Д.Бямбажав
Шинэ толь №54, 2006
Түлхүүр үг: Феминист хандлага, Олон улсын харилцаа, Эдийн засаг, Глобальчлал, Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн
Оршил
Энэхүү өгүүлэлд судлаач миний бие олон улсын харилцааны феминист хандлага, түүний өнөөгийн түвшин, олон улсын харилцаан дахь жендерийн үндсэн асуудлууд, ялангуяа дэлхийн эдийн засаг ба аюулгүй байдалд энэ хэрхэн холбогдож буйг тоймлон үзэх, өөрийн дүгнэлт, санаагаа хуваалцахыг зорьлоо. Асуудлыг хөндлөнгийн судлаачийн зүгээс харахыг илүүтэй оролдлоо. Энд дурьдагдах феминизм хэмээх ойлголт нь зөвхөн олон улсын харилцааны феминист хандлагыг илэрхийлэх утгаар хэрэглэгдэж байгаа болно.
Олон улсын харилцааны ухаан дахь феминист хандлагаын тухай
Нийгмийн шинжлэх ухааны бусад салбартай харьцуулахад нэлээд хожуу буюу 1980-аад оны төгсгөл үеэст феминист хандлага олон улсын харилцааны ухаанд орж иржээ. Ерөнхийдөө олон улсын харилцааны эрдэмтэн судлаачид жендерийн асуудлыг улс үндэстний дотоод асуудал хэмээн үздэг байсантай холбоотой. Мөн дайн болон энхийн асуудлууд, аюулгүй байдал, дипломат ёс зэрэг “дээд” эрэмбийн асуудал нь угаас эрчүүдийн хийдэг, хийж ирсэн зүйлс хэмээх үзэл байж ирсэнтэй холбоотой (Tickner, 275).
1980-аад оны төгсгөл үеэс феминист хандлага олон улсын харилцааны ухаанд яригдах болсон нь Хүйтэн дайны төгсгөлтэй давхцаж буй нь тодорхой учир шалтгаантай. Өөрийн үүслээс эхлэн аюулгүй байдал ялангуяа цэрэг зэвсгийн тухайд гол анхаарал нь төвлөрч ирсэн энэ ухаанд Хүйтэн дайны төгсгөл үеэс шинэ шинэ асуудлууд тухайлбал: глобальчлал, хүний эрх, эдийн засгийн хөгжил, байгаль орчин зэрэг гарч ирсэн нь уламжлалт хандлага, анхаарлын төвлөрлөө өөрчлөхөд хүргэжээ. Олрн улсын харилцдаг ч зөвхөн төрт улсуудын хоорондын албан ёсны харилцаагаар ойлгох явдал хуучирч харин олон улсын байгууллагууд, үндэстэн дамнасан корпорациуд, төрийн бус байгууллагууд, нийгмийн хөдөлгөөнүүдийн хоорондын харилцааг оролцуулан ойлгох болжээ.
Энэхүү хандлагын өөрчлөлт нь олон улсын харилцаан дахь эмэгтэйчүүдийн үүрэг, байр суурийн (ихэвчлэн төрийн бус байгууллага, нийгмийн хөдөлгөөнөөр дамжуулан дуу хоолойгоо гаргаж ирсэн) талаар нухацтай авч үзэх нөхцөлийг бүрдүүлж өгчээ.
Олон улсын харилцааны феминист хандлагын анхны тулгуур бүтээлүүд нь АНУ болон Британид болсон хэд хэдэн удаагийн бага хурлын үр дүнд гарсан. Тэдгээр хурлын илтгэлүүд нь Лондоны Эдийн засгийн сургуулиас (LSE) эрхлэн гаргадаг “Millennium” сэтгүүл болон бусад эмхтгэлд нийтлэгдэх болсон. Америкт хэд хэдэн удаагийн бага хурал зохиогдож, тэдгээрт тавигдсан илтгэлүүд эмхтгэгдэн хэвлэгдэж байсан. 1989 онд анх Лондоны Эдийн засгийн сургуульд (LSE) эмэгтэйчүүд ба олон улсын харилцаа чиглэлээр магистрын түвшинд хичээл орж эхэлсэн. 1990-ээд оны эхэн үеэст Британы болон Хойд Америкийн Олон улс судлалын холбоод жендер судлалын сектор үүсгэн байгуулжээ. Түүнээс хойш энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлууд, ном бүтээлүүд харьцангуй олширч олон тооны суурь судалгаа олон улсын түвшинд хийгджээ. Дээрх “Millennium”сэтгүүл 10 жилийн ойгоороо “Опон улсын харилцааг жендерийн үүднээс” хэмээх дугаар гаргаж, 1999 онд “ International Feminist Journal of Politics” хэмээх олон упсын харилцааны ухааны анхны феминист сэтгүүл хэвлэгдэн гарсан юм.
