Д.Болд-Эрдэнэ
/Улс төрийн ухааны доктор/
Шинэ толь №54, 2006
Түлхүүр үг: Улс төрийн сэтгэлгээ, Улс төрийн үзэл, Улс төрийн номлол, Иргэншлийн онцлог, Төр ёс, Шашны нөлөө
Монголчуудын улс төрийн сэтгэлгээний үндэсний өвөрмөц гэмээр шинж, онцлог нь юунд орших вэ, энэ нь Дорно дахины улс орнуудын төр ёсны сургаалийн нийтлэг жишигтэй хэрхэн уялдан хамаарах вэ гэсэн онолын гэмээр асуудлыг тусгайлан тойм төдий боловч авч үзэхийг хичээе.
Мэдээжээр энэ үндсэн асуудлыг тодруулан авч үзэх нь бидний судалгааны одоогийн гол судлагдахуун болсон Их монгол улсын улс төр, эрхийн сэтгэлгээний мөн чанар, онцлогийн асуудлыгтодорхой байдлаар авч үзэх онол, арга зүйн урьдчилсан суурь дэвсгэр, үндэс нь болох нь эргэлзээгүй юм.
Харин энэ асуудлыг авч үзэхийн өмнө “улс төрийн сэтгэлгээ” хэмээх ойлголтыг онол, баримтлалын хувьд нь хэрхэн авч үзэж болох эсэх, түүний бүтэц бүрдэл, тэдгээрийн уялдаа хамаарлын асуудлыг эхлээд тусгайлан тодруулж үзэх нь зүйтэй Юм.
Аливаа улс, үндэстэн оршин тогтнох явцдаа оюуны соёлын чрвин их өв сан, үнэт зүйлсийг бий болгож байдаг. Энэ өв сан нь баялаг, олон талт агуулгатай бөгөөд тэдгээрийн дотроос байгаль, нийгэм ахуйн үзэгдлүүдийг танин мэдэж, ухааран эрэгцүүлсэний илэрхийлэл болсон гүн ухаан, улс трийн үзэл, сэтгэлгээний үнэт зүйлс чухал байр суурь эзэлдэг. Улс түмний бүтээн туурвисан улс төр, гүн ухааны сэтгэлгээ нь тэдний оюун санааны хөгжлийн урт удаан хувьсал өөрчлөлтийн тусгал болж тодорхой зүй тогтолын үндсэн дээр бүрэлдэн төлөвшсөн байдаг. Энэ утгаараа үндэстний улс төр, гүн ухааны сэтгэлгээний төлөвшилтийн үйл явц нь түүхэн үйл явц байдаг.
Улс түмнүүдийн олон мянган жилийн туршид бүтээн туурвиж, хүн төрлөхтөний үе үеийн сор болсон ухаант сэтгэгч мэргэдийн цэцэн цэлмэг оюун ухаанаар боловсрогдон, хуримтлагдсан улс төрийн үзэл, сургаал, номлолын түүхэн тодорхой хэв маягийг улс төрийн сэтгэлгээ гэж ойлгож болох юм.
“Улс төрийн сэтгэлгээ” хэмээх ойлголт нь агуулгын өргөн багтаамжтай, өөрийн өвөрмөц бүтэц бүрдэл бүхий цогц нэгдмэл ухагдахуун юм. Түүний бүтцийн агуулгыг “улс төрийн үзэл”, “улс төрийн номлол”, “улс төрийн сургаал” гэсэн бие даасан ойлголтууд бүрдүүлж байдаг.
“Улс төрийн үзэл”, “улс төрийн сэтгэлгээ” хэмээх энэ хоёр ойлголт нь хоорондоо утга зүйн нягт уялдаа хамааралтай байдаг. Тздгээр нь бие биенийгээ нөхөн сэлбэж, харилцан нөхцөлдүүлж байдаг билээ. Тэгэхдээ үзэл, сэтгэлгээний харилцаанд үзэл нь тодорхойлогч шинжтэй байдаг бөгөөд үзлээр дамжиж сэтгэлгээ бүрэлдэн бий болдог. Энэ утгаараа улс төрийн сэтгэлгээ нь улс төрийн үзлээр дамжиж бүрэлддэг байна. “Улс төрийн үзэл” гэдэг нь ард түмнүүдийн улс төрийн ахуй, улс төрийн амьдралын үзэгдэл, үйл явцын талаарх ойлголт, бодрол, бясалгал, төсөөлөлийн цогц илэрхийлэл, нэг үгээр хэлбэл хийсвэрлэгдэн боловсрогдсон улс төрийн гүн ухаанчлал юм. Ингэхлээр шууд утгаараа улс төрийн гүн ухаанчлалын тодорхой хэлбэр нь улс төрийн үзэл болж байдаг байна. Улс төрийн үзэл нь “улс төрийн мэдлэг”, “улс төрийн онол” гэсэн ойлголтуудаар дамжин бүрэлдэн бий болдог. Улс төрийн мэдлэгээр дамжиж улс төрийн онол гарч ирдэг бөгөөд улс төрийн онол нь цэгцтэй улс төрийн үзэл бүрэлдэхэд хүргэдэг. “Улс төрийн онол” нь улс төрийн мэдлэгийн дахин днитагдагч тогтвортой цогц хэлбэр юм.
