Х. Гүндсамбуу
/Социологийн шинжлэхухааны доктор, профессор/
Шинэ толь №56, 2006
Түлхүүр үг: Төрийн алба, Боловсролын түвшин, Жендэрийн асуудал, Ажил эрхлэлт, Нийгмийн хөгжил
Төрийн албан дахь жендэрийн судалгаа нь саявтархан (хэлсэн болохоор мэдээ баримт, судалгааны ажил хомсдолтой байгаа тул эхлээд төрийн албан хаагчдын еронхий байдлыг зураглан үзүүлье.
Түүвэрийн төлөөлөл. Судалгаанд Улаанбаатар хот, Дорнод, Ховд аймагт оршин сууж, аж төрж байгаа 200 шахам хүн хамрагдав. Анхдагч мэдээллийг шалгах, ялгах, кодлох явцад нэлээд асуулгын хуудас гологдож, эцсийн боловсруулалтад 159 хүний мэдээллийг оруулав. Тэдний 40 хувь нь эрэгтэй, 60 хувь нь эмэгтэй, 9.4 хувь нь 24 хүртэл насных, 27.0 хувь нь 25-34 настай. 37.1 хувь нь 34-44 настай, 21.4 хувь нь 45- 54 настай, 8.0 хувь нь 55-аас дээш насных байлаа. 71.5 хувь нь, төрийн төсөвт байгууллагад ажилладаг. 67.7 хувь нь 10 жилээс шууд дээд боловсролтой, гучаад хувь нь ажиллаж байгаад дээд боловсрол эзэмшсэн байна. Энэ мэт паспортын асуулгын үзүүлэлтүүдээс үзэхэд түүврийн олонлог нь эх олонлогоо төлөөлөх үндэстэй тул судалгааны үр дүнг эх нийлбэрт нь тархаан хэрэглэж болно. Өнөөгийн төрийн албан хаагчдын жендэрийн асуудлыг дипломын болон түүний дараахь сургалт, гадаад хэлний чадвар, компьютер эзэмшилт, албан тушаалын шатлал, дэвших хурд, хэв шинж, байршил зэрэг үзүүлэлтийн тусламжтайгаар тодорхойлбол дараахь дүр зураг харагдана.
Боловсролын тувшин. Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын боловсролын түвшин адилхан буюу үнэмлэхүй олонх нь дээд боловсролын түвшинтэй тул тусгайлан авч үзэлгүй, дипломын боловсрол хэрхэн эзэмшсэнийг сонирхвол:
Дипломын сургалтын “намтар”
Хүснэгт 1
Хүйс | 10 жилээс дээдэд элссэн | 10 жилээс ажил дамжсан | 7,8 ангиас ТМС дамжсан | Бүгд |
Эрэгтэй | 67,9* | 21.4 | 10,7 | 100,0 |
43 2** | 55,7 | 15,4 | 43,1 | |
Эмэгтэй | 67,6 | 2,7 | 27,7 | 100,0 |
56,8 | 14,3 | 84,6 | 56,9 | |
Бүгд | 67,7 | 10,8 | 21,5 | 100,0 |
100,0 | 100,0 | 100,0 | – |
*Мөрийн дагуу бодсон хувийн жин
** Баганын дагуу бодсон хувийн жин
Мөрийн дагуу үзэхэд X анги төгсөнгүүтээ дээд боловсролтой бологчдын хувьд хүйсийн ялгаа алга. Гуравны хоёр нь ийм хөнгөн гэх үү, азтай ч гэх үү замаар явжээ. Харин эрэгтэйчүүд 10 жил төгссөнийхөө дараа хэсэг зуур ажил хийгээд (21,4), бас арван хүний нэг нь ТМС дамжин дээд боловсролтой болсон байхад, эмэгтэйчүүд бараг л ажил хийлгүй, ТМС дамжин “тасралтгүй” суралцсаар дээд боловсролд хүрдэг ажээ. Үүнээс хамааран баганын дагуу эзлэх хувийн жин ажил дамжих нь эрэгтэйчүүдийн, шаталсан сургууль дамжих нь эмэгтэйчүүдийн амьдралын замнал гэлтэй.