Феминист хандлага олон улсын харилцааны ямар асуудлыг анхааран үздэг вэ?
Олон улсын харилцааны ухаанд феминист онол, хандлага гүрэн орж ирсэн нь 1990-ээд оноос эхэлсэн арга зүйн шинэ буюу гурав дахь маргаантай холбоотой. Олон улсын харилцааг тайлбарлаж ирсэн позитивист болон рационал хандлагыг шүүмжпэн гарч ирсэн постпозитивист хандлагууд болох конскруктивизм, постмодернизм, шүүмжпэлт онол нь өмнөх онолуудын түгээмэл зүй тогтлын тухай нотолгоог няцааж, мэдлэг ямар зорилгоор хэний эрх ашгийн үүднээс бүтээгдсэн хийгээд мэдлэг ба эрх мэдэл хэрхэн холбогдохыг анхаарахыг онцолжээ. Хэдийгээр рационал онолууд хийгээд постпозитивист онолуудын аль аль нь жендерийн асуудлыг нухацтай авч үзээгүй ч энэ шинэ маргаан болон хандлага нь феминистуудад олон улсын харилцаан дахь эмэгтэйчүүдийн үүрэг байр суурь, тэдний дарлагдсан дорой байдлын шалтгааныг зохиомлоор бүтээгдсэн шатлал хийгээд дэлхийн бодлогоос хувь хүнд тусч буй нөлөөллөөс эрж хайх арга зүйн боломж олгожээ.
Эхэн үедээ феминист хандлагынхан олон улсын харилцааны суурь онолууд дахь хүйсийн мэдрэмж, харьцааг үл тусгасан өрөөсгөл талыг шүүмжлэн засварлахад ихээхэн анхаарсан байдаг. Үүний томоохон төлөөлөгч бол АНУ-ын Өмнөд Калифорнийн Их сургуулийн профессор Энн Тикнер юм. Тэрбээр Х.Моргентаугын боловсруулсан реалист онолын үндсэн зарчмуудад феминист дүн шинжилгээ хийн шүүмжпэл өрнүүлсэн байдаг (Tickner, 1992)
Хожуу үеийн феминистууд харин өөрсдийн судалгаа шинжилгээ шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх болсон бөгөөд уламжлалт асуудлууд болох аюулгүй байдлын сацуу ‘ удлаачдын анзааралгүй орхисон олон асуудлыг хөндөх болсон. Дэлхийн улс төрөөс нийгмийн маргинал бүдгүүдэд нөлөөлж буй нөлөөллийг болон тэдгээр бүлгүүдэд тулгарч буй асуудлыг судлахад феминистууд анхаарч ирсэн.
Олон улсын харилцааны тогтолцоо хийгээд глобал эдийн засаг эмэгтэйчүүд болон бусад нийгмийн маргинал хэсгийнхэний хараат, тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж буйг тогтоох нь тэдний судалгаанй гол асуудал болж иржээ. Мөн эрх мэдлийн ямар тогтолцоо жендерийн тэгш бус байдлыг хадгалж ирсэн хийгээд аливаа улс орны гадаад болон аюулгүйн бодлогыг зөвхөн эрчүүд тодорхойлж ирсэн нь ямар үр дагавартай байсан зэрэгт хариулт өгөхийг тэд зорьж иржээ.