Улс төрийн үзлийн тодорхой хэлбэр нь “улс төрийн номлол” юм. Улс төрийн номлол (лат. Doctrina-доктрина.) нь улс трийн онолын үндсэн дээр боловсрогдон системчлэгдэж мэгтгэн дүгнэгдсэн, харьцангуй тогтвортой, улс төрийн мрактиктай нягт холбоотой улс төрийн үзлийн хэлбэр юм.
Улс төрийн сэтгэлгээний гол хэлбэр, чухал ололт нь улс төрийн сургаал юм. Энэ нь улс төрийн тодорхой ойлголт, кмгегоруудаар илэрхийлэгдэн томъёологдсон, утга зүйн хувьд цэгцтэй улс төрийн үзэл, номлолын хэвшиж тогтсон хэв маяг юм. Түүнийг зарим судлаачид улс төрийн ппрадигм гэдэг ойлголтоор төлөөлүүлэн ойлгох нь ч ‘мйдаг. Ингэхлээр улстөрийн сэтгэлгээгулстөрийн мэдлэг, онол, үзэл, номлол, сургаалаар дамжин илэрхийлэгдсэн тэдгээрийн хэвшиж тогтсон, дахин давтагдагч, тогтвортой |үүхэн тодорхой хэлбэр юм гэж үзэж болох юм. Улс төрийн сэтгэлгээний түүхэн тодорхой хэлбэрүүд нь хөгжлийнхөө ннцад улс төрийн сэтгэлгээний түүхэн тодорхой хэв мнягуудыг бий болгодог. Тэрхүү улс төрийн сэтгэлгээний хэв маягууд нь улс орон болон бүс нутаг бүрийн тодорой онцлогийг өөртөө шингээн цогцлуулж, тэр өвөрмөц шинжүүдээрээ бие биенээсээ ялгагдахын зэрэгцээ мөн бие биетэйгээ нийтлэг гэж үзэж болох шинжээр уялдан мөхцөлдөж байдаг. Үүний түүхэн тодорхой, хамгийн гол имэрхийлэл нь Өрнө, Дорнын улс төрийн сэтгэлгээ мөн пилээ. Улс төрийн сэтгэлгээ нь улс төрийн сэтгэхүй, улс төрийн танин мэдэхүйн урт удаан үйл явцын үр дүнд бүрэлдэн бий болдог. Сэтгэхүй бол хүний уураг тархи хэвийн ажиллаж, бодит байдлын юмс үзэгдэл, шинж чанарыг ойлголт, бодомж, оюун дүгнэлт хийгээд үзэл санаа, онолын х.шбэрээр идэвхтэй тусган илэрхийлж байгаа үйл явц юм. Сэтгэхүйн үр дүн, бүтээгдэхүүн болж сэтгэлгээ үүсэн пүрэлддэг. Сэтгэлгээ нь заавал илэрч орших хэлбэрүүдтэй байна. Сэтгэлгээ нь танин мэдэхүйн өндөр түвшинд сйлголт, бодомж, үзэл санаа, онол, сургаал, номлолын хэлбэрээр, нөгөө талаас ухамсарын доод түвшинд өдөр тутмын энгийн санаа бодолдөсөөлөл, мэдрэмж зэрэг хэлбэрээр илэрч оршино. Сэтгэхүй, сэтгэлгээний субъект нь бие хүн бүхий тодорхой сэтгэгч, нийгмийн хэсэг бүлэг, үндэстэн, ардтүмэн байдаг. Тэгэхлээр тэдгээр субъект нийгэм дэх улс төрийн үзэгдэл, үйл явцыг ажиглан харж, тусган ухаарч буй оюун ухааны үйлдэл нь улс төрийн сэтгэхүй байх ба түүний үр дүн, бүтээгдэхүүн болж улс төрийн сэтгэлгээ үүсэж гарна гэсэн үг. (1.11) Улс төрийн сэтгэлгээ нь тухайн улс, үндэстний улс төрийн ухамсарын чухал бүрдэл хэсэг, тал нь болж өгдөг. Энэ утгаараа улс төрийн ухамсар нь улс төрийн сэтгэлгээг агуулгандаа багтааж, түүгээр тэжээгдэн тэтгэгдэж байдаг. Улс төрийн ухамсар нь өөрөө нийгмийн ухамсарын чухал хэлбэр нь бөгөөд нийгмийн ахуй, бодит байдлын дотроос улс төрийн үзэгдэл, үйл явцыг тусган илэрхийлж байдаг.
Хүн төрөлхтний улс төрийн сэтгэхүй, сэтгэлгээ нь түүхэндээ домог, шашин, философи, шинжлэх ухааны хэв маягтайгаар хөгжиж иржээ. Энэ талаар өмнөх зүйлд тодорхой авч үзсэн билээ. Улс төрийн ном зохиолд тэмдэглэснээр улс төрийн сургаал, сэтгэлгээ нь агуулгын өөрийн өвөрмөц бүтэцтэй бөгөөд энэ асуудлын талаар судлаачид янз бүрийн ойлголт, төсөөлөлтэй байдаг. Тэгэхдээ судлаачдын энэ талаарх олон янзын байр суурийг харьцуулан, нэгтгэж үзвээс улс төрийн сургаал, сэтгэлгээ нь бүтцийн дараахь үндсэн бүрдлүүдтэй байдаг гэж үзэж болох юм. Энэ нь нэгдүгээрт, тухайн улс төрийн сургаалийн онолын ба ертөнцийг үзэх үзлийн үндэс, хоёрдугаарт, онолын үзэл баримтлал нь илэрхийлэгдсэн агуулгын хэсэг, гуравдугаарт, программын үзэл санаа юм. (1.38-39) Гэхдээ Их монгол улсын улс төрийн үзэл, сэтгэлгээний агуулгын бүтцийг дээрх хандлагаар авч үзэх тохиолдолд нэлээд өвөрмөц байдлаар хандах нь ойлгомжтой.