Дипломын дараахь сургалт бол төрийн албан хаагчдын чухал үзүүлэлт бөгөөд сүүлийн үед улам бүр анхаарал татах болов.
Хүснэгт 2-оос харахад дипломын дараахь боловсролын түвшингөөрөө эрэгтэй, эмэгтэйчүүд адилхан, тэгэхдээ сургалтад хамрагдаагүй нь тавны гуравтай, түр сургалтад хамрагдсан нь 23.8-25.0 хувьтай, чансаа ахисан нь арав гаруй хувь байна.
Төрийн албан хаагчдын дипломын дараахь
боловсролын байдал
Хүснэгт 2
Хүйс | Хоёр дахьдээд | Магистр | Доктор | Түр Сургалт | Хамрагдаагүй | Бүгд |
эрэгтэй | 7.3 | 6.3 | 1.6 | 23.8 | 60.3 | 100.0 |
эмэгтэй | 6.3 | 6.3 | 1.0 | 25.0 | 60.0 | 100.0 |
Монгол бичгийн чадвар. Эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд монгол бичгийн чадвараараа харьцангуй илүү (59.7%; 78.1%) буюу 13.4 нэгжийн зөрөөтэй байв. Үүнийг мөрийн чпгууд сонирхох нь илүүц юм. Харин монгол бичгийн чадвар насны хувьд XV хэлбэртэй бөгөөд 24 хүртэл насныхан оүгдээрээ, 25-34 насны хүмүүсийн 87.8 хувь нь 35-44 насныхан 56.1 хувь нь 45-54 насныхан 47.1 хувь нь 55-аас дээш насныхны 75.0 хувь нь монгол бичгээ мэддэг ажээ. Энэ нь манай улсын ерөнхий боловсролын кирилл ба монгол Пичгийн сургалтын программын өөрчлөлтөөс хамааралтай нь илэрхий.
Гадаад хэлний чадвар. Мэргэжилтэй боловсон хүчний гадаад хэлний чадвар өнгөндөө бол гурван хэлбэрээр, нарийндаа бол доод, дунд, дээд гурван түвшингөөр сонирхоход дараахь байдалтай байна.
Төрийн албан хаагчдын гадаад хэлний чадвар
Хүснэгт3
Хүйс | Уншина | Ярина | Бичнэ | ||||
чадна | үгүй | чадна | үгүй | чадна | Үгүй | ||
Эрэгтэй | 91.9 | 8.1 | 59.7 | 40.3 | 50.0 | 50.0 | |
Эмэгтэй | 72.9 | 27.1 | 42.7 | 57.3 | 53.1 | 46.9 | |
Хүснэгтээс үзэхэд гадаад хэлний чадвараараа эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс харьцангуй дээгүүр бололтой, гэхдээ аль ч хүйсийн хувьд бодит үзүүлэлт гэхээсээ өөрсдийгөө дөвийлгөсөн талдаа байна. Гадаад хэлээр ярина гэдэг амаргүй даваа, бичнэ гэдэг бүр өндөр шалгуур мөн. Ахмад үеийнхэн орос хэлний, өнөө үеийнхэн англи хэл чадвараа ийнхүү үнэлж байна.
Мэргэжилтнүүдийн компъютер эзэмшилтийн түвшин.
Орчин үеийн мэдээлллийн технологийн нөхцөлд мэргэжилтэй боловсон хүчний ажил хэргийн ч, хүний хөгжлийн ч шалгуур үзүүлэлт бол компьютер эзэмшилт гэдэг нь маргаангүй.
