынхаа хошууч, гол цөм улс нь болох Хятад Энэтхэг, Орос гэх мэт улс бий. Өрнийн иргэншлийн түүх олон тооны төрт улс байсан боловч Франц, Британи, Герман АНУ зэрэг цөөхөн хэд нь цөм улс болж байв. Хөгжлийн оргил үедээ Оттоманы эзэнт гүрэн лалын иргэншлийн цөм бор. байсан. Гэтэл орчин үед лалын төв болохуйц улс байхгүй Латин Америк, Африкт ч мөн тийм байна.
Эцэст нь хэлэхэд, түүхнээ хичнээн иргэншил байсан, орчин үед хэд нь үлдсэн гэдэг дээр эрдэмтэн, судлаачид санал нэгтэй байна. Гэвч түүхэнд яг хичнээн иргэншил оршин байсан бэ гэдэг дээр нэгдсэн тоо хэлж хараахан завдаагүй байна. Күиглэй түүхэн тодорхой 16, цаана нь ихээхэн магадлалтай а иргэншил байсан гэж үздэг. Гэтэл Тойнби эхлээд 21, дараа нь 23 тохиолдлыг, харин Шпэнглэр үндсэн 8 том иргэншлийг нэрлэжээ. Макнэйл бүхэл түүхийн явцад 9 иргэншил байсан гэдэг бол, Бэгби 9 томхон иргэншил бий, гэхдээ Японыг Хятадынхаас, Ортодоксыг Өрнийнхөөс салгаж авч үзвэл, нийт 11 том иргэншил байхаар, Браудэл 9-ийг, Ростовани орчин үеийн 7 иргэншлийг тус тус нэрлэсэн байх жишээтэй[13]. Эдгээр ангилал нь зарим талаар Хятад, Энэтхэг зэрэг түүхэн нэгдмэл иргэншил, мөн хоёр ба түүнээс дээш ойр төрлийн иргэншлүүдийг бие даалгаж тусгаар иргэншил гэж үзсэнээс үүдэлтэй. Томхон иргэншлүүд дээр ялгаатай гэхээсээ төстэй тал нь илүүтэй. Мэлко бусад судлаачдын бүтээлээс дүгнэлт хийхдээ, 12 иргэншил дээр “хамгийн ихээр санал нэгддэг”, тэдгээрээс 7 нь (Месопотам, Египет, Крет, Сонгодог, Византи, Дундад Америк, Андын) үгүй болж, эдүгээ өнөөдөр 5 (Хятад, Япон, Энэтхэг, Лал ба Өрнийнх) үлдсэн гэнэ[14]. Орчин үеийн гэдэгт дээрхи 5 иргэншлээс гадна Латин Америк, Ортодокс, магадгүй Африкийн иргэншлийг нэмж ойлгох нь зүйтэй болов уу.
Орчин үеийн гол иргэншлүүдийг нэгтгэж үзвэл дараахь дүр зураг буй:
Синик буюу Хятадын иргэншил: Хятадын нэгдмэл иргэншил оршиж байгаа нь маргаангүй юм. Энэ нь МЭӨ 1500 жил ба магадгүй бүр түүнээс 1000 жилийн тэртээгээс тоологдох түүхтэй бөгөөд тухайн үедээ Хятадын хоёр иргэншил тусдаа байснаа Христын эрин үеийн эхээр шахуу нэгдэн нийлжээ. Энэ иргэншлийг миний бие “Foreign affairs” сэтгүүлд “Күнзийн” хэмээн нэрлэсэн. Гэхдээ “sinologie, sinica, sinisierung” гэдэгтээ адилаар “синик” гэж нэрлэх нь зөв юм. Күнз бол өргөн хүрээ бүхий хятадын иргэншлийн нэг л хэсэг, иймээс олонхи эрдэмтдийн хэрэглэдэг “синик” -ийг илүү тохиромжтой гэж үзлээ. Синик нь Хятад; Зүүн өмнөд Ази, Хятадын гадна хаа нэгтэй буй хятадын хамтын нийгэмлэг, мөн Вьетнам, Солонгосын соёлыг холбож байна.