Феминист хандлагынхан аюулгүй байдал, дэлхийн эдийн засаг, хөгжил, хүний эрх, глобал засаглал, ардчилах үйл явц зэрэг олон асуудлыг хөндөн судалж ирсэн. Миний бие энэхүү илтгэлд тэдний судалгааны хоёр асуудлын тухайд зарим нэгэн санаа бодол, дүгнэлтээ хуваалцах болно.
Дэлхийн эдийн засаг дах жендерийн асуудалд: глобальчлал хэрхэн нөлөөлөв?
Дэлхийн эдийн засаг дахь хөдөлмөрийн хуваарьт эмэгтэйчүүд ямар байр суурьтай байгаа нь улс орнуудын хөгжлийн түвшин, шашин соёл, газарзүйн зэрэг олон хүчин зүйлээс хамаарч ялгарах боловч аль ч нийгмийн нийгэм эдийн засгийн бүтцийн доод хэсэгт эмэгтэйчүүд зонхилсоор байгаа нь нийтлэг байна. Дэлхий дахинд буй 1.3 тэрбум ядуусын 70 хувь нь эмэггэйчүүд байгаагийн сацуу ядуурлын түвшинд хөдөөгийн эмэгтэйчүүдийн тоо сүүлийн 20 жилд 50 орчим хувиар нэмэгджээ (United nations, 36). Эдийн засаг дахь хамгийн доод цалин хөлс бүхий ажиллагсадын дийлэнх нь эмэгтэйчүүд байж ирсэн бөгөөд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн салбарт тэд илүүтэй ажиллаж байна. 1980-аад оны сүүл үе гэхэд Африк, Латин Америк, Азийн эдийн засаг дахь экспортын баримжаат үйлдвэрүүдийн ажиллагсадын 70 хувь нь эмэгтэйчүүд байсан (Еnloe, 162). Эмэгтэйчүүд дэлхийн хүнсний бүтээгдэхүүний 60-70 хувийг үйлдвэрлэж байна. Дэлхий дахинаа бичиг үсэг үл мэдэгсдийн 2/3 нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд удирдах албан тушаалтны 14 хувь, мэргэжлийн болон техникийн ажилчдын 40 орчим хувийг эзэлж, нийт хөдөлмөрийн үнэлгээт хөлсний 35 хувь нь нь тэдэнд ногдож байна. Эцэст нь дэлхийн нийт орлогын 10 орчим хувь л тэдэнд ногдож байна.
1960-аад оноос өргөн далайцтай явагдах болсон глобальчлалын үйл явц дэлхий дахин дахь жендерийн харьцаанд эерэг хийгээд сөрөг нөлөө үзүүлжээ. Боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах байдлын хувьд жендерийн харьцаанд харьцангуй нааштай үр дүн гарсан. Тухайлбал: 1991-1997 онууд дахь охидын сургуульд элсэн суралцах хувь 36-аас 61 болж өсчээ. Дэлхийн нэлээд олон бүс нутагт эмэгтэйчүүд хөлсний буюу үнэлгээт хөдөлмөр эрхлэх байдал нэмэгджээ. Ялангуяа, хөгжингүй орнууд дахь эмэтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлт 1973 онд 48.3 хувьтай байснаас 1990 онд 60 хувь болон өссөн дүн байна (Scholte, 250). Мөн дээрх орнуудад эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийн дундаж цалингийн 43-54 хувь болтол нэмэгдсэн. Гэвч энэ үзүүлэлт жендерийн тэгш байдлыг бүрэн бий болгоход хангалттай биш бөгөөд жигд бус байна. Эмэгтэйчүүд ядуу байгаагийн нэгэн шалтгаан нь тэдний хөдөлмөр үнэлэгдэдгүйд оршиж байна хэмээн судлаачид үзсэн байдаг. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн 66 хувь нь үнэлэгдэдгүй бол эрэгтэйчүүдийнх 34 хувь л үнэлэгдээгүй байдаг(Rourke, 166). Үнэлгээгтэй байсан бол гэжтооцвол тэд жилд 16 триллион доллар олж болох аж.