Төрийн албан хаагчдын компьютер эзэмшилтийн түвшин
Хүснэгт 4
Хүйс | Сайн | Дунд | Тааруу | Дүн |
Эрэгтэй | 34.4 | 42.6 | 23.0 | 100 |
Эмэгтэй | 44.3 | 37.5 | 18.2 | 100 |
Компьютер эзэмшилтээрээ эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд илүү байгаа нь нэг талдаа тэдний ур чадварын илэрхийлэл, нөгөө талдаа эмэгтэйчүүд гол төлөв техникийн шинжтэй ажил үүрэг гүйцэтгэдэгтэй холбоотой.
Авьяас чадвар. Орчин үеийн мэргэжилтнүүдийн нэгэн үзүүлэлт нь тэдний авьяас чадвар юм. Үүнийг сонирхвол:
Төрийн албан хаагчдын авъас чадварын байдал
Хүснэгт5
Хүйс | Төрөл хэлбэр | ||||
Спорт | Урлаг | Бусад | Үгүй | Бүгд | |
Эрэгтэй | 35.5 | 9.7 | 11.3 | 43.5 | 100 |
Эмэгтэй | 23.9 | 7.6 | 6.5 | 62.0 | 100 |
Өмнөх хүснэгтээс үзэхэд эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүд нь авъаслаг байдал, төрөл зүйлээрээ харьцангуй илүү, өөрөөр хэлбэл жендэрийн тэгш бус байдал илт харагдана.
Гавъяа шагнал. Төрийн албан хаагчдыг бүхий л галаар, тэр дундаа ёс суртахууны талаар урамшуулах нь нэг талаас уг чумий хичээл зүтгэлийг, нөгөө талаас, нийгэм дэх удирдах чодолмөрийн үнэлгээ, үнэ хүндийг харуулна. Энэ утгаараа юрийн албаны нэр хүндийг өргөх, хувь хүнд урам хайрлах шлдаа гавьяа шагнал яриангүй чухал зүйл мөн.
Төрийн албан хаагчдын гавьяа шагнал
Хүснэгт 6
Хүйс | Бий | Байхгүй |
Эрэгтэй | 58.7 | 41.3 |
Эмэгтэй | 38.9 | 61.3 |
Шагналд дургүй хүн байдаггүй гэсэн шог үгээр биш төр эасгийн ивээл хишгийн илэрхийллээр эрэгтэйчүүд >мэгтэйчүүдээс нэлээд давж буй нь үнэний хувьтай бөгөөд сопирхолтой.
Ажил эрхлэлтийп өөрчлөлт. Сүүлийн жилүүдэд нийгэм- улс горийн нөхцөл байдал, удаа дараагийн сонгуулийн эцсийн үр дүнгээс хамааран тэд төр, бизнесийн хооронд шилжих, эргэж буцах болжээ.
Төрийн албан хаагчдын ажил эрхлэлт
Хүйс | Төсвийнбайгууллагад | Төсвөөсхувийнэзэмшилд | Төсөв,хувийн хэвшлийн хооронд | Хувийнхэвшил | Бусад |
Эрэгтэй | 63.5 | 9.5 | 12.7 | 6.3 | 8.0 |
Эмэгтэй | 76.8 | 9.5 | 1.1 | 6.3 | 4.5 |
Хүснэгт 7
Дээрх хүснэгтээс үзэхэд төрийн албан хаагчдын олонх, тэр дундаа эмэгтэйчүүдийн дөрөвний гурваас илүү нь төсвөөс зүүлттэй байна. Мөн эрэгтэйчүүдийн найман хүний нэг төсвийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд холхиж байна.