Японы иргэншил: Зарим эрдэмтэд Япон болон Хятадын иргэншлийг холбож авч үзээд, Алс Дорнодын нэгдмэл иргэншлийн хүрээнд энэ хоёр хамарна гэсэн үндэслэл гаргадаг. Гэвч ихэнхи нь үүнтэй санал нийлдэггүй бөгөөд Японы иргэншил МЭ 100-400 жилийн үед Хятадын иргэншлээс бий болж, тасарчээ.
Хиндү иргэншил: Энэтхэгийн салбар тив (хойг) дээр ойролцоогоор мэө 1500 оны үеэс нэг буюу хэд хэдэн иргэншил ар араасаа бий болжээ. Тэдгээрийг ерөнхийд нь Энэтхэгийн буюу Хиндү гэж нэрлэж иржээ. Орчин үед хиндү гэдэг нэр томъёог илүү хэрэглэх болсон нь МЭӨ II зууны үеэс хиндүизм нь Энэтхэгийн хойгт өргөн дэлгэрсэнтэй холбоотой юм. Хиндүизм бол “Шашин, нийгмийн систем төдийгүй, Энэтхэгийн иргэншлийн гол цөм мөн”[15]. Хэдийгээр эдүгээ Энэтхэгт лалын том хамтын нийгэмлэг, бусад соёлын жижиг бүлгүүд оршиж байвч чухамдаа хиндү нь түүхэн дээрхи үүргээ гүйцэтгэсээр байна. “Синик” гэдгийн адилаар “Хиндү” гэсэн нэр нь уугуул иргэншлийнхээ гол цөм улсын нэрээс өөрөөр байгаа нь уг иргэншил зөвхөн гаиц улсад бус, бусад оронд ч түгээмэл байгаатай нь холбоотой.
Лалын иргэншил: Дэлхийн бараг бүх эрдэмтэн лалын бие даасан лут иргэншил оршин буйг хүлээн зөвшөөрдөг. МЭ-ий VII зуунд Арабын хойгоос үүсэлтэй ислам Умард Африк, Иберийн хойг, зүүншээ Төв Ази, Зүүн өмнөд Азид асар түргэн түгэн дэлгэрчээ. Иймдээ ч исламын дотор Араб, Турк, Перс, Малайн гэх мэт бие даасан соёл, эсхүл салбарласан иргэншил багтдаг.
Ортодокс. Зарим судлаач Оросоор төвлөрсөн ортодокс иргэншил байна гэж нотлоод, Византаар дамжин өрнийн христын ертөнцөөс тусгаарлагдсан гэж үздэг. Татарын дарлалд 200 жилийг өнгөрүүлж, залгаад ордны хамжлагат ёс, шинэчлэл гэхчлэн “Төв Өрнө”-өөс холдсон нь үнэн билээ.
Өрнийн иргэншил: Энэ иргэншил нь МЭ-ий 700-800 оны үед бий болсон гэж үздэг ба шинжлэх ухаанд Европ, Хойд Америк, Латин Америк гэсэн 3 хэсэгт хуваан авч үздэг.
Латин Америкийн иргэншил: Латин Америк нь Европ, Умард Америкаас арай өөр замаар хөгжиж иржээ. Европын иргэншлээс эхтэй боловч, Умард Америкт болон Европт байхгүй, тийм нутгийн өвөрмөц соёлын элементүүдийг агуулсан байдгаараа онцлог юм. Тиймээс ч Европтой зарим талаар ойр, харин Умард Америктэй огт төсөөгүй гэж болохоор бие даасан авторитари соёлыг бий болгожээ. Европ, Умард Амөрик нь реформацийн үр дагаврыг амсаж, католик, протестант шашин холилдсон иргэншлийн түүхийг нэвт туулсан байдаг бол харин Латин Америк нь өнөө хэр зөвхөн католик шашнаараа явж байна. Харин хожим өөрчлөгдөх мпгадлалтай. Латин Америкийн иргэншил ньтэндхийн уугуул күн ардын соёлыг өөртөө уусгасан байдаг, гэтэл Европт тийм юм байхгүй, Хойд Америкт уугуул гэх юм бүр устсан. Тэгвэл Моксик, Төв Америк, Перу, Боливид уугуул соёлын нөлөө үпэмж хэмжээгээр, Аргентин, Чилид янз бүрээр нөлөөлжээ. Латин Америкийн улс төрийн хувьсал, эдийн засгийн хөгжлийн зам Хойд Америкийнхаас ихээхэн ялгаатай. Субъективээр авч үзвэл латин америкчууд онцлог төрхөө тодорхойлохдоо янз бүрээр ханддаг. Тэдний дийлэнх нь “Тиймээ, бид өрнийнхний нэг хэсэг”, зарим нь “Үгүй ээ, бид өөрийн гэсэн орь соёлтой” хомээдэг. Латин болон Хойд Америкийн утга зохиолд тэдний соёлын ялгаа нэн тодорхой тусдаг билээ[16]. Латин Америк бол өрнийн иргэншлийн нэг салбар иргэншил, эсхүл өрнөтэй нягт холбоотой бие даасан тусдаа иргэншил, гэхдээ өрнө рүү хамаарах эсэх дээр санал зөрөөтэй иргэншил хэмээн алинаар нь ч үзэж болох мэт. Иргэншлүүдэд олон улсын улс төрийн бодлого хэр нөлөөлдөг, ямар учир холбогдолтой гэдгээр дүн шинжилгээ хийж үзвэл, нэг талаас Латин Америк, нөгөө талаас Хойд Америк ба Европын хоорондох харилцаанд сүүлчийн хувилбар нь илүү зөвтөх болов уу.