Түүхэнд үүсэн боловсрогдож ирсэн улс төрийн онол, сэтгэлгээ нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх, хүн ардад хүрч мөлөөлөх хэлбэр, төрөл зүйлээрээ голцуу философчид, улс трийн сэтгэгчид, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, үзэл ( урталчид, соён гэгээрүүлэгчдийн бичиж туурвисан ном, юхиол, түүнчлэн утга зохиолын дурсгалт бичиг, шашны ном ‘ удар, төрийн хууль эрх зүйн баримт бичиг, улс төрийн нам, олон нийтийн байгууллага, эвсэл, холбоо, хөдөлгөөнүүдийн морийн хөтөлбөр, тунхаглал зэрэг албан ёсны баримт бичгийн хэлбэрээр оршиж хадгалагдаж иржээ. Энд Өрнө, Дорно дахины ард түмнүүдийн хувьд зарим ялгаа, онцлог ч бас байна. Барууны орнуудын улс төрийн сэтгэлгээ, сургаал нь ихэвчлэн ном зохиол, баримт бичгийн хэлбэрээр хөгжиж хадгалагдаж ирсэн байхад Дорно дахины ард түмнүүдийн улс төрийн сэтгэлгээ нь утга зохиолын дурсгалт бичиг, аман зохиолын төрөл зүйлс бүхий үлгэр, домог, сургаал айлдал, зүйр цэцэн үгс, туульс, дуу, шүлэгт шингэж уран зохиолоор илэрхийлэгдэх нь зонхилж иржээ.
Монголчууд ч өөрсдийн амьдралын хэв маяг, иргэншлийн онцлог, байгаль, цаг уур, нутаг дэвгэрийн өвөрмөц байдал, нийгэм-сэтгэл зүй, сэтгэх арга, хэв шинжийн онцлогоор нөхцөлдөн гүн ухаан, улс төрийн үзэл, сэтгэлгээний үндэсний уламжлалт хэв маягийг бүтээн бий болгосон байна. Энэ нь тэдний оршин тотнож ирсэн хөгжлийн бүхийл явцад нийгмийн тухайн цаг үеийн оюунлаг тусгал болон бүрэлдэн төлөвшиж иржээ. Монголчуудын олон зуун жилийн туршид бүтээн туурвиж, тэдний үе үеийн сор болсон ухаант сэтгэгч мэргэдийн оюун ухаанаар боловсрогдон, хуримтлагдсан улс төрийн үзэл, сургаал, номлолын түүхэн юдорхой хэв маягийг монголчуудын улс төрийн сэтгэлгээ гэж ойлгож болох юм.
Монголчуудын улс төрийн сэтгэлгээ нь их төлөв төр, төр ёсний онол, үзлийн хэлбэрээр төвлөрөн илэрч байдаг. Үүнтэй холбоотойгоор монголчуудын төр ёсны онол, улс төрийн сэтгэлгээ хоёрыг адилтган үзэж, тэдгээрийг нэг түвшинд хамаатуулан ойлгох нь байдаг. Гэтэл онолын хувьд улс төрийн сэтгэлгээ, төр ёсны онол, үзэл нь бие биентэйгээ гүнзгий холбоо хамааралтай боловч тэдгээрийн хооронд агуулгын багтаамжийн хувьд нилээд зааг ялгаа бий юм.