Төрийн албан хаагчдын байршил. Хүн амын шилжих хөдөлгөөний хоёр дахь “их нүүдэл” болж буй өнөө үед төрийн албан хаагчдын тогтвор суурыилыг сонирхвол:
Төрийн албан хаагчдын байршил
Хүснэгт 8
Хүйс | Том хот | Дунджижигхот | Хотоосхөдөөд | Хөдөөнөөсхотод | Бүгд |
Эрэгтэй | 9.5 | 73.0 | 3.2 | 7.9 | 100 |
Эмэгтэй | 21.1 | 69.5 | – | 7.4 | 100 |
Судалгааны зохион байгуулалтаас хамаарч дунд зэргийн Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Ховд хотод оршин суугаа мэргэжилтнүүд өөрсдийгөө хөдөөний хүн гэх нь холгүй. Том хотын үнэлэмж, үнэлгээ ноёрхсон нь хотоос гарах, шилжих хөдөлгөөнд оролцогчид, ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд “хөл хорьсон” хөдөөнөөс хот руу орох, шилжих хөдөлгөөний хувьд “үүдээ нээсэн” байдалтай байна.
Албан тушаалын шинж төлөв. Төрийн албан хаагчдын албан тушаачын өөрчлөлтийн чиглэл, шинж төлөв бол хүйс судлалын нөгөөтэйгүүр, нийгмийн давхраажлын амин чухал үзүүлэлт, үндсэн шалгуур тул одоо түүнийг авч үзье.
Төрийн албан хаагчдын албан тушаалын шинж төлөв
Хүснэгт 9
Хүйс | Өгсөнги | Урууданги | Долгиолог | НэгэнХэвийн | Тодорхойгүй |
Эрэгтэй | 39.7 | 7.9 | 28.8 | 25.4 | 3.2 |
Эмэгтэй | 18.9 | 8.4 | 14.7 | 54.7 | 3.2 |
Зөрөө нь | 20.8 | -0.5 | 14.1 | -29.3 | 0 |
Мэргэжилтэй албан тушаалын шинж төлөв эмэгтэйчүүдэд сорөг талдаа, эрэгтэйчүүдэд эерэг талдаа, зөрөө нь эрэгтэйчүүдийн хувьд 14.1-20.8 нэгжийн “нэмэх” эмэгтэйчүүдийн хувьд 0.5-аас 29.3 нэгж “хасах” цэнэгтэй байна. Энд л хүйсийн ялгаа, зөрөө илэрхий ажээ.
Албан тушаалын өөрчлөлтийн хурд. Социализмын сүүлчээр албан тушаалын өмчлөл газар авснаас тэдний сонгогдох ба томилогдох хугацаа тавиу удаан байсан бол одоо ардчиллын зүй тогтол, УИХ, Ерөнхийлөгчийн болон сонгуулийн үр дүнгээс хамааран албан тушаалын өсөлт, уруудалт түргэн бөгөөд санаанд оромгүй болов.
Албан тушаалын өөрчлөлтийн хурд
Хүснэгт 10
Хуйс | Хурдан | Удаан | Холимог | Нэгэнхэвийн | Бүгд |
Эрэгтэй | 32.8 | 24.6 | 18.0 | 24.6 | 100 |
Эмэгтэй | 18.0 | 21.7 | 7.6 | 57.6 | 100 |
Зөрөө нь | 14.8 | 2.9 | 10.4 | -33.0 | 100 |
Албан тушаалын өсөлт, уруудалтын хурд эмэгтэйчүүдэд тааламжгүй, эрэгтэйчүүдэд ашигтай байна. Энэ хүйсийн хоёр дахь асуудал яриагүй мөн.