Хэдийгэээр глобальчлал, даяар капитализм нь эмэгтэйчүүдэд хөлстэй хөдөлмөр эрхлэх ялангуяа глобал мэдээлэл, технологи, санхүү зэрэг үйлчилгээний салбарт ажиллах боломжийг нэмэгдүүлсэн ч мөн л эдгээр салбарын удирдан зохион байгуулах түвшинд эрэгтэйчүүд дийлэнхи олонхи хэвээр байж хамгийн өндөр цалин хөлс авч харин эмэгтэйчүүдийн дунд болон доод түвшинд ажиллах байдал хүнсний хадгалагдаж байна. Глобальчлал нь дэлхийн эдийн засгийн албан бус секторт эмэгтэйчүүдийн ажиллах боломж хэмжээг нэмэгдүүлжээ. Гэрийн үйлчилгээ, бие үнэлэх явдал зэрэгт ажиллах тэдний тоо өсч үүнийг дагасан олон сөрөг үр дагавар бий болсон.
Глобальчлал жендерийн тэгш боломжийгхангахад эерэг сөрөг нөлөө үзүүлжээ. Дэлхийн санхүүгийн зах зээл, ялангуяа жижиг зээлийн салбараас эрэгтэйчүүдийн хүртэх хувь хэмжээ эмэгтэйчүүдээс олон дахин илүү байж ирсэн. Цөөн хэдэн төрийн бус байгууллага, олон улсын санхүүгийн байгууллагыг эс тооцвол эмэгтэйчүүдэд түлхүү хандсан бодлого алга байна.
Олон улсын байгууллага институтын дээд дунд түвшний ажиллагсадын жендерийн харьцаа маш зөрөөтэй байдаг. Олон улсын валютын сангийн удирдах түвшний ажиллагсадын 90 хувь нь л эрэгтэйчүүд бол дунд болон туслах түвшний ажиллагсадын 86 хувь нь эмэгтэйчүүд байна (IMF, 1998, 101 дам ишлэв). Мөн НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагын удирдах байгууллагуудын албан тушаалын 15 хувьд эмэгтэйчүүд ажиллаж байна. Харин олон улсын төрийн бус байгууллагын тухайд жендерийн харьцаа харьцангуй ижил түвшинд байдаг ч мөн үндэстэн дамнасан бизнес бүлгүүд, үйлдвэрчний эвлэлүүд, мөн think tanк буюу судалгааны бие даасан төвүүдэд эмэгтэйчүүд цөөнх хэвээр байна.
Глобальчлалын суурь зарчим болох либерал эдийн засгийн бодлого нь төр засгийн бодлогыг өөрчлөхөд хүргэдэг ба төрийн халамж, хамгааллын бодлогын өөрчлөлт нь эмэгтэйчүүдэд илүү хохиролтой байгааг судлаачид тогтоосон байна.
Глобальчлал нь орчин үеийн дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн өргөжин тэлэхэд ихээхэн нөлөөлжээ. Тэдгээр хөдөлгөөнүүд нь тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг норматив зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Дэлхийн банк, НҮБ, Олон улсын валютын сангийн бодлого, үйл ажиллагааг жендерийн мэдрэмжтэй болгох, хөгжиж буй д.1хь эмэгтэйчүүдийн ялгаварлагдсан байдлыг бууруулахад МИ1ЛЭСЭН үйл ажиллагааголонтааявуулжирсэн. Хөдөлгөөнүүд орчин үеийн технологийн ололтод тулгуурлан дэлхийн олон минган эмэгтэйчүүдийг холбох, эв санаагаа нэгтгэх гүүр болж (»,|йна. Тэдгээрийн үйл ажиллагааны үр дүнд дэлхий дахины жендерийн тэгш байдалд нааштай өөрчлөлтүүд гарч байгаа ч бэрхшээл саад ч буурахгүй байна. 40 жилийн өмнө дэлхийн улс орнуудын хувьд болоод дэлхийн тавцанд жендерийн асуудал улс төрийн чухал асуудал гэж тооцогддогүй байсан бол өнөөдөр байдал өөр болжээ. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо, үндэсний парламент болон олон улсын байгууллага дахь удирдах түвшиний хувь оролцоо өсөн нэмэгдэж буй дүн гарч байна.