Ер нь улс төрийн ном зохиолд ч “улс төр”, “төр” хэмээх ойлголтыг хооронд нь зааг ялгаатай авч үздэг. “Улс төр”, ”Төр” хэмээх ойлголтууд нь улс төрийн шинжлэлийн чухал асуудал бөгөөд тэдгээрийн харьцааны асуудал улс төрийн сургаалийн түүхэнд өөрчлөгдсөөр иржээ. Тухайлбал, эртний Грекийн сэтгэгчид улс төр бол грекийн хот улсуудын чөлөөт иргэдийн хамтын амьдралын зохион байгуулалтыг илэрхийлсэн үзэгдэл, төр ёсны хөгжингүй дээд хэлбэр хэмээн үзэж байв. Грекийн сэтгэгчид тэр үед төр хэмээх нэр томъёог хэрэглэж байгаагүй ч гэсэн улс төр бол агуулга, багтаамжаараа төрөөс явцуудөрт ёсны хэрэгжилт, хөгжлийн хэлбэр юм гэж ойлгож байжээ. Харин эртний ромын улс төрийн сэтгэгчид улс төр ба төрийн асуудал, тэдгээрийн харьцаанд грекчүүдээс арай өөр байдлаар хандаж улс төрөөс төрийг ялган гаргаж авч үзэх хандлагатай байв. Улс төрийн сургаалийн түүхэнд Макиавелли анх удаа төр хэмээх нэр томъёог одоогийн утга агуулгаар нь хэрэглэж, улс төр ба төрийн ялгааг гаргаж тэдгээрийн эхнийх нь хоёрдахаас агуулга, багтаамжаараа өргөн, өөрөөр хэлбэл төр бол улс төрийн илрэл, хэрэгжилтийн хэлбэр гэж эртний грекийн сэтгэгчдийн үзэл ойлголтын эсрэгээр асуудалд хандаж байжээ. (1.28-29) Эндээс үзвэл “улс төрийн сэтгэлгээ” хэмээх ойлголт нь агуулгандаа төрийн асуудлыг багтааж байдаг утгаараа төр ёсны онол, үзлээс өргөн хүрээтэй ойлголт болох нь харагдаж байна. Ингэхлээр монголын улс төрийн сэтгэлгээг зөвхөн төр ёсны онолоор хязгаарлах аргагүй бөгөөд харин түүний онцгой нэгэн илрэл, хэлбэр нь төр ёсны онол, сэтгэлгээ байсан гэж үзэх нь зүйд нийцэх юм. Монголчуудын улс төрийн сэтгэлгээний гол хэлбэр болсон төр, төр ёсны тухайд хойно тусгайлан тодорхой авч үзэх болно.
Монголчуудын улс төрийн сэтгэлгээний нэгэн гол шинж нь төрийг шүтэх, тэнгэрлэг язгууртай хааныг дээдлэн хүндэтгэх сэтгэлгээ юм. Сэтгэлгээний энэ онцлог нь зөвхөн монгол төдийгүй Дорно дахины улс орнуудын улс төрийн сэтгэлгээний нийтлэг шинж юм. Төрд хандах үзэл, хандлагын тухайд Өрнө, Дорно хоёр нь ялгаатай. Өрнө дахинд төрийг дээдлэн хүндэтгэхээсээ илүү түүнийг ард түмэнд үйлчилж байх учиртай байгууллага, ард олон түмний хувийн өмчийн “шөнийн манаач” хэмээн үздэг. Энэ нь өрннийн ард түмний хувийн өмчөөр баталгаажсан эзний сэтгэлгээ, эрх, эрх чөлөө, аливаа дарлал мөлжлөг, дарамт шахалтын эсрэг тэдний үзэл, сэтгэлгээтэй нь холбоотой. Энэ нь цаанаа нийгэм, эдийн засаг, улс төр, иргэншлийн гүнзгий бодит үндэстэй болох нь мэдээж юм.
Тэгвэл Дорно дахины улс орнуудад иргэдийн төрд хандах хандлага нь Өрнийхөөс ялгаатай бөгөөд энэ ялгаа, оцлогийн гол илрэл, үндсэн шинж нь төрийг дээдлэх үзэл, эзэн хаанаа эрхэмлэн хүндэтгэх үзэл, сэтгэлгээ юм. Энэ нь нийгмийн улс төрийн амьдралд төрийн үүрэг, оролцоо өндөр байдагтай юуны өмнө холбоотой. Үүнтэй уялдан Өрнийн зарим судлаачид түүнийг Дорнын деспотизм хэмээн нэрлэх нь байдаг. Гэтэл Дорнын ард түмэн үүнийг доспотизм гэж үздэггүй, харин “хүн ахтай, дээл захтай, тэнгэрийн дор төрж, төрийн дор амьдрана” гэж үзэж ирсэн өвөрмөц сэтгэлгээтэй холбоотой юм. Ази, Дорно дахинаа төрийн үүрэг өндөр байдгийг нягталбал, дан ганц хоцрогдол, эсхүл ардчилал, зах зээлийн харилцааг ойлгож хэрэгжүүлж чаддаггүй гэсэн учир холбогдлоор үл тайлбарлагдах, байгаль, түүх, аж төрөх ёс, нийгэм-сэтгэл зүй, зан заншлын бодит ахуйгаар нөхцөлдсөн объектив үзэгдэл юм. Ийм бодит нөхцөлд юуны өмнө төрийн өмчлөлд буй өргөн уудам газар нутаг нь төвлөрүүлсэн удирдлага, юхион байгуулалт, хүчтэй төрийн оролцоо-зохицуулалтыг хүссэн ч хүсээгүй ч шаарддаг байна. (17. 261)
Монголчууд төрийг дарангуйлагч, хүчэрхийлэлийн аппарат гэж үзэж байсангүй, харин олон үеийн түүхнээ төрийг мөнх тэнгэрийн хүч ивээл, түүний зарлиг цаазын илэрхийлэл хэмээн хүндэтгэн шүтэж иржээ. Ингэхдээ төрийг эзэн хаан лугаа уялдуулан ойлгож, эзэн хааны зарлиг, цаазыг мөнх тэнгэрийн санаа бодол хэмээн ойлгон сэтгэж байсан байна. Гэхдээ түүхэн тулгуур сурвалк бичгийн мэдээ, баримтыг нягтлан үзвээс “тэнгэр”,итөр”, “эзэн хаан” хэмээх ойлголтуудыг хооронд нь учир ялгавартай ойлгож байсан байна. Тулгуур бичгүүдийг нягталбаас монголчууд “мөнх тэнгэр”-ийг шүтэж байсан боловч төрийн үүслийг шууд утгаар “мөнх тэнгэр”-тэй холбож байсангүй, өөрөөр хэлбэл төр нь мөнх тэнгэрийн бүтээл, түүний үр дүн гэсэн ойлголт байхгүй байгаа бөгөөд харин мөнх тэнгэрийн ивээл хүчээр эзэн хаан бусдаас илүү, хүчэрхэг болж, улмаар төр нь төр шиг байна гэсэн санаа байгаа болно.