Албан тушаалын шинж төлөв, өөрчлөлтийн хурдны солбицол. Жендэрийн харилцааг хамтдаа, тов тодорхой илэрхийлж байгаа хоёр үзүүлэлтийн харьцуулалт, солбицлыг нь авч үзвээс^
Албан тушаалын шинж төлөв, хурдын харьцаа
Хүснэгт 11
Хурдан | Удаан | Холимог | Нэгэнхэвийн | Бүгд | |
Өгсөнги | 41.958.3 | 41.951.4 | 16.338.9 | — | 1008.5 |
Урууданги | 30.812.4 | 46.217.1 | 7.75.6 | 15.42.9 | 10026.1 |
Долгиолог | 34.531.3 | 31.025.7 | 34.555.6 | .- | 10019.0 |
Нэгэнхэвийн | — | 1.52.9 | — | 98.597.1 | 10043.8 |
Тодорхойгүй | — | 1002.9 | — | — | 1000.7 |
Бүгд | 20.9100 | 11.8100 | 22.9100 | 44.4100 | 100100 |
Мөрийн дагуу ажиллахад албан тушаал нь өгсөнги, хурд нь түргэн хэв маягийн хүмүүс судалгаанд оролцогчдын 41.9 хувьтай, албан тушаал өгсөнги мөртлөө хурд нь удаан хэв маягийн хүмүүс 41.9 хувь, албан тушаал нь өгсөнги, хурд нь холимог хэв маягийн хүмүүс 16.3 хувьтай тэнцэж байна.
Энд судалгаанд оролцогчдын тавны хоёртой тэнцэж буй өгсөнги, удааны хослол нь судалгааны логик зөрчил, алдааг бус, харин албан тушаалтны нэлээд хэсэг нь тодорхойчүмүүсийн мэдэлд эсхүл тогтвор суурьшилтай ажиллаж буйн шинж тэмдэг юм.
Баганын дагуу үзэхэд өгсөнги хурдны хослол бүхий хүмүүс 58.З, урууданги удааны хослол бүхий хүмүүс 12.4 долгиолог-удааны хослолтой нь 31.3 хувийг эзэлж байна. Энэ мэтчилэк цааш тайлбарлавал давталт, нуршилт үүсэх учир хоёр үзүүлэлтийн нэгэн хэвийнхэн мөрийн дагууд 98.5, оиганын 97.1 хувьтай тэнцэж буй нь өөрөөр хэлбэл еудалгаанд оролцогчдын 43.8 хувь нь нэгэн хэвийн амьдралд нпигаа нь өөдрөг сэтгэлийг төрүүлэхээсээ төрийн зарим аибан хаагчдын аль нэгэн түвшний даргын албан тушаалд ырхлагдсан байдал хийгээд зэврэлтийг илүүтэй санагдуулна.
Төрийн албаны зөвлөлийн статистик мэдээллээс үзэхэд төрийн албан хаагчдын хүйсийн харьцаа дараахь байдалтай байна.
Эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин
Хүснэгт 12
Үзүүлэлт | Үүнээс | ||||
Бүгд | Улстөрийналба | Захиргааныалба | Тусгайалба | ҮйлчилгээнийАлба | |
Улсынхэмжээнд | 46.8 | 14.0 | 49.7 | 16.0 | 61.6 |
Орон нутгийн хэмжээнд | 36.0 | 9.7 | 40.5 | 14.9 | 50.5 |
Хүснэгтээс үзэхэд нэгд, хүйсийн ялгаа төрийн албаны юрлүүдээр, хоёрт, хотоос хөдөөд бүр ч илэрхий ялгаатай байна. Улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн давамгайлал улс төрийн ба тусгай албаны дунд, эмэгтэйчүүдийнх үйлчилгээний албан хаагчдын хувьд илүүтэй ажээ.
Нийт дүнгээрээ бол ойролцоо (47:53) байна. Орон нутагт хандлага адилхан, гэхдээ эмэгтэйчүүдийн хувийн жин төрийн албанд ерөнхийдөө ч, бүлэг бүртээ ч бууранги байна. Мөн энэхүү хүснэгтээс харж байхад жендэрийн асуудал нийт албан хаагчдын хувьд 46.0 хувьтай байгаа болохоор хэвийн гэж үзэж болохоор байна. Харин улс төрийн ба төрийн тусгай албаны албан хаагчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин 9.7-оос 14.9-тэй тэнцэж буй нь чамлалттай бөгөөд эмзэг шинжтэйг харууллаа. Харин үйлчилгээний албан хаагчдын тавны гурав нь.эмэгтэйчүүд байв.