Олон улсын аюулгүй байдлыг хангахад жендерийн асуудал
Эмэгтэйчүүдэд зарим тодорхой асуудлын тухайд эрчүүдээс өөр хандлага, үнэлэмж байдаг нь нийтлэг зүйл үү. Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад асуудлыгхүч хэрэглэн шийдэх нь бага байдаг уу. XX зууны эхэн үеийн эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөөх хөдөлгөөнийнхөн хэрэв эмэгтэйчүүд сонгуульд санал өгч түүгээр дамжуулан гадаад бодлогод нөлөөлөх боломж бүрдвэл энх тайван байдал тогтох болно хэмээн үзэж байжээ. Өнөөдөр ч гэсэн ийм үзэл, үнэлэмжтэй хүмүүс олон бий. Олон тооны феминист онолчид эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү энх тайванч хэмээн шууд тодорхойлохоос болгоомжилсон байдаг ч эх хүн, эх байх хийгээд дайн гэдэг зүйлийн хооронд эвлэршгүй зөрчил бийг онцолсон байдаг (Ruddick, 1989, дам).
Ф.Фукуяма дээрх онцлогыг хүлээн зөвшөөрч эмэгтэйчүүд гадаад бодлого, аюулгүй байдлын шийдвэр гаргах нь энх тайван, тогтвортой байдалд тун чухал болохыг нотлохын сацуу ийм боломж зөвхөн ардчилсан улс орнуудад боломжтой гэсэн байдаг. Гэтэл ардчилсан бус дэглэмд ийм боломж тун хязгаарлагдмал бөгөөд тэдгээр дэх эрчүүдийн давамгайлал нь эргээд ардчилал дахь эрэгтэйчүүдийн давамгайллыг хадгалахад хүрч байна гэжээ.
Гэвч эрэгтэй хүнийг дайнтай, эмэгтэй хүнийг энх тайвантай илүү холбон тайлбарлах нь эргээд феминист хандлагын суурь үзэл санааг сулруулж, эмэгтэй хүн хийгээд энх тайвныг дутуу үнэлэхэд хүргэж байна хэмээн шүүмжпэгсэд цөөнгүй байдаг (Sylvester, 1987 дам). Энэ талаар мөн цөөнгүй эмпирик судалгаа хийгдсэн. Тухайлбал, америкийн судлаачид Нэнси Макглэн, Мэрэдит Саркэрс нар (1993) гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцын тухай судалгаандаа эмэгтэйчүүд ба энх тайвны хоорондын хамаарлыг шалган үзжээ. Тэд АНУ-ын Төрийн департамент болон Батлан хамгаалах яамны өндөр албаны эмэгтэйчүүдтэй ярилцлага хийж, мөн нэргүй асуулга авахад удирдлагын арга барилын хувьд эрэгтэйчүүдээс ялгаатай ньилэрч байсан ч дайн энхийн асуудалд өөр үнэлэмж, хандлага илрээгүй байна. Тиймээс удирдах түвшинд эмэтэгтэйчүүд байхад бодлогын томоохон өөрчлөлт гарахгүй гэсэн дүгнэлтхийжээ. Мөн зарим судлаачид эмэгтэйчүүд энх тайвны төлөө хийгээд дайныг дэмжсэн олон нийтийн дэмжпэгэд ч эрэгтэйчүүдтэй адил тэнцүү оролцоотой байгааг онцолсон байдаг. Нэрд гарсан эмэгтэй удирдагч нарын тухайд ч тухайлбал М.Тэтчер, М.Олбрайт нар бусад эрэгтэй улс төрчидөөс ч илүү хатуу реалист бодлого явуулж байсныг бид мэднэ.