“Төр”, “төр ёс” хэмээх ойлголтыг монголчууд нягт уялдаа хамааралтай, тэгэхдээ хооронд нь учир ялгавартайгаар ойлгож байжээ. “Төр”-ийг тэнгэрийн ивээл хүчний илэрхийлэл болсон байгууллага гэж байсан бол “төр ёс”- ыг төрийг засах ухаан гэж ойлгож байв. XIII зууны монголчуудын төр ёсны онол, үзлээс үзвэл төр ёсыг төрөөс иргэн, иргэнээс төр гэсэн хос баганы уулзварт оршдог үзэл санаа, үйл ажиллагаа гэж үзэж байсан нь ойлгогддог. Энэ үед монголын төрөөс иргэддээ хандах хандлага болон иргэд төрдөө хандах хандлага нь “онц үнэнч өршөөлөөр доордсын сэтгэлийг авч, чигч шударгаар дээд эзэндээ зүтгэвээс ёс болой” (18.1293) гэсэн зарчимд суурилж байв.
Монголчууд эзэн хаанаа “тэнгэрийн хүү” хэмээн дээдлэн шүтэж байжээ. Хаан эзнээ “тэнгэрийн хүү” хэмээн үздэг үзэл, сэтгэлгээ нь Дорно дахины улс орнуудад нийтлэг байдаг үзэгдэл юм. Тухайлбал, Японд эзэн хаанаа Аматэрасу (нарны) тэнгэрээс заяатай хэмээн үздэг бол Хятадууд эзэн хаанаа тянь-цзы (тэнгэрийн хүү) хэмээдэг байв. Монголчуудын хувьд ч эзэн хаанаа мөнх тэнгэртэйгээ холбон авч үздэг. Монголын нууц товчоонд Чингис хааны удам Бөртэ чино, Бодончар нь дээд тэнгэрээс язгууртай оолох талаар нэн тодорхой өгүүлсэн байдаг. Тэгэхдээ Дорнын улс орнуудын эзэн хаанаа “тэнгэрийн хүү” хэмээн үздэг үзэл санаа нь Арабын орнуудын лалын шашинд үндэслэсэн “Халифыг Аллахын элч” гэдэг, мөн Өрнийн орнуудын эзэн хааныг “эзэн тэнгэрийн элч” хэмээн бурханчлан үзэх үзлээс нэлээд ялгаатай. Учир нь дорно дахинд эзэн хаан, төрийн тэргүүн гэдэг жирийн хүн биш, оюун чадлаараа шалгарсан цэцэн, гэгээрсэн тэнгэрлэг хүн хэмээн үзэж “тэнгэр”-тэй холбож байв. Тухайлбал, хятадад юрийг зан суртахууны байгууллага хэмээн үзэж, “жинхэнэ иэн бол төгс цэцэн хүн байх ёстой. Хаан ширээг нэг төгс цэцнээс нөгөөд шилжиж ирсэн хэмээн үздэг байна. Үүнтэй холбогдуулан легизмын төлөөлөгч Хань-Фэй-з “цэцэн захирагч Тэнгэр лүгээ адил. Учир нь тэрвээр хуулийн дагуу, шудрага үнэнээр үйлдэнэ”. (19.46) гэж бичсэн байдаг. Нягталбал дорно дахины гүн ухаан нь “төрийн тэргүүн төгс цэцэн хүн байснаар төгс төр оршино” хэмээн үзэж байжээ.
Нөгөө талаар, Спинозийн “ухаантай цэцэн хүн” хэзээ ч үгүй болдоггүй” гэсний адил “төгс цэцэн хүн мөнх оршдог” хэмээн үзэж “тэнгэрийн хүү”, “мөнх тэнгэрээс заяатай” хэмээн дээдлэж байсан нь төрийг шүтэх үзлийн үндэс нь болжээ. (20.14) Үүнтэй холбогдуулан доктор Ч.Жүгдэр бичихдээ: тэнгэрийн хүү” гэж үзэх улс төрийн үзэл яваандаа нэгэн хааны тухай монголчуудын үзэл болсон байна гэж үзэх үндэс байна. Нэн эртнээс эхэлсэн төрийн уламжлал аажимдаа төрийн шүтлэгийг бий болгожээ.” (21.105) гэсэн байдаг.