Өрнийн иргэншил гэдэгт Европ, Хойд Америк, тэрчлэн европчуудын шинээр суурьшсан Австрали, Шинэ Зеланд хамаарна. Гэхдээ өрнийн иргэншилд хамаарах хоёр гол бүрэлдэхүүний харилцаа цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ихээхэн өөрчлөгджээ. Удаан хугацааны туршид америкчууд Америкийн нийгмээ Европынхоос тэс өөр гэж үзэж байв. Америк бол эрх чөлөө, тэгш байдал, их боломж, ирээдүйн бэлгэдэл нутаг мөн, харин Европ бол дарамт, ангийн тэмцэл, шатлан захирах иерархи ёс, хоцрогдлын илэрхийлэл гэж үздэг байв. Америкчууд XIX зууны эцэс хүртэл өрнийн бус иргэншлүүдтэй тийм ч өргөн харилцаагүй бай харьцуулалт гарч ирсэн хэрэг. Харин дэлхийн тавцанд гарч ирсэн даруйдаа АНУ нь Европтой ихээхэн ойр дөт болохоо мэдэрчээ[17]. XIX зууны Америк ийнхүү Европоос ялга тэсрэг хэмээн тодорхойлж байсан бол ху ан тодорхойлж байсан бол XX зууны Америк нь өөрийгөө өрнийнхний нэг хэсэг, тэр ч бүү хэл дотроо Европыг багтаах өрнийн их иргэншлийг толгойлох лидер болжээ.
“Өрнийн” гэх нэр томъёогоор эдүгээ өрнийн христынхон гэж түүхнээ нэрлэгдсэн тэдгээр улс орнуудыг хавтгайд нь багтаан ойлгодог. Ингэж “Өрнө” нь тодорхой ард түмэн, шашин, эсхүл газар зүйн байршлаар бус, ертөнцийн зүг чигээр тодорхойлогдсон цорын ганц иргэншил болжээ. Түүхэн үүднээсээ бол, өрнийн энэ иргэншил бол яалт ч үгүй Европын иргэншил мөн. Харин орчин цагт бол евроамерикийн буюу Умард Атлантын иргэншил хэмээн өрнийн иргэншлийг нэрлэж байна. Европ, Хойд Америк, Атлантыг газрын зураг дээр харж болно, харин өрнө гэдгийг олж харахгүй. “Өрнө” гэдэг нэр томъёоноос “өрнөжих” гэгч ойлголт гарсан бөгөөд харамсалтай нь өрнөжих, орчин үежих гэдгийг хольж хутгаж иржээ. Жишээ нь, Японы “евроамерикжилт” гэснээс японы “өрнөжилт” гэвэл илүү хялбар бууж байна. Европ-Америкийн иргэншил бол ерөнхийдөө “өрнийн” иргэншил мөн, хэдийгээр олон сул талыг агуулж байгаа боловч бид уг номдоо энэ нэр томъёог хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Африкийн иргэншил: Ийм иргэншил байж болох юм. Брандэлээс бусад иргэншил судлаачид бие даасан Африкийн иргэншил байхыг үгүйсгэдэг. Африк тивийн хойд хэсэг болон зуун эрэг дагуухи нутаг лалын иргэншилд хамаардаг. Этиоп нь эрт цагаас өөрийн онцгой тогтолцоо, сүм хийд, бичгийн хэлтэй явж ирсэн тул бие даасан иргэншилтэйд тооцогдоно. Африкийн бусад нутагт Европын империализм, Европын суурьшлаас үүдэлтэй өрнийн иргэншлийн зарим элемент улс нэвтэрчээ. Өмнөд Африкт Нидерланд, Франц, хожим нь Британийн суурьшигчид Европын олон янзын соёлын үр тарьж түгээжээ[18]. Сахараас өмнөшөө Европын империализм загалмайтны шашин шүтлэг түгээсэн нь хамгийн чухал үйл явдал ажээ. Харин өнөөдөр Африкт өөрийн уугуул төрх, онцлогоо сэргээхийг эрмэлзэж, Сахараас өмнө орших нийт Хар Африк нэгдмэл иргэншлийн хүрээ үүсгэх магадлалтай, үүнд Өмнөд Африк гол цөм улс нь болж мэдэхээр байна.