Энэ нь нэгд, боловсрол, эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүд зонхилдог онцлогтой, хоёрт, социализмын үед хүйсийн харьцааг нухацтай бодолцолгүй, уул уурхай, хот хоорондын тээвэр мэтийг эрэгтэйчүүдийн, боловсрол, эрүүл мэнд, холбоо, нийтийн ахуйн үйлчилгээ зэргийг эмэгтэйчүүдийн хөдөлмөр болгосноос зарим нэг “урвуу” хийгээд “хэтрүү” үр дүнд хүрсэнтэй холбоотой.
Захиргааны албан хаагчдын тавны хоёр нь эмэгтэйчүүд эзэлж байгаа болохоор жендэрийн асуудал байхгүй мэтээр өнгөцхөн харагдана. Харин түшмэлийн зэрэг дэвээр үзвэл жендэрийн асуудал ноцтой бөгөөд хойшлуулшгүй шинжтэй байгаа юм. Үүнийг түшмэдийн суварган цац дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл, хувийн жингээс нэг их нотолгоо шаардахгүйгээр харж болно.
Дүрслэл 1. Эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин[1]
Дээрх дүрслэлээс үзэхэд төрийн албан дахь жендэрийн исуудал дэс ба туслах түшмэдийн хувьд бус, харин тэргүүн чийгээд эрхэлсэн түшмэдийн буюу шийдвэр гаргах гүншинд байна гэсэн дүгнэлт хийж болно. Ер нь дүгнэлт пйх харьцангуй амархан, харин асууДлыг шийдвэрлэх нь I ийм ч амаргүй. Үүнтэй холбогдуулан доорх бодомж, чунилбар, гарцуудыг юуны түрүүнд дэвшүүлмээр байна.
Үүнд:
- Төрийн албаны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, байр суурийг нэмэгдүүлэх асуудал нь нэг талаас манай нийгэм дэх ардчиллын хөгжлөөс, нөгөө талаас боловсролын хөгжлөөс шууд шалтгаалж байгаа юм.
- Манай эмэгтэйчүүдийн нийгмийн хөгжлийн хамгийн гол давуу тал бол тэд боловсролын түвшингөөрөө эрэгтэйчүүдийг гүйцээд зогсохгүй түрүүлэх болсон явдал юм. Ялангуяа, охид хөвгүүдээс, бүсгүйчүүд эрэгтэйчүүдээс өнгөрсөн зууны дал, наяад оноос эхлэн сургуульд илүүтэй хамрагдаж, анги дэвших дутам тэдний хувийн жин зонхилонгуй болж, их дээд сургууль, коллежид элсэгчид, төгсөгчидийн дунд эмэгтэйчүүд илүү давуу болсон юм. Ийнхүү “сул хүйстэн” гэгдэж явсан эмэгтэйчүүд боловсрол, эрүүл мэнд, шүүх нрокурор, нийгмийн хамгаалал, санхүү-банк, үйлчилгээний байгууллагад үнэмлэхүй олонх болов. Монголын эмэгтэйчүүдийн хоёр дахь давуу тал бол тэдний нийгэмд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, зах зээл, ардчиллын үр дүнд бий болсон боломж, сонголтыг чадварлаг ашиглаж байгаад тусгалаа олж байна. Тухайлбал, эмэгтэйчүүд ядуурлыг бууруулах хөтөлбөр, төслүүдэд идэвхтэй оролцож, зээл тусламжийг эрэгтэйчүүдээс илүүтэй хүртсэн болно. Түүгээр ч үл барам тэд иргэний нийгмийн төлөвшлийн илэрхийлэл үзүүлэлт болсон төрийн бус байгууллагыг олноор үүсгэн байгуулж, тэргүүлэн удирдаж эсхүл ажлын гол, ачааны хүндийг үүрч байна.