Дорно дахины улс орнуудын улс төрийн сэтгэлгээний нийглэг шинж нь эрхийг бус үүргийг дээдлэх ёс журам юм. Дорнын энэ онцлог монголчуудын төр ёсны сургаалд мөн л тод илэрч байв. Монголчуудын төрийг шүтэн хүндэтгэх үзэл эрхийг бус үүргийг дээлэх сэтгэлгээ нь гүнзгий бодит үндэс язгууртай юм. Тухайлбал, газар зүйн орчин, амьдрах аж төрөх аргаас улбаалан цусан төрлийн холбоонд үндэслэгдсэн эцгийн эрхт ёс, уламжлалт зан заншил нь дорнын улс орнуудад харьцангуй удаан хугацаагаар хадгалагдан үлдсэн нийгмийн нөхцөл байдал нь төриш дээдлэх, төрийн үүргийг хувь хүний үүргээс дээгүүрт авч үзэх, улмаар эрхийг бус үүргийг дээдлэх үзлийн нийгмийн үндсийг бүрдүүлжээ. Мөн амьдрах аж төрөх арга, нийгэмшлийн онцлогоос шалтгаалан газрыгтөр өмчлөгч гол субъект байдаг нь материаллаг үндсийг бий болгосон. Харин тэнгэрлэг, гэгээрсэн эзэн хааныг шүтэж, төрөө дээдлэн төрийн үүргийг өндөржүүлж, үүнээс улбаалан эрхийг бус үүргийг дээдлэх үзэл сэтгэлгээний гүн ухааны буюу онолын үндэс нь тэнгэр шүтэх үзэл юм. Иймд дорнын төрт ёсонд би ийм эрхтэй, тийм эрхгүй гэсэн жам ёсны эрхийн үзэл санаа үүссэнгүй, харин шудрага ёсыг нийгмийн хариуцлага хэмээн ухамсарласан үүргийг дээдлэсэн эрх зүйн сэтгэлгээ бий болсон байна.Дорно дахины эрхийг бус үүргийг дээдлэх ёс нь ахас дээдсийг хүндлэн, хүү нь эцэгтээ, залуучууд нь ахмаддаа, харъяат ард нь төрдөө захирагдах нийгмийн удирдах, удирдуулах жам ёсны зайлшгүйг ухаарсан ёс заншил, өвөрмөц сэтгэлгээнд үндэслэгдсэн юм. (20.11 )
Тиймээс ч Дорно дахины улс төрийн сэтгэлгээний бас нэг үндсэн шинж нь захирах захирагдах ёс, ахчлах дүүчлэх ёс юм. Энэ шинж XIII зууны монголчуудын улс төрийн сэтгэлгээнд ч тодорхой илэрч байжээ. Монголчууд эртнээс удирдах удирдуулах ёс зайлшгүй гэж үзэж, “адуунд азаргагүй бол сүрэг болж чадахгүй, галуунд тэргүүнгүй бол цуваа болж чадахгүй”, “хүн тэнгэрийн дор төрж, төрийн дор амьдрана” гэдэг байв. Иймд Чингис хаан “…Эцэг хөвгүүн элбэрэлт болбоос эл бүгдээр биширмой. Ах дүү амраг болбоос аливаа хүмүүн биширмой.” (18.1559-1567) гэж байв. Дорнын буддизмын бурхан багшийн “Бүгдэд хэрэгтэй үгс” хэмээх сургаалд “ах захын ёсыг баримталж, гэр бүл, нийгмийн цэвэр ариун байдлыг сахих ёстой, эцэг эх, багш, ахмад үеийнхнээ хүндэтгэх ёстой” хэмээн сургажээ. Эртний Хятадын Күнзын болон Мэн-з-ийн сургаалд “…Эцэг болон эзэн захирагчгүй байна гэдэг бол жигүүртэн адгуусанд адил болно гэсэн үг. …Ийм хортой үзэл ард түмний дургүйцлийг хүргэж, хүн ёс, шудрага ёсны замыг хаана… Эцэг хүү хоёр бие биенээ хайрлах ёстой. Эзэн харъяат хоёр бие биедээ шудрага байх ёстой. Эр эм хоёр тус бүр өөрийн юмтай байх ёстой. Ах дүү хоёр ачлалыг ойлгох ёстой. Харин нөхдийн хооронд цэгц шулуун байх ёстой.” (“Мэн-з” .III. a.4 ) Үүний зэрэгцээ Дорно дахинд үүргийг дээдлэхээс гадна бие хүний ач холбогдол, амьдралын үнэт зүйлс, эрхийг дээдлэсэн үзэл санаа тодорхой хэмжээгээр байсныг бас онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.
Дорно дахины захирах захирагдах ёс нь нийгмийн амьдрал дахь төрийн үүрэг, түүний нийгмийн харилцааны зохицуулалтыг өндөржүүлж байв. Үүнээс улбаалан хуулийг дээдлэх ёс дорно дахины улс орнуудын улс төрийн сэтгэлгээнд тухайлбал, эртний Хятад, Япон, Солонгос, Энэтхэг зэрэг улс орнуудын төр ёсны онол, сургаалд хүчтэй илэрч байсан юм. Монголчуудын хувьд төрийн хуулийг чандлан сахиж, дээдлэн хүндэтгэх нь төр, улс хүчтэй байхын нэг чухал үндэс гэж үзэж байв. “Чингисийн билэг сургаалд:
“Цааз хэмээгч эзнээс үүсэн түшмэлээр зарламой.
Цаазыг дагах эзнээс эхлэн олон цэрэг дор хүрмой.
Цаазыг чангатгах дор эрх биш урьд эзэн нь
сахимой.