Эмэгтэчүүдийн сонгуулийн эщс олон жилийн өмнөөс хангагдсан, парламентад хйигээд засаглалын бусад байгууллагад тэдний оролцоо өндөр, эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгмийн байр суурь дээгүүр байдаг улс орнууд гадаад зөрчлөө энх тайванч арга замаар шийдэх явдал илүүтэй байгааг зарим судлаач тогтоосон (Caprioli, 2000 дам). Харамсалтай нь ийм улс орнууд цөөн учраас жендерийн тэгш байдлыг хангахад олон улсын харилцаа илүү энх тайванч болно хэмээн баттай нотлоход хэцүү юм. Израиль, Палестин, Египт, Кувейтчуудын дайн, энхийн талаархи хандлагыг судалсан эрдэмтэд эдгээр орнуудад эрэгтэй, эмэгтэчүүдийн хооронд хандлагын гүнзгий ялгаа алга байна гэж дүгнэжээ (Tessler, 1997) Гэхдээ эмэгтэйчүүдийн тэгш байдал хийгээд зөрчил мөргөлдөөнийг шийдэх яриа хэлэлцээрийг дэмжих хандлагын хооронд эерэг харьцаа байгааг илрүүлсэн байдаг.
Дүгнэлт
Анх 1980-аад оны төгсгөл үеэст олон улсын харилцааны ухаанд яригдах болсон жендерийн тэгш байдал хийгээд феминизмын асуудал нь өнөөдөр түүний бие даасан салбар судлагдахуун болжээ. Феминист хандлагын нэг онцлог бол түүнийг нэгтгэн илэрхийлэхүйц нийтлэг онол-арга зүйн чиг хандлага үгүй бөгөөд маш олон янз судалгаа шинжилгээний асуудлууд, арга зүйн хандлагуудаас бүрддэг. Тиймээс ч олон улсын харилцааны онолд хүлээн зөвшөөрөгдөх байдал нь харьцангуй удаан явагдаж байна.
Феминистуудын олон улсын харилцаанаас хайж буй үндсэн шийдэл бол дэлхийн улс төр, эдийн засгийн тогтолцоо эмэгтэйчүүдийн жендерийн тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж буй хийгээд энэ нөлөөг саармагжуулах ямар арга замууд байж болохыг илрүүлэх явдал юм. Мөн эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлснээр үндэсний хийгээд олон улсын түвшинд бодлогын ямар өөрчлөлт гарахыг урьдчилан тодорхойлох оролдлогыг хийж иржээ.
Глобальчлалын үйл явц дэлхий дахины эмэгтэйчүүдийн байдалд эерэг хийгээд сөрөг нөлөөг аль алиныг авчирчээ. Дэвшил ажиглагдаж байгаа ч тархалт нь жигд бус удаан байна.
Олон улсын харилцааны улс бус оролцогчдын нэг болох даяан дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн эмэгтэйчүүдийн дэлхий дахин дахь үүрэг роль байр суурийг дээшлүүлэх, эрхийг хамгаалахад томоохон хувь нэмэр оруулж иржээ.
Жендерийн тэгш бус байдлыг арилгах нь энх тайван хийгээд нийгмийн зүй ёсыгтогтооход чухал хувь нэмэртэй. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүд ижил тэгш оролцоотой байх нь үндэсний дотоод гадаад бодлого хийгээд олон улсын түвшний асуудлыг шийдвэрлэхэд чухал юм.
Лавлагаа
- Caprioli, Mary (2000) Gendered Conflict. Journal of Peace Research. 37 (1)
- Enloe, Cynthia (1989) Bananas, Beaches, and Bases: Making Feminist Enloe Cynthia Sense of International Politics. Berkeley: University of California Press
- IMF (1998) Annual Report 1998. Washington, DC: IMF
- McGlen, Nancy (1993) Women in Foreign Policy: The Insiders. New York: Routledge
- Ruddick, Sara (1989) Materal Thinking: Toward a Politics of Peace. Boston: Beacon Press
- Scholte, Jan Aart (2000) Globalization: Critical introduction. New York: Palgrave
- Sylvester, Christine (1987) Some Dangers in Merging Feminist and Peace Projects, Alternatives. 18 (1): 1-118
- Tessler, Mark (1997) Gender, Feminism, and Attitudes Toward International Conflict. World Politics. 49 (2)
- Tickner, J.Ann (1992) Gender in International Relations. New York: California University Press
- Tickner, J.Ann (2003) Feminist Perspective on International Relations, in Handbook of International Relations edited by Walter Carlsnaes, Thomas Risse and Beth A Simmons. London: Sage Publications
- United Nations (1995) Human Development Report. Oxford: Oxford University Press.