Иргэншлүүдийг илтгэх хамгийн энгийн шинж тэмдэг бол шашин билээ. Томхон шашнууд нь, Кристофор Давсоны хэлснээр, “бодит утгаараа их иргэншлүүдийн тулгуур үндэс болдог”.[19]Вэбeрийн нэрлэсэн “дэлхийн хэмжээний” 5 шашнаас Христ, Пал, Хиндуизм, Конфуцианизм гэсэн 4 нь их иргэншлүүдтэй холбоотой бөгөөд харин 5 дахь буюу буддизмын хувьд хамаарах томхон иргэншил байхгүй гэж үздэг. Учир нь лал болон христын шашны нэгэн адил буддизм нь бүр эрт цагт хоёр урсгалд хуваагдсан, мөн христын шашны нэгэн адилаар үүссэн уугуул тэр нутагтаа шалгарч үлдэж чадаагүй. МЭ-ий 1 зууны үеэс Махаяана Буддизм эхлээд Хятад руу, дараа нь Солонгос, Вьетнам, Япон руу экспортлогдон гарсан. Эдгээр нийгэмд буддизмыг янз бүрээр хүлээж авсан бөгөөд уугуул соёлын хүрээнд уусч (тухайлбал, Хятадад күнз ба даоизм). элдвээр дарамтлагдсан. Эдгээр оронд буддизмыг соёлынхоо чухал хэсэг гэж үздэг ч нийгэм нь бүхэлдээ түүнийг буддист иргэншил гэж үздэггүй. Харин Тэрэвада Буддист иргэншил нь Шри Ланка, Бирм, Тайланд, Лаос, Камбожид дэлгэрсэн байх бөгөөд Махаяана Буддизмын шарын шашны ламайст чиглэлийг Түвд, Монгол, Бутаны хүн ам түүхнээсээ шүтэж иржээ. Энэ утгаар эдгээр улсад буддын иргэншлийн хоёр дахь орон зай бий. Ингэж Энэтхэгт бараг устаж, зарим талаар Хятад, Японы иргэншилд ууссан буддизм нь хэдийгээр дэлхийн том шашны нэг боловч эдүгээ их иргэншлийн үндэс болж чадсангүй.[20]
[1] Энд англи, герман эх дээр маш олон нэрс жагсаасны тоймтой ганц нэгээс нь нэрлэвэл: Oswald Spenglеr. Decline of the West (New York: A.A. Knopf. 1926-1928). II, 170; Max Weber. The Sociology of Relifion (Boston: Beacon Press, trans. Ephraim Fischoff, 1968); Emile Durkheim and Marcel Mauss. Note on the Notion of Civilization, Social Research, 38 (1971), 808-813; Arnold Toynbee. A Study of History (London Oxford University Press, 12 vols., 1934-1961); A.L. Kroeber. Configurations of Culture Growth (Berkeley: University of California Press, 1944), and Style and Civilizations (westport, CT: Greenwood Press, 1973); Felipe Renandez-Armesto. Millennium. А History of the Last Thousand Years (New York: Scribners, 1995)
[2] Braudel. On History, pp. 177-181, 212-214, and History of Civilizations, pp. 4-5; Gerrit W.Gong. The Standard of “civilization” in International Society (Oxford: Clarendon Press, 1984), 81f., 97-100; Wallerstein. Geopolitics and Geo-culture, pp. 160ff, and 215ff.; Arnold J. Toynbee. Study of History, X, 274-275, and Civilization and Trial (New York: Oxford University Press, 19480, p.24
[3] Braudel. On History, pp. 205. A.L.Kroeber and Clyde Kluckhohn. Culture: A Critical Review of Concepts and Definitions (Cambridge: Papers of the Peabody Museum of American Archaeology and Ethnology, Harvard University. Vol. XLVII, No. 1, 1952). passim, pp. 15-29 Adda B.Bozeman. Civilizations Under Stress, Virginia Quarterly Review. 51 (Winter 1975) p.