Цааз барьсан жононгийн дохиог хэн айлгүй зөрчмой (22.40) гэсэн нь төрийн хууль цаазыг бүгд тэгшээр дагаж биелүүлэхийн чухлыг сургамжилсан хэрэг буйзаа. Тийм ч учраас монголчууд “Их засаг” хууль гарган, хаан хүний гучин таван эрдмээр хамагт хандан, хас төрийн хууль ёсоор хурц чанга тэгшитгэж, хамаг бүх улс иргэнээ амар энх болгохыг эрмэлзэж байсан билээ. Үүнээс гадна Дорнын төрт ёсны онцлог нь төрийн зохицуулалтыг дан ганц албадлагаар бус, албадлагыг итгүүлэн үнэмшүүлэх аргатай зохистойгоор хослуулж чадаж байсанд оршиж байна. Энэ нь монголын төр ёсны онолд илрэхдээ: “Хүмүүнийг эзлэхүй нь хүмүүний сэтгэлийг эзлэхүй дор буй… хүмүүний гадаад дүрс оюун дагаж, дотоод сэтгэл эс шүтсэнийг хуурмаг хэмээмой.
Дотоод сэтгэлээс дагасныг нь сая дагав хэмээмой” гэж үзэж, арга билгийн ухааны үүднээс хуулиар (арга) хүний гадаад харилцааг, билиг сургаалиар (билиг), дотоод харилцааг зохицуулж байсан юм. Ийнхүү дорнын төрт ёсны онцлог нь арга билгийн ухаанд үндэслэгдэн албадлагын болон итгүүлэн үнэмшүүлэх аргыг хослуулах явдал байв. (20.18)
Дорно дахинд эзэн хаан, төрөө шүтэж байсан боловч улсын тусгаар тогтнол, ард түмний эрх ашгийг дээгүүрт тавьж байсан юм. Буддизмын бурхан багшийн сургаалд “Хааны үүрэг нь ард түмнээ хамгаалахад оршино. …Хааны хувьд ард түмэн бол улс гүрнийх нь жинхэнэ эрдэнэ юм” гэж байдаг бол Хятадын төр ёсны сэтгэлгээгээр төрийн хамгийн чухал нь ард түмэн, хоёр дахь нь газар, үр тариа, гуравдахь нь эзэн захирагч юм гэж байдаг. Тэгвэл Японд “төрийн эрх баригчийн гол зорилго нь бүх нийтийн сайн сайхан байдалд хүрэх явдал” гэсэн үзэл санаа энэ улсын улс төрийн сэтгэлгээний уламжлалт суурь зарчим болдог. Манай орны тухайд түүхийн тулгуур сурвалжийг нягталбаас:
Авч чанагш амгалан жаргаланг хамтатган эс чадваас Аху бүгдээрийн эзэн хэмээн хэрхэн явж болох ажаам” (22, 12) гэх юм уу эсхүл “Ерийн үгэн дор дээл ихэдвээс өмссөн хүмүүний бие дор болмой. Эрхэм хүндэдвээс хүмүүний сэтгэл дор осолдох болмой. Янз хэтэрвээс эл улсын доордос дор зүдгүүр болмой… онц үнэнч өршөөлөөр доордсын сэтгэлийг авч чигч шударгаар дээд эзэндээ зүтгэвээс ёс болой.” (22.12) зэрэг нь монголчуудын төрийг шүтэх үзлийн гүнд улс ард түмний язгуур эрх ашиг чухал үнэт зүйл болж байсаныг харуулж байна.
Дорнын улс орнууд тэр дундаа монголчуудын төр ёсны онолд шашны нөлөө тусгал тодорхой үүрэг гүйцэтгэж байсан явдал юм. XII-XIII зууны дорно дахины улс орнуудын ертөнцийг үзэх үзэл, ялангуяа төр ёсны үзэл сэтгэлгээг авч үзэхэд ихэнх орнуудад буддын гүн ухааныг Күнзийн сургаалтай хослуулан хөгжүүлж байсан нь харагддаг. Хятад, Япон, Солонгос, зэрэг улс орнуудын улс төрийн сэтгэлгээ нь бие биендээ нөлөөлж байв. Үүний үндсэн дээр тэдгээр орнуудад күнзийн сургаал, буддын философи, үндэсний сэтгэлгээ гурвыг хослуулан, нэгийг нөгөөгөөр нь баяжуулан хөгжүүлэх явдал байжээ. Харин хятадын ертөнцийг үзэх үзэл нь өөрийн өвөрмөц онцлогийг агуулж, тэр байтугай даосизм, буддизмыг нийлүүлэн хятадын гэсэн тодотгол бүхий буддизмыг хөгжүүлжээ.