- Монголын эмэгтэйчүүдийн гурав дахь давуу тал нь хүмүүнлэгийн мэргэжил, хэлний мэдлэг боловсрол, компьютерийн ур чадвараараа харьцангуй өндөр бөгөөд эдгээр нь тэдний эх орондоо төдийгүй олон улсын байгууллагад ажиллах, гадаадад хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэгт бас давуу тал олгож байна. Энэ мэтээр эмэгтэйчүүдийн ажилсаг чанар, энэрэнгүй өрөвч сэтгэл, бусдын төлөө тавьдаг цнхаарал, халамж зэргийг нэмэн үргэлжлүүлж болно. Мөн түүнчлэн эмэгтэйчүүд ядуурал, ажилгүйдэл, алагчлал, гадуурхал, элдэв хүчирхийлэлд илүүтэй өргөж, нийгмийн гаж сөрөг үзэгдлүүдийн золиос болж байгааг огт дурдалгүй өнгөрч болохгүй.
Ер нь цаашид нэгд, жендэрийн мэдрэмжтэй бодлогыг эрс тууштай уян хатан, зэрэгцээ хийгээд, дараалалтай хэрэгжүүлэх, хоёрт, шийдвэр гаргах түвшинд тэдний төлөөллийг нэмэгдүүлэх боломж, арга замыг тодорхойлох нь чухал бөгөөд энд эхний дөрвөн алхмыг дурдмаар байна. Үүнд:
Алхам нэг.
Шийдвэр гаргах түвшинд төр засгийн өндөр албан тушаал, эрх мэдэлд эмэгтэйчүүдийн төлөөллийг социализмын үеийнх шиг квот жагсаалтаар нэмэгдүүлэх боломжгүй тул жендэрийн мэдрэмж бүхий боловсон хүчин, хүний нөөцийн бодлогын үндэсний хэмжээнд ч, салбар, байгууллагын түвшинд ч боловсруулж, дээр доргүй, хааана хаанаа нийгмийн өмнө хариуцлага хүлээх тогтолцоог төлөвшүүлэн зүгшрүүлэх;
Алхам хоёр.
Нам эвслийн дээд удирдлага бүхий байгууллагын бүрэлдэхүүн, тэрчлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн гуч хүртэлх хувийг эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх, боломж бий болгох талаарх эмэгтэйчүүдийн төрийн бус (шйгууллагуудын саналыг боломжийн хэрээр дэмжих нрактик зорилт болгох;
Алхам гурав.
Сонгогдох албанд төдийгүй томилогдох албан тушаалд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх, эмэгтэйчүүд давамгайлсан ЕБС, эмнэлэг мэтийн албан газрын дарга, удирдлагуудыг эмэгтэй чүнээр тавьдаг эрх зүйн орчин болгох, энд орлогч дарга нарыг эмэгтэйчүүдээр томилдог болсон БНХАУ-ын гуршлагыг анхааралдаа авч болох юм.
Алхам дөрөв.
Эмэгтэйчүүдийн төрийн ба төрийн бус байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх, тэдэнд бүхий л талын тусламж, дэмжлэг үзүүлэх замаар нэг үр ашигтай, өгөөжтэй зорилтот хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх зэргийг тэргүүн ээлжинд нэмдэглэж байна.
Манай жендэрийн асуудлын нарийн төвөгтэй байдал нь нэг талдаа эрэгтэйчүүдийн нийгмийн сульдаа, нөгөө талдаа эмэгтэйчүүдийн социалист давамгайллаар нөхцөлдсөнд оршино.