[4] Adda B.Bozeman. Civilizations Under Stress, Virginia Quarterly Review. 51 (Winter 1975) p.
[5] Emile Durkheim and Marcel Mauss. Note on the Notion of Civilization, p. 811; Braudel. On History, pp. 177, 202; Wallerstein. Geopolitics and Geo-culture, p. 215; Christopher Dawson. Dynamics of World History (LaSalle, IL: Sherwood Sugden Co.. 1978). pp. 51, 402: Oswald Spengler. Decline of the West (New York: A.A. Knopf. 1926-1928), I, p. 31
[6] Herodotus. The Persian Wars (Harmondsworth, England: Penguin Books, 1972). pp. 543-544
[7] Edward A.Tiryakian. Reflections on the Sociology of Civilizations, Sociological Analysis, 35 (Summer 1974), 125
[8] Toynbee. Study of History, 1, 455, Matthew Melko. The Nature of Civilization (Boston: Porter Sargent, 1969), pp. 8-9; Braudel. On History, p. 202
[9] Braudel. History of Civilizations, p. 35, аnd On History, pp. 209-210
[10] Adda B.Bozeman Strategic Intelligence and Statecraft (Washington: Brassey 1992), p. 26
[11] Carroll Quigley. The Evolution of Civilizations: An Introduction to Historical Analysis (New York: Macmillan, 1961), pp. 146ff.; Matthew Melko. The Nature of Civilizations (Boston: Porter Sargent, 1969), pp. 101ff; Arnold Toynbee. A Study of History, vols. -VI (Oxford: Oxford University Press, 1946), pp. 569ff
[12] Lucian W.Pye. China: Erratic State, Frustrated Society, Foreign Affairs, 69 (Fall 1990), 58
[13] Carroll Quigley. The Evolution of Civilizations, chap. 3, esp. pp. 77, 84; Max Weber. The Social Psychology of the World Religious, Max Weber: Essays in Sociology (London: Routledge, trans and ed. H.H. Gerth and C.Wright Mills, 1991). p. 267 Philip Bagby. Culture and History: Prolegomena to the Comparative Study of Civilizations (London: Longmans, Green, 1958) pp. 165-174; Oswald Spengler. Decline of the West (New York: A.A. Knopf. 1926-1928), II, 31ff: Arnold Toynbee. A Study of History, I, 133; XII, 546-547; Braudel. History of Civilizations, passim; William H.McNeill. The Rise of the West: A History of the Human Community (Chicago University of Chicago Press, 1963), passim; Zsolt Rostovanyi. Clash of Civilizations
[14] Melko. The Nature of Civilizations, p. 133
[15] Braudel. On History, p.226
[16] Claudio Veliz. The New World of the Gothic Fox (Berkeley: University of California Press, 1994)
[17] Charles A. and Mary R.Beard. The Rise of American Civilization (New York: Macmillan, 2 vols., 1927): Max Lemer. America as a Civilization (New York: Simon & Schuster, 1957), pp. 58-59
[18] Louis Hartz. The Founding of New Societies: Studies in the History of the United States, Latin America, South Africa, Canada, and Australia (New York: Harcourt. Brace & World, 1964)
[19] Dawson. Dynamics of World History, p. 128; Mary Bateson. Beyond Sovereignty: An Emerging Global Civilization, in R.B.J. Walker and Saul H.Mendlovitz, eds. Contending Sovereignties: Redefining Political Community (Boulder: Lynne Rienner, 1990), pp. 148-149
[20] Тэрэнвадаь Ламаизмын аль алиныг Тойнби балар эртний иргэншил гэж “A Study of History” номынхоо 1,35,91-92 талд бичжээ.