Монголд нэвтэрсэн буддын шашны нөлөө тус улсын улс төрийн сэтгэлгээний хөгжилд тодорхой нөлөө үзүүлж байсан. Судалгаанаас үзвэл буддын шашин бүр Хүннүгийн уеэс монголд дэлгэрсэнийг баримттай харж болно. (23. 148) Үүнтэй уялдан монголчуудын улс төрийн сэтгэлгээний хөгжилд буддын шашин багагүй нөлөөтэй байв. Юань гүрний үед буддын шашны сэтгэлгээ нь монголчуудын төрт ёснны сэтгэлгээнд нөлөөлж байсны нэг тод илрэл нь “Арван буянт номын цагаан түүх” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн Юань гүрний “төр засах хөтөлбөр” болно. Япон, монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээнд буддизмын нөлөөлсөн нөпөөлөл нь төсөөтэй байдаг нь сонирхолтой юм. Тухайлбал, энэ хоёр оронд төр, улсыг байгуулан бэхжүүлэх үйл хэрэгтэй холбогдсон төр, шашныг хослуулах “хоёр ёс”- ны үзэл санаа төр, эрхзүйн эх сурвалжид тусгагдан хөгжсөн байна. Японы арван долоон зүйлийн тогтоосон цааз” хэмээх анхны хууль цаазын бичигт күнзийн нөлөө байдаг ч хоёр ёсны зарчмыг хэрэгжүүлэх тухай үзэл, сэтгэлгээ тод тусгагдсан байдаг. “Кэмпо”, “Цагаан түүх” нь өөр өөрийн түүхэн цаг үе, нөхцөлд бий болсон болов ч буддын шашны . сургаалыг төр, эрх зүйн гол үзэл хэмээн үзэж, хоёр ёсыг хуульчилж.түүний үндсэнд нийгмийн харилцааг зохицуулах хэм хэмжээг тогтоосноороо нийтлэг боловч Японы хувьд хууль цааз нь илүү иргэний шинж чанартай бөгөөд күнзийн . сургаал хүчтэй нөлөөлсөн байдаг бол “Цагаан түүх”-нд күнзийн сургаал тун бага, харин буддизм хүчтэй нөлөөлсөн байдагаараа ялгаатай юм.
Монголчуудын улс төрийн сэтгэлгээнд шашны нөлөө зохих ёсоор байсан чтүүнийг бүхэлдээ шашин, шашны философи гэж ойлгож болохгүй юм. XIII зууны үеэс шашин, улс төр хоёр холбоотой байсан ч бие биеэсээ тусдаа биеэ даасан байдлаар хөгжиж байсан баримтыг мартаж болохгүй. Шашны философийн үнэт зүйлсийг улс төрийн сэтгэлгээнд ашиглах нь монголчуудын улс төрийн сэтгэлгээний бие даасан байдлыг алдагдуулаагүй юм. Гэхдээ шашны философийн үнэт зүйлст суурилсан өвөрмөц хэлбэрийн бие даасан улс төрийн үзэл, сэтгэлгээ хөгжиж байсан нь мөн л маргаангүй юм.
Ашиглаж, иш татсан эх сурвалж, ном, бүтээл.
- А.Жамбал. “Улс төрийн сургаалийн түүх. (Эртний үе) I дэвтэр. УБ. 2001.
- История государства и права зарубежных стран. часть !. Учебник для вузов.М.,1997.
- Г.Сүхбаатар. “Монголын түүхийн дээж бичиг.” Тэргүүн дэвтэр. УБ. 1992.
- Ж.Батсуурь. “Монголчуудын өлгий нутаг, гарал үүслийг генетикийн судалгаагаар мөшгөсөн нь” Дорно дахины судлалын асуудал. УБ.,1988. №1.
- Ф.Х.Кессиди.”От мифа к логосу”. М., 1972.
- “История политических и правовых учений. Учебник для вузов. Под. общ. ред. В.С.Нерсесянца. М., 1997.
- “Основы политологии” под ред: профессора В.П.Пугачева. М., 1992.
- “Монголын төр ёс, эрх зүйн сэтгэлгээний зарим асуудал”. Хянан тохиолдуулсан профессор, доктор Н.Лүндэндорж. УБ. 2002.
- Б.Ринчин. Культ исторических персонажей в монгольском шаманстве,- В кн: Сибирь, Центральная восточная Азия в Средние века. Новосибирск, 1975. 188-195.
- К.Леви-Брюль. Первобытное мышление. М.,1937.
- К.Леви-Строс. “Структура мифов” Вопросы философии, 1970,№7.
- Ж.Фрейзер.” Золотая ветвь”. М.,1980.
- Д.Цэрэнсодном. Монголын нууц товчооны эрдэм шинжилгээний орчуулга, тайлбар. Ред: Д.Төмөртогоо. УБ., 2000.
- Монголын философийн түүх. I дэвтэр. УБ.1997.
- Г.В Ф.Гөгель Философия истории. СПБ. 1993.
- К.Поппер. Открытое общество и его враги. М, 1992.
- Н.Лүндэндорж. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. УБ. 2003.
- В.Инжиннаш. Хөх судар. Өвөр монгол хэвлэл. Хөх хот. 1957.
- Фэн-Ю-Лань. Хятадын философийн товч түүх. I хэсэг. УБ. 2000.
- Х.Сэлэнгэ. XIII зууны монголын төр-эрхийн үзэл санаа түүний үнэт зүйлс. Эрх зүйн ухааны доктор. (Ph.D) зэрэг горилсон нэг сэдэвт зохиол. УБ.2003.
- 21 Ч.Жүгдэр. Монголд феодализм тогтох үеийн нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээ. Хоёр дахь хэвлэл. УБ.2002.
- Чингисийн сургаал, гэрээслэл. Эмхтгэсэн. В.Нанзад. УБ.1991.
- Г.Сүхбаатар. Монгол Нирун улс. (330 орчим-555 он). УБ.1992.