Орчин үеийн нийгэм дэх ардчилсан боловсролын философийн үндсийг тавьсан дэлхийн олон орон, олон сойлын нөхцөлд амжилттай туршигдаж байгаа “Хүүхдэд юриулсан философийн” хөтөлбөртөө Америкийн эрдэмтэн Литман: “Манай нийгэмд хувийн болоод нийтийн эрх шпгийг хамарсан гурван гол тулгуур институт байдаг. Гэр бүл нь хувь чанартай үнэт зүйлсийг илэрхийлэн төлөөлдөг оол төр нь нийтийн шинжтэй үнэт зүйлсийг илэрхийлдэг институт юм. Харин сургууль бол хоёулангийнх нь нэгдэл болдог. Энэ хоёр эрх ашгийг нэгтгэсэн сургууль нь тэдгээр тус бүрээс дээгүүр, илүү чухал юм. Учир нь өнгөрсөн ба одоо үеийнхэн сургуулиар дамжин ирээдүйн дүр төрхийг бүтээх гэж ухамсартай, зориудаар оролдоцгоож байдаг болохоор сургууль зарим утгаараа хамгийн чухал байгууллага мөн.”[2]
Гэтэл өнөөгийн монгол улсын боловсролын салбарт олон асуудал тунарч, зохистой шийдлээ хүлээж буйн дотор жендэрийн асуудал орно. Түүнийг “шалнаас” эхлээд “дэвтэрт” нь тултал өөрчлөх ёстой. Яагаад гэвэл манай аль ч шатны сургууль мэдлэг, ур чадварьш бус, үнэмлэх, диплом олгодог, сурах бус сургадаг, гол төлөв баялаг бүтээх чадавхиар сул нийгэм-хүмүүнлэгийн мэргэжил эзэмшүүлдэг, эмэгтэй багш нар үнэмлэхүй олонх болдог, тэд нар нь үглэж яншихаа урьдал болгодог тийм бүрэлдэхүүн, бүтэц, тогтолцоотой байсаар байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн боловсролын салбар жендэрийн асуудлыг шийдвэрлэх, хөнгөвчлөх бус, харин ч үүсгэн нөхцөлдүүлэгч, ужгир-уулан архагшуулагч нь болчихоод байгаа билээ. Энд бас монгол айл гэрийн өнөөгийн бүтэлгүйдлийг нэмж хэлэх ёстой. Дэлхийн хүний хөгжлийн илтгэлд байршуулсан мэдээллээс үзэхэд манай улсад хүн амын 27.0 хувь нь өдөрт нэг долларын, 74.9 хувь нь хоёр доллар хэрэглэгчид байгаа болно.[3]Одоо манай улсад эмэгтэйчүүд тэргүүллэгчтэй өрх 70.3 мянга байгаа нь нийт өрхийн 11.5 хувьтэй тэнцэнэ. Үүн дээр эцэгтэйгээ амьдардаг 5-6 мянган өрх нэмэгдэнэ.[4] Монгол ардын “эхгүй хүүхдийн бөгс том, эцэггүй хүүхдийн толгой том” гэсэн үнэн бөгөөд гашуун зүйр үг бий. Огт гэрлэхгүй байх, хамтран амьдрах, дагавар хүүхэдтэй гэрлэх, хүсээгүй юмуу удмын эмгэгтэй хүүхэд төрүүлэх, өнчрөх, гэр бүл салах, удаан хугацаагаар эхнэр нөхөр тусдаа амьдрах, хойд эцэг, эхийн дарамт хүчирхийлэлд өртөх зэргээс шалтгаалан өрөөсгөл гэр бүл олширч байна. Үүнд эмэгтэйчүүд, ядуучуудад чиглэсэн зарим нэг зорилтот хөтөлбөр, төслүүд нь нийгмийн хувьд урвуу нөлөөлөл үзүүлж, өрх тэргүүлэгч эмэгтэйчүүдийг урамшуулж, өөгшүүлж байж ч мэдэх юм.
[1] Төрийн албаны зөвлөлийн ажлын алба. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний 2004 оны тайлан
[2] Хүухдэд зориулсан философи. УБ:, 2005, 143 дахь тал.
[3] Доклад о развитии человека мира 2005 г. М., 2005. с.251.
[4] ҮСГ. Монгол улсын статистикийн эмхтгэл 2005, УБ., 2006, 71, 76 дахь тал.